Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 703

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 06 сарын 28-нд төрсөн хүү М.Ц, 2015 оны 11 сарын 27-нд төрсөн хүү М.М, 2017 оны 02 сарын 01-нд төрсөн охин М.М  нарыг эх О.С-н асрамжинд үлдээсүгэй.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Ц, М, охин М нарыг тус бүрийг нь сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.М-р тэжээн тэтгүүлсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.С, хүү М.Ц, М.М, охин М.М нарт ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгө тус бүрт нь 2 226 000 төгрөгийн мал буюу түүний үнэ,  нийт 8 904 000 төгрөгийн мал буюу түүний үнийг хариуцагч Н.М-с гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.С-н төлсөн улсын тэмдэгтийн хураамж 300670 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.М-с улсын тэмдэгтийн хураамж 157414 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.С-т, 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 32529 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод тус тус оруулсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН