Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/326

 

                

    2023      03            10                                         2023/ШЦТ/326

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророо А.А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03424 2346 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаах хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тус бүр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаар “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1 хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ялтай тэнцүү хугацаа тогтоосон,   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар байрны урд талд байрлах автомашины ил зогсоол дээр тавьсан байсан, иргэн Л.Б-ынн эзэмшлийн 4*-4* УНЯ улсын дугаартай Ланд крузер 200 тээврийн хэрэгслийн жолоочийн ард талын хаалганы том цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, автомашин дотор байсан цагаан шүртэй жижиг гарын мөнгөн аяга, гербор брендийн гэртэй хутга, Шведийн сивис брендийн эвхдэг олон ажиллагаатай хутга, олон ажиллагаатай бахь 1 ширхэг, аяны зориулалттай халбага сэрээ гэртэй, сундуйн жүд судар, нэг гар чийдэн, голын хайрцагт байсан хар өнгийн арьсан түрийвч, түрийвч дотор нь байсан 20 доллар, 150.000 төгрөг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1.206.040,4  төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар байрны урд талд байрлах автомашины ил зогсоол дээр тавьсан байсан иргэн Д.Ц-ийн эзэмшлийн 0*-1* УНП улсын дугаартай автомашины хойд талын хаалганы том цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, автомашин дотор байсан дугуй хийлэгч, ком торцов, акумляторын холбогч, жижиг сүх, олон үйлдэлтэй цэнхэр тонгорог зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 303.600 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Г.М-ын эзэмшлийн 6*-6* ОРА улсын дугаартай Сангянг маркийн тээврийн хэрэгслийн зөв талын хойд цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, автомашин дотроос үнэртэй ус нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 671.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны гадна байршуулсан иргэн Д.А-ийн эзэмшлийн 8*-8* УББ улсын дугаартай, цагаан өнгийн Волксваген Тигуан маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы салхины шилийг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн, дотор нь байсан бор өнгийн арьсан түрийвч түүний дотор байсан 200 долларыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 946.702 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0Б байрны зүүн талын зогсоолд байршуулсан байсан иргэн А.Б-ийн эзэмшлийн Infinity QX-56 /Инфинити/ маркийн 0*-2* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, машины хар хайрцаг, аяны гэрэл зэргийг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч 396.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны гадна зогсоол дээр тавьсан иргэн С.И-ийн эзэмшлийн 7*-9* ДОА улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашины зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, эд зүйл хулгайлах зорилгоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогчид 300.000 төгрөгийг хохирол учруулсан,

7. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 0 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн М.М-ийн эзэмшлийн 0*-5* УНК улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос айфоне айфод про загварын чихэвч, пума загварын цүнхийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 559.600 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн М.Б-ийн эзэмшлийн 0*-5* УНК улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашины хойд цонхыг хагалан, эд зүйл хулгайлах зорилгоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч М.М 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирошки цайны газрын зүүн талд байрлуулсан иргэн М.Н-ын эзэмшлийн 8*-0* БӨА улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос бэлэн мөнгө 100.000 төгрөг, хар цүнхтэй dell брендийн шаргал өнгийн нөүтбүүк, osmo pocket 2 маркийн 64gb багтаамтай хар өнгийн дүрс тодруулагч камер, ангийн хутга зэрэг эд зүйлс нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.432.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0б байрны гадна зогсоол дээр байрлуулсан, иргэн Б.Б-ын эзэмшлийн 4*-4* УНИ улсын дугаартай Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн баруун талын цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос хутга, машины хөгжим тоглуулагч, машины багаж ком, баргилт чулуугаар хийсэн хөөрөг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 217.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Б-ын эзэмшлийн 0*-1* ЗАВ улсын дугаартай ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн заалны хаалганы цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос нэг хайрцагтай А брендийн гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүн, багажны ком зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Б-д 122.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.О-д 665.982 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, 27/3 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан, хохирогч Б.М-ийн эзэмшлийн 5*-9* УНМ улсын дугаартай Ланд крузер-200 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн ард талын хаалганы цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос бэлэн 20.000 төгрөг, машин арчдаг сэгсгэр алчуур нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан, 

13. 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газрын авто зогсоолд байршуулсан байсан иргэн Н.Б-ын эзэмшлийн  Ланд крузер 200 маркийн 9*-2* УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тээшний хаалганы шилийг эд зүйл хулгайлах зорилгоор хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хохирогчид 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П цайны газрын зүүн талд байрлуулсан, хохирогч Л.Д-ын эзэмшлийн 8*-0* БӨА улсын дугаартай Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхны шилийг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, мэргэшсэн жолооны үнэмлэх, монетон гинж, хуримын монетон бөгж, сүлдтэй монетон бөгж зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогчид 1.026.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2021 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 85 дугаар байрны гадна талын авто зогсоолд байршуулсан иргэн Т.У-ын эзэмшлийн 0*-0* УНЛ улсын дугаартай Мерседес Бенз Жи 500 загварын тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн Nike брендийн хослол, sisi брендийн ботинк, бугуйн цаг, дугуй хийлэгч, аяны комны 1 ширхэг сандал зэрэг эд зүйл хулгайлж, хохирогчид 1.916.340 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Эрэлийн 40 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Д.О-ын эзэмшлийн 4*-9* УАТ улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхны том шилийг хагалж, хууль бусаар нэвтэрч, автомашинд байсан түрийвчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогчид 268.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны Б давхрын грашинд байрлуулсан иргэн М.А-ын эзэмшлийн 4*-7* УБС улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы том цонхыг хагалж, улмаар машин дотроос гармин жипи эс, цахилгаан тамхи 2 блок, дугуй хийлэгч, саарал өнгийн цүнх, бэлэн 60.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.317.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2021 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.О-ын эзэмшлийн 0*-5* УНР улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, жолооны үнэмлэх 1 ширхэг, банкны карт 1 ширхэг, жижиг гарын зэс аяга 1 ширхгийг хулгайлж, хохирогчид 282.500 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Нэгдэлчин зочид буудлын авто зогсоол дээр байрлуулсан иргэн Г.О-ын эзэмшлийн 3*-9* УБЯ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, автомашин дотроос I Pad, аяны хутга, Hugo boss брендийн бэлтгэлийн хослол, хөр өнгийн бэлтгэлийн цүнх зэрэг эд зүйлс хулгайлж, хохирогчид 1.643.700 төгрөгийн хохирол учруулсан нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нэр бүхий хохирогч нарт нийт 14.563.464 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 2021 оны 10 дугаар сарын 26-ны 18 цагийн үед Хан-Уул дүүрэгт байх гэрээсээ гараад Баянзүрх худалдааны төв дээр хоёр хүнтэй таарч архи уусан. Тэгээд би согтоод орцны үүдэнд тасарч унасан байсан. Сэрээд явах гэтэл шөнө болсон байсан тул би явж чадаагүй. Тэгээд хохирогч Б.Б-ын машины цонхыг хагалж эд зүйлийг нь авч байгаад газар дээрээ баригдаж, эд зүйлсийг нь буцааж өгсөн. 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эрүүгийн мөрдөгч Чимэд-Очир, Одбаяр нар намайг хүлээж авсан. Намайг чи нэгэнт ийм хэрэг хийсэн тул эзэнгүй хэргүүдийг даачих, архийг чинь авч өгье, тамхийг чинь татуулъя гэсэн. Тухайн үед миний бие муу байсан. 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийг шилжих шөнө намайг өрөөндөө хонуулсан. 10 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг шилжих шөнө Дэнжийн 1000 дахь эрүүлжүүлэхэд, дараагийн шөнө Одбаяр жижүүрт гарч байсан тул намайг харгалзаж, харж хоносон. Надад 18 үйлдэл тулган хүлээлгэсэн. Эрүүгийн мөрдөгч Ц.Одбаяр надад “мөрдөн байцаагч Эрдэнэбат гэх залуу чамайг томилж өгнө, хэргүүдийг нь хүлээгээд аваарай, чамд гайгүй хөнгөн шийтгэл оногдуулах талаар ярьж өгнө. 2022 оны 07 дугаар сард өршөөлөөр гарчих байх” гэж толгой эргүүлж, ятгасан. Би тухайн хэргүүдийн талаар  мэдэхгүй тул мөрдөгч мэдүүлгүүдийг зохиож бичиж байсан.Намайг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 48 цаг 461 дүгээр хорих ангид саатуулсан. 11 сарын 01-ний өдөр эрүүгийн мөрдөгч Чимэддорж намайг 461-ээс ирж авч, хоёрдугаар хэлтэст авчраад архи өгөөд Дэнжийн 1000-н эрүүлжүүлэхэд хонуулсан. Тэгээд 11 дүгээр сарын 02-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Миний хувьд төрийн алба хааагчийг гүтгээгүй, үнэн зөвийг ярьж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ... 0 дугаар хороо, 0 дугаар байрны гадна автобусны зогсоол байх ба үзлэгийн явцыг ертөнцийн зүг чиг ашиглан хийхээр тогтов. Хэрэг учрал болсон гэх газрын ерөнхий байдлыгн зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Цонх нь хагарсан гэх 4*-4* УНЯ дугаартай автомашины ... жолоочийн хойд талын хаалганы талын цонх хагарсан байдалтай байх ба ... хагарсан ирмэг гадаргуунаас гарын мөр ирэхэд хэрэгт ач холбогдолтой ул мөр илрээгүй тул дахин тус автомашины хаалганы дотор талын бариул дээрээс ... гарын мөр ирэхэд 1 ширхэг гарын мөр илэрснийг наалдамхай туузаар бэхжүүлж авав. ... дараагийн 0*-1* УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээс үргэлжлүүлэхээр тогтов. 0*-1* УНП улсын дугаартай автомашины жолоочийн эсрэг талын хойд хаалганы том цонх нь хагарч цонхны шил тээврийн хэрэгслийн дотор тал руу бутарч унасан байдалтай байна. ... зах ирмэг гадаргуу бариулаас гарын мөр ирэхэд хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй тул тус автомашины урд талын суудал дээр байх маскны гадар гялгар уутнаас гарын мөр ирэхэд 2 ширхэг гарын мөр илэрснийг наалдамхай туузанд бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас),

Хохирогч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний машин дотроос дугуй хийлэгч, ком торцов, чирэгч, акумляторын холбогч, ажлын хувцас, жижиг сүх, олон үйлдэлтэй цэнхэр тонгорог зэргийг хулгайлсан байна. ...би машины шилээ 300.000 төгрөгөөр үнэлж байна. нийт хохирол 480.000 төгрөгийн хохирол байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Хохирогч Л.Б-ынн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 09 сарын 21-ний өглөө манай байрны хүн миний дугаар руу утасдаад таны машины  цонхыг хагалчихсан байна. Мөн таны машины хажууд байх машины цонхыг бас хагалсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч ирээд машинаа харахад жолоочийн ард талын хаалганы цонхыг хагалсан байсан. ...миний автомашинд жолоочийн хойд талын хаалганы том цонх хагарсан, жолоочийн хажуу талын суудлын урд хайрцгийг хөшиж эвдсэн байна. Миний автомашин дотор байсан цагаан шүртэй жижиг гарын мөнгөн аяга, г брендийн гэртэй хутга, Шведийн сивис брендийн эвхдэг олон ажиллагаатай хутга, олон ажиллагаатай бахь 1 ширхэг, аяны зориулалттай халбага сэрээ гэртэй, сундуйн жүд судар, нэг гар чийдэн, голын хайрцагт байсан хар өнгийн арьсан түрийвч, дотор нь 20 доллар, 150.000 төгрөг, банкны виза картууд зэрэг байсан, гэрийн, ажлын, гражын түлхүүр зэрэг эд зүйл алдагдсан байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн БЗД2-21-840 дугаартай Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн “алдагдсан эд зүйлсийг 872.656 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-22-2005 дугаартай “Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн “алдагдсан эд зүйлсийг 514.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас),

Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрийнхээ хажуу талын зогсоол дээр өөрийн Сангянг маркийн 6*-6* ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ байршуулсан. Тэгээд би хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед машиндаа ороод бичиг баримтаа аваад гэрлүүгээ орсон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг 42 минутад 9903**** дугаарын утаснаас залгаж машины цонх онгорхой байна гэж хэлэхээр нь гараад хартал машины зөв талын хойд цонхыг хагалаад хүн орсон байсан. Үнэртэй ус алдагдсан, өөр зүйл алдагдаагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-21-1034 дугаартай “алдагдсан үнэртэй ус, автомашины шилийг 671.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас),

Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр машинтайгаа гадуур хувийн ажлаар явж байгаад өдөр 11 цагийн үед 8*-8* УББ улсын дугаартай Тигуан Волксваген маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 4 дүгээр байрны ертөнцийн зүгээр урд талд тоглоомын талбайн ард зам дагуу байрлуулсан юм. Харин өнөөдөр 15 цагийн үед машинтайгаа гарах гэж гэрээс гарч ирээд харсан чинь баруун талын хойд цонх хагарсан, дотор нь байсан бор өнгийн арьсан түрийвч түүний дотор байсан 200 доллар алдагдсан байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БЗД2-21-1054 дугаартай “алдагдсан арьсан түрийвч, түүний дотор байсан 200 доллар, автомашины хагарсан шилийг 946.702 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас),

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0б байрны ертөнцийн зүгээр зүүн талд байх машины зогсоолын зүүн хэсэгт зүүн зүгт харуулан байршуулсан 0*2* УАТ улсын дугаартай хар өнгийн Infiniti QX56 загварын тээврийн хэрэгсэл байв. ... тээврийн хэрэгслийн жолооч талын эсрэг талын хойд хаалганы цонх хагарсан цонхны хойд арын хэсэг хөшигдсөн байдалтай ... үзлэгийг тээврийн хэрэгслийн дотор талд явуулахад ... жолоочийн суудал дээр хагарсан цонхны хэлтэрхий салфетки зэрэг зүйлс тавьсан. ... урд голын тольноос хар өнгийн зүйл өлгөсөн тухайн хэсэгт дэлгэц байсан гэх тул 16 дугаараар дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ... үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийн ажиллагааг дуусгав. Үзлэгийн явцад жолооч талын хойд хаалганы босоо хүрэнээс гарын мөр 1 ширхэг, хойд суудал дээр байх ногоон өнгийн гэрлийн хайрцагаас гарын мөр 2 ширхэг бээлийний мөр 1 ширхэгийг тус тус бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудас),

Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд манай байрны 8 давхарт амьдардаг Тэмүүлэн гэх манай хаалгыг тогшиж орж ирээд танай машины цонхыг хагалсан байна гэх хэлэхээр нь нөхөр Одбаярын хамт гарч харахад манай машины жолооч талын ард хаалганы том цонхыг хагалсан байсан учир цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Манай машины урд талын толь хэсэгт камер бичдэг хар хайрцаг байсан тухайн хар хайрцаг алдагдсан, хөдөө авч явдаг байсан аяны гэрэл алдагдсан өөр эд зүйл алдагдаагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БЗ1-21-1080 дугаартай “автомашины хагарсан цонх, аяны гэрэл, хар хайрцгийг 396.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас),

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг болсон газар нь БЗД-ийн 15 дугаар хороо, 12 дугаар байрны автомашины ил зогсоол ... 7*-9* ДОА улсын дугаартай Тоёото Ланд Крузер 200 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн хамрыг нь баруун зүгт харуулан байрлуулсан байв. ... зүүн хойд талын хаалганы шил хагарсан байдалтай байх ба ... үзлэгийн явцад хураан авсан эд зүйлгүй болно.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 207-210 дугаар хуудас),

Хохирогч С.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Улмаар ирээд Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 12 дугаар байрны баруун талд өөрийн 7-9* ДОА улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. Улмаар 23 цаг өнгөрч байхад байрны хүмүүс хараад цагдаад дуудлага өгсөн байсан. Машинаас алдагдсан зүйл байхгүй. Би тээврийн хэрэгслийн хагарсан цонхоо 500.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-21-1015 дугаартай “автомашины хагарсан цонхыг 300.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас),

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг болосн гэх газар нь БЗД-ийн 0 дүгээр хороо, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн урд талын машины зогсоол байв. Зогсоол дээр 0*-5* УНК улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл байв. Тухайн тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонх нь хагарсан байдалтай байх бөгөөд хойд талын суудал шалавчин дээр шилний үүрмэг үртэс байв. Эд зүйл байсан гэх хэсгийг 7 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. .. эд мөрийн баримт илрүүлэхээр ажилласан боловч илрээгүй...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 239-242 дугаар хуудас),

Хохирогч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цаг 30 минутын үед гэрийнхээ ойролцоо 4-р байрны гадна зогсоол дээр өөрийн эзэмшлийн 0*-5* УНК улсын дугаартай Ланд маркийн машинаа байрлуулж тавиад гэртээ орсон. Өглөө сэрэхэд миний утасны дугаар руу 9821**** гэсэн дугаараас олон удаа залгасан байхаар нь хэн юм бол гэж бодоод буцаагаад би залгахад таны машины цонхыг хагалсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хартал баруун хойд талын хаалганы цонхыг хагалсан байсан. ...намхан махлагдуу бор өнгийн куртиктэй залуу байсан гэж хэлсэн. ...би машины шилийг 250.000 төгрөгөөр үнэлж байна. Чихэвчийг би жилийн өмнө 700.000 төгрөгөөр авсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Гар цүнхээ 120.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн БЗД2-21-892 дугаартай “...алдагдсан айфод про чихэвч, пума загварын гар цүнх, автомашины хагарсан цонхыг 559.600 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 03-04 дүгээр хуудас),

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь БЗД-ийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 0 дугаар хорооны 0 дугаар байрны гадна авто зогсоол байлаа. ... 0*-5* УНК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Тоёото Ланд Крузер 200 маркийн автомашин байв. ... баруун хойд хаалганы том цонх хагарсан байдалтай байв. ... машины хойд суудал хагархай шилний хэлтэрхийнүүд болон цус мэт зүйлээр бохирлогдсон байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас),

Хохирогч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 0-р хороо 0 дугаар байрны гадна авто зогсоол дээр байршуулж тавьсан миний эзэмшлийн 0*-5* УНК улсын дугаартай автомашины жолоочийн эсрэг талын хойд хаалганы том цонхыг хагалж хулгай орсон байсан. Тэгээд тухайн үед манай дүү М.Б нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би М ахын 0*-5* УНК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Тоёота Ланд 200 маркийн машиныг барьж яваад орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд тавиад гэртээ орж амарсан. ..машины баруун хойд хаалганы том цонхыг хагалж хулгайч орсон байсан. Энэ удаад машин дотроос алдсан эд зүйлгүй байна. Урьд нь 2021 оны 09 сарын 23-ны өдөр бас энэ цонхыг хагалсан гэсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БЗД2-21-1055 дугаартай “автомашины хагарсан цонхыг 250.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 60-64 дүгээр хуудас),

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн “...П цайны газрын хяналтын камерыг хохирогч тээврийн хэрэгслээ байршуулсан 23 цагаас хойш шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 30 минутын үед цагаан маск, хөх өнгийн куртиктэй 40 орчим насны эрэгтэй урд зүгээс ирээд тухайн машины шилийг хагалж ороод 20 орчим минутын дараа цүнхтэй эд зүйл бариад урд зүг рүү алхаж байгаа хяналтын камерын бичлэгт үлдсэн” гэсэн танилцуулга (2 дугаар хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

Хохирогч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 23 цаг 33 минутын орчимд Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Халдвартын автобусны буудлын хойд талд байрлах П гэх цайны газрын зүүн талын ил зогсоол дээр өөрийн 8*-0* БӨА улсын дугаартай Лексус 470 маркийн автомашин байрлуулаад гэртээ орсон. ...миний машины голын хайрцагт байсан бор өнгийн хэтэвчнээс 100.000 төгрөг, мөн арын тээшинд байсан хар цүнхтэй dell брендийн lap top маркийн шаргал өнгийн ямар нэгэн сэвгүй нөүтбүүк түүний хажууд байсан osmo pocket 2 маркийн 64gb багтаамжтай хар өнгийн дүрс тодруулагч камер, ангийн хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг тус тус алдагдсан байна” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-21-1035 дугаартай “...алдагдсан нөүтбүүк, камер, хутга болон хагарсан цонхыг 1.332.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны 20 цагийн орчимд өөрийн амьдардаг 22б байрны гадна зогсоол дээр өөрийн эзэмшлийн 4*-4* УНИ улсын дугаартай Лексус 470 маркийн саарал өнгийн автомашинаа байршуулан тавиад гэртээ орсон. Шөнийн 02 цагийн орчимд гадаа машины дохиолол дуугарах чимээгээр цонхоор хартал миний машины дохиолол дуугарч байхаар нь хувцасаа өмсөөд гартал цагаан малгайтай үл таних хүн ертөнцийн зүгээр хойшоо гүйж байсан. Би тэр хүний араас хөөж гүйгээд барьж автал миний машинд байсан багаж, хөөрөг, хутга зэрэг эд зүйлийг биедээ авч явж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр хүн машины баруун талын зорчигч талын хаалганы цонхыг тоосгоор хагалж дотор нь орсон байсан. Би хутга, машины хөгжим тоглуулагч, хөөрөг, багажны ком зэрэг эд зүйлээ буцааж авсан учир машины хагарсан цонхоо нөхөн төлүүлмээр байна. Би машины цонхоо 320.000 төгрөгөөр хийлгэсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-21-1083 дугаартай “...автомашины хагарсан цонх, хутга, хөөрөг, багаж, тоглуулагч зэргийг нийт 217.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас),

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таньдаг хүн болох Отгон гэх хүнд Завхан аймаг руу бараа хүргэхээр хүргүүлсэн. Би тэр хүнд хайрцагтай Амвэй брендийн гэр ахуй гоо сайхны бүтээгдэхүүн өгсөн. Тэгээд маргааш нь нөгөө хүмүүс залгаад машинд хулгай орсон байна хайрцагтай эд зүйлийг чинь аваад явсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 130 дугаар хуудас),

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь БЗД-ийн 6 дугаар хороо К5 байр байх ба ... үүдэнд нь ертөнцийн зүгээр урагш харуулан байрлуулсан 0*-1* ЗАР дугаартай маркийн саарал өнгийн машин байлаа. ... заалны хаалганы онгойдог цонхийг хагалсан байдалтай байсныг кш гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. ... уг хаалгыг онгойлгож үзэхэд шилний үйрмэгүүд шалан дээр цацарсан Жолоочийн эсрэг талын суудалны суудлын хажууд байсан ком багаж алдагдсан хэсгийг №10 гэж дугаарлан, хайрцагтай гоо сайхны бараа байсан гэх хэсгийг №9 гэж дугаарласан. ... хяруу буусан цантай байсан тул гарын мөр илрүүлэх боломжгүй байсныг тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),

Хохирогч Д.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машинаа 2021 оны 10 дугаар сарын 19-ний 10 цаг өнгөрч байхад зогсоолд байршуулсан юм. Алдагдсан бараа нь манай байцаагч Э гэх хүний ачаа байсан, ...дотор нь А брендийн гоо сайхны бүтээгдэхүүн байсан гэж байсан. Э Завхан аймагт ажиллаж байгаа юм. Эндээс хүнээр дамжуулж өгүүлсэн юм. ..манай машинаас багажны ком алдагдсан байна. ...заалны хаалганы цонх ямар үнэтэйг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас),

Алдагдсан гоо сайхны бүтээгдэхүүнийг авсан гэх зарлагын баримт (2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас),

“Тэнцвэр эстимэйт” Компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-21-1081 дугаартай “УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн хаалганы салхины шилийг 90.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгэний компанийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-22-2006 дугаартай шинжээчийн “алдсан гэх багажны комыг 32.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 157-160 дугаар хуудас),

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 сарын 25-ны өдрийн 15:00 цагийн үед гэртээ буюу Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0/0байрны гадна өөрийн эзэмшлийн 5*-9* УНМ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашинаа орцны хаалганы хойд талд байршуулаад гэртээ орсон юм. ...машины минь жолоочийн арын хаалганы салхины шилийг хагалсан байсан бөгөөд дотроос нь 20.000 төгрөг бэлнээр алдсан, мөн машин арчдаг сэгсгэр алчуур алдсан” (2 дугаар хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-21-1080 дугаартай “ланд крузер 200 маркийн машины цонхыг 250.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 169-170 хуудас/, Тэнцвэр эстимэйт компанийн 4 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 193-196 дугаар хуудас),

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “... ОУУИС-ийн эсрэг талд байх 9 давхар 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд байх зоогийн газрын үүдэнд байрлуулсан хар өнгийн 9*-2* УББ Ланд 200 машин байх бөгөөд тээврийн хэрэгслийн багажний иш хагарсан гэсний дагуу уг тээврийн хэрэгсэлд үзлэгийг явуулахаар тогтов. ... машины багаажны салхины шил хагарч үйсэрсэн байлаа ... кшинжээч хар өнгийн нунтаг, наалдамхай тууз ашиглан багаажны хаалган дээрээс 1 ширхэг гарын мөр бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 188-191 дүгээр хуудас),

Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 сарын 18-ны орой 20:30 минутын орчим манай эхнэр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо А зоогийн газрын урд 9*-2* УББ улсын дугаартай хар өнгийн Ланд 200 автомашинаа байрлуулсан. Өглөө 07:35 минутад гарч ирэхэд машины ард багажны шилийг хагалсан байсан. Арын шил ориг 1.200.000 төгрөгийн үнэтэй, уг үнээр үнэлнэ. Өөр алдагдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 196 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн БЗ1-21-1053 дугаартай “Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн багажны цонхыг 750.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас),

2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь БЗД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ба ... 1*-1* УББ улсын дугаартай хар өнгийн Ланд 100 машин ... машины хойд талын суудалны зүүн талын салхины шил хагарсан байдалтай уг хагарсан шилний харалдаа шалавчин дээр шилний үүрмэгүүд байж байв. ... уг машины дотор талд үзлэгийг үргэлжлүүлэхэд хойд талын суудал дээр шилний хэлтэрхий үүрмэгүүд байсан ба голын хайрцаг нь онгорхой байв. ... хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 226-229 дүгээр хуудас),

Хохирогч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүргэн хүү Сайнбилэгийнд ирж хоносон. Өөрийн Ланд 100 машинаа хүүгийн байрны авто зогсоолд 16:30 минутын үед тавьсан. 2021 оны 08 дугаар сарын 19-ний 09:30 минутын үед гарч шалгахад хойд талын цонх хагарсан машин дотроос эд зүйл алга болсон байсан. Миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, мэргэшсэн жолооны үнэмлэх, монетон гинж, хуримын монетон бөгж, сүлдтэй монетон бөгж зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02/474 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 238-249 дүгээр хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн БЗД2-21-686 дугаартай “монетон гинж, монетон бөгж, металл тодорхойгүй бөгжийг 926.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 03-04 дүгээр хуудас),

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь БЗД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж төвийн ертөнцийн зүгээр баруун хойд талд 0*-0* УНЛ улсын дугаартай хар өнгийн мерседес бенз G55 марзийн тээврийн хэрэгсэл ... баруун хойд хаалга бага зэрэг онгойсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас),

Хохирогч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний машины арын тээшнээс аяны комны 1 ширхэг сандал, найк брендийн шинэ өмд, цамц /2021 оны 08 дугаар сарын 04-нд 400.000 төгрөгөөр авч байсан, сиси брендийн ботинк, хар өнгөтэй, 1.100.000 төгрөгөөр Гэгээнтэн худалааны төвөөс худалдаж авч байсан. Машины голын хайрцагт байсан 2020 оны Версачи брендийн S-7 загварын бугуйн цаг, хар өнгөтэй, уг цагийг 2020 онд захиалгаар 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан, Audi брендийн дугуй хийлэгч, үнийг санахгүй байна, 100.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БЗД2-21-1347 дугаартай “...Nike брендийн хослол, sisi брендийн ботинк, бугуйн цаг, дугуй хийлэгчийг 1.876.340 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ (3 дугаар хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

“Тэнцвэр эстимэйт” Компанийн №3 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас),

Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тухайн land cruiser 200 автомашиныг хүнээс худалдаж аваад улмаар авто тээвэр орж шинэ дугаар авч гэртээ буюу Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Эрэлийн 0-0 тоотод орой 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн худалдан авсан автомашиныг Эрэлийн 0 дүгээр байрны гадна ил зогсоол дээр байршуулан гэртээ орсон. ..миний худалдан авсан автомашины жолоочийн арын шилийг хагалсан. Дотор нь алга болохоор зүйл бараг байгаагүй бөгөөд урьд өдөр надад автомашинаа худалдсан хүүхэн түрийвч үлдсэн байсан тэрийг л аваад явсан байна” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БЗ1-21-1078 дугаартай “...автомашины хагарсан цонх, эмэгтэй хүний түрийвчийг 268.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар байрны гражийн авто зогсоол дээр тээврийн хэрэгслийг байрлуулсан байв. Хэрэг учрал болсон гэх газрын байршлын ... багажаар хэмжиж үзэхэд уртраг, өргөрөгийн.... солбилцлыг зааж байсныг үзлэгийг тэмдэглэлд тусгав. эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганхүлэг, СНТ-ийн АНСХ-ийн нохойн төлөөлөгч цагдаагийн ахлагч Х.Бармид нар нь ойр орчмын хяналтын камер шүүж, биечилсэн сурвалжилага хийхээр явсан болно. Үзлэгийг явцад тээврийн хэрэгслийн эзэмшигч М.А-ыг байлцуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 4*-7* УБС улсын дугаартай хар өнгийн тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр хойд зүгт харж байралсан байх ба 2 толь, дугуй, бусад эд анги бүрэн бүтэн байна. Тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалганы том шилийг гаднаас дотогш чиглэлд хагалсан байсныг криминалистикийн мэргэжилтэн хэмжихүйн гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн хаалгыг эзэмшигч М.А-аар нээлгэн дотор орж урд болон хойд гэсэн хэсэгт хувааж үзлэгийг цааш үргэлжлүүэхээр тогтов. Үзлэгийг тээврийн хэрэгслийг дотор үргэлжлүүлэхэд урд талын суудал дээр иргэний үнэмлэх утасны цэнэлэгч, жолоочийн суудал дээр цагаан өнгийн тор, бичиг баримтууд байв. Хойд талын шалавчин дээр бичиг баримт, суудал дээр хувцас байв. Криминалистикийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Э.Отгонцэцэг тухайн газрыг 2, 1 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авав. Криминалистикийн мэргэжилтэн ул мөр илрүүлэх чиглэлээр ажиллаж 4 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авав. Үзлэгээр кэрэгт ач холбогдол бүхий өөр ул мөр илрээгүй тул тээврийн хэрэгслийн үзлэгийн эмдэглэлийгоролцогч нарт танилцуулахад санал хүсэлтгүй гэснээр үзлэгийг 10 цаг минутанд дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 94-96, 106-107 дугаар хуудас),

Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчимд 0 дугаар байрны доод талын гражид өөрийн эзэмшлийн ланд 200 маркийн 4*-7* УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоол дээр байрлуулж тавьсан. Тэгээд 10 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийн хаалгыг нээхэд зүүн хойд талын хаалганы том шил хагарчихсан байсан. Тээврийн хэрэгслийн урд талд байсан garmin GPS map 64SC камертай эд зүйл, цахилгаан тамхи 2 блок байсан, дугуй хийлэгч, саарал өнгийн цүнх, хүрэн өнгийн түрийвчинд байсан 60.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байна” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БЗ1-21-1077 дугаартай “...хагарсан цонх, зам заагч, тамхи, хийлэгч, цүнх зэргийг 1.257.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас),

Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2021 оны 10 сарын 08-ны өглөө 09 цагийн үед машин хаагаад тавьчихсан байх гэж бодоод гараад машин дээрээ очиход миний машины жолоочийн эсрэг талын ар талын цонх нь хагарсан байдалтай байсан. ...миний өөрийн түрийвч байсан, дотор нь банкны карт, жолооны үнэмлэх, бэлэн мөнгө гэвэл 100-200 төгрөг л байсан байх өөр зүйл гэвэл жижиг гарын зэсэн аяга байсан” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн БЗ1-21-1048 дугаартай “автомашины цонх, жолооны үнэмлэх, банкны карт, зэс аяга зэргийг 282.500 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас),

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь БЗД-инй 6 дугаар хороо, РХ клубын автомашины зогсоол ... 3*-9* УБЯ улсын дугаартай саарал өнгийн Ланд крузер маркын зүүн талын жолоочийн хойд талын хаалганы шил бүхэлдээ бутарч хагарсан байдалтай байв. ... тухайн автомашинаас хулгайд алдагдсан гэх эд зүйл байсан гэх газрыг шинжээч 8, 3 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 171-173 дугаар хуудас),

Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Нэгдэлчин зочид буудлын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 3*-9* УБЯ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашинаа байрлуулсан. ...миний автомашины зүүн талын жолоочийн ард талын хаалганы цонх нь хагарсан байдалтай мөн автомашины урд талын жолоочийн суудалны завсар байсан Apple брендийн Ipad 1 ширхэг, дунд талын хайрцагт байсан улаан өнгийн аяны хутга болон ард талын багажинд байсан хар өнгийн цүнхтэй бэлтгэлийн хувцас зэрэг эд зүйл алга болсон байсан” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас),

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-21-1082 дугаартай “Ipad, бэлтгэлийн хослол, аяны хутга зэргийг 1.622.700 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 186-187 дугаар хуудас),

Шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Надад уншуулж танилцуулсан 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 2106034242346 дугаартай яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа уг тогтоолоос ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 21-нийг шилжих шөнө 04 цагаас 05 цагийн үед би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 25 дугаар байрны гадна авто зогсоолд байх Ланд-200 маркийн дарааллаж зогсон байсан хоёр авто машины жолоочийн эсрэг талын хойд талын хаалганы том цонхыг хагалаж ороод авто машин дотор байх хайрцаг савыг ухаж хоёр машинаас эд зүйлүүдийг нь авсан. Би тухайн үед ямар ямар эд зүйл авсан аа сайн санахгүй байна. Учир нь би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир санахгүй байна. Гэхдээ би тухайн тээвэрийн хэрэгсэлүүдийн цонхыг хагалаж олон ажиллагаатай хутга, мөнгөн аяга, эвхдэг хутга, бахь, түрүүвч зэрэг үнэ хүрэх бүхий эд зүйл байсан. Мөн би хажуу талын машинаас нь мөн адил дугуй хийлэгч, ком дорцов, зэрэг зүйлийг авсан. Өөр зүйл байсан би одоо яаг сайн санахгүй байна. Санж байгаагаар дээрх эд зүйлийг л санаж байна. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь би мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинуудаас авсан эд зүйл одоо байхгүй. Би тухайн үед согтуу байхдаа үл таних хүнд зарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машинуудын цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг дагаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Би үндэсний хэл бичиг болох Монгол хэлээр уншиж бичиж чадна. Би оо өгөх яллагдагчийн мэдүүлгийг Монгол хэлээр өгнө. Надад уншиж танилцуулсан 2021 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 1106000002384 дугаартай хэрэгт яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг уншиж танилцлаа уг тогтоолоос ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 10 сарын 20-ноос 10 сарын 21-нийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 41 дүгээр байрны гадна байх орон нутгийн дугаартай авто машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж машинд зс зүйлийг ухаж үзсэн. Тэгээд нэг үнэртэй ус байхаар нь аваад явсан. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинаас авсан үнэртэй усыг хаячихсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн н ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 09 сарын 21-ний өдөр би Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 4 дүгээр байрны гадна байх загвар болон улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Авто машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж үзсэн. Тэгээд машинд байх бор өнгийн арьсан хэтэвчийг аваад явсан. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь би мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинаас авсан бор өнгийн хэтэвчийг Нарантуул худалдааны төв дээр үл таних хүнд зараад дотор нь байсан мөнгийг авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 10 -р сарын 23-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 0-Б дугаас байрны гадна байх загварын авто машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж үзсэн. Тэгээд машинд дотор байсан авто машинь хар хайрцгийг аваад явсан. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь би мөнгө болгох гээд авсан. Би тухайн авто машинаас авсан зүйлээ архины мөнгөнд үл таних хүнд өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшки байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн...

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 09 сарын 22-ны өдөр би Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 0 дугаар байрны гадна байх Ланд крузер-200 загварын авто машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж үзсэн. Тэгээд машинд дотор надад хэрэгтэй зүйл байхгүй байсан учир би машиныг орхиод явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машинь цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгом асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгч мэдүүлэг өгнө. 2021 оны 09 сарын 22-ны өдөр би Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 0 дугаар байрны гадна байх Ланд крузер-200 загварын авто машины цонхыг хагалаж орж авто машин дотор байх эд зүйлийг ухаж үзсэн. Тэгээд машинд дотроос утаа чихэвч, гар цүнх зэргийг авсан. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинаас авсан утасгүй чихэвч, болон цүнхийг үл таних хүнд архи уусан байх үедээ зарж борлуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэм байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто маш цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 09 сарын 23-наас 24-нд шилжих шөнө би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 0 дугаар байрны гадна байх Ланд крузер-200 загварын авто машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж үзсэн. Тэгээд машинд надад аваад мөнгө болгочих эд зүйл байгаагүй учир би тэндээс явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 10 сарын 20-ноос 10 сарын 21-нийг шилжих шөнө би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ пирошки цайны газрны гадна байх лексус-470 загварын машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж үзсэн. Тэгээд машинд байх нөтбүүк, хутга, болон өөр зарим нэг зүйлийг аваад явсан. Одоо сайн санахгүй байна. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь би мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинаас авсан эд зүйлийг үл таних хүн архины мөнгөнд өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машинь цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 10 дугаар сарын 26-ноос 10 дугаар сарын 27-нийг шилжих шөнө би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 0 байрны гадна байх лексус-470 загварын машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж машинд эд зүйлийг ухаж үзсэн. Тэгээд машинд байсан эд зүйлийг авсан. Машинаас нэг хөөрөг байсан мөн коом багж байсан тэрийг аваад явсан. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь би мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинаас авсан эд зүйлийг үл таних хүн архины мөнгөнд өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 10 дугаар сарын 19-ноос 10 дугаар сарын 20-нийг шилжих шөнө би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 15 дугаар байрны гадна байх орон нутгийн дугаартай ваз-469 завгарын машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж машинд байсан цаасан хайрцагтай зүйлийг авсан. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь би мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинаас авсан хайрцагтай зүйлийг хэрэггүй гээд хаячихсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машинь цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжтой асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 10 дугаар сарын 25-ноос 10 дугаар сарын 26-нийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 0 байрны гадна байх ланд крузер-200 загварын машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж машинд эд зүйлийг ухаж үзсэн. Тэгээд машинд эд зүйл байгаагүй учир гараад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэми байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн нам ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдөр би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Аянчин зоогийн газрын гадна байх Ланд курзер загварын авто машины цонхыг хагалаж ороод авто машин дотор байх эд зүйлийг ухаж үзсэн. Тэгээд машин дотор авах зүйл байгаагүй учир би орхиод гарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн.

Би үндэсний хэл бичиг болох Монгол хэлээр уншиж бичиж чадна. одоо өгөх яллагдагчийн мэдүүлгийг Монгол хэлээр өгнө. Надад уншуулж танилцуулсан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2106029042417 дугаартай яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа тогтоолоос ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Надад уншиж танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх гэж байгаа яллагдагчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 21-нийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороон нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Пирошки цайны газрын зүүн талд, гадна авто зогсоол байх Лексус-470 маркийн авто машины жолоочийн эсрэг талын хойд талын хаалганы то цонхыг хагалаж ороод авто машин дотор байх хайрцаг савыг ухаж машинд байсан эд зүйлсийг авсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан учир юу авсанаа сайн санахгүй байна. Миний санж байгаагаар би монетон бөгж, гин зэргийг авсан. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь би мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинаас авсан эд зүйл одоо байхгүй. Би тухайн үед согтуу байхдаа үл таних хүнд зарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машинь цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан.

Надад уншуулж танилцуулсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2106027452568 дугаартай яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа уг тогтоолоос ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороон нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 0 дугаар байрны гадна авто зогсоол байх Мерседес Бенз Жи-500 маркийн авто машинь жолоочийн эсрэг талын хойд талын хаалганы том цонхыг хагалаж ороод авто машиь дотор байх хайрцаг савыг ухаж машинд байсан эд зүйлсийг авсан. Би тухайн авто машин дотроос бугуйн цаг, дугуй хийлэгч, эрэгтэй хар тамрын өмд зэргийг авсан. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь би мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинаас авсан эд зүйл одоо надад байхгүй. Би тухайн үед согтуу байхдаа үл таних хүнд зарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр авто машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан.

Надад уншуулж танилцуулсан 2021 оны 11 -р сарын 02-ны өдрийн 2106000002382 дугаартай яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа уг тогтоолоос ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 19-ноос 10  дугаар сарын 20-нийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороон нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Нэгдэлчин зочид буудлын гадна авто зогсоол байх Ланд крузер-200 маркийн авто машины жолоочийн эсрэг талын хойд талын хаалганы том цонхыг хагалаж ороод авто машин дотор байх хайрцаг савыг ухаж машинд байсан эд зүйлсийг авсан. Би тухайн авто машин дотроос ipad, хутга, хувцас зэргийг авсан. Би тухайн эд зүйлийг архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь би мөнгө болгох гээд авсан. Миний тус авто машинаас авсан эд зүйл одоо надад байхгүй Би тухайн үед согтуу байхдаа үл таних хүнд зарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи их уудаг учир архиныхаа халуунд буюу согтуу үедээ дээр       авто машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Мөн намайг ятгаж тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн хүн байхгүй. Би өөрөө санаачилж хийсэн...

Би Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор орлоогийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг өөрөө болон өмгөөлөгчийн иж танилцлаа. Тус тогтоолыг би бүрэн гүйцэт уншиж танилцсан тогтоолоос ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэргүүдийг би хийгээгүй. Харин би өөрийн үйлдэл дээрээ баригдсан буюу Баянжаргал хохирогчтой хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би прокурорт нэмэлт өгнө. Мөн үйлдсэн хэргийнхээ хохирлыг нөхөн төлнө. Би хоёр нагц ах түүний эхнэрүүд, төрсөн ээж, гээд нийт зургуулаа гдардаг. Өрхийн бүртгэлдээ хоёроор явдаг. Ээжийн биеийн байдал маш муу байгаа. Манай ээжийн хөл нь идээлээд цусны өвчин гараад хөл нь өмхийрсөн явж чаддаггүй асрах хүн байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би хоёр хүүхэдтэй 8 настай нэг хүү, 9 настай нэг охинтой. Манай хүүхдүүд Г асрамжын газарт байдаг. Хүүхдүүдийн ээж нь оны 11 сард зүрхээр өөд болсон.

Би 2021 оны 08 дугаар сард болсон гэх хэргийн цаг хугацааны үед Төв аймгийн Жаргалант суманд төмс хураалтанд явж ажилласан. Төмс хураалтанд явах үедээ өөрийн нагц ах Х.Э түүний эхнэр Т, манай найз У гуравтай төмс хураалтанд цаг явсан. Би төмс хураалтанд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 12 хонгийн хугацаатай Төв аймгийн Жаргалант сумаас ертөнцийн зүгээр баруун тал руугаа яваад багцаагаар 3-4 км явж очдог 15 га талбай төмсийг хураасан. Төв аймгийн Жаргалант суманд очиж төмс хураах үедээ Б гэдэг манай нагц ах Э-ийн таньдаг хүнийг дагж явсан. Би Б-г танихгүй. Бтай урьд өмнө уулзаж байгаагүй тухайн үед л харсан. Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант руу Б гэдэг ахын саарал өнгийн дунд гарын жийбэн машинтай явсан. Машинд Э ах түүний эхнэр Т, манай найз У. Төв аймгийн Жаргалантад очоод тариалангийн талбайн хажууд Б ахын хоёр гэр, хоёр майхан, нэг богоончиг, зэрэг юманд байрласан. Би Төмсөнд 12 хоног яваад 300.000 төгрөг авсан. Цалингаа Б ахаас бэлнээр авсан. Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б ахын машинаар нь хүргүүлээд Улаанбаатар хотод ирсэн. Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Яармагт байх өөрийн гэртээ 2021 оны 10 дугаар сарын 10-д хавьцаа хүртэл гэрээсээ гараагүй. Тэгээд би түүнээс хойш Дорноговь аймгийн Их сум руу жоншид яваад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ирээд гэрээсээ гараалгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гараад Баянзүрх дүүрэг, Баянзүрх захын ойролцоо явж байгаад нэг машины цонхыг хагалж дотор нь байсан хөөрөг, хөгжим тоглуулагч, дорцовны ком, зэргийг аваад явж байхад машины эзэнд баригдсан...” гэх мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 86-87, 126, 161, 200, 230, 2 дугаар хавтаст хэргийн 19, 51, 87, 115, 148, 179, 3 дугаар хавтаст хэргийн 12, 52, 128, 162, 4 дүгээр хавтаст хэргийн 112, 204 дүгээр хуудас),

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Эрүүгийн 2106034242346 дугаартай хэрэгт хохиргч Г.М-оос гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг нь 20 секунтын 6 секунтын хоёр бичлэг байх ба энхний 20 секунтын бичлэгийг эхлүүлэн үзэхэд тухайн бичлэг дээр цэнхэр өнгийн хантаазтай түүний дотор талаар хар бараан өгийн хувцастай эрэгтэй хүн машинуудын дундуур машин машин руу хараад алхаж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байх ба тус хүн нь хяналтын камерт ойртох үед нь түүнийг харахад яллагдагч А.А мэт харагдаж байх эрэгтэй хүн нь гар, болон энгэртээ ямар нэгэн зүйл аваагүй алхаж байгаа бичигдсэн байх тул доорх зургуудаар харуулав. Үзлэгийг цааш үргэлжилүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл ллрээгүй тул үзлэгийг дараагийн бичлэгнээс үргэлжилүүлэхээр тогтов. Дараагийн бичлэг рүү орж үзэхэд 6 секундыг бичлэг байх ба бичилэгийг үзэхэд өмнөх бичлэг дээр гарч байсан эрэгтэй хүн бичлэгт бичигдсэн байх ба энгэртээ ямар нэгэн эд зүйл хийж гараа барин явж байгаа нь хяналтын бичлэгт бичигдсэн байна. доорх зургуудаар хуруулав.” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 дүгээр хавтаст хэргийн 86-94 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 2, 3, 106, 107, 133, 134, 165, 166, 205, 206, 237, 238 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 25, 26, 58, 59, 94, 95, 122, 123, 155, 156, 186, 187, 224, 225 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 25, 26, 57, 58, 92, 93, 139, 140, 169, 170 дугаар хуудас),

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 73, 76 дугаар хуудас),

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 34 дугаар “Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай” прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 237/я дугаар “Яллагдагчийг цагдан хорих тухай” захирамж (1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 237/1 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 91-95 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 237/2 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 241-245 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 273 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 75-80 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 356/5 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 102-104, 119-120 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 558 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 172-176 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 180-184, 224-226 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 705 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 219-223 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 796 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 23-32 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 855 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 101-107 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 942 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж, тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 122-128 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас),

ШШГЕГ-ын харьяа Хорих ял эдлүүлэх албаны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02-04/2244 дугаар “А.А /ШЖ88030716/ нь Говсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангиас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан байна” гэх албан бичиг (5 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаар “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамж (5 дугаар хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1651 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/1098 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 114-118 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 54-68, 230-231 дүгээр хуудас), Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны  7 дугаар сарын 01-ний өдрийн 5352 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол (нийт 3 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.А нь хохирогч нарт нийт 14.563.464 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.А нь “Надад тулган хүлээлгэсэн хэргүүдийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох боломжгүй гэсэн. Шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.А нь:

2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар байрны урд талд байрлах автомашины ил зогсоол дээр тавьсан байсан, иргэн Л.Б-ын эзэмшлийн 4*-4* УНЯ улсын дугаартай Ланд крузер 200 тээврийн хэрэгслийн жолоочийн ард талын хаалганы том цонхыг хагалж, автомашин дотор байсан цагаан шүртэй жижиг гарын мөнгөн аяга, гербор брендийн гэртэй хутга, Шведийн сивис брендийн эвхдэг олон ажиллагаатай хутга, олон ажиллагаатай бахь 1 ширхэг, аяны зориулалттай халбага сэрээ гэртэй, сундуйн жүд судар, нэг гар чийдэн, голын хайрцагт байсан хар өнгийн арьсан түрийвч, түрийвч дотор нь байсан 20 доллар, 150,000 төгрөг зэрэг эд зүйлийг авч, нийт 1.206.040,4  төгрөгийн хохирол,

2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 0 дугаар байрны урд талд байрлах автомашины ил зогсоол дээр тавьсан байсан иргэн Д.Ц-ийн эзэмшлийн 0*-1* УНП улсын дугаартай автомашины хойд талын хаалганы том цонхыг хагалж, автомашин дотор байсан дугуй хийлэгч, ком торцов, акумляторын холбогч, жижиг сүх, олон үйлдэлтэй цэнхэр тонгорог зэрэг эд зүйлсийг авч, нийт 303.600 төгрөгийн хохирол,

2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Г.М-ын эзэмшлийн 6*-6* ОРА улсын дугаартай Сангянг маркийн тээврийн хэрэгслийн зөв талын хойд цонхыг хагалж, автомашин дотроос үнэртэй усыг авч, нийт 671.000 төгрөгийн хохирол,

2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 0 дүгээр байрны гадна байршуулсан иргэн Д.А-ийн эзэмшлийн 8*-8* УББ улсын дугаартай, цагаан өнгийн Волксваген Тигуан маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы салхины шилийг хагалж, дотор нь байсан бор өнгийн арьсан түрийвч түүний дотор байсан 200 долларыг авч 946.702 төгрөгийн хохирол,

2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 0Б байрны зүүн талын зогсоолд байршуулсан байсан иргэн А.Б-ийн эзэмшлийн Infinity QX-56 /Инфинити/ маркийн 0*-2* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж машины хар хайрцаг, аяны гэрэл зэргийг авч 396.000 төгрөгийн хохирол,

2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 0 дугаар байрны гадна зогсоол дээр тавьсан иргэн С.И-ийн эзэмшлийн 7*-9* ДОА улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашины зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж 300.000 төгрөгийг хохирол,

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 0 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн М.М-ийн эзэмшлийн 0*-5* УНК улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы цонхыг хагалж, автомашин дотроос айфоне айфод про загварын чихэвч, пума загварын цүнхийг авч, 559.600 төгрөгийн хохирол, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 0 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн М.М-ийн  эзэмшлийн 0*-5* УНК улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашины хойд цонхыг хагалан, 250.000 төгрөгийн хохирол, нийт 809,600 төгрөгийн хохирол,

2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П цайны газрын зүүн талд байрлуулсан иргэн М.Н-ын эзэмшлийн 8*-0* БӨА улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, автомашин дотроос бэлэн мөнгө 100.000 төгрөг, хар цүнхтэй dell брендийн шаргал өнгийн нөүтбүүк, osmo pocket 2 маркийн 64gb багтаамтай хар өнгийн дүрс тодруулагч камер, ангийн хутга зэрэг эд зүйлс авч 1.432.000 төгрөгийн хохирол,

2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 0 б байрны гадна зогсоол дээр байрлуулсан, иргэн Б.Б-ын эзэмшлийн 4*-4* УНИ улсын дугаартай Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн баруун талын цонхыг хагалж, автомашин дотроос хутга, машины хөгжим тоглуулагч, машины багаж ком, баргилт чулуугаар хийсэн хөөрөг зэрэг эд зүйлсийг авч, 217.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 0 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Б-ын эзэмшлийн 0*-1* ЗАВ улсын дугаартай ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн заалны хаалганы цонхыг хагалж, автомашин дотроос нэг хайрцагтай А брендийн гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүн, багажны ком зэрэг эд зүйлийг авч, Б.Б-д 122.000 төгрөгийн хохирол, Д.О-д 665.982 төгрөгийн хохирол,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 0 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан, хохирогч Б.М-ийн эзэмшлийн 5*-9* УНМ улсын дугаартай Ланд крузер-200 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн ард талын хаалганы цонхыг хагалан автомашин дотроос бэлэн 20.000 төгрөг, машин арчдаг сэгсгэр алчуур зэргийг авч, нийт 290.000 төгрөгийн хохирол, 

2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газрын авто зогсоолд байршуулсан байсан иргэн Н.Б-ын эзэмшлийн  Ланд крузер 200 маркийн 9*-2* УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тээшний хаалганы шилийг хагалж, 750.000 төгрөгийн хохирол,

2021 оны 8 дугаар сарын 18-ноос 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П цайны газрын зүүн талд байрлуулсан, хохирогч Л.Д-ын эзэмшлийн 8*-0* БӨА улсын дугаартай Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхны шилийг хагалж,  машин дотроос жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, мэргэшсэн жолооны үнэмлэх, монетон гинж, хуримын монетон бөгж, сүлдтэй монетон бөгж зэрэг эд зүйлс авч 1.026.000 төгрөгийн хохирол,

2021 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 0 дугаар байрны гадна талын авто зогсоолд байршуулсан иргэн Т.У-ын эзэмшлийн 0*-0* УНЛ улсын дугаартай Мерседес Бенз Жи 500 загварын тээврийн хэрэгсэлд нэвтрэн Nike брендийн хослол, sisi брендийн ботинк, бугуйн цаг, дугуй хийлэгч, аяны комны 1 ширхэг сандал зэрэг эд зүйл авч, 1.916.340 төгрөгийн хохирол,

2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Эрэлийн 0 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Д.О-ын эзэмшлийн 4*-9* УАТ улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхны том шилийг хагалж, автомашинд байсан түрийвчийг авч, 268.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 0 дугаар байрны Б0 давхрын грашинд байрлуулсан иргэн М.А-ын эзэмшлийн 4*-7* УБС улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы том цонхыг хагалж, улмаар машин дотроос гармин жипи эс, цахилгаан тамхи 2 блок, дугуй хийлэгч, саарал өнгийн цүнх, бэлэн 60.000 төгрөгийг авч, 1.317.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 0 дүгээр байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.О-ын эзэмшлийн 0*-5* УНР улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхыг хагалж, жолооны үнэмлэх 1 ширхэг, банкны карт 1 ширхэг, жижиг гарын зэс аяга 1 ширхгийг авч, 282.500 төгрөгийн хохирол,

2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Н зочид буудлын авто зогсоол дээр байрлуулсан иргэн Г.О-ын эзэмшлийн 3*-9* УБЯ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, автомашин дотроос I Pad, аяны хутга, Hugo boss брендийн бэлтгэлийн хослол, хөр өнгийн бэлтгэлийн цүнх зэрэг эд зүйлс авч, 1.643.700 төгрөгийн хохирол тус тус учруулж, нэр бүхий хохирогч нарт нийт 14.563.464 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн хохирогч тус бүрт учирсан хохирлыг тогтоосон дараах хөрөнгийн үнэлгээний тайлангууд авагджээ. Үүнд:

 

Хохирогч нар

Тайлан

 

1, 2

 

Д.Ц, Л.Б

1хх43, 4хх187, 5хх9 хуудаст авагсан “Дамно” ХХК, “Тэнцвэр эстимейт” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан

 

3

 

Г.М

1хх118 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “671,000” төгрөгөөр үнэлсэн.

 

 

4

 

 

Д.А

1хх146, 4хх199 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “946,702” төгрөгөөр үнэлсэн.

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “286,000” төгрөгөөр үнэлсэн.

 

5

 

А.Б

1хх188 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “396,000” төгрөгөөр үнэлсэн.

 

6

 

С.И

1хх222 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “300,000” төгрөгөөр үнэлсэн.

 

 

7

 

 

М.М

2хх04, 33, 41 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “559,600” төгрөгөөр үнэлсэн.

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “250,000” төгрөгөөр үнэлсэн

 

8

 

М.Н

2хх77 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “1,332,000” төгрөгөөр үнэлсэн.

 

9

 

Б.Б

2хх104, 107 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “217,000” төгрөгөөр үнэлсэн.

 

 

10

 

 

Б.Б

5хх40 хуудаст авагсан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Amway”-ийн эд зүйлсийг 665,982 төгрөгөөр үнэлсэн.

 

 

 

11

 

 

 

Д.О

2хх134 хуудаст авагсан Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “90,000” төгрөгөөр үнэлсэн.

5хх15 хуудас “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “багаж”-ийг 32,000 төгрөгөөр үнэлсэн.

 

12

 

Б.М

2хх169 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “250,000” төгрөгөөр “машины шил” үнэлсэн,

4хх195 “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “сэгсгэр алчуур”-ыг 20,000 төгрөгөөр үнэлсэн.

 

13

 

А.Б

2хх204 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “750,000” төгрөгөөр үнэлсэн.

 

 

 

 

 

14

 

 

 

 

 

А.Д

3хх4 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “926,000” төгрөгөөр “Монетон гинж, Монетон бөгж, Сүлдтэй бөгж”-ийг үнэлсэн,

5хх2 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, мэргэжлийн үнэмлэх, машины шил”-ийг 100,000 төгрөгөөр үнэлсэн.

 

 

15

 

 

Т.У

3хх45 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “1,876,340” төгрөгөөр үнэлсэн,

4хх191 хуудаст авагсан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “аяны сандал”-ыг 40,000 төгрөгөөр үнэлсэн.

 

16

 

Д.О

3хх76 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “268,000” төгрөгөөр үнэлсэн.

 

17

 

М.А

3хх115 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “1,257,000” төгрөгөөр үнэлсэн.

 

18

 

Д.О

3хх155 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “282,500” төгрөгөөр үнэлсэн.

 

 

19

 

 

Г.О

3хх187 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “1,622,700” төгрөгөөр үнэлсэн,

5хх19 хуудаст авагсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн  үнэлгээний тайлангаар “цүнх”-ийг 21,000 төгрөгөөр үнэлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Харин дээрх гэмт хэргийг үйлдэхдээ “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн тохиолдолд хохирлыг хэмжээ шаардахгүй ба тусгай хамгаалсан байр гэх ойлголт нь эзэмшигч, өмчлөгчөөс өөр этгээд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд халдагч этгээд хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдлийг ойлгоно.  

Шүүгдэгч А.А нь хохирогч нарын эзэмшлийн автомшины цонхыг нь хагалж, улмаар автомашин дахь эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч А.А нь дээрх гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.А-ын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч А.А нь холбогдсон гэх хэргээс хохирогч Б.Б-ын эзэмшлийн автомашинд нэвтэрч эд зүйлийг авсан үйлдлийг хүлээн зөвшөөрдөг ба харин үлдсэн 18 үйлдлийг хийгээгүй, мөрдөгч Н.Чимэд-Очир, З.Одбаяр нар нь тулгаж хүлээлгэсэн гэж мэтгэлцэг.

Шүүгдэгч А.А нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан ба хэрэг гарсан гэх хугацаанд шүүгдэгч А.А нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 0 тоотод оршин суух бүртэлтэй боловч гэртээ байдаггүй тэнэмэл амьдралтай байсан байна.

Хэрэгт авагдсан А.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1651 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/1098 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол, 2022 оны  7 дугаар сарын 01-ний өдрийн 5352 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны  7 дугаар сарын 01-ний өдрийн 5352 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол зэргээс шүүгдэгч А.А-д эрүү шүүлт тулгаж хийгээгүй хэргийг нь хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн 2106 03424 2346 дугаар хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэрлэв.  

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч А.А удаа дараа ял шийтгэгдэж, өөрийн тогтсон хаяггүй, нийгэмд байр сууриа олоогүйгээс гадна архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай, тэнэмэл амьдралтайгаас болж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч А.А-ас нийт 14,466,964 төгрөгийг гаргуулан:

хохирогч Л.Б

хохирогч Д.Ц,

хохирогч Г.М-д 671,000 төгрөгийг,

хохирогч Д.А-д

хохирогч А.Б-д 396,000 төгрөгийг,

хохирогч С.И-д 300,000 төгрөгийг,

хохирогч М.М 809,600 төгрөгийг

хохирогч М.Н-д 115,000 төгрөгийг,

хохирогч Б.Б-д 120,000 төгрөгийг,

хохирогч Б.Б-д 665,982 төгрөгийг,

хохирогч Д.О-д 122,000 төгрөгийг,

хохирогч Б.М-т 290,000 төгрөгийг,

хохирогч А.Б-т 750,000 төгрөгийг,

хохирогч А.Д-д 1,026,000 төгрөгийг,

хохирогч Т.У-т 1,916,340 төгрөгийг,

хохирогч Д.О-т 268,000 төгрөгийг,

хохирогч М.А-т 1,257,000 төгрөгийг,

хохирогч Д.О-т 282,500 төгрөгийг,

хохирогч Г.О-т 1,622,700 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан завсарлуулах хүсэлтийг шүүгдэгч А.А гаргаагүй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх хорих ял хугацаанаас өмнө суллаж, хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ний ялыг 6 жил 5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.А “Миний бие хар багаасаа боловсрол, мэдлэггүйгээс болж архи ууж, хулгай хийдэг байсандаа харамсаж байна. Миний ээж 10 дугаар сарын 14-ний өдөр өөд болсон. Надад төрсөн ах, дүү байхгүй. Эхнэр маань 2017 онд нас барсан. Миний буруугаас болж, архины хамааралтай гээд хүүхдүүд маань асрамжийн газарт өгсөн. Би хоёр хүүхдийнхээ төлөө үлдсэн амьдралаа зориулъя. Архинаас хол байж, хүн шиг явъя гэж бодож байна. Маш их харамсаж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нэг төрлийн гэмт хэрэгт 6 удаа ял шийтгэгдсэн, тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацааагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Мөн шүүгдэгч А.А-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тус бүр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд хорих ял  эдэлж байх хугацаандаа Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1 хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ялтай тэнцүү хугацаа тогтоожээ.

Шүүгдэгч А.А нь тэссэнтэй байх хугацаандаа дахин гэмт хэрэгт үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр захирамжийг хүчингүй болгож, түүнд эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 496 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч А.А-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А-д 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч А.А-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 496 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аас нийт 14,466,964 төгрөгийг гаргуулан: хохирогч Л.Б, хохирогч Д.Ц, хохирогч Г.М-д 671,000 төгрөгийг, хохирогч Д.А-д, хохирогч А.Б-д 396,000 төгрөгийг, хохирогч С.И-д 300,000 төгрөгийг, хохирогч М.М 809,600 төгрөгийг, хохирогч М.Н-д 115,000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 120,000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 665,982 төгрөгийг, хохирогч Д.О-д 122,000 төгрөгийг, хохирогч Б.М-т 290,000 төгрөгийг, хохирогч А.Б-т 750,000 төгрөгийг, хохирогч А.Д-д 1,026,000 төгрөгийг, хохирогч Т.У-т 1,916,340 төгрөгийг, хохирогч Д.О-т 268,000 төгрөгийг,  хохирогч М.А-т 1,257,000 төгрөгийг, хохирогч Д.О-т 282,500 төгрөгийг, хохирогч Г.О-т 1,622,700 төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ