Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2019/03222

 

                                                                                                                                               

 

 

 

 

 

 2019 оны 12 сарын 11 өдөр   

      Дугаар 184/ШШ2019/03222

                     Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..................................................,

 

Нэхэмжлэгч: .......................................... нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .........................................-д холбогдох,

 

.............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал ....................... даалгах, гүйцэтгэх захирал ...................... .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон .............. ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар .............. ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг ....................... даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “................. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал ....................... даалгах, гүйцэтгэх захирал ...................... .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон .............. ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар .............. ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг ....................... даалгах тухай нэхэмжлэл гаргасан. ................ХХК нь 2014 оны 09 сарын 04-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Нэхэмжлэгч ........................... нь тухайн .............. ХХК-ийн 55 хувийг, ................................. 35 хувийг, 10 хувийг Монгол Улсын иргэн ....................... нар тус тус  эзэмшдэг байгаа. Компанийн гүйцэтгэх захирал ....................... нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах үүргээ удаа дараа зөрчсөн байдаг. ........................... нь 2014 онд хувьцаа эзэмшигчээр орсон. Энэ хугацаанаас хойш 2014 он, 2015 он, 2016 он, 2017 он, 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг огт хуралдуулаагүй. Компанийн тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэх талаар ....................... удаа дараа ........................... шаардлага тавьж байсан. Мөн санхүүгийн тайлангаа дээрх жилүүдэд огт тавьж байгаагүй. Компанийн тухай хуульд заасан үүргийг гүйцэтгэх захирал ....................... биелүүлэлгүй 55 хувийн хувьцаа эзэмшигч ...........................-ы эрхийг зөрчсөн тул ............. ХХК-д эзэмшдэг хувьцааг худалдахаар болж өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээнд буюу 3 сая юаньд тооцон тэргүүн ээлжинд худалдаж авах саналыг бусад хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн ......................., ................................. нарт Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлж, бичгээр тэргүүн ээлжинд худалдан авах эсэх хариугаа ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч ......................., ..................... нар нь худалдаж авахыг зөвшөөрөөгүй хариуг ирүүлсэн байдаг. Үүний дараа хувьцаа эзэмшигч ........................... .............. ХХК-ийн 55 хувийн хувьцааг 2018 оны 08 сарын 27-ний өдөр Монгол Улсын иргэн .............. худалдахаар тохирч хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч хувьцаа эзэмшигчийг өөрчлөх шийдвэрийг гаргах компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гүйцэтгэх захирал ....................... гаргалгүй Компанийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрчсөн. 2018 оны 09 сарын 08-ны өдөр ........................... болон ................. нар 2018 оны 08 сарын 27-ний өдөр байгуулсан “хувьцаа худалдах, худалдан авах” №18/01 тоот гэрээний дагуу хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргах, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргаж өгөхийг хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал ......................., хувьцаа эзэмшигч ..................... нарт хандан ....................... нутаг дэвсгэр Баруун Турууд байрлах компанийн оффис дээр хамтдаа биечлэн уулзаж шаардлага тавихад ..................... нь .................гийн биед халдаж гэмтэл учруулахгүйгээр зодсон. 2018 оны 12 сарын 20-ны өдөр .............. ХХК-ийн нийт хувьцааны 55 хувийг эзэмшигч ........................... хувьцаа худалдан авахаар тохирсон ................. нар тус тусдаа, 2018 оны 12 сарын 07 өдөр ................. дангаар .............. ХХК-ийн гүйцэтгэх захирал ....................... хандан Компанийн тухай хуульд зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг бичгээр гаргаж баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах эсэх хариуг гүйцэтгэх захирал ....................... ирүүлэх үүрэгтэй бөгөөд .............. ХХК-ийн  55 хувийг эзэмшдэг ........................... болон ................. нарт хаягласан 2019 оны 01 сарын 08-ны өдрийн №01 тоот тайлбар гаргах тухай албан бичгийг баталгаат шуудангаар .................гийн хаягаар хариу ирүүлэхдээ “.............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах боломжгүй...” гэсэн хариуг өгсөн байгаа. Энэ хариу нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5.1, 61.5.2 дахь хэсгийг зөрчсөн тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д заасныг үндэслэн шүүхэд хандах эрх үүссэн. Иймд .............. ХХК-ийн гүйцэтгэх захирал ....................... Компанийн тухай хууль болон .............. ХХК-ийн дүрмээр тогтоосон үүргээ биелүүлэхгүй байгаа нь компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигч ..........................., хувьцаа худалдан авахаар урьдчилан гэрээ байгуулсан ................. нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг гаргасан” гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Танай шүүхэд .............-ын иргэн ..........................., Монгол Улсын иргэн ................. нар нь тус .............. ХХК-ийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь тус компанийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан .............-ын иргэн ........................... нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш болно. Тус компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч ..................... ньэшшт  ...........................-д бэлэглэлийн гэрээний нэр бүхий дүр эсгэсэн гэрээ байгуулж 55 хувийн хувьцааг шилжүүлсэн. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж заасан хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэсэн хуулийн шаардлага хангахгүй юм. Талуудын хооронд нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх үйл явдал бодит байдал дээр байхгүй юм. Талуудын хооронд гэрээ байгуулах жинхэнэ хүсэл зориг нь .............-ын Тайжөү хотын бараа материалын Рифен ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу ............. ХХК-д .............-ын Тайжөү хотын бараа материалын Рифен ХХК нь 2.000.000 юанийн хөрөнгө гаргаж үйлдвэрийн байр барих болон тоног төхөөрөмж худалдан авч өгч түүнийгээ хөрөнгө оруулалт гэж үзэж тус компанийн хувьцааны 55 хувийг эзэмших бөгөөд мөн 8.000.000 юанийн эргэлтийн хөрөнгө гаргах үүрэгтэй юм. Энэ үүргээр хүлээсэн үүргээ .............-ын иргэн ........................... биелүүлээгүй бөгөөд бэлэглэлийн гэрээгээр компанийн 55 хувийг эзэмшүүлж буй энэ гэрээ нь анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн гэрээ болно. Энэ асуудлыг өөрт нь хэлж .............-ын Тайжөү хотын бараа материалын Рифен ХХК-тай хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд компанийн 55 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тайлбарлан хэлмэгц тус компанийн 55 хувийн хувьцааг буцааж худалдаж ав эсвэл бусдад зарна гэх мэтээр шударга ёсонд нийцэхгүй шаардлага тавьсан бөгөөд Монгол улсын иргэн .............. зарсан гэх мэтээр анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлээ үндэслэн компанийн хууль ёсны өмчлөгч болохоор илт улайрсан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                     

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .............-ын иргэн ..........................., ................. нар  нь хариуцагч .............. ХХК-ийн гүйцэтгэх захиралд холбогдуулан .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал ....................... даалгах, гүйцэтгэх захирал ...................... .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон .............. ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар .............. ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг ....................... даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах үүргээ гүйцэтгэх удирдлага биелүүлэхгүй байх тул даалгана гэж, хариуцагч нь ...........................-д бэлэглэлийн гэрээний нэр бүхий дүр эсгэсэн гэрээ байгуулж 55 хувийн хувьцааг шилжүүлсэн тул тус компанийн хувьцаа эзэмшигч биш гэж маргав.

 

 Хэрэгт авагдсан 5877237 регистрийн дугаартай, гадаадын хөрөнгө оруулалттай .............. ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар .............-ын иргэн ........................... нь тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр 2016 оны 06 сарын 10-ны өдөр бүртгэгдсэн, мөн лавлагаар компанийн хувьцаа эзэмшигч ....................... нь 2014 оны 09 сарын 04-ний өдрөөс гүйцэтгэх удирдлага буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэгдсэн болох нь тогтоогдов.  /хх-27х/

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж, 60 дугаар зүйлийн 60.1-д “гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэж тус тус заажээ.

 

 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар .............. ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч нь ........................... бөгөөд тэрээр 2018 оны 08 сарын 27-ны өдрийн 18/01 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр өөрийн эзэмших 55 хувийн хувьцааг иргэн .............. худалдсан байна. /хх-10-13, 27/

 

Нэхэмжлэгч нар нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан эрхийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг хариуцагч компанийн захиралд 2018 оны 12 сарын 07, 20-ны өдрүүдэд бичгээр хандан тус тус шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд 2019 оны 01 сарын 08-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал ....................... нь “...хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах боломжгүй...” тухай хариуг ирүүлжээ.

 

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан тохиолдолд гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар, 61.5-д гүйцэтгэх удирдлага нь  хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй эсхүл хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргахаар зохицуулсан байна.

 

Гэтэл хариуцагч  .............. ХХК-ийн гүйцэтгэх захирал ....................... нь дээрх хуулийн зохицуулалтаас өөр үндэслэлээр буюу ........................... нь гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргээ биелүүлж 10 сая юанийн хөрөнгө оруулалтаа хийгээгүйн улмаас хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн үндэслэл зааж хурал хуралдуулахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Ийнхүү хурлыг хуралдуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь .............. ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч ..........................., хувьцаа худалдан авсан ................. нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нар нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д “энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх удирдлагын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иймд .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал ....................... даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин нэхэмжлэлээс гүйцэтгэх захирал ...................... .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон .............. ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар .............. ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг ....................... даалгах тухай шаардлагууд нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар зөвхөн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байх тул энэхүү шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 2019 оны 12 сарын 11-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... шуудангаар хүргүүлж, тэрээр мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан, мөн ..............., хариуцагчийн төлөөлөгч, ....................... нарт утсаар мэдэгдсэн байх ба хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1.Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.6 дахь хэсэгт зааснаар .............. ХХК/ГХО/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг тус компанийн гүйцэтгэх захирал ....................... даалгасугай.

2.Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар  гүйцэтгэх захирал ...................... .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон .............. ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, .............. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар .............. ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг ....................... даалгах ..........................., ................. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ