Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/163

 

 

 

 

 

                                                 

 

 

      2023          02           01                                         2023/ШЦТ/163

                                                                                            

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

хохирогч О ,

шүүгдэгч Ө , түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө холбогдох эрүүгийн 2206 00000 1257 дугаартай хэргийг 2023 оны 01 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө  нь 2021 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 00 тоотод байрлах нийтийн байранд иргэн О үл ойлголцох байдлын улмаас маргалдаж, хавирга цээж орчимд нь өвдөглөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэргийн улмаас шүд маань хөдлөөд эдгэхгүй байгаа. Нэг шүд унах гэж байна. Би шүүгдэгчийг цохиогүй. Анх байранд орсон өдрөө согтуу эхнэрээ зодоод байсан. Тэгэхээр нь би эхнэрээ яагаад зодоод байна вэ гэхэд эхнэр нь та цаашаа яв, энэ хүн согтуу байна гэсэн. Тэгээд эргээд харсан чинь манай гэрт орж ирээд намайг заамдаад 2, 3 удаа цохисон. Би туслаарай гэж орилж, гаднаас манай дүү орж ирээгүй бол намайг алах шахсан. Чамайг алсан ч яадаг юм гээд дайраад байсан. Шүүгдэгч тухайн үед согтуу байсан. Би шүүгдэгчээс 315,000 төгрөг авсан. Дараа нэмж өгнө гээд алга болсон. Би шүдээ янзлуулмаар байна. Энэ талаар ямар нэг судалгаа, баримт байхгүй байна. Гомдолтой байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эсрэг талын 6 тоот өрөөний эхнэр, нөхөр хоёр маргалдаад эхнэр нь уйлсан байдалтай манай өрөөнд орж ирсэн тул би өрөөнд нь ороход нөхөр нь гэх 30 орчим насны өндөр шар, туранхай залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул би тухайн залууд хандаж "унтаа хөгшөөн" гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд үсдэж аваад нүүр орчимд 4-5 удаа, зүүн талын хавирга орчимд 2-3 өвдөглөж, тэгээд газар унагаагаад дээр гарч байгаад миний нүүр орчимд гараараа 4-5 удаа цохисон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хаалга тайлмагц уг залуу Ө ыг татаад өрөө рүүгээ аваад орчихсон ба би хувцсаа өмсөөд apaac нь гарахад Ө  уг залуугийн өрөөнд нь түүний хамраас цус гаргаж зодож байсан. харин Ө ы биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11 ний өдрийн 3941 дугаар: “... О биед дух, хоёр нүдний зовхи, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1,2-р шүдний сулрал, буйл, дээд уруулын дотор салстын цус хуралт, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ө ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... намайг заамдаад авахаар нь би урдаас нь түлхэхэд манай өрөөний эсрэг талын онгорхой өрөө рүү орж унасан. Тэгээд нь дээр нь гарч 3 удаа нүүр рүү нь цохиход Б.Алтанцэцэг араас ирж намайг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хохирогч Б.Октябраас хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас)

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 638 дугаар “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж, тэмдэглэл (хавтаст хэргийн 123-124, 126-127, 178-179, 180-182, 185-186, 187-188 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр “Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 171 дүгээр хуудас)

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 46-80, 88-105, 106-109 дүгээр хуудас),

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр “Зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамж (хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч Ө  нь 2021 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 00 тоотод байрлах нийтийн байранд иргэн О үл ойлголцох байдлын улмаас маргалдаж, хавирга цээж орчимд нь өвдөглөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ө  нь 2021 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 00 тоотод байрлах нийтийн байранд иргэн О үл ойлголцох байдлын улмаас маргалдаж, хавирга цээж орчимд нь өвдөглөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж гэмтэл учруулсан байна.

Хохирогч О Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3941 дүгээр дүгнэлтээр “дух, хоёр нүдний зовхи, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, буйл, дээд уруулын дотор салстын цус хуралт, цээжний цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ө ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ө  нь хохирогч Б.Октябрын цээж орчимд нь өвдөглөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч О Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3941 дүгээр дүгнэлтээр “дух, хоёр нүдний зовхи, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, буйл, дээд уруулын дотор салстын цус хуралт, цээжний цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ө  нь хохирогч Б.Октябрын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ө ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нарын хооронд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж, хэн аль нь уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “315,000 төгрөгийг авсан, шүдээ янзлуулмаар байна.” гэх мэдүүлсэн тул шүүгдэгч Ө  нь 315,000 төгрөгийг  хохирогчид төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн хохирогч О  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Шүүгдэгч хавтаст хэрэгт авагдсан 419,000 төгрөгийг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 161 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Шийдвэр гүйцэтгэх газраас 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шүүгдэгч нь 2 жил 4 сар 1 хоногийн үлдэгдэл  ялтай гэх тооцоо ирсэн. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 155 хоногийг эдлэх ялаас хасуулан тооцуулах, энэ ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар үлдэгдэл 2 жил 4 сар 1 хоногийн ялаас цагдан хоригдсон 155 хоногийг хасаж, үлдэгдэл ял дээр зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлж нэмж нэгтгэх саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин, төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчид хохирол төлбөр төлсөн. Тийм учраас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Өмгөөлөгчийн зүгээс 1  сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолоор ял эдэлж 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ялын тооцоогоор 2 жил 4 сар 1 хоногийн тооцоо гаргасан. Цагдан хоригдсон буюу 08 дугаар сарын 24-ны өдрөөс тоолох юм бол 2 жил 4 сар 12 хоног болж байна. Тийм учраас уг зөрүү дээр өмгөөлөгчийн зүгээс ял эдэлсэн хугацаанд оруулах саналтай байна. 5 сар 8 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг үлдсэн ялд нэмж нэгтгэн эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Ө ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид дух, хоёр нүдний зовхи, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, буйл, дээд уруулын дотор салстын цус хуралт, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ө ы эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, 02 жил 07 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар сольжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4-т заасныг баримтлан дүйцүүлэн сольсон 02 жил 07 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 4 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг /2022 оны 8 дугаар сарын 24 өдрийн 638 дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” захирамж гаргасан өдөр хүртэл хугацаагаар эдлүүлээгүй үлдсэн ялыг хугацааг тооцсон/ нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 07 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө ы цагдан хоригдсон 161 хоногийг /2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 638 дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” захирамжаас шийтгэх тогтоол гаргах хүртэл хугацаагаар тооцсон/ түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч Ө д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ө д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4-т заасныг баримтлан дүйцүүлэн сольсон 02 жил 07 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 4 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 07 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Ө д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө ы цагдан хоригдсон 161 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч О  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ