| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/117 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/117
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
шүүгдэгч Б.П*******,
түүний өмгөөлөгч Г.Амартүвшин,
хохирогч Б.А******* /онлайнаар/,
гэрч У.Баярхүү нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Бо******* П*******д холбогдох эрүүгийн 2*******10004000 дугаартай хэргийг 202 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр С аймаг, С суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, С аймгийн Т , ам бүл 2, хүүхдийн хамт С аймгийн С сум, дугаар баг, дугаар хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Бо******* П*******, /РД:МЮ*********************79/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.П******* нь 2022 оны 09 дүгээр сарын -ний өдрийн ******* цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С аймаг, С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Сайханы хөтөл” гэх - улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.А*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.П******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П******* өгсөн: “С аймаг дахь т байгууллагынхан 2 шөнө, өдрийн хэвтээ чиглэлийн буюу Эрдэнэт, Дархан чиглэлийн аялалд яваад албан хаагч нартайгаа танилцаад шөнийн 01 цагийн үед ирсэн. Тухайн үед Ариунсайхан над руу залгаад Сд ирээд буцах гэтэл вагоны билет дууссан байна гэхээр нь би ирчихээд ахдаа хэлэхгүй яасан юм бэ? өөр гоё газар үзүүлэх байсан юм, амралтад очоод амарчих ах нь эрт очвол яваад очъё гэсэн. Замдаа Эрдэнэтийнхэн хүлээж аваад 2 пиво уусан. Би өөрөө амралтыг зохион байгуулж байгаа хүн болохоор архи, дарс уугаагүй, архи амсчихсан бол машин барьж болохгүй гэдгийг мэддэг болохоор тухайн үед эрүүл байсан, Учрал гээд жолооч дүүгээ дуудаад Дельфин гэх ортол 5 ширхэг л пиво байсан. Түүнийг аваад “Хонгор морьт”-ын амралтад очсон. Очиход тэд нар унтаж байхаар нь сэрээсэн. Ихэнх нь нөхөргүй байсан, амьдрал ахуй, гэр бүл гээд зөндөө л зүйл ярьсан. Эмэгтэй хүмүүс ингэж ажиллаж амьдарвал зүгээр гээд хэсэг юм ярьж ахын хувьд зөвлөгөө өгч байгаад 1 бүтэн пиво, нэг тал пиво уугаад амарцгаахаар болсон. Үүрээр явах байсан учраас жолооч ахыг дуудсан байсан. Тэгээд дүү маргааш хот орно замаараа Дархан үзээд явахгүй юу гээд. Өглөө “Монголжин” гэх цайны газар ороод хоол идээд пиво аваад А******* болон нөгөө нэг найз нь уусан, Ариунсайхан уугаагүй, би тээврийн хэрэгсэл барьж яваа учраас уугаагүй, сүүлд 8 шил пиво байсан. Сд байдаг Дельфинээс 5 шил пивыг би авсан. Тэрнээс хойш пиво олдох боломж байгаагүй. Яагаад худлаа яриад байгааг нь мэдэхгүй байна. Тодорхой хэмжээнд амраад уусан юм гарсан учраас тээврийн хэрэгслийг би жолоодсон. Жолоодох явцдаа хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бариагүй. 2014 онд ялалтын баяраар Оросууд дайлаад байхаар нь жоохон амсчихсан машин барьж байгаад эрхээ хасуулж байсан тэрнээс хойш дахиж тээврийн хэрэгсэл согтуугаар бариагүй, уухдаа согттолоо уудаггүй. Тодорхой хэмжээнд л хэрэглэсэн. Осол болоод эмнэлэг дууд гэж хэлсэн цагдаа дууд гэж хэлсэн. Намайг залгах гэж байхад эмнэлэг, цагдаа дуудаад яах вэ? гэж өөрөө хэлсэн. Тэгээд Баярхүү ирээд авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Замдаа Ариунсайхан над руу залгаад ахаа санаа зоволтгүй гэж хэлсэн. Эмнэлэгт очоод явахдаа дахин Ариунсайхан залгаад ахаа санаа зоволтгүй, гайгүй гэж байна гээд би оройны билет авчихъя машинаар явуул доргих байх гээд Улаанбаатар хотод байдаг дүү тосож аваад Ариунсайхан, манай дүү, А******* бид хэд Гэмтлийн эмнэлэг орсон. Хувийн эмнэлэгт үзүүлбэл өөр гэмтэл байсныг нь мэдэхгүй эсвэл хүнтэй үгсэн тохирсон байх магадлалтай гэж үзээд Гэмтэл согог судлал дээр очиж үзүүлэхэд нугас таараагүй, диск шахагдаагүй учраас гэмтлийн зэрэг гайгүй юм байна гэсэн. Эмчээ яах вэ гэтэл хөдөлгөөнөө хязгаарлаад гайгүй болчихно гэж хэлсэн. За гайгүй байхаа гээд маргааш нь ажилтай учраас буцлаа харин чамайг манай дүү охин болон дүү охины нөхөр хүргэж өгөөд ар гэртэй чинь уулзаад эмчлүүлж өгнө шүү гэж хэлээд ирсэн. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А******* өгсөн: “Тухайн өдөр 2022 оны 09 дүгээр сарын -ний өдөр байсан. Уранзаяа, Ариунсайхан бид урд өдөр нь С аймгийг үзэх гээд аялалд гарсан. Тэгээд буцах гэтэл вагоны билет дууссан. Ариунсайхан миний нэг таньдаг ах байгаа ахаас буудал байна уу асууя гэсэн. Тэгээд Дамба ахын явуулсан жолооч ирээд бид -ыг Хонгор гэх амралтын газар аваачсан. Өглөө үүрээр тэнд П******* ах, Учрал гэх залуутай ирсэн. Шуугилдаад байхаар нь сэртэл Ариунсайхан, Учрал, Дамба ах тэр сууж байсан. Амралтын газар ирэхдээ согтуу ирсэн байсан. Цаг харахад өнгөрч байсан. 7 цагт вагон ирэх байсан учраас явъя гэтэл манай дүү Учрал үдээс хойш Улаанбаатар хот явахаар болсон тухтай цуг суугаал явчих гэж хэлсэн. Тэгээд өмнө нь бид -ыг хүргэж ирсэн таксины жолоочийг дуудсан. Тэр хүн 8 ширхэг пиво авчраад тэрнээс Уранзаяа бид 2-т нэг нэгийг өгсөн. Бид 2 түүнийг нь уугаад Дамба, Учрал хоёр үлдсэн пивыг хувааж уугаад амралтын газраас гараад явцгаасан. С аймгийн төв рүү ороод Учрал гээд залууг гэрт нь буулгаад бид 4 Монголжин гэх зоогийн газар ороод хоол захиалаад Дамба ах Сэнгүр гэх пиво захиалсан. Уранзаяа бид 2 тэрнээс нь уугаагүй. П******* өөрийнхөө захиалсан пивыг уусан. Тэндээс гараад та хэдэд газар үзүүлье Орхон Сэлэнгийн бэлчир гэх очно гээд өндөр уулархаг газар очсон. Уранзаяа бид 2 өндрөөс айгаад байдаг гэтэл яах ч үгүй ээ гээд дээшээ гарсан. Уулын орой руу гараад зургаа авахуулаад бичлэг хийгээд бууж байх замдаа онхолдсон. Би газар хэвтсэн амьсгалж болохгүй, хөдөлж болохгүй байсан. Тэгээд 2 хүн ирсэн. Нэг нь Дамбатай үлдээд нөгөө нь эмнэлэг рүү дагуулж явсан...” гэх мэдүүлэг[2],
.Хохирогч Б.А******* 2022 оны 12 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “П******* гэдэг хүн машин барьж яваад онхолдсон “эмчилгээний зардал болон шаардлагатай туслалцааг үзүүлнэ цагдаад хандвал албаны машин унаж явсан эрхээ хасуулна дээр нь ажилгүй болно” гэж гуйгаад байхаар нь тухайн хүний бодоод цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй юм. 2022 оны 09 дүгээр сарын -ний өдөр аваарт ороод С аймгаас 20:0 цагийн вагонд сууж Улаанбаатар хотод ирээд шууд Гэмтэл Согог сэргээн засах төвд очиж нуруу, нугасны зургаа авхуулсан Томографик зургаар сээр нурууны ТН8 нугалам хугарсан гэж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нөгөө жолооч П******* ажлаас дуудлаа гэж С руу яваад түүний дүү эмэгтэй, нөхрийн хамт намайг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Би Говьсүмбэр аймагт ирээд тэр өдөртөө хэвтсэн/ гэмтлийн эмч Азжаргал үзэж хэвтүүлсэн/ 2022 оны 09 дүгэр сарын 27-ны өдөр эмнэлгээс гарч, яаралтай хот руу явж тархи толгой чинь хавантай байна томографикт харуул гэсэн. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Мөнгөнгүүр эмнэлэгт бүсэлхий, нурууны томографикт орсон. Сээр, нурууны Тh10 нугламын их бие дээд урд гадаргууд дарагдаж шахагдсан шинэ хугарал гэсэн онош тавигдсан. 2022 оны 09 дүгээр сарын -ний өдөр мөн толгойны томографикт орсон. /тархи доргилттой гэж бичигдсэн/ байгаад Брилиант эмнэлэгт бүтэн нурууны эмрад 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орсон. ТН, 8, 10 гэсэн хугаралтай, бүсэлхий нурууны L4,5 хоёр талыг дамжих мэдрэлийн язгуурыг дамжсан мөгөөрсөн цагираг ар хэсэгтэй урагдалтай болох нь батлагдсан. Түүнээс хойш 45 хоногийн хэвтрийн дэглэм барь гэж хэлэхээр нь аймгийн эмнэлгийн гэмтлийн эмчийн хяналтад орсон.П******* нь энэ хугацаанд 1.70.000 төгрөг өгсөн. Цалин гэж 700.000 төгрөг өгсөн. Нийт 2.070.000 төгрөг өгсөн байгаа. 2022 оны ******* дүгээр сард “би эмнэлэгт явж үзүүлж харуулна мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхэд П******* би ажил төрөлгүй болсон, мөнгө өгч чадахгүй” гэхээр нь “тэгвэл цагдаад өглөө шүү” гэхэд “тэг, тэг” хэлсэн. Түүний дагуу С аймгийн цагдаад гомдол гаргасан юм. Найз Ариунсайхан, Уранзаяа хоёрын хамт С аймгийн Сайханы хөтөл үзэхээр вагоноор явсан юм. Ариунсайхан, Уранзаяа 2-той яриад Дорноговь аймгаас вагонд суугаад би замаас нь тосч уулаа С явсан юм. Одоо Ариунсайхан Дорноговь аймгийн Сайншанд суманд байгаа, Уранзаяа болохоор Солонгос улс руу явчихсан. 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С аймгийн Сайханы хөтөл үзээд эргээд вагоноор буцах гэтэл тасалбар байхгүй маргаашийнх байна гээд тэнд хонохоор болсон. Вокзалын ойр орчим хонох буудал байна уу гэхэд найз Ариунсайхан хамт ажиллаж байсан ах С аймагт байдаг юм тэр хүнээс асууя гээд утсаараа залгаж ярьсан. Тэгсэн нөгөө хүн нь “С аймагт байхгүй байна т ой болж байгаа Эрдэнэтэд явж байна” гэсэн. “Юун буудалд хонох вэ та -г амралтын хонуулъя. Би өглөө очоод та -г вокзал хүргэж өгье” хүн явуулъя гэсэн. Вокзалын зүүн хойд талд байх залуус ресторанаас жолооч П******* гэдэг хүний таньдаг таксины хүн бид -г ирж авсан. Тэндээс Хонгор морьт амралтын очиж хоносон. Үнэ хөлс төлөөгүй. Өглөө үүрээр нөгөө Ариунсайхантай ярьсан залуу, 1 хүний хамт Хонгор морьт амралтын ирсэн. Хүмүүс шуугиад байхаар нь би босож ирэхэд Ариунсайхан “Дамба ирсэн” гэж хэлсэн. Намайг босож ирэхэд Дамба ах болон хамт ирсэн хүн пиво ууж байсан. Тэдгээр хүмүүстэй танилцаад сууж байхад нөгөө Дамба ахтай хамт ирсэн залуу өөрийгөө Учка гэж байсан ба тэр залуу Уранзаяа бид 2-т Лаазтай боргио пиво өгсөн. Би уудаггүй гээд амсаад ширээн дээр тавиад цаг харахад 0 цаг өнгөрч байсан. Ариунсайханыг явах уу цаг болох нээ гэж хэлсэн. Тэр үед П******* ах “үдээс хойш манай энэ дүү Учка хот явна, та хамт машинд нь суугаад явчих” гэж хэлсэн. Бид яарч байсан тул машин вагоноос хурдан юм чинь тэгье гээд үлдсэн. П******* ах авчирсан пивоо ууж байгаад бид -г амралтын хүргэж өгсөн таксины ахыг дуудаж пиво захисан. Тэр такситай ах өглөөний 07 цагийн алдад байгаа пиво нь гээд 8 ширхэг лаазтай боргио пиво авчирч өгөөд явсан. Дахиж авчирсан пивоноос бид хэдэд П******* задлаж өгсөн. Сүүлд авчирсан пивоноос нь Уранзаяа бид хоёр 1,1 пиво уусан. Тэндээс С аймаг руу П******* машинаа бариад бид 5 явсан. Амралтын газраас хөдлөхөд П******* машин бариад, урд талын суудалд найз Ариунсайхан, арын суудалд Уранзаяа, Учка гэх залуу бид сууж явсан Ланд круйзер маркийн машин байсан. Марк, дугаарыг нь тодорхой хэлж мэдэхгүй байна./ тээврийн хэрэгслийн өнгийг одоо сайн хэлж мэдэхгүй байна сааралдуу машин байлуу./ Зүүн талдаа үрүүлтэй машин байсан ба би жолоочийн ар талд, голд Уранзаяа, түүний хажууд хаалган талд Учка гэдэг залуу сууж явсан. П******* үүрээр ирэхдээ уучихсан байсан. Мөн намайг сэрээд босож ирэхэд 1 лаазтай пиво уусан. Мөн дахин 8 пиво захиж тэрнээс уусан. Жолооч П******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. С аймаг руу ороод Учка гэдэг залууг гэрт нь буулгаж өгөөд бид хэд Монголжин гэх нэртэй цайны орж хоол идсэн. Тэнд дахин лааз сэнгүүр пиво захиалж авсан П******* ах өөрийнхөө авсныг уусан. Ариунзаяа тухайн үед огт пиво уугаагүй. Уранзаяа бид 2 авч өгсөн пивийг нь уулгүй тавиад хоолоо идсэн. Тэндээс хөдлөөд “Орхон Сэлэнгийн бэлчир үзүүлнэ” гээд нилээн уултай газар луу явсан. Их өндөр газар байна бид 2 дээшээ гарахгүй гэж уйлсан. Тэгсэн П******* ах яах ч гүй гээд дээшээ гарсан. Дээр гарч бид нар юм үзчихээд эргээд буух үедээ онхолдсон. Уулын уруу буухдаа нилээн зөөлөн явсан тэгж явахдаа замын нүхтэй хэсэгт дугуй ороод жолооч сандараад дарсан байх ямарч байсан онхолдож эргэлдээд буусан. Уг машиныг албаны машин гэж ярьж байсан. Осолд орчихоод хөдөлж чадахгүй амьсгаа авч чадахгүй байж байхад П******* 2 хүн дуудсан. / ажлынх нь юм уу найз нар нь юм уу мэдэхгүй./ 2 хүн ирээд бид -г С аймаг руу эмнэлэгт хүргэж өгөхөөр 1 хүн нь жолооч П*******тай осол болсон машин дээрээ үлдсэн. С аймгийн эмнэлэг дээр түрдэг тэргэн дээр ороод өвчин намдаах тариа хийлгээд цагийн дараа рентген зураг авхуулсан. Рентгений эмч “таны нуруу хугарсан байна яаралтай хот яв” гэж хэлсэн. Эмнэлгээс бид -г Пүрэвдамбын гэрт аваачсан. Гэрт нь ороход П******* дусал хийлгэчихсэн хамт ослын үлдсэн ах болон 1 эмэгтэйгийн хамт уулаа байсан. Намайг жижиг өрөөнд оруулж хэвтүүлээд цагийн дараа дарга нь гэж 1 хүн ирж бид -тай уулзсан. Нуруу нь хугарсан хүүхэд аль уу гэж асуухаар нь “би байна” гэхэд чиний биеийн байдлаас шалтгаалан энэ хүний ажилтай үгүй нь шийдэгдэнэ гэж хэлсэн. Уранзаяа түрүүлээд Учка гэдэг залуутай машинаар хот руу явсан. Ариунсайхан бид 2 П******* ахтай Улаанбаатар хот руу машинаар явсан. Цаашид хэр хугацаанд хэвтэж эмчлүүлэхээ мэдэхгүй, эмчилгээний зардал болон цалингаа нэхэмжилнэ гэж бодож байна” гэх мэдүүлэг[],
4.Хохирогч Б.А******* 202 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Одоогийн байдлаар зам тээврийн ослын улмаас эмчилгээний зардалд 1,257,217 төгрөг зарцуулсан байгаа. Үүнээс анх осолд орсны дараа П******* нь надад 2,070,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Тэгэхээр өнөөдрийн байдлаар *******,187,217 төгрөгийг би П******* гэж хүнээс нэхэмжилж байна. Осолд орсноос хойш байнга эмнэлгээр эмчилгээ хийлгэж хэвтрийн байдалд байгаагийн улмаас ажлаа хийж чадаагүй, улмаар группэд орсон байгаа. Цаашид мөн эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх учраас ирээдүйд гарах зардлыг мэдэхгүй байна. Зардал гарсны дараа нэмж нэхэмжлэлээ гаргаж өгнө. Гомдолтой байна. П******* нь пиво уусан, согтуу байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тэгээд зүгээр буучихаар шороон зам дээр уруудаж яваад, нүд эрмэхийн зуур л хонхор газар руу дугуй нь ороод миний санаж байгаагаар өнхрөөд 4 дугуйн дээрээ зогссон. Эрүүл байсан бол осол болохгүй байсан гэж бодож байна. Тухайн осол болсны дараа П******* нь албаны машин унаж байгаа болохоор цагдаа дуудах юм бол ах нь ажилгүй болчихно гэж хэлсэн. Тэгээд намайг эмнэлэгт үзүүлсний дараа хохирлын бүх мөнгийг чинь өгнө цагдаа, сэргийлэх гэж яваад яах юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед нь цагдаад мэдэгдээгүй юм. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна, чулуутай, уулын уруу, шороон зам байсан болохоор тийм хурдтай яваагүй. Яг осол болох үед П******* жолоо бариад, Ариунсайхан, Уранзаяа бид гурав зорчиж явсан. Уранзаяа одоо Солонгос улсад байгаа, хэзээ ирэхийг мэдэхгүй. Надаас бусад хүмүүс ямар нэгэн гэмтэл аваагүй. Саарал өнгөтэй жийп машин байсан. Би болохоор Ланд крузер гэдэг машин байсан байх гэж бодож байна. Би машины марк сайн мэддэггүй юм. Улсын дугаарыг нь хараагүй болохоор ямар дугаартай машин байсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[4],
5.Иргэний нэхэмжлэгч Ш.Батжаргалын 202 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Манай аймгийн Т ажилладаг танил дүү Б.П******* нь 2022 оны 09 дүгээр сарын -ний өглөө над руу утасдаад “ах ойрхон явчихаад ирэх ажил гарчихлаа машинаа өгөөч” гэхээр нь “тэг ээ хашаанд байгаа очоод авчих” гэж хэлсэн. Тэгээд л очиж хашаанаас авсан юм билээ. Тэгээд өдөр 1 цаг өнгөрч байх үед П******* утсаар яриад “ах машиныг чинь эвдчихлээ” гэж хэлсэн. “Яасан бэ” гэхэд “хүндрүүлэгч залгах гэж байгаад араандаа орохгүй эвдчихлээ” гэсэн “яасан уначихсан юм уу” гэхэд “гайгүй ээ л” гэсэн. Тэгээд орой ажил тараад ирэхэд миний машиныг хашаанд авч ирээд юмаар хучаад тавьчихсан байсан. Би очиж харахад жолооч талын 2 хаалга хонхойсон, жолоочийн хаалганы шил хагарсан, жолооч талын урд кирло хонхойсон, урд дугуй хагарсан, кирлоны дотор талын хамгаалалт төмөр үрчийсэн, жолоочийн эсрэг талын хойд булангийн дээвэр ачааны мөрний хэмжээтэй хонхойсон, урд хамгаалалт жолооч талын булан хэсгээрээ хугарсан, ачааг нь аваад тавьчихсан байсан. П******* “ах машиныг чинь хашаанд чинь аваачаад тавьчихлаа” гэж хэлэх үед нь би "ямар машин авч явсан яг тэр хэвээр нь болгож засварлаж өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өөрөө ирээд миний машиныг аваад явсан үүнээс хойш 20 орчим хоногийн дараа засварлуулаад аваад ирсэн байсан. Хаана, ямар засварын хэдэн төгрөгөөр засуулсан тухай мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрөө авч яваад засуулаад өгсөн болохоор би олон юм яриагүй юм. Яг хаана ямар осолд орсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан өглөө машин авч яваад өдөр осолд орсон гэсэн. Миний машиныг тухайн үед нь засварлуулаад янзлуулаад өгчихсөн болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[5],
.Иргэний хариуцагч Ш.Батжаргал 202 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тээврийн хэрэгслээ Б.П*******д өгч явуулсан нь үнэн. Гэхдээ П******* нь хаана, ямар шалтгаанаар зам тээврийн осол гаргасныг мэдэхгүй. Сая тогтоолтой танилцах байхдаа хүний эрүүл мэндэд хохирол учирсан болохыг мэдлээ. Зам тээврийн осол гаргасан Б.П******* нь өөрөө хариуцаж бүх хохирол, хор уршгаа арилгах байхаа. Би бол албан ажлаа амжуулах гэж байгаа байх гэж бодоод машинаа өгч тус болсон төдий юм. Би тухайн үед нь би уулзаагүй, утсаар ярьсан болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[],
7.Гэрч Э.Ариунсайхан 202 оны 02 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А*******, Уранзаяа гэх найзуудын хамт С аймгийн С сумын нутагт амарч зугаалахаар ирсэн. Тухайн өдөр С сумын ээж мод, сайханы хөтөл, тужийн нарс гэх байгалийн дурсгалт газруудаар зугаалж явж байгаад орой нь буцахаар болж Төмөр замын буудалд орох гэсэн чинь хүмүүс нь байхгүй байхаар нь тэндээс гараад “Залуус” гэх хоолны ороод урьд нь ажиллаж байсан Намуунаа гэх эгч рүү залгаж асуухад П******* С аймагт байгаа тэрнээс асуу гэж хэлсэн. Тэгээд П******* ахтай утсаар холбогдож асуухад “Хонгор морьт нэртэй амралтын очоод амарчих, маргааш би та хэдийг очиж аваад вокзал хүргээд өгье” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Б.Мөнх-Учралын 202 оны 02 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 18--нд шилжих шөнө П******* ах утсаар залгаад “Учралаа ахын дүү ахынхаа машиныг бариад Хонгор морьт амралтын газар луу яваад өгөөч, би 2- пиво уучихсан болохоор машин барьж болохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тийшээ явж яах гэж байгаа юм бэ” гэхэд “манай нэг дүү охин, 2 найзын хамт ирчихсэн, тэнд байгаа юм аа” гэхээр нь “за би хамт явья” гэхэд П******* ах албандаа унадаг саарал өнгиин “Ниссан Патрол” загварын 25-7 /серийн дугаарыг нь санахгүй байна/ дугаартай машинтайгаа манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд би тэр машиныг нь жолоодоод дэлгүүр орох гэсэн боловч хүнсний дэлгүүрүүд хаачихсан байсан. Тэгэхээр нь бид хоёр зочид буудлын доор шөнө пиво зардаг газраас П******* ах билүү 8 лааз пиво авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр Хонгор морьт амралтын газар очиход амралтын газрын нэг жижиг байшинд П******* ахын дүү охин гэх эмэгтэй мөн бас 2 эмэгтэйгийн хамт байсан. Тэр эмэгтэйчүүд бид хоёрыг очоод хаалгыг нь тогшиход унтаж байгаад босож ирээд онгойлгож өгсөн. Тэнд авч очсон пивонуудыг бүгд задлаад ууцгааж байсан. Би өмнөх өдрүүдэд нь ажилтай унтаж чадаагүй болохоор 20-0 минут болоод амрах гээд унтаад өгсөн. Ингээд өглөө 0 цагийн орчим босоход тэд нар зарим нэг нь боссон зарим нь хэвтэж байсан. Надад Улаанбаатар руу албаны шугамаар явах ажилтай байсан болохоор одоо явья гээд П******* ах машинаа жолоодоод хажууд нь нэг охин нь суугаад би нөгөө хоёр охины хамт арын суудалд нь суугаад “Сайханы хөтөл”-өөс урагшаа байдаг С аймгийнхан “Сайханы хөтөл-2” гэж нэрлэдэг уулын орой руу очсон. Би машинаас буугаагүй бусад нь машинаас буугаад хадан дээр зураг аваад яваад байсан. Тэнд 5-10 минут болоод П******* ах өөрөө машинаа бариад С аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд П******* ах надтай “ах нь албаны машин унаад 2- хүүхэн суулгачихаад яваад байж болохгүй, ажлынхан харчихвал янз бүрийн юм яриад болохгүй" гэж хэлээд “Корпус” гэдэг газраас П******* ахын танил Жагаа гэж хүний саарал өнгийн “Тоёота Ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгслийг очиж аваад тэр машиныг П******* ах жолоодоод би албаны “Ниссан Патрол” маркийн машиныг жолоодоод манай гэрийн гадаа ирсэн. Манайх Т байгууллагын ажилчдын байранд амьдардаг мөн Хилийн тхан манай хажуугийн гражид машинуудаа тавьдаг болохоор машиныг тэнд нь үлдээгээд П******* ах нөгөө эмэгтэйгээ суулгаад явсан. Би гэртээ ороод Улаанбаатар луу явах юм аа бэлдээд явсан. Үүнээс хойш П******* ах тэр эмэгтэйгийн хамт хаагуур явсан, ямар асуудал болон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч У.Баярхүү 202 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би П*******тай Т ерөнхий газрын Хилийн т цуг ажилладаг болохоор найз нөхдийн харилцаатай. Б.Пүрэвдамбыг анх С аймагт ирж ажиллах үеэс хойш таньдаг болж нөхөрлөж байна. Хувийн байдал зан харилцааны хувьд хүн чанар сайтай, тусархуу, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй тус болох гээд л явж байдаг сайхан сэтгэлтэй хүн. 2022 оны 09 дүгээр сарын -ний өдөр би С аймгийн төвд ажил дээрээ байж байхад өдөр *******-12 цагийн орчим Б.П******* 9912******* дугаарын утсаар миний 91048084 дугаарын утас руу залгаж “машинтай осолд орчихлоо хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би итгээгүй тоглож байгаа байх гээд хэдэн минут өнгөрсөн гэтэл дахиад П******* залгаад “ирж байна уу” гэхээр нь итгээд очих шаардлагатай болсон юм байна гээд байгаа газрыг нь заалгахад “аймгийн төвөөс баруун тийш хогийн цэгийн баруун талд ирэхээр харагдана” гэж хэлсэн. Би ганцаараа машинтай яваад очиход саарал өнгийн Тоёота Ланд Круйзер-80 загварын тээврийн хэрэгсэл уулын хажуу, хазгай шороон зам дээр хөндөлсөөд зогсчихсон байсан. Машин 4 дугуйн дээрээ зогсож байсан. Намайг очиход П*******ас гадна эмэгтэй байсан ба нэг эмэгтэй нь газар хэвтчихсэн, П******* хажууд нь сууж байсан. Би нэг хүн хэвтэж байсан болохоор гэмтэж бэртээд янз бүр болчихсон юм биш байгаа гэж сандарсан байдалтай байсан болохоор машинд ямар эвдрэл учирсан, хэрхэн осолд орсон болохыг анзаарч харалгүй шууд П******* дээр очоод “эмнэлэг дуудах уу яах уу” гэхэд тэр эмэгтэйчүүд “өөрсдөө машинд суугаад очоод эмнэлэгт үзүүлье” гэж хэлсэн. Нөгөө хэвтэж байсан эмэгтэйгийн гарнаас нь би татаж босгоод машинд суулгаад шууд С аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирж тухайн эмэгтэйг тэргэнцэр дээр суугаад эмчид үзүүл гээд дотогш оруулсан. Нөгөө 2 эмэгтэйг эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд бид хоёр зүгээр гээд үзүүлэхгүй гэсэн. Ингээд бид гурав гадаа машинд сууж эмнэлэгт үзүүлж байгаа эмэгтэйг хүлээсэн. Тэр хооронд эмнэлэгт үзүүлэхээр цагдаа дуудчихдаг юм тэгээд цагдаа болсон асуудлыг тодруулна биз дээ гэхэд нэг эмэгтэй нь маргааш шөнө Солонгос улс руу явах гэж байгаа цагдаа сэргийлэх гэж яадаг юм гэж байсан. Тэгээд нэг эмэгтэй нь ариун цэврийн хэрэглэл аваад орж байсан, эргэж гарч ирэхдээ “эмч нь юу болсон талаар асууж байна дуугаралгүй л гараад ирлээ” гэж хэлсэн. Ингээд 1 цаг гаран болсны дараа эмнэлэгт үзүүлсэн эмэгтэй гарч ирсэн. Тэгээд П******* руу утсаар яриад “эмнэлэгт үзүүлчихлээ одоо яах вэ” гэж асуухад П******* “манай гэрт хүрээд ирээ би гэртээ ирчихсэн байна” гэхээр нь би тэр эмэгтэйг аваад Пүрэвдамбын гэрт очиход түүний ах нь гээд зүс таних ах бас ирчихсэн мөн Эрдэнэ-Очир бас байсан. Би гэрт нь оруулчихаад П*******тай ойр зуурын юм ярьж байгаад гараад явсан” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч А.Нямдаваа 202 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Одоо би сар өдрийг нь санахгүй байна. 2022 оны намайг нэг өдөр би хадлангийн өвсөө бэлдэх гээд гадуур мотоцикльтэй явж байсан. Тэгээд П******* над руу залгаад “хүрээд ирээч, мод боловсруулах үйлдвэрийн хойд талын уулан дээр байна” гэхээр нь би яваад очсон. Намайг очиход Эрдэнэ-Очир гээд найз нь ирчихсэн, П*******, Эрдэнэ-Очир нар саарал өнгийн “Тоёота Ланд Круйзер” 80 маркийн тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан. Тэгээд П******* “найзууд ирээд уул руу гарчихаад бууж яваад ховил руу ороод уначихлаа” гэсэн. Машин нь 4 дугуйн дээрээ байсан ба машины жолооч талын хэсэг нь эвдэрсэн байдалтай байсан. Найз нь яваад өгсөн би П*******тай байж байгаад мотоцикльтойгоо хувийн ажлаа амжуулах гээд яваад өгсөн. П******* өөрөө машинтайгаа явсан байх. Би гадуур явж байгаад Пүрэвдамбын гэрт очиж бие хааг нь асуусан гайгүй гэж хэлсэн. Нөгөө хамт явсан эмэгтэй хүүхдүүд бас гайгүй л гэж байсан. Үүнээс өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[10],
*******.Гэрч Т.Энхбат 202 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Б.П******* 2022 оны 0 дугаар сарын дундуур манай тасагт жолоочоор томилогдож ирсэн. Түүнээс хойш миний удирдлага дор ажилладаг болсон учраас таньдаг болсон. Үүрэг даалгавар сайн биелүүлдэг, энгийн ажилтнуудыг нэг байгаа юм. Зан байдал, хувийн харилцааны хувьд илүү дутуу зан ааш, гаргаад байдаггүй, ажилдаа сайн, согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг байж магадгүй, гэхдээ надтай согтуу таарч байсан удаа байхгүй, ажил таслаад цалгардуулаад байдаггүй ийм л алба хаагч. Өнгөрсөн жил албаны хэрэгцээнд 4-2 СЭА улсын дугаартай “Ниссан Патрол” маркийн тээврийн хэрэгсэл ашигладаг байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй, актлах хугацаа дууссан учраас албаны хэрэгцээнд унаж чаддаггүй байсан. Тэгээд 202 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод Т ерөнхий газрын авто баазад хүлээлгэн өгч актлуулсан. Тэгээд одоо бол өөр тээврийн хэрэгсэл шинээр авч албандаа ашиглаж байгаа. Би зам тээврийн осол гаргасан талаар мэдээгүй байсан. 202 оны 01 дүгээр сарын сүүлээр байна уу? 02 дугаар сарын эхээр байна уу?,Б.П******* өөрөө “манай Аюулгүй байдлын албанаас дуудаж байна” гэхээр нь юу болсон талаар асуухад “өнгөрсөн жил хүний машинтай явж байгаад зам тээврийн осол болсон юм, тэгээд нэг эмэгтэй мөнгө төгрөг нэхээд гомдол гаргаад новшроод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би албан ёсоор 1 хоногийн чөлөө өгөөд явуулсан. Би бол хувь хүний тээврийн хэрэгсэлтэй осол гаргасан байна гэж ойлгож байгаа. Манай тасгийн тээврийн хэрэгсэл эвдрэлтэй, актлуулах гээд хойд талын граж дотор үндсэндээ 1 жил уналгүй зогссон. Дунд нь миний санаж байгаагаар 2022 оны 04 дүгээр сард эвдрэлтэй байсныг нь хүний машины сэлбэг тавиад 1-2 дугаар заставын чиглэлд нэг явсан. 2022 оны 05-0 дугаар сарын үед Хүдэр сумын чиглэлд нэг явсан. Түүнээс хойш унаагүй гражид байсан” гэх мэдүүлэг[*******],
12.Гэрч Г.Эрдэнэ-Очир 202 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Пүрэвдамбыг 2 оноос хойш таньдаг болж, түүнээс хойш найз нөхдийн харилцаатай яваа. П******* нь их нөхөрсөг, нийтэч, хүнд их тус болдог, тусархуу залуу, итгэж болох, хүний итгэлийг даах чадвартай хүн. Би цөөн хэдэн сайн найзтай тэдний маань нэг байгаа юм. Би одоо сар өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр би хуралтай байж байгаад тараад цайны цаг л өнгөрч байх үед санагдаж байна. П******* руу өөрийнхөө утаснаас залгахад П******* дуу нь сонин болчихсон байхаар нь “яав юу болов” гэхэд “машинтай уначихлаа, модны үйлдвэрийн хойд талд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө машинтай яваад очиход надтай зэрэгцээд Пүрэвдамбын ажлын газрын Баярхүү бас очсон. Намайг очиход П******* эмэгтэйгийн хамт байсан бөгөөд Баярхүүгийн машинд тэр эмэгтэйг суулгаж байсан. Тэгээд тэр эмэгтэйг аваад эмнэлэг рүү яваад өгсөн. П******* бид хоёр үлдсэн. Түд удалгүй Пүрэвдамбын авга ах Нямдаваа нь мотоцикль унаад хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр юу болсон талаар асуугаад машиныг эргэж тойрч үзэхэд саарал өнгийн “Тоёота Ланд круизер” загварын тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл 4 дугуйн дээрээ уулын хазгай хэсэгт шороон замын хажуугийн судаг руу жолооч талаараа унаад дугуйн дээрээ боссон байдалтай байсан. Машины жолооч талын 2 хаалга зурагдаад хонхойсон, жолооч талын толь хугарсан, жолооч талын урд, хойд талын кирло хонхойсон, жолоочийн хаалганы шил хагарсан зэрэг эвдрэлүүд гарсан байсан. Мөн жолооч талын билүү хойд талын дугуйны хий гарсан байсан. П*******ас “юу болсон, яасан ийсэн юм” гэж асуухад дүү нарт жаахан юм үзүүлэх гээд явж байгаад уначихлаа, миний бие зүгээр, нөгөө эмэгтэйчүүд гайгүй, нэг дүү нуруу юм уу хавирга юм уу өвдөө байна гэхээр нь сая Баярхүүд өгөөд явуулчихлаа гэсэн. Тэгээд Пүрэвдамбыг “хаачих юм бэ” гэхэд гэр лүүгээ очно гэсэн тэгэхээр нь за би гэртээ харьчихаад яваад очьё гэж хэлээд явсан. Нямдаваа ах П******* хоёр үлдсэн. Ингээд би гэрээрээ орчихоод Пүрэвдамбын гэрт очиход П*******, Нямдаваа ах нар байсан. Тэгээд удалгүй Пүрэвдамбын таньдаг сувилагч эмэгтэй ирж түүнд дусал залгаж өгсөн, үүний дараа Баярхүү нөгөө эмэгтэйгийн хамт ирсэн. Тухайн эмэгтэйгийн 2 эмэгтэй нь зүгээр байсан, 1 эмэгтэй нь нуруу өвдөөд байна гээд жаахан доголж алхаж байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэгээд хойд талын өрөөнд нь орж амар гээд оруулсан. Би тэр эмэгтэй рүү орж “бие нь яаж байна” гэж асуухад 2 зүгээр гэсэн 1 охин нь жоохон нуруу өвдөөд байна гэж хэлсэн. Хүмүүс нь гайгүй, машин нь тийм сүртэй эвдрээгүй болохоор гайгүй л юм байх гэж бодож байсан. Тэгээд би гэртээ хариад орой 20 цагийн орчим Пүрэвдамбын гэрт очоод П******* болон гэрт нь байсан 2 охины хамт авч яваад галт тэргэнд суулгаж өгсөн. Нэг охин нь түрүүлээд яараад явчихсан гэж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг[12],
1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1. Б.А*******гийн биед сээр нурууны Тh, Тh8 ,Тh10 нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, L4-L5 нугалмуудын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.09.-нд үүсгэгдсэн байх боломжтой. Сээр нурууны Тh, Тh8 ,Th10 нугалмуудын их биеийн шахагдсан хугарал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. L4-L5 нугалмуудын мөгөөрсөн цагирагийн урагдал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-н 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэх дүгнэлт[1],
14.Шинжээчийн 202 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн №0 дугаартай дүгнэлт хэсэгт: улсын дугаартай Тоёото Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.П******* нь МУ-ын ЗХД-н 1.Нийтлэг үндэслэл. 1..Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. З.Жолоочийн үүрэг, .7.Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үөдээ тээврийн хэрэгсэл жолоодох;
.4.б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн д биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт),тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг аа буцаж ирэх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ()-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн г хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах: гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
2. улсын дугаартай Тоёото Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.П******* нь МУ-н ЗХД-н 1.Нийтлэг үндэслэл. 1..Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. . Жолоочийн үүрэг. .7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг осол гарсан гэж үзэж байна.
.Жолооч Б.Пүрэвдамбын жолоодож явсан улсын дугаартай “Тоёото Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. улсын дугаартай “Тоёото Ланд Круйзер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.П******* МУ-н ЗХД-д заасан жолоочийн үүргийг биелүүлж цагдаагийн байгууллагад ослын талаар цаг хугацаанд нь шалгуулаагүй тул шинжээч миний бие хохирогч болон гэрчүүд, мөн өөрийнх нь мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт гаргасан болно” гэх дүгнэлт[14],
*******.Шүүгдэгч Б.Пүрэвдамбын 202 оны 0 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллагдагчийн эрх, үүрэгтэйгээ танилцлаа. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь гэрчээр болон сэжигтнээр мэдүүлэг өгсөн байгаа. Үүн дээр нэмж хохирогч Б.А*******г Улаанбаатар хот авчирч үзүүлэхэд өөрөө хоёр хөл дээрээ зүгээр явж байсан ба эмч нь нурууны диск, мэдрэл дарагдаагүй, бага хэмжээний цууралттай байна, хөдөлгөөн хориод бүс зүү гэхээр нь би бүсийг авч өгөөд Улаанбаатар хотод гэмтэл юм уу? уламжлалтын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж өгье гэсэн боловч Чойр руу гэр рүүгээ явмаар байна аав, ээж нар санаа зовоод байна гээд байхаар нь Б.А*******г дүүгээрээ Чойр руу хүргүүлж, ар гэрийнхэнтэй нь уулзаж нутаг оронд эмнэлэгт хэвтүүлье гэхэд ар гэрийнхэн нь үгүй гэж татгалзсан. Тэр үед Б.А*******гийн эгч нь прокурорт ажилладаг гээд ярьж байсан. Дараа нь Б.А******* бие өвдөөд байна гэхээр нь Улаанбаатар хотод хүрээд ирээ биеийг чинь үзүүлж харуулаад өгье гэхэд дахиад татгалзсан. Ер нь бол Б.А*******гийн биед учирсан гэмтлийг хэзээ, хаана авсан нь эргэлзээтэй. Ослын дараа өөрөө зүгээр хоёр хөл дээрээ явж байснаа гэнэт хэвтэрт орж нилээн олон тооны гэмтлүүд гарсан байна. Анх уулзаад явж байхад Б.А******* нь өөрийгөө зүрх муутай татаж унадаг өвчтэй гэж ярьж байсан болохоор ослоос хойш Чойрт гэртээ харьсныхаа дараа ямар нэгэн байдлаар унаж татахдаа бэртэг гэмтсэн байж болзошгүй гэж бодож байгаа учраас Чойрт эмнэлэг болон бусад эмнэлгийн байгууллагуудад Б.А******* бэртэж гэмтсэн эсэх талаар лавлагаа мэдээллийг гаргуулах хүсэлтэй байна. Ойролцоогоор эмчилгээ болон бусад зардал 4 орчим сая төгрөг зарцуулсан. Энэ талаар баримт нь байгаа. 202 оны 01 дүгээр сарын эхээр Б.А*******тай утсаар холбогдож ярихад бэлэн ******* сая төгрөг өгчихвөл би гомдлоо татаад, шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гэхээр нь 2 хоног хүлээж байгаач гэж хэлээд хоёр хоногийн хугацаанд мөнгө хайгаад 8 сая төгрөг олоод 8 сая төгрөг оллоо үүнийг өгөөд асуудлаа шийдвэрлэх үү гэхэд утсаа салгаад дахиж холбогдоогүй” гэх мэдүүлэг[*******], 1.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[1], 17.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[17], 18.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[18], .Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[], 20.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[20], 21.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[21], 22.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[22] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Б.Пүрэвдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хэрэгт бичгийн нотлох баримтыг үндэслээд нийт 9,*******7,217 төгрөгийг гаргуулж, хохирогч А*******д олгуулах саналтай байна. Мөн А*******д нийгмийн даатгалын сангаас үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,14,514 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж байгаа Гантуяад олгуулах саналтай байна” гэсэн саналыг[2]гаргасан.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Хохирлын асуудал эргэлзээтэй байна. Прокурор болон хохирогчийн хэлж байгаа санал зөрж байна. Цалин хөлс нэхэмжилж байгаа тохиолдолд дандаа хууль ёсны баримт бичигт үндэслэгдэж гарах ёстой. Хохирогчийн хэлж байгаа номын санд ажилладаг гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Эрх зүйч хүн программист хийх ёсгүй. Төрийн үйлчилгээ юм уу? төрийн үйлчилгээний хэдээр цалинждаг юм. Төрийн захиргаа юм уу үүнийгээ тодорхой хэлэх хэрэгтэй. Ажилд орсон тушаал байх ёстой, ажлаас гарсан тушаал байх ёстой. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ажиллаж байгаа талаараа нотлох ёстой. Ажлаасаа гараагүй тохиолдолд хэзээ ч сайн дурын нийгмийн даатгалын гэрээ хийхгүй. Гэтэл 1 дүгээр сарын 1-ний өдөр сайн дураараа даатгуулах гэрээ хийсэн байна. 1 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа гарсан байна. Ажлаас халагдсан тушаалыг харж байж 1 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ хийх ёстой. 1 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа халагдсан бол тэр гэрээ хийгдэх боломжгүй. Тиймээс хохирогч энэ байгууллагад ажиллаж байсан гэдэгт эргэлзээ төрж байна. Хэрвээ төрийн албан хаагч нийгмийн даатгалын шимтгэл төлөөд цалингаа аваад явж байсан бол эрүүл мэндийн даатгал цаанаасаа бөглөгдөнө. Эрүүл мэндийн даатгалыг үнэ төлбөргүй авна. Иргэний нэхэмжлэгч гарч ирээд буруутай хүнээр даатгалыг төлүүлье гэж байгаа нь энэ хүнийг төрийн алба хашаагүй гэдгийг нотолж байна. Мөн гаргаж байгаа цалингийн тодорхойлолтууд нь үндэслэлгүй байна. Үндэслэлтэй гэж үзвэл дараа нь иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой. Маш их эргэлзээ төрж байна, энэ баримтуудыг хаанаас тамга тэмдэг дараад авах боломжтой учраас цалин нэхэмжилж байгаа асуудал үндэслэлгүй гэж үзэж байна. Пүрэвдамбын хувьд анх эмнэлгээр явахад 770,000 төгрөгийн зардал гаргасан. Сүүлд дансаар 2,070,000 төгрөгийг төлсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдох боломжгүй байна. Гэмт хэрэг 2, сарын дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Амралтын газар уусан гэдэг нь нотлогдох боломжгүй байна. 5- ширхэг пиво амралтын авч очсон байна. Тэнд байсан 5 хүн ямар байдлаар хувааж уусан гэдгийг тогтоох боломжгүй. 4, 5 цагийн үед пиво уугаал уул руу 10, ******* цагийн үед гарах хооронд П******* амарсан гэж байгаа тул согтууруулах ундааны зүйл биеэс гарсан байх бүрэн боломжтой. Монголжинд пиво уусан талаар асуудлыг хохирогч би уугаагүй П******* уусан гэж хэлж байна. Тэр үед пивоноос нэг хоёр балгасан, хэн хэрхэн уусан талаар тогтоох боломжгүй учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Хамтарсан багын тушаалын хавсралтаар жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам байгаа. Энэ журмын 1.-д зааснаар гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн эсэхийг цусан дахь агууламжаар тогтооно гэж байна. Улсын яллагчийн зүйлчилж байгаагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэж зүйлчилж байна. Гэтэл энэ зүйл ангид хэрэглэсэн гэж байхгүй. Хэрэглэсэн, согтуурсан буюу мансуурсан гэдэг нь 2 өөр асуудал. Тухайн журмын 2.5-т шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль эсхүл цусанд байгаа спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж байна. Гэтэл үүнд ямар нэг байдлаар спиртийн хэмжээг тодорхойлоогүй үед хэрэглэсэн гэж үзэх боломжгүй гэдгийг шалгаж тогтоох журмаар шийдсэн байна. 20 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2******* дугаартай Улсын дээд шүүхийн тогтоол байна. Энэ дээр гэрч нарын мэдүүлгээс гадна согтуурсан буюу мансуурсан болохыг цус, шээснээс дээж авах, шинжилгээ хийх багажаар үлээлгэх зэрэг согтуурал мансуурлын хэмжээг давхар нотолж эргэлзээгүй тогтоох нь гэмт хэрэг нотолгооны чухал ач холбогдолтой. Зөвхөн гэрч нарын мэдүүлгийг үндэслэх боломжгүй тийм учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг[24] гаргажээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар эцсийн үгэндээ: “Би эрх зүйч хүн худлаа ярихгүй, энэ хүүхэд ийм хэмжээний зүйл яриад байгаа нь харамсалтай байна. Дельфин дэлгүүрт 5 ширхэг пиво л байсан учраас би авч очсон өөр пиво уусан байх боломжгүй. Монголжин гэдэг газар би уугаагүй. Учрал гэдэг хүүхэд архи уудаггүй жолооч хүн. Би т би хууль бус үйлдэлд олон төрлийн гэмт хэрэг илрүүлсэн. Аргагүй байдлаас болоод ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Би хүүхэдтэйгээ 2-лаа амьдардаг. Хохирогчийн эгч нь прокурорт ажилладаг гээд чамайг гөлөг болгоно гэж ярьж байсан. Би буруутай л даа гэхдээ архи уугаагүй байхад уусан гээд байгаа нь надад хэцүү байна. Би архи уугаагүй, архи уусан үедээ тээрийн хэрэгсэл барьдаггүй. Хэрэг болсон үеэс хойш миний гараас барьж байгаад өөрөө хэлсэн эмнэлэг дуудаад хэрэггүй гэж. Хүн ийм муухай худалч байж болохгүй. Үнэн шударга байх хэрэгтэй. Шударга байгаарай гэж гуйж байна. Цагдаад хэлнэ гээд тасалснаа буцаагаад залгаснаа 12,000,000 төгрөг өгчихвөл хэргээ татаад авна гэсэн. Нэг удаа залгахад дүү нь утсыг нь аваад аниа гараад явсан орж ирэхээр нь хэлье гэж байсан. Энэ хүний алхам бүр нь худлаа. Би гэм хор учруулсандаа харамсаж байна би эмчлүүлье гэж хэлсэн” гэжээ[25].
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Пүрэвдамбын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Б.А******* нь шүүгдэгчээс *******,187,217 төгрөг нэхэмжилснээс зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтын шаардлага хангахгүй, зөрүүтэй гэсэн үндэслэлээр гаргах боломжгүй байх тул 2022 оны *******,12 сар, 202 оны 1,2, сар цалин, нийгмийн даатгал сайн дураар төлсөн нотлох баримт, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Харин шүүхээс хохирогчийн эмчилгээний зардалд 2,485,772 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хохирогчид өмнө нь өгсөн 2,070,000 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 4*******,772 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн зүгээс нэхэмжилсэн хохирогч Б.А*******гийн тусламж үйлчилгээний зардал 1,14,500 төгрөгийг шүүгдэгч нь хуульд заасан хохирол, төлбөр төлөх 5 хоногийн хугацаанд тус тус нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Хохирлыг нарийвчлан судалж үзэхэд:
Хавтаст хэргийн *******8 дугаар талд хохирогчийн зүгээс *******,187,217 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтыг нэг бүрчлэн үзлээ. Хохирогчийн нэхэмжилж байгаа үнийн дүн болон *******8 дугаар хуудсанд байгаа үнийн дүн хоорондоо зөрүүтэй байна. *******, 12 дугаар сарын цалин болон 1, 2, дугаар сарын цалин гэж байгаа юм. Хохирогчийн зүгээс 7,480 төгрөгөөр цалинг нэхэмжилнэ гэсэн боловч хавтаст хэргийн *******8 дугаар талд өөр үнийн дүнгээр нэхэмжилсэн нь зөрүүтэй байна. *******, 12 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин өөрийнх нь нэхэмжилж байгаагаар 2,42,792 төгрөг гэж байна. Гэтэл 7,480 төгрөгөөр бодоход 1,52,90 төгрөг болж байна. Хавтаст хэрэгт 1- дугаар сарын ажилгүй байсан цалин гэж ,721,784 төгрөг гэсэн гэтэл өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт 1, 2, дугаар сар гэсэн. Шүүгч лавлаж асуухад 2 сарынхыг авна гэж хэлсэн. 7,480 төгрөгийг сараар бодоход 2,099,400 төгрөг болж байна. Нийгмийн даатгал сайн дураар 1 сарын 17,700 төгрөгөөр 1- сар ажилгүй байсан хугацаанд нөхөн төлсөн гэрээ байгуулсан гэж байна. Гэрээ байгуулсан он сар өдөр, өмнөх ажлаас халагдсан он сар өдөр зөрүүтэй байна. Ажлаас халагдсан тушаал гарсан тохиолдолд нийгмийн даатгалаа сайн дураар төлөх гэрээ байгуулагдахаас биш ажлаас гараагүй тохиолдолд хэзээ ч байгуулагдахгүй. Энэ ямар журмаар яаж ингэсэн нь тодорхойгүй байгаа учраас шүүх эргэлзээтэй, харилцан зөрүүтэй нотлох баримтаар ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөх боломжгүй байна. Хэрэгт тодорхой байсан бол гаргаж өгч болно. Үнийн дүн, албан бичгийн он, сар өдөр зөрүүтэй нөхцөл үүсэж байгаа учраас өөрийн чинь нэхэмжилсэн хохирлыг гаргах боломжгүй гэж үзээд нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж, дагнасан шүүхээр нарийвчлан тооцуулаад гаргуулах боломжтой гэж үзлээ.
Хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд: “Би энэ хохирлыг авахгүй, миний шүүхийн шатанд бүрдүүлж өгсөн баримт байгаа. Би энэ хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мөнгийг авахгүй, би ослоос болоод эрүүл мэндээрээ нөхөж баршгүй хохирол авсан. Цаашид энэ хүнээс эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би их гомдолтой байна, анх нэхэмжилсэн мөнгөө авна”[2] гэснийг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.П*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд 2 жил тээврийн хэрэгсэл барих эрхийг хасаж, 1 жил С аймаг, С сумаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч А*******д учирсан хохирлын талаар шийдвэр гарсан. Завсарлага аваад гэм буруугийн хуралдаанаар тогтоосон хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авагдсан байгаа. Энэ хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон даатгалын сангаас гаргасан хохирол төлөгдсөн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэж байна” гэсэн саналыг[27] гаргасан.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч Б.Пүрэвдамбын эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. П******* нь гэм буруутайд тооцогдсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон энэ хүмүүсийн орон байрыг бэлдэж, маргааш нь тухтай явуулах унаа тэрэг олж өгч, нэг газар үзүүлэх бодолтой явж байгаад гэмт хэрэг гарсан. Анхнаасаа санаатай үйлдээгүй болгоомжгүй үйлдэгдсэн байна. Хохирлын хувьд 421,000 төгрөгийг хохирогч А*******д төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд 1,15,000 төгрөгийг төлөөд байгаа юм. Цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлээд нэхэмжлээд явахад төлөхөөс татгалзах зүйлгүй. П******* нь төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийгмийн хариуцлагаа ч ухамсарлаж хүлээн авсан. Мөн Пүрэвдамбын эхнэр нь Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь шүүхийн шатанд явж байгаа. 20 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хүүхэд нь 1 дүгээр ангид сурдаг. Энэ хугацаанд П******* хүүхэдтэйгээ амьдарч байгаа ганц бие эцэг гэдэг нь үнэн юм байна гэдгийг нотлохоор баримт авчирсан. Ялын саналтай санал нэг байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг[28] гаргажээ.
Хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Уучлалт гуйгаагүй би л араас нь ярьдаг байсан. 1 дүгээр сар хүртэл нэг ч холбогдоогүй байж байгаад цагдаад өгнө гэхэд л гэнэт холбогдсон. Аав яриад хүүхдийн бие муу байна гэтэл зардлын мөнгө байхгүй, очиж чадахгүй гэж хэлсэн. Дүү нь хүртэл над руу залгаж уурлаж байсан” гэжээ[].
Шүүгдэгч эцсийн үгэндээ: “******* дүгээр сард муудалцах хүртлээ яахаар байна эмчлүүлэх үү? энэ эмнэлэг сайн, тэр эмнэлэг сайн гээд санаа тавиад явсан. Эгч нь, аав нь дарамтлаад хараагаад байхаар нь миний эгдүүцэл хүрсэн. Би гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч байна, би хохирол учруулсан. Уучлалтыг ахын дүү би байнга л гуйж байсан шүү дээ. Тухай бүр л ярьж байсан. Тусалъя, гэмтлийг арилгаж өгье, холбоотой байна гэж хэлж байсан” гэжээ[0].
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн ...хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн” болон түүний хувийн байдал /бага насны буюу настай хүүхэдтэй, ганц бие эцэг/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд үйлдэлдээ санаатай, үр дагаварт болгоомжгүйгээр үйлдэгдсэн.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад: “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг; ойлгоно гэж тодорхойлжээ.
Мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 28.1.1 дэх хэсэгт: тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Ийм учраас энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тохиолдолд хүндрүүлэхээр хуульчилжээ.
Согтуурлын хэмжээг зориулалтын төхөөрөмж болон бусад шинжилгээгээр, мансуурлын байдлыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоох учиртай.
Гэтэл гэмт хэрэг гарсан өдөр нь шүүгдэгчийн согтуурлын зэргийг зориулалтын төхөөрөмжөөр тогтоогоогүй, тухайн цаг хугацаанд гомдол мэдээлэл гаргаагүй, гэмт хэрэг гарснаас хойш хохирогчийн зүгээс гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тул шүүгдэгчийн согтуурлын зэргийг нөхөн тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгч нь би согтуугаар автомашин жолоодоогүй гэж маргадаг. Гэвч хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрчүүдийн мэдүүлгээр цоо эрүүл байсан гэдэгт нь үгүйсгэгддэг.
Хохирогч Б.А******* нь шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл уусан гэж удаа дараа мэдүүлж гэрчилдэг. Гэвч хохирогч Б.А******* нь шүүгдэгчийг пиво ууж байсныг, уусаар явсныг согтуурсан гэдгийг мэдсээр байж хориглоогүй, машинд нь сууж хамт явсаар байсан идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн ...хууль бус үйлдэл ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн гэж шүүхээс дүгнэхэд хүргэсэн.
Иймд дээр дурьдсан бүхий л нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар С аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Б.П******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тайлбарлажээ.[1]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул нэмэгдэл ялыг заавал оногдуулна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.П*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Б.П******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 4, ., .7, .8 дугаар зүйлийн 1, 4, .10, .1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Бо******* Пүрэвдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар С аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.П*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан өдрөөс эхлэн тоолсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс хохирогч Б.А*******гийн эмчилгээний зардалд 2,485,772 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяад хохирогчийн тусламж үйлчилгээний зардал 1,14,500 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурьдаж, хохирогч Б.А******* нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
.Шүүгдэгч Б.П******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4, .1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш ******* хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ