Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/03599

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 17 өдөр          Дугаар *******1/ШШ2019/03599          Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х б” ХХК  төв байранд байрлах,  УБД:*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б ө” ХХК тоот хаягт байрлах, УБД:*******, РД:*******/,

 

Хариуцагч:  Д /РД:*******/ нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 22.212.701,3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр,

Хариуцагч “Б ө” ХХК-ийн захирал С.Б,

Хариуцагч М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Зээлдэгч “Б ө” ХХК болон М.Д нар “Х б” ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр *******50009477 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 50.000.000 /тавин сая/ төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатайгаар холимог зориулалттай бизнесийн зээл авсан. Б нь 2012 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр *******50009477 тоот зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг зээлдэгч “Б ө” ХХК-ийн ХБ дахь ******* тоот дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

*******50009477 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Б ө” ХХК нь 05-5 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулан доорх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Улиастай /*******/ гудамж тоотод байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай, 49,3 мкв талбайтай, хувийн сууц;

2. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хэсэг ХТХ хашаанд байрлах тоот нэгж талбарын дугаар бүхий 700 мкв талбайтай, амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар болно.

Гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлд 34.429.809,5 төгрөг, зээлийн хүүд 9.787.279,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42.3*******,74 төгрөг, нийт 44.259.400 төгрөг төлсөн.

Гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш 2017.05.17-ны өдөр 95.500 төгрөг, 2018.02.21-ний өдөр 532.378 төгрөг, 2018.05.29-ний өдөр 184.179 төгрөг, 2019.*******.03-ны өдөр 3.39.570 төгрөг төлсөн, нийт 4.300.000 төгрөгийг үндсэн зээлээс Хч тооцсон.

Зээлдэгч нь тус бтай байгуулсан *******50009477 тоот барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлөлт хийж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 15 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулагдсан  *******50009477 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа төлбөрийг 2019 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тооцож нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагч “Баяжих тоонот ө” ХХК, М.Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл 15.570.190,48 төгрөг, хүү 5.752.183,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890,327 төгрөг, нийт 22.212.701.3 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч “Б ө” ХХК-ийн захирал С.Б, М.Д нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани нь 2012 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр Х бнаас 50.000.000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай, холимог зориулалтаар бизнесийн зээл авсан. Анх бинд *******0.000.000 төгрөгийн зээл хүсч хандсан боловч 50.000.000 төгрөгийн зээл олгосон. Уг зээлийг авахаас өмнө 0 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж авчихсан байсан юм.

Ингээд бнаас олгосон зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн боловч зах зээл дээр борлуулалт эрс багассан тул алдагдал их хүлээсэн. Мөн түүхий эдийн үнэ өссөн зэргээс шалтгаалан зээл төлөхөд хүндрэлтэй болж, эргэлтийн хөрөнгөгүй болж, ер нь энэ зээлийг аваад дампуурсан.

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 34.429.809,5 төгрөг, хүүд 9.787.279,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42.3*******,74 төгрөг, нийт 44.259.400 төгрөг төлсөн.

Бтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний талаар маргах зүйлгүй.

Барьцааны гэрээгээр барьцаалсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хэсэг ХТХ хашаанд байрлах тоот нэгж талбарын дугаар бүхий 700 мкв талбайтай, амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газрын хугацаа нь дууссан.

Бны зүгээс газрын гэрчилгээ өгөөгүйгээс болоод хугацааг нь сунгуулж чадаагүй, үүнээс болж торгууль төлөх болчихоод байна. Газар эзэмших эрхийн хугацаа дууссаны дараагийн жил нь газрын албанаас асуухад жилийн 3.700.000 төгрөг торгуульд төлөхөөр юм байна гэсэн хариу өгсөн. Торгуульд ийм хэмжээний төлбөр төлсөн болон төлөх талаар баримт байхгүй.

Гэвч торгуульд 5.000.000 төгрөгийн төлбөр төлөх байх гэж бодож байгаа учир нэхэмжлэгчийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн .42.5******* төгрөгөөс 1.42.5******* төгрөгийн хүүг зөвшөөрч болох юм. 

Иймд бны үндсэн зээлийн үлдэгдэл 15.570.190,48 төгрөг, зээлийн хүү 5.752.183,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890.327 төгрөг, нийт 22.212.701,3 төгрөг нэхэмжилснээс үндсэн зээл 15.570.190,48 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч “Б ө” ХХК болон М.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.212.701,3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

“Х б” ХХК, зээлдэгч “Б ө” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч  М.Д нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр 50.000.000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай,  холимог зориулалттай, №*******50009477 дугаартай барьцаат зээлийн гэрээ  байгуулагдсан байна.

 

/хх-ийн 12-19 тал/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож талууд 2012 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр №05-5 тоот баталгаат ипотекийн гэрээгээр хариуцагч С.Бгийн эзэмших эрх бүхий,  Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Амины орон сууц зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №031884 тоот гэрчилгээтэй газар, 

 С.Б, М.Д, Б.Т, Б.Тын нарын өмчлөлийн  Эрхийн улсын бүртгэлийн Y-220403121 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Улиастай /*******/, гудамж, тоот хаягт байршилтай, №0001122 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 49.3 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалжээ.

 

/хх-ийн 20-2 тал/

 

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т:“үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д :”Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасны дагуу талууд баталгаат ипотекийн гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болон 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус улсын бүртгэл, газрын албанд бүртгүүлсэн байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд  зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, ийнхүү бүртгүүлснээр дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан №*******50009477 тоот зээлийн гэрээний дагуу 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөгийг хариуцагч “Б Ө” ХХК-ийн тус б дах *******50009477 тоот дансанд шилжүүлсэн,

Хариуцагч “Б Ө” ХХК, М.Д нар зээлийн гэрээний үүрэгт  2012.01.0-ны өдрөөс 2019.*******.31-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 34.429.809.5 төгрөг, хүү 9.787.279.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.3******* төгрөг, нийт 44.259.400 төгрөгийг зээлдүүлэгчид эргүүлэн төлсөнтэй зохигч маргаагүй болно.

/хх-ийн 32-35 тал/

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, б, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч “Б Ө” ХХК, М.Д нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр, 0 сарын хугацаатай байгуулагдсан, барьцаат зээлийн гэрээний хугацаа 2017.01.20-ны өдөр дуусгавар болсон, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д  заасан зээл буцаан төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг эс биелүүлж, зээлдэгч гэрээгээр тохиролцсон үндсэн зээл, түүний хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй 15 хоног хэтэрсэн, гэрээний хугацаа дууссанаас хойш 2017.05.17-ны өдрөөс 2019.*******.03-ны өдрүүдэд зээлдэгчээс төлсөн 4.300.000 төгрөгийг үндсэн зээлээс Хч тооцсон бөгөөд гэрээний 1 дүгээр зүйлийн 1.-д зааснаар зээлийг ашигласны хариу төлбөр болох үндсэн хүүг зээлийн төлбөр бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаагаар тооцож төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч “Б Ө” ХХК, М.Д нар нэхэмжлэгч “Х б” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ өгөөгүйгээс хугацааг нь сунгуулах боломж олгоогүйгээс 5.000.000 төгрөгийн торгууль төлөх болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 15.570.190,48 төгрөгийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 5.752.183,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890.327 төгрөг, нийт .42.5******* төгрөгийг зөвшөөрөхгүй гэх татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хариуцагч хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

             Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дахь хэсэгт: “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон гэж тооцоход талуудын гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээдэг үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага учраас хариуцагчийн  зээл ашигласан хугацаанд хариуцлага тооцох үндэслэлтэй.     

Иймд хариуцагч “Б Ө” ХХК, М.Д нараас 2012 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн  зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 15.570.190,48 төгрөг, зээлийн хүү 5.752.183,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890.327 төгрөг, нийт 22.212.701,3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож шийдвэрлэлээ.Bottom of Form

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох С.Бгийн эзэмших эрх бүхий, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, , хэсэг, Амины орон сууц зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №031884 тоот гэрчилгээтэй газар, 

 С.Б, М.Д, Б.Т, Б.Тын нарын өмчлөлийн  Эрхийн улсын бүртгэлийн Y-220403121 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Улиастай /*******/, гудамж, тоот хаягт байршилтай, №0001122 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 49.3 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч “Б Ө” ХХК, М.Д нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч “Б Ө” ХХК, М.Д нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 15.570.190,48 төгрөг, зээлийн хүү 5.752.183,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890.327 төгрөг, нийт 22.212.701,3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч хариуцагч “Б Ө” ХХК, М.Д нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

С.Бгийн эзэмших эрх бүхий, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, , хэсэг,  Амины орон сууц зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №031884 тоот гэрчилгээтэй газар, 

 С.Б, М.Д, Б.Т, Б.Тын нарын өмчлөлийн  Эрхийн улсын бүртгэлийн Y-220403121 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Улиастай /*******/, гудамж, тоот хаягт байршилтай, №0001122 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 49.3 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Б Ө” ХХК, М.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 339.213 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339.213 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНГЭРЭЛ