| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/76 |
| Огноо | 2023-06-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******пүрэв,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Ш.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******,
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн , Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******д ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, *******, *******, *******,, , , , , ,
*******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 1-р хороо Уурхайчдын гудамжинд зүс таних, иргэн Ш.*******тэй “архи авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр болон биед нь олон удаа халдан зодож, эрүүл мэндэд нь “духны баруун дээд хэсэг, баруун тохойнд сорви, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “..Бид хамтдаа архи уусан. Архи ууж байхад гэнэт хоёулаа нэг барилдъя унасан нь архи авч өгье гэсэн. Тэгээд надад хоёр унасан. Дэлгүүрийн үүдэнд очоод маргасан. Нэг, хоёр удаа цохисон. Энэ хавирга надаас болж хугарсан гэдэгт би итгэхгүй байна. Надаас салаад юу болсныг мэдэхгүй гэв.
Хохирогч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр би гэртээ барилгын ажил хийж байгаад нэг шил архи уусан. Манай найз уурхайчдын 10 дугаар гудамжинд айлд архи ууж байна. Хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очтол манай найз байдаггүй. Залгаад утас нь ч холбогдохгүй байсан. Би найзыгаа хүлээгээд байж байтал Отгонжаргал ах, *******тэй таарсан. Бид хамтдаа архиа аваад доошоо яваад архиа уугаад барилдсан юм шиг байсан. Дахиад архи уумаар байхаар нь хадгалуулсан утсаа тавиад архи авах гэсэн өгөөгүй. Тэгээд гарч ирээд яах вэ гэж байгаад маргалдсан байх. Би тэгэхэд маргалдсан, барилцсанаа санахгүй байгаа юм. Би дэлгүүрийн бичлэг л харсан..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр , од би ганцаараа 0.5 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэр үед хамт ажилладаг хүн залгаад “чи инд 1 шил архи аваад ирээч” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд дуудсан газар нь очих үед хүн байгаагүй ба хажууд байрлах дэлгүүрийн гадаа хорооны архичид архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь очоод ганц хоёр уусан ба хүнд авч очсон архиа би гаргаж хамт хувааж уусан. Тэгтэл намайг зодсон гэх залуу нь надаас “архи аваад өг” гэж нэхсэн. Энэ үед би “авч өгөхгүй” гэж маргалдсан ба над руу зодох гээд дайраад цохисон. Тэгээд юу болсныг би сайн санахгүй багаа юм, удалгүй 20 цагийн үед сэргээд архи гарах үед миний хавирга эвгүй болчихсон, толгойноос цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би эхнэр лүү залгаад “эм аваад хүрээд ир, би хүнд зодуулчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэр маань ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан юм. Би бол нэлээн согтчихсон, тасарчихсан байсан. Тэр ч бас архи уучихсан согтуу байсан, гэхдээ надаас арай гайгүй л байсан байх. Уг нь би анх Уурхайчдын 12 дугаар гудамжинд архи барьчихсан явж байгаад хорооны хэдэн архичид таараад тэр хэд намайг архитай байгааг харчхаад “наадахаа задалчхаач хувааж ууя” гээд шалаад байхаар нь зөвшөөрөөд тэнд архиа задлаад хувааж уусан. Тэр үед л намайг буюу ******* гэх залуу хүрч ирсэн юм байна лээ. Тэгээд тэр ******* надтай 1 шил архинд бооцоотой барилдаад би уначихсан юм шиг байна лээ, тэгээд ******* надаас архиа авах гээд надтай муудалцаад маргалдан улмаар намайг цохиж зодох болсон юм байна лээ.” гэх мэдүүлэг /хх-20/,
Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ны нутаг дэвсгэрт голын дэлгүүрийн тэнд 1 дүгээр хорооны 3-4 хүнтэй өглөөнөөс хойш архи уугаад нэлээн согтолттой дэлгүүрийн гадаа сууж байх үед Ш.******* гэх ах хүрч ирсэн тэгэхдээ Ш.******* найзындаа очсон чинь хүнгүй байна гээд 1 шил архи /ямар нэртэй архи талаар санахгүй байна/ барьчихсан явж байсан. Тэрийг нь бид нар нийлж хувааж уугаад тэгээд гудамжинд бид хоёр архинд барилдсан. Тэгээд би Ш.******* гэх хүнийг хэд хэдэн удаа унагаагаад дийлсэн чинь Ш.******* гэх хүн архи авч өгөхөөр болоод дэлгүүр явсан тэгээд бид нар буцаад дэлгүүрийн үүдэнд ирсэн тэгсэн Ш.******* авч өгөөгүй тэгэхээр нь би та одоо ямар арчаагүй юм гэж хэлсэн чинь Ш.******* би боксоор хичээллэдэг чөлөөтөөр хичээллэдэг гэхээр нь би довжоон дээр түлхэж унагаагаад бид хоёр ноцолдсон тэгээд дух хэсгээс нь цус гарчихсан байхаар нь би дэлгүүр орж ус аваад цусыг нь угааж өгсөн тэгсэн Ш.******* гэх ах би ямар нэгэн гомдол санал байхгүй ах нь эр хүн шиг эр хүн шүү гэж хэлээд салсан тэгсэн 2 хоногийн дараа намайг цагдаагаад дуудаад аваад явсан. Тийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-56-57/,
Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой ид ажил хийчхээд гэр лүүгээ харьж явтал 20 билүү 21 цагийн үед манай нөхөр Ш.******* над руу залгаж “би хүнд зодуулчихлаа, нэг мэдсэн гэртээ сэрлээ, чи ирэх замдаа нэг өвчин намдаагч аваад ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр даруйдаа , гэр лүүгээ очтол манай нөхөр Ш.******* архи уучихсан, толгойноос нь цус гараад толгой хагарчихсан бололтой, нүд нь хөхөрчихсөн хэвтэж байсан. Тэгээд түүнээс юу болсон талаар асуухад надад “мэдэхгүй хүнд зодуулчихлаа, яг ямар хүн гэдгийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд нөхрөө ын эмнэлэгт очиж үзүүлэхэд толгой нь хагарсан, нүд нь хөхөрсөн, хавирга нь хугарсан байна гэсэн. Тэгээд би тэр шөнөдөө гэртээ хариад “нөхрөөсөө хаана зодуулсан талаар нь асуухад” надад “би Баянзүрхийн 8 билүү 9 дүгээр гудамжны голд л хоёр дэлгүүрийн дунд зодуулсан байж магадгүй” гэж хэлсэн, тэгэхээр нь би ны үзүүрийн дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд 16 цагаас хойш манай нөхөр Ш.******* тэнд хэдэн танихгүй хүмүүстэй нийлээд гудамжинд архи хувааж уусан бололтой гудамжинд сууж байхад нь хажууд нь сууж байсан нэг залуу манай нөхрийн урд хүрч ирээд юм ярьж байгаа бололтой зогсож байснаа шууд цээж рүү нь өшиглөсөн, тэгэхэд нөхөр маань хойшоогоо савж унаад босож ирээд өөрийг нь өшиглөсөн залууг хөөхөд нөгөөх нь зугтаагаад байсан, тэр үед нь манай нөхөр түүнийг барьж чадахгүй хэсэг хөөж байгаад буцаж анх сууж байсан газраа суухад нь нөгөө зугтаагаад байсан залуу нь манай нөхөр лүү хүрч ирээд нүүр лүү гараараа цохиж газар үргэлжилсэн, тухайн үед тэнд байсан хүн зодоод байсан залуу, манай нөхрийг дагуулж байсан. Камергүй дэлгүүр орсноос хойш юу болсныг мэдэхгүй. Тэгээд би дэлгүүрийн худалдагчаас энэ дүрст бичлэгт гараад байгаа манай нөхрийг цохиж зодоод байгаа залууг таних уу? гэхэд байдаг ******* гэдэг залуу байна” гэж хэлсэн. Ингээд би *******г хайж явсаар тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа гадаа гудамжинд тааралдаж олж авсан. Тэгээд би *******д болсон асуудлын талаар хэлээд “яагаад манай нөхрийг цохиж зодож байгаа юм бэ?” гэхэд эхэндээ бол “би сайн санахгүй байна” гэж хэлэхээр нь дэлгүүрийн камерын бичлэгийг үзүүлэхэд зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /хх-24/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.******* ахтай хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сараас хойш уулзаагүй юм, түүний хаана, хэнтэй, юу хийж явсан талаар мэдэхгүй байна, ар гэрийнхэндээ хүртэл хаана байгаагаа хэлж мэдэгдэхгүй, ямар холбоогүй алга болчихсон юм. Сүүлд 2022 оны 12 дугаар сард л бид хэд хүний утсаар “би говьд байгаа” гэж нэг удаа л холбоо барьсан тэрнээс хойш ерөөсөө холбогдоогүй юм.” гэх мэдүүлэг /хх-26/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 975 дугаартай дүгнэлтэд:
1. “Ш. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр СТ Сеnter компьютер томографи дүрс оношилгооны төвд авхуулсан цээжний компьютер томографын зургийг дүрс оношилгооны эмчээр дахин уншуулахад баруун 6,7-р хавиргануудын өвчүүтэй нийлэх мөгөөрсөн хэсэгт, зүүн 2-р хавирга эгэмний дунд шугамаар, 7,8,9-р хавирганууд суганы дунд шугамаар деформацитай /хуучин гэмтлийн үлдэц/, зүүн 4,5,6-р хавирганууд эгэмний дунд шугамаар бороолж буй хуучин хугаралтай, сээрний 7,8-р нугалмууд шахагдсан хуучин хугарал гэмтлүүд тогтоогдсон байна.
2. Ш. биед учирсан зүүн 4,5,6-р хавирганы хугарал нь бороолж буй буюу бүрэн бороолоогүй байх тул тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин баруун 6,7-р хавирга, зүүн 2,7,8,9-р хавирганы хуучин хугарал, сээрний 7,8-р нугалмуудын шахагдсан хуучин хугарал гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болохоос өмнө үүссэн хуучин гэмтлүүд байна.
3. Зүүн 4,5,6-р хавирганы бороолж буй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-41-44/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-30-31/,
Нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-35/
Дүрслэл оношилгооны хариу /хх-36/,
“CT center” компьютер томографи дүрс оношилгооны төвийн 2022 оны 08 дугаар сарын19-ний өдрийн Цээжний хөндийн КТГ-тодосгогчгүй /хх-37/,
“Гялс” эмнэлгийн рентген зургийн дүгнэлт /хх-38-39/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:” ... Шүүгдэгч, хохирогч хоёр барилдсан асуудал байгаа. Барилдааны улмаас хохирогч хоёр удаа унасан. Энэ үед үүссэн үү? өөр цаг хугацаанд үүссэн үү гэдэг нь эргэлзээ бүхий байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэж, шүүгдэгчийн холбогдох зүйлчлэлийг хөнгөн гэмтэл учруулсан байдлаар өөрчилж өгнө үү.“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 1-р хороо. Уурхайчдын гудамжинд зүс таних, иргэн Ш.*******тэй “архи авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр болон цээж биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь “духны баруун дээд хэсэг, баруун тохойнд сорви, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан болох нь: Хохирогч Ш. өгсөн: “...Тэр үед л намайг буюу ******* гэх залуу хүрч ирсэн юм байна лээ. Тэгээд тэр ******* надтай 1 шил архинд бооцоотой барилдаад би уначихсан юм шиг байна лээ, тэгээд ******* надаас архиа авах гээд надтай муудалцаад маргалдан улмаар намайг цохиж зодох болсон юм байна лээ.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.*******гийн өгсөн: “...Ш.******* авч өгөөгүй тэгэхээр нь би та одоо ямар арчаагүй юм гэж хэлсэн чинь Ш.******* би боксоор хичээллэдэг чөлөөтөөр хичээллэдэг гэхээр нь би довжоон дээр түлхэж унагаагаад бид хоёр ноцолдсон тэгээд дух хэсгээс нь цус гарчихсан байхаар нь би дэлгүүр орж ус аваад цусыг нь угааж өгсөн тэгсэн Ш.******* гэх ах би ямар нэгэн гомдол санал байхгүй ах нь эр хүн шиг эр хүн шүү гэж хэлээд салсан тэгсэн 2 хоногийн дараа намайг цагдаагаад дуудаад аваад явсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Н.ийн өгсөн: “...манай нөхөр Ш.******* архи уучихсан, толгойноос нь цус гараад толгой хагарчихсан бололтой, нүд нь хөхөрчихсөн хэвтэж байсан. Тэгээд түүнээс юу болсон талаар асуухад надад “мэдэхгүй хүнд зодуулчихлаа, яг ямар хүн гэдгийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд нөхрөө ын эмнэлэгт очиж үзүүлэхэд толгой нь хагарсан, нүд нь хөхөрсөн, хавирга нь хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 975 дугаартай дүгнэлтэд: “Ш. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр СТ Сеnter компьютер томографи дүрс ...зүүн 4,5,6-р хавирганууд эгэмний дунд шугамаар бороолж буй хуучин хугаралтай, сээрний 7,8-р нугалмууд шахагдсан хуучин хугарал гэмтлүүд тогтоогдсон байна. Ш. биед учирсан зүүн 4,5,6-р хавирганы хугарал нь бороолж буй буюу бүрэн бороолоогүй байх тул тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Зүүн 4,5,6-р хавирганы бороолж буй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ” гэх шинжээч эмчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, Дүрслэл оношилгооны хариу, “CT center” компьютер томографи дүрс оношилгооны төвийн 2022 оны 08 дугаар сарын19-ний өдрийн Цээжний хөндийн КТГ-тодосгогчгүй хийсэн шинжилгээг үндэслэсэн эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хохирогчийн хавиргыг хугалах үйлдэл нь түүнтэй барилдсаны дараа буюу түүнийг архиа авч өгсөнгүй гэх шалтгаанаар зодох явцдаа санаатай үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “Архи ууж байхад гэнэт хоёулаа нэг барилдъя унасан нь архи авч өгье гэсэн. Тэгээд надад хоёр унасан. Дэлгүүрийн үүдэнд очоод маргасан. Нэг, хоёр удаа цохисон. Энэ хавирга надаас болж хугарсан гэдэгт би итгэхгүй байна” гэж холбогдсон хэргийн талаар хохирогчийн мэдүүлэгтэй зөрүүтэй мэдүүлснийг шүүх хянаад шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй, шинжээчийн дүгнэлтээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтлийг тодорхойлсон, хохирогчийн шүүгдэгчээс өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй нөхцөл зэргийг харгалзан өөр гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, зүйлчлэлийг хөнгөрүүлэх, шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйлд зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Г.*******гийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгааныг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхэд шүүгдэгч Г.******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 150.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд олох байсан орлого гэж нэхэмжилсэн 500.000 төгрөгийн шаардлагыг үнэлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэн дээрх шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн дахин гаргах эрхтэйгээр үлдээлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.******* нь хохирогчид 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн ба урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Ш.******* нь цаашид нэхэмжлэх 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД