| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-06-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч Б.******* /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2307 00000 0130 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******, *******, дээд боловсролтой, мэргэжилтэй, , тоотод ам бүл 6,, ,
******* овогт *******ийн ******* //,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь анд ажиллаж байгаа болон урьд аар ажиллаж байсан албан тушаалын байдлаа ашиглан, өрөнд орсон, цахим тоглоом тоглох нөхцөл байдлаа нууж, зээл хөөцөлдөх санаа зорилгогүй атлаа “дахин зээл хөөцөлдөж байгаа, 3 хоногийн дараа өгнө’’ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.*******д өөрийгөө банкны хэмээн танилцуулж түүнээс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг иргэн С.ын эзэмшлийн ны тоот дансаар, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “зээл бүтсэнгүй, аппликейшны зээлээ хаагаад өмнөх зээлтэй чинь буцаагаад өгье” гэж 4.000.000 төгрөгийг, мөн дээрх аргаар хохирогч О.гаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед өр ихдээд нэхэгдээд байсан. Өрний дарамтад орчихсон байсан. Богино хугацаанд мөнгө олохгүй бол тун болохгүй болчхоод эцсийн арга байсан. Уг нь хоногийн дотор нугалчихдаг юм. Тухайн өдөр азгүйтээд алдчихсан. Нэг хоногийн дотор мөнгөө олж аваад буцаагаад өгье гэж бодсон. Түүнээс биш надад энэ хүний мөнгийг бүр аваад залилаад алга болъё гэсэн бодол байгаагүй. Тэгээд бүр болохоо больчхоод дахиж аваад 1 саяар нь зээлээ төлөөд 3 саяар тоглоод тухайн шөнөдөө алдчихсан юм...*******аас би мөнгө авахдаа албан үүргээ ашигласан зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******ыг миний зээлийг судалж байсан гэдэг утгаар нь танина. Би *******ад зээл аваад өгнө гэхэд нь хоногийн хүүтэй зээлийг өгсөн. Харин цахим тоглоом тоглох гээд мөнгө асуувал би өгөхгүй. ******* гэх хүн хэлсэн хугацаанаасаа миний мөнгийг хойшлуулсан. Шүүх цагдаад хандсанаас хойш 3 саяар, 6 саяар гээд 2 удаагийн давтамжтай миний мөнгийг буцаагаад барагдуулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн соёлын ордонгийн ойролцоо явж байтал ******* гэх хүн миний утас руу залгаад "Би төрийн банкны ******* байна, чи надад 3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч, би зээлээ хаачаад 3 хоногийн дараа буцаагаад өгье гэсэн. Тэгээд би өөрийн данснаас ны дугаартай төрийн банкны гэх данс руу 5.000.000 төгрөг хийсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа би мөнгөө авъя гэтэл миний мөнгө арай бүтээгүй байна гээд цагаан сарын дараа өгье гэсэн. Тэгээд би 2 дугаар сарын 27-ны өдөр залгатал “Ахынх нь өмнөх зээл бүтэхээ больчихлоо, би аппликейшны зээлээ хаагаад өмнөх мөнгөтэй чинь цуг буцаагаад өгье надад дахиад 4.000.000 төгрөг зээлээч” гэсэн. Тэгээд би өөрийн данснаас төрийн банкны гэсэн дугаартай ******* гэсэн данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгөө өгөхгүй, байгаад байсан, би утсаар нь залгахаар авахгүй байсан. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би мөнгөө нэхтэл ах нь мөнгө нэмээд өгье надад 3 хоног өгчих гэсэн. Тэгээд одоо бүр сүүлдээ надад өгөх мөнгө байхгүй, тэгж байгаад өгнө гээд миний мөнгийг өгөхгүй байна. Би яг хэзээ өгөх талаар асуухаар надад хариу өгөхгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-5/,
Хохирогч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...******* нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өмнөх зээлээ хаах х******* байна гээд надаас богино хугацаагаар 5.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд удалгүй 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 2.000.000 төгрөг өгөөгүй байгаа. ******* нь манай дүүгийн багын найз учир итгээд зээлсэн. анд хийдэг гэж байсан. Би гомдолгүй байна, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-8/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Налайх дүүрэг дэх ны салбарын ийг 1 жил 7 сарын хугацаанд хийж байна. Би өмнө нь тус салбарын харилцааны менежер хийдэг байсан. Би *******аас мөнгө зээлэх үед ийн ажлыг хийдэг байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуучин оюутан байхдаа хамт сурч байсан ас мөнгө зээлэх хүн байна уу гэж асуугаад *******ын дугаарыг авсан. Тэгээд *******тай холбогдоод “5.000.000 төгрөг богино хугацаатай зээлэх талаар асуухад, ******* зөвшөөрч надад 5.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үед би уг 5.000.000 төгрөгийг би төрийн банкны харуул хийдэг гэх хүний дансаар авсан. 5.000.000 төгрөгийг би хүний зээл хаах гэсэн юм гэж хэлж авч байсан. Тухайн үед би 3 хоногийн хугацаатайгаар авсан. Түүний дараа би 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би дахиад *******тай холбогдож өмнөх мөнгөө өгөөгүй байхдаа 4.000.000 төгрөгийг өөрийнхөө төрийн банкны данс руу шилжүүлж авсан. Тухайн үед би аппликейшны зээл хаана гээд 2-3 хоногийн хугацаатай авсан. Би *******д өмнө нь зээлсэн 5.000.000 болон дараа нь авсан 4.000.000 төгрөгөө хамт буцааж өгье гээд авсан. Би тухайн үед хүний зээл хаана гэж худлаа хэлээд авсан, дараа нь аппликейшны Sono Netрау зэрэг аппликейшны зээлийг хаана гэж авсан боловч тухайн зээлээ хаагаагүй. Би уг мөнгөөр цахимаар мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Би эхлээд авсан 5.000.000 төгрөгөө өртэй байсан хүмүүстээ өгсөн. Би гэх хүнд 1.000.000 төгрөг, 1 сая орчмоор нь банкны зээл төлөөд үлдэгдэл 3 сая орчмоор нь 1хВЕТ тоглосон. Би сүүлд нь авсан 4.000.000 төгрөгийнхөө 3.000.000 төгрөгөөр нь 1хВЕТ тоглоод, үлдсэн 1 саяыг нь зээл төлөөд үлдэгдлээр нь ойр зуурын хэрэглээнд үрсэн. Би Хаан банкны 1 данстай бараг ашигладаггүй болохоор дансны дугаараа мэдэхгүй, ны 3 данс эзэмшдэг, , , гэсэн дугаартай данснууд эзэмшдэг. ... Би тухайн үед эгчээс “түр мөнгө зээлээч гээд 5.000.000 төгрөг авсан. Би авсан гэх 5.000.000 төгрөгөө эхлээд 2023.03.06-ны өдөр 3.000.000 төгрөгийн өгсөн. Би тухайн мөнгийг 1 саяыг хэрэглээнд 4.000.000 төгрөгөөр 1хВЕТ тоглосон.” гэх мэдүүлэг /хх-56-57/,
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... ******* нь цагаан сараас сар гаруй хоногийн өмнө надаас зээлэх мөнгө байна уу? гэж асууж байсан. Тухайн үед би байхгүй гээд яах гэж байгаа талаар асуугаагүй. Түүнээс хойш ******* надаас *******ын дугаарыг өгөөч гэж асууж байсан. Би яг хэзээ асууж байсныг санахгүй байна. Ер нь бол бие биеэ танина, хэзээ гэдгийг нь санахгүй байна. Би *******ыг дагуулж төрийн банканд очиж зээл судлуулж байхад танилцаж байсан.” гэх мэдүүлэг /хх-10/,
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".... Тухайн өдөр цайны цаг өнгөрсний дараа ******* над дээр ирээд “Ах таны данс руу мөнгө хийгээд авъя, хүний зээл төлөлт байгаа юм аа, та аваад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрийн банкны тоот дансаа *******ад өгсөн. Данс өгснөөс хойш удалгүй миний дансанд 5.000.000 төгрөг орсон. Би мөнгө орсон талаар *******ад хэлээд би өөрийн ажилладаг банкны теллер дээр очоод мөнгөө гаргуулж авах гэж байхад ******* ирээд 1.230.000 төгрөгийг Нарантуяа гэх хүн рүү шилжүүлүүлээд үлдэгдл болох 3.770.000 төгрөгийг бэлнээр гаргаж би *******ад өгсөн.”гэх мэдүүлэг /хх-15/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би ******* гэх хүнийг танина. Би *******тай 2014 оноос хойш хамт анд ажиллаж байна. ******* нь манай банкнаас 2020 онд орон сууцны зээл авсан, мөн 2023 оны 01 дүгээр сард 10.950.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Түүнээс өөр ямар нэгэн зээл манай банканд байхгүй. Хамтран зээлдэгчээр ямар орлоготой хүн оруулахаас хамаараад зээлийн хэмжээ өөрчлөгдөнө. Би одоо *******ад хэдэн төгрөгийн зээл гарахыг мэдэж болохгүй, бид нар зээлийн мэдээллийг судалж байж тодорхойлох боломжтой. ******* нь бас өөр ямар нэг газар зээлтэй байгаа эсэх хамаарна. *******ад ямар нэгэн муу зээлийн түүх байхгүй. Хэрэв муу зээлтэй бол манай
банкнаас зээл олгохгүй.” гэх мэдүүлэг /хх-17/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-23/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-25/,
Б.*******ын “ХААН банк”-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-30-32/,
Б.*******ын “”-ны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-34-38, 40-43/,
Б.*******ын “ХААН банк”-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-39/,
ны Налайх дүүрэг салбарын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дугаартай “Б.*******ыг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай” захирлын тушаал /хх-100/,
ны гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/154 тоот тушаалын хавсралт 1 “Ажлын байрны тодорхойлолт” /хх-102-104/,
О.гийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх127/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ад холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.*******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээл хөөцөлдөх боломжгүй нөхцөл байдлаа мэдсээр байж, өрөнд орсон бодит байдлаа нууж, хохирогч *******, нараас 3 удаагийн үйлдлээр нийт 14.000.000 төгрөгийг авч тухайн авсан мөнгөөрөө өр ширээ дарах гэж тоглоом тоглож, захиран зарцуулсан үйлдэл тогтоогддог. Түүнийг банкны гэсэн албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүх шүүгдэгч Б.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг нь урьд аар ажиллаж байхдаа танилцсан харилцаагаа ашиглан, өрөнд орсон, цахим тоглоом тоглох нөхцөл байдлаа нууж, зээл хөөцөлдөх санаа зорилгогүй атлаа “дахин зээл хөөцөлдөж байгаа, 3 хоногийн дараа өгнө’’ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.*******аас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөгийг нийт 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь : Хохирогч Б.*******ын өгсөн "...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн соёлын ордонгийн ойролцоо явж байтал ******* гэх хүн миний утас руу залгаад "Би төрийн банкны ******* байна, чи надад 3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч, би зээлээ хаачаад 3 хоногийн дараа буцаагаад өгье гэсэн. Тэгээд би өөрийн данснаас төрийн банкны дугаартай төрийн банкны гэх данс руу 5.000.000 төгрөг хийсэн. ...Тэгээд би 2 дугаар сарын 27-ны өдөр залгатал “Ахынх нь өмнөх зээл бүтэхээ больчихлоо, би аппликейшны зээлээ хаагаад өмнөх мөнгөтэй чинь цуг буцаагаад өгье надад дахиад 4.000.000 төгрөг зээлээч” гэсэн. Тэгээд би өөрийн данснаас төрийн банкны гэсэн дугаартай ******* гэсэн данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгөө өгөхгүй, байгаад байсан, би утсаар нь залгахаар авахгүй байсан.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ын өгсөн: “Тухайн үед өр ихдээд нэхэгдээд байсан. Өрний дарамтад орчихсон байсан. Богино хугацаанд мөнгө олохгүй бол тун болохгүй болчхоод эцсийн арга байсан. Уг нь хоногийн дотор нугалчихдаг юм. Тухайн өдөр азгүйтээд алдчихсан. Нэг хоногийн дотор мөнгөө олж аваад буцаагаад өгье гэж бодсон. Түүнээс биш надад энэ хүний мөнгийг бүр аваад залилаад алга болъё гэсэн бодол байгаагүй. Тэгээд бүр болохоо больчхоод дахиж аваад 1 саяар нь зээлээ төлөөд 3 саяар тоглоод тухайн шөнөдөө алдчихсан юм... *******аас би мөнгө авахдаа албан үүргээ ашигласан зүйл байхгүй. ...*******тай холбогдоод “5.000.000 төгрөг богино хугацаатай зээлэх талаар асуухад, ******* зөвшөөрч надад 5.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үед би уг 5.000.000 төгрөгийг би төрийн банкны харуул хийдэг гэх хүний дансаар авсан. 5.000.000 төгрөгийг би хүний зээл хаах гэсэн юм гэж хэлж авч байсан. Тухайн үед би 3 хоногийн хугацаатайгаар авсан.Түүний дараа би 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би ахиад *******тай холбогдож өмнөх мөнгөө өгөөгүй байхдаа 4.000.000 төгрөгийг өөрийнхөө төрийн банкны данс руу шилжүүлж авсан. Тухайн үед би аппликейшны зээл хаана гээд 2-3 хоногийн хугацаатай авсан. Би *******д өмнө нь зээлсэн 5.000.000 болон дараа нь авсан 4.000.000 төгрөгөө хамт буцааж өгье гээд авсан. Би тухайн үед хүний зээл хаана гэж худлаа хэлээд авсан, дараа нь аппликейшны Sono Netрау зэрэг аппликейшны зээлийг хаана гэж авсан боловч тухайн зээлээ хаагаагүй. Би уг мөнгөөр цахимаар мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Би эхлээд авсан 5.000.000 төгрөгөө өртэй байсан хүмүүстээ өгсөн. Би гэх хүнд 1.000.000 төгрөг, 1 сая орчмоор нь банкны зээл төлөөд үлдэгдэл 3 сая орчмоор нь 1хВЕТ тоглосон. Би сүүлд нь авсан 4.000.000 төгрөгийнхөө 3.000.000 төгрөгөөр нь 1хВЕТ тоглоод, үлдсэн 1 саяыг нь зээл төлөөд үлдэгдлээр нь ойр зуурын хэрэглээнд үрсэн.” гэсэн мэдүүлэг, гэрч Г.ын өгсөн "... Би *******аас цагаан сарын өмнө *******ад мөнгө зээлсэн гэж бүр сүүлд буюу 2023 оны 03 сарын үед сонссон. ******* нь цагаан сараас сар гаруй хоногийн өмнө надаас зээлэх мөнгө байна уу? гэж асууж байсан. Тухайн үед би байхгүй гээд яах гэж байгаа талаар асуугаагүй. Түүнээс хойш ******* надаас *******ын дугаарыг өгөөч гэж асууж байсан. Би яг хэзээ асууж байсныг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг, гэрч С.ын өгсөн "...Тухайн өдөр цайны цаг өнгөрсний дараа ******* над дээр ирээд “ Ах таны данс руу мөнгө хийгээд авъя, хүний зээл төлөлт байгаа юм аа, та аваад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрийн банкны тоот дансаа *******ад өгсөн. Данс өгснөөс хойш удалгүй миний дансанд 5.000.000 төгрөг орсон. Би мөнгө орсон талаар *******ад хэлээд би өөрийн ажилладаг банкны теллер дээр очоод мөнгөө гаргуулж авах гэж байхад ******* ирээд 1.230.000 төгрөгийг Нарантуяа гэх хүн рүү шилжүүлүүлээд үлдэгдэл болох 3.770.000 төгрөгийг бэлнээр гаргаж би *******ад өгсөн” гэсэн мэдүүлэг,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Б.*******ын “ХААН банк”-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.*******ын “”-ны харилцах дансны харилцагчийн хуулга,
Б.*******ын “ХААН банк”-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хууль бус үйлдлийг хийхдээ урьд зээлийг нь судалж байх үеийн харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглан зээл аваад буцаан өгнө гэж зохиомол байдлыг бий болгон 2 удаагийн шилжүүлгээр 9.000.000 төгрөгийг хохирогч *******аас авсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Харин хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ тухайн үед эрхэлж байсан ны салбар хариуцсан менежерийн ажил үүргийг ашигласан байдал нь хохирогч *******ын өгсөн: “ ...Налайх дүүргийн ны ******* гэх хүн миний утас руу залгаад "Би төрийн банкны ******* байна, чи надад 3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч, би зээлээ хаачаад 3 хоногийн дараа буцаагаад өгье гэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч ын өгсөн:”...******* нь цагаан сараас сар гаруй хоногийн өмнө надаас зээлэх мөнгө байна уу? гэж асууж байсан. Түүнээс хойш ******* надаас *******ын дугаарыг өгөөч гэж асууж байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...*******аас би мөнгө авахдаа албан үүргээ ашигласан зүйл байхгүй. ...*******тай холбогдоод “5.000.000 төгрөг богино хугацаатай зээлэх талаар асуухад, ******* зөвшөөрч надад 5.000.000 төгрөг зээлсэн гэсэн мэдүүлэг, ны Налайх дүүрэг салбарын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дугаартай “Б.*******ыг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай” захирлын тушаал, ны гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/154 тоот тушаалын хавсралт 1 “Ажлын байрны тодорхойлолт” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд хохирогч нь түүнд мөнгө зээлүүлэхдээ шүүгдэгчийн албан үүргийн тодорхойлолтод заагдсан чиг үүрэгтэй холбоогүй ба таньдаг хүмүүсийн холбоотойгоор харилцсан үйл баримт тогтоогдсон тул түүнд холбогдох залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх үйлдэл тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдэлд нь зүйлчилсэн “албан тушаалын байдлаа ашигласан” гэх хүндрүүлэх шинжийг өөрчилж урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглан бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулсан үйл баримт тогтоогдсонтой холбогдуулан тухайн гэмт хэргийн үндсэн шинж болох “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэх шинжээр залилсан гэж зүйлчлэх нь зүйтэй байна.
Мөн улсын яллагч нь шүүгдэгчийг “дээрх аргаар хохирогч О.гаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ны дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч залилсан“ гэж ялласан нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авахдаа тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг өмнө нь агуулдаг гэмт хэргийн сэдэлттэй байдаг.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч С.гаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 сая төгрөг шилжүүлж авсан болох нь: Хохирогч О.гийн өгсөн "...******* нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өмнөх зээлээ хаах х******* байна гээд надаас богино хугацаагаар 5.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд удалгүй 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 2.000.000 төгрөг өгөөгүй байгаа. ******* нь манай дүүгийн багын найз учир итгээд зээлсэн. Би гомдолгүй байна.” гэх мэдүүлэг , Шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...... Би тухайн үед эгчээс “түр мөнгө зээлээч гээд 5.000.000 төгрөг авсан. Би авсан гэх 5.000.000 төгрөгөө эхлээд 2023.03.06-ны өдөр 3.000.000 төгрөгийн өгсөн.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч шүүгдэгч Б.*******, хохирогч О. нарын хооронд бий болсон харилцаа нь Иргэний эрх зүйн зээлийн харилцаа байх бөгөөд зээлийн хэлцлийн нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжтой бөгөөд төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн, эргүүлэн өгөхгүй байх шүүгдэгчийн сэдэлт зорилго нь энэ үйлдэлд нь тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох хохирогч О.гаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож , бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: ”... шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан түүнд тухайн зүйлд зааснаар торгох ял оногдуулах боломжтой байна. Иймд шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн хохирол хор уршгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд 950 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 950.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.*******ын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд мөн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******ын ны , , тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласныг хохирол төлбөргүй нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авсан” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож , бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж , урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд сайн дураар биелүүлэхийг даалгаж, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн ны , , тоот гурван дансны зарлагын гүйлгээг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД