Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/498

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305011180784 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  “*******” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, Дэнж аадар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, /РД:МИ*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Maxmall” дэлгүүрийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй дэлгүүрт ийг байхад нь ******* брэндийн 647,100 төгрөгийн үнэ бүхий пальто 1 ширхэг, нэг бүрийн үнэ нь 235,000 төгрөг нийт 470,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй пиджак 2 ширхэг, 350,000 төгрөгийн үнэ бүхий пиджакийн хослол 1 ширхэг, 69,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй майк 1 ширхэг, 159,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, 169,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, нийт 1,864,100 төгрөгийн үнэтэй 6 ширхэг барааг,

мөн ыг тус дэлгүүрийн 4 давхарт байрлах “” нэртэй дэлгүүрт байхад нь нэг бүрийн үнэ 750,000 төгрөгийн нийт 1,500,000 төгрөг үнэ бүхий 2 ширхэг “” брэндийн эмэгтэй гутлыг,

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “гэр ахуйн хэрэгцээт бараа”-ны дэлгүүрт ийг байхад нь 15,000 төгрөгийн үнэ бүхий крем 1 ширхэг, 15,000 төгрөгийн үнэ бүхий нүдний тень 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэ бүхий уруулын будаг 1 ширхэг, 4,000 төгрөгийн үнэ бүхий нүдний контор 1 ширхэг, 1,500 төгрөгийн үнэ бүхий оймс 2 ширхэг, 6,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй дотуур хувцас 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй дотуур хувцас 2 ширхэг, 12,000 төгрөгийн үнэ бүхий сэрүүлэгтэй цаг 1 ширхэг, 4,500 төгрөгийн үнэ бүхий шилэн тирко 1 ширхэг, 7,000 төгрөгийн бүхий соруултай аяга 3 ширхэг, 2,500 төгрөгийн үнэ бүхий шөлний таваг 3 ширхэг. 3,000 төгрөгийн үнэ бүхий хоолны таваг 3 ширхэг, 20,000 төгрөгийн үнэ бүхий нүүр чийгшүүлэгч 2 ширхэг, 2,000 төгрөгийн үнэ бүхий аяга таваг порлон боодол, 10,000 төгрөгийн үнэ бүхий бөөс түүгч 1 ширхэг, 2,500 төгрөгийн үнэ бүхий үсний боолт 5 ширхэг, 8,000 төгрөгийн үнэ бүхий үсний будаг 1 ширхэг, 15,000 төгрөгийн үнэ бүхий ванны алчуур хос 1 ширхэг, 8,000 төгрөгийн үнэ бүхий усны сав 1 ширхэг нийт 193,500 төгрөгийн үнэ бүхий барааг тус тус Хаан банкны интернэт банкны давтамжит гүйлгээ цэсийг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр нийт 3,557,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүнд өртэй байсан учраас амар хялбараар мөнгө олох гэж ийм үйлдэл хийсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Э.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл;

Нэг: Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-нд 23 цаг 52 минут 52 секундэд Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “гэр ахуйн хэрэгцээт бараа”-ны дэлгүүрт 15,000 төгрөгийн үнэ бүхий крем 1 ширхэг, 15,000 төгрөгийн үнэ бүхий нүдний тень 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэ бүхий уруулын будаг 1 ширхэг, 4,000 төгрөгийн үнэ бүхий нүдний контор 1 ширхэг, 1,500 төгрөгийн үнэ бүхий оймс 2 ширхэг, 6,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй дотуур хувцас 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй дотуур хувцас 2 ширхэг, 12,000 төгрөгийн үнэ бүхий сэрүүлэгтэй цаг 1 ширхэг, 4,500 төгрөгийн үнэ бүхий шилэн тирко 1 ширхэг, 7,000 төгрөгийн бүхий соруултай аяга 3 ширхэг, 2,500 төгрөгийн үнэ бүхий шөлний таваг 3 ширхэг. 3,000 төгрөгийн үнэ бүхий хоолны таваг 3 ширхэг, 20,000 төгрөгийн үнэ бүхий нүүр чийгшүүлэгч 2 ширхэг, 2,000 төгрөгийн үнэ бүхий аяга таваг порлон боодол, 10,000 төгрөгийн үнэ бүхий бөөс түүгч 1 ширхэг, 2,500 төгрөгийн үнэ бүхий үсний боолт 5 ширхэг, 8,000 төгрөгийн үнэ бүхий үсний будаг 1 ширхэг, 15,000 төгрөгийн үнэ бүхий ванны алчуур хос 1 ширхэг, 8,000 төгрөгийн үнэ бүхий усны сав 1 ширхэг нийт 193,500 төгрөгийн үнэ бүхий барааг тус тус худалдан авч байгаа мэтээр интернэт банкны давтамжид гүйлгээ цэсээр гүйлгээ амжилттай гэсэн хуулгыг тус дэлгүүрийн худалдагч т харуулж залилсан болох нь:

1.1 Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 79 дэх тал)

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 33-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 цэцэрлэгийн хажууд байдаг өөрийн хамаатны эгч ын хэрэгцээт гэр ахуйн барааны дэлгүүрт манай эгч хүүхдээ цэцэрлэгээс нь аваад ирье намайг түр зогсож байгаач гээд би дэлгүүрт нь худалдагч хийгээд үлдсэн. Тэгээд нэг эгч орж ирээд цалин буусан танайхаас авна гэж бодож байсан юмнуудаа одоо авна гэж хэлээд орж ирээд нийт 245.500 бараа аваад надад гүйлгээ амжилттай гэсэн бичиг харуулаад яараад байна гадаа машин ачлаа гээд яараад гараад явсан. Тэгээд гараад явсных нь дараа эгч аас мөнгө орсон эсэхийг тодруулахад ороогүй байна гэсэн. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргачхаад явж байтал холбогдогч олдож манай эгчийн дэлгүүрт намайг худалдагчаар сууж байхад учруулсан хохирол болох 245.500 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эгчийн 5094481369 дугаартай дансанд шилжүүлж барагдуулсан. Манай гэр ахуйн хэрэгцээт барааны дэлгүүрээс крем 1 ширхэг, нүдний тэнь 1 ширхэг, уруулын будаг 1 ширхэг, нүдний контор 1 ширхэг, оймс 2 ширхэг, эрэгтэй, эмэгтэй дотуур хувцас 2 ширхэг, сэрүүлэгтэй цаг 1 ширхэг, шилэн тирко 1 ширхэг, соруултай шинэ жилийн аяга гурван ширхэг, шөлний таваг 3 ширхэг, 2 хоолны таваг гурван ширхэг, нүүр чийгшүүлэгч 2 ширхэг, гал тогооны 1 боодол /дотроо 3 ширхэгтэй/, хувцасны бөөс түүгч 1 ширхэг, үсний боодол 5 ширхэг, үсний будаг 1 ширхэг, ванны алчуур гарын алчууртайгаа хосоороо 1 ширхэг, усны сав 1 ширхэг зэрэг эд зүйлсийг аваад тооцоо бодож өгтөл 245.500 төгрөг болсон байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал алга байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал)

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “Тухан үед манай дүү нь дэлгүүрт сууж байсан бөгөөд би болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Манай дүү нь хохирогчоор мэдүүлэг өгсөн байгаа. Би энэ асуудалд оролцох боломжгүй, 9 сартай жирэмсэн...Төгөлдөр нь надтай нийлж дэлгүүр ажиллуулдаг учраас хохирогчоор мэдүүлэг өгсөн нь зөв.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 дахь тал)

1.4 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 12 дугаар сарын 01-ний 23 цаг 39 минут 11 секундэд сэжигтэй этгээд нь Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрэгцээт гэр ахуйн бараа”-ны дэлгүүр рүү хар өнгийн куртик, цагаан өнгийн өмд, хар өнгийн гутал, хар өнгийн жижиг гар цүнх барьсан байдалтайгаар орж буйг тэмдэглэн харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хяналтын камерын цагаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний 23 цаг 39 минут 25 секундэд сэжигтэй этгээд нь хэрэгцээт гэр ахуйн барааны дэлгүүр дотор орж ирж буйг тэмдэглэн харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хяналтын камерын цагаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 цаг 40 минут 17 секундэд тухайн гэр ахуйн барааны дэлгүүрт ажиллаж байсан нь сэжигтэй этгээдийн худалдан авна гэсэн эд зүйлийг бэлдэж буйг тэмдэглэн харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хяналтын камерын цагаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний 23 цаг 41 минут 42 секундэд сэжигтэй этгээд нь хар хүрээтэй нүдний шил зүүсэн, цагаан шаргал өнгийн малгай өмсөж ороолт ороосон байдалтайгаар бараа цуглуулж буйг тэмдэглэн харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хяналтын камерын цагаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний 23 цаг 43 минут 08 секундэд сэжигтэй этгээд нь тухайн үед гэр ахуйн барааны дэлгүүрт ажиллаж байсан өөс худалдан авна гэх нэрийдлээр эд зүйлсийн талаар асууж буйг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хяналтын камерын цагаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний 23 цаг 52 минут 52 секундэд сэжигтэй этгээд нь гэр ахуйн барааны дэлгүүрт ажиллаж байсан Д.Төгөлдөрт гүйлгээ хийсэн баримт үзүүлж буйг тэмдэглэн харуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 96-100 дахь тал) 

1.5 “Ашид билгүүн” ХХК-ийн “Крем 1 ширхэг 15.000 төгрөг, нүдний тэнь 1 ширхэг 15.000 төгрөг, уруулын будаг 1 ширхэг 5.000 төгрөг, нүдний контор 1 ширхэг 4.000 төгрөг, оймс 2 ширхэг 3.000 төгрөг, эрэгтэй дотуур хувцас 1 ширхэг 6.000 төгрөг, эмэгтэй дотуур хувцас 2 ширхэг 10.000 төгрөг, сэрүүлэгтэй цаг 1 ширхэг 12.000 төгрөг, шилэн тирко 1 ширхэг 4.500 төгрөг, соруултай аяга 3 ширхэг 7.000 төгрөг, шөлний таваг 3 ширхэг 7.500 төгрөг, хоолны таваг 3 ширхэг 9.000 төгрөг, нүүр чийгшүүлэгч 2 ширхэг 40.000 төгрөг, аяг таваг угаагч порлон 1 ширхэг 2.000 төгрөг, хувцасны бөөс түүгч 1 ширхэг 10.000 төгрөг, үсний боолт 5 ширхэг 12.500 төгрөг, үсний будаг 1 ширхэг 8.000 төгрөг, ванны алчуур 1 ширхэг 15.000 төгрөг, усны сав 1 ширхэг 8.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 104-107 дахь тал)

1.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******ий яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа тараад Баянгол дүүргийн 33-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хажуу талдаа ломбардтай гэр ахуйн барааны дэлгүүр контор тирко хоёр авах гэж ороод дэлгүүрийн бараанууд таалагдаад байсан учраас тухайн дэлгүүрээс бараа аваад залилъя гэж бодоод гацууртай аяга 3 ширхэг, шөлний таваг 1 ширхэг, хоолны таваг 2 ширхэг, крем 1 ширхэг, уруулын будаг 1 ширхэг, тэнь 1 ширхэг шилэн тирко 1 ширхэг, оймс 2 ширхэг, дотуур хувцас 3 ширхэг /эрэгтэй 1, эмэгтэй 2/, усны сав 1 ширхэг, дотроо гуравтай ширээний алчуур 1 ширхэг, хувцасны бөөс цэвэрлэгч 1 ширхэг, нүүр чийгшүүлэгч 1 ширхэг, зэргийг аваад гүйлгээ амжилттай гэсэн хуулга тухайн дэлгүүрт худалдагч хийж байсан охинд харуулаад тэгээд бараагаа авч гараад замын эсрэг талд зогсож байсан таксинд суугаад гэртээ ирсэн. Би уг эхлээд орохдоо тухайн дэлгүүрийг залилах зорилгоор ороогүй зүгээр контор, шилэн тирко авах гэж ороод тухайн дэлгүүрийн бараа таалагдаад байсан бөгөөд мөнгө хүрэхгүй байсан учраас бараа нэмж аваад залилъя гэж бодсон. Би тухайн гүйлгээ амжилттай хийсэн гэж залилах арга буюу Хаан банкны апплейкшин дээр давтамжит гүйлгээ гэсэн дээр мөнгөн дүнгээ хийгээд захиалга өгөнгүүт захиалга амжилттай хийгдлээ гээд хадгалагддаг. Тухайн хадгалагдсан гүйлгээг худалдагчид харуулах замаар залилдаг. Тэгээд маргааш нь дансанд мөнгө байхгүй байвал мөнгө шилжихгүй автоматаар устгагддаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-115 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хоёр. Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Maxmall” дэлгүүрийн 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг  “” нэртэй дэлгүүрээс нэг бүрийн үнэ 750.000 төгрөгийн нийт 1.500.000 төгрөг үнэ бүхий 2 ширхэг “” брэндийн эмэгтэй гутлыг худалдан авч байгаа мэтээр интернэт банкны давтамжид гүйлгээ цэсээр гүйлгээ амжилттай гэсэн хуулгыг тус дэлгүүрийн худалдагч ад харуулж залилсан болох нь:

2.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг “Maxmall” дэлгүүрийн 4 давхарт байрлах бэлэн хувцасны лангуун дээрээ байх үед гаднаас 25-30 орчим насны эмэгтэй орж ирээд гутал худалдаж авахаар үзээд 2 ширхэг “” брэндийн урт богино түрүүтэй арьсан болон элгэн материалтай 2 ширхэг гутал худалдаж авна гээд үзүүлсэн. Тэгэхээр нь итгээд хэсэг хугацааны дараа дансаа шалгахад мөнгө орж ирээгүй байсан тул араас нь гарахад тэр эмэгтэй байхгүй байсан мөн манай доод 3 давхрын “*******” дэлгүүрийн худалдагч эмэгтэй манай дэлгүүрээс бараа залилаад аваад явчихлаа гээд хайж байсан тэгээд би цагдаад хандсан. Манай дэлгүүрт камер байгаа. “” брэндийн турк улсад үйлдвэрлэсэн 37 размерын 2 ширхэг элгэн болон арьсан материалтай тус бүр 750.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гутал авч явсан. Дүгнэлттэй санал нийлж байна. Би учирсан хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

2.2 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

2.3 “Ашид билгүүн” ХХК-ийн  “” брэндийн эмэгтэй гутал 1 ширхэг нэгжийн үнэ 750.000 төгрөг нийт үнэ 1.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 40-42 дахь тал)

 2.4 Эд зүйл хүлээлгэн өгсөн “” брэндийн эмэгтэй гутал 1 ширхгийг ад хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 49 дэх тал)

2.5 Эд зүйл хураан авсан “...Э.*******өөс гэмт хэргийн хохирол төлүүлэхээр 37 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт нийт 750.000 төгрөгийг хураан авав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 51 дэх тал)

2.6 Эд зүйл хүлээлгэн өгсөн “37 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт нийт 750.000 төгрөгийг ад хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 52 дахь тал)

2.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******ий яллагдагчаар дахин өгсөн: “...4 давхарт байрлах гутлын дэлгүүр орж 750.000 төгрөгийн гутал 2 ширхэгийг авна гэж худалдагчид нь хэлээд гүйлгээ амжилттай гэх дансны хуулга үзүүлж 2 гутлыг нь авч гараад...мөн адил гүйлгээ амжилттай гэх хуулга үзүүлэн авч явсан би тухайн үедээ залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь 73-74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гурав. Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Maxmall” дэлгүүрийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй дэлгүүрээс ******* брэндийн 647,100 төгрөгийн үнэ бүхий пальто 1 ширхэг, нэг бүрийн үнэ нь 235,000 төгрөг нийт 470,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй пиджак 2 ширхэг, 350,000 төгрөгийн үнэ бүхий пиджакийн хослол 1 ширхэг, 69,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй майк 1 ширхэг, 159,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, 169,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, нийт 1,864,100 төгрөгийн үнэтэй 6 ширхэг барааг худалдан авч байгаа мэтээр интернэт банкны давтамжид гүйлгээ цэсээр гүйлгээ амжилттай гэсэн хуулгыг тус дэлгүүрийн худалдагч т харуулж залилсан болох нь:

3.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “Би 2017 оноос хойш Баянгол дүүргийн “Maxmall” дэлгүүрийн 3 давхарт байрлах 357 тоотод бэлэн хувцасны лангуу ажиллуулж байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр манай ажилтан болох Золцэцэг ажил дээрээ байх үед гаднаас үл таних эмэгтэй орж ирээд хувцас авахаар болсон гэсэн улмаар тус эмэгтэй 2.000.000 төгрөгийн бэлэн хувцас бэлдүүлж авахаар болоод гүйлгээ амжилттай гэсэн хуулга үзүүлэн манай ажилтнаас хувцас авч явсан байсан. Энэ талаар манай ажилтан нь тухайн өдөр нь хэлсэн бөгөөд цагдаагийн байгууллагад хандсан. Золцэцэг нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр худалдагчаар ажилд орсон бөгөөд тус явдал болсноос хойш 2023 оны 4 дүгээр сард ажлаасаа гарсан тус ажилтан өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж дэлгүүрт хохирол учруулсан бөгөөд 1.080.000 төгрөгийг өөрийн цалин дээрээсээ суутгуулсан, үлдэгдэл мөнгийг нь энэ хэрэг шийдэгдэхээр болно гэсэн. Турк улсад үйлдвэрлэсэн “*******” брэндийн эмэгтэй 719.000 төгрөгийн пальто болон тус брэндийн пиджактай хослол 389.000, эмэгтэй өмд 2 ширхэг 159.000, 179.000 төгрөгийн үнэтэй, эмэгтэй майк 79.000 төгрөгийн 1 ширхэг, эмэгтэй пиджак 2 ширхэг 235.000 төгрөгийн үнэтэй хувцаснууд авч явсан байсан. Дэлгүүрээс авч явсан бэлэн хувцсыг үнэлгээний байгууллага нь 1.864.100 төгрөгөөр үнэлсэн байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

3.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр өгсөн: “Өнөөдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Maxmall” дэлгүүрийн 3 давхарт байрлах “*******” нэртэй лангуун дээр байх үед гаднаас үл таних 25-30 орчим насны нүдний шилтэй эмэгтэй орж ирээд хувцас авахаар болоод надаар 2.040.000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас бэлдүүлээд гараад өөр лангуунаас гутал авчхаад ирье гээд гараад явсан би тэгэхээр нь хэлснээр нь 719.000 төгрөгийн үнэ бүхий “*******” брэндийн Турк улсад үйлдвэрлэсэн хар өнгийн эмэгтэй пальто 1 ширхэг, 259.000 төгрөгийн үнэ бүхий мөн Турк  “*******” брэндийн пиджак 2 ширхэг, “*******” брэндийн пиджакан хослол 1 ширхэг 389.000 төгрөг, үнэ бүхий 79.000 төгрөгийн үнэтэй майк 159.000, 179.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн даавуун өмд зэрэг нийт 2.040.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс бэлдсэн улмаар нөгөө эмэгтэй гаднаас хайрцагтай гутал авч орж ирээд хувцсаа авахдаа надад дансаар мөнгөө шилжүүлье гээд гүйлгээ амжилттай гэсэн хуулга үзүүлээд гараад явсан тэгэхээр нь өөрийн захирал руу яриад тус гүйлгээ орсон эсэхийг асуухад ороогүй байна гэсэн тэгээд нөгөө хүний араас нь гүйхэд байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

3.3 “Ашид билгүүн” ХХК-ийн  “*******” брэндийн пальто 1 ширхэг нэгжийн үнэ 647.100 төгрөг, нийт үнэ 647.100 төгрөг,  “*******” брэндийн эмэгтэй пиджак 2 ширхэг нэгжийн үнэ 235.000 төгрөг, нийт үнэ 470.000 төгрөг, “*******” брэндийн пиджакийн хослол 1 ширхэг нэгжийн үнэ 350.000 төгрөг, нийт үнэ 350.000 төгрөг, эмэгтэй майк 1 ширхэг нэгжийн үнэ 69.000 төгрөг нийт 69.000 төгрөг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг нэгжийн үнэ 159.000 нийт үнэ 159.000 төгрөг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг нэгжийн үнэ 169.000 нийт үнэ 169.000 төгрөг, нийт 1.864.100 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 44-46 дахь тал)

3.4 Эд зүйл хураан авсан “...“Favori” брэндийн эмэгтэй хүний хар өнгийн савхин пиджак размер 36, шошго байхгүй, “Sadosa” брэндийн цагаан өнгийн эмэгтэй хүний майк 1 ширхэг шошго байхгүй, “Samsara” брэндийн 36 размерын 1 ширхэг эмэгтэй шошготой хүний даавуун өмд зэрэг бэлэн хувцас зэргийг Э.*******өөс хураан авав...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 48 дахь тал)

3.5 Эд зүйл хүлээлгэн өгсөн “Favori” брэндийн эмэгтэй хүний хар өнгийн савхин пиджак размер 36, шошго байхгүй, “Sadosa” брэндийн цагаан өнгийн эмэгтэй хүний майк 1 ширхэг шошго байхгүй, “Samsara” брэндийн 36 размерын 1 ширхэг эмэгтэй шошготой хүний даавуун өмд зэрэг бэлэн хувцсыг т хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 50 дахь тал)

3.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******ий яллагдагчаар өгсөн: “Миний бие тухайн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Гранд плаза” төвийн 8 давхарт байрлах “Номер групп” ХХК-нд маркетинг борлуулагч мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд одоогоор ажлаасаа халагдсан байгаа. Сонгинохайрхан дүүргийн ******* хороонд аав ээжийн хамт амьдардаг нөхөр болон төрсөн хүүхэд байхгүй. Би тухайн өдөр нь амралтын өдөр байсан тул “Maxmall” дэлгүүрт хувцас үзэж 3 давхарт байрлах хувцасны дэлгүүрт хувцас үзэж байгаад 2.380.000 төгрөгийн хувцас авахаар болоод худалдагчид нь авна гэж бэлдүүлчхээд дээшээ 4 давхарт байрлах гутлын дэлгүүр орж 750.000 төгрөгийн 2 ширхэг гутал авна гэж худалдагчид нь хэлээд гүйлгээ амжилттай гэх дансны хуулга үзүүлж 2 гутлыг нь авч гараад 3 давхарт байрлах хувцасны лангуун дээр очиж бэлдүүлсэн хувцсаа аваад мөн адил гүйлгээ амжилттай гэх хуулга үзүүлэн хувцсыг нь авч явсан би тухайн үедээ залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар буюу үнэ төлбөргүйгээр өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор, 2022 оны 12 дугаар сарын 01-нд 23 цаг 52 минут 52 секундэд Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр ахуйн хэрэгцээт барааны дэлгүүрээс нийт 193.500 төгрөгийн ахуйн хэрэглээний 19 нэр төрлийн эд зүйлсийг, 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Maxmall” дэлгүүрийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй дэлгүүрээс 1.864.100 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг хувцсыг, мөн цаг хугацаанд тус дэлгүүрийн  4 давхарт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрээс 1.500.000 төгрөг үнэ бүхий 2 ширхэг эмэгтэй гутлыг тус тус худалдан авч байгаа мэтээр Хаан банкны интернэт банкны давтамжид гүйлгээ цэсээр гүйлгээ амжилттай гэсэн хуулгыг тус дэлгүүрийн худалдагч нарт харуулж итгэл үнэмшил төрүүлж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, т 1.864.100 төгрөгийн, ад 1.500.000 төгрөгийн, хохирогч т 193.500 төгрөгийн хохирол учруулж нийт 3.557.600 төгрөгийн эд зүйл залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Э.******* нь тус дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ төлбөр тооцоог интернэт банкаар шилжүүлсэн мэтээр бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаар хохироох зорилгоор хийгдсэн байх ба,  анхнаасаа төлбөр тооцоог хийх бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Э.*******ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирлын тухайд

Э.******* нь Залилах гэмт хэргийн улмаас хохирогч “т 1.864.100 төгрөгийн, ад 1.500.000 төгрөгийн, хохирогч т 193.500 төгрөгийн, нийт 3.557.600 төгрөгийн хохирол  учруулсан байна.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо зарим хохирогч нарын эд зүйлийг биет байдлаар буцаан олгогдсон, хавтаст хэрэгт авагдсан хууль сануулж үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгч Э.*******өөс хохирогч нарт төлөх хохирлыг дараах байдлаар шийдвэрлэсэн болно.

Хохирогч ад учруулсан хохирлоос мөрдөн шалгах ажиллагаа нэг хос гутлыг явцад биет байдлаар буцаан өгсөн, нэг хос гутлын үнэ 750.000 төгрөгийг нөхөн төлсөн  нь (хавтаст хэргийн 51-52 дахь тал)-д авагдсан байна. Хохирогч т учирсан 193.500 төгрөгийн хохирлыг мөн нөхөн төлсөн талаар (хавтаст хэргийн 84-85 дахь тал)-д мэдүүлсэн нь түүнийг хохирогч , нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч т учирсан нийт 1.864.100 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 464.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг бараа биет байдлаар буцаан олгогдож, 1.472.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Э.*******өөс төлөгдөөгүй байна.

Хохирогч мөрдөн байцаалтанд “...Золцэцэг нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр худалдагчаар ажилд орсон бөгөөд тус явдал болсноос хойш 2023 оны 4 дүгээр сард ажлаасаа гарсан тус ажилтан өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж дэлгүүрт хохирол учруулсан бөгөөд 1.080.100 төгрөгийг өөрийн цалин дээрээсээ суутгуулсан, үлдэгдэл мөнгийг нь энэ хэрэг шийдэгдэхээр болно...” гэж (хавтаст хэргийн 21-22 дахь тал)-д мэдүүлжээ.

Үүнээс үзвэл шүүгдэгч Э.*******өөс  нийт 1.472.100 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирогч т 392.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Золцэцэгт 1.080.100 төгрөг олгохоор шүүх  шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жил 6 сарын хугацаагаар гадагш зорчихгүй байхаар хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Бусад асуудлын талаар

Хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Э.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ийг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.*******өөс нийт 1.472.100 төгрөгийг гаргуулж, хохирогч т 392.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Золцэцэгт 1.080.100 төгрөг тус тус олгосугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

7. Хэрэгт Э.******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ