Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00186

 

                                  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01506 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1688 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

42,868,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, Б.Баднайсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 42,868,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01506 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2-т заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 42,868,000 (дөчин хоёр сая найман зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1688 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт нийт 35,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,168,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 336,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч С.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1688 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Тус маргаантай эрх зүйн харилцаа нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэсэн 3 субъектийн хооронд үүссэн байх бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “зээл олгоно” гэсэн зарын дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 2018.03.07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018.03.09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018.03.29-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Тус 6,500,000 төгрөгийг зээлүүлэхдээ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн 14 дүгээр гудамж, 431а, 432а, 433а тоот байршил дээр баригдсан орон сууцны 1 дүгээр орц, 11 давхрын Д айл 50.5 м.кв талбайтай 1104 тоот, 2 өрөө орон сууцны захиалгын гэрээнд хамтран өмчлөгчөөр нэрээ оруулсан. Улмаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д “чиний зээлсэн мөнгөний хүү, алданги нийлээд 19,000,000 төгрөг болсон, зээлийн гэрээгээ шинэчлээд нэг зээлийн гэрээ байгуулъя, үгүй бол гэрт чинь хүн оруулж суулгана гэсээр 2019.04.19-ний өдөр 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг.

4.2. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын харилцан тохиролцсон хэлцлийн үндсэн дээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн данснаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн дансанд нийт 21,000,000 төгрөгийг шилжүүлж, гүйлгээний утга дээр нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д зээл олгов” гэсэн боловч тус 21,000,000 төгрөгөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 1 төгрөг ч аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнээс тодорхой харагдана. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2020.04.30-ны өдөр байгуулагдсан гэх огноотой “Эрх шилжүүлэх гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн ба мөн өдрийн огноотой ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нотлох баримтаар гарган өгч, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тус зээлийн гэрээний үндсэн дээр гаргасан байдаг. Дээрх нөхцөл байдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор зохицуулсны дагуу зээлдүүлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

4.3. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэн өгсөн байна” гэж дүгнэжээ. Хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхийн тулд юуны түрүүнд үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлээс харвал тус зээлийн гэрээний гол нөхцөлүүд нь бүхэлдээ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хоорондын тохиролцооны дагуу хийгдсэн байна. Тус гэрээний агуулгыг тодорхойлоход ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, огт оролцоогүй бөгөөд түүнчлэн гэрээнд гарын үсэг зурах эсэхээ шийдэх ч эрхгүй байсныг харж болно. Мөн түүнчлэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тус зээлийн гэрээний 21,000,000 төгрөгөөс нэг төгрөг ч хүлээж аваагүй бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 6,500,000 төгрөг зээлүүлснийхээ хариуд дээрх 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд үүрэг хүлээлгэхээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг гэрээнд гарын үсэг зуруулжээ. Гэрээний эрх чөлөө тухайн хувь хүний санхүүгийн боломж, зах зээлийн харилцааны хүрээнд л оршдог. Иргэний санхүүгийн байдал хангалтгүй, тэгсэн атлаа тодорхой үүрэг нэн даруй биелүүлэх ёстой бол гэрээ байгуулах болон зохиох эрх хэрэгжих боломжгүй.

4.4. Тухайн тохиолдолд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хувьд гэрээний эрх чөлөө нь эдийн засгийн нөхцөл байдал, өмнө зээлсэн 6,500,000 төгрөгийг буцаан төлөөгүй нөхцөл байдал, орон сууцаа алдах вий гэсэн айдас зэргээр хязгаарлагдсан байсан бодит нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй. Энэ тохиолдолд, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим хэрэгжээгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж магадлал гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, үйл баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэх ёстой байсан. Гэтэл зөвхөн нэхэмжлэгч талын гомдолд тулгуурлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд л дүгнэлт хийснээс бус бодит байдлыг тогтооход шаардлагатай бусад нотлох баримт, талуудын тайлбар, үйл баримтуудыг харгалзан үзээгүй. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой үнэлээгүйгээс субъектүүдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, улмаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийхэд хүргэжээ.

4.5. Тодруулбал, 2020.04.30-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан байх боловч бодит байдал дээр тус гэрээний агуулгыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар тодорхойлж, хоорондоо хэлэлцэн тохиролцож, зээлийн гэрээний зүйл болох мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлж, үр шимийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хүртсэн буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тус гэрээний зүйлийг огт хүлээн аваагүй, үр шим хүртээгүй, энэ талаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хоёрын хооронд гэрээний санал гаргах, саналыг хүлээн зөвшөөрөх зэрэг гэрээ байгуулах бэлтгэл огт хийгдээгүй бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зөвхөн урьдчилан нөхцөлийг нь тогтоож бэлтгэсэн, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмнөөс үүрэг хүлээх гэрээнд гарын үсэг зурсныг харгалзан үзээгүй байна. Энэ нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас тодорхой харагдана. Аливаа этгээдээс ямар нэг зүйлийг шаардах эрхийн цаана нөгөө талд тэрхүү шаардлагыг биелүүлэх үүрэг үүссэн байх шаардлагатай. Үүрэг нь хуульд зааснаар болон хүчин төгөлдөр байгуулагдсан хэлцлийн үндсэн дээр үүснэ. Тухайн тохиолдолд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх нь чухал ач холбогдолтой.

4.6. Хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн  тохиолдолд гэрээ байгуулагдана. Гэрээний талууд гэрээ байгуулах талаар харилцан тохиролцоонд хүрэхийн тулд нэг тал нь гэрээ байгуулах тухай санал гаргаж, нөгөө тал нь уг саналыг хүлээж авсан тэрхүү нөхцөл байдлыг гэрээ байгуулах гэж тодорхойлдог. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл гэрээний саналыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гаргаж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн гэрээ байгуулах саналыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрч гэрээний зүйлийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн дансанд шилжүүлсэн байдаг. Тэдний хоорондын дээрх тохиролцоонд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэрээний санал гаргах, хүлээн зөвшөөрөх эрх эдлээгүй. Зөвхөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн “надад өгөх мөнгөө одоо ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д өгөөрэй” гэснээс өөр тохиролцоо байгаагүй. Тиймээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэхээс илүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрхийг хэрэгжүүлж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн (6,500,000 төгрөгийн зээлийн гэрээ) нэхэмжлэл гаргах нь  хууль зүйн хувьд зөв болох байжээ. Тийм ч учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хурлын өмнө тус шаардах эрх шилжүүлэх гэрээ (тус гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргаантай)-г нотлох баримтаар гаргаж өгсөн болов уу. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй”, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэжээ.

4.7. Үүргийн эрх зүйн ерөнхий журмаар гэрээг хүчин төгөлдөр гэрээний санал болон түүнийг хүлээн авсан тухай зохих мэдэгдэл хийгдсэн тохиолдолд байгуулагдсан гэж үзнэ. Гэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг шаардаж байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний зүйл болох 21,000,000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй. Тус мөнгө ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлд шилжсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д санал тавьж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, саналыг хүлээн зөвшөөрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн байх тул зээлийн гэрээний харилцаа нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд үүссэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “гэрээнд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар гарын үсэг зурсан, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн дансанд мөнгөө шилжүүлж үүргээ биелүүлсэн тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцлага хүлээнэ” гэж шийдсэн нь шүүх бодит үнэнийг тогтоох үндсэн зарчмаасаа хазайж, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг буруу хэрэглэн шийдвэр гаргажээ гэж үзэхэд хүргэж байна. Иймд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.31-ний өдрийн 1688 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 181/ШШ2020/01506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,868,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 35,700,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 7,168,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийг өөрчилсөн.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “... би 2019.4.30-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 21,000,000 төгрөгийг өөрийн танил болох ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн гуйлтаар 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн надад хэлснээр тэрээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д мөнгөө хүүтэйгээр зээлдүүлчихсэн ба ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Сүхбаатар дүүрэгт байрлах 2 өрөө байранд хамтран өмчлөгчөөр байдаг бөгөөд түүнд яаралтай мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан тул тэрхүү 2 өрөө байрныхаа хамтран өмчлөгчөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өөрийн нэрээ хасуулан оронд нь миний нэрийг оруулсны үндсэн дээр 21,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д нийт 6 сарын хугацаатай хүүтэйгээр зээлүүлээд хугацаа дуусмагц бүх мөнгийг маань гаргуулаад өгнө хэмээн намайг ятгасан юм... Ингээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай зээлийн гэрээ хийж, мөнгийг тэдний хэлснээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн данс руу шилжүүлсэн. Гэвч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь сарын хүүгээ өгөхгүй, нэг ч төгрөг төлөхгүй явсаар намайг хохироож байна. Иймд зээлийн төлбөрт 42,840,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 372,150 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг, нийт 43,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэсэн бол;

хариуцагчаас: “... Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай 2019.04.30-ны өдөр байгуулсан 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд бусдын шахалтаар гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу би ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас нэг ч төгрөг аваагүй. Иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас нийт 6,500,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь барьцаа шаардлагатай гэхээр нь өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцны захиалгын гэрээнд хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь миний зээлсэн дээрх 6,500,000 төгрөгийн хүү, алданги нь нийлээд 19,000,000 төгрөг болсон, нэгтгэж нэг зээлийн гэрээ хийе гээд 2019.03.27-ны өдөр 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэтэл үүний дараа 2019.04.30-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүн миний өмнөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 19,000,000 төгрөг төлсөн гэсэн, энэ талаар би мэдэхгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, зээлийн гэрээний дагуу надад өгөх мөнгөө одоо ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д төлөөрэй гээд надаар баталгааны бичиг хийлгэж авсан... Миний хувьд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас зээлсэн 6,500,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа боловч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 21,000,000 төгрөг зээлж аваагүй тул төлөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...зохигч зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээгээр тохирсон 21,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д өгсөн болох нь тогтоогдсон, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх тул тэдний хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж үзнэ, нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн 2019.03.27-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан зээлийн гэрээний зээлдүүлэгчийн эрх, үүргийг 2019.04.30-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, надад шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамааралгүй, уг гэрээний шаардах эрх шилжсэн гэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь үүргээ биелүүлсэн гэж байгаа боловч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 21,000,000 төгрөгийг бодитойгоор аваагүй тул буцаан өгөх үүргийг хүлээхгүй...” гэсэн нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарласан байна.

10. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, “...зохигчийн хооронд 2019.04.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр талууд зээлийн мөнгөн хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн ... данс руу шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон, зохигч хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл хийгдсэн гэж үзнэ, хэрэгт авагдсан баримтаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д зээл” гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1. дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг ... гэрээ...-д заасан этгээдэд хүлээлгэн өгнө” гэсний дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх тул хариуцагч мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргийг хүлээнэ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

11. Гэхдээ давж заалдах шатны шүүх хариуцагчийг зээлийн үндсэн төлбөр 21,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх ёстой гэж үзсэн нь буруу байна. Учир нь, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас нийт 6,500,000 төгрөг зээлсэн, 2019.03.27-нд өмнө нь авсан зээл, хүү, алдангийг нэгтгэн 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, мөн өдөр хариуцагч нь “19,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, 2018 онд бидний хооронд байгуулсан өмнөх зээлийн гэрээний үүргийн үнийн дүнг тухай бүр хүлээлгэн өгсөн ба ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээнд тусгагдсан алдангийн үнийн дүнг авахгүйгээр шийдвэрлэсэн,... ямар нэгэн хүүгийн болон алдангийн үлдэгдэл байхгүй” тухай баримт үйлдсэн, уг өрийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д төлөхөөр болж зохигчийн хооронд маргаан бүхий зээлийн гэрээ байгуулагдсан, мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын үндсэн зээлийн төлбөр 19,000,000 төгрөгийг шаардах эрхийг (,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д) шилжүүлэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд заажээ.

12. Хэдийгээр зохигчийн хооронд 2019.04.30-ны өдөр байгуулагдсан бичгийн гэрээнд 21,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцож, энэ талаар баталгаа гаргасан байх боловч бодит байдал дээр хариуцагч уг гэрээний дагуу мөнгө аваагүй, харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д төлөх өрийг нэхэмжлэгчид төлөх агуулгаар гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн шаардах эрх нь түүний ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас шилжүүлэн авсан эрхийн хүрээгээр хязгаарлагдана. Хариуцагч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа өмнө нь авсан зээлийн хүү, алдангийг тооцож, дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу дахин хүү, алданги шаардах боломжгүй.

13. Иймээс “зохигчийн хооронд огт зээлийн харилцаа үүсээгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

14. Харин дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1688 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт нийт 19,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,868,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...336,450...” гэснийг “... 252,950...”  гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 336,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ