Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/576

 

1 дүгээр хэсэг: 

     2023           4            20                                       2023/ШЦТ/576

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Ганхөлөг,   

гэрч Б.Т,

иргэний хариуцагч Ж.С, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

иргэний хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

хохирогч С.Б,

шүүгдэгч Л.Ч, түүний өмгөөлөгч Г.Даваасүрэн,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102 00473 0077 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Л.Ч нь тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Э нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн найз Н.Б үүсгэн байгуулсан, гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ч ” ХХК-ийг шалгаруулах зорилгоор сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э нөлөөлж, шаардлагуудыг хангаагүй “Ч ” ХХК-ийг ажлын хэсгийн 2017 оны дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж өөрийн найз Н.Б-д давуу байдал бий болгож, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд “Ч ” ХХК нь зээлийн сангаас олгогдсон 2,000,000,000 төгрөгийн зээлээс 1,197,793,732 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

мөн Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч М.Э  нь Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа өөрийн найз Ж.С-ын болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “И" ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-иудыг шалгаруулах зорилгоор шаардлагуудыг хангаагүй “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-иудыг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зээлийн гэрээнүүд байгуулан “И” ХХК-д 1,100,000,000 төгрөгийн, “Б ” ХХК-д 190,000,000 төгрөгийн, “Э ” ХХК-д 650,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж 2017 оны 12 дугаар сарын 13-28-ны өдрүүдэд санхүүжилтийг олгуулж Ж.С болон түүний нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын  05-ны өдрийн Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны бодолго төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. 2017 онд гантай, ургац тааруу, тухайн жил хадлан тэжээл, гантай учраас тэжээл үйлдвэрлэх асуудал хүндрэлтэй болж эхэлсэн. Хадлан бэлдэх ажил улсын хэмжээнд муу байсан. 2017 оны намрын бэлтгэл ажил, өвлийн бэлтгэлийн судалгааг холбогдох бодлогын хэрэгжилтийн газруудаас санал тавьж, яамны түвшинд яллагдагч яригдаж байсан. Өвөл гаднаас өвс тэжээл оруулж ирж малчдадаа нийлүүлэхгүй бол өвс, тэжээлийн үнэ тэнгэрт хадах юм байна гэдэг асуудал яамны хэмжээнд яригдсан. 2017 оны улсын төсвийн тодотголоор  манай сайдын багц дээр 40 тэрбум төгрөгийг хөндөлттэй зээлийг хүүгүйгээр импортоор өвс тэжээл оруулж ирэх төсвийн тодотголыг баталж мал хамгаалах санд хуваарилсан. Энэ үйлдэл нь 2017 оны 09 дүгээр сард улсын төсвийн тодотгол батлагдсан. Тухайн цаг хугацаанд Засгийн газар солигдож Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн Сэргэлэн сайд ажиллаж байхдаа төсвийг батлуулсан, үргэлжлүүлэн Батзориг сайд томилогдон ирсэн. Нөхцөл байдлуудыг танилцуулж тодорхой дүрэм, журмыг батлуулж богино хугацаанд сонгон шалгаруулалт явуулж, гэрээ хэлцэл байгуулах, гаднаас импортоор татан оруулж ирж өвөл болж хүйтрэхээс өмнө асуудлыг цэгцлэх асуудал яригдаж байсан. Хараат бус байдлаар зохион байгуулах гэж 3 ажлын хэсэг байгуулсан. Өмнө нь нэг газар цугларч гэрээгээ хийгээд, санхүүжилт олгуулдаг байсныг өөрчилсөн. Үнэлгээ хийх хэсгийг бодлого төлөвлөлтийн хэсэгт хуваарилж, бодлогын гэрээ хийх шаардлага хангасан бол аж ахуй нэгжийн барьцаа хөрөнгө, хаанаас ямар тэжээл оруулж ирэх, хаана хуваарилах, бодлогын гэрээг хариуцсан мөл аж ахуйн хэрэгжилтийг зохицуулах газар нь хийе. Эдгээр зээлийг хэрхэн шалгаруулсан дараа нь хэрхэн гэрээ хийсэн, яаж зээл олгосон дээр нь хяналт тавих зэрэг харилцан гурван биеэсээ хараат бус байхаар ажлын хэсэг байгуулагдаж байсан. Богино хугацаанд бүрдүүлэх материал, тодорхой журмыг боловсруулсан. Богино хугацаанд аж ахуйн нэгжүүдэд хүрсэн. Ажлын хэсэгт 40 байгууллага материалаа ирүүлсэн. Нарийн бичгийн дарга Т нь мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тэжээлтэй холбоотой асуудлыг хариуцдаг мэргэжилтэн учраас сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдийн бичиг баримтыг анхан шатны шаардлага хангаж байгаа эсэх дээр хяналт тавиад 28 байгууллага бичиг баримтын шаардлага хангаж байна гээд ажлын хэсэг хуралдсан. Тухайн үед богино хугацаанд шалгаруулах байсан учраас гишүүд тус бүр дээр баримт бичгийг хуваарилж өгсөн. Т-ийн оруулж ирж байгаа бүрдүүлбэртэй тохирч байна уу гэдэг байдлаар шалгасан. Яллах дүгнэлтэд буруутгаж байгаа журмын импортоор оруулж ирж байгаа туршлагагүй, тээвэр хийх, хүний нөөцийн асуудал тодорхой шаардлага тавьсан. Эдгээр шаардлагуудын хүрээнд 40 компаниас шалгарах байгууллага олдохгүй юм байна гэсэн асуудал ажлын хэсэгт яригддаг. Хэдхэн гурилын үйлдвэр л тэнцэх юм шиг байна гэсэн яриа өрнөсөн. Зарласан бичиг баримтынхаа хүрээнд сонгон шалгаруулалт явуулъя гэдэг нэг санаа зорилготой байсан. 28 байгууллагаас гэрээгээ хийж чадахгүй, барьцаагаа төлж чадахгүй цуцлагдсан. 40 тэрбум төгрөгөөс мөнгө үлдэж байсан. Цуцлагдсан байгууллагын орон тоон дээр нэмж шалгаруулалт явуулж тухайн жилдээ 40 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ нь бодитой ажил болсон. Өвөлжилт хүндрэлтэй байх жилд хувь нэмрээ оруулсан ажил болсон. Бодлогын гэрээ байгуулах өвс тэжээлийг импортлох нь аль аймгийн аль суманд хэр хэмжээний тэжээл хэрэгтэй байгаа, тухайн газарт ямар маршрутаар хүргэх зэрэг тооцоо судалгааг мал аж ахуйн хэрэгжилтийг зохицуулах газарт хариуцсан ажилтан газар нь хариуцаад 28 байгууллагад зээлийн хэмжээг хуваарилж шийдвэр дүгнэлт гаргаж байсан. Ч  компани нь анхаарал татаж байсан. 40 гаруй байгууллагаас хамгийн өндөр зээл хүссэн. Олон нэгжид өвс тэжээл хүргүүлье гэсэн санал ирүүлсэн байсан. Мал бодлогын газрын хариуцаж байгаа нарийн бичигтэй харилцсан. Тэгж ярьсан гэдгээрээ энэ нь Л.Ч-ийн компани шүү гэж нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн компаниудад зээлийн хэмжээг санал хурааж, шийддэг. Ажлын хэсгийн нэг гишүүн бол нэг эрхийн саналтай, М.Э ажлын хэсгийг ахалснаараа илүү саналын эрх байхгүй, бусдад нөлөөлөх эрх байхгүй. Ийм байдлаар үнэлгээний хороо ажилласан. С-тай холбоотой асуудал дээр бид хоёр нэг нутаг, өмнө нь нэгнийгээ тандаг байсан, ах, дүү, хамаатан садангийн холбоотой байхгүй, бизнесийн холбоогүй, нийтийн албанд нийтийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хамаарал бүхий хүн биш. Нэг нутаг, тандаг байсан болохоор яамаар гардаг байсан. Санал солилцдог байсан. Би бодлого төлөвлөлтийн газрын даргын хувьд мал аж ахуйн, мал эмнэлгийн, газар тариалангийн, хүнс хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, хоршоо гээд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар, бүх салбарын нэгдсэн бодлого, хууль тогтоомж Засгийн газрын шийдвэр гаргахад бодлогоор зангидаж байсан. Тухайн үед ямар зээл авч байсан талаараа бид хоёр хэлж байсан. Би бусад хороонд нөлөөлсөн зүйл байхгүй. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сайдын төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч өөр ажилд шилжих болсон учраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн гэр бүл хүүхэд залуучуудын газрын даргаар томилогдсон. Би тус албанд нэг жил ажиллаад ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ажилгүй байх хугацаа буюу 2021 онд манай эхнэр С компанид менежерээр ажиллаж байсан. Төв аймгийн Жаргалант суманд тариа, ногоо тарих аж ахуй эрхлэх гэж байгаа гэхээр нь менежерээр ажилласан. Тухайн үед эрхэлсэн ажилгүй бол ажиллаач ээ гэсэн санал тавьсны үндсэн дээр ажилласан. Энэ асуудал 2021  оны асуудал учраас 217 оны асуудалд нөлөөлсөн, түүний ашиг болох ч гэдэг юм уу одоо холбогдож байгаа хэрэгтэй хамааралгүй гэж үзэж байгаа. Одоо хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Ямар нэг хувь оролцоо гэж ашиг авдаггүй. Сард 1.500.000 төгрөгийн цалин авахаар ажиллаж байгаа. Ийм мэдүүлэг өгье гэж бодож байна.” гэв.

Шүүгдэгч Л.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэж байгаа Эрүүгийн 2102000690343 дугаартай хэргийн шүүгдэгч Л.Ч миний бие дараах мэдүүлгийг гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс миний биеийг  “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицууулах газрын даргаар ажиллаж байхдаа тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан яллагдагч М.Э үйлдлээрээ санаатай нэгдэж Улсын тосвийн санхүүжилтээр Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас хэрэгжүүлсэн 2017, 2 018 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд " Өвс тэжээл импорт лох болон дотооддоо үйлдвэрлэн Зайчид фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах" үйл ажиллагаанд оорийн найз Н.Бы үүсгэн байгуулсан, гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл аж иллагаа явуулдаг Чансаа хан хохий холдинг ХХК- ийг шалгаруулах зорилгоор сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан "Өвс тэжээл имп ортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах" баримт бичигт заасан .... шаардлагыг хангаагүй Чансаа хөн хөхий холдинг ХХК- ийг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтанд шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 onы 11 дүгээр сарын 29-ны өдөр, зээлийн гэрээ байгуулан 3.000.000.000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж Н.Б-д давуу байдал бий болгож, учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар хамтран оролцсон.." гэх асуудлаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлье. Нэгдүгээрт  Намайг "...Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэх асуудлын тухайд гэвэл Миний бие 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн Үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан бөгөөд энэхүү албан тушаалын чиг үүрэгт Монгол Улсын хэмжээний мал аж ахуйн асуудал хамаардаг. Манай улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй зонхилдог бөгөөд үүнээс улбаатайгаар мал аж ахуй эрхлэгчдийн уйл ажиллагаа нь байгаль, цаг агаараас шууд хамааралтай байдгийг та бид маш сайн мэддэг. Манай орны ихэнх нутгийг хамарсан ган, зуд нүүрлэснээс шалтгаалан 2017, 2018 онуудад малын өвс, тэжээлийн хомсдол үүсэж, өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсын Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэх олон талт үйл ажиллагаа явуулж байсны нэг нь 2017, 2018 оны өвөлжилт , хаваржилтыг хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд " Өвс тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх" ажлыг Улсын төсвийн санхүүжилт ээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн явдал байсан. Миний бие тухайн асуудлыг хариуцсан нэгжийн удирдлагын хувьд энэ шийрийг гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасан албан тушаалынхаа чиг Үүргийн х үрээнд оролцсон, Прокурорын зүгээс намайг Н.Б үүсгэн байгуулсан, ... Чансаа хан хөхий ХХК- ийг шалгаруулах зорилгоор "Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг с онгон шалгаруулах ажлын ахлагч М.Э-т нөлөөлж, сонгон шалгаруулах баримт бичигт заасан .... шаардлагыг хангаагүй Ч  ХХК- ийг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулсан..." үйлдэлд буруутгаж байгаа. "Өвс тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх ажлыг Улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэх Засгийн газрын тогтоол гарсны дараа уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А-452 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар "Малын тэжээл импортлох ажлыг зохион байгуулах" ажлын хэсгийг МАА- н газрын даргаар ажиллаж байсан надаар, 2 días хавсралтаар "Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах" ажлын хэсгийг Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Э-аар, 3 дугаар хавсралтаар энэхүү аж илд бүхэлд нь хяналт тавиулахаар "Малын тэжээл импортлох, түгээх үйл ажиллагаанд хяналт тавих" ажлын хэсгийг Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.С-оор тус тус ахлуулан байгуулсан. Энэ ажлын хэсгүүд өөр, өөрийн хариуцсан асуудлын хүрээнд бие даасан байдлаар ажилла сан. Өөрөөр хэлбэл бие биеийнхээ явуулж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, оролцохгүй байхаар зохион байгуулагдсан. Сонгон шалгаруулах ажлын хэсэг нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Л.Б-ын баталсан "Өвс тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах" баримт бичгийг хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил Үйлчилгээ худалдан авах тухай х ууль болон бусад холбогдох хууль дүрэм, журамд зааснаар бусдын нөлөөнд авталгүйгээр, хараат бусаар үй ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай, тусдаа бие даасан ажлын хэсэг бөгөөд хэр хэмжээнийхээ хүрээнд сонгон шалгаруулах асуудлыг хамтын зарчмын үндсэн шийдвэрлэж, нэр бүхий 28 аж ахуйн нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан байдаг. Энэхүү сонгон шалгаруулалтын дараа буюу 2017 onы 11 дүгээр сарын 16-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд “Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах" ажлын хэсгийн 2017 onы 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн, дүгнэлтийг үндэслэн А- 149 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгж, 2 días д тэнцсэн аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх ажлын хэсгийг байгуулж, намайг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Энэ ажлын хэсгийн гүйцэтгэх үүргийг тус тушаалын 2 дахь заалтаар "...аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийж, гэрээний гол болон бусад нөхцөлийг урьдчилан тохирох..." гэж тодорхойлж өгсөн бөгөөд энэ ажил нь сонгон шалгаруулалтаас хойно хийгдсэн тул энэ намайг буруутгах үндэслэлд хамааралгүй, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үлдвэрийн төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А-452 дугаар тушаалын хавсралтад заасан "Малын тэжээл импортлох ажлыг зохион байгуулах" ажлын хэсгийн хүрээнд хийгдсэн ажил юм. Манай ажлын хэсэг сонгон шалгаруулах ажлын хэсгийн шалгаруулсан 34 аж ахуйн нэгжтэй хаанаас өвс, тэжээл импортлох, аль боомтооOR оруулах, нэр төрөл, чанар стандарт ямар байх, худалдах үнийн дээд хязгаарыг тогтоох, хаана түгээх зэргээр хэлэлцэн тохиролцох ажлыг зохион байгуулсан. Түүний дараа Мал хамгаалах сангаас аж ахуйн нэгжүүдтэй "Санхүүжилтийн гэрээ", "Барьцааны гэрээ"- г тус тус байгуулсан бөгөөд төсвийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эхний ээлжид төслийн 20-30 хувийг санхүүжүүлэх, оруулсан өвс, тэжээлийн хэмжээгээр гүйцэтгэлээр санхүүжүүлэх, зориулалтын бусаар гаргахаас сэргийлэн ОХУ руу шилжүүлэг хийх боломжтой банканд нээлгүүлэх нөхцөлийг Бодлогын гэрээнд тусгаж, баталгаажуулсан. Гэрээний хэрэгжилтийн явцад зохион байгуулалтын алдаа гарсан, зайлшгүй хийгдэх ёстой ажлууд хийгдээгүй байхад төслийн санхүү жилтийг 100 хувь олгосон нь буруу, гэ рsoros зорчиж байгаа талаар тухайн үеийн сайдад миний бие хэлж, хууль бус ажиллагааг эсэргүүцэн, шударга ажилласны төлөө 2018 onы 2 сард намайг "ажлаа өг" гэж хууль бус дарамт, шахалтад оруулсны улмаас миний бие өргөдлөө өгч өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ нөхцөл байдал нь намайг ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, зөвхөн төрийн болон нийтийн ашиг сонирхлын төлөө хариуцлагатай, чин шударгаар ажиллаж байсны илрэл юм. Иймд миний бие 2018 онд "Малын тэжээл импортлох ажлыг зохион байгуулах" үйл ажиллагаанд тухайн үед хашиж байсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ажил, үүргийн хүрээнд оролцсоныг “Өвс тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Хоёрдугаарт "...Сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлсөн..." гэж буруутгаад байгаа асуудлын тухайд гэвэл улсын яллагч намайг “...Н.Б-ы үүсгэн байгуулсан, гутлын үйлдвэрлэл, худалдаа аялал, жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Чансаа  хан хөхий холдинг ХХК- ийг шалгаруулах зорилгоор “Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлсөн гэж буруутгаж байгаа нь хууль тогтоомж болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй гэж би үзэж байна. "Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А-452 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар ажлын хэсгийн ахлагчаар Бодлого төлүүдээр Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б. Б , Бодлого төлөвлөлтийн газрын санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг, Мал хамгаалах сангийн менежер Ц.Нямсүрэн, Залуу хоршоологчдын клубийн тэргүүн Ө.Г, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах ахлах мэргэжилтэн Я.А гэрэл, нарийн бичгийн даргаар мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах мэргэж илтэн Б.Т нарын бүрэлдэхүүнтэй томилсон. "Өвс тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх" төсөл нь улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нут гийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулсан гэж би ойлгож байгаа. Сонгон шалгаруулах ажлын хэсэг нь дээр дурдсан хууль тогтоомжид заасан журмын даг уу хамтын зарчмаар, олонхын саналаар шийдвэрээ гаргасан болох нь хэрэгт байг баримтуудаас харагдаж байгаа. Тус ажлын хэсгийн гишүүд бүгд санал гаргахдаа хэн нэгний нөлөөнд автаагүй, ямар нэг эн байдлаар нөлөөлсөн албан тушаалтан байхгүй, ажлын хэсгийн ахлагч ч аль нэг аж ахуйн нэгжийг дэмжих талаар нөлөөлөөгүй, би ажлын хэсгийн гишүүдэд огт нөлөөлөөгүй болох нь тэдний мэдүүлгээр нотлогдож байна. Тэдний мэдүүлэг болон бусад баримтуудаар ажлын хэсгийн ахлагч дангаараа шийдвэр гаргах боломжгүй байсан болох нь маш тодорхой байхад ажлын хэсгийн гишүүдээс ганцхан ахлагчид нь нөлөөлснөөр ажлын хэсгийг гаргасан мэтээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлсөн..." гэх асуудлын хувьд М.Э даргын удирддаг Бодлого төлөвлөлтийн газар нь яамны бүтцийн хувьд яамны бодлого төлөвлөлтийг зохицуулах газруудыг тэргүүлэх чиг үүрэг бүхий газар тул албан тушаалын хувьд миний бие М.Э даргад нөлөөлөх боломжгүй. Хувь хүний хувьд ч М.Э дарга дөлгөөн тогтуун, юманд нэлээн нухацтай хандаж байдаг учраас миний бие байнга л хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд бид албан ажил Хэргийн хувьд цөөн удаа санал нийлэхгүй тохиолдол гарч байснаас бус бидний хооронд аливаа хувийн таарамжгүй харилцаа огт байхгүй бөгөөд албан шугамаар ч тэр амин хувийн шугамаар ч тэр би М.Э даргад ямар нэгэн хэлбэрээр хууль бус нөлөө үзүүлж байгаагүй. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсгийн ахлагч нь саналын давуу эрх, эсхүл асуудлыг дангаар шийдвэрлэх эрх, боломж хууль тогтоомжоор олгогдоогүй. Мөрдөн байцаалтын явцад М.Э дарга өөрт нь намайг сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар дэмжээд өгөөрэй гэх зэргээр нөлөөлсөн..." гэх мэдүүлэг өгснийг миний бие гайхаж байгаа бөгөөд миний хувьд түүнд аливаа хэлбэрээр нөлөөлөлд, тодорхой компанийг дэмжээд өгөөрэй гэх дэмжлэг гуйсан асуудал, яриа огт болж байгаагүй, энэ талаар тэр маш сайн мэдэж байгаа. Харин яагаад миний талаар огт болоогүй асуудлыг ийнхүү мэдүүлэх болсонд эргэлзэж байгаагийн зэрэгцээ андуурсан байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн намайг буруутгах үндэслэлийг нотолж байгаа баримтын нэг нь сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн А ийн мэдүүлэг гэж прокурор танилцуулж байна . Гэтэл түүний агсан удаа дараагийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, бусад баримтуудаар батлагдаагүй, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т-ийн мэдүүлгээр бүрэн үгүйсгэгдсэн байна. Ийнхүү прокурорын яллах дүгнэлт хуульд нийцэхгүй байгааг харуулж байна. Гуравдугаарт, Ч " ХХК- ийг үүсгэн байгуулсан Н.Б гэх хүнийг би танина. Энэ талаар ярья. Миний бие Н.Бтай Их сургуульд 1996-1997 оны хичээлийн жилд нэг ангид сурч байгаад 1997 онд би гадагшаа явах хүртлээ 1 жил хамт сурах үеэс Н.Быг таних болсон. Энэ үеэс хойш бид найм, есөн жил тааралдалгүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын үед Хүй долоон худагт манай яамны зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд арга хэмжээний үеэр Б  en los cuadros ах гээд явж байна гээд уулзаад өнгөрсөн.Тэр цаг үеэс хойш хааяа нэг ангийн нөхдийн хувиар уулзалддаг байсан 2017 оны сүүл ээр тэрээр өвс тэжээлийн асуудлаар танай яамнаас зарласан сонгон шалгаруултанд  орох гэж байгаа гэж ярьж байсан. Хааяа манай өрөөгөөр орж гарч байсан удаа бий. Тэгэхдээ би Н.Бы компани сонгон шалгаруултанд  оролцож байгаа тухай, тух айн компанийг шалгаруулахад нөлөөлөх талаар хэн нэгэн албан тушаалтанд тэр тусмаа сонго н шалгаруулалтыг зохион байгуулж байгаа ажлын хэсгийн гишүүд болон ахлагч М.Э-т нөлөөлсөн зүйл огтоос байхгүй. Н.Б нь сонгон шалгаруулалт явагдсанаас хойш удаагүй манай компани шалгарсан гэж хэлж байсан одоо ямар процедур явдаг вэ, орон нутагт түгээхэд танай яамнаас анхааруулах юу байна, хугацааны хувьд эхэлж ирсэн тэжээлийг хаана хүргэвэл зүгээр үү гэ х мэт зүйлийг асууж, би тэр талаар нь тайлбарлаж байсан. Тухайн үед сонгон шалгаруулалт болоод, сайдын шийдвэр гарсны дараа хэлцэл хийх үед  хүртэл миний бие хуульчид, ажлын хэсгийнхэндээ Н.Бтай нэг ангид 1 жил хамт сурч байснаа хэлж, тэдний компанитай хийх уулзалтыг орхиод гарч байсан. Хуульчид уг нь сонгон шалгаруулалт биш, сайдын тушаал гарч баталгаажсан, тэгээд ч таны үүрэг шүү дээ гэж байсан ч, "зарчим барья" гээд гарсан, протоколд тусгасан байх. Үүнийг манай тэр ажлын хэсгийнхэн мэднэ. Миний энэ үйлдэл бол би төрийн албан хаагчийн хувьд чанд баримталдаг байсан зарчмын байр суурь асуудал байсан. Энэ орхиж гарсан уулзалтын үед манай яамны хуулийн хэлтсийн дарга болон зарим нэгэн албан тушаалтан байсан. Үүнээс удалгүй шалгарсан компаниудтай "Бодлогын гэрээ"- ний нөхцөлийг боловсруулах үед Н. Б ы "Ч " ХХК- ийн гэрээ дунд нь байсан. Нэгэнт сонгон шалгаруулах ажлын хэсэг шалгаруулаад, сайд түүнийг нь баталгаажуулчихсан, "Бодлогын гэрээ"- ний нөхцөлийг боловсруулах үүргийг даалгасан байсан ба үүний д араа шалгарсан аж ахуйн нэгжтэй байгуулах Бодлогын гэрээнүүдийг нь хуулийн хэлтэс хянасан, яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан гэрээнд миний бие ажил үүргийн хувьд гарын үсэг зурсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд миний бие өөрийн барьж ирсэн зарчим, төрийн албан хаагчийн тангаргаасаа няцаж, зөрчиж өөрийн оюутан үеийн найз Н.Бы компанид давуу байдал ол гох үйлдэл огт хийгээгүй болохоо үүгээр батлан илэрхийлэхийн хамт миний бие ямар н эгэн хууль бус үйлдэл хийж төрд, бусдад хохирол учруулсан нэг ч үйлдэл байхгүй гэдгээ шүүхийн өмнө мэдүүлж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хууль эрх зүйн төрийн удирдлагын газрын мэргэжилтэн Бат-Өлзийн байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Оросын холбооны улсаас малын өвс тэжээлийн, импортлох ажлыг анх хийгдээд явж байх цагаас нь эхлээд гадарлана. Тухайн үед мал хамгаалах санд мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд дээр ажиллаж байсан. Хяналт тавих ажлын хэсэг гэдэг төрийн нарийны тушаалтай ажлын хэсэгт орж ажиллаад Хэнтий аймгийн сумдад борлогдож байгаа өвс тэжээлийг газар дээрээ борлогдож байна уу, яамнаас зарлагдсан бодлогын гэрээний дагуу үнэ нь өөрчлөгдсөн байна уу гэдэг тал  дээр хяналт тавих ажлын хэсэг дээр орж ажиллаж Хэнтий аймгийн сумдаар явж ажиллаж байсан. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд зээл эргэн төлөгдөж дуусахаар бодлогын гэрээтэй. Үүнийхээ дагуу мал хамгаалах сангийн тухай үеийн зээлийн мэргэжилтнүүд гэрээ байгуулсан байсан. 2018 оны 07дугаар сард би мал хамгаалах сангийн хуулийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Энэ үед зээлийн гэрээний хугацаа эхнээсээ дуусаж, график төлөвлөгөөтэй байсан. Эхнээсээ төлөлтөөсөө төлөгдөөгүй, огт төлөлт хийгдэхгүй байгаа аж ахуй нэгжүүдийг шүүх рүү явуулъя гэдэг шийдвэрийг тухайн үеийн захирал гаргаж, түүнийхээ дагуу материалыг бүрдүүлж Иргэний хэргийн шүүхэд хандаж байсан. Өнөөдрийн яллах дүгнэлтэд дурдагдсан компаниудаас “Э ” энэ хоёр компанийн Иргэний хэргийн шүүхэд санг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож явж байсан. Гурван шатны шүүхээр яваад Дээд шатны шүүхээс тогтоол гарснаар шүүхийн асуудал дуусаад шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжсэн. Одоогоор шийдвэр гүйцэтгэгч дээр ажиллагаа хийгдээд явж байгаа.” гэв.

Иргэний хариуцагч Ж.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би 1996 оноос хойш хөдөө аж ахуй, газар тариалан, мал тэжээлийн худалдаа эрхэлж байгаа. 2017 оныг өнтэй давах сонгон шалгаруулалтад оролцсон. Шалгаруулалтад оролцоод 3 аймаг оногдсон. Гэрээнийхээ дагуу Оросын холбооны улсаас импортлогдож ирсэн. Хариуцсан  3 аймагт нийлүүлсэн. Нийлүүлэх явцад янз бүрийн хүндрэлүүд гарсан. Н.Б сая хэлж байна. Миний хувиарлагдсан Булган аймагт тухайн үед малын гоц халдварт өвчин шүлхий өвчин гарч нийлүүлэх боломжгүй байсан. Энэ талаар тухай үед албан тоот хүргүүлж байсан. Малчдад тараасан, бодлогын гэрээний дагуу малын махны үйлдвэрүүдэд өгсөн. Одоогоор махны үйлдвэрт өгөөгүй тохиолдол байна. Арбитрын шүүх дээр хэргэн нь хэлэлцэгдэж байна. Тодорхой хэмжээний тэжээл авчхаад өгөхгүй байгаа сумдын хариуцсан байгууллагаар дамжуулж нэхэмжлээд 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид нар дотоодын борлуулалтын нэмүү өртгийн  албан татварыг чөлөөлөөгүйгээс болж нэмүү өртгийн 10 хувийн өрөнд орсон. Уг хохирлыг барагдуулахаар явж байна. Мөн мал хамгаалах санд шүүхийн шийдвэрийн дагуу төлөөд явж байгаа.” гэв.

Иргэний хариуцагч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би авсан зээлээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг зээлээ одоог хүртэл төлөөд явж байгаа.” гэв.

Гэрч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би өвс тэжээл импортлох ажлын хэсэгт төрийн нарийн бичгийн даргаар оролцсон. Манай ажлын хэсэг 5 бил үү 7 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Сайн санахгүй байна. Ч  шалгарсан талаар мэдэж байна. Ч  шалгарахад Л.Ч-ийг нөлөөлсөн гэх тал дээр надад мэдэх зүйл байхгүй. Үүнийг би Авлигатай тэмцэх газар дээр 3-4 удаагийн мэдүүлэг дээр мэдүүлсэн. Сонгон шалгаруулалтын процессын талаар сайн санахгүй байна. Төсөл боловсруулах баримт бичиг байсан. Түүнийхээ дагуу сонгон шалгаруулсан байх гэж бодож байна. Л.Ч гэдэг хүн сонгон шалгаруулалт явагдаж байхад орж ирээгүй. М.Э Л.Ч гэдэг хүнд нөлөөлсөн үгүйг би мэдэхгүй. Би энэ талаар зөндөө мэдүүлэг өгсөн. Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн хүмүүсийн материалыг 7 гишүүн тус тусдаа уншиж танилцсан, эсхүл бүгд тойргоор танилцсан гэдгийг сайн санахгүй байна. Гэхдээ гишүүд бүр үзсэн байх. Би Ч ийн материалыг өөрийн биеэр шалгаснаа сайн санахгүй байна. Тухайн үед олон төсөл байсан. Ажлын хэсгийн протоколд тухайн үеийн төслийг дэмжсэн үгүй талаар бичигдсэн байгаа. Би тухайн газар байсан хүмүүсийг танихгүй учраас надад дэмжээд өгөөрэй гэж уулзсан хүн байхгүй. Төсөл сонгон шалгаруулах баримт бичиг гэж байдаг. Тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулаад ийм аж ахуй нэгжүүд байвал боломжтой гэж ажлын хэсэг баталсан зүйл шүү дээ. Бид нар газар дээр нь очиж үзээгүй, цаасан дээрээс харж танилцсан. Ажлын хэсгийн протокол дээр гарын үсэг зурсан, өөр зүйл дээр гарын үсэг зурдаггүй. Ажлын хэсгийн гишүүд төсөл сонгон шалгаруулахад цаг хугацааны хувьд давчуу байсан. Өвөлжит хүндрэх нөхцөл байдалтай байсан тул малын тэжээл оруулж ирэн түгээх шаардлагатай байсан. Бид нар 21 аймаг, нийслэлд тэжээл тараах шаардлага гараад олон байгууллагыг хамруулах бодлоготой байсан. Саналын эрхтэй гишүүд нөлөөлөх боломж байдаггүй. Ажлын хэсэг зөвлөмж хүргүүлдэг. Түүнээс биш шийдвэр гаргадаггүй. Шийдвэрийг эрх бүхий албан тушаалтнууд гаргадаг. Төрийн нарийн бичгийн даргын баталсан шаардлагын дагуу сонгон шалгаруулалт явагдана. Ажлын хэсэг ирүүлсэн төсөлтэй 7 гишүүн бүгд танилцах үүрэгтэй. Хурлын шийдвэр нэг л гардаг. Цаасан хэлбэрээр ирсэн материалтай танилцаж төсөл сонгон шалгаруулсан. ...Ажлын хэсгийн 7 гишүүн саналын ижил тэгш эрхтэй, хэн нэгэн нь давуу эрхгүй. Ажлын хэсгийн нэг гишүүнд нэг хүн нөлөөлөөд, нөлөөлөлд автсан нэг ажлын гишүүн бусдадаа нөлөөлөөд нэг компани шалгарах боломжгүй. Би А гэдэг хүнд ямар нэгэн зүйл хэлээгүй, өгсөн мэдүүлэгтэй нь танилцсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримттай холбоотой баримтууд:

Мөрдөгчөөс “Ч ” ХХК-ийн 2017-2018 оны санхүүгийн баримтад үзэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн: “...Ч  ХХК нь мал хамгаалах сангаас олгосон 3,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтээс 1,802,279,767.95 төгрөгийг баримтаар зарцуулж 1,197,793,732.05 төгрөгийг гэрээний дагуу зарцуулсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байгаа нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1 “...Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно...”, 14.4.1-д Нягтлан бодох бүртгэлд аж ахуйн бүх ажил, гүйлгээг бүртгэнэ...”, Мал хамгаалах сангийн захирал Т.Цэдэндамбаагийн баталсан 2017.11.29-ний өдрийн 2017/Ү/20 тоот гэрээний 1.3-д “Оросын холбооны улсаас малын тэжээл импортлон борлуулах малын тэжээл хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийг зарцуулна. Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно”, 1.8-д “Зээлийн гэрээний 1.4-т заасан зориулалтын дагуу ашиглах” гэснийг тус тус зөрчсөн байна...” гэх мөрдөгчийн магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 91-121 дугаар хуудас),

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2/933 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн баримтад үзлэг хийсэн: “...Ч  ХХК нь 2015, 2016, 2017 онуудад малын тэжээл, хивэг, улаан буудай гэх мэт малын тэжээлтэй холбоотой бүтээгдэхүүн импортолсон мэдээлэл байхгүй. Дээрх онуудад зөвхөн гутал, цамц, будаг, усны сав, хувин гэх мэт бараа бүтээгдэхүүн импортолсон мэдээлэл байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 167 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нарантуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч  ХХК нь 2017 онд байгуулсан Өвөл хаврыг үнэтэй давъя арга хэмжээний хүрээнд шалгарсан төсөлд сонгон шалгарч, тэжээл импортлогч аж ахуйн нэгжид санхүүжилтийн зээл олгох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай 2017 оны Ү/20 дугаартай гэрээ байгуулж 3,000,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр хүүгүй зээлж авсан бөгөөд энэ зээлээ төлөөгүй тул 2018 онд тус сангаас Баянгол дүүргийн иргэний анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/1111112018/03819 дугаартай захирамжаар Ч  ХХК-тай 2,282,000,000 төгрөгийг Мал хамгаалах санд төлөх нөхцөлөөр эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эвлэрлээр уул нь тус компани нь 2019.02.28-ны өдөр хүртэл хугацаанд 2,282,000,000 төгрөгийг хувааж төлж дуусгахаар байсан боловч одоо хүртэл төлөөгүй байна. Тиймээс Ч  ХХК-ийн 2,282,000,000 төгрөгийг төлүүлж өгнө үү. Мөн шүүгчийн захирамжид зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,783,975 төгрөгийг тус компаниас санд гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг мөнгийг мөн нэхэмжилж байна Хөдөө аж ахуйг дэмжих санд Ч  ХХК нь иргэний шүүхийн шийдвэрээр 2,282,000,000 төгрөгийн, Э  ХХК нь иргэний шүүхийн шийдвэрээр 615,498,000 төгрөгийн, И ХХК нь 600,882,441 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй байгаа тул уг дүнгүүдээр хохирлыг нэхэмжилж байна. Б  ХХК нь төлбөрийн үлдэгдэлгүй байгаа...” гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2005 онд байгуулагдсан л гэдэг би тэр үеийн явдлыг бол мэдэхгүй танилцуулга дээр 2005 онд байгуулагдсан гэж байдаг. Манай компани гутлын худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо 3 салбар ажиллаж байна. 30 гаруй ажилтантай 2017 онд манай нөхөр буюу захирал Баярсайханд нэг цаас өгөөд энэ сонгон шалгаруулалт дээр очиж уулзаад юу бүрдүүлэх, яаж оролцох талаар нь мэдээд ир гэсэн байсныг Б надад хэлж бид хоёр хамтдаа Санхүү эдийн засгийн сургуулийн тэнд байдаг Хөдөө аж ахуйн яаман дээр очиж уулзсан. Яг хэн гэдэг хүмүүс байсныг мэдэхгүй байна, сонгон шалгаруулалт хариуцаж байсан хүмүүс нь надаас тайлан асуугаад байсан Б энэ талаар сайн мэдэж байгаа. Б сонгон шалгаруулалтад оролцоход шаардагдах материалыг бүгдийг нь бүрдүүлсэн. Би одоо баримт харахгүй л бол хэлж мэдэхгүй байгаад байна. Санхүүжилтээс 600 билүү 800 сая төгрөгийг сан нь өөрөө шууд буцаагаад татаад авчихсан. 2 тэрбум гаруй төгрөгийг тэжээл авахаар гадаад улс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгө нь тээвэр үйл ажиллагааны зардалд зарцуулагдсан. Гадаад улсаас тэжээлийн төлбөрт шилжүүлсэн боловч тэжээл ирээгүй мөнгийг буцааж авах мөнгө, орон нутагт тэжээл нийлүүлээд буцааж авах ёстой мөнгө нийлээд 1 тэрбум орчим төгрөгийг авах ёстой байгаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хадлангийн үйл ажиллагаа явуулдаггүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

Гэрч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед 2017 оны зуншлага тааруу, гантай 2017-2018 оны өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байсан учраас 40 тэрбум төгрөгөөр малын тэжээл импортлох, дотооддоо үйлдвэрлүүлэх ажил хэрэгжүүлэх талаар дээд түвшинд шийдээд 40 тэрбум төгрөг Мал хамгаалах санд орж ирсэн. Би тухайн үед төрийн нарийн бичгийн даргын тушаалаар өвс, тэжээл импортлох болох дотооддоо үйлдвэрлэх, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар орж ажилласан. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, аж ахуйн нэгжүүдээс материал хүлээн авах болон ер нь бүхий зохион байгуулалт, бичиг цаасны ажлыг би хариуцаж ажилласан. Ажлын хэсэг эхний хуралдаанаар хэрхэн сонгон шалгаруулалт явуулах гэдгээ шийдээд сонгон шалгаруулалтын баримт бичгээ гаргасан, тэгээд урилгыг бол олон нийтэд нээлттэй өдөр тутмын сонин болон яамны цахим хуудсаар зарласан. Нийт 40 гаруй аж ахуйн нэгжүүд материалаа ирүүлснээс 30 гаруй аж ахуйн нэгж шалгарсан, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг ажпын хэсгийн гишүүд бүгд хуралдаж, сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхийг бүгдийг нь үзэж шалгаруулсан цаашаа шалгах боломж бол бидэнд байгаагүй, тийм учраас бүрдүүлж ирүүлсэн материалын хүрээнд шийдвэрлэсэн.

... Надад М.Э дарга надад юу гэж ч хэлээгүй. Тухайн үед нарийн бичгийн дарга саналын эрхгүй тендерт ордог байсан. Би түүний адил энэ сонгон шалгаруулалтад саналын эрхгүй гэсэн ойлголтоор явж байдаг. Асуулт: “Тус ажлын хэсгийн гишүүн А  гэрчээр хэрэгт мэдүүлэг өгөхдөө “...Би анх энэ гутлын дэлгүүрийг яагаад шалгаруулаад байгаа юм бэ гэж асуудал тавьсан. Тэгэхэд нарийн бичгийн дарга Т  хэлэхдээ Э дарга мэдэж байгаа. Ч  дарга захисан юм байна лээ гэж байсан. Тэгээд би дэмжээд гарын үсэг зурсан. Би үнэхээр өвс тэжээл оруулаад ирэх байх гэж бодсон. Би шууд гутлын дэлгүүр байна гэж мэдсэн...” гэж мэдүүлсэн байна. Та А д дээрх байдлаар хэлсэн зүйл байгаа юу? М.Э болон Ч  танд “Ч ” ХХК-ийг дэмжих чиглэл өгсөн зүйл байгаа юу?” гэхэд “Надад М.Э болон Ч  нар ингэж хэлээгүй ээ, үнэхээр тэгж хэлээгүй, А  яагаад ингэж мэдүүлснийг бол би мэдэхгүй байна. 

...Борбанди групп ХХК тэжээл оруулж ирдэг компани, Э  ХХК мэдэхгүй, И ХХК мэдэхгүй, Ч ХХК тэжээл оруулж ирдэг компани...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас, 90 дугаар хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

Гэрч Ө.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Төрийн бус байгууллагын төлөөлөл заавал үнэлгээний хороонд байх ёстой гээд, мөн би А-З-ийн сертификаттай байсан тул намайг оруулсан байх гэж би бодож байна. Би 2017 онд А-З-ийн сертификатгүй байсан юм. Би өөрөө ч яг ажпын хэсэгт оръё гэж хэлдэггүй, намайг мэдээгүй байхад оруулчихсан байдаг бөгөөд би хэд хэдэн тендерийн үнэлгээний хороонд оролцож байсан. Яг энэ “Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-д орж ажилласан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хаваст хэргийн 46-48 дугаар хуудас),

Гэрч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Төсвийн тодотголоор манай салбарын төсөв дээр 40 тэрбум төгрөг өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор батлагдаж орж ирсэн. Тэгээд энэ нь өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээлийн нөөцөөр хангана гэсэн зорилготой байсан. Энэ ажпыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг байгуулагдсан. Уг тушаалын дагуу би гишүүнээр орж ажилласан. Сонгон шалгаруулах ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан талаар би мэдэхгүй байна, ямар ч байсан би яг аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах 1 хуралд суусан. Хэдэн аж ахуйн нэгж материал ирүүлснийг санахгүй байна, аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулах ажпын хэсгийн хурлаар аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн төсөл нь аль орон нутгийн аж ахуйн нэгж болох аль орон нутагт өвс, тэжээл нийлүүлэх боломжтой гэдгээр нь шалгаруулж байсан, ажлын хэсгийн гишүүд ирүүлсэн төслүүдийг хувааж авч үзээд бүсчлээд аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан. Би яг хэдэн төсөл үзсэнээ хэлж мэдэхгүй байна. Нийт 26 орчим аж ахуйн нэгж шалгаруулсан гэж би санаад байна. Тэгээд хурлын тэмдэглэлээ хийгээд тэр хурал тарсан. Хангасан л байх. Хангаад жагсаалтад орсон байх гэж бодож байна. Би энэ хоёр аж ахуйн нэгжийн материалыг үзсэнээ санахгүй байна. Би ер нь ямар ямар аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалыг үзсэнээ санахгүй байна. Яагаад шалгаруулсан гэдгээ хэлж мэдэхгүй байна. Яг надад бол чиглэж чи тэрийг дэмжээрэй гэсэн юм бол байхгүй. Бүгд ажлын хэсгээр хуралдаад санал нэгдэж шалгаруулсан. Аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн төслийн баримт бичиг дээрээ авах санхүүжилтийнхээ хэмжээг ирүүлсэн бөгөөд тэр хүсэлтийг нь харж байгаад л чадавхыг нь хараад тогтоосон. Бид нар бол аймгуудынхаа малын тоог гаргаж ирээд аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн төслүүдийг үзээд тухайн аймаг дээр ирүүлсэн аж ахуйн нэгжүүд тухайн аймгаа дааж чадахаар байна уу, эсвэл өөр аж ахуйн нэгжүүдтэй хамт байхаар нь байна уу гэдэг үндэслэлээр л санхүүжилтийг тооцсон. Ч  ХХК, Хөвсгөл Алтан дуулга ХХК-ийн тухайд бол тусгайлан санахгүй байна. Надад бол огт тийм үүрэг чиглэл өгөөгүй. Ер нь бол Ө.Г-ыг үнэлгээний хороонд ажилладаг гэдгийг нь мэднэ. Г бол энэ ажлын хэсгийн хуралдаанд оролцсоныг нь бол санахгүй байна. Байсан уу, үгүйг нь санахгүй байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас),

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид нарт тухайн үедээ танилцуулж байснаар өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд улсаас төсвийн тодотгол дээр төсөв тавигдана гээд нэлээн дээрээс явж байсан юм. Тэгээд батлагдсан нь нэлээн оны сүүл үед төсөв батлагдсан. Ч  дарга л яриад байдаг байсан. Тэгээд ажлын хэсэг эзйгуулагдаад энэ үйл ажиллагааг явуулахдаа шударга, хурдан шуурхай явуулах үүднээс маш олон ажлын хэсэг болгон салгасан. Тухайлбал сонгон шалгаруулах ажлын хэсэг, гэрээ байгуулах ажлын хэсэг, хяналт тавих ажлын хэсэг гээд л маш олон ажлын хэсэг байсан. Тэгээд би сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан эсэхийг санахгүй байна, би яагаад санахгүй байна гэхээр миний ажилтай маш давхар явж байсан хажуугаар өөрийн үндсэн ажлаа өөр тендер гэх мэт маш их ажилтай байсан. Энэ сонгон шалгаруулалтын яг нарийн зүйлүүдийг санахгүй байна. Ямар ч байсан сонгон шалгаруулах зөвлөмжөө боловсруулахдаа Э  даргын өрөөнд хуралдаж байсан маш олон аж ахуйн нэгжээс сонгон шалгаруулалтад материал ирсэн бөгөөд бид нар тэр дундаас бид нар гишүүд гишүүдээ аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн материалыг хувааж авч үзсэн, хувааж авч үзээд энэ шаардлага хангаж байна гээд шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүд нь хасагдаад шаардлага хангаж сайгаа аж ахуйн нэгжүүдээ шалгаруулсан. Аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн аль аймагт, хэр хэмжээтэй тэжээл нийлүүлэх, хэдэн төгрөгийн санхүүжилт хүссэн гэх мэтийг үзээд аймаг давхцуулахгүйгээр улс даяар жигд тараагдахаар сонгон шалгаруулалтаа явуулж, нийтдээ 34 аж ахуйн нэгжийг шалгаруулсан. Би мэдэхгүй байна. Хангаад л шалгаруулсан байх. Би яг материалуудыг нь харахгүй болохоор санахгүй байна. Дээр мэдүүлсэнчлэн сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд олон аж ахуйн нэгж материал ирүүлсэн байсан учраас бүх материалуудыг хүнийхээ тоогоор хувааж аваад үзсэн. Миний үзсэн материалууд дунд Ч  ХХК гэсэн аж ахуйн нэгж байгаагүй, хэрвээ би үзсэн бол шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг шалгаруулахгүй, би гэхдээ яг ямар ямар аж ахуйн нэгжийн материалыг үзэж шалгаруулснаа бол санахгүй байна. Надад бол энэ сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажиллахад ямар нэгэн аж ахуйн нэгжийг дэмжих, шалгаруулах үүрэг чиглэл өгсөн албан тушаалтан байхгүй. Миний санаж байгаагаар хувааж бичсэн. Хурлын тэмдэглэл дээр яаж бичсэнийг би санахгүй байна. Тэгээд л үзсэн материалуудаа гишүүн тус бүр шалгаруулсан материалуудаа танилцуулаад энэ орно гээд шалгаруулсан, тэрнээс 5иш 48 материалаа нэг бүрчлэн үзээд шалгаруулсан гэж санахгүй байна. Санхүүжилтийн тоо хэмжээг тогтоохдоо би яг мэргэжлийн хүмүүсээс асууж байхад аж ахуйн нэгжүүд нь би ийм газарт ийм тэжээл нийлүүлнэ, ингэхэд ийм хэмжээний санхүүжилт шаардлагатай гээд ороод ирнэ тэгээд бүх аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг харахад хоорондоо давхцаж байгаа, зарим аймагт илүүдэл гарч байгаа тийм учраас аймаг сум тус бүрдээ аж ахуйн нэгжүүдийн хүсэлтүүдтэй нь тааруулаад сонгон шалгаруулалтаа явуулаад санхүүжилтийн хэмжээг тавьсан. Надад бүр ямар ч хүн тийм зүйл хэлээгүй, нөлөөлөөгүй, үүрэг чиглэл өгөөгүй. Мөн л тийм үүрэг надад хэн нэгэн өгөөгүй. Г гэдэг хүнийг танихгүй. Би Г гэдэг хүн байсан эсэхийг санахгүй байна. Бараг байгаагүй байх гэж бодож байна. Төрийн өмнөөс улсын өвс, тэжээлийн хэрэгцээ шаардлагыг хангах естой, салбарын яам тул та нар толгойлон хийх ёстой гэж хийлгэчхээд дараа нь тэр бодлогыг нь хийснийхээ төлөө бид нар хариуцлага хүлээмээргүй байна. Монгол Улсад тэр өвс, тэжээлийн 40 тэрбум төгрөг хэрэггүй байсан бол анхнаасаа яах гэж баталж, тэрийг хэрэгжүүлнэ гэж ажлын хэсэг байгуулсан юм бэг. Бид нар төрийн алба хаагч хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хүссэн, эс хүссэн ч ажлын хэсэгт орж ажиллана, улс орны хэрэгцээ шаардлага байгаа юм чинь бид нар шалгаруулна, гүйцэтгүүлнэ. Тэгээд одоо бид нар хийгээгүй байсан бол хариуцлага хүлээх байсан, хийснийхээ төлөө хариуцлага хүлээнэ гээд сууж байгаа нь гомдолтой байна. Яагаад тэр тушаалыг гаргасан хүн хариуцлага хүлээдэггүй юм бэ, яагаад тэр 40 тэрбумыг баталсан хүмүүс хариуцлага хүлээдэггүй юм бэ, үнэхээр хэрэггүй байсан бол яах гэж энэ мөнгийг баталж, бид нараар ажил хийлгэсэн юм бэ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас),