Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/496

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305015941019 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургуулийн багш дасгалжуулагчийн ангийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******, *******ны ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь;

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 839 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч П.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн урд байрлах төмөр авах цэгт “аавыг цохисон” гэх шалтгаанаар хохирогч *******ын толгой тус газарт цохиж, түүний биед тархи доргилт, зовхи шанаанд цус хуралт, чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн урд байрлах төмөр авах цэгт “аавыг цохисон” гэх шалтгаанаар хохирогч *******ын толгой тус газарт цохиж, түүний биед тархи доргилт, зовхи шанаанд цус хуралт, чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч *******ын “2023 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр 11 цагийн үед би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмрийн цэг дээр труба авах гэж очсон юм. Тэгээд шатны холбоос асуухад ширхэг нь 1000 төгрөгөөр зарна гээд надад хэлсэн. Тэгэхээр нь би хамт ажилдаг гэх залуугаар тухайн шатны холбоосыг ялгуулж байхад цаана нь бид нарт труба гаргаж өгч байсан 50 орчим настай хөгшин ах та нар наад трубагаа ялгахгүй шүү пизданууд минь гээд байсан. Тэгээд би тухайн үл таних ахтай би чиний пизда байснаа санахгүй юм байна шүү гээд тухайн үл таних хөгшин хүнтэй маргалдаж байхад хажуу талаас тухайн төмрийн цэг дээр хамт ажилдаг гэх тухайн үл таних хөгшин хүний хүүхэд нь гэх залуу нь миний нүүрэн тус газарт гараараа цохисон...Тэгээд намайг газарт унагааж байгаад миний толгой хэсэг рүү цохиод байсан. Намайг цохисон тухайн үл таних залуу нь намайг зайгаа авахад нь би босож ирэхэд тухайн үл таних залуу нь миний нүүрэн тус газарт дахиад 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

Гэрч ын “...би хамт ажилладаг , нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дээр очоод төмөр авахаар болсон. ...би юу болоод байгаа юм гээд яваад очиход нь ******* гэх залууд зодуулсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5314 дугаартай “*******ын биед тархи доргилт, зовхи шанаанд цус хуралт, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

Яллагдагчаар ын “...тухайн хүмүүс дундаас нэг нь манай аав болох Дашдаваатай төмөр авах талаар маргалдаад байсан. Тэгээд тухайн хүмүүс нь манай төмрийн цэг дээр байсан хоолойг нэг ширхгийг нь 1000 төгрөгөөр авна гээд байхаар нь манай аав болох Дашдаваа нь наад төмөр чинь ширхэг нь 2000 төгрөг гэдэг юм гэж маргалдаад байсан. Тэгээд манай аав болох Дашдаваа нь тухайн үл таних хүнд 2000 төгрөгөөр авахгүй юм бол битгий манай төмрийн цэгээс төмөр аваарай гээд хэлсэн чинь тухайн манай аавтай маргалдаж байсан хүн нь манай аавыг заамдаад авсан. Тэгээд тухайн үл таних залуу нь манай аавыг заамдаж байгаад нэг удаа мөргөх шиг болсон. Тэгэхээр нь би явж очоод чи яагаад байгаа юм гээд тухайн залуутай маргалдаад заамдаад авахад тухайн үл таних залуутай хамт явж байсан хүн нь миний араас миний хоолойг боогоод авсан Тэгээд би тухайн миний хоолойг боогоод байсан хүний гарыг нь тавиулж байгаад Тухайн манай аав болох Дашдаваатай маргалдаад байсан хүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон юм...Би нүүрэн тус газарт нь хоёр удаа цохисон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон П.******* нь труба төмөр худалдаж авах гэж байсан *******ыг “аавыг заамдлаа” гэх шалтгаанаар нүүр, толгой тус газарт гараараа цохих, газарт унагааж чирсэн зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зовхи шанаанд цус хуралт, чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч *******т учирсан хөнгөн хохиролд хохирогчоос “томограф хийлгэсэн мөнгөө авбал гомдолгүй ”гэж мөрдөгчийн тэмдэглэлд тусгагджээ. (хавтаст хэргийн 70 дахь талд)

Хавтаст хэрэгт хохирогчийн томографи дүрс оношилгоо хийлгэсэн тухай бичгийн баримт авагдаагүй байх тул дээрх нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив.

Харин  хохирогч ******* нь хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.*******ас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* Гандуулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч ******* нь хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.*******ас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт П.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ