Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00194

 

                                                 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02144 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1789 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Итгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт 27,500,000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02144 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт 27,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, үлдэх 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1789 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 184/ШШ2020/02144 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1789 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2-т заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

4.1. Маргааны зүйл нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэсэн 3 хүн хамтран ажиллахаар тохиролцоод ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 35,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т өгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг мөнгийг шууд дамжуулан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д өгсөн байдаг. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тохиролцоогоо зөрчсөнөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг цагдаад гомдол гарган өгснөөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг хохироосон гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа. ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 9,500,000 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс бэлнээр болон дансаар 11,500,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөг авчээ. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь анхан болон давж заалдах шатны шүүхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг огт танихгүй, мэдэхгүй, цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, ,,,,,,,,,,,,,,,ээс мөнгө авч байгаагүй гэж тайлбарласныг шүүх үнэлж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн материалтай танилцахад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Хаан банкны 5087066588 тоот дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгч байсан баримтуудыг эрүүгийн 18020000000124 тоот хэргээс хуулбарлан авч гомдлынхоо ард хуулбарласан болно. Учир нь анхан шатны шүүхэд хэрэг маргаан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэхэд шүүх үнэлээгүй, давж заалдах шатны шүүх мөн адил гомдлыг хангаагүй, үндэслэлээ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өөрөө хүлээн зөвшөөрсөн учир ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эрүүгийн хэргийн хохирогч байх нь хамаагүй гэж үзсэн. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хохирогч байгаад зогсохгүй ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс олон удаагийн үйлдлээр мөнгөө байнга авч байсныг нотлох баримт олдсон учир аргагүйн эрхэнд гомдлынхоо ард хуулбарлан орууллаа. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 35,000,000 төгрөгийн төлбөрийг эрүүгийн журмаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс, иргэний журмаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас давхцуулан гаргуулж байгаа нь хууль бус юм.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-р зүйлийн 6 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэсэн заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй болохыг хуульчилж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс энэхүү зээлтэй холбоотой олон сая төгрөг авчихсан тухай үнэн зөв мэдүүлээгүй учир хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүх хуралдааны явцад “,,,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүхэд худлаа яриад байна, гэрч оролцуулъя, нотлох баримт зайлшгүй шаардлагатай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч” гэсэн хүсэлтийг гаргаад байхад шүүгч хүлээн аваагүй. Хэрэв анхны шүүх хуралдааны явцад хэрэгт хамааралтай нотлох баримт гаргах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар хүлээн авч шүүх хурлыг хойшлуулсан бол энэхүү маргаан үнэн зөв шийдвэрлэгдэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 27,500,000 төгрөг гаргуулж, үлдэх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь 35,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч 1 сарын дотор буцаан өгөхөөр тохиролцож баримт үйлдсэн ба нэхэмжлэгч 35,000,000 төгрөгийг шилжүүлснээр гэрээний үүргээ биелүүлсэн (энэ тухайд талууд маргаагүй), хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгсөн нь тогтоогдсон тул үлдэх 27,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

9. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “...уг мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д шууд өгсөн ба ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тохиролцоогоо зөрчсөнөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар цагдаад гомдол өгснөөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, шалгагдаж байгаа, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-р зүйлийн 6 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн...” (Тодорхойлох хэсгийн 4-т) гэсэн боловч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүнд холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар холбогдох баримт гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг хүсэлтийг хэргийн оролцогчоос гаргаагүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлгүй.

10. Мөн гомдолд “...хариуцагч нь шүүх хуралдааны явцад гэрч оролцуулах, шинэ нотлох баримт гаргах зайлшгүй шаардлагатай тул хурал хойшлуулах хүсэлт гаргахад хүлээн аваагүй, хэрэв шүүх хүсэлтийг хүлээн авч, хойшлуулсан бол энэхүү маргаан үнэн зөв шийдвэрлэгдэх боломжтой байсан...” гэсэн гомдлын тухайд, анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд шүүгч хэргийн оролцогч нараас санал, хүсэлт байгаа эсэхийг асуухад, хариуцагч “байхгүй” гэж хариулсан, харин дээрх хүсэлтийг хэлэлцүүлгийн үе шат дуусахад гаргасан болох нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул “шүүх хүсэлтийг хүлээн авах ёстой байсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан” гэж буруутгах боломжгүй.     

11. Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэр, магадлал хууль хэрэглээний хувьд алдаатай гарсан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн эсэхийг хянадаг, өөрөөр хэлбэл шинээр нотлох баримт хүлээн авах, үнэлэх эрх хэмжээгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд хавсаргасан баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02144 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1789 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ