| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/75 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.Даваадорж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.*******,
шүүгдэгч И.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Даваадоржийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
*******, , , ,, ,, , , , ,, , , , ,
******* овогт *******гийн ******* /РД: /,
*******, , , ,, , , , , , , , ,
******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн зүйлийн 6.4-т “албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-т “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1 дэх хэсгийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг,
ийн албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүүхдийн эрхийн конвенц, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, бусад хууль тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” гэж заасныг,
Тус тодорхойлолтын 5 дугаар зүйлийн 5.1-д “Байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулах, сургалт, үйл ажиллагааны таатай орчин бүрдүүлэх, шаардлагатай нөөцийг хууль тогтоомжид нийцүүлэн бүрдүүлэх” гэж заасныг,
Мөн тодорхойлолтын 5 дугаар зүйлийн 5.2-т “Байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланг үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах, удирдлагаар хангах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ны нутаг дэвсгэрт байрлах 208 дугаар цэцэрлэгийн ажлын байрандаа байхдаа өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү И.гийн С.г 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус цэцэрлэгийн цахилгаанчнаар түр, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манаачаар түр, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манаачаар тус тус томилох тушаалыг гаргаж ажиллуулж байгаад, улмаар С. нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш биечлэн ажиллаагүй байхад, ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр гаргаагүй, нягтлан бодогч Э.*******т нөлөөлж, манаачийн цалинг бодож олгон, С.гийн цалин авдаг тоот дансны картыг авч 2021 оны 01 дүгээр сард 582.530 төгрөг, 02 дугаар сард 624.474 төгрөг, 03 дугаар сард 650.458 төгрөг, 04 дүгээр сард 548.480 төгрөг, 05 дугаар сард 664.324 төгрөг, 06 дугаар сард 669.095 төгрөг, 07 дугаар сард 217.704 төгрөг, 08 дугаар сард 212.443 төгрөг, 09 дүгээр сард 737.430 төгрөг, 10 дугаар сард 544.642 төгрөг, 11 дүгээр сард 669.374 төгрөг, 12 дугаар сард 890.152 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард 655.910 төгрөг, 02 дугаар сард 764.838 төгрөг, 03 дугаар сард 791.436 төгрөг, 04 дүгээр сард 700.986 төгрөг, 05 дугаар сард 697.962 төгрөг, 06 дугаар сард 695.673 төгрөг, нийт 11.347.911 төгрөгийг шилжүүлэн авч ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн тус цэцэрлэгийн ангиудын шаланд хивсэнцэр, дорож дэвсэхээр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын тоот данснаас “” ХХК-д 4.019.900 төгрөгийг шилжүүлэн, төсвийн хөрөнгөөр 20.09 метр дорож худалдаж авсан атал багш, ажилтан нарт “...дорож авна...” гэж хэлж 2021 оны 12 дугаар сард 2.250.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2.250.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг ны нутаг дэвсгэрт байрлах 208 дугаар цэцэрлэгийн ажлын байрандаа байхдаа хураан авч өөртөө давуу байдал бий болгосон,
Налайх дүүргийн 100 жилийн ойд зориулсан “...бүтээлч ажлын хүрээнд хийх ажилд зориулна...” гэж 2022 оны 05 дугаар сард тус, ажилтан тус бүрээс 50.000 төгрөгийг хураан авч, нийт 1.000.000 төгрөг цугларснаас 540.000 төгрөгийг өөрийн төрсөн хүү Мөнхбатын Батнямын эзэмшлийн “Хаан” банкны тоот дансаар, 460.000 төгрөгийг бэлнээр авч өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн 2022 оны 05 дугаар сард мод тарих нэрийдлээр ажилтан тус бүрээс 30.000 төгрөгийг ны нутаг дэвсгэрт байрлах 208 дугаар цэцэрлэгийн ажлын байрандаа байхдаа хураан авч мод тарьж ашиглан өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т “албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-т “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг
Мөн Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан “...Цэцэрлэгийн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, өндөржүүлсэн болон гэнэтийн тооллого хяналтыг бэлтгэл зохион байгуулалт сайтай явуулж үр дүнг нь хамт олонд тайлагнах, илэрсэн дутагдлыг цаг алдалгүй газар дээр нь арилгах, багш ажилчдын цалин хөлс ажлын цагийн нягтралыг зөв гаргаж, хугацаанд нь цалингаа өгөх, багш ажилтнуудад санхүү төсвийн тухай мэдээллийг улирал тутам өгч ажиллах...” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж цэцэрлэгийн эрхлэгч И.*******ы өөрийн хамаарал бүхий хүн болох С.г тус цэцэрлэгт манаачаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш биечлэн ажиллаагүй байхад түүний цалинг тус өдрөөс эхлэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ны нутаг дэвсгэрт байрлах 208 дугаар цэцэрлэгийн ажлын байрандаа байхдаа бодож олгож бусдад нийт 11.347.911 төгрөгийг ашиглуулахад давуу байдлыг бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.*******, Э.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч И.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч И.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие улсад 40 гаруй жил ажиллачхаад өнөөдөр шүүх хурлын танхимд ингээд зогсож байгаадаа өөртөө үнэхээр их харамсаж байна. Хуулийн заалт зөрчиж, буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр намайг ширээний ард зогсож байгааг хүн болгон зөвөөр ойлгоорой гэж хүсэж байна. Тэр авсан мөнгийг өөрөө аваад хэрэглээгүй байтал өнөөдөр ингээд шүүхийн танхимд ялтан болоод зогсож байгаадаа үнэхээр их харамсаж байна. Төсөв бол тэр болгон хүрэлцээтэй биш, тасралтгүй үйл ажиллагаа явагдаж байгаа тул зөндөө олон зүйл хэрэгцээтэй болдог. Менежмент хийсэн гэхдээ буруу хийснээрээ ялтан болоод зогсож байна. Эцэслэн хэлэхэд намайг энд байгаа бүх хүн хулгайч гэдэг нүдээр бүү хараасай, зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн хийсэн үйлдэлдээ болон өнөөдөр ингээд зогсож байгаадаа маш их гэмшиж байна. Буруу үйлдэл хийснээ ухамсарлаж байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Улсын яллагч шүүгдэгч И.*******д холбогдуулан 4 үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч И.*******д холбогдох “2022 оны 05 дугаар сард мод тарих нэрийдлээр ажилтан бүрээс 30.000 төгрөгийг хураан авч, мод тарьж ашиглан өөртөө давуу байдал бий болгосон” гэх үйлдлийг улсын яллагч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихаар ажилтан бүрээс мөнгө хурааж, мод тарьсан байх тул өөртөө давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй хэмээн яллахаас татгалзсан ба шүүхээс шүүгдэгч И.*******ы энэхүү үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн тус цэцэрлэгийн ангиудын шаланд хивсэнцэр, дорож дэвсэхээр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын тоот данснаас “” ХХК-д 4.019.900 төгрөгийг шилжүүлэн, төсвийн хөрөнгөөр 20.09 метр дорож худалдаж авсан атал багш, ажилтан нарт “...дорож авна...” гэж хэлж 2021 оны 12 дугаар сард 2.250.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2.250.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг ны нутаг дэвсгэрт байрлах 208 дугаар цэцэрлэгийн ажлын байрандаа байхдаа хураан авч өөртөө давуу байдал бий болгосон,
Налайх дүүргийн 100 жилийн ойд зориулсан “...бүтээлч ажлын хүрээнд хийх ажилд зориулна...” гэж 2022 оны 05 дугаар сард тус, ажилтан тус бүрээс 50.000 төгрөгийг хураан авч, нийт 1.000.000 төгрөг цугларснаас 540.000 төгрөгийг өөрийн төрсөн хүү Мөнхбатын Батнямын эзэмшлийн “Хаан” банкны тоот дансаар, 460.000 төгрөгийг бэлнээр авч өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт,
- Авлигатай тэмцэх газраас ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 208 дугаар цэцэрлэгийн ангиудад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал),
- Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгт 2018 оны 06 дугаар сард анх томилогдсон. Тэгээд тасралтгүй ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш би ажиллаагүй, хувиараа Налайх дүүргийн 2 дугаар хороо 16-143 тоотод үсчин хийх болсон. Анх 2005 онд нээсэн үсчин байгаа юм. Би өөрөө ажиллахгүй түрээсэлж байсан юм. ны дансаар сарын 600 гаруй мянган төгрөгийн цалин авдаг байсан. Цалингийн дансны дугаарыг мэдэхгүй байна. Тухайн дансыг ашиглахын тулд ны карт авсан байсан. Картаа уншуулж л гүйлгээ хийдэг байсан. 208 дугаар цэцэрлэг ажилтан нартаа цалинг нь наас тавьдаг тул ны данстай болж байсан. Цэцэрлэгээс гарснаас хойш ны цалин авдаг байсан дансаа нэг ч ашиглаагүй болохоор дансны дугаарыг нь мэдэхгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би 208 дугаар цэцэрлэгт эрхлэгч ******* эгчид би ажлаасаа гарлаа, хувиараа үсчин хийх болсон гэдгээ хэлсэн. Тэгтэл ******* эгч “чи ны дансаа ашиглах юм уу” гэж асуусан. Би “одоо цалин авахгүй юм чинь ны данс ашиглахгүй дээ” гэж хэлсэн. Тэгтэл ******* эгч “тэгвэл эгчдээ картаа өгчих” гэсэн. Би нээх ч санаанд ороогүй, яах гэж байгааг нь мэдээгүй ны данс бүхий картаа ******* эгчид өгчихсөн юм. Ажлаас гарлаа гэж албан ёсоор цаасан дээр хүсэлт бичиж өгөөгүй. Амаар л ******* эрхлэгчид хэлсэн. Ажлаас гарсан тушаал гэж танилцуулаагүй. Би тийм тушаалтай танилцаагүй. ******* эрхлэгчид хэлчихсэн болохоор болсон гэж бодсон. Намайг 208 дугаар цэцэрлэгт ажиллахгүй байх хугацаанд цалин бодогдож орж байсан талаар би мэдэхгүй. Учир нь ны тэр дансанд интернэт банк, мобайл банк зэрэг үйлчилгээг холбоогүй. Тухайн дансаар мөнгө орж гарч байгаа мэдээлэл надад ирдэггүй байсан. Энэ талаар ******* эгч ч надад хэлээгүй юм. 2021 оны 05 дугаар сар гэдгийг тухайн үед багцаалдаад л биччихсэн байх гэж бодож байна. Бодоод байхад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажиллаагүй байна. Энэ талаар цэцэрлэгийн цагийн бүртгэл, ажилтан нараас асуухад хэлэх байх гэж бодож байна. Янз янзын юм зараад байгаа бололтой байдаг ш дээ. Би авч байгаагүй.” гэх
мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байх хугацаанд цэцэрлэгийн ангид хивс худалдаж авна гээд багш нараас мөнгө хурааж авсан юм. Туслах багш нараас 100.000 төгрөг, үндсэн багш нараас 200.000 төгрөг хурааж авсан. Тэгээд цугларсан мөнгөөр нь цэцэрлэгийн 1 давхарт байрлах 2 ангийн шаланд хивсэнцэр буюу дорож авч дэвссэн. Цэцэрлэгийн нийт хамт олны хурал дээр цэцэрлэгийн эрхлэгч ******* нь ярихдаа “доод хоёр анги хүйтэн байна, хүүхдүүд доороосоо даараад байна, хивс авч дэвсэнэ” гэсэн. Тэгээд багш нар хүлээн зөвшөөрөөд тэгье тэгье гээд мөнгө хураалгах болсон юм. 2021 оны сүүлээр билүү, 2022 оны 01 дүгээр сард билүү өвөл л байсан санагдаж байна. Үр дүн буусан байсан. Үр дүнгийн урамшуулал мөнгөнөөсөө 100.000 төгрөгийг өгч байсан. Миний хувьд 100.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Нарийн бичигт өгсөн шиг санаад байна. Хураалгаж л байсан. Одоо доод хоёр ангид битүү дорож дэвссэн байгаа. Би 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй ээ. Хүүхдүүдийг дулаан байлгах гэж хивс, дорож авч өгсөн юм чинь. Бид нар өөрсдийн сайн дурын үндсэн дээр хураалгасан гэхэд болно. Эрхлэгчийн зүгээс хүчээр хурааж аваагүй. Бид нар хурал дээр бүгдээрээ ярилцаж байгаад мөнгийг хураалгаж байсан юм. ...Надтай хамт гэдэг хүн 208 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Намайг ажилд орохын өмнө миний ажилд орсон туслах багшийн орон тоон дээр гэдэг багш ажиллаж байсан юм билээ. багш байхдаа тэгдэг, ингэдэг байсан гээд үндсэн багш маань ярьдаг байсан. гэх манаачийн талаар би мэдэхгүй. Намайг ажиллаж байхад ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал),
- Гэрч Е.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дарга ******* хүүхдийн хувцас, том хүний хувцас, гоо сайхны бараа зэргийг зардаг юм. Нөхөр бид хоёр хүүхдэдээ хувцас авахад мөнгө зарцуулдаг юм. Хүүхдэд хувцас авсан мөнгийг нөхрийг шилжүүл гээд шилжүүлж байсан. Манай “” ХХК-д ковш барьдаг ажилтай хөдөө байдаг болохоор хэрэгцээний мөнгийг дансаар шилжүүлж авдаг юм. Би 2022 оны 03 дугаар сард ээлжийн амралтын мөнгөө аваад ******* даргад авсан юмныхаа мөнгийг өгч өрөө дарж байсан. Тэрнээс өөр шалтгаантай мөнгө төгрөг дарга нэхэж байгаагүй, би өгч байгаагүй. Манай цалин амьдралд хүрэлцдэггүй юм. Тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн, хүүхдийн хувцас, өөрийнхөө өмсөх хувцас зэргийг даргаас өр тавьж авдаг юм. Ганцхан би биш манай ажлынхан бүгдээрээ л даргаас өр тавьж бараа авдаг. Тэрнийхээ мөнгийг цалин буухаар өгдөг. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэхээр 208 дугаар цэцэрлэгээс хамгийн сүүлд авсан цалин маань байх шиг байна. Би хамгийн сүүлийн цалингаа аваад өрөө дарж дуусгаад ажлаа хүлээлгэж өгч байсан. Тэгээд би анд ажилд орчихсон юм. Хэн нэгэн ажилтны ойр дотнын хүн нас барах үед сайн дурын үндсэн дээр мөнгө хураалгаж өгдөг. Хамт олноороо хоол унд идэх, нийлэх үед мөнгөө өөрсдөө гаргадаг. Тэрнээс өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Бид нарын зүгээс ч гэсэн өгч байсан удаагүй. Өгье ч мөнгө байхгүй, цалин хүрэлцдэггүй юм. одоо туслах багш болсон. Уг нь архивын ажилтан байсан. ... гэдэг нэртэй 2 хүн 208 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан. Эрэгтэй, хоёр хүн байсан. Эмэгтэй нь туслах багш хийж байгаад одоо жирэмсний амралттай байгаа. Харин эрэгтэй нь намайг анх ажилд орж байх үед буюу 2019 онд нэг ах манаач хийдэг байсан. Намайг ажилд орсны дараа нээх удаагүй ажлаас гарсан байх. Цэцэрлэгт ирэхгүй, ажиллахгүй болоод удаж байна. Тэр хүн хаана ямар ажил хийдэг талаар мэдэхгүй. Би тэр гэх ахтай удаан хамт ажиллаагүй, сайн танихгүй, сайн мэдэхгүй юм байна. Хэнд нь цалин олгодог, үгүйг би мэдэхгүй ш дээ. Энэ талаар хэн нэгэн хүний яриа сонсож ч байгаагүй. Цэцэрлэгт хивс авна гээд туслах багш нараас 100.000 төгрөг, үндсэн багш нараас 200.000 төгрөгийг хурааж авсан. Энэ шийдвэрийг багш, эрхлэгч нар бүгд сууж байгаад шийдэж байсан юм. Бүгд л хүлээн зөвшөөрөөд тэгье тэгье гэж гар өргөөд мөнгө хураалгаж байсан. Цэцэрлэгийн байр хүйтэн хүүхдүүд даарч ханиад хүрээд байсан юм. Төсөв санхүү байхгүй учраас багш нар мөнгө нийлүүлж хивс авъя гэж шийдсэн. Энэ шийдвэрийг эрхлэгч болон удирдах албан тушаалтнаас гаргаагүй, бүгдийнх нь санаа байсан юм. Цугларсан нийт ангид хивс шиг дорож авч битүү дэвссэн. Нэлээн том хэмжээтэй 2 ангид дэвсэж байсан. Хамгийн хүйтэн байдаг доод хоёр ангид дэвсэж байсан. Би тэр 100.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Багш нарын нэг нь билүү, бичиг хэргийн ажилтан билүү нэг нь хурааж авч байсан. Би одоо мартсан байна. Яг хэзээ хурааж авсныг сайн санахгүй байна. Өвөл байсан санагдаж байна. 2021 оны сүүлээр билүү 2022 оны эхээр шиг санаж байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал),
- Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Түрүү жил доод талын хоёр ангид дорож авч дэвссэн. Хугацааг нь санахгүй байна. Харин дээд талын нэг ангид энэ жил дорож авч дэвссэн. Гэр цэцэрлэгт энэ намар шинээр дорож дэвссэн. Ер нь бол ажилтан нараас үр дүнгийн урамшуулал авах үед нь мөнгө аваад тэр мөнгөөрөө хивс, дорож авах шаардлагатай гэж байсан. Тэгээд нийт 4 ангид дорож авсан гэсэн үг. Гэр бүлэгтэй нийлээд 4 анги. Миний мэдэхийн 2022 оны 03 дугаар сард шиг санаж байна багш нараас 200.000 төгрөг, туслах багш нараас 130.000 төгрөг, бусад ажилтан нараас хэдэн төгрөг хурааж авсныг мэдэхгүй байна. Миний хувьд бүлгийн багш нартай ижилхэн 200.000 төгрөг хураалгасан. Тэрний өмнө 2021 оны 12 дугаар сард 200.000 төгрөг авсан гэсэн. Миний хувьд 2021 оны 12 дугаар сард мөнгө өгөөгүй. 2022 оны 03 дугаар сард багш нараас 200.000 төгрөг хурааж авахад багш нараас 2021 оны 12 дугаар сард 200.000 төгрөг дорож авна гэж хураалгасан. Яагаад дахиж авч байгаа юм бэ гэж асуухад үлдсэн хоёр ангидаа дорож авна гэсэн тайлбарыг хэлж байсан. Эхний мөнгө хураалгасныг нь би мэдээгүй байсан. Надаас хурааж аваагүй. Налайх дүүргийн 100 жилийн ойд зориулан байгууллагын гаднах тохижилт бүтээн байгуулалтын хүрээнд багш нараас 80.000 төгрөг, бусад ажилтан нараас 50.000 төгрөг авсан. Мөн үүнтэй зэрэгцээд мод тарих ажилд зориулан багш, ажилтан нараас ижилхэн 30.000 төгрөг хурааж авсан. Би багш нартай ижил 80.000 төгрөг, 30.000 төгрөгийг хураалгасан ба нийт 110.000 төгрөг хураалгасан. Үүнийг авахдаа цэцэрлэгийн нийт ажилтан нарыг 2 баг болгож хуваасан. Би нэг багийнх нь ахлагч, нөгөө багийн ахлагч нь байсан. Манай багт 9-н хүн байсан. 9-н гишүүний надтай нийлээд 3 багш, 6 ажилтан байсан. Багш нараас 80.000 төгрөг, ажилтан нараас 50.000 төгрөг авч байсан тул манай багийн нийт мөнгө 540.000 төгрөг цугларсан. Бид нарын амралт дөхчихсөн, гадна тохижилт бүтээн байгуулалтын хүрээнд юу хийх нь тодорхойгүй байж байгаад амрах болсон. Тэгээд цугларсан 540.000 төгрөгийг юунд ч зарцуулаагүй тул эрхлэгч *******д хүү Батнямынх нь Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Одоо тэр мөнгө хаана байдгийг би мэдэхгүй бөгөөд тэр мөнгөний талаар яригдаагүй. ... багш бид хоёр Налайхаас хамт ирэх замд багш хэлэхдээ “тэр мөнгө надад байгаа” гэж хэлсэн. Ер нь үр дүнгийн урамшуулал өгөх болохоор заавал тэрийг эд материал болгох гээд цэцэрлэгт зориулах гээд байдаг. Үр дүнгийн урамшуулал буулаа цэцэрлэг ажиллах орчин, хүүхдүүдийн байх орчныг сайжруулна гэж эрхлэгч ******* хэлээд л хэн ч эсэргүүцэж чадахгүй өгсөн. Тэрнээс цалин мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй байгаа юм чинь хүний сайн ажиллаж олсон урамшууллын мөнгийг өөрсдөө амьдралдаа зарцуулахыг бодно шүү дээ. Эрхлэгч бүлгийн багш нарыг нэг дуудаж уулзаж хэлнэ, туслах багш нарыг дуудаж нэг хэлнэ. Тус тусад нь дуудаж хэлээд мөнгө хураасан юм шиг байсан. Нийт хэдэн төгрөг цуглараад, хэдэн метр дорож авсныг би мэдэхгүй. Хэн хэн явж хаанаас авсныг ч мэдэхгүй. Тэр талаар тайлан мэдэгдэл хийсэн зүйл байхгүй. ... гэх хүний хувьд 2018 онд манайд ажилд орсон байдаг. Галч, манаач их солигддог. Тухайн ажил албан тушаал дээр ажиллахаар ирсэн хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэдэг гэх мэтээр их солигдож байдаг. манаачийн хувьд хэд хэд харагдаж ажилладаг л байсан. Миний мэдэхийн 2018, 2019 онуудад бүтэн ажилласан байх. 2020 оноос Корона вирус гараад бид каринтилагдаж, гэрээсээ ажиллаад манаачийг ажилласан үгүйг мэдэхгүй. 2021, 2022 онд бол огт ажиллаагүй. манаачийн хувьд эрхлэгчийн хүргэн дүү нь байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал),
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сард Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгт бичиг хэргийн ажилтнаар ажилд ороод 2019 оны 01 дүгээр сард сургуульд сурах шалтгаанаар гараад, буцаад 2020 оны 08 дугаар сард Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. Цэцэрлэгт бичиг хэрэг гэсэн орон тоо байхгүй учраас цагаан хэрэглэл угаагч гэсэн албан тушаалд томилогдож байсан. Тэгэхдээ бичиг хэргийн ажлыг хийдэг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс туслах багшаар томилогдон ажиллах болсон. Нярав байхгүй бичиг хэрэгтэй хамт нярвын ажлыг хавсран гүйцэтгэж 40 хувийн нэмэгдэл цалин авдаг байсан. 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын сүүл хүртэл 208 дугаар цэцэрлэгийн нярвын ажлыг хийж гүйцэтгэсэн. Сурч байх хугацаанд би ажиллаагүй тул надад цалин бодогдож орж байгаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01 хүртэл Налайх дүүрэгт цэцэрлэгийн туслах багшийн сургалтад хамрагдсан. Тухайн сургалтад байгууллагаас сургаагүй. Би өөрөө хувиараа сурсан юм. 450.000 төгрөгийн төлбөртэй сургалтад суусан. Сургалтын төлбөрийг би өөрөө хувиасаа төлсөн. Тухайн сургалтад сурч байх үед би цахимаар ажиллаж байсан ба амралтын зарим өдөр ажил дээр очиж биечлэн ажилладаг, хийх ёстой үүрэгт ажлаа шөнө орой суугаад амжуулаад хийгээд байсан учир миний цалин хэвийн орсон. Сургалтад сурч байхад би ажлын цаг бүртгэлд бүртгүүлдэггүй байсан. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр багш, ажилтан нарын хурлаар 1 давхарт байрлах 2 ангид хивс авч дэвсэхээр болсон гээд үндсэн багш нараас 200.000 төгрөг аваад хивсэнцэр дорож авсан. Багш нар мөнгөө надад бэлнээр өгсөн ба зарим нь миний ны 312500634022 тоот дансанд шилжүүлж өгсөн. Хэдэн төгрөгийн үнэтэй хэдэн метр дорож авсныг би мэдэхгүй. Дарга, нягтлан хоёр яваад л авчирсан юм. Багцаагаар 8x6 мкв хэмжээтэй хоёр ангийн шаланд битүү дэвссэн. Дорожны өргөн 4 метр байсан санагдаж байна. Тэгэхээр 1 ангид 12 метр дорож дэвссэн юм шиг байна. Хоёр анги гэхээр нийт 24 метр дорож авсан байх. ... 2018 онд намайг ажилд ороход манаач ажилладаг байсан. Тэгээд ажлаасаа гараад буцаад 2020 оны 08 дугаар сард намайг ажилд ороход гэх манаач ажиллаж л байсан. Удалгүй 2020 оны 11 дүгээр сард Ковидын улмаас бүх нийтийг каринтилсан. 50 хувь, 30 хувиар ажиллаж байгаад 2021 оны 06 дугаар сард каринтин дуусаад би үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авч байхгүй байж байгаад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр ажилдаа орж ирэхэд манаач байхгүй байсан. Яг хэдэн оны хэдэн сард ажлаасаа гарсныг би мэдэхгүй. Миний мэдэхийн 2021 оны 08 дугаар сараас хойш ажиллаагүй. манаач даргын дүүгийнх нь гэсэн. Хүргэн гэж яриад байдаг шүү дээ, би сайн мэдэхгүй байна. Даргын тушаалыг би шивж гаргадаг байсан. 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл би бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байхдаа тушаал бичиж гаргадаг байсан. Тэр үед манаачийг ажиллахгүй байхад цалин бодож олгодог юм байна гэж дотроо боддог байсан. Мөн нярав болчхоод цагийн бүртгэл гаргаж өгдөг. Цагийн бүртгэл дээр манаачийг ажилд ирээгүй байхад ирсэн гэж бичиж өгдөг байсан. Тухайн үед нярав болоод удаагүй байсан. Ихэнх зүйлийг нярваас асуудаг байсан. Нярав цагийн бүртгэл бичиж өгөөрэй гэдэг байсан. Дарга ******* надад хэлэхдээ “манаач г ирсэн гэж цагийн бүртгэл дээр бүртгэж байгаарай” гэж хэлж байсан. Тэгээд би дарга хэлсэн тул биччихдэг байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал),
- Гэрч Б.н 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2022 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд би байгаагүй. Сургуулийн чөлөөтэй, цахимаар ажиллаж байсан. Бусад ажилтан багш нар 2022 оны 05 дугаар сард дорожны мөнгө дахин хураалгасан гэдгийг би сүүлд сонссон. Харин миний хувьд тэр үед дорожны мөнгө гэж өгөөгүй. Надаас нэхээгүй учир хураалгаагүй. Налайх дүүргийн уурхайн 100 жилийн ойн тохижилтод зориулан мөнгө хураалгасан гэж сонссон. Мөн мод тарина гэж мөнгө хураалгасан гэснийг сонссон. Хэдэн төгрөг ажилтан нараас хурааж авсныг мэдэхгүй. Миний хувьд тухайн үед цахимаар ажиллаж байсан. Ажилдаа биечлэн ирэхгүй байсан учраас мөнгө хураалгаагүй, өгөөгүй юм. Хоёр гэр нийлүүлсэн цэцэрлэг байдаг. Түүний хойд гэрт 2022 оны 09 дүгээр сард шаланд нь дорож дэвссэн. Харин урд гэрийн шаланд өнгөрсөн 7 хоногт дорож дэвсэж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал),
- Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар ажилд ороод 7 жил тасралтгүй ажиллаж байна. Яг хэзээ гэдгийг нь ёстой санахгүй байна. Ямар ч байсан багш ажилтан нар бөөндөө сууж ярилцаж байгаад 1 давхрын хүйтэн 2 ангидаа дорож авч дэвсэхгүй бол цэвдэгтэй, доороосоо хүйтэн оргиод хүүхдүүд даараад байна гэж ярилцсан. Төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа тул бүтээлч ажлын хүрээнд хэцүү хүнд байгаа нэг асуудлаа шийдье гэж бөөндөө ярилцсан юм. Тэгээд бүтээлч ажлын хүрээнд 1 давхрын 2 хүйтэн ангийг дорожтой болгохоор болсон. Тэгээд бүлгийн багш тус бүрээс 200.000 төгрөг, туслах багш бүрээс 100.000 төгрөг цуглуулаад цугларсан мөнгөөр нь 1 давхрын 2 ангид хивсэнцэр буюу дорож авч дэвссэн. ...2018 оны намар намайг ээлжийн амралтаа авч амраад ажилдаа орж ирэхэд манай цэцэрлэгт гэх манаач ажилд орсон байсан. 2020 он дуустал ажилласан. 2021, 2022 онд ажиллаагүйг би мэдэж байна. 2021 оноос хойш харагдахаа байчихсан юм. гэх манаачийг харагдахаа больчихоор нь энэ хүн хайчсан юм ч гэж асуугаагүй. Хүүхдүүдтэйгээ зууралдаад манаач ажлаасаа гарсан уу, чөлөө авсан уу гэх мэтийн асууж сураглах зав боломж байдаггүй. 208 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ******* нь гоо сайхны бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гутал, цамц гэх мэт хувцасны төрлүүдийг бүгдийг нь зарж байдаг юм. Үнэ ханш чанарын хувьд боломжийн байдаг тул бид нар авдаг. Авахдаа зээлээр аваад цалин буухаар мөнгийг нь дансаар шилжүүлж өгдөг байсан. Мөнгөө авах гэж яаруулаад байдаггүй. Боломж боломжоороо хуваагаад өгдөг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал),
1.3.Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж тус эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Эрүүгийн хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох ба харин “давуу байдал бий болгосон” гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг гэж ойлгоно.
Шүүгдэгч И.*******ы эрхэлж байсан ийн албан тушаал, шүүгдэгч Э.*******ийн эрхэлж байсан Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад зааснаар нийтийн албан тушаалтанд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субьектэд хамаарч байна.
Шүүгдэгч И.*******ы өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүүгийн С.г 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш биечлэн ажиллаагүй байхад, ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр гаргалгүй, нягтлан бодогч Э.*******т нөлөөлж, манаачийн цалинг бодуулж, 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл нийт 11.347.911 төгрөгийг шилжүүлэн авч ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл,
Мөн тус цэцэрлэгийн ангиудын шаланд хивсэнцэр, дорож дэвсэхээр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын данснаас “” ХХК-д 4.019.900 төгрөгийг шилжүүлэн, төсвийн хөрөнгөөр 20.09 метр дорож худалдаж авсан атал багш, ажилтан нарт “...дорож авна...” гэж хэлж 2021 оны 12 дугаар сард 2.250.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2.250.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг хураан авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл,
Налайх дүүргийн 100 жилийн ойд зориулсан “...бүтээлч ажлын хүрээнд хийх ажилд зориулна...” гэж 2022 оны 05 дугаар сард тус, ажилтан тус бүрээс 50.000 төгрөгийг хураан авч, нийт 1.000.000 төгрөг цугларснаас 540.000 төгрөгийг өөрийн төрсөн хүүгийн эзэмшлийн Хаан банкны дансаар, 460.000 төгрөгийг бэлнээр авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл,
Шүүгдэгч Э.*******ийн цэцэрлэгийн эрхлэгч И.*******ы хамаарал бүхий хүн болох С.г тус цэцэрлэгт манаачаар биечлэн ажиллаагүй байхад 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл ажилласан мэтээр цалинг бодож олгож, бусдад нийт 11.347.911 төгрөгийг ашиглуулахад давуу байдлыг бий болгосон үйлдэл нь тус тус Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2, 39.1.4 дэх заалт, албан тушаалын тодорхойлолт зэргийг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байх тул “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч И.*******, Э.******* нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдэж, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэдний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэх бөгөөд хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч И.*******ыг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг, гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн гэж мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг, шүүгдэгч Э.*******ийг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч И.*******, Э.******* нарын ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр 18 сарын турш цалинг бодож олгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь зөв байна.
Иймд улсын яллагчийг дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.4.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас улсын төсөвт 11.347.911 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч И.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг (6 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал), 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 3.347.911 төгрөг (6 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал) нийт 11.347.911 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын 1009000033401 тоот дансанд төлсөн, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсээс 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд С.гийн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 3.082.910 төгрөгийг мөн Авлигатай тэмцэх газрын 1009000033401 тоот дансанд байршуулсан байна.
Иймд уг дансанд байршуулсан нийт 14.430.821 төгрөгийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч И.******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын данснаас 4.019.900 төгрөгийг шилжүүлэн, төсвийн хөрөнгөөр 20.09 метр дорож худалдаж авсан атал багш, ажилтан нарт “...дорож авна...” гэж хэлж 2021 оны 12 дугаар сард 2.250.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2.250.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг, мөн Налайх дүүргийн 100 жилийн ойд зориулсан “...бүтээлч ажлын хүрээнд хийх ажилд зориулна...” гэж 2022 оны 05 дугаар сард багш, ажилтан тус бүрээс 50.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг тус тус хураан авсан боловч тухайн цаг хугацаанд дорож худалдан аваагүй, бүтээлч ажил хийхэд зориулаагүй, харин 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа буюу гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхэлснээс хойш хураан авсан 4.500.000 төгрөгөөр дорож авч цэцэрлэгийн бусад ангиудад дэвссэн, бүтээлч ажилд зориулж хураасан 1.000.000 төгрөгийг багш, ажилтан нарт буцааж өгсөн, багш, ажилтан нар цэцэрлэгт дорож авч дэвссэн тул мөнгө нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн зэргийг харгалзан түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* нь “Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал буюу улсын төсвийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж цэцэрлэгт зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг худалдан авахын тулд ажиллаагүй хүнийг ажилласан болгож цалинг нь авч байсан байдал, хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тэнсэх, эсхүл торгох ялын доод хэмжээ буюу 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч И.*******, Э.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт орж, уг нэмэлт өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх ба уг нэмэлт өөрчлөлтөөр сонгох ялын төрөл буюу торгох ял хасагдсан байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх тул шүүх шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч И.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож, ажлаасаа гарсан хүний ажлаас чөлөөлсөн тушаалыг нь гаргалгүй, нягтлан бодогчид нөлөөлж, 18 сарын хугацаанд ажилласнаар тооцон цалинг нь өөртөө авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (улсын төсөвт 11.347.911 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн), хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, эрхлэгчийн хууль бус үйлдлийг дэмжиж, 18 сарын хугацаанд ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр цалинг нь бодож олгосон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (улсын төсөвт 11.347.911 төгрөгийн хохирол учирсан), хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч И.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг нийтийн албан томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ