| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-06-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Д.*******,
хохирогч Э.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******т холбогдох эрүүгийн 2307 00000 0118 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, *******, *******, *******, *******, , , , , , , ,
*******ын ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны шөнө , од байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүү Э.*******тай “хүүхдүүдээ дуугүй болгосонгүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би хоёр ачтайгаа гэртээ байсан. Э.******* гадуур явж байгаад орж ирээд хүүхдээ загнаад уйлуулаад байхаар нь яагаад хүүхэд загнаад уйлуулаад байгаа юм гэж хэлтэл өөдөөс та дуугүй бай, би хүүхдээ мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд би гал тогоонд хоол хийж байгаад коридор луу гарсан. Би 0.33 литрийн архины 3/2-ийг нь уучхаад хоол хийж байсан. Би коридор луу хутгаа гартаа барьсан гараад хальт эргэтэл хүү та намайг хутгалчихлаа гэхээр нь би коридорт хүүг суулгаад хутгаа хажууд нь тавьчхаад цагдаа дуудсан. *******гийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан эмчилгээний зардлыг төлсөн. Хүүгээ хутгалсанд маш их харамсаж байна. Хүүгээ амьд байгаад нь баярлаж байна.” гэв.
Хохирогч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад гомдол байхгүй. Болсон процессын хувьд аавын хэлдэг бүгд үнэн. Би ажил хийх гээд 7, 10 хоногоор хүүхдүүдээ аавд орхиод явдаг байсан. Айл нүүлгэнэ, найзуудынхаа пабд очиж зөөгч хийнэ олсон мөнгөөрөө хоёр хүүхдээ тэжээдэг. Тухайн хэрэг гарахаас 2 хоногийн өмнө шуудангийн ажлаар хот явсан. Аавд ямар ажил хийх талаараа хэлээгүй. 2023 оны 03 сарын 07-нд ирчхээд хүнтэй уулзаад ирье гээд буцаад гарсан. Хэрэг гардаг өдөр аав гал тогоонд 0.33 литрийн архийг уугаад байсан. Намайг гарчхаад ороод ирэхэд манай хоёр хүүхэд уйлж байсан. Аав миний хүү хүүхдүүдээ чимээгүй болгоо гэхээр нь би дуугүй болгох гэж нэлээд юм болсон. Гэтэл аав цаанаас орилоод хоёр хүүхдээ чимээгүй болго, хүүхэд битгий уйлуулаад бай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хүүхдүүдийг өөрөө мэдэж байна, танд хамаагүй гэсэн. Тухайн үед аав архи уусан байсан, дээрээс нь би их бухимдалтай байсан. Эхнэр маань хоёр хүүхдийг минь хаяад хүнтэй яваад өгсөн, ээжтэйгээ ч холбоо бариагүй, сэтгэл санаа нэлээд тогтворгүй байсан. Тэгээд аавтайгаа маргалдаж эхэлсэн. Бид хоёрыг маргалдаж байтал аав гал тогооноос ална шүү гээд байхаар нь та юу гээд байгаа юм гэж том өрөөнөөс хэрэлдсэн. Хоёр хүүхдээ том өрөөнд үлдээчхээд гал тогоо руу орсон. Аавыг хутгатай байхыг мэдээгүй, гал тогоонд хуушуур хийгээд байж байсан. Намайг яг гал тогоо руу эргээд ороход аав цаанаас хутгатай гарч ирсэн. Нэг мэдэхэд цус гоожиж байхаар нь ааваа та надад хутга дүрсэн юм биш үү гэж сандарч хэлсэн. Аав өө тийм байна гээд түргэн, цагдаа дуудсан. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Аавдаа хандаж хэлэхэд хүүгээ уучлаарай гэе.” гэв.
Шүүх хуралдаанд талуудын зүгээс байр суурьтайгаа холбогдуулан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 71-10 тоот гэртээ байж байтал аав гэртээ 0.33 литрийн Хараа гэх нэртэй архи ганцаараа уусан тэгээд хоол хийх гээд гал тогоонд байсан тэр хооронд би гарчхаад дэлгүүр ороод хүрээд ирсэн чинь хүүхдүүд уйлчихсан байж байсан чинь аав цаанаас чи наад хүүхдүүдээ дуугай байлгаач гэж хэлэхээр нь уур хүрээд би хүүхдүүдээ өөрөө мэдэх болно гэж хэлсэн чинь аав гартаа хутга барьчихсан шууд коридорт над дээр хүрээд ирсэн. Тэгээд намайг писда гэх мэтээр хараагаад байхаар нь би өөрөөсөө түлхэж холдуулаад хэрэлдэх ямар ч хүсэл алга та зүгээр бай гэж хэлсэн чинь аав шууд алнаа гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би шууд хутгыг нь авах гээд ноцолдож байх үед гэнэт миний гэдэс хэвлий хэсэгт хутгаар хатгачихсан байсан. Тэгээд би шууд аавд хүүе та наад хутгаараа хутгалчихлаа ш дээ гэж хэлээд түргэн дуудаарай гэж хэлсэн тэгэх үед аав түргэн рүү залгаад намайг шархан дээрээ гараарай сайн дараарай гэж хэлсэн тэгэх үед миний хутгалуулсан хэсгээс цус гараад би коридорт хана налаад сууж байтал удалгүй эмнэлэг хүрч ирсэн. Тухайн үед манай хоёр хүүхэд 2 настай /8 сартай/ хүүхдүүд тэгээд аав бид хоёр байсан өөр хүн бол байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 11 дэх тал/,
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...
2023 оны 03 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед болох гэж байх үед би хоол хийгээд гал тогооны өрөөнд байж байсан. Тэгэх үед ******* өөрийн хүүхдүүд болох /8 сартай/, /2 настай/ хүүхдүүдийг уйлаад байхаар нь би чи наад хүүхдүүд дуугай байлгаач байнга уйлуулаад байх юм гэж хэлсэн чинь ******* би хүүхдүүдээ өөрөө мэдье гэж хэлсэн тэгээд би тухайн үед уурлаад гал тогооноос гартаа хутгаа барьчихсан гэрийн үүд хэсэгт очсон. Тэгээд би *******д очоод чи дандаа хүүхэд уйлуулж байх юм гэж хэлсэн чинь та наад хутгаараа яах гэж байгаа юм гэхээр нь би яадаг юм би хоол хийж байна гэж хэлсэн чинь ******* тантай яриад байх юм алга гэж хэлээд миний зүүн талын мөр хэсэг рүү түлхсэн тэгэхээр нь би уурлаад би өөрөө мэдэж байна гэж хэлээд эргэх үедээ хутгалчихсан юм. Тухайн үед ******* болон *******гийн хоёр хүүхэд байсан өөр хүн бол байгаагүй. Би тухайн үед 0.33 литрийн Хараа нэртэй архи ганцаараа уусан, болсон асуудлын талаар бүгдийг санаж байгаа. ******* архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй эрүүл байсан. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 39 дэх тал/,
Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хадам аав аймар зөөлхөн хүн надад байнга тусалдаг, мөнхийн хажууд байдаг. Миний хоёр хүүхдийг хардаг цэцэрлэг сургуульд зөөж өгөөд байж байдаг хүүхдүүдэд их хайртай хүн байгаа юм. Дуугүй хүлээцтэй ямар нэгэн юм болбол хараад чимээгүй байж байгаад хамгийн сүүлд нь өөрийнхөө үзэл бодлыг хэлдэг ажилсаг, цэвэрч, хүмүүсийг огт ялгаж харьцдаггүй, архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй цэргийн баяр болон цагаан сараар л бага зэрэг уудаг тэрнээс тасартлаа ууж байхыг бол харж байгаагүй. Би хадам аавыг уурлаж байхыг бол өмнө бараг харж байгаагүй, их гарын ур чадвартай. Миний мэдэх хамгийн сайн аав, сайн өвөө байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 18 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Э.******* нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас Э.******* 2.824.700 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 14 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Налайх дүүргийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай:
“1. *******ын *******гийн биед хэвлийн зүүн доод хэсэгт хэвлийн хөндийрүү нэвтэрч дэлүү гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтас хэргийн 20-21 дэх тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1652 дугаартай:
шинжлэх боломжгүй.” гэх дүгнэлт /хавтас хэргийн 20-26 дахь тал/,
Нийслэлийн шинжилгээний газрын байгалийн ухааны шинжилгээний
хэлтсийн биологийн ахлах шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1782 дугаартай:
1. Хар өнгийн модон иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус О/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хавтас хэргийн 29-30 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 2 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 3-6 дахь тал/,
Хохирогч Э.*******д 2023 онд эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон санхүүжилтийн мэдээ /хавтас хэргийн 41-42 дахь тал/,
Цэргийн төв эмнэлгийн Э.*******гийн өвчний түүх /хавтас хэргийн 45-46, 50-83 дахь тал/,
Яаралтай тусламжийн хуудас /хавтас хэргийн 47-48 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 102-104 дэх тал/,
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2.824.700 төгрөг төлсөн баримт /хавтас хэргийн 136 дахь тал/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай 30см-ийн урттай 1 ширхэг хутга зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “шүүгдэгч Б.*******ыг зэвсэг болох хутгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргахад,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн байр сууринаас гэм буруугийн дүгнэлтээ гаргаж оролцов.
Шүүх шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт
гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчим , од байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн хүү Э.*******тай “хүүхдүүд уйлууллаа, дуугүй болгосонгүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч Э.*******гийн өгсөн: “...Бид хоёрыг маргалдаж байтал аав гал тогооноос ална шүү гээд байхаар нь та юу гээд байгаа юм гэж том өрөөнөөс хэрэлдсэн. Хоёр хүүхдээ том өрөөнд үлдээчхээд гал тогоо руу орсон. Аавыг хутгатай байхыг мэдээгүй, гал тогоонд хуушуур хийгээд байж байсан. Намайг яг гал тогоо руу эргээд ороход аав цаанаас хутгатай гарч ирсэн. Нэг мэдэхэд цус гоожиж байхаар нь ааваа та надад хутга дүрсэн юм биш үү гэж сандарч хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Би 0.33 литрийн архины 3/2-ийг нь уучхаад хоол хийж байсан. Би коридор луу хутгаа гартаа барьсан гараад хальт эргэтэл хүү та намайг хутгалчихлаа гэхээр нь би коридорт хүүг суулгаад хутгаа хажууд нь тавьчхаад цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Налайх дүүргийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай: “*******ын *******гийн биед хэвлийн зүүн доод хэсэгт хэвлийн хөндийрүү нэвтэрч дэлүү гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, Нийслэлийн шинжилгээний газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн биологийн ахлах шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1782 дугаартай: “...Хар өнгийн модон иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус О/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч Б.*******ын үйлдлийг “гэм буруугүй үйлдэл байна” гэж дүгнэснийг шүүхээс хэргийн үйл баримт тогтоогдсонтой холбогдуулан хүлээн авах үндэслэлгүй байна.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь согтуурсан үедээ гэр бүлийн харилцаанд тавьсан шаардлагыг түүний хүү нь үл тоосон хандлагатай маргаанаас үүдэлтэй бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай байна.
Иймд шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хутга буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас Э.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан
бөгөөд шүүхийн шатанд хохирогч “хохирол төлбөргүй” гэж мэдүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.824.700 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэхүү хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март нь “Б.******* нь хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид хохирлыг төлж барагдуулсан байдаг. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. ******* гуай 5 хүүхдээ өсгөсөн, эхнэр нь орхиж явсан, энэ хугацаанд хүүхдүүдээ сургуульд оруулсан. Одоо хоёр бага 19, 23 настай хүүхдүүд нь аав дээрээ байдаг, сургуульд сурдаг. Улсын яллагчийн ялын саналыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогчийн зүй бус харилцааны улмаас” гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болно.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн насны болон ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялаас доогуур буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 30см урттай 1 ширхэг хутгыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******ын хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ