Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0142

 

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0142

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Г ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Э.Б,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б гэрч О.О, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ойл ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын улсын байцаагч Э.Б 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Гомдол гаргагч шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ...Гомдол гаргагч Г ХХК Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дэх хэсгийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө арт 2021 оны 07 сарын 27-ны өдөр гомдол гаргасан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө ар гомдол гаргагч Г ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авч хянаад 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 01/1603 тоот албан бичгээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын байцаагчийн үйлдсэн ******* тоот шийтгэлийн хуудас, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын 01/1603 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул зөрчилд холбогдогчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 -д оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16.......дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, .... шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж болно, Өрсөлдөөний тухай 26 дугаар зүйлийн 2662-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасныг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Гомдол гаргагч Г" ХХК-ийн импортоор оруулж ирсэн дизелийн түлшийг чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий рын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг, улсын байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө рын улсын байцаагч Э.Б 2021 оны 07 сарын 20-ны өдөр ******* тоот шийтгэлийн хуудас үйлдсэн. Шийтгэлийн хуудсаар 9.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Гомдол гаргагч дараах үндэслэлээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Нэгдүгээрт. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэсэн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол", 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, 1.3-д зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэж тус тус зааснаас үзвэл зөрчил үйлдэгдсэн нь илэрхий тодорхойн улмаас зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй тохиолдолд, мөн холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүйгээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэхээр байна.

Гэтэл дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй, гомдол гаргагч Г ХХК зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад хариуцагч улсын байцаагч торгууль төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцэхгүй байна.

Хоёрдугаарт. Хариуцагч нь гомдол гаргагч компанийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Рашаант өртөөнд байрлах агуулахаас 2021 оны 03 сарын 19-ний өдөр 3 ширхэг дээж авсан.

1. 1 дэх дээжийг Ашигт малтмал, рын тосны ар уул уурхай, рын тосны төв лабораторид 2021 оны 04 дүгээр сарын 14-нд буюу 25 хоногийн дараа өгч, лаборатори 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн TL-025 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр Цетаны тоо 46.6, Хувийн жин 15С дах 828.3 гэжээ.

2. 2 дах дээжийг Иргэний нисэхийн үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лабораторид 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр буюу 21 хоногийн дараа өгч, лаборатори 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шинжилгээний сорилын үр дүнгийн тайлан гаргажээ. Тус шинжилгээний дүнгээр Цетаны тоо 43.2, нягт 20 С-д кг/м3 824.3 гэжээ.

Хариуцагч нь Иргэний нисэхийн үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лабораторийн Сорилын дүнг үндэслэн Цетаны тоо 45-с багагүй байхаар заасан байхад 43.2, 20 С дахь хувийн жин стандартын шаардлага хангахгүй байна гээд хариуцлага хүлээлгэсэн байна.

Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө раас дээж авсан дизелийн түлшийг гомдол гаргагч Г ХХК нь Гаалийн ерөнхий рын төв лабораторид 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дээж өгч шинжилгээний дүнгээр зөвшөөрөгдсөний дагуу мөн өдөр агуулахад буулгасан.

Гаалийн ерөнхий рын гаалийн төв лабораторийн ***** шинжилгээний дүнгээр цетаны тоо 46.5, нягт 15 градуст 842 гэж шинжлэгдсэн.

Тодруулбал, Гаалийн ерөнхий рын тов лаборатори, Ашигт малтмалын, рын тосны ар, уул уурхай, рын тосны төв лабораториудын шинжилгээнүүдийн дүнгээр Г ХХК-ийн шинжлүүлсэн дизель түлш стандартын шаардлага хангасан байна гэж хоёр ч шинжилгээгээр дүгнэгдсээр байтал хариуцагч үнэлээгүй.

Харин 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дээж авснаас хойш 3 сарын дараах 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний нисэхийн үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн хариуцлага хүлээлгэж байгаа нь бодит байдал шударга ёсонд нийцэхгүй үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тээвэрлэлт хадгалалтын горимыг зорчиж дээжний чанар байдлыг дордуулснаас үүдэн Иргэний нисэхийн үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лабораторийн шинжилгээний дүн зөрүүтэй гарсан байна.

Гуравдугаарт, Гомдол гаргагч Г ХХК ОХУ-н төрийн өмчит Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Монгол улс дахь төлөөлөгчийн раар дамжуулан бүтээгдэхүүнээ боловсруулах үйлдвэрээс шууд татан авдаг бөгөөд Гаалийн бүрдүүлэлт хийн хадгалах савандаа буулгахаасаа өмнө чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар Гаалийн ерөнхий рын харьяа лабораториор хөндлөнгийн шинжилгээ хийлгэж чанарын хувьд стандартын шаардлага хангасан тохиолдолд буулгалт хийх эрхээ авдаг.

Гэтэл хариуцагч нь рын тосны бүтээгдэхүүн дээж авах арга MNS 0218:2008 стандартын дагуу дээж аван шинжилгээнд оруулах ёстой байтал шинжилгээний дүгнэлт нь MNS 0218:2008 стандартын дагуу хийгдээгүй, өөрөөр хэлбэл дээж авах ажиллагааг стандартад заагдсаны дагуу хийгээгүй зориулалтын саванд шаардлагад нийцүүлж аваагүй байна гэж үзэж байна.

Иймд дээрхийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын улсын байцаагч Э.Б 2021 оны 07 сарын 20-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Хэдэн зүйл тодруулж хэлье. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх рын улсын байцаагчийн үлдсэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Тус шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч компанид 9.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүчингүй болгож өгнө үү гэж маргаж байгаа. Улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх, өөрөөр хэлбэл 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийг хянан шийдвэрлэж шийтгэлийн хуудас үйлдсэн. Гомдол гаргагч хуулийн этгээдээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан нотлогдсон бол хялбаршуулсан журмаар шалгах ёстой гэдэг байдлаар маргадаг. Өөрөөр хэлбэл бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа, мөн холбогдох баримтаар тогтоогдохгүй байна гэдэг байдлаар маргаж байгаа. Хэрэв шалгаж байгаа бол хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгээд явах ёстой. Хоёрдугаарт, хариуцагчийн зүгээс гомдол гаргагч хуулийн этгээдийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант өртөөнд байрлах агуулахаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 3 ширхэг дээж авсан байдаг. Тухайн өдөр мөн Рашаант буулгахад Оросын холбооны улсаас орж ирж байгаа дизелийн түлшийг буулгах гэрээг зөвшөөрүүлэхийн тулд Гаалийн ерөнхий рын төв лабораторид 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дээж өгөөд 3 дугаар сарын 24-ний өдөр хариу нь гарсан байдаг. Мөн 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн зүгээс дээж аваад холбогдох 2 ар шинжлүүлсэн байдаг. Эхний дээжийг Ашигт малтмал рын тосны рын лабораторид 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр буюу дээж авснаас 25 хонгийн дараа өгсөн байдаг. Лабораториос 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ТЛ-025 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр цетаны тоо 46.6, хувийн жин 20 градуст 824.3 байна гэж дүгнэлт хийсэн. Хоёр дахь дээжийг Иргэний нисэхийн үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лабораторид дээж авснаас 21 хонгийн дараа өгөөд, лабораторийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн сорилын дүнгээр цетаны тоо 43.2, 20 градуст 826.3 гэж гарсан. Энэ дүнгүүдийг хариуцагчийн зүгээс цетаны тоо 45 байхаас 43.2, хувийн жин стандартын шаардлага хангахгүй байна гэх үндэслэлүүдээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. Гэтэл ойл ХХК Гаалийн ерөнхий рын төв лабораторид 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дээжийн сорилын дүнгээр цетаны тоо 46.5, 15 градуст 842 гэж гарсан. Хоёр өөр стандартаас хамаар ч харилцан зөрүүтэй дүнгүүд гараад байгаа. Өөрөө хэлбэл энэ нь стандартын шаардлага хангасан гэж үзсэн учраас Монгол улсад худалдаалах зөвшөөрөл олгогдож агуулахад буулгасан. Энэ шинжилгээтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түлшний хувийн жин 15 градус дээр хангаж байгаа, 20 градуст хангахгүй байна гэдэг байдлаар хариуцагч улсын байцаагч дүгнэсэн. Ашигт малтмал рын тосны ар болон гаалийн төв лаборатори хоёр ижил стандартын дагуу дүгнэж байгаа. Иргэний нисэхийн лаборатори нь өөр стандартаар дүгнэж байгаа. Энэ дээр маргааны зүйл байгаа. Тодруулбал Гаалийн ерөнхий рын төв лаборатори, Ашигт малтмал рын тосны рын лаборатори шинжилгээний дүнгээр ойл ХХК-ийн шинжлүүлсэн дизель түлшний стандартын шаардлага хангасан байна гэж үзэж байгаа. Гэтэл хариуцагч Иргэний нисэхийн төв лабораторийн сорилын дүнд үндэслэж хариуцлага хүлээлгэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Гуравдугаарт, гомдол гаргагч хуулийн этгээдийн хувьд Оросын холбооны улсын РОСНЕФТ ХХК-ийн охин компаниар дамжуулан дизель түлшийг оруулж ирж байгаа. Мөн бидний гол маргаж байгаа зүйл нь дизель түлшнээс дээж авах MNS02182008 стандартын дагуу дээж авах ажиллагаа хийгдсэнгүй, хэдийгээр дээжийг журмын дагуу авсан гэж хариу тайлбартаа бичиж байгаа боловч 20-25 хонгийн дараа авсан дээжээ шинжилгээнд оруулж байгаа нь сорилын хариу гарч байгаад сөрөг нөлөө үзүүлж байгаа. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа "Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын улсын байцаагч Э.Бд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Дээж авах ажиллагааг рын тосны бүтээгдэхүүн дээж авах арга MNS 0218:2008 стандартын дагуу хийгээгүй, зориулалтын саванд шаардлагад нийцүүлж аваагүй, хадгалалт тээвэрлэлтийн горимыг зөрчиж дээжний чанар байдлыг дордуулж шинжилгээний дүн зөрүүтэй гарсан, гэх талаар:

Монгол Улсын Засгийн рын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж буй чанарын шаардлага хангахгүй авто бензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх гомдол мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл зэргийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн.

Тус хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий ар, Стандарт, хэмжил зүйн ар, Гаалийн ерөнхий ар, Ашигт малтмал, рын тосны ар, Ашигт малтмал, рын тосны рын Уул уурхай, рын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хамтран хийж гүйцэтгэсэн.

Хамтарсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, Г" ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Рашаант өртөөнд байрлах шатахууны агуулахад эрхлэгч Э.Өлзийболдыг байлцуулан бөөнөөр борлуулж буй дизелийн түлшнээс дээж авсан. Дээж авах ажлыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS 0218:2008 рын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга стандартын дагуу авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж Ашигт малтмал, рын Тосны рын Уул уурхай, рын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн.

Лабораториуд дээжийг тухай бүрт хүлээн авч, шаардлага хангасан орчинд хадгалж шинжилгээг хийсэн. Иймд хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлтэй.

Гаалийн ерөнхий рын төв лаборатори, Ашигт малтмалын рын тосны рын төв лабораториудын дүнгээр Г ХХК-ийн шинжлүүлсэн дизель түлш стандартын шаардлага хангасан байна гэж дүгнэгдсэн байтал үнэлээгүй, гэх талаар:

Нэхэмжлэлд "Г" ХХК нь Гаалийн ерөнхий рын төв лабораторид 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дээж өгч шинжилгээний дүнгээр зөвшөөрөгдсөний дагуу, мөн өдөр агуулахад буулгасан гэжээ. Зах зээлд нийлүүлж байгаа түлш нь заавал мөрдөх стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах буюу гаалиар оруулсны дараагаар рын тосны бүтээгдэхүүнийг худалдах, тээвэрлэх, хадгалах журмыг баримтлаагүй, бүтээгдэхүүний чанар өөрчлөгдсөн байж болзошгүй асуудлыг тогтоох үүднээс түүвэрлэгдсэн шатахуун түгээх станц, агуулахаас дээж авсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн дагуу хяналт, шалгалтаар авсан дээжээс бусад буюу өөр лабораторид Г" ХХК-ийн борлуулж буй шатахууныг ямар арга, стандартаар авч, хэрхэн шинжлүүлсэн талаар мэдээлэл байхгүй тул дүгнэлт хийж, харьцуулах боломжгүй юм.

Мөн лабораторийн үр дүнг зөвхөн тусгай мэдлэг чадвар эзэмшсэн, мэргэжлийн хүн судалж дүгнэлт гаргах боломжтой учир дээжийг шинжилсэн лабораторийн үр дүнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын Дүгнэлт гаргуулах тухай 01/1297 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий

арт хүргүүлсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий рын албан бичгээр ирүүлсэн 2021 оны 07

дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг дүгнэлттэй холбогдуулан гаргасан Шатахууны чанарын тухай албан бичиг зэрэг нь тухайн улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн эцэслэн гарсан шийдвэр бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу Төрийн хяналт шалгалт хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх зарчмыг баримтлах бөгөөд Мэргэжлийн

хяналтын ерөнхий рын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг баримтлан тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм.

Хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй, гомдол гаргагч Г ХХК зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад улсын байцаагч торгууль төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцэхгүй" гэх талаар:

Мэргэжлийн хяналтын ерөнхий рын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо хэмжил зүйн лабораторийн Сорилт шинжилгээний үр дүнгийн тайлан СШ21/133, СШ21/134 дугаартай сорилтын үр дүн зэрэг нотлох баримтаар Г" ХХК-ийн борлуулж буй дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин бага тодорхойлогдсон нь Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон. Иймд,

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа 24 бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна" гэж заасныг зөрчсөн.

Тус дүгнэлтийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т Дараахь

үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг ар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасан ба зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон тул гомдол гаргагч Г ХХК нь заавал зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байхыг шаардахгүй юм. Иймд Г" ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх рын даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтыг 26 аж ахуй нэгжид хийсэн. Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий ар, Стандарт хэмжил зүйн ар, Гаалийн ерөнхий ар, Ашигт малтмал рын тосны рын Уул уурхай, рын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд хамтарч оролцож энэхүү хяналт шалгалтыг явуулсан. Манай байгууллага энэхүү хяналт шалгалтад 3 дахь жилдээ хамтарч оролцож байгаа. Хамтарсан ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, ойл ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөөнд байрлах шатахууны агуулахад бөөнөөр борлуулдаг дизелийн түлшнээс дээж авсан. Тус 3 дугаар сарын 19-ний өдөр авсан дээжээ Ашигт малтмал рын тосны рын Уул уурхай, рын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид тус тус нэг нэг дээж хүргүүлсэн. Тухайн өдөр хүргүүлсэн нотлох баримт нь юу вэ гэхээр Ашигт малтмал рын тосны рын Уул уурхай, рын тосны төв лабораторийн сорилын үр дүн дээр дээжийг хүлээж авсан огноогоор нотлогдож байгаа. Дээжийг авахдаа ажлын хэсэг энэхүү ажлыг гардаж явуулсан. Зориулалтын шилэнд дээжийг авсан. Тухайн шилний зураг өөрт буюу манай байгууллагад хадгалагдаж байгаа. Ямар нэгэн ундааны саванд авсан зүйл байхгүй. Мэргэжлийн хүмүүс тус ажлын хэсэгт ажиллаж байсан тул дээжийг ямар стандартаар, ямар саванд авах талаар мэдэж байгаа. MNS02182008 дугаартай рын тосны бүтээгдэхүүнээс дээж авах стандартын дагуу дээжийг авч нууц кодоор кодолсон. Учир нь тухай нууц кодлолтой дээжийг лабораториудад хүргүүлснээр тухайн сорил шинжилгээ хийж байгаа лаборатори нь ямар компанийн түлшинд шинжилгээ хийж байгаа мэдэхгүй гэсэн үг юм. Лабораториуд дээжийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад шаардлага хангасан орчинд хадгалж байгаад дээжийг шинжилсэн. Ашигт малтмал рын тосны рын лаборатори, Гаалийн төв лаборатори, Иргэний нисэхийн лабораторийн шинжилгээний дүн өөр гарсан гэж гомдол гаргагч тал маргаж байгаа. Манай улсад нийлүүлж байгаа түлш нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг гаалиар оруулж ирсний дараагаар буюу шатахуун түгээх станцад хуваарилсны дараагаар иргэд, хэрэглэгчдэд нийлүүлж байгаа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг түүвэрлэж хяналт шалгалт хийж дээжийг авсан. Тухайн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр очиход АИ-92 бензин байгаагүй, зөвхөн дизель түлш байсан. Бид зөвхөн дизель түлшнээс дээж авч шинжилсэн. Гомдол гаргагчийн гаргаж өсөн Гаалийн төв лабораторийн баримт бичиг нь АИ-92 бензиний хяналтын үр дүн байсан. Бид үүнийг харьцуулж үзэх, нотлох баримт гэж үнэлэх боломжгүй. Тухайн лабораторийн үр дүнг зөвхөн мэргэжлийн хүн үнэлж дүгнэж дүгнэлт гаргах боломжтой учир манай байгууллагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий ар лабораториудын сорилын дүнг хугацаанд нь хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий раас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 259260 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг манайд ирүүлсэн. Шатахууны чанарын тухай албан бичгээр тухайн компани зөрчил үйлдсэн нь тогтоогдсон. Дизелийн түлш MNS68612020 стандартын дагуу 18 стандартын шаардлагыг бүхэлд нь хангаж байж тухайн компани стандартын шаардлага хангаж байгаа түлш худалдаалж байна гэж үзэх боломжтой. Харин ойл ХХК-ийн худалдаалж байгаа түлш 20 градуст хувийн жин тус стандартын шаардлага хангаагүй болох нь сорилын үр дүн, мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан лабораторийн сорилын үр дүнгүүдээс үзэхэд хувийн жин 20 градуст хэмжихийг Иргэний нисэхийн төв лаборатори л үзэж байгаа. Ашигт малтмал рын тосны ар 20 градуст үзээгүй учир энэ нь зөрчилтэй, зөрчилгүй эсэх гэж харьцуулан тогтоох боломжгүй байсан. Ашигт малтмалын рын тосны рын лаборатори 15 үзүүлэлтээр шинжилдэг. Харин Иргэний нисэхийн үндэсний төвийн лаборатори 12 үзүүлэлтээр үздэг. Энэхүү 2 лаборатори нь хоёулаа Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн лаборатори юм. Үүний үр дүнд лабораторийн шинжилгээний зөрүү үүсдэг. Энэ нь 0.5 дотор хэлбэлзэх боломжтой байдаг. Энэ зөрүүг мэргэжлийн хяналтын улсын байцаагч харьцуулж үзээд зөрчсөн гэдгийг тогтоож манайд дүгнэлтээ ирүүлсэн. Үүнийг үндэслэж манайхаас шийтгэлийг ногдуулсан. Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийтгэл ногдуулж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн.

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбоотой дараах тайлбарыг хүргэж байна. Гомдол гаргагч тал Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл ногдуулах нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т дараах үндэслэлийн аль нэг тогтоогдвол эрх бүхий албан тушаалтанд зөрчлийг ар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан үндэслэлийн аль нэг тогтоогдвол зөрчилд холбогдогч гаргасан зөрчлөө заавал хүлээн зөвшөөрсөн байхыг шаардахгүй. Тийм учраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэж заасныг зөрчсөн учир тус шийтгэлийг ногдуулсан. Эцэст нь дүгнэж хэлэхэд шатахууны нэг л үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд рын тосны бүтээгдэхүүний үзүүлэлтэд өөрчлөлт ордог. Тийм учраас иргэд, хэрэглэгчдийн эд хөрөнгийг хохироосон зөрчилтэй үйлдэл гэж үзсэн. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

 

Гомдол гаргагч ойл ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын улсын байцаагч Э.Б 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын улсын байцаагч Э.Б 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Г ХХК нь ...зах заалд нийлүүлж буй шатахуун нь чанар стандартын шаардлага хангахгүй байна гэх зөрчлийг гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэж заасан байна.

Г ХХК нь стандартын шаардлага хангаагүй дизелийн түлш худалдаалсан зөрчил гаргасан байсан болох нь Ашигт малтмал, рын тосны рын төв лабораторийн TL-025 № GT046 дугаар Сорилтын үр дүн, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/133, №СШ21/134 дугаар Сорилтын үр дүнгүүд, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлт, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Тус зөрчлийн хэрэгт авагдсан Ашигт малтмал, рын тосны рын төв лабораторийн TL-025 № GT046 дугаар Сорилтын үр дүнгээр Г ХХК-ийн дизелийн түлшний цетаны тоо 46,6, хувийн жин 150C дахь 828.3 гарсан байна.

Мөн зөрчлийн хэрэгт авагдсан Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/133, №СШ21/134 дугаар Сорилтын үр дүнгүүдээр дизелийн түлшний цетаны тоо 43.2, хувийн жин буюу нягт 150C дахь 827.9, хувийн жин буюу нягт 200C дахь 824.3 гарсан байна.

Дизелийн түлш Евро.Техникийн шаардлага MNS 0216:2017 стандартын 4.3.3-д заасан 3-р хүснэгтээс үзэхэд,өвлийн түлш хэт хүйтэн бүс эсэх ангиллаас хамаарч цетаны тоо 47-49 байх нөхцөлд стандартын шаардлага хангахаар байна.

Мөн Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын 1-р хүснэгтийн 17-д зааснаас үзэхэд 200C дахь хувийн жин, кг/м 840-860 байхаар байна.

Дээрх лабораторийн үр дүнгүүд болон холбогдох стандартуудаас үзэхэд Ашигт малтмал, рын тосны рын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн үр дүнгийн аль алинаар Г ХХК-ийн худалдаж байсан дизелийн түлшний цетаны тоо стандартын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна.

Харин Ашигт малтмал, рын тосны рын төв лабораторийн TL-025 № GT046 дугаар Сорилтын үр дүнгээр Г ХХК-ийн дизелийн түлшний хувийн жин 150C дахь 828.3 гарсан нь стандартын шаардлага хангаж буй боловч Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/133 дугаар Сорилтын үр дүнгээр 200C дахь хувийн жин нь 824.3 гарсан тул гомдол гаргагчийн дизелийн түлш стандартын шаардлага хангаагүй байна.

Мөн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтээр Г ХХК-ийн дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин стандартын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байх ба уг 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг гаргахдаа дээрх Ашигт малтмал, рын тосны рын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн Сорилтын үр дүнгүүдийг үндэслэсэн байна.

Иймд Г ХХК-ийн худалдаалж байсан дизелийн түлшний цетаны тоо Ашигт малтмал, рын тосны рын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгүүдийг аль алинаар, 200C дахь хувийн жин Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгээр тус тус шаардлага хангаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр үр дүнгүүдийг үндэслэн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 2021 оны 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг гаргасан байх тул лабораториудын сорилтын үр дүнгүүд зөрүүтэй, өөр өөр гарсан байхад шийтгэл оногдуулсан нь буруу гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байгаа гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь Ашигт малтмал, рын тосны рын төв лабораторийн Сорилтын дүнгээс үзэхэд Дизель түлшний дээжийг лаборатори 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шинжилгээ хийсэн, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лаборатори Дизель түлшний дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шинжилгээ хийсэн, үүнээс үзэхэд дээж авснаас олон хоногийн дараа, хугацаа алдаж шинжилгээ хийсэн, ийнхүү хугацаа алдсаны улмаас рын тосны дээжийн шинж, чанар өөрчлөгдсөн байх магадлал өндөр учир лабораторийн дүнгүүдийг үнэн зөв гарсан гэж үзэхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч рын тосны бүтээгдэхүүн, Дээж авах арга MNS 0218:2008 стандартын 7.7-д Маргаан таслахад зориулсан рын тосны бүтээгдэхүүний дээжийг тухайн бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн рын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална гэж заасан байх тул гомдол гаргагчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Мөн гомдол гаргагч нь гомдолдоо ...хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад, Г ХХК зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь гомдол гаргагчийн дизелийн түлш стандартын шаардлага хангаагүй болох нь дээрх лабораториудын үр дүнгээр тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө рын улсын байцаагч Э.Б 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч Г ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ