Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/ШШ2025/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Шүүгч Г.Мөнхтулга

Нэхэмжлэгч: А мХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: А м ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-0133**тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгохыг даалгуулах тухай

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г/цахим/, С.Д/цахим/ иргэдийн төлөөлөгч Г.Знар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 221/2023/0052/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0616 дугаар захирамжаар А мХХК-ийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу А мХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын XV-0133**тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-оос нэхэмжлэлийн шаардлагаа А мХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-0133**тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгохыг даалгуулах тухай гэж тодруулсан тус шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:

2.1. УИХ-ийн 2012 оны 57 дугаар тогтоолоор нэхэмжлэгч А м ХХК-ийн эзэмшиж байсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт 563,44 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0133**тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч тухайн үед хугацаа нь дуусаагүй, хүчин төгөлдөр байсан ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

2.2. Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр XV-0133**тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна, иймд нөхөх олговор авах хүсэлтээ ирүүлэхийг бидэнд мэдэгдсэн. Бид уг албан бичгийн дагуу нөхөх олговор авах хүсэлтээ шаардлагатай нотлох баримтуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

2.3. Ашигт малтмал, газрын тосны газар бидний хүсэлтийг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл Монгол улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлээгүй. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-т заасны дагуу УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор тогтоосон Улсын тусгай хамгаалалттай газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарах юм.

2.4. Нэхэмжлэгч нь анх 2022 оны 08 сарын 29-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9438 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9438 дугаар захирамжийн дагуу анх нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 22/30 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг шийдвэрлэж өгөхийг хүсэж Монгол улсын Засгийн газарт хүсэлт гаргасан.

2.5. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэл бидэнд аливаа хариу, тайлбар өгөөгүй, МонголУлсын Засгийн газрын байр суурь тодорхойгүй байсан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх, хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлтийг гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан байсан. Энэнээс өмнө нэхэмжлэгч нөхөх олговор авах өргөдлийг Монгол Улсын Засгийн газарт гаргаж байгаагүй боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр анх биднийг нөхөх олговор авах өргөдлөө өг гэсний дагуу 2019 оны 1/121 дүгээр албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байсан.

2.6. Монгол Улсын Засгийн газрын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоосон талбайгаас олгох хоёр боломжийн алийг нь хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг зөрчсөн хууль бус захиргааны акт байх ба үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.

2.7. Иймд бид ЗХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу А мХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын XV-0133**тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол улсын засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт, нөхөх олговор олгох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан.

2.8. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан ЗХШХШТХуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ЗХШХШТХуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5 Засгийн газар, Монгол банкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан; гэж нэмснээр Монгол Улсын Засгийн газартай холбоотой маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр болсон тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/Ш32023/1467 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй гэдэгт 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 22/30 дугаар албан бичгээр гаргасан ... дүйцүүлэн нөхөх олговор авах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгааг хамааруулж байгаа болно. ЗХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. А мХХК буюу хуучин нэрээр Ж" ХХК нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг Х**нэртэй газарт 400630 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 013/385 дугаартай тусгай зөвшөөрлийг 2011 онд анх А ХХК-иас шилжүүлж аваад хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Энэ хугацаанд Монгол Улсын Их хурлын 2012 оны 05 дугаар сарын23-ны өдрийн 57 дугаартай зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоол гарсан. Тус тогтоолын эхний заалтаар байгаль орчны тэнцэл унаган төрхийг хадгалан хамгаалахад болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын дор дурдсан ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тогтсугай гээд тогтоосон. Хоёр дахь заалтаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай сав нутаг гэж тогтоогоод гуравдугаар заалтаар Чигэртэй голын ойс ай сав нутгийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоосон байгаа.

3.2. Энэ тогтоолоор нэхэмжлэгч А м ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ байгалийн цогцолборт газар буюу улсын тусгай хамгаалалт авсан талбайтай бүхэлдээ давхацсан. Тогтоолын 4 дүгээр заалтад газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх хайх ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль журмын дагуу нөхөн олговрыг тооцож олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн байгаа. Энэ заалтаар үүрэг болгосон Монгол Улсын Засгийн газрын нөхөн олговрыг тооцож олгох үүрэг өнөөдрийг хүртэл биелэгдээгүй хэвээр байна.

3.3. А м ХХК-ийн зүгээс хавтаст хэргийн эхэнд байгаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22/30 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандаж хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэргийн 108 дугаар тал дээр захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхээс Монгол Улсын Засгийн газарт хандан албан тоот хүргүүлэхдээ А м ХХК-ийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн юм бэ, үүнтэй холбоотой тайлбар болон нотлох баримтыг ирүүлэх талаар албан бичиг явсан.

Монгол Улсын Засгийн газарт хандсан энэ хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд руу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ХЭГ2909 дугаартай нөхөн олговрын тухай гэсэн албан бичгийг хүргүүлснээ шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байгаа. Энэ албан бичгийн агуулга нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан А м ХХК-ийн нөхөн олговрын талаарх хүсэлтийг хүргүүлж байна. Энэ хүсэлтийгхолбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж үзнэ үү гэсэн агуулгатай албан бичиг явж байгаа. Энэ албан бичгийг явуулаад Засгийн газар өөр тодорхой ажиллагаа хийгээгүй, хавтаст хэрэгт яг энэ баримт л хүрч ирсэн. Монгол Улсын Засгийн газар хүсэлтийг шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй гаргаж байна.

3.4. Мөн тухайн хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй байгууллага болох Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газарт өөрийн эрх хэмжээний асуудлыг шилжүүлээд байна. Энэ нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн18.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 болон 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа.

Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Засгийн газрын өөрийн хэрэгжүүлэх бүрэн эрхийн асуудлыг тогтоож өгсөн. Энд улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөн олговор олгох үүрэгтэй гэж үүргийг нь хуульчилж өгсөн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т Засгийн газрын нөхөн олговрыг олгохдооталбай дүйцүүлж олгохтой холбоотой эрхийг баталгаажуулсан. Талбай дүйцүүлэн олгох боломжтой. Ашигт малтмалын тухай хуулийн14 дүгээр зүйлд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар гэсэн зохицуулалтын хүрээнд хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговроо 1 жилийн дотор төлнө гэсэн үүрэг болгосон заалт байгаа.

3.5. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал хайх ашиглах боломжгүй болсон бол тусгай хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн олговор шаардах эрхтэй.

Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосны дагуу үүргээ хэрэгжүүлэх нөхцөл байдлыг олгосон боловч нөхөн олговор олгох үүргээ Засгийн газар биелүүлэхгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. А м ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай Монгол улсын их хурлын 57 дугаар тогтоолтой бүхэлдээ давхацсан учраас тус нэрлэн заасан зүйл заалтуудын дагуу нөхөн олговор авах тухай хүсэлт гаргах, Засгийн газраас нөхөн олговроо шаардах бүрэн эрхтэй байгаа боловч эс үйлдэхүй гаргасан. А м ХХК-ийн зүгээс Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.6. Нэхэмжлэлийн шаардлага нь ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4297дугаартай татгалзсан шийдвэрийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах энэ хүсэлтийг хүлээж аваад шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож А м ХХК-ийн эзэмшлийн хайгуулын 013385 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдээлэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0118 дугаартай шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0326 дугаар магадлал тус тус гараад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3.7. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс түрүүн дурдсан шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэгэн ажиллагаа хийсэн эсэх, ямар ажиллагаа хийсэн талаар ашигт малтмал газрын тосны газарт хандаж албан тоотыг явуулсан байдаг. Үүний дагуу ашигт малтмал газрын тосны газраас шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр албан бичиг ирүүлснээс үзвэл манай ажлын хэсэг А м ХХК-ийн хүсэлттэй холбоотой ямар нэгэн хурал одоогоор хийгээгүй, ойрын үед ажлын хэсэг дээр дурдсан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хэлэлцэхээр ажиллаж байна гэсэн хариуг өгснөөс хойш ямар нэгэн ажиллагаа хийгдсэн, шүүхэд нотлох баримт цугларсан зүйл байхгүй байна.

3.8. Үүнээс үзвэл Ашигт малтмал газрын тосны газар Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр магадлал дээр хэд хэдэн нөхцөл байдлыг шүүхээс шийдвэрлэж дүгнэсэн. Энэ дээр А м ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай 57 дугаар тогтоолтой бүхэлдээ давхацсан юм байна. Тухайн үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан. Хүсэлтээ хуульд заасны дагуу гаргасан. Энэ хүсэлтийг нь цаашаа уламжлахгүй байгаа үйл баримтуудыг шүүхийн дүгнэлтээр тогтоож өгсөн байгаа. Хууль бус татгалзлыг тогтоогоод уламжлахыг даалгасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэд хэдэн үйл баримт байгаа учраас энэ үйл баримтыг шүүхэд дахин нотлох шаардлага байхгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

3.9. Ингээд ашигт малтмал газрын тосны газар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Монгол Улсын Засгийн газар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан учраас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн нөхөн олговор шаардах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байгаа учраас энэ эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.

3.10. Монгол Улсын Дээд шүүх дээр яг үүнтэй холбоотой хэд хэдэн жишиг шийдвэр гарсан. Үүнээс 2024 оны 11 дүгээр сарын29-ний өдрийн 0123 тогтоолыг тусгайлан дурдахыг хүсэж байна. Энэ тогтоолд юу гэж дүгнэсэн бэ гэхээр Монгол Улсын Засгийн газар өөрт олгогдсон үүргийг биелүүлэх ёстой. Гэхдээ ямар хэлбэрээр буюу мөнгөн хэлбэрээр үү эсвэл талбайг дүйцүүлэн нөхөн олговрыг тооцож олгох уу гэдэг тэр сонгох боломж Засгийн газарт хадгалагдана. Гэхдээ нэхэмжлэгч байгууллага ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол нөхөн олговроо шаардах бүрэн эрхтэй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөн олговрыг ямар нэгэн байдлаар тооцож зайлшгүй олго. Гэхдээ аль хэлбэрээр олгохыг Засгийн газрын бүрэн эрхийн асуудал гэдэг байдлаар дүгнэлтүүд хийгдсэн байна гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. А мХХК-ийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу А м ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг Х**нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор олгох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах гэсэн утга бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна

4.2 Төрийн захиргааны байгууллага Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших "Хүйтэн" нэртэй 4356.12 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаартай тусгай зөвшөөрлийг анх А ХХК-д 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 339 дүгээр шийдвэрээр олгожээ.

А ХХК-аас төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст ирүүлсэн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR- 007917 дугаартай өргөдлийг хянаж үзээд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Х**нэртэй 4356.12 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ- 013385 дугаартай тусгай зөвшөөрлийг тус компаниас Ж ХХК-д 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 711 дугаартай шийдвэрээр шилжүүлэн бүртгэжээ.

4.3 Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасны дагуу Ж ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан өгөх хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэст гаргажээ. Уг өргөдлийг төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасны үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр дээр дурдсан тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд буцаан авч шийдвэрлэсэн байна.

4.4 Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж хуульчилсан.

Ж ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаартай тусгай зөвшөөрлийг бүхэлд нь буцаан өгсөн байх тул дээр дурдсан хуулийн зохицуулалтыг үндэслэн нөхөн олговор авах эрхгүй бөгөөд уг аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

4.5 А м ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаагүй хуулийн этгээд тул нөхөн олговор авах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.

4.6 Захиргааны ерөнхий хууль-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж хуульчилсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасныг үндэслэн А м ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж,

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Энэ нэхэмжлэгч компани өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигч биш юм. Яагаад биш вэ гэвэл Ж" ХХК нь маргалдаад байгаа 013385 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буцаагаад өгчихсөн юм. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 33 дугаар шийдвэрээр буцаагаад өгчихсөн. Ашигт малтмалын тухай хууль дээрээ болохоор буцааж өгсөн талбай дээр уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дахиж тусгай зөвшөөрөл авах эрх байхгүй гээд хуульчилсан байгаа. 2 жилийн дотор уг талбай дээрээ тусгай зөвшөөрөл авах эрхгүй. Ж" ХХК-ийг орхиод явсан хойгуур нь А ХХК нь улсын бүртгэлийн газарт хандаад энэ компанийн хувьцааг тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсных нь дараа авсан.

Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч биш компанид Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон бусад хуулийн зохицуулалтын дагуу нөхөн олговор олгох тухай ойлголт байхгүй. Үүнийг аль ч шатанд нь би хэлж байгаа. А м ХХК-д Ж" ХХК хувьцаагаа шилжүүлэхдээ манай компанид энэ тусгай зөвшөөрөл эзэмшдэг эзэмшигчийн талаар лавлагаа гаргаж өгнө үү гэсний дагуу төрийн захиргааны байгууллага танай компанид ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй юм байна гэдэг лавлагааг гаргаад өгчихсөн. Тэрний дараа А м ХХК-ийг одоо эзэмшиж байгаа этгээдүүд хувьцааг нь эзэмшээд А м ХХК болсон юм. Ингэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч биш компанид нөхөн олговрын тухай асуудал байхгүй.

5.2. Хоёрдугаарт нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-ыг Монгол улсын дээд шүүх нөхөн олговрыг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцож олгоно гэж тайлбарласан. Ашигт малтмалын хууль дээр байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж хэн юм бэ гэхээр хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа тэр этгээдийг л хэлнэ шүү дээ. Ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээд бол тусгай зөвшөөрөл эзэмшигч биш юм. Тиймээс нөхөн олговор авах, нэхэмжлэл гаргах ийм эрхгүй этгээд юм. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т улсын эдийн засгийг хөгжүүлэх улс орны эрх ашгийн үндсэн дээр улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий төслийг хэрэгжүүлэх үүднээс тусгай хэрэгцээнд авсан тэр талбай дээр л 9 дүгээр зүйлийн 9.1.13-ийн дагуу нөхөн олговор олгох эсэх асуудлыг Засгийн газар шийднэ гэсэн.

Ж" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь болохоор Улсын их хурлын 57 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан байгалийн цогцолборт газар гэж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэх тухай ойлголт энэ дээр байхгүй гэдгийг хэлье.

Мөн Ж" ХХК-д анх 2021 онд билүү, 2020 онд нэхэмжлэл гаргасан байгаа. Яг энэ нэхэмжлэлийг гаргасан анхан шатын шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Ж" ХХК нэхэмжлэлээсээ өөрөө татгалзсан, нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн үйл баримт байгаа. Ийм учраас А мХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд учир нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-аас шүүхэд бичгээр

ирүүлсэн хариу тайлбартаа:

6.1. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 1/001 дүгээр хурлын шийдвэрээр компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг буцаан хүлээлгэн өгсүгэй гэж шийдвэрлэсэн байна. Уг хурлын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу өргөдөл үйлдэж тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг өөрийн хүсэлтээр бүхэлд нь буцаан өгч болно. гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн К-13 дугаар маягтын Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг сайн дураар бүхэлд нь буцаан хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасныг, Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт зааны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан авах тухай 33 дүгээр шийдвэрээр талбай буцаан өгөх тухай өргөдлийн бүртгэлийн SU-003351 дугаарт бүртгүүлсэн Ж ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй 563.44 гектар талбай бүхий ХВ-013385 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянаж талбайг буцаан авсан байна.

6.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь хүчин төгөлдөр эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн асуудлаар хууль ёсны ашиг, сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл Төрийн захиргааны байгууллагад өргөдөл хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэтэл А м ХХК /Ж ХХК хуучин нэр/-ийн өөрийн хүсэлтээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгсөн байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ...нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр... гэж хуульчилсан.

6.3 Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар гаргасан ба ТАЙЛБАРЛАХ 1-д Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол өөр талбай-г дүйцүүлэн олгох үндэслэл болно.

Нөхөх олговрын журмаар олгох талбай нь тухайн талбайг нөхөх олговрын журмаар олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засгийн газар, эсхүл түүний эрх олгосны дагуу ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь харилцан зөвшилцөлд хүрсэн байх, үүний үндсэн дээр шинээр олгогдох уг талбайн хил зааг, солбицол, хэмжээ, байрших газар нутгийн нэр зэргийг тодорхойлсон Засгийн газрын шийдвэр гарсан байх шаардлагатай гэж тайлбарласан байна.

6.4 Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн ХЭГ/3038 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1410 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газарт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдтэй харилцан зөвшилцөлд хүрч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газрын төлөөллийг оролцуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны А/49 дүгээр тушаалаар байгуулан ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын даргын 2019 оны А/138, A/200, 2020 оны А/17, А100 дугаар тушаалаар тус тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/62 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгуулан ажиллаж байна.

6.5 Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газарт нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-0133** дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамаарч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/ баталсан. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй, 8/9 дүгээр зүйлийн 9.1.9-9.1.13 дахь заалт, 9.1.13. ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэж нэмсэн. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ...Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй... гэж заасан.

6.6. А м ХХК /Ж ХХК хуучин нэр/-иас Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлалыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

6.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.06-ны өдрийн 0118 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А мХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн "А мкомпанийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын 013385 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлахыг хариуцагчид Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсэн.

6.8. Шүүхийн шийдвэрийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/3038 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1410 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газарт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдтэй харилцан зөвшилцөлд хүрж нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

6.9. Ажлын хэсэг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар" гаргасан ба ТАЙЛБАРЛАХ 1-Д ...Нөхөх олговрын журмаар олгох талбай нь тухайн талбайг нөхөх олговрын журмаар олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засгийн газар, эсхүл түүний эрх олгосны дагуу ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны байгууллага нь харилцан зөвшилцөлд хүрсэн байх, үүний үндсэн дээр шинээр олгогдох уг талбайн хил зааг, солбицол, хэмжээ, байрших газар нутгийн нэр зэргийг тодорхойлсон Засгийн газрын шийдвэр гарсан байх шаардлагатай... гэж тайлбарласны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.06-ний өдрийн 0118 дугаар шийдвэрээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А мХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн "А мкомпанийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын 013385 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлахыг хариуцагчид Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж... шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу ажиллаж байна.

6.10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:, 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Нэгдүгээрт Монгол Улсын Засгийн газрын зүгээс тодорхой ажлуудыг үе шаттай хийсэн гэж үзэж байгаа. Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ хүрээнд Ашигт малтмал газрын тосны газар дээр ажлын хэсэг байгуулагдаад шүүхийн шийдвэртэй холбоотой ажиллагааг хий гэдэг байдлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал газрын тосны газарт даалгасан байгаа. Энэ хүрээнд ашигт малтмал газрын тосны газраас ажлын хэсэг гаргаад тодорхой аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх шатад ажиллаж байгаа.

Тухайлбал 2021 оноос албан бичгээр чиглэл ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний 0188, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1410 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу төрийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдтэй харилцан зөвшилцөлд хүрч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газрыг төлөөлөн оролцуулан Ашигт малтмал дээр 2019 оны А/49 дүгээр тушаалаар ажиллуулж эхэлсэн.

7.2. Үүний дараа тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулаад агентлагийн удирдлагууд өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулаад 2019, 2020, 2023 онуудад ажлын хэсгүүд шинэчлэн байгуулагдаад одоогийн байдлаар ажиллаад явж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх гээд тусгай зөвшөөрөл эзэмшихтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр гэж хуульчилсан. Нөгөө талаас А мХХК маань хуучин нэр буюу Ж" ХХК-аа өөрчлөөд А мХХК болгосон. Мөн өөрийн хүсэлтээр тусгай зөвшөөрлүүдээ буцааж өгсөн байдаг.

Ийм учраас Засгийн газрын зүгээс хийх ёстой ажлаа хийсэн гэж үзэж байна. Харин Ашигт малтмал газрын тосны газар дээр байгаа ажлын хэсэг тухайн аж ахуйн нэгжтэй хэлэлцэн тохиролцоод аж үйлдвэр эрдэс баялгийн яам руу хүргүүлээд аж үйлдвэр эрдэс баялгийн яам бусад холбогдох яам саналаа нэгтгээд Засгийн газрын хурлаар танилцуулаад шийдвэрлээд явах процессын журамтай. Үүний дагуу шийдвэрлээд явж байгаа гэдгийг хэлмээр байна гэв.

8. Иргэдийн төлөөлөгч Г.З-оос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргааны төрлийг нэрлэн зааснаар 112.1.5-д хамаарах Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатнышүүх анхан шатны журмаар хянан хэлэлцээд, хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч А мХХК-иас анх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу А мХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын XV-0133**тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ооснэхэмжлэлийн шаардлагаа А м ХХК эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-0133**тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгохыг даалгуулах гэж тодруулсан бөгөөд шүүхээс тус шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн болно.

2.2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ байгалийн цогцолборт газар буюу улсын тусгай хамгаалалт авсан талбайтай бүхэлдээ давхацсан, ...тус тогтоолын 4 дүгээр заалтад газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх хайх ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль журмын дагуу нөхөн олговрыг тооцож олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн атал Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан учраас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн нөхөн олговор шаардах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна... хэмээн тодорхойлон маргасан.

3. Анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 339 дүгээр шийдвэрээр АХХК-д Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт 563.44 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын XV-0133**дугаар тусгай зөвшөөрлийг олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 711 дүгээр шийдвэрээр "Ж" ХХК-д шилжүүлснийг бүртгэжээ.

4. Монгол Улсын Их Хурал нь 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.2-т Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хамгаалалтад авсан газарт ашигт малтмалын хайгуулын XV-0133**дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нараас энэ үйл баримттай маргаагүй.

5. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговрын асуудлаар хүсэлтээ гаргахыг мэдэгдсэний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч "Ж" ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нөхөх олговрын материал хүлээлгэн өгөх тухай 1/121 дугаар албан бичгээр ...нөхөн олговроор авах талбайн шаардлагатай материалыг бүрдүүлэн хүргүүлж байна. Бид Төв аймгийн Баянцогт, Угтаалцайдам сумдыг хамарсан 1 талбай, мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт 1 талбайг нөхөх олговроор авах хүсэлтэй байна гэх албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын А/49 тоот тушаалын ажлын хэсэгт хүргүүлжээ.

6. Үүний дараа, "Ж" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/001 дүгээр хурлын шийдвэрээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0133**тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг буцаан хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр талбай буцаан өгөх тухай өргөдлийн бүртгэлийн SU-003351 дугаарт бүртгүүлсэн "Ж" ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй 563.44 гектар талбай бүхий XB-013385 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянаж талбайг буцаан авсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Мөн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр "Ж" ХХК нь оноосон нэрээ А мболгож өөрчилсөн болох нь Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд тус компаниас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22/30 дугаартай албан бичгээр ...бид нөхөх олговор авах хүсэлтээ 2019 оны 1/117 болон 1/118 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргахад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 тоот албан мэдэгдлийг ирүүлсэн боловч түүнээс хойш ямар нэгэн арга хэмжээ авч бидний хохирлыг барагдуулах мөн Ашигт малтмалын тухай хуульд заасан аливаа нөхөх олговрыг бидэнд өнөөдрийг хүртэл олгосонгүй. Иймд ...манай компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн нөхөх олговрыг олгож өгнө үү гэх хүсэлтийг Монгол Улсын засгийн газарт хүргүүлснийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ХЭГ/2909 дүгээр албан бичгээр ...А мХХК-ийн нөхөх олговрын талаарх хүсэлтийг танд хүргүүлж байна. Хүсэлтэд дурдсан асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзнэ үү хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт хүргүүлснээс өөр ямар нэгэн ажиллагааг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас хийгээгүй гэж үзэхээр байна.

8. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болохоор Засгийн газрын бүрэн эрхийг баталгаажуулсан байна.

9. Хуулийн дээрх зохицуулалттай холбоотойгоор маргаан бүхий үйл баримттай адил төстэй хэрэг маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2024/0123 дугаар Тогтоолд ...ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн олговор шаардах эрхтэй, нөгөө талаас нөхөн олговрыг зайлшгүй олгох үүргийг Засгийн газарт хуулиар хүлээлгэсэн. Харин нөхөн олговрыг олгохдоо дүйцүүлэн өөр талбай олгох эсхүл мөнгөн дүнгээр олгож болохоор сонгох боломжийг Засгийн газарт олгожээ. ... улсын тусгай хамгаалалтад авсан талбайд бүхэлдээ багтсан, үүний улмаас ашигт малтмал ашиглах боломжгүй болсон энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөн олговор авах хүсэлт гаргах, Засгийн газраас нөхөн олговрыг шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн.

10. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0326 дугаар магадлалаар ...А мХХК-ийн эзэмшилд байсан 013385 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авсны улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлахгүй байгааАшигт малтмал газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4297 дугаар албан бичгээр өгсөн татгалзал хууль бус байх тул А мХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

11. Дээрх дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авахтай холбоотой хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх нөхцөл байдлыг тодруулахаар тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/2451 тоот ...57 дугаар тогтоолын 4 дэх заалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх холбогдох баримтуудыг ирүүлнэ үү гэх албан бичгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсний дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн х/930 тоот албан бичгээр ...57 дугаар тогтоолын 4 дэх заалтын хүрээнд А м ХХК-тай холбоотой баримт Засгийн газрын архивт байхгүй байх тул Уул, уурхай хүнд үйлдвэрийн яаманд хандана уу гэх хариуг ирүүлсэн, мөн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/0284 тоот ...нэхэмжлэгчийн нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжилсан эсэх, үүнтэй холбоотой ямар ажиллагаа хийсэн талаарх тайлбар, баримтыг ирүүлнэ үү гэх албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсний дагуу тус газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/612 тоот албан бичгээр ...ажлын хэсэг А м ХХК-ийн хүсэлттэй холбоотой хурал хийгээгүй... гэх хариуг тус тус ирүүлснээс үзэхэд хариуцагч Монгол улсын Засгийн газар нэхэмжлэгчийн гаргасан нөхөх олговор авах тухай хүсэлтийг өөрийн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас үүнтэй холбоотой аливаа баримтыг гаргаж мэтгэлцээгүй болно.

12. Тодруулбал, Засгийн газраас нэхэмжлэгчийн нөхөн олговорын асуудлыг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргаж, өөрт нь гаргасан хүсэлтийг нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Г шилжүүлснээс өөрөөр ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг 2012 онд улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэж, 2020 онд талбайг буцаан авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид нөхөх олговрыг олгоогүй нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэхээр байна.

13. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж,

Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна гээд, 16.1.1-д улсын тусгай хамгаалалттай газар гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд, 17.1.3-т энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9, 16.1.12-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох; гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д 1.Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд, 18.1.2-т энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14, 16.1.16, 16.1.17, 16.1.18-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх, 18.1.3-т улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох гэж тус тус заажээ.

14. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Монгол Улсын Их Хурлаас өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч байх бөгөөд тус тогтоолын 4 дүгээр заалтад газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх хайх ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль журмын дагуу нөхөн олговрыг тооцож олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн байх атал хариуцагч Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т ...газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөн олговор олгох-оор заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

15. Учир нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1-тАшигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол "өөр талбай"-г дүйцүүлэн олгох үндэслэл болно.

Энэ заалтын "тусгай хэрэгцээнд авах" гэдгийг Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно гэж,

2-т нөхөх олговорт тусгай зөвшөөрөл олгож болно гэснийг Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй гэж, 3-т Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй, мөн нөхөх олговорт талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно гэж тус тус тайлбарласан.

16. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын XV-0133**тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь дээр дурдсан 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцалтай үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулах эрх сэргэхээргүй болсон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь хуулиар олгогдсон нөхөх олговор авах, авахыг шаардах эрхтэй бөгөөд хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу А м ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын XV-0133**тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

17. Нэхэмжлэгчээс нөхөх олговорт дүйцүүлэн талбай олгох шийдвэр гаргуулахаар Засгийн газарт хандсан, Засгийн газраас нөхөн олговрыг мөнгөн дүнгээр эсхүл талбай олгох замаар шийдвэрлэх нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах тул дүйцүүлэн өөр талбай олгох боломжтой эсэх талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлалтай эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон талбай олгох эсхүл мөнгөн дүнгээр нөхөн олговрыг олгох замаар нөхөх олговор олгох үүргээ хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ.

18. Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0326 дугаар магадлалд ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр Ж ХХК-ийн ХV-013358 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан авсанд тооцсоныг Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасанчлан өөрийн хүсэлтээр буцаан өгсөн гэж тайлбарлах нь дээрх нөхцөл байдалтай цаг хугацааны хувьд болон нэхэмжлэгчийн хүсэл зоригтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл нэгэнт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг буцааж өгснийг нөхөх олговор шаардах эрхээ нэхэмжлэгчийн хувьд алдсан гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн. Уг үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байгаа энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...А м ХХК нь ашигт малтмалын хайгуулын XB-013385 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаагүй тул нөхөн олговор авах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

19. Дээр дурдсан үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгч Г.З-оос шүүх хуралдаанд гаргасан Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй байх саналтай байна гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А м ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А м ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Х**нэртэй газарт орших ашигт малтмалын XV-0133**тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                   Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                    Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА