| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2019/03307/и |
| Дугаар | 3124 |
| Огноо | 2019-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 3124
| 2019 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2019/03124 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзү******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М ” СӨХ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ө холбогдох,
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 826,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С, хариуцагч Б.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Тус СӨХ-д харьяалагддаг Баянзү******* дүүргийн 14 дүгээр хорооны "Э******* *******" хотхоны ******* байрны ******* тоотод оршин суугч Б.Ө нь хуулийн дагуу нийтийн орон сууцны дундын өмчлөлтэй байранд амьдран суухдаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 2016 оны 07 дугаар сараас 2019 оны 07 дугаар cap хүртэлх хугацааны нийт 36 сарын төлбөр 826,200 төгрөгийг төлөхгүй өдий хүрлээ. Энэхүү оршин суугч нь 58,5 м.кв талбайтай байртай ба сард 22,950 төгрөг төлөх ёстой байдаг бөгөөд тус СӨХ нь 2014 оноос хойш СӨХ-ны төлбөрийг нэгэнт тогтсон ханшаар тогтвортой авч зах зээлийн үнэ өсөлтийн байдалтай уялдуулан нэмэхгүй явж ирснийг оршин суугчид ч мэдэж байгаа. Тус СӨХ нь дундын эзэмшлийн талбайн засвар үйлчилгээнд 5,400 төгрөг, 1м2 нь 150 төгрөг, лифт ашиглалт 6,000 төгрөг, хог тээвэрлэлт 2,000 төгрөг, орцны жижүүр 3000 төгрөг, орцны цэвэрлэгээ үйлчилгээ 2,000 төгрөг, орцны гэрэл 1,000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг, нийт 22,950 төгрөг авч үйл ажиллагаандаа зарцуулдаг. Энэхүү оршин суугч нь нийтийн оршин суух дундын өмчлөлтэй байрны СӨХ-оос засвар тохижилт, лифт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээг авч бусад ө*******ийн хугацаандаа төлсөн төлбөрийн ачаар тус ө*******ийн амьдрал нь хэвийн үргэлжлэн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдарсаар байгаа юм. Энэ ө******* нь удаан хугацаагаар төлбөрөө төлөхгүй байгаа нь СӨХ-ны үйл ажиллагаанд хохиролтой бөгөөд шударга бус тул Иргэний хууль болон бусад холбогдох хуулийн заалтуудын дагуу арга хэмжээг авч 2016 оны 07 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын 01-ний хоорондох хугацааны нийт 36 сарын төлбөр 826,200 төгрөгийг гаргуулж тус СӨХ-ны хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Миний бие тус байр ашиглалтанд орсон 2009 оны 12 сараас амьдарч эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн СӨХ-ны төлбөр болох 17,580 төгрөгийг бэлнээр болон банкаар төлж ирсэн. Гэтэл эхний үедээ албан ёсны СӨХ бус барилгын компани хууль бусаар төлбөр авч байсан нь тодо*******ой болсон. Үүний дараа “М ” СӨХ байгуулагдаж төлбөр авч байсан ч захирал нь 2 байрны оршин суугч биш албан ёсны бус бөгөөд оршин суугчдын төлөө үйл ажиллагаа огт явуулалгүй 3, 4 жилийн хугацаанд СӨХ-ны мөнгийг өөрсдийн э******* ашгийн төлөө хувьдаа дур зоргоор зарцуулдаг байсан. Гэвч миний хувьд зохих шаардлагаа тавьж, төлбөрөө төлдөг байсан бөгөөд сүүлдээ зохих үүргээ биелүүлж, үйл ажиллагаа явуулдаггүй, зохих ёсны шаардлага биелүүлдэггүй СӨХ гэх хэсэг бүлэг хүмүүст сул мөнгө өгөхийг хүсээгүй тул төлбөрөө төлөхөө больсон болно. СӨХ-ны захирал өөрчлөгдөж өмнөх СӨХ, захирал, нягтлангаас оршин суугч бидний төлсөн төлбөрийн хуримтлал, үлдэгдэл зэргийг тооцож авахын оронд огт мөнгөгүй гэж найр тавьж о*******иод, оршин суугчдын саналыг авалгүй өөрсдөө дур мэдэж төлбөр нэмсэн бөгөөд оршин суугч биднийг шүүхэд өгч үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулж байгаагүй хууль бус СӨХ-ны үеийн төлбөрийг мөн нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрээр өмнөх СӨХ-ны 140,640 төгрөгийг төлбөрөөс *******лж, шинэ СӨХ-ны төлбөрийг багасгах шийдвэрийг шүүх шийдэх боломжгүй тул оршин суугчид СӨХ хоорондоо төлбөрөө зохицож тогтоох, мөн төлбөрөө төлөхөөс татгалзаагүй тул төлж барагдуулах гэж гарсан. Гэвч тус СӨХ нь 140,640 төгрөгийн хасалтыг бүрэн хийлгүй 123,060 буюу 1 сарын 17,580 төгрөгөөр дутуу хийсэн. Мөн 560,000-570,000 төгрөгөөр дутуу төлөлт хийснийг хасч хийхдээ 476,580 төгрөгийн үнийн дүнгээр хийсэн байгаагаа засч шүүхээс *******лсөн 1 сарын төлбөр, мөн бэлэн төлөлтөөс дутуу хассан төлбөрөө гүйцэд хасалт хийж өгөхийг шаардаж байна. Мөн оршин суугчид бидний төлөөлөл атал биднээс санал авалгүй төлбөрөө нэмж, сайн дурын үндсэн дээр хийж буй ажилд оршин суугчид бидний төлсөн төлбөрөөс хэт өндөр цалин авдаг. Бидний төлбөр зөвхөн засвар, үйлчилгээ 5400 төгрөгийн задаргаанд 8775 байдаг, лифт 6000 төгрөг, хог 2000 төгрөг, жижүүрт 3000 төгрөг, орцны цэвэрлэгээ 2000 төгрөг, орцны гэрэл 1000 төгрөг, баримт 150 төгрөг нийт 22,950 төгрөг гэх буюу огт цалин авдаггүй бидний заавал төлөх улсаас тогтоосон ус, тог, дулааны тарифтай адил мэтээр ойлгуулж ирсэн. Өөрсдийн тогтоосон, нэмсэн төлбөрөө бууруулж илүү бодитой болговол төлөхөд татгалзах зүйлгүй гэхэд хүлээж аваагүй. Банкинд төлбөрөө сар алгасч төлөх боломжгүй, хасалт дутуу хийсэн төлбөрөө дахин давхар төлөх болдог учраас хуримтлагдсан. Шүүхийн шийдвэрээс зөрүүтэй байгаа төлбөрийн хасалтаа зөв хийж, төлбөрөө бодитой болгож бууруулбал, шударга, бодит тохирсон үнэлгээтэй төлбөрөө сар бүр 50,000 төгрөгөөр төлж барагдуулахад асуудалгүй болно. Мөн сүүлийн жилүүдэд огт төлөөгүй биш, өндөр тогтоосон дүнгээр нь 2018 онд ч төлж байсан бөгөөд хэт өндөр бодит бус төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй болохоос бодит тохирсон дүнтэй төлбөрөө төлөхөөс татгалзаагүй болно” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Ө д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 826,200 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Баянзү******* дүүргийн 14 дүгээр хороо, Э******* ******* хотхоны *******, ******* байрны оршин суугчдын хурлын тогтоолоор “М ” Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Баянзү******* дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2014 оны 01 сарын 15-ны өдөр 88 дугаартай гэрчилгээ олгогджээ.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан.
Хариуцагч Б.Ө нь Баянзү******* дүүргийн 14 дүгээр хороо, “Э******* *******” хотхоны ******* байрны ******* тоотод гэр бүлийн хамт оршин суудаг болох нь зохигчдын тайлбар, түүний оршин суугаа хаягийн бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд орон сууцны өмчлөгчийн хувьд дээр дурдсан хуульд заасны дагуу өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 2016 оны 07 сараас 2019 оны 07 сарыг хүртэлх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 826,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэрэгт хариуцагчийн оршин сууж байгаа орон сууц буюу Баянзү******* дүүргийн 14 дүгээр хороо, “Э******* *******” хотхоны ******* байрны ******* тоотын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд нотлох баримтаар авагдсан. Үүнд:
- Баянзү*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03429 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “М ” СӨХ нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 653,390 төгрөг нэхэмжилснээс 123,060 төгрөгөөс татгалзаж, 530,330 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталгаажуулсан байна. /хх-43/
- Баянзү******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/00077 дугаартай захирамжаар 2017 оны 09 сарыг хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 430,100 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталгаажуулсан байна. /хх-29-30/
Нэхэмжлэгч нь 2016 оны 07 сараас хойших хугацааны төлбөрийг нэхэмжилсэн байх боловч 2017 оны 09 сарыг хүртэлх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалын асуудлыг дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр шийдвэрлэсэн байх тул нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Хариуцагч Б.Ө нь Сууц өмчлөгчдийн холбоо төлбөрийг оршин суугчдаас санал авалгүй, үндэслэлгүй нэмж хэт өндөр төлбөр шаардсан, оршин суугчдын төлсөн төлбөрөөс Сууц өмчлөгчдийн холбооны дарга, албан тушаалтанууд хэт өндөр цалин авдаг, мөн түүний төлсөн төлбөрийг тооцохдоо хасвал зохих хасалтыг хийлгүй түүнийг хохироож байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, баримтаар нотлоогүй.
“Э******* *******” хотхоны ******* байрны ******* тоотод оршин суугч хариуцагч болон түүний гэр бүлийн гишүүд нь нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй, холбогдох үйлчилгээг аваагүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Мөн сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөхөөс татгалзаж буй нь үндэслэлгүй байх бөгөөд орон сууцны өмчлөгчийн хувьд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох талаар хуулиар ногдуулсан үүргээс *******лөх үндэслэл тогтоогдохгүй байна.
“М ” Сууц өмчлөгчдийн холбооны орон сууцны дундын эзэмшлийн талбайн засвар, үйлчилгээний зардалд 1м.кв нь 150 төгрөг, лифт ашиглалт 6000 төгрөг, хог тээвэрлэлт 2000 төгрөг, орцны цэвэрлэгээ үйлчилгээ 2000 төгрөг, орцны жижүүрт 2000 төгрөг, орцны гэрэл 1000 төгрөг, баримт 150 төгрөгөөр тооцохоор тогтоосон байх бөгөөд хариуцагч нь 58,5 м.кв талбайтай орон сууцны засвар үйлчилгээний зардалд 8775 төгрөгийг бусад тогтмол зардалын хамт 1 сард нийт 22,925 төгрөгийг орон сууцны дундын эзэмшлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд төлөх үүрэгтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Ө аас 2017 оны 09 сараас 2019 оны 06 сарын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 22 сарын төлбөр 504,*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321,850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Ө аас 2017 оны 09 сараас 2019 оны 06 сарын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 504,*******0 /таван зуун дөрвөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321,850 /гурван зуун хорин нэгэн мянга найман зуун тавин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,378.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 15,780.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах э*******тэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР