Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/855

 

 

 

 

 

 

 

 2023         06          15                                   2023/ШЦТ/855

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                          

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч А.Намдаг,

Хохирогч Я.Нямдаваа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэннадмид,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ /ҮД:2101/,

Шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Д, Х.М нарт холбогдох 1906 02325 0545 дугаартай 5 хавтаст эрүүгийн хэргийг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1973 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Төгс хурц” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 39-14 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Бгийн Д /РД: /;

2. Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Дундговь сумын Эрдэнэ-Уул гацаанд төрсөн, 39, настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Ногоон талбайн 3-584 оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Хтийн М /РД:......., ПД:..../;

Хэргийн товч агуулга:

Б.Д, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.М нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зунбоо” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,183 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179,045,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Конвол” ХХК-ийн захиалгат “үйлчилгээ кино театр”-ын барилгаас 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2018 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан иргэн Я.Нямдаваагийн 300 ширхэг барилгын хэв хашмалыг төлбөрийг дараа хийх тооцоогоор тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд яллах дүгнэлт дээр дурдагдсан 2018 оны үйлдэл дээр огт санал нийлэхгүй байна. Би 2018 оны үйлдэлд огт оролцоогүй. Хохирол, төлбөрийн асуудал зөрүүтэй байна. Хамгийн сүүлд би өөрийн эзэмшлийн ХААН банкны дансны хуулгаа мөрдөгчид өгч шүүлгүүлсэн. Энэ хуулганд бүх үзлэг, шинжилгээг хийлгэсэн байгаа. Миний зүгээс хэрэглэсэн мөнгийг тогтоож гаргуулсан. Миний дансанд орж ирсэн мөнгөнөөс өгөх хүмүүст нь өгөөд үлдсэн мөнгийг нь цалин гэж тухайн үедээ ойлгож байсан. Сүүлд миний дансанд хийсэн үзлэгээр 13.000.000 гаруй төгрөгийг миний хувьд ашигласан байна гэж гаргасан байгаа...

Хувааж авсан зүйл байхгүй. Ерөөсөө миний 5925163902 дугаартай дансанд орсон мөнгийг Х.Мын тухайн үед эзэмшиж байсан 5065369158 дугаартай шилжүүлдэг байсан. Тэгээд үлдсэн мөнгөнөөс нь Мын энэ хүнд мөнгө өг гээд хэлсний дагуу тухайн хүнд нь мөнгө шилжүүлж өгсөн. “Зунбоо” ХХК-ийн данс руу ч шилжүүлсэн. Нягтлан Д.М руу мөнгө явуулсан. Ер нь мөнгө өг гэсэн болгонд нь тухайн хүмүүст мөнгө шилжүүлж өгдөг байсан...

Анх М надад хэлэхдээ одоо удахгүй хөрөнгө оруулалт ороод ирнэ. Та ганцаар хэрэг хийсэн гээд байж бай. Чамд би мөнгийг нь өгчих юм чинь хоёулаа шалгуулаад яах юм. Би мөнгө төгрөг олох талаар хөөцөлдье. Та энэ хэргийг ганцаараа үйлдсэн гээд хэргээ хүлээгээд байж бай гэж гэсэн. Үүний дагуу би цагдаа дээр очиж ганцаараа энэ хэргийг хийсэн гэж хэргээ хүлээсэн. Түүнээс хойш М болохоор одоохон мөнгө олно гээд байдаг байсан. Сүүлд манай эхнэрийг цагдаагаас дуудсан. Тэгэхээр нь би Мд хандан байцаагч манай эхнэрийг дуудсан гэсэн чинь М надад хандан та өөрийн өгсөн мэдүүлэгтэйгээ ойролцоо юм эхнэрээрээ яриулчих. Та бид хоёр хоёулаа цагдаа дээр очиж болохгүй. Би мөнгө хөөцөлдөөд явж байна. Удахгүй олдоно гэж байсан. Тэгээд л мөнгийг нь өгчихнө. Та хэдэн төгрөгөөр торгуулаад л үлдчихнэ гэсэн. Та өөрийн өгсөн мэдүүлэгтэйгээ адил утгатай эхнэрээрээ гэрчийн мэдүүлэг өгүүлчих гэсэн юм.  Тэгж хэлээд л явуулсан. Тэгээд би эхнэрийгээ цагдаа дээр дагуулж очоод мэдүүлэг өгүүлсэн. Тухайн үед байцаагч намайг гадаа байж бай гээд эхнэр мэдүүлэг өгөх гээд үлдсэн...

Би өмнө нь Д.Мтай анх 2012 онд “Заг” гээд компанид хамт ажиллаж байсан. Тухайн үед мөн адил нягтлангаар ажиллаж байсан. Тэгээд 2016 онд ажлаасаа гарчихсан гэж ярьж байсан. Ер нь бол Улаанбаатар хотод ажил хийгээд Эрдэнэтэд амьдардаг байсан юм. Анх 2018 онд “Зунбоо” ХХК барилгын карказ барина гээд захирлаар нь Х.М байсан. Намайг болохоор барилгын даамал хийлгэнэ гэсэн. Тэгээд манай компанид нягтлан бодогч, нярав, нарийн бичиг хэрэгтэй гэж байсан. Тэгээд Д.Мыг нягтлан бодогчоор ажиллуулна гээд ажилд авсан.  Урьд нь надтай ажиллаж байсан Тулгааг  хүртэл нарийн бичгээр ажилд авсан...

2018 оны 05 дугаар сард “Зунбоо” ХХК Амгалангийн барилгын суурь ажлыг эхлүүлэх гээд бид нар бүгдээрээ очсон. Тэр үед хоёр М ирсэн. Тухайн үед “Туурайн Тамга” гээд нэртэй компани байгуулсан. Энэ компанийн лого хийсэн талаар ярьж байсан. Тэр логоны зураг нь одоог хүртэл миний утсан дээр байдаг. Энэ барилгын ажил нь наадмын өмнө хөрөнгө оруулалт байхгүй гээд зогссон юм. Үүнээс хойш би тухайн барилга дээр ерөөсөө очоогүй. Наадмын дараа надад ажил явдал гараад хөдөө явсан. Би тэгээд хөдөө байж байгаад 09 дүгээр сарын 20-ны өдөр хотод орж ирээд Гэмтлийн эмнэлэгт байсан. Ер нь бол 2018 онд ийм л зүйл болсон юм...

Шахсан зүйл байхгүй. Тухайн үед мөрдөгч эхнэр, хүүхдээ маргааш дагуулж ирээд мэдүүлэг өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би Х.Мд энэ талаар хэлэхэд ийм утгатай мэдүүлэг өгчих, удахгүй мөнгө олж ирнэ, хоёулаа хамт хэрэгт холбогдож болохгүй гээд хэлсэн юм. Тэр үед би байнга Х.Мтай холбоотой байсан юм...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М өгсөн мэдүүлэгтээ: “2017 онд Д ахтай танилцсан. Би 2018 оноос “Зунбоо” ХХК-тай барилгын ажил хийхээр гэрээ байгуулсан. Сая прокурор яллах дүгнэлт уншиж байхдаа миний багын нэр болох Мөнхзул гээд дурдаад байсан. Манай эмээ намайг бага байхад Мөнхзул гээд дууддаг байсан юм. Намайг Зунбоо ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан гээд байх юм. Надад тийм гэрээ байгуулсан зүйл байхгүй. Би өмнөх шүүх хуралдаанд бүгдийг хэлсэн. Би 2018, 2019 онд “Зунбоо” ХХК-ийн хашаанд очоод хүний хэлсний дагуу тулаас төмөр ачиж өгсөн. Надад буруутай үйлдэл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Нямдаваа өгсөн мэдүүлэгтээ: “Шүүгдэгч Б.Д надад миний хохирлыг барагдуулаад өгсөн байгаа. Харин шүүгдэгч Х.Мын хувьд миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Утсаар ярьж холбогдсон ч зүйл байхгүй. Ямар нэгэн хохирол барагдуулъя гэсэн асуудал ярихгүй байгаа. Миний бодлоор ер нь Х.Мын удирдлага доор бүх зүйлийг хийсэн гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Х.М Дийн дансыг нь ашиглаж, удирдаж байсан гэж бодож байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэннадмид өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ хоёрын үйлдэл, оролцооны талаар сайн мэдэхгүй байна. Би анх 2016 онд “Зунбоо” ХХК-д захирлын жолоочоор ажиллаж байсан. Амгалангийн барилгын ажил баригдах үйл ажиллагаа дээр миний хувьд биечлэн байж байсан. Тухайн үед Амгалангийн дахин төлөвлөлтийн барилгын ажил дээр захиралтай хамт очдог байсан. Тэр үед Д, М, Мурат инженер тэргүүтэй хүмүүс тухайн барилгын ажлыг гүйцэтгэж байсан ба нэг давхрыг нь үндсэндээ босгочихсон байсан. Тухайн үед Бат-Үүлийн хүүхэд Чулуудай хөрөнгө оруулалт гэж хийж байгаа гэсэн боловч мөнгөө өгөхгүй байсан болохоор захирал өөрийнхөө хөрөнгөөр хоёр дугаар давхрыг нь босгосон юм. Сүүлдээ хөрөнгө, мөнгө дутагдаж, мөнгөний асуудалд ороод эдгээр хүмүүст цалин мөнгийг нь өгөх боломжгүй болоод улмаар Мурат инженер, М нар чинь барилгын ажилд хэрэглэж байсан тулаас төмрөөс авч яваад бусдад зарж, борлуулан аргалж байгаад сүүлдээ эдгээр хүмүүсийн цалин мөнгийг өгч дуусгаад салсан. Удалгүй 10 дугаар сард барилгын ажил зогссон. Би тухайн үед амралтаа аваад явсан. Намайг амралтаа аваад явсны маргааш өдрөөс нь эхлээд энэ хоёр гэрээ байгуулж, тулаас төмөр авч явсан юм байна лээ. Тийм болохоор би тухайн тулаас төмрийг авалцаж, өгөлцөж байхад нь би энэ компани дээр байгаагүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийг талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.17, 195/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Шан Бао шаны өгсөн: “... би Монгол улсад 1998 онд “Зунбоо” ХХК-ийг үүсгэн байгуулж, одоо хүртэл ажиллаж байгаа ба манай компани нь барилга угсралтын үйл ажиллагаа хийж гүйцэтгэдэг. Б.Д гэх хүн бол 2018 оны 07 дугаар сард хамтран ажиллаж байсан хүн байгаа юм. Б.Д нь Мөнхзул гэх хүний туслахаар нь ажиллаж байгаа хүн юм... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Мөнхзул нь хятад хэлтэй учир хамтран ажиллая 1200 ширхэг сапуд төмөр түрээслээч гэж хэлсэн. Тухайн үед Д бас байсан. Тэгээд түрээслэх гэрээг Мөнхзул гэгчтэй хамгийн эхэнд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээг хийсэн. Гэрээнд 1220 ширхэг 6 метрийн урттай тулаас төмрийг ширхэг тус бүрийг өдрийн 200 төгрөгөөр бодож 30 хоног түрээслэхээр 7,320,000 төгрөгийг дансаар надад өгсөн. Тэгээд би 1220 ширхэг тулаас төмрийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-376 тоотод хүлээлгэн өгсөн. Д дээрхийг ачааны автомашинаар ачиж авч явсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг өдрийн 200 төгрөгөөр бодож 4,614,000 төгрөгийг өгөөд 769 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ачиж авсан. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг дээрх хаягаас ачиж явсан, түрээсийн мөнгө өгөөгүй, 2018 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс авч явсан ба түрээсийн 517,000 төгрөгийг өгсөн, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг дээрх хаягаас авч явсан, түрээсийн төлбөрийг өгөөгүй, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг өдрийн 130 төгрөгөөр бодож түрээслэн 2,340,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг мөн ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй. Ингээд нийт 9 удаагийн үйлдлээр хэв хашмал 2803 ширхэг, тулаас төмөр 2713 ширхгийг Мөнхзул, Д нарт өгсөн. Нийт түрээсийн төлбөр эхний 1 сард 12,685,500 төгрөгийг авснаас өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй. Хамгийн сүүлд 200 ширхэг тулаас төмрийг авч явснаас хойш утас нь холбогдохоо байсан ба манайхаас түрээсээр авсан эд зүйлээ будад худалдан борлуулсан талаар манай агуулахаас ачсан автомашинуудын дугааруудыг шүүн очиж уулзахад худалдчихсан байсан. Хамгийн эхний удаад 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ хийснээс хойш дахин түрээсийн гэрээ хийгээгүй. Учир нь бид Мөнхзул, Д нарт итгэж гэрээг дараа нь хийхээр амаар тохирсон байсан. Дээрх хэв хашмал, тулаас төмөр нь манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд зүйлс байгаа юм. Хэв хашмал 1 ширхэг нь 48,000 төгрөг, тулаас төмөр 1 ширхэг төгрөгөөр худалдан авсан. Би дээрх ханшаар эд зүйлээ үнэлж байна...”,

“... 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн тойруу гудамжинд баригдаж байгаа “Койнвол” ХХК-ийн үйлчилгээ кино театрын барилгын хашаанаас манай компанид гэрээгээр ажиллаж байсан М, Даваа нар нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ыг хүртэл хугацаанд барилгын тулаас төмөр 5940 ширхгийг түрээслэх нэрээр гарган авч өнөөдрийг хүртэл өгөөгүй утсаа авахгүй залилан мэхэлсээр байна... Д нь Зайсангийн барилгын талбай дээрээс 6940 ширхэг сапуд төмөр авсан, үүнээс 1000 ширхгийг нь пун хавтангийн зөрүүнд өгсөн, үлдэгдэл 5940 ширхэг сапуд төмрийг Д хувьдаа зарж залилсан... Мөнхөө нь Дийг манай гүйцэтгэх захирал гэж танилцуулж байсан. Гэрээ хийхэд Д гарын үсэг зурсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.20-21, 216-217, 219-220/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хонгорзулын өгсөн: “... “Зунбоо” ХХК-д барилгын инженерээр ажилд орж байсан. Тэгэхэд Д гэх хүн би захирал нь байгаа юм чамайг ажилд авлаа гэж хэлсэн... Мөнхзул гэх хүнийг харж байсан. уулзаж ярьж байсан удаа байхгүй. Х.Мөнхзул нь Б.Дтой байнга хамт явдаг байсан... тэгээд над руу ажлаас гарснаас хойш 2-3 сарын дараа Д над руу утсаар яриад барилгын тулаас төмөр, хэв хашмал бусад худалдах талаар зар тавиулсан. Уг зар дээр эхэндээ би өөрийнхөө барьж байсан 80578118 гэсэн дугаарыг тавьж утсаар ярьсан хүн Дийн дугаарыг өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх.1.22-23/,

Х.Хонгорзул фейсбүүк цахим орчинд зарлал тавьсан талаарх баримт /хх.1.25/,

Гадаадын хөрөнгө оруулалттай “Зунбоо” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай “... Д.Цэрэннадмид”-г компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай албан бичиг /хх./27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Маргадын өгсөн: “... би “Тэргүүн чансаа” ХХК-д 2019 оны 04 дүгээр сараас хойш хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. 2019 оны 01 дүгээр сард манай компанийн хангамжийн менежер Өнөрзул фейсбүүк дэх Монголын барилгачдын групп дээр байршуулсан 450 пум, ви-5 сапуд зарна гэсэн зар дээр бичигдсэн байсан 80578118 дугаар руу залгаж асууж Д гэдэг хүнтэй холбогдсон байдаг... Дтой Өнөрзул уулзаад сапуд төмөр авахаар болсон. Доос авахдаа 1 ширхэг сапуд төмрийг 15,000 төгрөгөөр тооцож нийт 3070 ширхэг сапуд худалдаж авсан. Сапуд төмрийг авсны дараа тэр дор нь Дийн өөрийнх нь Хаан банкны 5925163902 дугаартай данс руу манай компанийн захирал Б.Ундрахбаярын Хаан банкны 5179017877 дугаартай данснаас шилжүүлсэн. Дансны хуулгыг харахад 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 14-ний хооронд нийт 46,050,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тухайн үед Д сапуд төмрөө зарахдаа өөрийнхөө сапуд төмөр гэж хэлсэн ба Амгаланд байдаг барилгын хашаанаас зөөж ачсан... 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр цагдаагийн байгууллагаас Өнөрзул руу залгаж дуудсан байдаг. Өнөрзулыг цагдаа дээр ирэхэд хэргийн хохирогч хятад иргэн болон Д нар байсан ба ямар учиртай сапуд төмөр болохыг хэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагад энэ асуудал шалгагдсанаас хойш Доос худалдаж авсан сапуд төмрийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр манай Тэрэлжид байдаг барилга дээрээс суларсан 1350 ширхэг сапуд төмрийг хохирогч байгууллагад хүлээлгэн өгсөн. Манай байгууллагын хувьд 20,250,000 төгрөгөөр хохирчхоод байгаа. Үлдэгдэл сапуд төмрийг ч гэсэн хохирогч байгууллагад өгнө гээд байгаа болохоор хохирлоо Доос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.1.33-34/,

“Зунбоо” ГХОХХК-й улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх.1.36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн гэрчээр өгсөн: “Манай барилгын бригад “Зунбоо” барилга угсралтын компанитай 2018 оны 06 сараас хамтарч ажилласан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний банкны мөнгө нэхэгдээд мөнгө олдохгүй болохоор нь орчуулагч Мөнхзулыг “Зунбоо” ХХК-ийн захирал Шантай утсаар яриулаад барилгын тулаас төмрийг нь түрээсэлье гээд барилгын тулаас төмөр түрээслэхээр болсон юм. Тэгээд Хан-Уул дүүргийн Зайсан дахь барилгын хашаанаас нь 4940 ширхэг барилгын тулаас төмрийг машинд ачуулж авч яваад Барс худалдааны төвийн ар талд үйл ажиллагаа явуулж байгаа дахин төлөвлөлтийн барилгад 1 ширхгийг нь 18,000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд би уг мөнгөөр банкны зээлээ төлсөн юм. Тэгээд дараа 01 сарын сүүлээр Мөнхзулыг Шан даргатай утсаар яриулж дахин барилгын тулаас төмөр түрээслүүлье гэж хэлүүлээд “Зунбоо” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан дахь дахин төлөвлөлтийн барилгын хашаанаас 2 удаа машинтай очиж нийт 2713 ширхэг барилгын тулаас төмөр буюу салуд төмөр 2803 ширхэг барилгын пун буюу хэв хашмал ачиж авч явсан юм. Тэгээд ун 2713  ширхэг барилгын тулаас төмөр, 2803 ширхэг хэв хашмалыг Дарь-Эхийн эцсийн буудалд түрээслүүлдэг гэх компанид 1 ширхгийг 11,000 төгрөгөөр зарчихсан юм. “Зунбоо” ХХК-с уг барилгын тулаас төмрийг түрээсэлнэ гэж хэлүүлж авахдаа бичгээр гэрээ хийсэн зүйл байхгүй. Барилгын хашаагаас тулаас төмрийг авахдаа харуулынх нь дэвтэр дээр гарын үсэг зурж авч явсан байгаа. М 2018 онд манай бригадад нягтлангаар ажиллаж байсан. Гэхдээ дээрх барилгын тулаас төмөр авсан талаар юу ч мэдэхгүй. Мөнхзул Говь-Алтай аймагт байгаа гэсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр ирнэ гэж ярьж байсaн, Мөнхзул бол намайг барилгын тулаас төмөр зарж борлуулсан талаарх асуудлыг бол бүгдийг нь мэдэж байгаа. Сүүлд нь авсан 2713 ширхэг барилгын тулаас төмөр 2803 ширхэг хэв хашмалыг эхнэр маань эмнэлэгт хэвтээд мөнгө хэрэгтэй болоод аваад зарчихсан юм. Мөнхзул Офицерт гэр нь байдаг гэсэн ба яг хаана байдгийг нь бол мэдэхгүй байна. Мөнхзул 800168688 гэсэн дугаарын утсан дээр байгаа. Дээрх барилгын тулаас төмөр болон хэв хашмалыг зарсан хүмүүсийн овог, нэр, утасны дугаарыг мэдэхгүй, харин зарсан газраа очоод зааж өгч мэднэ. Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр авсан 4940 ширхэг барилгын тулаас төмрийн 1000 ширхгийг нь Шан даргын өрөнд /нэрийг нь мэдэхгүй/ барилгын компанид өгсөн ба энэ талаар Шан дарга өөрөө мэдэж байгаа. Мөн барилгын тулаас төмөр авч түрээсэлсэн мөнгө гэж Шан даргад нийт 20.000.000 гаран төгрөг өгсөн байгаа. Уг мөнгийг өгөхдөө Шан даргын данс руу хийж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн гэрчээр өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3000 ширхэг тулаас төмрийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсангийн зүүн талд байх барилгаас авсан ба энэ өдрөөс хойш 7 хоногийн дараа дахин 2300 орчим тулаас төмрийг мөн Зайсангийн зүүн талд байх барилгаас авсан, дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орчим 2.800 ширхэг хэв хашмал авсан ба үүнээс 300 орчим нь эвдэрсэн байсан. Дээрхийг ачихад худалдан авсан хүмүүс өөрсдийнхөө автомашинаар ирж ачиж авч явсан. Би дээрх тулаас төмөр болон хэв хашмалыг худалдан борлуулахаар хуучин хамт ажиллаж байсан Хонгорзул гэдэг хүнээр фейсбүүкт зар тавиулсан тэгээд тэр зарын дагуу надтай холбогдсон хүмүүст дээрхийг худалдсан юм. тэгээд “Ю БИ Тэргүүн чансаа” гэдэг ХХК-д нэг бүрийг нь 17,000 төгрөгөөр            ширхгийг, нийт 51,000,0000 төгрөгөөр тулаас төмөр худалдсан. Дараа нь "Үүр тээл” ХХК-д 16,000 төгрөгөөр 2000 ширхгийг нийт 32,000,000 төгрөгөөр худалдсан, дараа нь Дарь-Эхэд эвдэрхий хэв хашмал нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр 300 ширхэг, 2500 ширхгийг 24,000 төгрөгөөр, мөн 100 орчим тулаас төмрийг 17,000 төгрөгөөр, нийт 80,000,000 төгрөгөөр худалдсан. Ингээд би 163,000,000 төгрөгтэй болсон. Тэгээд би энэ мөнгөнөөс түрээсийн төлбөрт 20 гаран сая төгрөгийг Жан даргад өгсөн. 100,000,000 төгрөгийг Батбаяр гэж Өвөрхангайд байдаг залууд өрөндөө өгсөн. Батбаярын утасны дугаарыг би мэдэхгүй, овог нэр гэрийн хаягийг нь ч мэдэхгүй. Үлдсэн 43 сая төгрөгөөр гэртээ 2 сая төгрөгөөр буйдан авсан, байшингийн халаалт 2 сая төгрөгөөр тавиулсан. Тэгээд л идэж уугаад л дуусгасан. Өөр юм болж чадаагүй. Мөнхзулд 6 сая төгрөгийг өгсөн юм байна. Мөнхзул хаана байгааг мэдэхгүй. Утасны дугаар нь 88016888. Би хүний өр төлөх гээд л тэгээд л ийм зүйл хийчихлээ. Би Шан даргад энэ бүхнийг 3 дугаар cap гэхэд өгнө гэж хэлж ярьсан байсан. Өөрөө мэдэж байгаа. Тэгээд буцааж өгөх гээд чадалгүй яваад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.1.47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн гэрчээр өгсөн: “Би өөрөө хувиараа барилгын бригадын даргаар ажилладаг ба 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс “Зунбоо” ХХК-ийн Амгалан Жанжин клубийн ойролцоо байдаг дахин төлөвлөлтийн орон сууцны барилга дээр бригад хариуцаж ажилласан. Гүйцэтгэлээрээ буюу 1 давхрыг цутгасны дараа мөнгөө авдаг, ажиллах хугацаандаа гүйцэтгэлийн мөнгөө бүрэн авч байсан гэхдээ сүүлийн сарын цалинг хугацаа хэтэрч өгсөн. 1 cap гаран л ажилласан байх, сүүлдээ мөнгөгүй болоод барилгын ажил зогсож манай бригад тарцгаасан. Тэрнээс хойш ажиллаагүй ч гэсэн “Зунбоо” ХХК-тай холбоотой байсан. Хамтарч ажиллах үедээ Мөнхзул гээд хувиараа Хятад хэлний орчуулга хийдэг залууг авч очиж орчуулга хийлгэж байсан. Орчуулгын хөлсөнд сарын 1,800,000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж бэлнээр өгч байсан. Мөнхзул бол “Зунбоо” ХХК-ийн ажилтан биш миний олж ирсэн хүн байгаа юм. Шаардлагатай үедээ шууд Мөнхзул руу яриад захирал Шантай яриулчихдаг байсан. 2019 оны 01 сард надад мөнгөний хэрэг гарсан учраас Мөнхзултай яриад Шан захиралтай яриад “сапуд төмрийг чинь түр хугацаанд түрээслээд хавар ирэхээр чинь буцааж өгье” гэж хэлж яриулахад Шан захирал зөвшөөрсөн. Тухайн үед Өвөрхангай аймгийн Бат- Өлзий суманд гэрийн мод хийдэг Батбаяр гэдэг хүнээс 2 3 жилийн өмнө авч байсан нийтдээ 40 орчим сая төгрөгийн өртэй байсан. Уг нь бага багаар мөнгөө өгөөд байдаг байсан боловч над руу холбогдоод “яаралтай мөнгө хэрэг боллоо” гэхээр нь Шан захирлаас “сапуд төмрийг түрээсэлье, боломжийн хүн таарвал зарчихъя” гэж хэлэхэд Шан захирал зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 01 сарын 14-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд нийт 6563 ширхэг сапуд төмөр, 2803 ширхэг хэв хашмалыг авсан. Хэв хашмал болон 2000 орчим сапуд төмрийг Амгаланд байдаг барилгын хашаанаас авч явсан. Харин үлдсэн сапуд төмрийг Зайсанд байдаг барилгын хашаанаас ачсан. Тухайн үед намайг сапуд төмрийг ачихад Шан захирал өөрөө байсан. Ингэж авахдаа Мөнхзулаар Шан захирал руу утсаар яриулж орчуулга хийлгэж байсан, би өөрөө Хятад хэлгүй учраас захиралтай ойлголцож чаддаггүй. Мөнхзулыг яриулахдаа би захирлаас сапуд төмрийг түрээсэлж аваад зарах гэж байгаа талаараа хэлж, захиралд утсаар хэлээд өгөөч ээ гэхэд бид 2 ярилцаж тохиролцоод 6 сая төгрөгийг Мөнхзулд өгөхөөр болсон. Захиралтай яриулж сапудаа авч зарсны дараа Мөнхзулд 6 сая төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын дундуур Офицеруудын ордны замын хойд талын автобусны буудал дээр уулзаад мөнгөө бэлнээр өгсөн. Энэ үед би ганцаараа явсан, Мөнхзул нэг танихгүй залуутай хамт ирээд мөнгөө авсан. Тэрнээс хойш Мөнхзултай бараг холбогдоогүй байж байгаад 2019 оны 03 сард Шан захирлыг Монголд ирэхэд нь Мөнхзултай хамт Шан захиралтай компанийн оффис болох Хан-Уул дүүргийн Цэлмэг хотхоны байранд очиж уулзсан. Тэрнээс хойш дахиж Мөнхзултай холбогдоогүй. Энэ хугацаанд би Шан захирлаас авсан 3070 ширхэг сапуд төмрийг “Ю би тэргүүн чансаа” ХХК-д ширхгийг нь 15,000 төгрөгөөр тооцож зарсан. Мөнгөө өөрийн хаан банкны 5925163902 дугаартай дансаар авсан. 1310 ширхэг сапуд төмрийг “Үүр тээл” ХХК-д ширхгийг 16,000 төгрөгөөр тооцож зарсан, мөнгөө дээрх дансаараа авсан. Үлдсэн сапуд төмрөө Дарь эхэд байдаг цагдаагийн хэлтсийн хойно байдаг хэв хашмал сапуд төмөр түрээсэлж зардаг компанид 1 ширхэг сапуд төмрийг 13,000 төгрөгөөр тооцож, 1 ширхэг хэв хашмалыг дунджаар 10,000 төгрөгөөр 290 ширхгийг, үлдсэн 2000 орчим ширхэгийг дунджаар 20,000-22,000 төгрөгт тооцож зарсан, мөнгөө мөн дансаар авсан. Өөр газар зараагүй. Зарсан мөнгөө данснаас дандаа АТМ-с аваад өртэй байсан Батбаярт цагаан сарын өмнө хотод ирэхэд нь уулзаад бэлнээр 46 сая төгрөгийг өгсөн. Тэр үед би өөртөө бэлнээр авчихсан байсан мөнгөө нийлүүлээд Батбаярт мөнгөө өгсөн. Мөнгөө өгөх үед би ганцаараа байсан, харин Батбаяр өөр 2 хүнтэй хамт ирээд Нарантуул захын өргөтгөл дээр уулзаад өгсөн. Үүнээс өөр гэртээ нам даралтын халаалтыг өөрөө хийсэн. Ойролцоогоор 4 сая орчим -өгрөг болсон. Бас гэртээ 2,800,000 орчим төгрөгөөр буйдан авч, үлдсэнийг нь идэж уугаад ахуйн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Манай эхнэр надаас “хаанаас ингэж их мөнгө олсон юм” гэхэд сапуд төмөр зарсан талаараа үнэнээ хэлсэн. Эхнэрээс өөр мэдэх хүн байхгүй. Уг нь Шан захиралд 2019 оны 03 сард мөнгийг нь өгнө гэсэн боловч одоог хүртэл өгч чадаагүй байгаа. Надад мөнгө хэрэг болоод байсан учраас худлаа түрээсэлнэ гэж хэлж аваад бусдад зарчихсан. Мөнхзулд өгсөн 6 сая төгрөг утсаар яриулсны хөлс байгаа юм. Намайг сапуд төмрийг зарах гэж байгаа талаар мэдэж байсан. Тухайн үед 80016888 дугаарын утсаар холбогдож байсан, гэр нь Офицеруудын ордны орчим байдаг гэсэн. Нас нь ойролцоогоор 25-26 орчим насны эрэгтэй  хүн байгаа, машин унадаггүй, Өвөр монголд Хэл уран зохиолын сургууль төгссөн гэж ярьж байсан. Одоо холбогдож чадахгүй байгаа. Харин Батбаярыг дугаарыг мэдэхгүй байна. Өнгөрсөн 2019 оны 04 сард Эрдэнэт руу явахдаа өөрийнхөө Самсунг эс 3 загварын гар утсаа гээгээд утасны дугаар нь байхгүй болчихсон. Одоо ямар дугаараар холбогдохыг мэдэхгүй байна. Гэрт очиж байгаагүй, зах дээр байхад танилцаж байсан. 2006 онд уурхай руу ажилд явахдаа 10 гаран монгол гэр авахдаа Батбаяраас авч танилцаж байсан юм. 2007 онд Батбаяраас хашаа байшинтай болох гэж хамгийн анх 26 сая төгрөг аваад, хүүтэйгээ нийлээд их мөнгө болсон. Өмнө нь бага багаар мөнгөө өгч байсан, хамгийн сүүлд мөнгөө өгөхөд хүүтэйгээ нийлээд 46 сая төгрөг болсон. Сапуд төмөр болон хэв хашмал худалдан авсан газруудыг зааж өгч чадна...” гэх мэдүүлэг /хх.1.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн сэжигтнээр өгсөн: “БНХАУ-ын иргэн Шан Баошан гэх хүнтэй би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн дэргэдэх барилга дээр 2017 онд карказ гагнах ажил эрхэлж танилцаж байсан. Ажил хэргийн харьцаа холбоотой. Мөнхзул нь 2016 онд Аман Хуур 2 хотхон дээр ажилд орж танилцаж байсан. Би түрээслэх гэрээ хийж нийт 3 удаагийн ачилтаар 6964 ширхэг тулаас төмөр, 2500 ширхэг хэв хашмалыг ачиж авсан. Тэгээд дээрх тулаас төмөр, хэв хашмалыг бусдад хямд худалдаж борлуулсан. Нийт хэчнээн төгрөг болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд дээрх түрээсийн гэрээ байгуулан авсан эд зүйлсээ ойролцоогоор 60 орчим сая төгрөгөөр худалдаад мөнгийг нь би Мөнхзул гэгчид өгсөн. Мөнхзул энэ санааг гаргасан, би зөвшөөрч очиж тоолж гарын үсэг зурж ачуулсан. Худалдах газруудыг Мөнхзултай хамт ажилладаг Хонгорзул гэх эмэгтэйгээр зар тавиулаад тэгээд бусдад худалдсан. БНХАУ-ын иргэн Шан Баошанд дээрхийг худалдан борлуулах талаар би хэлээгүй. Мөнхзул ч хэлээгүй, анхнаасаа бусдад худалдах санаатайгаар л түрээсээр авсан. Мөнхбаатарын Мөнхзул гэдэг, 1991 онд төрсөн байх. Надад анх Мөнхзул “та надад өөрийнхөө нэр дээр данс нээлгээд өг, би тэр картыг нь хэрэглэж байгаад алтан карт болгож өгнө” гэсэн. Тэгээд би хэлснийх нь дагуу Хаан банканд өөрийн нэр дээр данс нээлгээд тэгээд Мөнхзулд өгсөн. Мөнхзул тэр картыг ашиглаж байсан, картад байгаа мөнгийг Мөнхзул зарцуулдаг байсан. Миний хувьд Мөнхзулаас 800.000 төгрөгөөр 1 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа, 2019 оны цагаан сараар 1 сая төгрөгийг тус тус авсан. Өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, дээрх мөнгийг би бэлнээр авсан. Миний мэдэхээр Мөнхзулын овог нь Мөнхбаатар гэдэг, 1991 онд төрсөн, Увс аймгийн малчин сумын харьяат гэж хэлж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Ажлын байр, гэрийг нь үнэндээ мэдэхгүй байна. Өмнө нь 80106588 одоо 86790725 дугаарын утастай байгаа. Эхнэр нь гэж Энхцэцэг гэдэг эмэгтэй байдаг, би 2019 оны 7 дугаар сард түрээсэлдэг байсан байранд нь очиж уулзаж байсан. Тэр байр нь 3, 4 дүгээр хорооллын орчим байдаг байсан би хаягийг нь мэдэхгүй байна. Зааж өгч чадна. 2018 онд манай гэрийг авч айлын хашаанд өвөлжиж байсан. Хонгорзул гэдэг нь Шан Баошаны барилга дээр ажиллаж байсан инженер эмэгтэй байгаа. Мөнхзултай хамтран ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.95-96/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн гэрчээр өгсөн: “Би хувиараа 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй угсралт хийдэг баргиад хариуцан ажилладаг юм. 2018 онь 06 дугаар сарын 23-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сар хүртэл манай баргиад “Зунбоо” ХХК-тай хамтран Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн хажууд байрлах 16 давхар орон сууцны барилгын ажлын угсралтын ажлыг хариуцан ажиллаж байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр “Зунбоо” ХХК-ийн захирал Шан Бошан-тай 5653 ширхэг сапуд төмөр 3 сарын хугацаатай буюу 2019 онь 04 дүгээр сард буцааж өгөхөөр 1 ширхгийг нэг хоногт 170 төгрөгөөр буюу нийт 86,490,900 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн талд байрлах уг компани хашаанаас 3070 ширхэг сапуд төмөр ачиж аваад “Тэргуүн чансаа” ХХК-тай тохиролцон түрээслэх гэж байснаа болиод 1 ширхгийг 15,000 төгрөгөөр нийт 3070 ширхгийг 43,050,000 төгрөгөөр зарсан. Үлдсэн 2583 ширхэг сапуд төмрийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн хашаанаас ачиж аваад 30 гаран насны залууд 1 ширхэг сапуд төмрийг 16,000 төгрөгөөр нийт 41,328,000 төгрөгөөр зарсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн талд байрлах “Зунбоо” ХХК-ний хашаанаас ачуулсан 3070 ширхэг сапуд төмрийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний хооронд “Тэргүүн чансаа” ХХК-ний менежер Б.Өнөрзул гэх залууд 3070 ширхэг сапуд төмөр 46.050.000 төгрөгөөр зарсан. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн хажууд байрлах “Зунбоо” ХХК-ийн хашаанаас ачуулсан 2583 ширхэг сапуд төмрийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр 30 орчим насны залууд 1 ширхгийг 16,000 төгрөгөөр 2583 ширхгийг 41,328,000 төгрөгөөр зарсан. Би аль алийг нь огт танихгүй. Тухайн үед би өөрийн бригадын талбайн инженер Хонгорзул гэх охиноор Facebook-д пун, сапуд төмөр зарна гэсэн зар байршуулан. Уг зараар холбогдож зарсан. “Зунбоо” ХХК-с сапуд төмөр түрээслэн авах нэрийдлээр зарахад хамт оролцсон хүн байхгүй. Манай бригадын орчуулагч Мөнхзул гэх 29 орчим настай, утас нь 80016888, талбайн инженер Хонгорзул гэх 25 орчим насны охин байдаг юм, утсыг нь мэдэхгүй байна. Энэ хоёр хүн ямар нэгэн байдлаар уг асуудалд огт хамаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.223-224/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн гэрчээр өгсөн: “Би Шан Бошантай 2019 оны 01 дүгээр сард амаар ярилцаад “ сапуд төмрөөс чинь аваад түрээслэхийг нь түрээслээд, зарахыг нь хэр таарах үнэд нь зарчихъя ” гэхэд Шан Бошан “болно, намайг БНХАУ-аас ирэхэд түрээсэлснээ буцааж өгөөд, зарсан бол мөнгө төгрөгийг нь бэлдээд байж байгаарай, би 2019 оны 03 дугаар сард ирнэ ” гэсэн энэ яриаг Шан Бошан бид хоёр оруулагч Мөнхзулаар утсаар дамжуулан ярьсан юм. Нийт 6653 сапуд төмөр авсан ба 1000 сапудыг Шан Бошан Г /нгийн өрөнд өгүүлсэн, миний авсан 5653 ширхэг сапуд байгаа юм. Бас өөр энэ 6653 сапудаас гадна ажилчдын цалингийн өрөнд өгсөн сапуд төмөр байгаа тэгэхэд хэдэн сапуд өгснийг нь мэдэхгүй байна, тэр сапуд төмрөө Шан Бошан миний авсан 5653 сапуд төмөр дээр нэмж тооцоод байх шиг байна. М гэж оруулагч байгаагүй, Мөнхзул гэж орчуулагч байсан. Би Хятад хэл мэдэхгүй учир орчуулагч Мөнхзулаар дамжуулан “сапуд төмрөөс чинь аваад түрээслэхийг нь түрээслээд, зарахыг нь хэр таарах үнэд нь зарчихъя” гэж Шан Бошанд хэлүүлсэн, Шан Бошан орчуулагч Мөнхзулаар дамжуулан “болно, намайг БНХАУ-аас ирэхэд түрээсэлснээ буцааж өгөөд, зарсан бол мөнгө төгрөгийг нь бэлдээд байж байгаарай, би 2019 оны 03 дугаар сард ирнэ ” гэж хэлүүлсэн. Мөнхзулаар би орчуулга хийлгэсэн, өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би барилга дээр ажиллахаар болоод хятад хэлний орчуулагч хэрэгтэй болоод Мөнхзулыг орчуулагчаар авсан юм, Шан Бошан өөрөө надад орчуулагч Мөнхзулыг танилцуулж олж өгч байсан юм. Одоо би хаана байгааг нь мэдэхгүй, холбоо бариагүй удаж байна. Сапуд төмөр авахад миний хэлснийг орчуулж өгч байснаас өөр ямар нэгэн оролцоо байхгүй.  Би Шан Бошанаас авсан 5653 ширхэг сапуд төмрийнхөө 2583 ширхгийг нь 4253 ширхэг сапуд төмрийг UB тэргүүн чансаа ХХК-д зарсан асуудалд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа юм. Мөнхзул 2018 оны 05 дугаар сарын 23-нд Шан Бошантай гэрээ хийхэд ажиллаж эхлээд 2018 оны 07 дугаар сарын 20-диор ажил зогсоход Мөнхзул ажиллахаа больсон юм. 2019 оны 01 дүгээр сард би Шан Бошан даргатай сапуд төмрийн асуудлаар ярих гээд хэл ойлголцохгүй байсан болохоор Мөнхзулын 80016888 дугаарын утас руу нь залгаж Шан Бошантай яриулаад үүнээс хойш дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх.1.225-227/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн гэрчээр өгсөн: “UB тэргүүн чансаа ХХК-д 3070 ширхгийг, нэг ширхгийг нь 15,000 төгрөгөөр зарсан. “Үүр тээл” ХХК-д 1310 ширхгийг, нэг ширхгийг 16,000 төгрөгөөр худалдан борлуулсан. “Үүр тээл” ХХК нь ТЭЦ-4 урд байрладаг. Би “Үүр тээл”-ийн Бат-Ирээдүй гэх хүнд зарсан, төлбөр нь дансаар орж ирсэн би дансныхаа хуулгыг аваад ирсэн байгаа. Мөн Дарь-Эхэд сапуд төмөр түрээсэлдэг газар 1000 орчим ширхгийг зарсан. “Тод үнэлгээ ХХК-ийн №06/236 дугаартай үнэлгээтэй танилцлаа. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад үнэлгээтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.228-229/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн яллагдагчаар өгсөн: “... Би энэ хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Х.Мтай хамтран оролцсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн Хаан банкны 5925163902 дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд хамт байлцсан. Тэгэхэд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд миний Хаан банкны 5925163902 дугаартай данс руу энэ хэрэгтээ холбоотой 111,405,000 төгрөгийн орлого орсон байна. Үүнээс 13,716,850 төгрөгийг өөрт хамааралтай буюу өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн данс руу шилжүүлсэн болон өөртөө ашигласан байна. Энэ хугацаанд миний данс руу орсон бусад мөнгийг Х.М өөр лүүгээ болон бусад ажлын хамаарал бүхий хүмүүс рүү шилжүүлэхийг даалгасны дагуу би шилжүүлсэн, мөн бэлнээр мөнгө гаргаж өгсөн байдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнөх үйл явдал, Х.Мын холбогдсон хэргийн талаар мэдэхгүй. Намайг оролцоогүй байхад хамтран оролцсон гээд байгаад гомдолтой байна. 2018 оны 04 дүгээр сард 5065369158 дугаартай дансыг шинээр Х.Мд өгч байсан. Уг дансыг нээснээс хойш би нэг ч удаа ашиглаагүй. Тийм учраас дээрх хугацаанд шилжүүлсэн 46,075,000 төгрөгийг Х.М авсан гэсэн үг. М өөртөө данс нээлгэх боломжгүй гээд надаар данс нээлгэж байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний данс руу орж ирсэн 12,000,000 төгрөгөөс АТМ-с 10,00,000 төгрөгийг гаргаж аваад Х.Мд бэлнээр Баянгол дүүргийн хорооллын 53 дугаар байрны авто зогсоол дээр аваачиж өгсөн. Үүнийг мэдэх надтай хамт явж байсан хүн байгаа, шаардлагатай гэвэл шүүх хуралд оролцуулж болно. Миний данснаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 750,500 төгрөгийг АТМ-р гүйлгээ хийгдэж зарлагаар гарсан талаар тодорхой санахгүй байна. Гэхдээ би энэ мөнгийг өөртөө ашигласан зүйл байхгүй. Х.Мд л аваачиж өгсөн байх. Мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөгийг 5030635235 дугаартай Б.Өсөхбаярын данс руу, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг 5278050298 дугаартай С.Энхбатын данс руу, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 240,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг 5017160969 дугаартай Ц.Булганы данс руу, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг 5094063157 дугаартай Д.Алтантуулын данс руу, 240.000 төгрөгийг 5555086082 дугаартай Х.Хонгорзулын данс руу тус тус шилжүүлсэн байна. Би Өсөхбаяр, Энхбат, Алтантуул нарыг танихгүй, тийм учраас Х.М л надаар шилжүүлэг хийлгүүлсэн. Харин Булган, Хонгорзул нар Х.М бид нартай хамт ажиллаж байсан ажилчид, Х.М намайг Булган, Хонгорзул руу мөнгө өг гэхээр нь тэр мөнгийг нь шилжүүлсэн. Миний хамаарал бүхий этгээдүүд рүүгээ шилжүүлсэн өөрийн ашигласан мөнгийг Х.Мын хэлснээр цалин гэж ойлгож зарцуулсан. Мөн Нямдаваад учирсан хохирлоос өөрт хамаарах хохирлыг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.5.220-221/,

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай “... Сапуд 1220ш*200 төгрөг... 7,320,000 төгрөгийн 30 хоног хугацаанд төлөх” түрээсийн гэрээ /хх.1.48-49/,

“Зунбоо“ ХХК-д гаргасан Б.Дийн хүсэлт /хх.1.51-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Одмаагийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сард манай нөхөр Д надад хүнээс тулаас төмөр аваад өрөө өгчихсөн гэж хэлсэн. Д гэртээ буйдан авч нам даралтын зуух тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхтөрийн өгсөн: “Хаан банкны нэг данстай. 5925039500 дугаартай харилцах данс. Мобайл банк ашигладаг байсан одоо хугацаа нь дуусчихсан ашиглахгүй байгаа. 2019 оны 07 сарын 10-ны үеэр хугацаа нь дуусчихсан ашиглаж болохгүй байсан, сунгуулаагүй байгаа. Харин манай аав мобайл банк ашигладаг эсэхийг мэдэхгүй байна, мөнгө хэрэгтэй байна гээд аавд хэлэх үед над руу шилжүүлдэг юм. Яаж шилжүүлдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай аав над руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Тэр мөнгийг би өөрийнхөө хэрэгцээнд хувьдаа зарцуулсан. Өвлийн хувцас, гутал болон Iphone 6 plus rap утас авсан. Баримтууд байхгүй, мөнгөө картаасаа аваад бэлнээр мөнгөө өгч байсан. Үлдсэн мөнгийг нь үрээд л дууссан байх, өөр юу юу авснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Ирээдүйн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сард фейсбүүкийн Монголын барилгачин гэх хаягтай групп дээр Д.Мөнхтуяа гэх хүний фейсбүүк хаягаас 45-тай пум, 4-тэй сапуд төмөр зарна 88717889, 88561289 гэсэн зарын дагуу 88717889 дугаар руу залгаж холбогдоход Д гэх хүн байсан. Тэгээд 4-тэй сапуд төмрөөс 1000-аад ширхгийг авахаар болсон. Нэг ширхэг төмрийг 16,000 төгрөгөөр тооцож 1310 ширхэг төмрийг худалдаж авахаар болсон. Д нь хэлэхдээ манай сапуд төмөр байгаа юм, би өөрөө инженерээр ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд сапуд төмрийг Зайсангийн танктай хөшөөний зүүн талд баригдаж байсан барилгын хашаанаас 500 ширхэг сапуд төмрийг очиж авсан. Ингэхэд Д өөрөө барилгын хашаандаа оччихсон байсан. Тухайн үед барилгын ажил нь зогссон байсан, харин харуул нь гээд эмэгтэй хүн байсан... тэр өдрөө Зайсангаас сапуд төмрөө ачаад дараа нь Амгалангийн замын урд талд байсан барилгын хашаанаас үлдсэн сапуд болох 810 ширхэг төмрийг ачсан. Тэгэхэд барилга дотроос сапуд төмөр ачих хүмүүс гаргаж өгсөн. Энэ үед барилгад ажиллаж байсан хүмүүс нь Дийг таниад илтгэл, рапорт өгөөд байхаар нь итгэсэн юм. Дид мөнгийг өгөхдөө өөрийнх нь Хаан банкны 5925163902 дугаартай данс руу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,960,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.57-58/,

Шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн ХААН банкны шилжүүлгийн баримт /хх.1.59/,

“Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх.1.65-66, 236-238/,

Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.70-77/,

Шүүгдэгч Б.Дийг яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх.1.84-86, 89-91/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.73-77/, 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.98-100/,

Б.Дийн ХААН банкны 5065369158, 5925163902 тоот данснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /хх.1.103-106, 5.43-44, 46, хх.5.241-244/,

ХААН банкны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 29/9124 дугаартай Б.Дийн дансны хуулга хавсралтаар ирүүлсэн тухай албан бичиг /хх.5.48-49/,

Б.Дийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх.1.114-123, 150-159, хх.2.153-157, 5.231-240/,

“Зунбоо” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай албан хүсэлтүүд /хх.1.164, хх.2.27-28/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.179, хх.2.186-187/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэрэннадмидын өгсөн: “... манай компанид гэрээгээр ажиллаж байсан М /Утас:80016888/, Даваа /утас:91187889, 88177889/ ийм дугаараар 2018.09.02-ны өдрөөс 2019.03.15-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын тулаас төмөр /сапуд/ 5940 ширхгийг түрээслэх нэрээр авч өнөөдрийг хүртэл өгөлгүй, утсаа авахгүй залилан мэхэлсээр байна...” гэх мэдүүлэг /хх.1.222/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өнөрзулын өгсөн: “... 80578118 гэх дугаар руу холбогдож ... өөрийгөө Д гэх 45-50 орчим насны эрэгтэй хүнтэй уулзаж...1 ширхгийг 15,000 төгрөгөөр авахаар тохиролцож...нийт 3070 ширхэг сафуд төмөр уг хашаанаас ачуулан авсан. Төлбөр болох 46,050,000 төгрөгийг Б овогтой Д гэх хүний Хаан банкны 5925163902 тоот данс руу манай компанийн захирал Б.Ундрахбаярын 5179017877 тоот данснаас шилжүүлэг хийж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.231/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хонгорзулын өгсөн: “... Дараа нь буюу 2019 оны 01 дүгээр сард Д ах залгаад чи өөрийнхөө Facebook хаягаар зар тавиад өгөөч ахад нь хаяг байхгүй... Мөнхзул гэх хүнийг зүс мэдэхээс өөр зүйл мэдэхгүй бараг танихгүй...” гэх мэдүүлэг /хх.1.233/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх.1.238/,

Шүүгдэгч Х.Мыг яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжууд /хх.2.80-82, 236-237, хх.3.65-66, 72-74, 194-196, 202-204/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх.1.98-100, 2.39-40, 88-89/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.172-173/,

Иргэн Я.Нямдаваагийн бичгээр гаргасан өргөдөл /хх.2.194/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхжиний өгсөн мэдүүлэг /хх.2.147-148/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Нямдаваагийн өгсөн: “... би барилгын ажил эрхэлж байсан бөгөөд миний ажил хийж байхад үлдсэн байсан 300 ширхэг хэв хашмалыг 2018 оны 08 дугаар сарын үед Мөнхзул гэдэг хүн яриад та хэв хашмалаа надад худалдчихаач гэж ярихаар нь очиж уулзсан. Мөнхзул Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлчихсэн байсан юм. Тэгэхээр нь би Мөнхзултай тохиролцоод 300 ширхэг хэв хашмалыг 12,500,000 төгрөгөөр худалдахаар болсон. Тэгээд миний хэв хашмалыг Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокт байдаг хашаанаас 300 ширхэг хэв хашмалыг Мөнхзултай хамтарч ажиллаж байсан Д ирж ачаад аваад явсан. Түүнээс хойш Мөнхзул таны мөнгийг өгнө гэж хэлсээр байгаад түүнээс хойш огт холбоо барихгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.2.197-198/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мын өгсөн: “Би “Зунбоо" ХХК-д ажиллаж байгаагүй. Харин “Зунбоо” ХХК-ийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч компанид 2018 онд ганц сарын хугацаатай нягтлан бодогчоор ажиллаж байсан. Бгийн Д бид 2 өмнө “Бродерс” ХХК-д хамт ажиллаж байсан юм. 2018 оны хавар Д надтай “Зунбоо” ХХК-ийн барилгын ажил авсан. Намайг ажилгүй байгаа юм чинь нягтлан бодогчоор ажиллах уу гэж асуухаар нь зөвшөөрч Дийн захирал Мөнхзул гэдэг хүнтэй уулзаж, нягтлан бодогчоор ажиллахаар тохирсон. Тухайн үед Мөнхзулын “Туурайн тамга” ХХК нь “Зунбоо” ХХК-с барилгын ажил авсан гээд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон байсан юм. Би туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон Мөнхзулын “Туурайн тамга” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ “Зунбоо” ХХК-ийн бариулж байгаа барилгын ажилд шаардлагатай сапуд, барилгын материалыг хааяа бусад газраас авдаг байсан. Би эрүүгийн 1906023250545 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 48, 49 дүгээр хуудсан байгаа 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-г харлаа. Энэ гэрээний талаар надад одоо мэдэх зүйл байхгүй байна, би санахгүй байна. Бодвол “Туурайн тамга” ХХК нь “Зунбоо” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн компанидаа туслан гүйцэтгэгчээр өөр компани оруулж байсан. “Туурайн тамга” ХХК-ны туслан гүйцэтгэгчээр оруулж ажиллуулсан компанид талбай дээр буулгасан “Зунбоо” ХХК-ийн сапудыг түрээсэлж байсан түрээсийн гэрээ юм шиг байна. Тухайн үед ямар учраас гэрээ хийж байсныг одоо санахгүй байна. Уг гэрээнд бичигдсэн бичгийн хэв бол миний бичиг мөн байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-ний эх хувь одоо хаана байгааг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.5.211-212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Базаргүрийн өгсөн: “Би 2018 онд хувиараа бизнес хийж байсан. Манай “Бэдо” ХХК нь барилгын материал, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас энэ чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байсан. Би хавтаст хэрэгт 018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-г харлаа. Гэрээнд миний гарын үсэг байна, би уг гэрээг байгуулж байсан байна. Гэхдээ би одоо тэр үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан “Зунбоо” ХХК-с сапуд буюу барилгын шатыг түрээсэлж авч байсан байна. Манай компани барилгын ажил хийдэггүй учраас би өөр барилгын компанид л сапуд, барилгын шат олж өгч л байсан юм шиг байна, яг сайн санахгүй байна. Энэ түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Энэ гэрээний эх хувь одоо хаана байгааг мэдэхгүй. Би бодоод олдоггүй, сайн мэдэхгүй байна. Олон жилийн хугацаа өнгөрсөн учраас мартаад байна...” гэх мэдүүлэг /хх.5.214-215/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хүрэлбаатарын өгсөн: “2019 онд би Улаанбаатар хотод хувиараа таксинд явдаг байсан. 2019 оны хавар шиг санагдаж байна, Д ах намайг “Хороолол руу юманд яваад ирье, таксины мөнгийг нь өгнө” гэж хэлэхээр нь хамт явсан. Д ах Ханын материалаас миний машинд суугаад хороололд ирээд замын урд талд АТМ-с 10.000.000 төгрөг авсан. Д ах машинд суугаад АТМ-ээс 10 саяар бөөн мөнгө гарахгүй байна, 5 саяар 2 удаа авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд хорооллын 54 дүгээр сургуулийн урд талын замын зогсоол дээр очиж зогсоод хүнтэй утсаар ярьсан. Тэгтэл удалгүй М ирээд миний машинд суусан. Д ах Мыг машинд суусных нь дараа АТМ-с авсан 10.000.000 төгрөгөө өгсөн. М 10.0 сая төгрөг авсны дараа машинд юм ярьж байгаад надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Мөн таксины мөнгө гээд 20.000 төгрөг өөрөөсөө өгсөн. Тэгээд Мыг мөнгөө аваад машинаас буухаар нь Д ах бид 2 тэндээс явсан. Би 2018 онд хувиараа бизнес хийж байсан. Манай “Бэдо” ХХК нь барилгын материал, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас энэ чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байсан. Хүмүүс намайг Хүүхэнбаатар гэж дууддаг юм...” гэх мэдүүлэг /хх.5.217-218/,

Хэргийн харьяалал өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол /хх.3.03/,

“Дамно” ХХК-й 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21-01, 21-02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.23-24, 30-31/,

Б.Дийн эзэмшлийн 66-60 УБӨ улсын дугаартай EXZ100073485  арлын дугаартай цагаан өнгийн Тоёота Раум маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх.3.101-103/,

Хохирлын үнэлгээ /хх.3.179-183/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.3.187/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжууд /хх.4.05-10, 233-240/,

Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл /хх.4.73-81/,

С.Энхцэцэгийн ХААН банзны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.4.84-88/,

Гэмт хэргийн улмаас олсон орлогын шилжилт хөдөлгөөний тооцоо /хх.4.247/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Б.Дийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх.1.160/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.1.161/,

Оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх.1.162-163, 241/,

Х.Мын талаарх Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан бичиг болон албан бус орчуулга /хх.4.101-102/ гэх зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Монгол Улсын иргэн Б.Д, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.М нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зунбоо” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,183 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179,045,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Конвол” ХХК-ийн захиалгат “үйлчилгээ кино театр”-ын барилгаас 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бүлэглэн 2018 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан Монгол Улсын иргэн Я.Нямдаваагийн 300 ширхэг барилгын хэв хашмалыг төлбөрийг дараа хийх тооцоогоор тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдэж, бусдад нийт 369,745,000 төгрөгийн  учруулсан болох нь:

Гэмт хэргийг талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.17, 195/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Шзан Бао шаны өгсөн: “... би Монгол улсад 1998 онд “Зунбоо” ХХК-ийг үүсгэн байгуулж, одоо хүртэл ажиллаж байгаа ба манай компани нь барилга угсралтын үйл ажиллагаа хийж гүйцэтгэдэг. Б.Д гэх хүн бол 2018 оны 07 дугаар сард хамтран ажиллаж байсан хүн байгаа юм. Б.Д нь Мөнхзул гэх хүний туслахаар нь ажиллаж байгаа хүн юм... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Мөнхзул нь хятад хэлтэй учир хамтран ажиллая 1200 ширхэг сапуд төмөр түрээслээч гэж хэлсэн. Тухайн үед Д бас байсан. Тэгээд түрээслэх гэрээг Мөнхзул гэгчтэй хамгийн эхэнд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээг хийсэн. Гэрээнд 1220 ширхэг 6 метрийн урттай тулаас төмрийг ширхэг тус бүрийг өдрийн 200 төгрөгөөр бодож 30 хоног түрээслэхээр 7,320,000 төгрөгийг дансаар надад өгсөн. Тэгээд би 1220 ширхэг тулаас төмрийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-376 тоотод хүлээлгэн өгсөн. Д дээрхийг ачааны автомашинаар ачиж авч явсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг өдрийн 200 төгрөгөөр бодож 4,614,000 төгрөгийг өгөөд 769 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ачиж авсан. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг дээрх хаягаас ачиж явсан, түрээсийн мөнгө өгөөгүй, 2018 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс авч явсан ба түрээсийн 517,000 төгрөгийг өгсөн, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг дээрх хаягаас авч явсан, түрээсийн төлбөрийг өгөөгүй, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг өдрийн 130 төгрөгөөр бодож түрээслэн 2,340,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг мөн ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй. Ингээд нийт 9 удаагийн үйлдлээр хэв хашмал 2803 ширхэг, тулаас төмөр 2713 ширхгийг Мөнхзул, Д нарт өгсөн. Нийт түрээсийн төлбөр эхний 1 сард 12,685,500 төгрөгийг авснаас өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй. Хамгийн сүүлд 200 ширхэг тулаас төмрийг авч явснаас хойш утас нь холбогдохоо байсан ба манайхаас түрээсээр авсан эд зүйлээ будад худалдан борлуулсан талаар манай агуулахаас ачсан автомашинуудын дугааруудыг шүүн очиж уулзахад худалдчихсан байсан. Хамгийн эхний удаад 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ хийснээс хойш дахин түрээсийн гэрээ хийгээгүй. Учир нь бид Мөнхзул, Д нарт итгэж гэрээг дараа нь хийхээр амаар тохирсон байсан. Дээрх хэв хашмал, тулаас төмөр нь манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд зүйлс байгаа юм. Хэв хашмал 1 ширхэг нь 48,000 төгрөг, тулаас төмөр 1 ширхэг төгрөгөөр худалдан авсан. Би дээрх ханшаар эд зүйлээ үнэлж байна...”,

“... 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн тойруу гудамжинд баригдаж байгаа “Койнвол” ХХК-ийн үйлчилгээ кино театрын барилгын хашаанаас манай компанид гэрээгээр ажиллаж байсан М, Даваа нар нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ыг хүртэл хугацаанд барилгын тулаас төмөр 5940 ширхгийг түрээслэх нэрээр гарган авч өнөөдрийг хүртэл өгөөгүй утсаа авахгүй залилан мэхэлсээр байна... Д нь Зайсангийн барилгын талбай дээрээс 6940 ширхэг сапуд төмөр авсан, үүнээс 1000 ширхгийг нь пун хавтангийн зөрүүнд өгсөн, үлдэгдэл 5940 ширхэг сапуд төмрийг Д хувьдаа зарж залилсан... Мөнхөө нь Дийг манай гүйцэтгэх захирал гэж танилцуулж байсан. Гэрээ хийхэд Д гарын үсэг зурсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.20-21, 216-217, 219-220/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хонгорзулын өгсөн: “... “Зунбоо” ХХК-д барилгын инженерээр ажилд орж байсан. Тэгэхэд Д гэх хүн би захирал нь байгаа юм чамайг ажилд авлаа гэж хэлсэн... Мөнхзул гэх хүнийг харж байсан. уулзаж ярьж байсан удаа байхгүй. Х.Мөнхзул нь Б.Дтой байнга хамт явдаг байсан... тэгээд над руу ажлаас гарснаас хойш 2-3 сарын дараа Д над руу утсаар яриад барилгын тулаас төмөр, хэв хашмал бусад худалдах талаар зар тавиулсан. Уг зар дээр эхэндээ би өөрийнхөө барьж байсан 80578118 гэсэн дугаарыг тавьж утсаар ярьсан хүн Дийн дугаарыг өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх.1.22-23/,

Х.Хонгорзул фейсбүүк цахим орчинд зарлал тавьсан талаарх баримт /хх.1.25/,

Гадаадын хөрөнгө оруулалттай “Зунбоо” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай “... Д.Цэрэннадмид”-г компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай албан бичиг /хх./27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Маргадын өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сард манай компанийн хангамжийн менежер Өнөрзул фейсбүүк дэх Монголын барилгачдын групп дээр байршуулсан 450 пум, ви-5 сапуд зарна гэсэн зар дээр бичигдсэн байсан 80578118 дугаар луу залгаж асууж Д гэдэг хүнтэй холбогдсон байдаг... Дтой Өнөрзул уулзаад сапуд төмөр авахаар болсон. Доос авахдаа 1 ширхэг сапуд төмрийг 15,000 төгрөгөөр тооцож нийт 3070 ширхэг сапуд худалдаж авсан. Сапуд төмрийг авсны дараа тэр дор нь Дийн өөрийнх нь Хаан банкны 5925163902 дугаартай данс руу манай компанийн захирал Б.Ундрахбаярын Хаан банкны 5179017877 дугаартай данснаас шилжүүлсэн. Дансны хуулгыг харахад 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 14-ний хооронд нийт 46,050,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тухайн үед Д сапуд төмрөө зарахдаа өөрийнхөө сапуд төмөр гэж хэлсэн ба Амгаланд байдаг барилгын хашаанаас зөөж ачсан...” гэх мэдүүлэг /хх.1.33-34/,

“Зунбоо” ГХОХХК-й улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх.1.36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн сэжигтнээр өгсөн: “БНХАУ-ын иргэн Шан Баошан гэх хүнтэй би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн дэргэдэх барилга дээр 2017 онд карказ гагнах ажил эрхэлж танилцаж байсан. Ажил хэргийн харьцаа холбоотой. Мөнхзул нь 2016 онд Аман Хуур 2 хотхон дээр ажилд орж танилцаж байсан. Би түрээслэх гэрээ хийж нийт 3 удаагийн ачилтаар 6964 ширхэг тулаас төмөр, 2500 ширхэг хэв хашмалыг ачиж авсан. Тэгээд дээрх тулаас төмөр, хэв хашмалыг бусдад хямд худалдаж борлуулсан... Тэгээд дээрх түрээсийн гэрээ байгуулан авсан эд зүйлсээ ойролцоогоор 60 орчим сая төгрөгөөр худалдаад мөнгийг нь би Мөнхзул гэгчид өгсөн. Мөнхзул энэ санааг гаргасан, би зөвшөөрч очиж тоолж гарын үсэг зурж ачуулсан. Худалдах газруудыг Мөнхзултай хамт ажилладаг Хонгорзул гэх эмэгтэйгээр зар тавиулаад тэгээд бусдад худалдсан. БНХАУ-ын иргэн Шан Баошанд дээрхийг худалдан борлуулах талаар би хэлээгүй. Мөнхзул ч хэлээгүй, анхнаасаа бусдад худалдах санаатайгаар л түрээсээр авсан... Надад анх Мөнхзул “та надад өөрийнхөө нэр дээр данс нээлгээд өг, би тэр картыг нь хэрэглэж байгаад алтан карт болгож өгнө” гэсэн. Тэгээд би хэлснийх нь дагуу Хаан банканд өөрийн нэр дээр данс нээлгээд тэгээд Мөнхзулд өгсөн. Мөнхзул тэр картыг ашиглаж байсан, картад байгаа мөнгийг Мөнхзул зарцуулдаг байсан. Миний хувьд Мөнхзулаас 800.000 төгрөгөөр 1 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа, 2019 оны цагаан сараар 1 сая төгрөгийг тус тус авсан...” гэх мэдүүлэг /хх.1.95-96/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн яллагдагчаар өгсөн: “... Би энэ хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Х.Мтай хамтран оролцсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн Хаан банкны 5925163902 дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд хамт байлцсан. Тэгэхэд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд миний Хаан банкны 5925163902 дугаартай данс руу энэ хэрэгтээ холбоотой 111,405,000 төгрөгийн орлого орсон байна. Үүнээс 13,716,850 төгрөгийг өөрт хамааралтай буюу өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн данс руу шилжүүлсэн болон өөртөө ашигласан байна. Энэ хугацаанд миний данс руу орсон бусад мөнгийг Х.М өөр лүүгээ болон бусад ажлын хамаарал бүхий хүмүүс рүү шилжүүлэхийг даалгасны дагуу би шилжүүлсэн, мөн бэлнээр мөнгө гаргаж өгсөн байдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнөх үйл явдал, Х.Мын холбогдсон хэргийн талаар мэдэхгүй. Намайг оролцоогүй байхад хамтран оролцсон гээд байгаад гомдолтой байна. 2018 оны 04 дүгээр сард 5065369158 дугаартай дансыг шинээр Х.Мд өгч байсан. Уг дансыг нээснээс хойш би нэг ч удаа ашиглаагүй. Тийм учраас дээрх хугацаанд шилжүүлсэн 46,075,000 төгрөгийг Х.М авсан гэсэн үг. М өөртөө данс нээлгэх боломжгүй гээд надаар данс нээлгэж байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний данс руу орж ирсэн 12,000,000 төгрөгөөс АТМ-с 10,00,000 төгрөгийг гаргаж аваад Х.Мд бэлнээр Баянгол дүүргийн хорооллын 53 дугаар байрны авто зогсоол дээр аваачиж өгсөн. Үүнийг мэдэх надтай хамт явж байсан хүн байгаа, шаардлагатай гэвэл шүүх хуралд оролцуулж болно. Миний данснаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 750,500 төгрөгийг АТМ-р гүйлгээ хийгдэж зарлагаар гарсан талаар тодорхой санахгүй байна. Гэхдээ би энэ мөнгийг өөртөө ашигласан зүйл байхгүй. Х.Мд л аваачиж өгсөн байх. Мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөгийг 5030635235 дугаартай Б.Өсөхбаярын данс руу, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг 5278050298 дугаартай С.Энхбатын данс руу, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 240,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг 5017160969 дугаартай Ц.Булганы данс руу, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг 5094063157 дугаартай Д.Алтантуулын данс руу, 240.000 төгрөгийг 5555086082 дугаартай Х.Хонгорзулын данс руу тус тус шилжүүлсэн байна. Би Өсөхбаяр, Энхбат, Алтантуул нарыг танихгүй, тийм учраас Х.М л надаар шилжүүлэг хийлгүүлсэн. Харин Булган, Хонгорзул нар Х.М бид нартай хамт ажиллаж байсан ажилчид, Х.М намайг Булган, Хонгорзул руу мөнгө өг гэхээр нь тэр мөнгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.5.220-221/,

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай “... Сапуд 1220ш*200 төгрөг... 7,320,000 төгрөгийн 30 хоног хугацаанд төлөх” түрээсийн гэрээ /хх.1.48-49/,

“Зунбоо“ ХХК-д гаргасан Б.Дийн хүсэлт /хх.1.51-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Одмаагийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сард манай нөхөр Д надад хүнээс тулаас төмөр аваад өрөө өгчихсөн гэж хэлсэн. Д гэртээ буйдан авч нам даралтын зуух тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхтөрийн өгсөн: “Хаан банкны нэг данстай. 5925039500 дугаартай харилцах данс. Мобайл банк ашигладаг байсан одоо хугацаа нь дуусчихсан ашиглахгүй байгаа. 2019 оны 07 сарын 10-ны үеэр хугацаа нь дуусчихсан ашиглаж болохгүй байсан, сунгуулаагүй байгаа. Харин манай аав мобайл банк ашигладаг эсэхийг мэдэхгүй байна, мөнгө хэрэгтэй байна гээд аавд хэлэх үед над руу шилжүүлдэг юм. Яаж шилжүүлдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай аав над руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Тэр мөнгийг би өөрийнхөө хэрэгцээнд хувьдаа зарцуулсан. Өвлийн хувцас, гутал болон Iphone 6 plus rap утас авсан. Баримтууд байхгүй, мөнгөө картаасаа аваад бэлнээр мөнгөө өгч байсан. Үлдсэн мөнгийг нь үрээд л дууссан байх...” гэх мэдүүлэг /хх.1.56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Ирээдүйн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сард фейсбүүкийн Монголын барилгачин гэх хаягтай групп дээр Д.Мөнхтуяа гэх хүний фейсбүүк хаягаас 45-тай пум, 4-тэй сапуд төмөр зарна 88717889, 88561289 гэсэн зарын дагуу 88717889 дугаар руу залгаж холбогдоход Д гэх хүн байсан. Тэгээд 4-тэй сапуд төмрөөс 1000-аад ширхгийг авахаар болсон. Нэг ширхэг төмрийг 16,000 төгрөгөөр тооцож 1310 ширхэг төмрийг худалдаж авахаар болсон. Д нь хэлэхдээ манай сапуд төмөр байгаа юм, би өөрөө инженерээр ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд сапуд төмрийг Зайсангийн танктай хөшөөний зүүн талд баригдаж байсан барилгын хашаанаас 500 ширхэг сапуд төмрийг очиж авсан. Ингэхэд Д өөрөө барилгын хашаандаа оччихсон байсан. Тухайн үед барилгын ажил нь зогссон байсан, харин харуул нь гээд эмэгтэй хүн байсан... тэр өдрөө Зайсангаас сапуд төмрөө ачаад дараа нь Амгалангийн замын урд талд байсан барилгын хашаанаас үлдсэн сапуд болох 810 ширхэг төмрийг ачсан. Тэгэхэд барилга дотроос сапуд төмөр ачих хүмүүс гаргаж өгсөн. Энэ үед барилгад ажиллаж байсан хүмүүс нь Дийг таниад илтгэл, рапорт өгөөд байхаар нь итгэсэн юм. Дид мөнгийг өгөхдөө өөрийнх нь Хаан банкны 5925163902 дугаартай данс руу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,960,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.57-58/,

Шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн ХААН банкны шилжүүлгийн баримт /хх.1.59/,

“Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх.1.65-66, 236-238/,

Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.70-77/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.73-77/, 

Б.Дийн ХААН банкны 5065369158, 5925163902 тоот данснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /хх.1.103-106, 5.43-44, 46, хх.5.241-244/,

ХААН банкны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 29/9124 дугаартай Б.Дийн дансны хуулга хавсралтаар ирүүлсэн тухай албан бичиг /хх.5.48-49/,

Б.Дийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх.1.114-123, 150-159, хх.2.153-157, 5.231-240/,

“Зунбоо” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай албан хүсэлтүүд /хх.1.164, хх.2.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэрэннадмидын өгсөн: “... манай компанид гэрээгээр ажиллаж байсан М /Утас:80016888/, Даваа /утас:91187889, 88177889/ ийм дугаараар 2018.09.02-ны өдрөөс 2019.03.15-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын тулаас төмөр /сапуд/ 5940 ширхгийг түрээслэх нэрээр авч өнөөдрийг хүртэл өгөлгүй, утсаа авахгүй залилан мэхэлсээр байна...” гэх мэдүүлэг /хх.1.222/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өнөрзулын өгсөн: “... 80578118 гэх дугаар руу холбогдож ... өөрийгөө Д гэх 45-50 орчим насны эрэгтэй хүнтэй уулзаж...1 ширхгийг 15,000 төгрөгөөр авахаар тохиролцож...нийт 3070 ширхэг сафуд төмөр уг хашаанаас ачуулан авсан. Төлбөр болох 46,050,000 төгрөгийг Б овогтой Д гэх хүний Хаан банкны 5925163902 тоот данс руу манай компанийн захирал Б.Ундрахбаярын 5179017877 тоот данснаас шилжүүлэг хийж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.231/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хонгорзулын өгсөн: “... Дараа нь буюу 2019 оны 01 дүгээр сард Д ах залгаад “чи өөрийнхөө Facebook хаягаар зар тавиад өгөөч ахад нь хаяг байхгүй” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.233/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.172-173/,

Иргэн Я.Нямдаваагийн бичгээр гаргасан өргөдөл /хх.2.194/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Нямдаваагийн өгсөн: “... би барилгын ажил эрхэлж байсан бөгөөд миний ажил хийж байхад үлдсэн байсан 300 ширхэг хэв хашмалыг 2018 оны 08 дугаар сарын үед Мөнхзул гэдэг хүн яриад “та хэв хашмалаа надад худалдчихаач” гэж ярихаар нь очиж уулзсан. Мөнхзул Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлчихсэн байсан юм. Тэгэхээр нь би Мөнхзултай тохиролцоод 300 ширхэг хэв хашмалыг 12,500,000 төгрөгөөр худалдахаар болсон. Тэгээд миний хэв хашмалыг Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокт байдаг хашаанаас 300 ширхэг хэв хашмалыг Мөнхзултай хамтарч ажиллаж байсан Д ирж ачаад аваад явсан. Түүнээс хойш Мөнхзул таны мөнгийг өгнө гэж хэлсээр байгаад түүнээс хойш огт холбоо барихгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.2.197-198/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мын өгсөн: “Би “Зунбоо" ХХК-д ажиллаж байгаагүй. Харин “Зунбоо” ХХК-ийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч компанид 2018 онд ганц сарын хугацаатай нягтлан бодогчоор ажиллаж байсан. Бгийн Д бид 2 өмнө “Бродерс” ХХК-д хамт ажиллаж байсан юм. 2018 оны хавар Д надтай “Зунбоо” ХХК-ийн барилгын ажил авсан. Намайг ажилгүй байгаа юм чинь нягтлан бодогчоор ажиллах уу гэж асуухаар нь зөвшөөрч Дийн захирал Мөнхзул гэдэг хүнтэй уулзаж, нягтлан бодогчоор ажиллахаар тохирсон. Тухайн үед Мөнхзулын “Туурайн тамга” ХХК нь “Зунбоо” ХХК-с барилгын ажил авсан гээд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон байсан юм. Би туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон Мөнхзулын “Туурайн тамга” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ “Зунбоо” ХХК-ийн бариулж байгаа барилгын ажилд шаардлагатай сапуд, барилгын материалыг хааяа бусад газраас авдаг байсан. Би эрүүгийн 1906023250545 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 48, 49 дүгээр хуудсан байгаа 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-г харлаа. Энэ гэрээний талаар надад одоо мэдэх зүйл байхгүй байна, би санахгүй байна. Бодвол “Туурайн тамга” ХХК нь “Зунбоо” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн компанидаа туслан гүйцэтгэгчээр өөр компани оруулж байсан. “Туурайн тамга” ХХК-ны туслан гүйцэтгэгчээр оруулж ажиллуулсан компанид талбай дээр буулгасан “Зунбоо” ХХК-ийн сапудыг түрээсэлж байсан түрээсийн гэрээ юм шиг байна. Тухайн үед ямар учраас гэрээ хийж байсныг одоо санахгүй байна. Уг гэрээнд бичигдсэн бичгийн хэв бол миний бичиг мөн байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-ний эх хувь одоо хаана байгааг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.5.211-212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хүрэлбаатарын өгсөн: “... 2019 оны хавар шиг санагдаж байна, Д ах намайг “Хороолол руу юманд яваад ирье, таксины мөнгийг нь өгнө” гэж хэлэхээр нь хамт явсан. Д ах Ханын материалаас миний машинд суугаад хороололд ирээд замын урд талд АТМ-с 10.000.000 төгрөг авсан. Д ах машинд суугаад АТМ-ээс 10 саяар бөөн мөнгө гарахгүй байна, 5 саяар 2 удаа авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд хорооллын 54 дүгээр сургуулийн урд талын замын зогсоол дээр очиж зогсоод хүнтэй утсаар ярьсан. Тэгтэл удалгүй М ирээд миний машинд суусан. Д ах Мыг машинд суусных нь дараа АТМ-с авсан 10.000.000 төгрөгөө өгсөн. М 10.0 сая төгрөг авсны дараа машинд юм ярьж байгаад надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Мөн таксины мөнгө гээд 20.000 төгрөг өөрөөсөө өгсөн. Тэгээд Мыг мөнгөө аваад машинаас буухаар нь Д ах бид 2 тэндээс явсан...” гэх мэдүүлэг /хх.5.217-218/,

“Дамно” ХХК-й 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21-01, 21-02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.23-24, 30-31/,

Хохирлын үнэлгээ /хх.3.179-183/,

С.Энхцэцэгийн ХААН банзны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.4.84-88/,

Гэмт хэргийн улмаас олсон орлогын шилжилт хөдөлгөөний тооцоо /хх.4.247/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дийн өгсөн: “... Ерөөсөө миний 5925163902 дугаартай дансанд орсон мөнгийг Х.Мын тухайн үед эзэмшиж байсан 5065369158 дугаартай шилжүүлдэг байсан. Тэгээд үлдсэн мөнгөнөөс нь Мын энэ хүнд мөнгө өг гээд хэлсний дагуу тухайн хүнд нь мөнгө шилжүүлж өгсөн. “Зунбоо” ХХК-ийн данс руу ч шилжүүлсэн. Нягтлан Д.М руу мөнгө явуулсан. Ер нь мөнгө өг гэсэн болгонд нь тухайн хүмүүст мөнгө шилжүүлж өгдөг байсан...

Анх М надад хэлэхдээ одоо удахгүй хөрөнгө оруулалт ороод ирнэ. Та ганцаар хэрэг хийсэн гээд байж бай. Чамд би мөнгийг нь өгчих юм чинь хоёулаа шалгуулаад яах юм. Би мөнгө төгрөг олох талаар хөөцөлдье. Та энэ хэргийг ганцаараа үйлдсэн гээд хэргээ хүлээгээд байж бай гэж гэсэн. Үүний дагуу би цагдаа дээр очиж ганцаараа энэ хэргийг хийсэн гэж хэргээ хүлээсэн. Түүнээс хойш М болохоор одоохон мөнгө олно гээд байдаг байсан. Сүүлд манай эхнэрийг цагдаагаас дуудсан. Тэгэхээр нь би Мд хандан байцаагч манай эхнэрийг дуудсан гэсэн чинь М надад хандан та өөрийн өгсөн мэдүүлэгтэйгээ ойролцоо юм эхнэрээрээ яриулчих. Та бид хоёр хоёулаа цагдаа дээр очиж болохгүй. Би мөнгө хөөцөлдөөд явж байна. Удахгүй олдоно гэж байсан. Тэгээд л мөнгийг нь өгчихнө. Та хэдэн төгрөгөөр торгуулаад л үлдчихнэ гэсэн. Та өөрийн өгсөн мэдүүлэгтэйгээ адил утгатай эхнэрээрээ гэрчийн мэдүүлэг өгүүлчих гэсэн юм.  Тэгж хэлээд л явуулсан. Тэгээд би эхнэрийгээ цагдаа дээр дагуулж очоод мэдүүлэг өгүүлсэн. Тухайн үед байцаагч намайг гадаа байж бай гээд эхнэр мэдүүлэг өгөх гээд үлдсэн...

... Анх 2018 онд “Зунбоо” ХХК барилгын карказ барина гээд захирлаар нь Х.М байсан. Намайг болохоор барилгын даамал хийлгэнэ гэсэн. Тэгээд манай компанид нягтлан бодогч, нярав, нарийн бичиг хэрэгтэй гэж байсан. Тэгээд Д.Мыг нягтлан бодогчоор ажиллуулна гээд ажилд авсан.  Урьд нь надтай ажиллаж байсан Тулгааг  хүртэл нарийн бичгээр ажилд авсан...

2018 оны 05 дугаар сард “Зунбоо” ХХК Амгалангийн барилгын суурь ажлыг эхлүүлэх гээд бид нар бүгдээрээ очсон. Тэр үед хоёр М ирсэн. Тухайн үед “Туурайн Тамга” гээд нэртэй компани байгуулсан. Энэ компанийн лого хийсэн талаар ярьж байсан. Тэр логоны зураг нь одоог хүртэл миний утсан дээр байдаг...

... би Х.Мд энэ талаар хэлэхэд ийм утгатай мэдүүлэг өгчих, удахгүй мөнгө олж ирнэ, хоёулаа хамт хэрэгт холбогдож болохгүй гээд хэлсэн юм. Тэр үед би байнга Х.Мтай холбоотой байсан юм...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Нямдаваагийн өгсөн: “... Миний бодлоор ер нь Х.Мын удирдлага доор бүх зүйлийг хийсэн гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Х.М Б.Дийн дансыг нь ашиглаж, удирдаж байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэннадмидын өгсөн: “... энэ хоёр гэрээ байгуулж, тулаас төмөр авч явсан юм байна лээ...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дийн өгсөн “... 2018 оны үйлдэл дээр огт санал нийлэхгүй байна. Би 2018 оны үйлдэлд огт оролцоогүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мын өгсөн “... Би 2018, 2019 онд “Зунбоо” ХХК-ийн хашаанд очоод хүний хэлсний дагуу тулаас төмөр ачиж өгсөн. Надад буруутай үйлдэл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

Б.Дийн эзэмшлийн Хаан банкны 5925163902 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр нийт 132,570,000 төгрөгийн сапуд, пумын орлого орсон, улмаар мөнгө шилжигдсэн даруй тухай бүрд тус данснаас:

Б.Дийн нэр дээрх дансыг Х.М ашиглаж байсан гэх Хаан банкны 5065369158 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 45,500,000 төгрөгийн орлого орсон, улмаар мөнгө шилжигдсэн даруй тухай бүрд тус данснаас:

Х.Мын эхнэр С.Энхцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5045555320 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл хугацаанд 9 удаагийн гүйлгээгээр нийт 31,100,000 төгрөгийн орлого орсон /Гэмт хэргийн улмаас олсон орлогын шилжилт хөдөлгөөний тооцоо хх.4.247/ зэргээс харахад шүүгдэгч нар нь хохирогчдын барилгын олон тооны тулаас төмөр, хэв хашмалыг зэрэг эд зүйлсийг зах зээлийн үнэлгээнээс 2-3 дахин бага үнээр бусдад худалдан борлуулж залилан мэхэлж, орлогыг хуваан авсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч Х.Мын “Надад буруутай үйлдэл байхгүй” гэх мэдүүлэг нь тухайн нотлох баримтуудаар няцаагдана.

Яллах дүгнэлтэд тусгаснаар шүүгдэгч Б.Д, Х.М нар нь “Зунбоо” ХХК-с 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр нийт 1839 ширхэг сапуд, 884 ширхэг пум,

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр нийт 1783 ширхэг пум, 1010 ширхэг сапуд,

2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг сапуд,

2018 оны 08 дугаар сард хохирогч Я.Нямдаваагаас 1 удаагийн үйлдлээр 300 ширхэг пум тус тус авсан гэх бөгөөд зөвхөн “Тэргүүн чансаа” ХХК-д 3070 сапуд, иргэн Б.Бат-Ирээдүйд 1310 сапуд, нийт 4380 сапуд зарсан талаар нотлох баримтуудтай харьцуулж үзэхэд 2019 онд авсан эд зүйлсийн тоо хэмжээнээс илт илүү байх тул шүүгдэгч Б.Дийн “2018 оны үйлдэлд огт оролцоогүй” гэх мэдүүлэг нь үндэслэлгүй байна.

“Зунбоо” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Д.М, “БЭДО” ХХК-ийг төлөөлж захирал Г.Базаргүр нарын байгуулсан 1220 ширхэг сапуд төмөр түрээслэх тухай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай түрээсийн гэрээ /хх.1.48-49/, “Зунбоо“ ХХК-д гаргасан Б.Дийн хүсэлт /хх.1.51-52/ зэрэг үнэн зөвийг нь баталгаажуулаагүй хуулбар баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж аваагүй байх тул тэдгээрийг нотлох баримтаас хасах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дид хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгүүдийг үнэлэх шаардлагагүй юм.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Д, Х.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж,

Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,

Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн... ” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Б.Д, Х.М нар нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулжээ.

Гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д, Х.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар маргасан болно.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ: “... хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжуудад ... гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос чухам хэн нь ямар хэмжээгээр хариуцахыг нягтлан тогтоох нь зүйтэй байна гэсэн заалтыг огт биелүүлээгүй орхигдуулжээ. Мөн Б.Д, Х.М нарын гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэлбэрийг тогтоох, Д.М энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тодруулах зайлшгүй шаардлагатай гэсэн байна... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй... Шүүгдэгч нарын үйлдэл, оролцооны хувьд ойлгомжгүй... Дийн хувьд зарим үйлдэл оролцоон дээрээ хүлээн зөвшөөрдөг. Миний үйлчлүүлэгчийн хувьд 13.310.00 төгрөгийг авч хэрэглэсэн үүнийг нөхөн төлөхөд бэлэн байна гэдэг байдлаар хохирогч нарт хүртэл хохирол нөхөн төлбөрийг төлсөн байдаг...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ц.Мандалын: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй. Мөн учруулсан хохирлын хэр хэмжээг нарийн тогтоогоогүй... миний хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ залилах гэмт хэрэг дээр гэм буруугүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Д, Х.М нар нь бусдын эд хөрөнгийг бүлэглэн залилж их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон учир гэм буруу болон хохирлын талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийн холбогдох хэсгүүдийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэх, алдаа зөрчлийг арилгуулах талаарх шийдвэрийг удаа дараа гаргасан боловч тэдгээрийг гүйцэд биелүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийн хэсгүүдийг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно... 4.Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно: 4.1.“их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ...” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Д, Х.М нар нь хохирогч БНХАУ-ын иргэн Шан Бао Шан /Shang Baoshan/-д нийт 357,245,000 төгрөгийн, хохирогч Я.Нямдаваад 12,500,000 төгрөгийн хохирол учруулан залилж, бүгд 369,745,000 төгрөгийн буюу бусдын өмчлөх эрхэд их хэмжээний хохирол учруулжээ.

Б.Д, Х.М нарыг үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Д, Х.М нарыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хохирогч БНХАУ-ын иргэн Шан Бао Шан /Shang Baoshan/-д учруулсан нийт 357,245,000 төгрөгөөс 40,500,000 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн, хохирогч Я.Нямдаваад учруулсан 12,500,000 төгрөгөөс 3,800,000 төгрөгийг шүүгдэгч Б.Д нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас 316,745,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч БНХАУ-ын иргэн Шан Бао Шанд, мөн шүүгдэгч нараас 20,250,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Маргадад, шүүгдэгч Б.Доос 2,450,000 төгрөг, шүүгдэгч Х.Маас 6,250,000 төгрөг гаргуулж хохирогч Я.Нямдаваад 8,700,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Б.Д, Х.М нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Д, Х.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт бүлэглэж хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдгээр ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.Д, Х.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

          Шүүгдэгч Б.Дид торгох ял оногдуулахыг түүний өмгөөлөгч хүссэн боловч тухайн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Х.Мд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар түүний өмгөөлөгч дүгнэлт гаргаагүй болно.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Д, Х.М нарыг уг өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй байна.

Бусад асуудлаар:

          Б.Дийг урьд нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 53 хоногийг, Х.Мыг урьд нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 176 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, тэдгээрийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, Б.Дийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг, мөн шүүгдэгчийн дундын өмчлөлийн газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг хураан авч, гэр бүлийн хэрэгцээний газраас хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Монгол Улсын иргэн Б овогт Бгийн Д, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Ш овогт Хтийн М нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д, Х.М нарт 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Д, Х.М нарт тус бүр оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Дийг цагдан хорьсон 53 хоногийг, шүүгдэгч Х.Мыг цагдан хорьсон 176 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Д, Х.М нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 66-60 УБӨ улсын дугаартай, EXZ100073485 арлын дугаартай цагаан өнгийн Тоёота Раум загварын тээврийн хэрэгслийг, мөн шүүгдэгч Б.Дийн өмчлөлийн, 12.877.148 төгрөгийн үнэлгээ бүхий, Г-2201026028 улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 39-14 тоот хашааны газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг хураан авч, гэр бүлийн хэрэгцээний газраас хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д, Х.М нараас 316,745,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч БНХАУ-ын иргэн Шан Бао Шанд, мөн шүүгдэгч нараас 20,250,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Маргадад, шүүгдэгч Б.Доос 2,450,000 төгрөг, шүүгдэгч Х.Маас 6,250,000 төгрөг гаргуулж хохирогч Монгол Улсын иргэн Я.Нямдаваад 8,700,000 төгрөг тус тус олгосугай.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д, Х.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                             С.ӨСӨХБАЯР