Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.*******гээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 2324000000026 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 33 настай, эрэгтэй, * боловсролтой, *, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт * хаягаар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн *******гийн ******* /РД: /   

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 18-1807 тоотод байрлах *******ийн гэрт согтуугаар *******тай маргалдаж, улмаар түүний зүүн шанаа хэсэгт аягаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанааны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 18-1807 тоотод байрлах *******ийн гэрт согтуугаар *******тай маргалдаж, улмаар түүний  зүүн  шанаа  хэсэгт  аягаар  цохиж, зүүн шанааны шарх гэмтэл бүхий эрүүл

мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

-Хохирогч *******ын: “...Би 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн цагийг нь сайн санахгүй байна гэхдээ үдээс хойш гэрээсээ ганцаараа гарсан. Би Гандирас дэлгүүрийн хажууд явж байхад ******* /*******/-тай таарсан. Таараад мэнд мэдээд, ******* ганц пиво уух уу гэж асуухаар нь би ууя гэж хэлээд *******ийн хамт ******* //-ийн гэрт очихоор болсон. гийн гэрт очиход гэрт нь , эхнэрийн хамт сууж байсан. Тэднийд очихоосоо өмнө нь ******* дэлгүүрээс 1 шил архи, Сэнгүр гэх нэртэй 2 литрийн хэмжээтэй 1 ширхэг пиво  авсан. Тухайн дэлгүүрийн нэрийг нь одоо сайн санахгүй байна. гийнх рүү би, *******ийн хамт явган очсон. гийнх 2 дугаар сургуулийн ард байдаг. Гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна. гийнд очоод болон эхнэр // нарын хамт бид 4 цааш гэх нэртэй айлын гэрт очсон. Тэнд очиход гэх нэртэй хүн ганцаараа гэртээ байсан. Тэнд тухайн авч яваа нэг шил архи, нэг пивыг ууж дуусгасан юм. Би гэх нэртэй хүнийг танихгүй. Тухайн айлын гэрт архи уусан. Намайг нь хуухай пизда, хуухай жингэр гэж хэлээд байхаар нь нүүрэн хэсэг рүү цамцаараа хоёр удаа ороолгосон юм. Түүний дараагаар нь архи ууж байсан аягыг авч шидээд тухайн аяга нь миний нүүрэн хэсгийг оносон. Тэгээд миний зүүн хацрын дээд хэсгээс бага зэрэг цус гарсан. Тэр үед би гэх нэртэй айлын баруун талд байх улаан авдрын хэсэгт байхад уг үйлдэл болсон. Би өөрийнхөө утсаар хүү руу залгаад ээжийг нь хүн зодчихлоо, ээжийг нь аллаа, хүрээд ирээч гэж хэлсэн. ...Би зүүн талын хацрын хэсэгт 2 см талбайд 2-3 ширхэг дотуур оёдол тавиулсан. ...Эмчилгээний зардлыг ******* бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/, 

-Гэрч Б.ийн: “...2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн үдээс хойш Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг Булнай хорооллын тоотод байрлах манай гэрт , ******* нар хамт ирсэн. Тухайн үед манай гэрт манай нөхөр ******* бид хоёр байсан. Манай гэрт //, ******* /*******/ нар нээх удаа ч үгүй байж байгаад би, нөхрийнхөө хамт нөгөө хоёртой гэрээсээ гараад, Хайрхан баг Хөдөө аж ахуйн хорооллын Мах маркет ХХК-аас хойш 2 гудамжны ард байрлах гудамж буюу Хөдөө аж ахуйн хорооллын 18 дугаар гудамжинд байрлах гэх нэртэй айлын хашаа руу ороход хашаан дотор хуучин шавран байшин байсан. гэх нэртэй айлын гэрт ороход гэрт нь оо ах //, нар сууж байсан. гэх нэртэй айлд ороход нэг шил архи задлаад, оо ах, эгч, ах нар уугаад сууж байсан. Тэгээд түүн дээр би, манай нөхөр, *******, нарын хамт нэмэгдсэн. Тэгээд тэнд ууж сууж байгаад нэг архийг ууж дуусгаад, түүний дараагаар дахин нэг шил архи, нэг савтай пивыг би авч ахын гэрт бид нар уусан юм. Миний авч ирсэн архийг уугаад мөн пивыг ууж байхад агсам согтуу тавиад байсан. агсам согтуу тавиад болохгүй байхаар нь манай нөхөр архи ууж байсан аягаа руу шидэхэд нүүр хэсэг буюу зүүн хацар хэсгийг оноод аяга хагарч, зүүн хацар хэсгээс бага зэрэг цус гарсан юм. Манай нөхөр гийн зүүн талын хацар руу аяга авч шидсэн юм...Тэгээд нь аягаар цохиулсныхаа дараагаар хүүхэд рүүгээ утсаараа залгаад намайг хүн цохичихлоо гэж хэлсний дараагаар ахын гэрт гийн хүүхэд орж ирсэн. гийн хүүхэд орж ирээд цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өгсөн юм... нь агсам согтуу тавиад, манай нөхөр болох *******ийн толгой хэсэг рүү гараа 2-3 удаа цохиод байсан. Тэрнээс болоод манай нөхөр архи ууж байсан аягаа авч шидсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

-Гэрч Ө.ийн: “...Намайг гэртээ буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг Наран хорооллын тоотод бичигтэй цагаан өнгийн 2 давхарт байрлах гэртээ байхад миний дугаар руу ээжийн дугаараас 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 15 минутад залгаад ээжийг нь хүн зодчихлоо, ээжийг нь аллаа хүрээд ирээч гээд  байхаар нь би та хаана байгаа юм бэ гэж асуухад Мах маркетын ард байрлах гудамжинд байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхлээр нь би өөрийн мотоциклоо унаад, тухайн Мах маркет гэх нэртэй газарт очиход ямар нэгэн хүн гудамжинд явж байгаа харагдахгүй байсан. Хэсэг тэндээ хүлээж байгаад, 2 дугаар сургуулийн ард талд очиход өмнөөс нэг танихгүй согтуу хүн явж байхаар нь хаанаас яваа юм гэж асуухад чи гийн хүүхэд үү гэж асуухаар нь би тийм байна гэж хэлэхэд байгаа газрыг нь заагаад өгье гэж хэлээд миний араар суугаад тухайн газарт ирсэн. Ээжийн байгаа газрын хашааны  хаалга нь банз хаалгатай, хашааны дугааргүй, хуучин банзаар нүүрэн хэсгээ хашаалсан хашаа байсан. Хашаанд ороход хашааны баруун хойд хэсэгт хуучны шавран байшин харагдсан. Тухайн шавран байшингийн хаалганы үүдний хэсэгт миний ээжтэй нийлээд 3 эмэгтэй, 3 эрэгтэй хүн байшингийн хаалганы үүдний хэсэгт босоод зогсчихсон байсан. Тухайн хашааны үүдэнд очиход ээж маань чанга дуугараад, орилоод байсан. Ээжээс өөр хүн тухайн газарт чанга дуугараад, орилоогүй. Намайг тухайн байшингийн хаалганы үүдний хэсэгт очиход ээж маань намайг ******* гэх нэртэй хүн миний нүүр рүү аягаар цохичихлоо гэж хэлэхэд, би цохисон юм гэж нэг танихгүй залуу хэлээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... Зүүн хацар хэсгээс нь бага зэрэг цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

-Гэрч О.*******ын: “...Тэднийхээс гийн эхнэр болон гийн хамт бид 4 гараад, Мах маркет гэх нэртэй байгууллагын арын ар буюу 2 гудамжны дараах гэх нэртэй хүний гэрт очъё гэж хэлэхээр тэднийх рүү 4 бид хамт явсан. Би тухайн гэх хүнийг танихгүй анх удаа тухайн хүний нэрийг сонссон. Тэгээд гэх айлын гэрт ороход гэх хүн, оо гэх хүн, эгч // нар сууж байсан. гэх айлын гэрт ороод авч явсан архиа аягалж бид 7-оо хамт уусан. Тухайн архийг ууж байхад нь архи ууж байсан аягаа аваад руу шидсэн. Тухайн аяга ын нүүр хэсэгт оноод газарт унахдаа хагарсан... Ингээд байж байхад нь г өмсөж байсан цамцны ханцуйгаар 2-3 удаа цохих үед тэр хоёр хоорондоо маргалдаж бага муудалцсаны улмаас нь ууж байсан архиныхаа аягыг руу шидсэн. Тухайн гийн шидсэн аяга нь гийн нүүрэн хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

-Гэрч Д.ын: “...******* нь нэг шил архи, нэг Сэнгүр гэх нэртэй 2 литрийн хэмжээтэй пивыг авч ирсэн. Тухайн нэг шилтэй архи, нэг Сэнгүр гэх нэртэй пивыг бид нар ууж дууссан. Тухайн архи, пивыг уугаад дуусах гэж байхад нь гийн нүүрэн хэсэг рүү 2-3 удаа өмсөж байсан цамцаараа ороолгосон. Цамцаараа ороолгох үед нь бага зэрэг уурлаад ууж байсан архины аягаа руу шидэх үед нь гийн нүүрэн хэсэгт нь оноод, аяга нь газарт унахдаа хагарсан... ын зүүн хацрын дээд хэсэг рүү ******* нь аяга шидээд гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,  

-Яллагдагч *******ийн: “...2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг Булнай хорооллын тоотод гэртээ эхнэр ийн хамт байж байхад гаднаас *******, нар манайд орж ирсэн. Тэгээд тэр хоёрын хамт эхнэр бид хоёр гэх нэртэй айл руу явсан. гийнд ороход гэрт нь оо, нар сууж байсан. Тэднийд бид 7-оо архи уусан. Тухайн *******ийн авчирсан архи, пивыг ууж байхад би тай ам мурийгаад, архи аягалж ууж байсан аягаа аваад руу шидэхэд тухайн аяга гийн зүүн талын шанаа хэсэгт цохиод газарт унаад хагарсан. Тэр үед нь өөрийн утсаараа хүүхэд рүүгээ залгаад намайг хүн зодчихлоо гээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараагаар гийн хүүхэд ирээд цагдаа дуудсан...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 000000180 дугаартай: "...*******ын биед зүүн шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. *******ын биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2023.05.07-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,   

-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирлыг бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Иймд *******ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  учруулсан  хохирлыг  төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч *******ийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч *******т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аяганы хагархайн 2 хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 10  дугаар сарын 08-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аяганы хагархайн 2 хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид  өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН