Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 19

 

1. Шүүгдэгч Хатиган овогт Дугарын Ган-Отгоныг бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүч хэрэглэн хүчиндсэн, давтан үйлдлээр насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэн хүчиндсэн, давтан үйлдлээр насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Дугарын Ган-Отгоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан ялтан Д.Ган-Отгонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар оногдуулсан 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 10 жил 01 сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Ган-Отгонд оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Д.Ган-Отгоны цагдан хоригдсон нийт 178 /нэг зуун далан найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Ялтан Д.Ган-Отгон нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Д.Ган-Отгоны ЖЭ79111771 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Ган-Отгонд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 01 сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  

ДАРГАЛАГЧ                       Ж.ДОЛГОРМАА

                             ШҮҮГЧИД                           Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

                                                                          Б.ЭНХБААТАР