Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/464

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Э.*******-*******, Х.******* тэдгээрийн өмгөөлөгч Б.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ы *******-*******, ******* овогт *******ын ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000000788 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 05-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их Сургуулийн монгол хэл уран зохиолын ангийн ******* суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын баг, , гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сүхбаатар дүүргийн ******* хороо, -ийн оюутны байрны од түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ВИ/, ******* овогт *******ын *******.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 17-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, харуул хамгаалалтын мэргэжилтэй, хорих 40 ангид хамгаалалтын ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын баг, , гэх газар оршин суур бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн хороо, ны, од оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:ВИ/, ******* овогт *******ы *******-*******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нар нь 2023 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар “Flamingo” баарны дотор болон гадна тай маргалдан, толгой, нүүрэн тус газарт нь шилэн аяга болон чулуу, тоосгоор толгойн тус газарт нь цохиж, бүлэглэн зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух зулай, дагз, зүүн доод зовхи, эрүүнд шарх, баруун нүдний салстад цус харвалт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхи, дух, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******-******* мэдүүлэхдээ “ нь  манай эгчийг элдэв янзаар хэлж хараагаад байхаар нь би ын биед нь гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ******* бол ын биед гэмтэл учруулаагүй. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ “Би зодоон болж байхад ойртож очоогүй 4-5 метрийн зайд зогсож байсан. Баарнаас гарч ирээд , *******-******* нар зодолдож байхыг би холоос харсан.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2305000000788 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгаас баатар хотод ирсэн. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэрт байж байсан чинь найз эмэгтэй -******* над дээр ирсэн юм. Тэгээд бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт /хаягийг нь мэдэхгүй/ байх -н гэр рүү нь очсон. Би түүний гэрт байж байсан чинь -н төрсөн дүү *******-*******, түүний үеэл нар ирсэн. Тэгээд найз охин -******* гарч дэлгүүр ороод 2,5 литрийн хэмжээ бүхий 2 ширхэг сэрүүн нэртэй пиво авчирсан. Тэр пиво-г -н гэрт түүний найз гэх эмэгтэй, төрсөн дүү *******-*******, бид нар хувааж уусан. Бид нар пиво ууж дуусаад ярилцаж байгаад бааранд орохоор болсон. Энэ үед би найз ийг хүрээд ир гэж дуудах үед тэр удалгүй миний байгаа газар ирээд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Fire” нэртэй бааранд найз эмэгтэй -*******, түүний үеэл , түүний төрсөн дүү *******-*******, найз нарын хамт ороод 0,75 литрийн хэмжээ бүхий 1 шил соёрхол нэртэй архи, 0,5 литрийн хэмжээ бүхий шилтэй 5 ширхэг сэлэнгэ нэртэй пиво захиалаад тухайн архи, пивыг тэд нар хувааж уусан. Би тухайн үед уугаагүй юм. Найз , найз эмэгтэй -*******, түүний үеэл бид нар баарны үүд хэсэгт байх хог хийх зориулалт бүхий төмөр савны хажууд тамхи татсан. Найз эмэгтэй -*******, өөрийн үеэл болох *******тай үнсэлцээд байхаар нь би тэр хоёрт хандаж та хоёр эмэгтэй хүмүүс байж олон нийтийн газар битгий үнсэлцээд бай гэж хэлсэн чинь найз эмэгтэй нь ойлголоо гэж хэлээд үнсэлцэхээ больсон. Тухайн асуудал надад эмзэг туссан тул би найз охинтойгоо маргасан энэ үед түүний төрсөн дүү *******-******* баарнаас гарч ирээд -г аваад баар руу түрүүлээд орсон би түүний араас орсон. Би бааранд ороод ширээн дээрээ очих үед *******-******* ширээний өмнө зогсож байхаар нь түүний араас түлхээд явлаа гэж хэлсэн чинь *******-******* гартаа барьсан шилэн аягаар миний нүүр хэсэг рүү цохих үед шилэн аяга хагарч миний шанаа хэсгээс цус гарахаар нь би тонгойсон чинь *******-******* миний дээрээс цохисон энэ үед найз эмэгтэй -******* хүрч ирээд намайг өмөөрсөн бөгөөд тэнд байх үл таних хүмүүс салгасан. *******-*******, -*******, нар баарнаас гараад явсан би бааранд хэсэг байж байгаад найз ийн хамт тэдний араас гарсан. Баарны гадаа гарч ирэх үед тэр гурав хүлээгээд зогсож байсан би найз эмэгтэй -*******тэй юм яриад зогсож байсан чинь *******-******* хүрч ирээд гартаа барьсан чулуугаар миний толгой хэсэг рүү цохисон. Би толгойгоо бариад тонгойх үед хүрч ирээд гартаа барьсан тоосгоор миний толгой хэсэг рүү цохих үед толгой эргэж маш ихээр өвдөөд цус гарсан. Тэгээд манай найз , *******-*******, нар нь яваад өгсөн. Би найз эмэгтэйн хамт ГССТ-рүү явсан. Би , *******-******* нарын эрүүл мэндэд халдаагүй тэр хоёр намайг бүлэглэж зодсон. Баарны гадаа байх үед *******-*******, нар тоосго, чулуугаар толгой руу цохисон. Бааранд байх үед *******-******* шилэн аягаар миний толгой руу цохисон. Миний толгой эргэж байна, нүд хавдсан, хамар хугарсан. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-11 дэх тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор дахин өгсөн: “Би Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг юм. баатар хотод олон удаа орж ирж байгаагүй газар сайн мэдэхгүй хэрэг учрал болсны дараа тухайн газраа очиж асуусан чинь тухайн газар нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Flamingo” нэртэй бааранд болсон юм байна лээ. Өмнө өгсөн мэдүүлэгт өгсөн газар хэрэг учрал болоогүй би андуурсан байна лээ. *******-******* болон ******* нар намайг зодсон. Эмчилгээ хийлгэсэн энэ талаар баримт одоогоор алга байна. Цаашид гарах зардлыг төлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.-н гэрчээр өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 30-ны 19 цагийн үед найз залуу ын хамт Баянгол дүүргийн хороо ны гэртээ ирэх үед гэрт найз байж байсан удалгүй төрсөн дүү *******-*******, үеэл дүү ******* нар ирсэн. 2023 оны 3 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед би гэрээсээ гараад Оргил нэртэй дэлгүүр ороод 2,5 литрийн хэмжээ бүхий 2 ширхэг сэнгүр нэртэй пиво авч гэртээ орж ирээд пиво хувааж уусан. 2023 оны 3 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд /нэрийг нь санахгүй байна/ найз залуу , дүү *******-*******, үеэл *******, нарын хамт ороод 0,75 литрийн хэмжээ бүхий Соёрхол нэртэй архи 1 шилийг, 5 шил сэнгүр нэртэй пиво захиалаад уусан. 2023 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө , үеэл *******, бид нар баарны үүд хэсэгт тамхи татаад зогсож байсан чинь үеэл ******* миний уруул дээр үнссэн энэ үед найз залуу уурлаж надад хандаж “эмэгтэй хүмүүс байж олон нийтийн газар үнсэлцэхээ боль” гэж хэлэхээр нь за ойлголоо гэж хэлсэн чинь найз залуу энэ асуудлаас болж надтай маргасан. Бид хоёр маргаад зогсож байсан чинь дүү *******-******* баарнаас гарч ирээд намайг дагуулаад баар руу орсон. араас орж ирээд ширээ буйдан хоёрын голд зогсож байсан чинь дүү *******-*******тэй маргаад дүү *******-******* шилэн аягаар найз залуу ын нүүр, толгой хэсэг рүү нь цохисон. Тэр хоёр барилцаад авахаар би голоор нь орсон чинь найз залуу намайг тэврээд газар унасан энэ *******-******* намайг босгосон. Тэгээд би *******-*******, ******* нарын хамт баарны гадаа гараад ирсэн чинь найз ирсэн байсан. Удалгүй найз ийн хамт гарч ирсэн бөгөөд *******-******* найз залуу дээр очоод барилцаж авахаар нь би голоор нь орсон чинь ын толгой хэсгээс нь цус гарсан. Би дүү *******-******* рүү харсан чинь түүний гарт дунд хэмжээтэй чулуу байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад найз залуугаа аваад эмнэлэг явсан. *******-******* чулуугаар цохисон түүний гарт чулуу байсан. Би салгаад явж байсан тул *******ыг цохиж байхыг хараагүй. Хэрэг болсны дараа найз залуу надад хандаж “чиний дүү намайг чулуугаар цохисон үеэл чинь тоосгоор толгой руу цохисон” гэж хэлсэн. Хэрэг учрал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баарны дотор мөн гадаа нь 2023 оны 3 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагаас 04 цагийн хооронд гарсан. Би бага уусан, найз залуу бараг уугаагүй шахуу байсан. *******, *******-*******, нар нэлээд уусан байсан. Манай найз ын эрүүл мэндэд манай дүү *******-******* үеэл ******* нар халдсан. Найз залуу өөр хүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Хэрүүл маргаан гарсан шалтгаан бол манай үеэл миний уруул дээр үнссэн асуудлаас болж гарсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.гийн гэрчээр өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 30-ны орой ажлаа тараад Баянгол дүүргийн хороо гэртээ ирэх үед гэрт -*******, *******-*******, -н найз залуу нар байсан. Тэгээд бүгд сууцгааж байсан чинь ******* ирсэн. Тэд нар 2,5 литрийн хэмжээ бүхий пиво хувааж ууцгаасан би амсаад тус пивоноос уугаагүй. Тэд нар пиво ууж дуусааж байсан чинь -н найз залуугийн найз нь ирээд тэд нар бааранд орно гэж хэлээд гараад явцгаасан би гэртээ үлдсэн. 2023 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө цаг хэд болж байсан талаар санахгүй байна. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Flamingo” нэртэй баарны гадаа *******-*******, -н найз залуу нар байсан. Тэгээд бид нар баар руу ороод ширээн дээрээ очоод сууж байсан чинь -н найз залуу *******-******* рүү дайраад далайгаад байхаар нь *******-******* шилэн аягаар -н найз залуугийн толгой хэсэг рүү цохих үед аяга хагарсан. Тэр хоёр барилцаж авах үед тэнд байх үл таних хүмүүс салгасан. Тэгээд *******-*******, *******, бид нар гарах гээд үүд рүү явж байх үедээ би -н найз залуу руу харсан чинь түүний толгой хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд бид гурав гарсан -н найз залуу найзын хамт үлдсэн. Баарны гадаа байж байсан чинь -н найз залуу гарч  ирээд газар байсан чулууг аваад *******-******* рүү шидэх үед тухайн чулуу түүнийг оноогүй. Энэ үед *******-******* газраас чулуу аваад -н найз залуугийн толгой хэсэг рүү нь цохиод тэр хоёр зууралдсан бөгөөд миний хажууд зогсож байсан ******* газар байсан чулууг аваад -н найз залуу руу шидсэн тухайн чулуу түүнийг оносон эсэх талаар нь би хараагүй. Тэгээд *******ыг аваад холдсон. Тэгээд *******-*******, -н найз залуу нар зодолдохоо больсон. -******* үлдээд *******-*******, ******* бид гурав гэртээ харьсан. ******* нь -н найз залуу руу чулуу шидсэн тухайн чулуу оносон эсэх талаар нь би мэдэхгүй байна хараагүй. *******-******* нь ыг шилэн аяга болон чулуугаар цохиж байхыг би харсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

5.  Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4620 дугаартай ын биед тархи доргилт, дух, зулай, дагз, зүүн доод зовхи, эрүүнд шарх, баруун нүдний салстад цус харвалт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхи, дух, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******-н яллагдагчаар өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 30-ны орой  Баянгол дүүргийн хороо гэртээ ирэх үед хүргэн ах , төрсөн эгч -*******, үеэл *******, найз нар байсан  Тэгээд эгч гадагшаа гарч дэлгүүр ороод 2.5 литрийн хэмжээ бүхий 2 ширхэг Сэнгүр нэртэй пиво аваад гэртээ орж ирсэн бөгөөд  тухайн пиво хувааж уусан. Тэгээд ярилцаж байгаад 2023 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Flamingo” нэртэй бааранд , -*******, *******, ын найз нарын хамт орж 0.75 литрийн хэмжээ бүхий Соёрхол нэртэй архи нэг шил, 0.5 литрийн хэмжээтэй 5 шил пиво захиалсан. Тэгээд байж байсан чинь тэд нар тамхи татахаар гараад би бааранд ганцаараа үлдсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би тэд нарын араас нь гарсан чинь хүргэн орж ирээд миний араас түлхэхээр нь би ширээн дээр байх шилэн аяга аваад түүний толгой, шанаа хэсэг рүү цохих үед тэр намайг бариад авсан. Энэ үед эгч -******* голоор орж ирж салгах үед тэр намайг бариад авсан. Энэ үед эгч -******* голоор орж ирж салгах үед нь би эгч -*******, Х.******* нарыг аваад баарнаас гарсан. Баарны гадаа гарч ирээд зогсож байсан чинь найзын хамт гарч ирэхээр нь газарт байх ойролцоогоор 7см хэмжээ бүхий тоосгоны хэлтэрхийг аваад ын толгой нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед эгч -******* салгах гээд голоор ороод явж байсан тэгээд салцгаагаад би гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.*******ын яллагдагчаар өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 30-ны орой Баянгол дүүргийн хороо 1 од оршин суудаг үеэл эгч Э.-н гэрт очих үед үеэл эгч Э.-*******, үеэл ах Э.*******-*******, , Э. нар байсан бөгөөд тэд нар 2,5 литрийн хэмжээ бүхий 2 пиво хувааж уугаад сууж байсан. Тухайн пивоноос 750 грамм орчмыг би уусан. Бид нар ярилцаж байгаад баар орохоор болоод 2023 оны 3 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн  08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Flamingo нэртэй бааранд Э.-*******, үеэл ах Э.*******-*******, , ын найз гэх залуу сүүлд ирээд бид тав тус газар ороод 0,75 литрийн хэмжээ бүхий 1 шил архи, 0,5 литрийн хэмжээ бүхий 5 шил пиво захиалаад хувааж ууцгаасан би 1 шил пиво уугаад сууж байсан. Бүгдээрээ гарахаар болоод би хамт гарсан үеэл *******-******* үлдсэн. Бид нар баарны гадаа тамхи татаад сууж байсан чинь үеэл эгч Э.-*******тэй хэрүүл хийгээд байхаар нь би эгчийг аргадаж үнссэн энэ үед нь бид хоёрт хандаж олон нийтийн газар үнсэлцдэг нь яаж байгаа бэ гэж хэлээд эгч рүү уурласан. Дотор ганцаараа үлдсэн *******-******* гарч ирээд бид нар буцаад орсон. Би ширээн дээр сууж байгаад харсан чинь *******-*******, хоёр барилцаад авсан нэгнийхээ нүүр хэсэг рүү нь гараараа цохиж байсан бөгөөд -******* голоор нь орох үед -*******тэй хамт унасан. Тэгээд тэр хоёрыг тэнд байх хүмүүс салгасан. Бааранд болон түүний найз гэх залууг үлдээгээд баарнаас гараад явж байсан чинь араас баарнаас гарч ирээд газраас чулуу аваад *******-г цохих гэсэн боловч оноогүй. Энэ үед би *******-н зүүн гар руу нь харсан чинь гартаа хатуу зүйл атгачихсан байсан. Тэгээд тухайн зүйлээрээ ын толгой хэсэг рүү цохисон. Би тэр хоёрыг 4-5 метрийн зайнаас хараад зогсож байсан. Тэр хоёр нэгийгээ цохиод  салсан. Би *******-*******, бид 3 гурав гэртээ харьсан -*******, болон түүний найз нар үлдсэн. Би тухайн үед архи бага уусан бараг согтоогүй байсан. Мөн би руу ойртоогүй 4-5 метрийн зайнаас хараад зогсож байсан. Би зодоо хийж байгаа хоёр хүн дээр очоогүй. Би тай хэрүүл хийж орилох үед тэр надад хандаж хууль ямар байдаг гэдгийг чамд үзүүлнэ гээд занаад байсан тэгээд ингэж худлаа хэлсэн байна. Намайг хараад зогсож байх үед Э. хажууд хараад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

8. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59, 95 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54, 90 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Э.*******-*******, Э.-******* нар нь төрсөн эгч дүүс, тэдгээртэй Х.******* нь үеэл садан төрлийн хамааралтай хүмүүс байх бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Э.гийн гэрт нь найз охин Э.-*******тэй уулзахаар ирсэн байх ба өөрийн найз н.ийг дуудаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Үүний дараагаар 2023 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар “Flamingo” баарны гадна хоорондоо садан төрлийн холбоотой Х.*******, Э.-******* нарыг “эмэгтэй хүмүүс байж олон нийтийн газар үнсэлцлээ” гэж хэлснээс найз охин Э.-*******тэй маргалджээ.

Улмаар маргаан өрнөж бааран дотор Э.*******-******* нь төрсөн эгч Э.-г өмөөрч түүний найз залуу ын нүүрэн тус газар шилэн аягаар цохиж,  баарны гадна түүний толгой руу чулуугаар цохисон,  Х.******* нь хохирогчийн толгойн тус газар тоосгоор цохисон үйл баримт авагджээ.

Э.*******-*******, Х.******* нарын дээрхи үйлдлийн улмаас ын биед тархи доргилт, дух, зулай, дагз, зүүн доод зовхи, эрүүнд шарх, баруун нүдний салстад цус харвалт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхи, дух, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

ын хохирогчоор өгсөн: “...*******-******* гартаа барьсан шилэн аягаар миний нүүр хэсэг рүү цохих үед шилэн аяга хагарч миний шанаа хэсгээс цус гарахаар нь би тонгойсон чинь *******-******* миний дээрээс цохисон... би найз эмэгтэй -*******тэй юм яриад зогсож байсан чинь *******-******* хүрч ирээд гартаа барьсан чулуугаар миний толгой хэсэг рүү цохисон би толгой бариад тонгойх үед хүрч ирээд гартаа барьсан тоосгоор миний толгой хэсэг рүү цохих үед толгой эргэж маш ихээр өвдөөд цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-11 дэх тал), ын хохирогчоор дахин өгсөн: “...*******-******* болон ******* нар намайг зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), Э.-н гэрчээр өгсөн: “...*******-******* шилэн аягаар найз залуу ын нүүр, толгой хэсэг рүү нь цохисон...дүү *******-******* рүү харсан чинь түүний гарт дунд хэмжээтэй чулуу байсан...*******-******* чулуугаар цохисон түүний гарт чулуу байсан...Манай дүү *******-******* үеэл ******* нар халдсан. Найз залуу өөр хүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Хэрүүл маргаан гарсан шалтгаан бол манай үеэл миний уруул дээр үнссэн асуудлаас болж гарсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Э.гийн гэрчээр өгсөн: “...*******-******* шилэн аягаар -н найз залуугийн толгой хэсэг рүү цохих үед аяга хагарсан...*******-******* газраас чулуу аваад -н найз залуугийн толгой хэсэг рүү нь цохиод тэр хоёр зууралдсан бөгөөд миний хажууд зогсож байсан ******* газар байсан чулууг аваад -н найз залуу руу шидсэн тухайн чулуу түүнийг оносон эсэх талаар нь би хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4620 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг, 

шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна. Х.******* нь ын толгойг тоосгоор цохисон гэх баримтууд байхгүй, эргэлзээтэй байна. Иймд Х.*******ыг цагаатгаж өгнө үү. Э.*******-н тухайд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Э.*******-*******д холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...”  гэсэн агуулга бүхий санал дүгнэлт тус тус гаргаж оролцлоо.

Хэргийн үйл баримтаар хохирогч нь гэрч Э.-*******тэй маргалдаж байсан үйл баримт байгаа боловч өөрийн төрсөн эгчийг өмөөрч Э.*******-*******, үеэл Х.******* нар нь ын биед халдаж түүний биед тархи доргилт, дух, зулай, дагз, зүүн доод зовхи, эрүүнд шарх, баруун нүдний салстад цус харвалт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхи, дух, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгч нарын шууд чиглэсэн санаатай үйлдэл бөгөөд энэхүү үйлдэл, хор уршигт хандаж байгаа сэтгэхгүйн харьцаа нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

Мөн гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүй, хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нарын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хавтаст хэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Э., Э.-******* нар нь болсон үйл явдал, хэрэг маргаан болсон газар, цаг хугацаанд хамт байсан тул гэмт хэрэг гарсан талаар шууд гэрчлэхдээ зөрүүгүй мэдүүлсэн буюу гэрч Э.-н “... араас орж ирээд ширээ буйдан хоёрын голд зогсож байсан чинь дүү *******-*******тэй маргаад дүү *******-******* шилэн агаар найз залуу ын нүүр, толгой хэсэг рүү нь цохисон...” “... дээр очоод барилцаж авахаар нь би голоор нь орсон чинь ын толгой хэсгээс нь цус гарсан. Би дүү *******-******* рүү харсан чинь түүний гарт дунд хэмжээтэй чулуу байсан...*******-******* чулуугаар цохисон түүний гарт чулуу байсан...” гэсэн мэдүүлэг, түүнтэй ижил агуулга бүхий мэдүүлэг өгсөн гэрч Э.гийн “...*******-******* шилэн аягаар -н найз залуугийн толгой хэсэг рүү цохих үед аяга хагарсан...” “...*******-******* газраас чулуу аваад -н найз залуугийн толгой хэсэг рүү нь цохиод тэр хоёр зууралдсан бөгөөд миний хажууд зогсож байсан ******* газар байсан чулууг аваад -н найз залуу руу шидсэн...” гэх мэдүүлгүүдээр яллагдагч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “ би ыг тоосгоор цохиогүй” гэсэн мэдүүлгийг няцаах үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл , Э.-******* нарын хооронд болсон маргаанаас шалтгаалж Э.*******-******* нь эгчийгээ өмөөрсөн шалтгаан нөхцөл, Э.*******-*******, Х.******* нар нь ын  эрх чөлөөнд халдсан үйл явдлын бодит дүр төрх, дэс дараалал, маргаанд оролцсон этгээдүүдийн оролцоо, үйлдэл зэргийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч , гэрч Э., Э.-******* нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтууд нь хэргийн бодит байдалд илүү ач холбогдол бүхий байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан “Х.*******ыг цагаатгах, Э.*******-*******д холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хяналтын прокуророос Э.*******-*******, Х.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 2 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.                                                   

Хэргийн хохирогч ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******-н талаас хохиролтой холбоотойгоор нийт 2.483.000 төгрөг төлсөн гэх 2 хуудас баримт гаргаж хэрэгт хавсаргуулсан болно.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хохирогч аас тус шүүхэд ирүүлсэн бичгийн хүсэлтэд “...эмчилгээний зардал эм тариа, замын зардалд нийт 6.000.000 төгрөг болсон. Э.*******-******* ажилгүй байсан хугацааны зээл төлөлтөд 400.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн мөнгөнөөс 200.000 төгрөг өгсөн, өөр зүйл авч өгсөн эм тариа байхгүй...Би эрүүл мэнд, сэтгэл санаа, мөнгө санхүү, гоо сайхан ажил төрөл гэх мэт маш олон зүйлээр хохирч сэтгэл санаагаар унаж байна...” гэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтыг ирүүлээгүй байна. Иймд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхив.

Харин хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нараас нэхэмжлэх эрх нь  нээлттэй болно.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.*******-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, Х.*******ыг мөн зүйлд зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нар хэн аль нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн тохиолдолд хорих ялаас чөлөөлөх зохицуулалт байгаа тул ялаас чөлөөлж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн (императив) шинжтэй хэм хэмжээ биш юм.

Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6. зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас хүний биед тархи доргилт, дух, зулай, дагз, зүүн доод зовхи, эрүүнд шарх, баруун нүдний салстад цус харвалт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхи, дух, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нар бүлэглэж хүний биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...ялаас чөлөөлөх...” зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт зааснаар тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тэдгээрт анхааруулав.

Хэрэгт Э.*******-*******, Х.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:           

1. ******* овогт *******ы *******-*******, ******* овогт *******ын ******* нарыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 2 дахь заалтад зааснаар тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******-*******, Х.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Хохирогч хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.*******-*******, Х.******* нараас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт Э.*******-*******, Х.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ