Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 3237

 

 

 

 

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/0*******2**************

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б /,

 

Нэхэмжлэгч: Ц.Н нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С ” ХХК -д холбогдох,

 

59,2*******4 ам.доллар буюу 106,69*******,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.     

        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Ц.Н  нь “С ” ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр 10*******1/08 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, 1*******5,11 м.кв талбайг 1 м.кв-г 1800 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон. 201******* оны 0*******  дугаар сарын 15-ны өдөр гэрээг харилцан дүгнээд үлдэгдэл төлбөрөө 201******* оны 0******* дугаар сарын 15-нд бүрэн төлсөн. 2015 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр охин Н.Б ийн нэр дээр 1*******5.11 м.кв талбайн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарч хууль ёсны өмчлөгч болсон. Анхны гэрээнд дараа оныхоо 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон боловч 2009 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулж чадаагүйн улмаас 201******* оны 0******* дугаар сарын 15-ны өдөр гэрээ биелэгдсэн. 2008, 201******* онд байгуулсан гэрээ нь үг, үсгийн хувьд адилхан, гэрээний хугацаа буюу ашиглалтанд оруулах хугацаанд өөрчлөлт орсон байдаг. “С ” ХХК нь аль ч гэрээнд зааснаар 1*******5,11 м.кв талбайг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Өөрийн өмчлөлийн талбайд дрож тавихаар хэмжихэд талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байсан тул тус компанийн удирдлагад танилцуулахад зөвшөөрөхгүй маргасан тул мэргэжлийн “У ” ХХК-иар хэмжилт хийлгэхэд Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Барилгын норм нормативын баримт бичгийг заавал мөрдөнө” гэх заалт, хэмжилт нь МNS6058:2009 стандартад нийцэхгүй *******2,9******* м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон. Иймд “С ” ХХК нь гэрээнд заасан 1*******5,11 м.кв-с *******2,9******* м.кв талбай дутуу шилжүүлж, гэрээ болон тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчиж хохироосон тул дутуу *******2,9******* м.кв талбайн үнэ 59,2*******4 ам.доллар буюу 106,69*******,200 төгрөгийг “С ” ХХК-иас нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1*******5,11 м.кв байх ёстойгоос 14*******,*******2 м.кв байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. “С ” ХХК үүргээ биелүүлэхгүй дутуу талбай шилжүүлсэн тул, дутуу шилжүүлсэн *******1,*******9 м.кв талбайг 1 м.кв-ыг 1800 ам.доллараар бодохоор 5*******,222 ам.доллар буюу 102,999,600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“2008 оны 10 сарын *******1-ний өдөр нэхэмжлэгч Ц.Н , “С ” ХХК-ийн хооронд Peace tower оффис худалдаа үйлчилгээний зориулалттай барилгаас ******* давхрын *******09 тоот 1*******5,11 м.кв талбайг худалдаж авахаар Иргэний хуулийн 24******* дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2008 оны 10 сарын *******1-ний өдөр хийгдсэн гэх гэрээг өгсөн. Уг гэрээг үзвэл “С ” ХХК болон Ц.Н  нарын хооронд өмнөх гэрээгээ цуцалсан гэх агуулгыг дурдаж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан, үүнийг дэмжиж байгаа. Цуцлагдсан гэрээ болон шинээр байгуулагдсан гэрээ хоёр юугаараа ялгаатай вэ гэхээр нэгж бүрийг 1800 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон, эхнийх дээр талбайн хэмжээ 141,29 м.кв, хоёр дахь дээр 1*******5,11 м.кв талбай гэсэн. Эндээс үзэхээр гэрээг өөрчилсөн шалтгаан нь захиалагч тал нэмж талбай худалдаж авахаар болсон. Өөрөөр хэлбэл 1*******5,11 м.кв талбайг нийтийн эзэмшлийн талбайн хамт авъя гэсэн  тохиролцоог 201******* оны 0******* сарын 15-ны өдөр хийсэн. 2008 оны 10 сарын *******1-ний өдөр үүссэн гэх харилцаа өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Энэ гэрээний дагуу 201******* оны 0******* сард талбайгаа хүлээж авч ашиглаж байгаа. 2015 онд Ц.Н ээс охин Н.Б ийн нэр дээр өмчлөх эрх шилжиж, өмчлөгч өөрчлөгдсөн. Өмчлөгч өөрчлөгдөхөд өмчлөх эрхийн талбайн хэмжээ 1*******5,11 м.кв гэж тусгагдсан. Талуудын хооронд дээр дурдсан гэрээний үүргийн доголдлын талаар маргаан 201******* оны 12 сард үүссэн. Худалдан авагчийн доголдлын талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 онд дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч талбайг хүлээж авахдаа талбайн хэмжээний талаар мэдэх, хэмжилт хийлгэх боломжтой байхад хүлээж авсан, талбайг 201******* онд хүлээж авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах ******* жилийн хугацаа өнгөрсөн. Мөн Уран-Асар ХХК хэмжилтийг Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартаар хийсэн нь үйлчилгээний барилгад хамаарахгүй учраас хэмжээг тогтоосон баримтыг үнэлэх боломжгүй, зохигч 2008 онд гэрээ байгуулж талбайн хэмжээг тохиролцсон, стандарт 2010 оноос хэрэгжсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон Т  ХХК-ийн дүгнэлтээр гэрээний талууд хоорондоо нийтийн эзэмшлийн талбай худалдан авч болох эсэх талаар хариулжээ. Иргэний эрх зүйн энэ асуудлын талаар тусгай зөвшөөрөлтэй хэмжилт хийдэг энэ компани хариулах боломжгүй. Өөрөөр хэлбэл хуулиар олгогдсон үүргээ зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж дүгнэлт хийжээ гэж үзэхээр байгаа. Иймд шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн дүгнэлтийг нотлох баримтаас хасах нөхцөлийг бүрдүүлж байна. Т  ХХК-ийн хэмжилтийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэл нь барилгын зураг төсөл боловсруулах шатанд ашигладаг барилгын норм ба дүрмийг *******1-0*******-0******* барьж хэмжилтийг хийсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б , Ц.Н  нар нь хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан дутуу шилжүүлсэн *******2,9******* м.кв талбайн үнэд 59,2*******4 ам.доллар буюу 106,69*******,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дутуу шилжүүлсэн *******1,*******9 м.кв талбайн үнэд 5*******,222 ам.доллар буюу 102,999,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хэрэгт хариуцагч “С ” ХХК, нэхэмжлэгч Ц.Н  нарын хооронд байгуулагдсан дараах гэрээ нотлох баримтаар авагджээ. Үүнд:

-  Ц.Н  нь Чингэлтэй дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Peace Tower барилгаас 141.29 м.кв талбайг 1 м.кв-ыг 1800 ам.доллараар тооцон нийт 254,*******22 ам.доллараар худалдан авах,  “С ” ХХК нь ******* дугаар давхрын ******* тоот 141.29 м.кв талбайг иж бүрэн, чанар сайтай барьж 2009 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх тохиролцоо бүхий 2008 оны 10 сарын *******1-ний өдрөөр огноолсон 10*******1/08 дугаартай “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”, /хх-166-168 дахь хуудас/

-  Ц.Н  нь Чингэлтэй дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Peace Tower оффис үйлчилгээний зориулалттай барилгаас ******* дугаар давхрын *******09 тоот нийт 1*******5,11 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг 1 м.кв-ыг 1800 ам.доллараар тооцон нийт *******15,198 ам.доллараар худалдан авах,  “С ” ХХК нь ******* дугаар давхрын *******09 тоот 1*******5,11 м.кв талбайг иж бүрэн, чанар сайтай барьж 201******* оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх тохиролцоо бүхий 2008 оны 10 сарын *******1-ний өдрөөр огноолсон 10*******1/08 дугаартай “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”. /хх-4-5 дахь хуудас/

 

Зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан талаар маргаагүй боловч гэрээгээр тохиролцсон талбайн хэмжээний талаар маргаж мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар “С ” ХХК Peace Tower оффис үйлчилгээний зориулалттай барилгыг барьж байх хугацаанд буюу 2008 оны 10 сарын *******1-ний өдөр талууд гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтанд оруулаагүйн улмаас 201******* оны 0******* сарын 15-ны өдөр өмнө байгуулсан гэрээний огноо, дугаараар гэрээг шинэчлэн байгуулсан, барилгыг 201******* оны 0******* сарын 24-ний өдрийн 01/51/201******* дугаартай барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссын актаар ашиглалтанд оруулсанаар Ц.Н  нь үйлчилгээний талбайг ашиглах боломжтой болсон, 1*******1,11 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Ц.Н ийн охин Н.Б ийн нэр дээр 2015 оны 0******* сарын 05-ны өдөр  олгогдсон үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээг барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ хэмээн нэрлэсэн байх боловч хариуцагчийн барьж байсан барилгаас тодорхой байрлалд тодорхой тоо хэмжээ бүхий талбай буюу үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар тохиролцсоноос үзэхэд Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ц.Н  нь гэрээний дагуу төлбөл зохих 1*******1,11 м.кв талбайн 1 м.кв-ыг 1800 ам.доллараар тооцон нийт *******15,198 ам.долларыг хариуцагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь төлбөр төлсөн талаар маргаагүй боловч уг төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь ороогүй гэх тайлбарыг гаргасан ч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлж, гэрээний төлбөртэй холбогдуулан шаардлага гаргаж нэхэмжлээгүй тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нар нь худалдан авсан оффис, үйлчилгээний талбайн хэмжээ дутуу гэдгийг 2016 оны 10 сард “У ” ХХК-иар талбайн хэмжилт хийлгэснээр мэдэж, хариуцагч “С ” ХХК гэрээнд заасны дагуу 1*******1,11 м.кв талбайг хүлээлгэн өгөхөөс дутуу шилжүүлсэн талбайн үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Хариуцагч “С ” ХХК нь 1*******5,11 м.кв талбайг нийтийн эзэмшлийн талбайн хамт худалдан авах тохиролцоо хийгдсэний дагуу талбайг  шилжүүлсэн, худалдан авагчийн доголдлын талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 онд дууссан тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээгүй үндэслэлээр шаардлага гаргасан тул Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт зургаан жилийн хугацаанд шаардлага гаргах эрхтэй.

 

Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, мөн хуулийн *******9.*******-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан бөгөөд талууд 201******* оны 0******* сарын 15-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсанаар 2008 оны 10 сарын *******1-ний өдөр байгуулсан гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч анх тохиролцсон талбайн хэмжээг нэмэгдүүлэн 154,4******* м.кв талбайг 20,68 м.кв нийтийн эзэмшлийн талбайн хамт нийт 1*******5,11 м.кв талбай худалдан авахаар тохиролцсон, гэрээний үүргээ биелүүлсэн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1-д зааснаар баримтаар нотлоогүй, гэрээний дагуу 1*******5,11 м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Т ” ХХК-ийн хэмжилтээр Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, 40, 50 мянгат /151*******2/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 байр, *******14 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ 14*******,*******2 м.кв байна гэсэн дүгнэлт гарсан. /хх-146-155 дахь хуудас/

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нар нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан 14*******,*******2 м.кв талбайг үйлчилгээний тавиур ханаар тусгаарлан үйлчилгээний талбай, агуулах болгон ашиглаж байгаа болох нь тогтоогдсон. /хх-1**************-19******* дахь хуудас/

 

Хариуцагч нь хэрэгт баримтаар авагдсан “У ” ХХК-ийн хэмжилтийг MNS 6058:2009 стандартын аргачлалын дагуу, “Т ” ХХК-ийн хэмжилтийг Барилгын норм ба дүрэм *******1-0*******-0******* болон MNS 6058:2009 стандартын аргачлалын дагуу хийсэн нь талуудын хооронд худалдсан үйлчилгээний талбайд хамаарахгүй тул шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий гараагүй гэх тайлбарыг гаргасан боловч шинжээч томилсон болон шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргаагүй. Хариуцагч нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсад барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа заавал мөрдөгдөх барилгын норм ба дүрэм, стандартыг мөрдөн ажиллах үүрэгтэй бөгөөд барилгыг ашиглалтад оруулах үеийн барилгын норм дүрэм стандартад нийцүүлэн талбайн хэмжилтийг хийж худалдан авагчид шилжүүлвэл зохих байтал уг ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэвэл зохих бөгөөд худалдагчийн худалдаж буй бараагаа шалган хүлээлгэн өгөх үүргийг худалдан авагчид ногдуулж, тухайн этгээд өөрийн зардлаар барааг доголдолтой эсэхийг шалгах нь Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-д заасан худалдагчийн биет байдлын болон эрхийн доголдолгүй эд зүйлийг худалдах үүрэгтэй нийцэхгүй, нэхэмжлэгч нарт худалдан авсан оффис, үйлчилгээний талбайг хэмжин шалгаж авах үүрэг ногдох ёсгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримт болох шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн худалдан авсан талбайн хэмжээ дутуу байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг гэрээгээр тохирсон тоо хэмжээнд нийцсэн талбайг худалдсан гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т “Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тус хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бөгөөд тухайн хугацааны дотор хариуцагч талд гомдол гаргаагүй тохиолдолд доголдлыг арилгуулах, доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг өөрөө засварлаад гарсан зардлыг нэхэмжлэх болон гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ алдах хэдий ч дутуу байгаа талбайн хэмжээгээр анхны үнийг бууруулахыг шаардах эрхтэй.

 

Гэрээний биет байдлын доголдол болох *******1,*******9 м.кв талбайн үнийг талуудын гэрээгээр тохирсон 1 м.кв талбайн үнэ 1800 ам.доллараар  тооцон 102,999,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

2008 оны 10 сарын *******1-ны өдөр, 201******* оны 0******* сарын 15-ны өдөр байгуулсан 10*******1/08 дугаартай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ нь хариуцагч “С ” ХХК, нэхэмжлэгч Ц.Н  нарын хооронд байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Н.Б , хариуцагч “С ” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч нь тус нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагчид холбогдуулан 10*******1/08 дугаартай гэрээний үүргийг шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэгч Н.Б ийн хариуцагч “С ” ХХК-д холбогдуудан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “С ” ХХК-иас дутуу шилжүүлсэн *******1,*******9 м.кв талбайн үнэд 102,999,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,69*******,600 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Н.Б ийн хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, 40, 50 мянгат /151*******2/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 байр, *******14 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжилт хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлс *******15,*******04 төгрөгийг гаргуулж “Т ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, 254 дүгээр зүйлийн 254.2-т заасныг баримтлан хариуцагч “С ” ХХК-иас 102,999,600 /нэг зуун хоёр сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,69*******,600 /гурван сая зургаан зуун ерэн гурван мянга зургаан зуун/ төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Н.Б ийн хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691,410 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С ” ХХК-иас, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 6*******2,948 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н эд олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н ээс шинжээчийн ажлын хөлс *******15,*******04 төгрөгийг гаргуулж “Т ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Д.ЦЭРЭНДОЛГОР