Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогч Ч.*******,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 66 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307 00000 0123 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, , , мэргэжилтэй,, , , , од оршин суудаг, ,

овогт *******гийн ******* /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч  Д.******* 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоот дахь гэрт зочилж ирсэн, хохирогч Ч.*******тай “архиндаа согтож хэрүүл хийлээ” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүр лүү нь гараараа цохих, гар луу нь өшиглөх зэргээр тус тус халдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн талын шуу ясны далд хугарал, баруун доод зовхи, хацарт цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.******* нь  шүүхийн   хэлэлцүүлэгт: “...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай ажлынхаа хамт олныг цай уулгах гээд  дуудсан. Тэгээд 18 цагаас ажил тараад ирье гэсэн. Тэр хооронд би *******гийн нөхөртэй машиныг нь бариад явж ах дүүгээр нь золголт хийчхээд ирсэн. Тэгэхэд манай , ******* болон түүний нөхөр  тай бид дөрөв 2, 3 айлаар орж золголт хийсэн. Орой 6 цаг болж манай хүний ажилчид нь ирсэн. 6 хүн ирсэн бид дөрөвтэй нийлээд 10 хүн байсан. Дайлж цайлаад 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэр хүмүүс *******г согтохоор нь зугтаагаад хашраад гараад явсан. ******* нөхөртэйгөө бид дөрөв үлдсэн байсан. Гэтэл нөхрөө ажлынхаа газрын нэг хүнтэй хардаад нүүр лүү нь 2, 3 удаа цохиод хамраас нь цус гаргасан. Тэгээд зууралдаад байхаар нь дундуур нь орж салгаад эргээд суутал миний гэмтэлтэй хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь миний уур хүрээд 2 цохиод нэг өшиглөсөн. Би ноднин жил Элстэйд элс хайрганы карьер дээр ажиллаж байгаад хөлөө хугалсан. Цагаан сараас өмнөхөн намайг суга таягаас салж байтал өвчтэй хөл рүү өшиглөхөөр нь миний уур хүрсэн. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Ч.******* нь шүүхийн   хэлэлцүүлэгт: “...Ямар ч байсан эднийд очоод архи уугаад ийм явдал болсон. Маргааш нь би эмнэлэгт үзүүлээд гараа хугалснаа сүүлд мэдсэн. Тийм л юм болсон. Сая бараг ******* ярьсан. Гар байнга өвдөж янгинаад байдаг. Өөрөө мэдэж байгаа байх нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр , од найз *******ы гэрт нь нөхөр ийн хамтаар очиж золголт хийсэн юм. Ингээд бид бөөндөө 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Орой яг хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна, нэг мэдсэн би нөхөр тай хоорондоо хэрэлдэж муудалцсан чинь манай нөхөр намайг орхиод ганцаараа гэр лүүгээ явчихсан байсан. Тэгсэн ******* над руу чи согтчихоод надтай хэрүүл маргаан хийлээ гэж уурлаад миний зүүн гар луу хөлөөрөө 1 удаа өшиглөчихсөн, тэгсэн чинь миний гар хавдаад эвгүй болчихсон тухайн үед *******ы нь болох намайг гэрээсээ авч гараад гэрт маань хүргэж өгсөн. Тэгээд би маргааш өглөө нь босоод Налайхын эмнэлэг дээр очоод зүүн гараа үзүүлсэн чинь миний гарыг хугарсан байна гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-5/,

 

Шүүгдэгч Д.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”... Би 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар  хороо, гэрт маань ийн ажлын газрын хүмүүс золголт хийхээр ирсэн байсан, үүний дараагаар үдээс хойш 17 цаг өнгөрч байхад л манай гэр бүлийн найзууд болох Ч.*******, түүний нөхөр нар манайд орж ирж бас золголт хийсэн. Тэгээд бид хэд гэрт байсан 1 шил 0.75 литрийн архийг хувааж ууж дуусгаад байж байтал Ч.******* согтчихоод нөхрийгөө өөр хүнтэй хардаж уурлаад тэр хоорондоо хэрэлдэж маргалдаад эхэлсэн, тэгсэн тэй хэрэлдэж муудалцчихаад манайхаас түрүүлээд гараад явчихсан, тэгсэн Ч.******* над руу агсарч дайраад миний өвчтэй хөл рүү өшиглөхөөр нь миний уур хүрээд эхлээд түүнийг 2 удаа нүүр лүү нь алгадаад зүүн гар луу нь өшиглөчихсөн юм. ...маргааш нь л түүнтэй уулзахад чи миний гарыг өшиглөөд хугалчихсан байна гэж хэлэхээр нь л мэдсэн. Тэр үед би Ч.*******гаас уучлалт гуйгаад гэхдээ чи л өөрөө зүв зүгээр байж байхад нөхрийгөө хардаж уурлаад манайд хэрүүл маргаан хийгээд агсам согтуу тавиад эхэлсэн гэдгийг нь ч бас хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-34-35/,

 

Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр , гэртээ байж байтал үдээс хойш 17 цагийн үед манай гэрт Ч.*******, түүний нөхөр нар золголт хийх гээд орж ирсэн. Тэгээд бид хэд хоорондоо ойр зуурын зүйлс ярилцаад идэж уугаад байж байтал Ч.******* уусан архиндаа согтоод нөхөртэйгөө хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаад аас түрүүлээд явчихсан. Тэгсэн Ч.******* манай нөхөртэй бас хэрэлдэж муудалцаад түүний хөл рүү нь өшиглөсөн чинь манай нөхөр уурлаад түүний алгадаад гар луу нь хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тухайн үед Ч.******* нэлээн согтчихсон байсан болохоор би гэрээсээ авч гараад гэрт нь оруулж өгсөн, тэгэхэд тэдний гэрт байхгүй Ч.*******гийн хүүхдүүд нь байсан.” гэх мэдүүлэг /хх-9/,

 

Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.*******ы гэрт манай бид хоёр очиж золголт хийсэн юм, очоод бид хэд хэсэг сууцгааж байгаад 18 билүү 19 цагийн үед жаахан орой болчихсон байхад Ч.******* уусан архиндаа согтоод гэнэт л над руу агсарч “чи тэр эмэгтэйтэй ямар холбоотой юм бэ? тэр эмэгтэй түрүүн тэвэрдэг чинь яаж байгаа юм бэ?” гээд уурлаад над руу дайраад эхэлсэн тэгэхээр нь би түүнд “чи чинь юугаа яриад байгаа юм бэ? би тэр эмэгтэйтэй чинь ямар ч холбоогүй зүгээр золгож болдоггүй юм уу?” гээд бид хоёр хэрэлдээд эхэлсэн тэгсэн Ч.******* намайг гараараа алгадаад над руу дайраад надаас зуураад байхаар нь би түүнийг өөрөөсөө холдуулах гээд бас түүнтэй зууралдсан тэгэхэд намайг Д.******* “та хоёр одоо болиоч ээ, айлд орж ирчхээд яагаад байгаа юм бэ? наад асуудлаа гэр орондоо шийдээч” гэж уурлаад Ч.*******г надаас салгаж холдуулсан тэгэхээр нь би түүнтэй үлдэж дахиж хэрүүл маргаан хийхгүй гээд Д.*******ы гэрээс түүнийг орхиод гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-11/,

 

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед ээж Ч.******* аавыг өөр эмэгтэйтэй хардаж уурлаад үүнээс болоод хэрүүл маргаан болцгоосон гэсэн. Тухайн үед манай аавыг ээжтэй муудалцаад Д.*******ы гэрээс гарч явсны дараа Д.******* манай ээжид уурлаад ээжийг маань зодож цохисон асуудал болсон ” гэх мэдүүлэг /хх-13/,

 

          Шинжээч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан №106 тоот “...ын *******гийн биед зүүн талын шуу ясны далд хугарал, баруун доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх мэдүүлэг /хх-21/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай дүгнэлтэд:

  1. ын *******гийн биед зүүн талын шуу ясны далд хугарал, баруун доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Шуу ясны хугарал гэмтэл нь тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
  6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй
  7. Шинэ гэмтэл байна.” гэх шинжээч эмчийн дүгнэлт  /хх-18-19/,

Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд 149.000 төгрөг төлсөн баримт /хх-84/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд , тоот дахь гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зочилж ирсэн хохирогч Ч.*******тай “өвчтэй хөл рүү өшиглөсөн” гэсэн шалтгаанаар түүний нүүр лүү нь гараараа цохих, гар луу нь өшиглөх зэргээр тус тус халдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн талын шуу ясны далд хугарал, баруун доод зовхи, хацарт цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан болох нь:

Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгсэн ******* над руу чи согтчихоод надтай хэрүүл маргаан хийлээ гэж уурлаад миний зүүн гар луу хөлөөрөө 1 удаа өшиглөчихсөн, тэгсэн чинь миний гар хавдаад эвгүй болчихсон тухайн үед *******ы нь болох намайг гэрээсээ авч гараад гэрт маань хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Д.*******ы өгсөн: “...Тэгээд бид хэд гэрт байсан 1 шил 0.75 литрийн архийг хувааж ууж дуусгаад байж байтал Ч.******* согтчихоод нөхрийгөө өөр хүнтэй хардаж уурлаад тэр хоорондоо хэрэлдэж маргалдаад эхэлсэн, тэгсэн тэй хэрэлдэж муудалцчихаад манайхаас түрүүлээд гараад явчихсан, тэгсэн Ч.******* над руу агсарч дайраад миний өвчтэй хөл рүү өшиглөхөөр нь миний уур хүрээд эхлээд түүнийг 2 удаа нүүр лүү нь алгадаад зүүн гар луу нь өшиглөчихсөн юм.” гэх мэдүүлэг, гэрч О.гийн өгсөн: “...Ч.******* манай нөхөртэй бас хэрэлдэж муудалцаад түүний хөл рүү нь өшиглөсөн чинь манай нөхөр уурлаад түүнийг алгадаад гар луу нь хөлөөрөө өшиглөчихсөн юм.” гэх мэдүүлэг, гэрч Т.ын өгсөн: “...тухайн үед ээж Ч.******* аавыг өөр эмэгтэйтэй хардаж уурлаад үүнээс болоод хэрүүл маргаан болцгоосон гэсэн. Тухайн үед манай аавыг ээжтэй муудалцаад Д.*******ы гэрээс гарч явсны дараа Д.******* манай ээжид уурлаад ээжийг маань зодож цохисон асуудал болсон гэсэн.” гэх мэдүүлэг, Шинжээч Р.ын өгсөн: “...ын *******гийн биед зүүн талын шуу ясны далд хугарал, баруун доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэдэг нь нэг утга санааг илэрхийлж байгаа юм, мөрдөгчийн тогтоолд дурдсан асуултын дагуу дэс дараалан хариулж байгаа нь энэ юм.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай дүгнэлтэд: “ын *******гийн биед зүүн талын шуу ясны далд хугарал, баруун доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шуу ясны хугарал гэмтэл нь тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үед хохирогчийн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******д нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйлд зааснаар 700.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан  зүйлгүй,  битүүмжилсэн  хөрөнгөгүй,  эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД