Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/518

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000704 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 21-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* авто угаалгын газарт зогсоол хариуцсан ажил эрхэлдэг, ам бүл ганцаараа, Дорнод аймгийн Хэрлэн сум, ******* баг, ******* дүгээр гудамжны ******* оршин суух хаягтай, урьд нь;

-2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн сум дундын ******* шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял' дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хяналтын шатны шүүхээс 424 дугаартай тогтоолоор түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг зөвтгөн, биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 02 жил, 06 сар, 17 хоног гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, /РД:ЖБ*******/, Хатагин овогт ******* *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” авто угаалгын газарт түрээсийн гэрээгээр байрлуулсан гийн өмчлөлийн улсын дугаартай “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, унаж үзэх зорилгоор өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гийн толгой болон нүүр биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэж 40.000 төгрөгийг хууль бусаар авсан, мөн дээрх хугацаанд хохирогчийн нуруу руу хуруугаараа хатгах зэргээр  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж түүний Samsung A53 загварын гар утсыг хууль бусаар авахаар довтолсон, уг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би өмнө нь хорих ял эдэлж байсан болохоор ямар хэцүүг сайн мэднэ. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан..“автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл;

Нэг. Л.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” авто угаалгын газарт ажиллаж байхдаа тухайн газарт түрээсийн гэрээгээр байрлуулсан гийн өмчлөлийн улсын дугаартай “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, унаж үзэх зорилгоор өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 61 дэх тал)

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн хохирогчоор өгсөн: “Би өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* авто угаалгад дулаан хонуулахаар үлдээсэн юм. Тухайн авто угаалгад 2022 оны 11 дүгээр сарын 06-наас 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээ хийж 2 автомашиныг 2.400.000 төгрөгөөр байрлуулахаар тохиролцож гэрээ хийсэн юм. Тэгээд би өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн үед манай найз машинаа тавих гээд орсон чинь миний машиныг зүүн хойд буландаа шахаж байрлуулсан байхаар нь би очоод машинаа хартал миний машины байршил өөрчлөгдсөн байхаар нь би тухайн үед камерын бичлэгийг үзэхэд миний машиныг аваад явсан байсан. Тэгээд би тухайн авто угаалгын ажилтнаас асуухад би шөнө машиныг чинь уначихсан юм аа гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний улсын дугаартай “Toyota Crown” 210 маркийн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй.  Би өөрийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг машин ихтэй үед  юм уу машинаа паркалж тавиулах гэж үлдээдэг. Бусдаар бол ямар нэгэн байдлаар тухайн авто угаалгаас өөр газар руу жолоодож явахыг огт зөвшөөрөөгүй. Би тухайн хүнийг зүс танина. Тухайн залуу нь ******* авто угаалгад байрлаж ажилладаг залуу байгаа юм. Би тухайн авто угаалгын захиралтай харилцан тохиролцож өдрийн 10.000 төгрөгөөр тооцож 3 сарын 2.400.000 төгрөгөөр машинаа байрлуулахаар тохирсон юм. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй. Би тухайн үед учирсан бензиний мөнгийг төлүүлсэн. Одоо ямар нэгэн хохирол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал)

1.3 Автомашины дулаан гараашны түрээсийн гэрээ (хавтаст хэргийн 74 дэх тал)

1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.*******ын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд манай найз ирээд дөхүүлээд өгөөч гэхээр нь би тухайн авто угаалгад байсан улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зурагтын Сод Монгол колонк руу яваад буцаад ирсэн юм. Тэр үед тээврийн хэрэгслийн эзэмшигч мэдчихсэн байна лээ, би машиныг нь унаж яваад ирээд ажил дээрээ хоносон. Тухайн үед ямар нэгэн асуудал бол гаргаагүй, харин “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгсэл байсан учраас зүгээр машиныг нь унаж үзмээр санагдаад унаж явсан. Өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй...” (хавтаст хэргийн 82-83 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Л.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* авто угаалгын газарт түрээсийн гэрээний дагуу автомашинаа үлдээсэн гийн өмчлөлийн “Toyota Crown” маркийн улсын дугаартай  тээврийн хэрэгслийг авч явахдаа уг автомашиныг авч ашиглах, захиран зарцуулах, ашиг орлого олох санаа зорилго агуулаагүй, харин өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх зорилгоор бусдын өмчлөх эрхэд нь халдсан үйл баримт авагджээ.

Хохирогч гийн өмчлөлийн “Toyota Crown” маркийн улсын дугаартай  тээврийн хэрэгсэл  нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох автотээврийн хэрэгсэл гэх ойлголтод хамаарч байна.

Энэ гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Л.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж түүнийг хүсэж, идэвхтэй үйлдлээр  хохирогчийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Л.******* нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гийн толгой болон нүүр биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэж 40.000 төгрөгийг хууль бусаар авсан, мөн дээрх хугацаанд хохирогчийн нуруу руу гараараа хатгах зэргээр заналхийлж түүний Samsung A53 загварын гар утсыг хууль бусаар авахаар довтолсон, уг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

2.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал)

2.2 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-10 дахь тал)

2.3 Хүний биед үзлэг хийсэн “...гийн толгойн ар дагз хэсгээр цохилтоос болж булдруу үүссэн байна гэж хэлэх ба гараар тэмтэрч үзэхэд 2-3 газар хавдсан байгаа нь гарт мэдрэгдэж байв. Баруун чих хавдсан, баруун гарын тохой шалбарсан, зүүн гарын тохой хавдсан байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-10 дахь тал)

2.4 Эд зүйл хүлээлгэн өгсөн “20.000 төгрөг 2 ширхэг, хар хүрээтэй нүдний шил зэргийг д хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал)

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн орчим хамт ажилладаг ын хамт караокед орсон. Өргөө кино театраас доошоо ямар нэртэй гэдгийг мэдэхгүй караокед орж сууж ууж идээд караокеноос гараад гэр рүүгээ харихаар алхаж явахдаа гараа өргөөд явсан. Тухайн үед надад ямар нэгэн такси баригдахгүй байсан. Би Энхбаярын замаар дээшээ алхаж байхдаа машины гэрэл тусахаар нь гараа өргөөд явж байхад араас 2 залуу ирсэн. Нэг нь хар хүрэмтэй том биетэй нөгөө нэг нь хар саарал өнгийн гэмээр боомбор өмссөн байсан. Том биетэй залуу нь “ярих яриа байна уулзаадах уу дагаад явчих” гэж хэлээд хар хүрэмтэй том биетэй залуу нь урд гараад явсан. Миний ард хар саарал өнгийн гэмээр боомбор өмссөн байсан. Би засмал замаас гараад харанхуй гудамжаар хэсэг яваад дахиад баруун эргэхэд миний зүүн гар талд байшин баруун гар талд гарааш цөөхөн хэдэн машинтай газар зогсоод өндөр биетэй залуу нь хүүхэн байна, цагийн 80.000 төгрөг чамд мөнгө байгаа юу, хүүхнүүдээс харах уу гэж хэлэхээр нь би надад 40.000 төгрөг байна харъя ямар юм байдаг юм гэж хэлэхэд нөгөө залуу шууд миний нүүр рүү гараараа цохихоор нь би хойшлоод гараа нүүрэндээ барихад миний толгой руу хэд хэдэн удаа цохиод өшиглөөд мөнгөө өг пизда минь гэж хэлэхээр нь би та нар намайг битгий зодоо би байгаа мөнгөө өгье гэж гуйхад ар явж байсан залуу хойно үлдсэн байсан ирээд юу болоод маргалдаад байгаа юм одоо боль гээд нөгөө залуу болиулсан. Тэгсэн өндөр залуу /Л.*******/ нь би энэ залуутай учраа олъё, энэ надаас хүүхэн нэхээд байна донтой пизда гэж хэлэхэд нөгөө намхан залуу /Б./ цаашаа харагдахааргүй явсан. Нөгөө өндөр залуу пизда минь мөнгөө өг гээд надад байсан 40.000 төгрөгийг авсан. Том биетэй залуу нь одоо утсаа өг тэгэхгүй бол ална шүү гэж хэлэхээр нь би за байж бай л даа, адилхан эр хүмүүс байж нэгнийгээ ингэж болохгүй шүү дээ миний утас кодтой чи ашиглаж чадахгүй, чамд хэрэг болохгүй одоо намайг ингээд явуулчих би өөрт байсан 40.000 төгрөгөө бүгдийг нь өгсөн одоо би ингээд хариад амарчихъя, ямар ч асуудал үүсэхгүй салъя гэж хэлээд гуйгаад ерөөсөө намайг тоохгүй утсаа өг, өгөхгүй бол ална шүү гэж хэлээд миний цээж рүү цохисон бас үсдэж дараад нуруу руу цохиод цаанаас нөгөө намхан залуу /Б./ ирээд одоо боль явъя, яагаад хүн зодоод байгаа юм учраа олоогүй юм уу гэж байгаад над руу чи муу пизда минь юун хүүхэн нэхээд байгаа юм, аятайхан ууж чадахгүй пизда гэж хэлээд нөгөө өндөр залуудаа боль одоо явъя гэж хэлээд нөгөө залууг хориод зогсож байхаар нь би тэр хоёроос зугтаад гэрэлтэй засмал зам дээр гараад цагдаа руу залгасан. Тэр үед цагдаагийн ажилтан наанаа байж бай гэж хэлсэн. Би замын эсрэг талын дэлгүүр рүү ороод асаагуур аваад буцаж гарч ирээд тамхи татаад зогсож байхад замын эсрэг талаас нөгөө 2 залуу гарч ирээд миний харааны шилийг гартаа бариад хөөе май энэ шилээ ирээд ав, май май ав л даа гээд байсан. Би дэлгүүрээс дээшээ өгсөөд шилээ авахаар тэр 2 дээр очиход нөгөө өндөр залуу /*******/ намайг бас цохихоор нь би зугтаагаад дээшээ гүйхэд цагдаагаас гээд хүн залгасан би утсаараа хаана байгаа талаараа хэлж байхад нөгөө хар хувцастай өндөр биетэй залуу /*******/ нь архины шил байсан уу нэг юмаар миний ар нуруу орчим руу хэд хэдэн удаа зөөлөн түлхээд утсаа өг ална шүү гэж хэлэхээр нь би эхнэртэйгээ ярьж байна ярьж дуусаад утсаа өгье гэж хэлээд цагдаатай ярьж байхдаа утсаа таслалгүй байгаа газраа хэлж байхад цагдаа ирэхэд нөгөө 2 зугтаасан. Цагдаа араас нь гүйгээд боомбортой хувцастай залууг нь барьсан. Нөгөө нэгийг нь хайж байгаад цагдаагийн ажилтан барьсан байсан. Намайг гар болон хөлөөрөө миний толгой нуруу руу цохиж, үсдэж дараад толгой руу өшиглөсөн. Намайг цохиход нь би биеэ хамгаалаад эвхрэлдээд хэвтэхэд толгой нуруу цохиж болох газар руу хүн хайрлахгүй өндөр биетэй залуу зодоход нөгөө намхан залуу нь ирж боль гээд болиулж байсан. Надаас 40.000 төгрөг авсан хойно гар утсаа өг гээд ******* намайг хэд хэдэн удаа цохиход намхан залуу боль гээд болиулж байх хооронд нь би зугтаагаад машин зам руу гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.*******ын сэжигтнээр өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад ажил дээрээ 2 литрийн том пиво аваад хуваагаад уусан. Хувааж уугаад 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн орчим ажлаасаа гараад Энхбаярын гудамжны зам өөд өгсөөд явж байхад замын хажууд нэг ах зогсож байхад хүүхэн байна гэж хэлэхэд нөгөө ах араас дагаад явсан. Араас дагаад байхаар нь яв гэж хэлсэн боловч тоохгүй дагаад байхаар нь би хажуу талын гудамж руу дагуулж ороход нөгөө ах хүүхэн байна уу хүүхэн авъя, хэд юм гэж хэлэхээр нь би уурлаад чи яасан хүүхэмсэг пизда вэ гээд нөгөө залуугийн нүүр рүү нь цохиход нөгөө залуу та 2 ингэх байсан юм уу, намайг битгий зодооч миний мөнгийг ав гээд халааснаасаа мөнгө гаргаад над руу сарвайхаар нь би мөнгийг нь авсан. Надад мөнгө өгсөн учраас би гар утсаа өгчих байх гэж бодоод гар утсаа өг гэхэд гар утсаа өгөхгүй гээд зугтаасан. Би араас нь гүйгээд хөөж байгаад барьж аваад гар утсаа өг гэхэд нөгөө залуу надад хэлэхдээ би эхнэртэйгээ яриад өөрийн гар утсаа өгье гэж хэлсэн. Би гар утсыг нь авахаар зогсож байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. Манай найз зугтаахаар нь би адилхан гараад зугтаасан Тэгсэн гүйж байгаад газар унаад цагдаад баригдсан. Би цаашаа зугтаагаад машины доор ороод хэвтэж байхад цагдаагийн алба хаагчид намайг хайж байгаад бариад авсан… нөгөө залууг цохиогүй бид хоёроос хол зайтай байсан. Хэл үг болон үйлдлээрээ ямар нэгэн байдлаар оролцоогүй. Намайг боль гэж байхад цаашаа гүйгээд явсан. Газар нүдний шил унасан байхаар нь би аваад гэх залууд өгөх гэж байхад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

2.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ийн сэжигтнээр өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад ажил дээрээ 23 цагийн орчим 2 литрийн том пиво 3 ширхгийг аваад Л.*******тай хуваагаад уусан. Хувааж уугаад 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн орчим ажлаасаа гараад Энхбаярын гудамж руу очоод дахиж пиво авахаар гарсан. Бид хоёр “Тааз” нэртэй дэлгүүрээс пиво авахаар алхаж байхад нэг залуу зам дээр гараа өргөөд зогсож байсан аа бид хоёроос хөөе хүүхэн байна уу гэхээр нь би тоглоод хүүхэн байна гэж хэлэхэд араас дагаад байсан. Араас алхаж байгаад яасан их хүнээр тоглодог юм гээд Л.*******тай муудалцаад нөгөө залуу үзэх үү та 2 нийлээд намайг барна гэж бодож байна уу гээд дайраад *******тай муудалцаад зодолдохоор болоод гудамж руу орсон. Тэр 2 гудамжинд муудалцаад хоорондоо зууралдаа ноцолдож байгаад гудамжнаасаа гарч ирсэн. Би тэр хоёрын хажууд 5 алхмын зайтай зогсож байсан Гудамжнаас гараад зогсож байхад цагдаагийн алба хаагч ирээд бид хоёрыг барьсан. ******* нар нь хоорондоо зууралдаж байсан. Би голоор нь орохоор зодуулчих гээд байсан учраас би ойртоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

2.8 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3206 дугаартай “гийн биед дагзны хуйх, баруун дээд зовхи, зүүн тохойд цус хуралт, баруун чихэнд зөөлөнд эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

2.9 Ашид Билгүүн ХХК-ийн “Samsung Galaxy A53 маркийн гар утас 1 ширхэг 700.000 төгрөг, хар хүрээтэй нүдний шил 1 ширхэг 25.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

2.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.*******ын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад ажил дээрээ 2 литрийн том пиво аваад хуваагаад уусан. 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн орчим ажлаасаа гараад Энхбаярын гудамжны зам өөд өгсөөд явж байхад замын хажууд нэг ах зогсож байхад хүүхэн байна гэж хэлэхэд нөгөө ах араас дагаад байхаар нь яв гэж хэлсэн боловч тоохгүй дагаад байхаар нь би хажуу талын гудамж руу дагуулж ороход нөгөө ах хүүхэн байна уу хүүхэн авъя, хэд юм гэж хэлэхээр нь би уурлаад чи яасан хүүхэмсэг пизда вэ гээд нөгөө залуугийн нүүр рүү нь цохиход нөгөө залуу та 2 ингэх байсан юм уу, намайг битгий зодооч миний мөнгийг ав гээд хармаанаасаа мөнгө гаргаад над руу сарвайхаар нь би мөнгийг нь авсан. Надад мөнгө өгсөн учраас би гар утсаа өгчих байх гэж бодоод гар утсаа өг гэхэд гар утсаа өгөхгүй гээд зугтаасан. Би араас нь гүйгээд хөөж байгаад барьж аваад гар утсаа өг гэхэд нөгөө залуу надад хэлэхдээ би эхнэртэйгээ яриад өөрийн гар утсаа өгье гэж хэлсэн. Би гар утсыг нь авахаар зогсож байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. манай найз зугтаахаар нь би адилхан гараад зугтаасан Тэгсэн гүйж байгаад газар унаад цагдаад баригдсан. Би цаашаа зугтаагаад машины доор ороод хэвтэж байхад цагдаагийн алба хаагчид намайг хайж байгаад бариад авсан...Миний уур хүрээд г зодож байхад өөрөө мөнгө гаргаж өгсөн. Тэр үед хол зогсож байсан. Бид хоёрыг маргалдахаар боль гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 3 дугаар сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч г такси барих гээд явж байхад нь “хүүхэн байна, цагийн 80.000 төгрөг чамд мөнгө байгаа юу, хүүхнүүдээс харах уу гэж” худал хэлэн дагуулан авч яван түүний  толгой нүүр биеийн бусад хэсэг рүү цохиж, өшиглөх зэргээр биед нь дагзны хуйх, баруун дээд зовхи, зүүн тохойд цус хуралт, баруун чихэнд зөөлөнд эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж  40.000 төгрөгийг хууль бусаар авсан,

Үүний дараагаар хохирогч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч дэлгүүрийн гадаа зогсож байхад нь шүүгдэгч нь дахин худал хэлэн дуудаж түүний эзэмшлийн “Samsung A53” загварын гар утсыг хууль бусаар авахаар довтолж, түүний нуруун тус газар хуруугаараа хатгах зэргээр заналхийлсэн үйл баримт авагджээ.

Хохирогч нь бусдын хүч хэрэглэсэн довтолгооны улмаас өөрийн эд хөрөнгийг хууль бусаар алдсанаа мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод халдсан, хохирогч нь гэмт халдлагад хэрхэн өртсөн талаараа эргэлзээгүйгээр мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Тодруулбал дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг.

Шүүгдэгч Л.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүч хэрэглэн довтлох, гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Хүч хэрэглэсэн арга нь  “...цохиж, өшиглөх, хатгах...” зэргээр илэрч байх ба энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодод дагзны хуйх, баруун дээд зовхи, зүүн тохойд цус хуралт, баруун чихэнд зөөлөнд эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хохирогч гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдаагүй бөгөөд “Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй. Би тухайн үед учирсан бензиний мөнгийг төлүүлсэн. Одоо ямар нэгэн хохирол байхгүй.” гэж мэдүүлснийг, мөн хохирогч гийн дээрэмдүүлсэн эд зүйл болох 20.000 төгрөг 2 ширхэг, хар хүрээтэй нүдний шил зэргийг биет байдлаар буцаан олгосон тухай мөрдөгчийн тэмдэглэл зэргийг үндэслэн шүүгдэгч Л.*******ыг баримтаар бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 02 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 жил 04 сарын хугацаагаар тогтоож, цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоов.

Зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 30 хоног буюу 01 сар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 60 хоног буюу 02 сараар тооцсон болно.

Шүүгдэгч Л.*******т шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1..Хатагин овогт ******* *******ыг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт,

“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт,

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Л.*******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 90 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг  02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Л.*******ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Л.*******ын цагдан хоригдсон 15 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ