Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/576

 

2 дугаар хэсэг:

Гэрч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ ажлын хэсэг бол аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах, зээл олгох асуудлыг мал хамгаалах сан хариуцаж ажилласан. Мал хамгаалах сан барьцаа хөрөнгийг шалгаж, барьцаа хөрөнгөд тааруулж зээлийг олгож байсан. Маш олон аж ахуйн нэгж санал, төсөл ирүүлсэн байсан 30-аад аж ахуйн нэгжийг шалгаруулсан гэж санаж байна. Би одоо яг хэдэн удаа хуралдсаныг бол санахгүй байна, цаг хугацаа их давчуу яаруу сандруу маягтай шалгаруулсан, 7 хоногийн дотор хуралдаад дуусгасан санаж байна. Яг сонгон шалгаруулах ажпын хэсгийн хурлын үеэр бол олон аж ахуйн нэгж байсан учраас аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалуудыг 5-7 ширхгээр нь гишүүд хуваан авч, шаардлага шалгуур хангаж байна, хангахгүй байна гэдгээр нь шалгаруулсан. Тавигдах шалгуур шаардлагыг төрийн нарийн бичгийн даргын баталсан баримт бичигт тусгаж өгсөн байсан, тэр шалгуур үзүүлэлтээр шалгаруулсан Ажлын хэсгийн гишүүдийн хувааж авч үзээд шалгаруулсан гэх аж ахуйн нэгжүүдийн материалыг бусад нь үзээгүй, тэдгээр хүмүүстээ итгээд л хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан. ...Би бол Мал хамгаалах сангийн ажилтан, би бол Ч тэй шууд харьцдаггүй, яамнаас ямар нэгэн албан хаагч надад тусгайлан энэ аж ахуйн нэгжийг шалагруулна шүү гэж хэлсэн, нөлөөлсөн зүйл бол байхгүй. Ч  ийм үүрэг өгөөгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас),

Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх энэ гутлын дэлгүүрийг яагаад шалгаруулаад байгаа юм бэ гэж асуудал тавьсан. Тэгэхэд нарийн бичгийн дарга Т  хэлэхдээ Э  дарга мэдэж байгаа. Ч  дарга захисан юм байна лээ гэж байсан. Тэгээд би дэмжээд гарын үсэг зурсан. Би үнэхээр өвс тэжээл оруулаад ирэх байх гэж бодсон. Би шууд гутлын дэлгүүр байна гэж мэдсэн. Ж.Сыг бол би Сэргэлэн сайдын хүн юм гэж ойлгосон. М.Э-ын найз гэж мэдээгүй. Сэргэлэн сайд нь Ч  даргад Ж.Стай уулзаад ОХУ-с өвс, тэжээл оруулах асуудлаа яриарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас),

Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч  ХХК нь 2017 оноос өмнө нь бол тэжээл, үр тариа импортлон оруулах, ирж байсан туршлага байхгүй аймгуудад тэжээл борлуулах хүн хүч материаллаг бааз болон урьд өмнө нь борлуулж байсан туршлага байхгүй. ... Аймгуудад тараахдаа болохоороо машин хөлслөөд болон өөрсдийнхөө машинаар аймаг, сумдын хүнс хөдөө аж ахуйн газруудад хүлээлгэж өгсөн... Аймаг сумдад тэжээл борлуулах салбар, цаг байгуулсан, ажлын байр нэмэгдүүлэн хүнд авсан зүйл байхгүй. Захирал өөрөө бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хадлан хаддаг байсан өөрөө хадсан өвсөө оруулж ирж зарж байсан Энэ нь гэхдээ яг компанийн үйл ажиллагаа мөн биш гэдгийг мэдэхгүй байна. Компанийн орлого зарлага анд энэ талаар тусгагдсан эсэхийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудас),

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би бол сайн мэдэхгүй байна. Наадах чинь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн. УИХ, ЗГ шийдсэн байх. Надад одоо хэдэн төгрөг нь төлөгдсөн талаар мэдэх зүйл байхгүй. Шалгараад ирсэн юмыг нь би баталсан байх. Ямар шалгуураар сонгосон талаар би мэдэхгүй байна. Тендерийн хороо нь мэдэх байх. Би сайн санахгүй байна л даа. Улсын Их Хурлаас төсөв батлагдсан. Тухайн үед ган гачигтай байсан. Засгийн газар хэрэгжүүлсэн. Хууль эрх зүйн үндэслэлийг тодорхой санахгүй байна. Сонгон шалгаруулалтыг сайд хийдэггүй шүү дээ. Тендерийн үнэлгээний хороо шийдсэн байх. Би бол мэдэхгүй. Би шалгаруулаагүй болохоор мэдэхгүй байна. Намайг зөндөө л шалгасан шүү дээ, би буруугаа хүлээгээд явж байгаа, одоо яагаад дахиад улс төржөөд байгааг ойлгохгүй байна. Сайд бол сонгон шалгаруулдаггүй. Тухайн үед нөхцөл байдал хүнд байсан. Эдлэх ялаа эдлээд явж байна, одоо дахиад юу гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Би сонгон шалгаруулаагүй болохоор би мэдэхгүй байна, нэрийг нь ч мэдэхгүй байна. Эцэст нь хэлэхэд би хариуцлагаа хүлээгээд явж байгаа, улс төрийн хариуцлагаа ч хүлээж гишүүнээсээ түдгэлзсэн, Засгийн газрын гишүүн, сайдаасаа өөрөө хүсэлт өгч ажлаа өгсөн, эрүүийн хариуцлага хүлээсэн. Тэгээд дахиад ийм юм гаргаж ирээд шалгаад байгааг би ойлгохгүй байна.” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

Иргэний хариуцагч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би нэг найзтайгаа хамтар Сүхбаатарийн Эрдэнэцагаан суманд хадлан хийдэг юм. Хадлан хийх зөвшөөрөл нь манай найзын компани дээр нь байдаг юм. Би 3 хадагч, 1 боогч, 2 тармуур гэсэн тоног төхөөрөмж оруулсан хөрөнгө оруулсан. Тэгээд найзтайгаа хамтарч 2015-2016 онуудад хадлан хийсэн юм. Одоо бол хамтрахаа больчихсон. Би гэхдээ найзынхаа нэрийг, компанийн нэрийг санахгүй байна... Материалаа бүрдүүлж өгөхдөө хадлан тэжээл дотооддоо бэлтгэдэг. Гадаадаас оруулж ирэх боломжтой гэж өгсөн. Гэрээ байгуулахдаа гаднаас импортолж оруулж ирнэ гэж гэрээ байгуулсан Л.Ч-ээс зөвлөгөө л авсан болохоос биш, тусламж авсан зүйл байхгүй. Ц.Б тай энэ асуудал дээр харьцаагүй. Би зөвлөгөө л авсан. Би яг одоо нарийн тооцоо хэлж мэдэхгүй байна. Үйл ажиллагааны зардал, ажилчдыг томлилтоор явуулах, машин унаа гээд л зарцуулсан байх Талын харгуй ХХК-ийн захирал Нямдаваа гэдэг хүнтэй нэлээд эртний найзууд байгаа юм. Сүүлд 2018 онд Оросын холбооны улсад би малын тэжээл авах гэж явж байгаад тааралдсан бөгөөд тэжээл авах ажлаар явж байна гэж байсан юм. Түүний дараа Улаанбаатар хотод тааралдахад хурдан морины нэмэлт сээл үйлдвэрлэдэг Германы аж ахуйн нэгжийг мэднэ. Би энэ хурдан морины тэжээлийг оруулаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь Н-гаас түүний Т ХХК-аар дамжуулан хурдан морины тэжээл авахаар тохиролцон гэрээ байгуулж дээрх 160, 140 долларыг Т ХХК-ийн захирал Н-ийн хэлснээр дээрх Германы аж ахуй нэгжийн данс руу утга дээр нь Т ХХК гээд шилжүүлсэн юм. Тэгсэн оловч кээл нь орж ирээгүй уг мөнгөө Т ХХК-с буцааж цувуулж авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-25, 28-29, 78 дугаар хуудас),

Иргэний хариуцагч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тогтоолтой уншиж танилцлаа. Би энэ зээлийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцааотын шатанд тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн байгаа. Мөн төлөх хугацааны графикийг гаргаж өгсөн байгаа. Үүний дагуу үлдэгдэл төлбөрийг барагдуулах болно.” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас),

Иргэний хариуцагч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б  ХХК нь 190,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоо зээлийн төлбөрийн үлдэгдэл үлдээгүй, төлж дуусгасан. Б  ХХК-д холбогдуулан Өвөрхангай аймгийн иргэний шүүхээс шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийн дагуу бүх төлбөрийг барагдуулсан. И ХХК нь 1,100,000,000 төгрөгийн зээл аваад үүнээс 700,000,000 төгрөгийг төлчихсөн байж байгаад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхээс шийдвэр гарч хүү алдангийн хамт 800 гаруй сая төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн. Үүнээс 400 гаруй сая төгрөгийн зээлийг төлчихсөн байгаа. Үндсэн төлбөрт нь 200 гаруй сая төгрөг, үлдсэн нь хүү алданги юм. Э  ХХК нь 600 сая төгрөгийн зээл аваад 550 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний шүүхээс шийдвэр гарч хүү алдангийн хамтаар 700 гаруй сая төгрөгийн төлбөр төлөх шийдвэр  гарч, үүнээс одоо үндсэн төлбөрт 500 гаруй сая төгрөг, үлдсэн нь хүү алдангийн төлбөр байгаа юм. Энэ 3 аж ахуйн нэгжийн зээл дээр нийлээд 3 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө барьцаалсан бөгөөд үүнээс Б  ХХК-ийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг чөлөөлсөн, бусдыг чөлөөлөөгүй байгаа, дээрх төлбөрөөс 110 гаруй сая төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дансанд хийсэн, үлдсэн төлбөрийг төлбөр хүлээн авагч болох Хөдөө аж ахуйг дэмжих санд төлсөн байгаа Б  ХХК нь туршлагагүй бусад 2 компани нь туршлагатай  М.Э-ын эхнэр нь болох Т нь манай компанийг хариуцаж байгаа, гүйцэтгэх захирал болгох гэсэн чинь улсын бүртгэл бүртгээгүй, одоо манай Ендрэнт ХХК-ийн менежер гэсэн албан тушаал дээр ажиллаж байгаа... М.Э-ыг бол 2000 оноос хойш танина, би өөрөө Өвөрхангай аймагт бизнес хийж байсан тэр үед М.Э нь Хас банкны салбарын захирал хийж байсан. Би нутгийн ах нь байгаа юм. М.Э-ын ээж, аавыг ч би танина, мэднэ, манай талийгч дүү М.Э-ын найз байсан юм. Би М.Э-тай яам дээр нь орж уулзаж байсан, тэр бол үнэн. Манай нутгийн хүүхэд мөн үү мөн, хааяа нэг орж цай уучхаад гардаг байсан. Газар тариалан зэрэг бүх юмны талаар л санал солилцдог байсан. Ашиг орлоготой байвал эхнэрт нь дээрх байдлаар урамшуулал өгнө. Эхнэр нь сайн ажиллаад байвал компанийнхаа 13-30 хувийг эзэмшүүлье гэж ярьсан...” гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 23, 208, 210-211 дүгээр хуудас),

Шүүгдэгч Л.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017-2018 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах зорилгоор “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед би Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан. Шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, худалдан борлуулах аймаг орон нутгуудыг хуваарилах гэх чиг үүргээр оролцож ажиллаж байсан. Тийм учраас Ч  ХХК оролцож шалгарсан гэдгийг мэдэж байгаа Тухайн үед өвөл болчихсон яаралтай өвс, тэжээл оруулж ирэх шаардлагатай байсан бөгөөд хурдан гэрээ байгуулаад хурдан тэжээл оруулж ирүүлэх хэрэггэй байсан учраас Н.Б-тай харилцаагаа ашиглаад түүнээс гэрээ байгуулсан талаар нь асуусан юм. Тэрнээс биш тус компанийг дэмжиж, хэн нэгэнд нөлөөлсөн зүйл байхгүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85, 88 дугаар хуудас),

Шүүгдэгч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017 онд Засгийн газартөсвийн тодотгол хийж, гадаад улсаас шаардлагатай 40,000 тонн өвс, тэжээлийн хэрэгцээ шаардлага байна гэсэн үндэслэлээр 40 тэрбум төгрөгийг сайдын багцад төсөвлөсөн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаад явж байсан. Тухайн үед энэ ажлыг зохион байгуулах 3 ажлын хэсэг гаргасан. Сонгон шалгаруулах ажпын хэсэг, аж ахуйн нэгжүүдтэй бодлогын гэрээ байгуулах ажлын хэсэг, хяналт тавих ажлын хэсэг гээд 3 ажлын хэсэг гарч байсан. Миний хувьд бол сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргаар ажилласан, одоо санахад 5-6 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тухайн үед ажлын хэсэг хуралдаж аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах явцад Ч  ХХК-ийг гутлын дэлгүүр байж өвс, тэжээл импорголж худалдаалж чадах уу гэдэг асуудал яригдсан. Тухайн үед Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч  надад Ч  ХХК-ийг дэмжээд өгөөрэй гэж хэлж байсан. Би энэ компанийн материалыг үзэж байсан бусад аж ахуйн нэгжүүдийг бодоход хамгийн их санхүүжилт 10 гаруй тэрбум төгрөг гэж хүссэн санагдаж байна. Тэгээд их л дэлгэрэнгүй олон аймгуудаар тараана гэх зэргээр их л дэлгэрэнгүй материал ирүүлсэн байсан. Бас л анхаарал татаж байсан Т  Ч  ХХК-ийн ирүүлсэн материалыг танилцуулахдаа их санхүүжилт хүссэн байна. Олон салбар байгуулаад бүх аймгаар тараах юм байна гэж танилцуулж байсан. Тэгээд ажлын хэсгээрээ тодорхой хэмжээний санхүүжилт өгөөд үзье гээд шалгаруулсан. Дээрээс нь мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч  надад дэмжээд өгөөрэй гээд захисан юм Уул нь Ч  ХХК-ийг болохгүй юм байна аа гээд ажлын хэсэг дээр ярилцаад явж байсан юм. Тэгсэн чинь Ч  нөлөөлж орж ирээд л тэгээд л шалгаруулчихсан юм. Гэхдээ бүрдүүлсэн материал дээр нь бас үндэслэсэн. Ажлын хэсгийн хэмжээнд Ч  ХХК- ийг Ч  захиад байсныг ажлын хэсгийн гишүүд бараг мэдэж байсан байх, Т  лав мэдэж байсан. Ажлын хэсгийн хурал дээр ярилцсан ч байж магадгүй. Гэхдээ би одоо сайн санахгүй байна... ...Б групп ХХК мэдэхгүй, Э  ХХК мэдэхгүй, И ХХК мэдэхгүй, Ч  ХХК мэдэхгүй...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дугаар хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),

Шүүгдэгч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Тухайн үед хамгийн олон тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн олон газарт түгээлт хийнэ гэсэн санал ирүүлсэн анхаарал татаж байсан аж ахуйн нэгж, мөн тухайн үед энэ чинь гутлын дэлгүүр юм биш үү гэсэн асуулт яригдаж байсан. Би гэрчийн мэдүүлэг өгөхдөө ч хэлсэн, тухайн үед Л.Ч дарга энэ компанийн талаар ярьж байсан санагдаж байсан Л.Ч нь манай найз байгаа юм аа гэж яриагүй, харин энэ компани дээр анхаараарай гэдэг зүйл ярьсныг би үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

“Ч ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас),

Мал хамгаалах сангийн ОХУ-с малын өвс тэжээл импортлон оруулан ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2017/Ү/20 дугаартай “Ч ” ХХК-тай байгуулсан гэрээ, Барьцааны гэрээ, ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б-79 дугаар “М.Э-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 162-171 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 107-116 дугаар хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 141 дүгээр “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 186 дугаар хуудас),   

Иргэний хариуцагч Н.Б гар утсанд үзлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 210-214 дүгээр хуудас),

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А-149 дугаартай тушаал, хавсралтууд (2 дугаар хавтаст хэргийн 64-71 дүгээр хуудас),

ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б-79 дугаар “Зарим албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/ЮЗ дугаартай албан тушаалд томилох тухай тушаалаар М.Э-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилсон баримт бичиг (2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас),

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 01 -ний өдрийн Б/102 дугаартай Л.Ч-ийг ажилд томилох тухай тушаалаар түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилсон баримт бичиг (2 дугаар хавтаст хэргийн 150 дугаар хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 824 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах/хязгаарлах/ тухай” проукрорын зөвшөөрөл, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1662 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах/хязгаарлах/ тухай” проукрорын зөвшөөрөл (3 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас, 8 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас),

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 дугаартай тушаал, хавсралтууд (7 дугаар хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас),

“Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ийн боловсруулсан сонгон шалгаруулалтын баримт бичиг (7 дугаар хавтаст хэргийн 128-133 дугаар хуудас),

Сонгон шалгаруулалтын урилга, Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 135, 136 дугаар хуудас),

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 дугаар тушаалаар байгуулагдсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 137-140 дугаар хуудас),

АТГ-ын МШХ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/12679 албан тоот (7 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр хуудас),

Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журам (7 дугаар хавтаст хэргийн 148-151 дүгээр хуудас),

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2/933 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн нотлох баримтууд (7 дугаар хавтаст хэргийн 170-177 дугаар хуудас),

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажпын албаны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/267, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/610 албан бичгээр ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримтууд (7 дугаар хавтаст хэргийн 153-155 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),

ХХААХҮСайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А-149 дүгээр “Малын тэжээл хангамжийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах тухай” тушаал (7 дугаар хавтаст хэргийн 158 дугаар хуудас),

Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуй нэгжтэй хэлцэл хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төсөлд санал авах хуудас (7 дугаар хавтаст хэргийн 160, 161 дүгээр хуудас),

ХХААХҮСайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-156 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаал (7 дугаар хавтаст хэргийн 165 дугаар хуудас),

ХХААХҮСайдын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А-48 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаал (7 дугаар хавтаст хэргийн 166 дугаар хуудас),

“Ч ” ХХК ийн “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах төслийн баримт бичиг (6 дугаар хавтаст хэргийн 213-250 дугаар хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 1-57 дугаар хуудас),

Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Ч ” ХХК-ийн Төрийн банкны 38400004727*, 10440047871* дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас),

“Ч ” ХХК-ийн төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (8 дугаар хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас),

Н.Бы хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн тайлбар гаргах тухай 9 хуудас гэх мөрдөгчийн баримт бичгийг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол (8 дугаар хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас),

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 210200069034* дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол (8 дугаар хавтаст хэргийн 95-98 дугаар хуудас),

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 86 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол (9 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр “Хүсэлтийг хангах тухай” тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтыг цуцлах тухай” проукрорын зөвшөөрөл (9 дүгээр хавтаст хэргийн 82, 90-91 дүгээр хуудас)

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 дүгээр “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоол (9 дүгээр хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас),

ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал (9 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр хуудас),

ХХААХҮЯ- ын Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгад Бодлого төлөвлөлтийн газрын дарга, ажлын хэсгийн ахлагч М.Эаас дүгнэлт хүрүүлэх тухай (9 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудас),

Мал хамгаалах сангийн ОХУ-с малын өвс тэжээл импортлон оруулан ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/Ү/16 дугаартай “Б ” ХХК -тай байгуулсан гэрээ, Барьцааны гэрээ (10 дугаар хавтаст хэргийн 130-139 дүгээр хуудас),

Мал хамгаалах сангийн ОХУ-аас малын өвс тэжээл импортлон оруулан ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2017/Ү/17 дугаартай “Э ” ХХК -тай байгуулсан гэрээ, Барьцааны гэрээ 10 дугаар хавтаст хэргийн 149-158 дугаар хуудас),

ОХУ-аас Малын өвс, тэжээл импортолж оруулж ирэх аж ахуй нэгжтэй байгуулах зээлийн гэрээ (10 дугаар хавтаст хэргийн 164-167 дугаар хуудас),

Мал хамгаалах сангийн ОХУ-с малын өвс тэжээл импортлон оруулан ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2017/Ү/17 дугаартай “И” ХХК -тай байгуулсан гэрээ, Барьцааны гэрээ (10 дугаар хавтаст хэргийн 164-174 дүгээр хуудас),

Баримт бичгийг хүлээлгэсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (10 дугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудас)

“И” ХХК-ийн “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах төслийн баримт бичиг (10 дугаар хавтаст хэргийн 26-51 дүгээр хуудас),

“Б ” ХХК-ийн “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах төслийн баримт бичиг (10 дугаар хавтаст хэргийн 52-72 дугаар хуудас),

“Э ” ХХК-ийн Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах төслийн баримт бичиг (10 дугаар хавтаст хэргийн 73-108 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2825 дугаар шийдвэр, хариуцагч "И” ХХК (10 дугаар хавтаст хэргийн 229-233 дугаар хуудас),

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хариуцагч “Б групп” ХХК (10 дугаар хавтаст хэргийн 234-237 дугаар хуудас),

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2148 дугаар шийдвэр, хариуцагч “Э ” ХХК, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00631 дүгээр тогтоол (10 дугаар хавтаст хэргийн 238-244 дугаар хуудас),

“И” ХХК, “Э ” ХХК, “Б ” ХХК- ийн төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (11 дүгээр хавтаст хэргийн 38-46 дугаар хуудас),

“Б ” ХХК-г төлөөлөх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл (10 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

“И” ХХК-г төлөөлөх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл (10 дугаар хавтаст хэргийн 178 дугаар хуудас),

Мөрдөгчөөс “И” ХХК, “Э ” ХХК, “Б ” ХХК-ийн санхүүгийн баримтад үзлэгхийсэн магадалгаанууд (11 дүгээр хавтаст хэргийн 114-153 дугаар хуудас),

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01- 2/1638 дугаартай албан бичиг түүний хавсралтаар “И” ХХК, “Э ” ХХК, “Б ” ХХК-ийн гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн талаар ирүүлсэн баримт (11 дүгээр хавтаст хэргийн 171-173 дугаар хуудас),

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03819 дугаар “Зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж (11 дүгээр хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 390 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (12 дугаар хавтаст хэргийн 11-17 дугаар хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А-д хандаж гаргасан хүсэлт (12 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

Хуудас дугаарлагдаагүй: МУ-ын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00631 дүгээр тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02825 дугаар шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02148 дугаар шүүхийн шийдвэр, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 145/ШШ2019/00173 дугаар шүүхийн шийдвэр, “Ч ” ХХК-аас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгөх материалын жагсаалт болон хавсралтууд,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 261 дүгээр захирамж, тэмдэглэл (8 дугаар хавтаст хэргийн 195-206 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (9 дүгээр хавтаст хэргийн 24, 25 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (9 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас), “Ч ” ХХК-ийн АТГ-д гаргаж өгсөн нэмэлт материалын товъёог, Малын тэжээлийн тооцоо 2018 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар (2 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Л.Ч нь тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Э нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно”, 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохыг хориглоно”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2- 2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”, Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...", 6.3-д “...Албан тушаалтан албаны эсэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...” 8 дугаар зүйлийн 8.2-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй", мөн хуулийн 8.6 дахь хэсэгт заасан “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.” 9.1-д “...Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй...”, 12.1-д “...Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно...” гэсэн заалтыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улсын төсвийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн 2017, 2018 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” үйл ажиллагаанд өөрийн найз Н.Б үүсгэн байгуулсан, гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ч ” ХХК-ийг шалгаруулах зорилгоор сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” баримт бичигт заасан: -Өвс, тэжээл импортлох, эсхүл үйлдвэрлэн нийлүүлэх туршлагатай, аймаг, орон нутгуудад түгээх, малчдад борлуулах салбар, хүн хүч, материаллаг баазын чадавхтай байх, -Өвс, тэжээл үйлдвэрлэсэн 3 жилийн туршлага, түгээх худалдаалах, материаллаг гаазтай байх,-Тэжээл худалдах, худалдан авах туршлагатай байх. Туршлагыг тэжээл импортын сүүлийн 3 жилийн мэдээлэл, гаалийн мэдүүлэг болон бусад батлах бичгээр баталгаажуулах гэсэн шаардлагуудыг хангаагүй “Ч ” ХХК-ийг ажлын хэсгийн 2017 оны дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж өөрийн найз Н.Б-д давуу байдал бий болгож, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд “Ч ” ХХК нь зээлийн сангаас олгогдсон 2,000,000,000 төгрөгийн зээлээс 1,197,793,732 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөн Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч М.Э  нь Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа өөрийн найз Ж.С-ын болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “И" ХХК, “Б " ХХК, “Э ” ХХК-иудыг шалгаруулах зорилгоор тус яамны Төрийн ийн бичгийн даргын баталсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн ажилчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” баримт бичигт сан: -Өвс, тэжээл импортлох, эсхүл үйлдвэрлэн нийлүүлэх туршлагатай, аймаг, орон нутгуудад түгээх, малчдад борлуулах салбар, хүн хүч, материаллаг баазын чадавхтай байх, -Өвс, тэжээл үйлдвэрлэсэн 3 жилийн туршлага, түгээх худалдаалах, материаллаг баазтай байх, -Тэжээл худалдах, худалдан авах туршлагатай байх. Туршлагыг тэжээл импортын сүүлийн 3 жилийн мэдээлэл, гаалийн мэдүүлэг болон бусад батлах бичгээр баталгаажуулах гэсэн шаардлагуудыг хангаагүй “И” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-иудыг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зээлийн гэрээнүүд байгуулан “И” ХХК-д 1,100,000,000 төгрөгийн, , “Б ” ХХК-д 190,000,000 төгрөгийн, “Э ” ХХК-д 650,000,000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж 2017 оны 12 дугаар сарын 13-28-ны өдрүүдэд санхүүжилтийг олгуулж Ж.С болон түүний нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Л.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Э-ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.” гэх саналыг,

Шүүгдэгч М.Э-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Э-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна.  Өмгөөлөгчийн хувьд гэм буруу болон, хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцож байгаа. Улсын яллагчийн энэ хуулийн зүйл ангид зааснаар ял халдааж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэдэг үндэслэлээр мэтгэлцэж байна. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Л.Ч-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгээс баталсан баримт бичигт заасан шалгуурыг хангаагүй компаниудын нөлөөнд автаж зээлийн эрх олгосон гэж гүйцэтгэгчээр татаж оруулсан. Л.Ч-ийг хатгагчаар татсан. Дараагаар өөрийн найз болох Ж.С-ын компанид мөн журамд заасан шаардлагыг хангаагүй компаниудад өөрийн найз Ж.С-ын компанид зээл олгосон гэдэг агуулгаар яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Яллах дүгнэлтэд бичигдсэнээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан хэд хэдэн үйл баримтыг дурдаж оруулж ирсэн. Прокурор яллаж байгаа үндэслэлээ тайлбарлаж байхдаа нэг ёсондоо хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгосон байна гэдэг асуудал нь гол кэйс болж байна гэж  өмгөөлөгчийн хувьд харж байна. Нийтийн албанд ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлэх вэ гэдгийг зааж өгсөн. Хамаарал бүхий этгээд гэж “тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах,эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч эхнэр, нөхөр, түүний эцэг, эх, ах, эгч, дүү бусад нэгдмэл зорилготой” этгээдүүдийг хэлнэ.  Мөн хуулийн 3.1 дүгээр хуулийн 6 дэх хэсэгт нэгдмэл зорилготой этгээд гэж хэнийг хэлэх вэ? гэхээр “тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” хэлнэ гэж хуульчилж өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахаар миний үйлчлүүлэгчийн хувьд тэргүүн Ч  компанитай ямар ч хамаагүй. Энэ компанийн хувьцааг эзэмшдэггүй. Энэ компанийн гүйцэтгэгчтэй танил тал, ах, дүү болон садан төрлийн холбоо байхгүй. Нэр бүхий 3 компанийн үүсгэн байгуулагч Ж.С гэдэг хүнтэй мөн энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5, 6-т заасан хамаарал бүхий нөхцөл байдал байдаггүй. Мал аж ахуйн сангаас зээл олгогдсон нэр бүхий компаниудыг шалгаад Ж.С гэдэг хүнтэй холбоотой. Тийм учраас нөлөөнд автсан байж болзошгүй байна гэж энгийнээр хэлбэл таамаглал дээр тулгуурлаад миний үйлчлүүлэгчийг яллаж оруулж ирсэн. Шүүх хуралдаанд баримт бичигт заагдсан хэд хэдэн нөхцөл байдлын талаар прокурор тайлбарлаж хэлдэг боловч Л.Ч-ийн  өмгөөлөгч үүнийг тендер сонгон шалгаруулалтын журмаар явагдсан гэдэг зүйлийг хэлсэн. М.Э гэдэг хүн юу хийдэг байсан юм бэ гэхээр тендерийн сонгон шалгаруулалтын журмаар авагдсан баримт бичгүүдэд үзлэг хийгээд дараагийн шат руу шилжүүлж байгаа ийм л үйл баримт байгаа. Гэтэл тухайн баримт дээр гаалийн мэдүүлгээр шаардаагүй байсан. Олон жилийн туршлагатай түүнтэй холбоотой баримтыг шаардаагүй байсан. Зөвхөн дансны хуулга, компанийн танилцуулга, үйл ажиллагааны чиглэл зэрэг баримтууд байдаг. Баримт бичгүүдийнхээ шалгуурын хүрээнд ажлын хэсэг сонгон шалгаруулах гишүүдийн 100 хувийн саналаар баталсан. Энэ үйл баримт дээр дүгнэлт хийгээгүй. Прокурорын яллах дүгнэлтэд А гэдэг хүний мэдүүлэг байдаг. Нэг ёсондоо гутлын компанийг шалгаруулж байгаа юм бол доо гэдэг үйл баримтын талаар ярьдаг. Энэ нь Л.Ч-ийн компани юм байна гэдэг А-ийн мэдүүлэг байдаг. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байсан Т  гэдэг хүн эрс няцаадаг. Тийм зүйл болоогүй гэдгээ хэлдэг. Мөн ажлын хэсэгт ажилласан гэрч болох Эрдэнэчимэг, Б  нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Тэр мэдүүлгээр юу өгүүлдэг вэ гэхээр  хэн нэгний хүсэлтээр нөлөөлсөн зүйл байхгүй, баримт бичиг дээр үндэслээд хуульд заасан үндэслэл журмын дагуу бид шалгаруулсан гэдэг үйл баримтыг маш тодорхой хэлдэг. Хэрэгт ач холбогдолтой саналын эрх гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр “ажлын хэсгийн ахлагч М.Э давуу байдал бий болгох эрхтэй юу, бусдад нөлөөлөх боломжтой юу гэдгийг гэрч нараас асууж тодруулахад бүгд няцаадаг. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн дотоод итгэл үнэмшлээрээ, хэрэгт авагдсан баримт материал дээр тулгуурлаж эдгээр компаниудын сонгон шалгаруулсан гэдэг үйл баримтыг мэдүүлдэг. Харилцан эсрэг, ашиг сонирхол бүхий гэрчүүдийн мэдүүлэг бас хэрэгт авагдсан. Нэг гэрчийн мэдүүлэг нөгөө гэрчийнхээ мэдүүлгийг үгүйсгэдэг. Ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын 13 дугаар тал дээр прокуророос Б , А , Н, Г , Т  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “хайнга хандсан” гэх гэмт хэргийн үйлдлийн шинжтэй байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл яллах талын гол нотлох баримт болж байгаа А гэдэг хүний мэдүүлэг хэрэгт авагдахад гутлын компани стандарт шаардлага хангахгүй юм байна гэдэг асуудал яригдаад Л.Ч гэдэг хүний компани гэдэг утгаар тайлбарлаад сонгон шалгаруулсан юм гээд А ийн гарын үсэг байдаг. Тэгвэл А ийн үйлдэл нь “хайнга хандах” үйлдэл мөн юм уу. А ийн хэлснээр Т  нарийн бичгийн дарга материалууд авч орж ирээд Л.Ч-ийн компани гэж хэлсэн гэдэг. Үнэхээр А ийн мэдүүлэг үнэн зөв юм бол Т-ийн Л.Ч-ийн компани юм гэж хэлж байгаа нь хайнга хандах мөн юм уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэг, 3.2 дэх хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боловч өөр бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдох ёстой. М.Э маш тодорхой нэг зүйлийн талаар хэлсэн. Мөрдөгч М.Э-с гэрчийн мэдүүлэг авахдаа хэргийн үйл баримтын талаар урьдчилан хэлж нэг ёсондоо хөтөлж мэдүүлэг авсан байж болзошгүй гэж  өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсаны дараа М.Э-ийн хувьд тухайн үед Л.Ч-ийн хувьд асууж байсан байж магадгүй. Гэхдээ бид нар бүрдүүлсэн баримт бичгийн хүрээнд шалгуурыг хангасан гэж үзээд саналаа гаргасан гэдэг байдлаар 2 дахь мэдүүлэг нь эхний гэрчээр өгсөн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Бид нар аль мэдүүлгийг үнэлэх юм бэ. Гэрчээр өгсөн мэдүүлэг нь үнэн зөв юм уу. яллагдагчаар татсаны дараа өгсөн мэдүүлэг нь үнэн зөв юм уу. Л.Ч нь гэрчийн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ М.Э-т ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй гэдгээ хэлдэг. Хоёр яллагдагчийн хэнийх нь мэдүүлэг үнэн зөв юм бэ. Юуг үнэлж хууль зүйн дүгнэлт хийж байгаа  юм бэ гэдэг асуудал нь эргэлзээтэй байна. Хэрэг гарсан цаг хугацааг хараад үзэхэд Засгийн газрын тогтоол гараад маш богинохон хугацаанд сонгон шалгаруулалт явагдсан байдаг. Бодлогын түвшинд ажлын хэсэг бол аль болох олон компанийг шалгаруулъя, аль болох олон аймагт ажиллая гэсэн бодлого чиглэлээ бариад 28 компанийг шалгаруулж гэрээ хийгдсэн байдаг. Л.Ч-ийн өмгөөлөгч нээлтэй мэдээллийн сан дээр 28 компанийн хувийн мэдээллийг харахад стандарт шаардлагыг ихэнх нь хангаж чадаагүй. Тус компаниудаас 4-5 компани шаардлага хангаж байсан. Маш богинохон 1 сар гарангын хугацаанд сонгон шалгаруулалт явуул гэж дээр дээрээсээ үүрэг даалгавар өгсөн. Аль болох төрийн үйлчилгээг нээлттэй түргэн шуурхай, ил тод байдлаар явуулах нь эдгээр хүмүүс сонгон шалгаруулалт хийгээд явсан. Ийм үйл баримт хэрэгт авагдсан. Ж.С гэдэг хүний компанид С.Э-ийн эхнэр ажилладаг гэдэг зүйл яригдаж байна. Энэ хэрэг маань 2017 онд болсон М.Э-ийн эхнэр нь 2021 онд Ж.С гэдэг хүний компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон. Шалгарсан нэр бүхий 3 компанид биш, өөр тусдаа компанид ажиллаад явж байсан. 4 жилийн өмнөх зүйлийг одоо болж байгаа асуудал дээр нялзаагаад асуудалд хандаж болохгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэн нэгний нөлөөнд автаад хийх ёсгүй зүйлээ хийгээд, стандарт хангахгүй байгаа компаниудыг шалгаруулаад төрд их хэмжээний хохирол учруулсан юм уу гэдэг үйл баримт эргэлзээтэй байна. Мөн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн онцлог нь албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр энэ үйлдлийг хийсэн байх нь үндсэн субьектив талын гол шинж юм. М.Э нь өөртөө ямар давуу байдал бий болгоод байгаа юм. Ямар ашиг сонжоо хараад байгаа юм гэдгийг прокурор шаардлагатай ажиллагааг хийсэн. Ж.С-тай миний үйлчлүүлэгч ямар нэгэн холбоо тогтоосон гэдэг нь үйл баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдалтай байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Мөн  өмгөөлөгчийн хувьд хоёр хувилбартай байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлээр солих боломжтой.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Ч-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “Өнөөдрийн шүүх хуралдаанд Л.Ч-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан цагаатгах байр суурьтай оролцож байна. Гэмт хэрэг хэзээ гарсныг эхэлж ярих нь зүйтэй байх. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төсөл сонгон шалгаруулсан. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт Л.Ч оролцоогүй. Бид нар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судаллаа. Прокурор үйлдлээрээ нэгдэж хатгасан гэдэг үндэслэл барьсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилж үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнг” хамтран оролцсон гэж хэлнэ. Мөн хуулийн 3.4 дүгээр зүйлд “бусдыг санаатай гэмт хэрэгт хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн” хүнийг хатгагч гэнэ гэж заасан. Үйлдлээрээ нэгдэнэ гэдэг маань урьдчилан үгсэн тохиролцоогүй болохыг хэлж байна шүү дээ. Хатгагч нь үгсэн тохиролцсон байхыг хэлж байгаа юм. Хатгагч нь нөлөөлнө, эргэлзээг арилгана, нэг бол хөрслөх гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ хоёр үйл баримт нь хоорондоо таарахгүй байна. Үйлдлээрээ нэгдэж хатгаж байгаа зүйл байхгүй байна гэж  өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нөлөөлнө гэдэг маань Авлигатай тэмцэх тухай хууль болон нэгдэн орсон гэрээ конвенцоор “өөрийнхөө доод шатны албан тушаалтанд нөлөөлөхийг” хэлдэг. Сая шүүхийн хэлэлцүүлэгт М.Э нь төрийн нарийн бичгийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэдэг байсан гэж хэлэхээр шууд дээд шатны албан тушаалтан. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар нөлөөлөл гэдэг бол доод албан тушаалтан гэж ойлгоно. Нөлөөлсөн гэдэг үйл баримтыг тогтоохын тулд хавтаст хэрэгт ямар хүмүүс, ямар мэдүүлэг өгсөн гэдэг нөхцөл байдлыг анхаарах ёстой. М.Э бол эхний мэдүүлэгтээ Ч  гэсэн компанийг мэдэхгүй. Хэн нэгэн албан тушаалтан нөлөөлсөн зүйлгүй гэдгээ мэдүүлдэг. Дараагаар нь М.Э, Л.Ч надад нөлөөлсөн гэдэг мэдүүлэг өгдөг. М.Э- нөлөөлсний дараа ажлын хэсэгт орж ирж нөлөөлөөд ажлын хэсэг дэмжсэн юм. Энэ талаар бол ажлын хэсгийн гишүүд мэдэж байсан Т  мэдэж байсан гэж эх сурвалжаа зааж мэдүүлэг өгдөг. Би материалд үндэслэж шийдвэр гаргадаг юм гэдэг зүйл ярьдаг. Л.Ч, М.Э-т нөлөөлсөн юм уу. Хавтаст хэрэгт авагдсан материалыг үндэслэсэн юм байна. Энэ хоёрын ялгааг мөрдөн байцаалтын шатанд хийгээгүй. Энэ хоёр хүн Сайдын тушаалаар санал өгөх ёстой, өгөхгүй байх ёстой. М.Э,Л.Ч-ийн нөлөөллөөр дэмжээд байгаа юм уу, эсхүл бүрдүүлсэн материалыг дэмжээд байгаа юм уу гэсэн ялгааг тогтоосон зүйл байхгүй. Эргэлзээтэй нотлох баримт байна гэж үзэж байгаа. Дараа нь яллагдагчаар өгсөн мэдүүлгээр үгүйсгэдэг. Ч  компанийг анхаараарай гэж хэлсэн. Анхаараарай гэж хэлснийг юу гэж ойлгох вэ. Л.Ч нь М.Э-т нөлөөлсөн гэж бодъё бусад хүмүүс адилхан дэмжсэн. Тэр