Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/459

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан,

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000000871 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны зүүн салаа ******* гудамжны ******* оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:МЮ*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.******* нь 2023 оны ******* сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн” хүнсний дэлгүүрийн шатан дээр *******ын хөлийг шаттай хавсарч өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ “2023 оны ******* сарын 08-ны шөнө 02-03 цагийн үед манай эхнэр над руу залгаж би найз нартайгаа караокед сууж байна, цаг нь дуусах гэж байна, намайг ирээд авчих гэж дуудсан. Би шөнийн 02-03 цагийн хооронд караокены гадаа машиндаа хүлээж байхад , , гурав гарч ирээд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би машин дотроос хараад сууж байсан. Маргалдаад байх шиг байхаар нь яваад очиход манай эхнэрийг янхан, гичий минь гэхээр нь би эхнэрээ өмөөрөөд ын толгой руу нь нэг удаа цохиход унахдаа шаттай хавсарч унасан. Хохирогчид учирсан хохирлыг би төлнө.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “Хэрэг гардаг өдөр би өөрийн эхнэр, эхнэрийн найз тай 3-лаа караоке орсон. Караокеноос гарч ирээд тай маргалдсан. Юунаас болж маргалдсан талаараа сайн санахгүй байна. надтай бүдүүлэг харьцаад байхаар нь би  ыг сэтгэлгээний ядууралтай байна гэж хэлж байсан. Тэрэнд дургүй нь хүрч байсан байж магадгүй. Намайг янз бүрээр хараасан. Тэгтэл хажуу талаас ******* намайг цохиход би газар уначихсан. Тэгэхээс өмнө намайг хэд хэдэн удаа цохисон. Би шат хэсэгт унахад манай эхнэрийн дүү салгах гэж дундуур орсон. *******ын хөл хэсэгт дэвсэж байгаа бичлэг нь байгаа. Тэгэхэд хөл хугарсан. Тэгээд *******ыг цаашаа нь түлхсэн. Хөл хугарчих шиг боллоо гэж хэлэхэд ******* мэдээд цаашаа болсон. Хөл хугарчхаад шатан дээр сууж байхад нуруу хэсэг рүү өшиглөөд байсан. Би нэг ч удаа цохиогүй, хараалын үг хэлснээ санахгүй байна. Би сардаа 5 сая төгрөгөөс 8 сая төгрөгийн хооронд орлого олдог. Өдөрт дунджаар 50-80 удаагийн хүргэлт хийдэг. Хамгийн дээд тал нь 100 хүргэлт хийж байсан. Энийг нотлох баримт нь гар утасны мессеж байгаа. Та хэдэн хүргэлт хийсэн байна, үүнээс цалин чинь тийм төгрөг байна гэж мессеж ирдэг. Хөл хугарснаас шалтгаалж 2 сарын хугацаанд ажил хийж чадаагүй. 7 дугаар сар гэхэд онлайн дэлгүүр зогсчихдог. Би энэ хугацаанд 10,000,000 төгрөг хангалттай олохоор байсан. Эмнэлэгт хэвтээд мөнгө байхгүй учраас хүмүүсээс мөнгө зээлэх гэх мэт хүндрэл зөндөө гарч байгаа. Би баримтаа дутуу бүрдүүлээд өгчихсөн байна. Эмнэлэг рүү явахад хөл хавдаад байсан учраас ганц, нэг хүн дуудаж боолт хийлгэж байсан. Заримдаа эхнэрээрээ боолт хийлгэдэг байсан. Бүрдүүлж өгсөн баримт нь 500,000 төгрөг байсан. Жилээс хоёр жилийн дараа би дахин хагалгаанд орж хадаасаа авхуулна. Хагалгааны зардал нь 1,000,000 гаруй төгрөг болж нийгмийн даатгалаар хөнгөлүүлж 200,000 гаруй төгрөг болсон. Дахин хийлгэх хагалгааны мөнгө 1,500,000 төгрөг болох байх гэж тооцоолсон. Хоёр сарын хугацаанд ажилгүй байсан үеийн цалин орлого 10,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг авсан. Уучлалт гуйгаад уулзах юм болов уу гэсэн уулзсангүй. Би хүний хөл хугалаад 10,000,000 төгрөг нэхэмжилсэн бол хамгийн түрээнд мөнгийг нь олж өгөх гэж хичээх байсан. Тэгж ирэх байх гэж бодсон ч ирээгүй. Миний хувьд *******ын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлгүй байгаа.  Гэхдээ би гомдолтой байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2305000000871  дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын хохирогчоор өгсөн: “2023 оны ******* сарын 08-ны өдөр эхнэр Чимгээгийн төрсөн өдрийг тэмдэглээд эхнэрийн дүү , эхнэрийн найз нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билгүүн супермаркетын хажууд байх нэрийг нь санахгүй байна нэг караоке ороод хүний 5-6 лааз пиво ууж байгаад 2023 оны ******* сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд тухайн караокены гадаа , нарын хамт тамхи татах гээд гарахад ын нөхөр ******* ирсэн байсан. Тэгээд бид нар бөөндөө гадаа тамхи татаад зогсож байхад ямар шалтгааны улмаас юм мэдэхгүй хараагаад байсан юм. Тэгэхээр нь чи ямар шоронгийн хоригдолтой ярьж байгаа юу шоронгийн хоригдолтойгоо тэгж яриарай гэж хэлтэл өөдөөс салаавч гаргаад гараараа толгой руу 2 удаа цохисон мөн хөлөөрөө 1 удаа миний зүүн хөлийн гуя руу өшиглөсөн. Тэгээд тай хэрэлдээд зогсож байхад хажуугаас ын нөхөр ******* миний нүүрний зүүн тал руу гараараа 1 удаа цохин цамцны энгэрээс заамдаж байгаад татаж унагаагаад дээшээ хараад унасан байхад миний нүүр рүү гараараа дахин 2-3 удаа цохисон. Тэгэхэд хажууд байсан салгах гэж дундуур ороход толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд ******* нүүр рүү 1 удаа, зүүн хөл рүү 1 удаа өшиглөөд миний зүүн хөлөн дээр шаттай хавсраад 1 удаа дэвссэн. Тэгээд би босох гэхэд миний зүүн хөл гулжигнаад хугарсан нь мэдэгдсэн. Тэгээд хөлөө жийгээд шатан дээр сууж байхад нуруу болон толгой руу гар хөлөөрөө нэлээд хэдэн удаа цохисон хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгээд больцгоо гээд тэд нарыг явуулсан...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын хохирогчоор дахин өгсөн: “Би өмнөх мэдүүлэг дээрээ миний биед үүссэн гэмтлийн талаар тодорхой яриагүй. Би Гэмтэл согог судлалын үндэсний төв гэмтлийн тасагт байхдаа 2023 оны ******* сарын 13-ны өдөр нугасаар тал мэдээ алдуулж зүүн хөлөндөө хагалгаа хийлгэсэн. Миний зүүн хөлийн зүүн шагайн гадна дотно хавчаарын далд хугарал шагайн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэлд хагалгаа хийсэн. Хагалгаа хийхдээ миний хөлөнд нийт 7 жижиг шүрүүп, 1 урт шүрүүпийг өрөмдөж тогтоон хагалгаа хийсэн. Би хагалгаанд ороод 1 сарын хугацаа өнгөрч, хагалгаанд орсны дараа ариун цэврийн өрөөнд орох болон боолт хийхээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлан сойлт хийж хэвтэж байгаа. Одоогоор хавдар бүрэн буугаагүй байгаа. Шөнө унтах үед зовуурьтай байдаг. Цаашдаа 2-3 сар ажил хөдөлмөр эрхлэх хөл явах боломжгүй болсон байна. Хөл дээрээ яваад ажилдаа оръё гэсэн боловч бүрэн эдгэрэлтийн дараа гишгэх хөдөлгөөн хийхгүй бол тавьсан шүрүүпнүүд нь сулрах ясны бэхжилт сийрэгшиж дахин хагалгаа хийх тохиолдлууд гардаг гэсэн тул эмчийн зөвлөгөөгөөр дахин 2 сар ажил хөдөлмөр хийх боломжгүй болоод байна. ******* нь эмчилгээний зардал гээд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр миний хаан банкны 5069033350 дугаарын данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн байна. Миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Цаашид хөдөлмөрийн чадвараа алдсан хохирол 10,000,000 төгрөгийг барагдуулаагүй. Гомдолтой байна. Би хувиараа онлайн дэлгүүрийн хүргэлт хийдэг. Миний сарын орлого 5-7 сая төгрөг олдог.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.ын гэрчээр өгсөн: “Би 2023 оны ******* сарын 08-ны өдөр , , нарын хамт модны хоёрт байрлах нэрийг нь мэдэхгүй караокед ороод тэндээ пиво ууж, хоёр цаг караокед дуулж байгаад гарах үедээ нөхөр *******ыг намайг ирээд аваач гээд гар утсаараа дуудсан. , хоёр нь караоке дотор байхдаа хоорондоо муудалцаж байсан. Караокены цаг нь дуусахад түрүүлээд уурлаад гараад явсан. Хойноос нь нь гарч явсан. Би араас нь дагаад гарсан. Гарч явахад нь найз охин болох г өөр хүний нэрээр хоёр удаа дуудсан. Тэгэхэд нь уурлаж эхэлсэн. , хоёр нь хоорондоо маргалдаж байхад нь би хажуугаар нь зөрөөд гарч явсны дараа нь хойно орилж эхэлсэн. Би эргээд харахад , Чимэг хоёр нь хойно караокены үүд хавьцаа хоёулаа давхралдаад уначихсан байсан. Би доошоо буугаад гийн дүү Мөнхтулгыг караоке руу орж дуудаад гарч ирэхэд байхгүй болсон байсан. Караокены үүд шатан дээр нь зогсож байсан. нь гарч ирээд яагаад байгаа юм гээд зандрангуй байдлаар асуусан. Гэнэт нь над руу чиний нэрийг тогтоохгүй байна. Чи хүн биш болохоор янхан минь гээд эхэлсэн. Намайг чи муу янхан гичий гээд дуудаж эхэлсэн. Караокены үүд хавьцаа , нарын хамт зогсож байхад манай нөхөр ******* нь хажууд ирсэн байсан. Би руу уурлаад зогсож байхад манай нөхөр намайг өмөөрч ыг цохиод авах шиг болсон. Би яг сайн хараагүй. ыг барьж аваад дээр нь дараад газар унасан. Би пиво уусан учраас жаахан согтуу байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Би руу уурлаж эхэлснээс хойш сайн санахгүй байна. нь намайг хэл амаар доромжлоод байсан учраас уурласандаа ын биед халдсан. Би цохиж зодсоныг нь хараагүй. Манай нөхөр ******* нь дээр нь нь доор нь орсон газар унасан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.гийн гэрчээр өгсөн: “2023 оны ******* сарын 08-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Би Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах нэрийг нь мэдэхгүй караоке руу нөхөр , найз , төрсөн дүү нарын хамт 23 цагийн үед орсон. Караоке дотор хоёр цаг дуулаад цаг дуусаад караокены тооцоо хийх гээд үлдсэн. Би дотор 20 гаран минут байсан. Бусад нь гараад явсан. Би гадуур хувцсаа нөхрийнхөө гадуур хувцастай хамт аваад караокеноос гарсан чинь Билгүүн супермаркетын гадаа шатан дээр манай нөхөр нь суусан байдалтай зүүн талын гутлаа тайлаад өргөсөн байдалтай хөл эвгүй болчихлоо гээд надад хэлсэн. Би зүүн хөлийг нь харахад хөл нь хуруунаасаа хавдсан байдалтай байсан. Цагдаа түргэн дуудаад түргэний машин нь манай нөхөр ыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “2023 оны ******* сарын 08-наас 09-нд шилжих шөнө би хэдэн цагт караокед орсноо санахгүй байна. Эгч , , нарын хамт караокед орж дуулах гээд орсон. Би караокены нэрийг мэдэхгүй байна. Бид нар караоке дотор хоёр цаг дуулаад гарсан. 2023 оны ******* сарын 09-ний шөнө 02 цагийн орчимд бид нар бүгдээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Караоке дотор ямар хэрүүл маргаан зодоон болоогүй. Караокеноос , нар түрүүлээд гараад явсан. Би араас нь гарахад “Билгүүн” нэртэй супермаркетын гадаа , хоёр юм яриад зогсож байсан. Би юу болсныг сайн санахгүй байна. , хоёр хоорондоо маргалдаад ярилцаад байсан санагдаж байна. Гэнэт ын нөхөр ******* нь бид нар дээр хүрээд ирсэн. Би ын нөхөртэй мэндлээд зогсож байхад , хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Энэ үед ******* нь руу дайраад нүүр рүү нь цохиод барьцалдаад авсан. Хажуугаар нь руу нь дайрч цохиж өшиглөөд байсан. ******* нь ыг ирмэгтэй шатан дээр унагаад дээрээс дарж унаад босож ирээд нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ******* нь ын хөл рүү нь өшиглөж дэвссэн. Би *******ыг салгаад хойшлуулсан. нь ёооё гээд хөлөө барьсан. Хөл нь эвгүй болох шиг болсон. Салгасны дараа нь ын нүүр рүү нь өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 117-118 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны ******* сарын 17-ны өдрийн 4897 дугаартай *******ын биед зүүн шагайн гадна, дотно хавчаарын далд хугарал, шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

8. Камерын бичлэгт “Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Билгүүн” супермаркетын гадна орчныг харуулсан СД хяналтын камерын бичлэгт 2023 оны ******* сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цаг 39 минут 21 секунтыг зааж байв.  Дүрс бичлэгт Билгүүн супермаркетын гадна орчин харагдах ба дэлгүүрийн шатан дээр хохирогч нь хар өнгийн цамц өмдтэй, яллагдагч С.******* нь хар өнгийн малгайтай, бүдэг ногоон мэт өнгийн куртиктэй хар өнгийн өмдтэй эхнэр , нарын хамт зогсож буй байдал харагдаж байв. Дүрс бичлэг нь хар өнгөтэй харагдах ба ******* нь хохирогч ыг цохих буй байдал харагдаж байв. Дүрс бичлэгт яллагдагч С.******* нь хар өнгийн хувцастай хохирогч ыг шатан дээр газар унагааж буй байдал. Дүрс бичлэгт С.******* нь хохирогчийн дээр гарсан , нар нь хохирогч ын дээр байрлалтай зогсож буй байдал Дүрс бичлэгт хохирогч нь шатан дээр суусан, *******, нар нь хажууд зогссон байдалтай нь хараад зогсож буй байдал дүрс бичлэг бичигдсэн байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 121-123 дахь тал),

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******ын яллагдагчаар өгсөн: “2023 оны ******* сарын 08-ны өдрөөс 09-ний шилжих шөнө 02 цагийн үед манай эхнэр намайг караокеноос ирээд аваач гээд Баянгол дүүргийн 18 дугаар хороо Билгүүн супермаркетын орох хаалганы дэргэд манай эхнэр ыг зүс таних гэх залуу нь хэл амаар доромжлоод чи муу гичий нохой гээд байхаар нь би ын нүүр рүү нь нэг удаа цохисон. Би заамдаж аваад шатны гишгүүр дээр хөл алдаад би дээр нь унасан. ыг унасны дараа би нэг удаа нүүр рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал),

10. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 30-88 дахь тал),

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 101 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 113 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь 2023 оны ******* сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цаг 39 минут орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн” хүнсний дэлгүүрийн шатан дээр үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас *******ыг шатан дээр унагаасан үйл баримт авагджээ.

Үүний улмаас хохирогч *******ын  зүүн шагайн гадна, дотно хавчаарын далд хугарал, шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), *******ын хохирогчоор өгсөн: “...******* миний нүүрний зүүн тал руу гараараа 1 удаа цохин цамцны энгэрээс заамдаж байгаад татаж унагаагаад дээшээ хараад унасан байхад миний нүүр рүү гараараа дахин 2-3 удаа цохисон...******* нүүр рүү 1 удаа, зүүн хөл рүү 1 удаа өшиглөөд миний зүүн хөлөн дээр шаттай хавсраад 1 удаа дэвссэн. Тэгээд би босох гэхэд миний зүүн хөл гулжигнаад хугарсан нь мэдэгдсэн...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал), Д.ын гэрчээр өгсөн: “...Би руу уурлаад зогсож байхад манай нөхөр намайг өмөөрч ыг цохиод авах шиг болсон. Би яг сайн хараагүй. ыг барьж аваад дээр нь дараад газар унасан... нь намайг хэл амаар доромжлоод байсан учраас уурласандаа ын биед халдсан. Би цохиж зодсоныг нь хараагүй. Манай нөхөр ******* нь дээр нь нь доор нь орсон газар унасан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Б.гийн гэрчээр өгсөн: “Билгүүн супермаркетын гадаа шатан дээр манай нөхөр нь суусан байдалтай зүүн талын гутлаа тайлаад өргөсөн байдалтай хөл эвгүй болчихлоо гээд надад хэлсэн. Би зүүн хөлийг нь харахад хөл нь хуруунаасаа хавдсан байдалтай байсан. Цагдаа түргэн дуудаад түргэний машин нь манай нөхөр ыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 19-20 дахь тал), гэрчээр өгсөн: “...******* нь руу дайраад нүүр рүү нь цохиод барьцалдаад авсан. Хажуугаар нь руу нь дайрч цохиж өшиглөөд байсан. ******* нь ыг ирмэгтэй шатан дээр унагаад дээрээс дарж унаад босож ирээд нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ******* нь ын хөл рүү нь өшиглөж дэвссэн. Би *******ыг салгаад хойшлуулсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 117-118 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны ******* сарын 17-ны өдрийн 4897 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 121-123 дахь тал),  С.*******ын яллагдагчаар өгсөн: “...би ын нүүр рүү нь нэг удаа цохисон. Би заамдаж аваад шатны гишгүүр дээр хөл алдаад би дээр нь унасан. ыг унасны дараа би нэг удаа нүүр рүү нь цохисон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.******* нь *******тай маргалдсаны улмаас түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос С.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч *******ын биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаан дээр хохирогчоос гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт  “ Дахин хийлгэх хагалгааны мөнгө 1,500,000 төгрөг болох байх гэж тооцоолсон. Хоёр сарын хугацаанд ажилгүй байсан үеийн цалин орлогыг 10.000.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа.” гэж мэдүүлсэн.

Хавтаст хэргийн 68-88 дахь талуудад хохиролтой холбоотой нийт 555.460 төгрөгийн баримтууд авагдсан байх ба шүүгдэгч С.******* нь хохирогч *******д эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн болох нь тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэж, хагалгаанд орно гэж мэдүүлж байх  боловч ирээдүйд гарах зардлыг шүүх тооцоолон бодох боломжгүй учир энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхив.

Хохирогч ******* ажилгүй байсан хугацааны цалин орлогын нэхэмжлэлтэй холбогдуулан “INFINITV PLUS” ХХК-ний албан бичгийг шүүхэд гаргаж хэрэгт хавсаргуулав.

 “INFINITV PLUS” ХХК-ний албан бичигт “... нь ИНФИНИТИ ПЛАС ХХК-д 2020 оны 5-р сарын 1-нээс тус байгууллагад хүргэлтийн ажилтан албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн болно. Сарын цалин нь нэг хүргэлтийн 4000 төгрөг байдаг ба өдөрт 65-70 хүргэлт хийдэг ба сарын 8 орчим сая төгрөгийн цалин авдаг нь үнэн болно.  Жич: шаардлагатай гэж үзвэл өдөр болгоны падан болон дансны хуулга авч тулгаж болно” гэжээ.

Тухайн байгууллагын огноо дугааргүй албан бичиг болон түүнийг нотлох бусад бичгийн баримтууд хэрэгт авагдаагүй байх тул цалин орлоготой холбоотой 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар  шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив.

Иймд хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой нэхэмжлэл болон цаашид хийгдэх хагалгаатай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.*******аас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба төрийг төлөөлөх прокурор иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч хуульд зааснаар шүүгдэгч С.*******аас  Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.  

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч нь хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж,  С.******* энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                    

     ТОГТООХ нь:     

1. ******* овогт ******* *******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.   

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой нэхэмжлэл болон цаашид хийгдэх хагалгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон төрийг төлөөлөх прокурор гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргасугай.

8. Хэрэгт С.******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ