Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/396

 

 

       2023        03           21                                        2023/ШЦТ/396

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч  Г.М, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, Э.Г нарт холбогдох 2202 00000 0423 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь М.Х, С.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж “Сам-Ог” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 3 дугаар сарын 24, 29-ний өдрүүдэд 195,564,832 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 6,000,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 19,556,483 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Сам-Ог” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын тайлагнасан гэмт үйлдэлд байнга тогтвортой дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

мөн Э.Г, С.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж “Ай Си Ти сервис” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 03 дугаар сард 79,500,000 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 1,590,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 7,227,272.64 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Ай Си Ти сервис” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт үйлдэлд тогтвортой дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч Э.Г нь хуулийн этгээдийн ерөнхий захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Г.М, С.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж "Ай Си Ти сервис” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 03 дугаар сард 79,500,000 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 1,590,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 7,227,272.64 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Ай Си Ти сервис” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт үйлдэлд тогтвортой хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 3 дугаар сард манай байгууллага татварын өртэй гарсан тул таньдаг эгч Л холбогдоод шаардлагатай байгаа зүйлээ ярьсан. Л эгч дансны дугаар өгсөн. Тэр данс руу тухайн дүнгийнх нь 2 хувийг шилжүүлээд 79,500,000 төгрөгийн бичилт И баримт дээр орж ирсэн. 2 хувийг Мөнхбаяр гэх хүний данс руу шилжүүлсэн. Тухайн дүнг 6 дугаар сарын ихээр 3,000,000 төгрөгийг ХААН банкны данс руу, үлдэгдлийг 12 дугаар сарын 28-ны ихээр төлсөн. Улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Гэм буруу дээр маргах зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Хужирт гэр” ХХК-аас худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайланг дараах аж ахуйн нэгжүүд илгээсэн байсан. Компани тус бүрээр улсад төлөх татварын хэмжээг авч үзвэл “Сам-Ог” ХХК нь 19,584,832 төгрөг, “Ай Си Ти Сервис” ХХК нь 7,227,272 төгрөг, “Ахмед интернэшнл моторс” ХХК нь 6,095,050 төгрөг, “Кожеговь” ХХК 2,954,982 төгрөг, “Ричвэл гриндинг медиа” ХХК 19.000 төгрөг, “Тера экспресс” ХХК 1,374,160 төгрөг, “Эгнэшгүй-Их” ХХК 27,247,536 төгрөг “Эрчим хайрхан” ХХК 12,122,750 төгрөг төлөхөөр байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөн гэж үзнэ. Цахим төлбөрийн баримтын системд борлуулагч тал худалдан борлуулсан талаараа бүртгэж худалдан авагч, борлуулагч хоёр тал хоёул татварын байгууллагад худалдан авалт хийсэн, борлуулалт хийсэн талаараа тайлагнадаг. НӨАТ-ийн И-баримт нь цахим төлбөрийн баримт мөн болох нь НӨАТ-ийн тухай хуулийн 4.1.13 заасан тодорхойлолтод тусгасан байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас),

Гэрч Э.Л-гийн болон Э.Г нарыг нүүрэлдүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд авсан: “...М гэх хүнийг би мэднэ. СХД-ийн татварын хэлтэст татварын байцаагчаар ажилладаг би М-ын 92055540 дугаарын утас руу нь холбогдоод НӨАТ-ийн падан хэрэг болоод байна гэхэд Мөнхбаяр за гээд өөрийн хаан банкны 5754105385 тоот дансыг над руу мессежээр явуулахаар нь би Г руу 2 хувиар нь бодоод мөнгийг явуулаарай гээд дансны дугаарыг явуулсан. Би ямар компаниас бичилт хийгдсэн талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас),

Яллагдагч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Сам Ог” ХХК, “Ай си ти сервис” ХХК-дад хуурамч НӨАТ-ын падаан худалдсан. Яагаад худалдсан гэхээр миний эхнэрийн дүү болох Мөнхбаяр нь уг компаниудын эрх бүхий албан тушаалтан нарыг таньдаг, тендерт орох гээд НӨАТ-ын өрнөөсөө салах хэрэгтэй байна гэхээр нь би НӨАТ-н хуурамч шидэлтийг хийж өгсөн... “Сам Ог” ХХК болон “Ай Си Ти Сервис” ХХК-аас М-т падаан шивж өгсний төлбөрийг өгсөн болохоор яг хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна. Би М-аас орж ирсэн мөнгийг л авдаг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас),

Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 онд манай компани үйл ажиллагаа явуулж байгаад НӨАТ-ын өртэй гарсан. Тийм учир НӨАТ-ын өрөө төлөхийн тулд хуучин танил эгч болох Л эгчтэй утсаар холбогдсон. Утсаар холбогдож НӨАТ-ын өртэй юм аа. Хүнээс дам яриа сонссон. Худалдан авалтын падаан авах боломжтой байдаг уу гэсэн утгаар ярьсан. Тэгэхэд Л эгч хэсэг хугацааны дараа надад нэг дансны дугаар өгсөн. Уг данс нь ямар учиртай юм бэ гэхээр энэ данс руу үнийн дүнгийн 2 хувийг нь шилжүүлээрэй гэж хэлсэн. Ингээд Л эгчийн хэлснээр тэр өдөртөө мөнгийг нь шилжүүлсэн байгаа. Он сар өдрөө санахгүй байна, дансны хуулгаар харагдаж байгаа. Ингээд “Ай Си Ти Сервис” ХХК-д Хужирт гэр ХХК-аас 79,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий НӨАТ-ын падаан шивэгдсэн байсныг хүлээн авч тайланг тусгаж татварт илгээсэн. Мөнхбаяр гэх хүний данс руу 1,590,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дугаар хуудас),

Шүүгдэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Ай Си Ти Сервис” ХХК-ийн хувьд танил Л гэх эмэгтэй надаас НӨАТ-н падаан асуусан тэгэхээр нь би Б.Э ахаас асууж 79,500,000 төгрөгийн НӨАТ-н падааныг 1,590,000 төгрөгөөр худалдах талаар хэлсэн. Тэгээд тохиролцоонд хүрсний дагуу миний бие өөрийн Хаан банкны 5754105385 тоот дансанд авч 1 сая төгрөгийг Б.Э рүү шилжүүлж 590,000 төгрөгийг өөртөө ашигласан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас),

Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн: “...Э.Г-ын Хаан банкны 5020853540 тоот дансанд хийхээр тогтож үзлэгийг эхлүүлэхэд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр С.О гэх хүний Хаан банкны 5024526519 тоот данс руу  1,590,000 төгрөгийг “shiljuuleg” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байсныг С.О нь тухайн өдөр Г.М-ын Хаан банкны 5754105385 тоот данс руу “6267041” гэсэн утгатайгаар 1,590,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна. Г.М нь шилжиж ирсэн 1,590,000 төгрөгөөс 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг “БЭЛЭГ” гэх утгаар С.Б-ийн Богд банкны 8140001279 тоот данс руу шилжүүлж зарлагдсан байгаа нь үзлэгийн явцад тогтоогдож байна...” гэх тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хужирт гэр” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулга, түүний хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 23-32 дугаар хуудас),

Татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1172 дугаартай албан бичиг, түүний хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 51-55 дугаар хуудас),

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

Э.Г-ын эзэмшлийн ХААН банкны 5020853540 тоот дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 78 дугаар хуудас),

С.О-ын эзэмшлийн ХААН банкны 5024526519 тоот дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас),

Г.М-ын эзэмшлийн ХААН банкны 5754105385 тоот дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 71-76 дугаар хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаар “Зарим яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 94-97 дугаар хуудас),

ХААН банкны “Э*****Р Г 3,656,178.44 төгрөгийг МТА:ТАТВАР” шилжүүлсэн гэх Шилжүүлгийн мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2102005140150 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 160-165 дугаар хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 51 дүгээр “Зарим яллагдагчид нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 172-176 дугаар хуудас),

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 5, 12 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 6, 13 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 7, 14 дүгээр хуудас), 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 8, 15 дугаар хуудас),

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 2 дугаар хавтаст хэргийн 58, 59 дүгээр хуудас), Э.Г-аас хохирлыг барагдуулсан гэх ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар “Яллах дүгнэлт” зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.М нь М.Х, С.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж “Сам-Ог” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 3 дугаар сарын 24, 29-ний өдрүүдэд 195,564,832 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 6,000,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 19,556,483 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Сам-Ог” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын тайлагнасан гэмт үйлдэлд байнга тогтвортой дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон, мөн Э.Г, С.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж “Ай Си Ти сервис” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 03 дугаар сард 79,500,000 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 1,590,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 7,227,272.64 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Ай Си Ти сервис” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт үйлдэлд тогтвортой дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон, шүүгдэгч Э.Г нь хуулийн этгээдийн ерөнхий захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Г.М, С.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж "Ай Си Ти сервис” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 03 дугаар сард 79,500,000 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 1,590,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 7,227,272.64 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Ай Си Ти сервис” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт үйлдэлд тогтвортой хамтран оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Э.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар Г.Мын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлогод оруулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Г.М, Э.Г нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

“Ай Си Ти сервис” ХХК нь 6267041 регистрийн дугаартай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, худалдааны зуучлал, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл бүхий, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны замын 103-50 тоотод үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд гүйцэтгэх удирдлага нь Э.Г,

“Сам Ог” ХХК 5990378 регистрийн дугаартай 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан, барааны дэлгүүр, цайны газар, барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл бүхий Сүхбаатар, 15-р хороо, архустай номз, 7 тоотод үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд гүйцэтгэх удирдлага нь М.Х ажээ.

Г.М нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч ажилтай, “Хужирт гэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай С.Б, Г.М нар нь төрөл садангийн харилцаа холбоотой бөгөөд “Сам Ог” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Х-тай facebook зарын дагуу, “Ай Си Ти сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г нь өмнө нь нэг байгууллагад хамт ажиллаж байсан гэх “Вега экспересс” ХХК-д менежер ажилтай Э.Л-тэйгээр дамжуулан тус тус холбогдсон байна.

Улмаар М.Х, Э.Г нар нь өөрсдийн эзэмшлийн ашгийн төлөөх хуулийн этгээд болох “Сам Ог” ХХК, “Ай Си Ти сервис” ХХК үйл ажиллагаа явуулсан хугацаанд тэдгээрийн ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас:

Э.Г нь 2021 оны 03 дугаар сард 79,500,000 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг,

М.Х нь 2021 оны 3 дугаар сарын 24, 29-ний өдрүүдэд 195,564,832 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг тус тус худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Сам Ог” ХХК, “Ай Си Ти сервис” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тус тус тайлагнасан байна.

Дээрх үйлдэлд Г.М нь хамтран оролцож, үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, үүсэх үр дагаврыг хүсэж, байнга тогтвортой дэмжлэг үзүүлж, хамжигчаар,

Э.Г нь хамтран оролцож, үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, үүсэх үр дагаврыг хүсэж, тогтвортой хамтран оролцсон байх ба энэ талаар Г.М, Э.Г нар маргаагүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сам-Ог” ХХК нь 19,584,832 төгрөг, “Ай Си Ти сервис” ХХК нь 7,227,272.24 төгрөгийн татвар төлөхөөс тус тус зайлсхийсэн гэж мэдүүлсэн байна.

Мөн “Сам-Ог” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Х-д холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 51 дүгээр “Зарим яллагдагчид нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор тусгаарласныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 119 дугаар шийтгэх тогтоолоор М.Х-д ял шийтгэл оногдуулсан байх тул М.Х-д холбогдох үйлдэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар бүлэгт “Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилсан ба 18.7 дугаар зүйлд “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж,

3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж,

3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж тус тус хуульчилсан. 

Шүүгдэгч Г.М нь С.Б, М.Х, Э.Г нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт хэргийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж, байнга тогтвортой дэмжлэг үзүүлсэн буюу “Сам-Ог” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 3 дугаар сарын 24, 29-ний өдрүүдэд 195,564,832 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 6,000,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 19,556,483 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Сам-Ог” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын тайлагнасан гэмт үйлдэлд,   

“Ай Си Ти сервис” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 03 дугаар сард 79,500,000 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 1,590,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 7,227,272.64 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Ай Си Ти сервис” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт үйлдэлд тус тус байнга дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч Э.Г нь хуулийн этгээдийн ерөнхий захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Г.М, С.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж "Ай Си Ти сервис” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 03 дугаар сард 79,500,000 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 1,590,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 7,227,272.64 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Ай Си Ти сервис” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт үйлдэлд тогтвортой хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэмт хэргийн бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Г.М, Э.Г нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн шүүгдэгч Г.М нь нэг гэмт хэргийн шинжийг хангасан хэд хэдэн удаагийн үйлдэл гаргасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Э.Г-ыг “үргэлжилсэн үйлдлээр” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд Г.Мтай бүлэглэн оролцож байгаа шинжээр нь гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэв. 

Иймд шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдэхэд “хамжигчаар” оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдэхэд “гүйцэтгэгчээр” оролцсон гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар бүлэгт хуульчилсан Эдийн засгийн эсрэг гэмт хэргийн хор уршиг, хохирол нь тодорхой нэг субъектэд биш харин нийгэм нөлөөлөхүйц хор уршигтай гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Э.Г нь 7,227,272.64 төгрөгийг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.М, Э.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г.М, Э.Г нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хамжигч, гүйцэтгэгчээр оролцсон нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх саналтай...” гэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.М, Э.Г нар нь хэлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч Г.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамжигчид ял шийтгэл оногдуулахдаа гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулахаар хуульчилсан боловч шүүгдэгч Г.М-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон, үйлдсэн гэмт хэрэг үйлдэж 2,490,000 төгрөгийн орлого олсон, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон гэх хувийн байдал зэргийг харгалзаж үзэж Г.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,800,000 төгрөгөөр торгох ял,

Харин шүүгдэгч Э.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцож буй хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Г.М, Э.Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,490,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт олгож шийдвэрлэв.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 647 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын тогтоолоор “Сом Ог” ХХК /РД: 5990378/, “Ай Си Ти сервис” ХХК /РД: 6267041/-ийн өмчлөлийн хувьцаа болон үлд хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.М, Э.Г нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдэхэд “хамжигчаар” оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдэхэд “гүйцэтгэгчээр” оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,800,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.М, Э.Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,490,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт олгосугай.

5. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 647 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын тогтоолоор “Сом Ог” ХХК /РД: 5990378/, “Ай Си Ти сервис” ХХК /РД: 6267041/-ийн өмчлөлийн хувьцаа болон үлд хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдусгай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.М, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ