Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/522

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305012791160 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 21-нд Төв аймаг Баян-Өнжүүл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, харуул ажилтай, ам бүл ганцаараа, Төв аймаг Зуун мод*******, ******* *******од оршин суух хаягтай, боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн************** тоотод оршин сууж байгаа гэх, урьд нь;

Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн эрүүгийн 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Төв аймгийн ШГА-ны 2020 оны 8 дугаар сарын 17-ны 173 дугаартай тогтоолоор торгуулийн ял дуусгавар болсон, /РД:НГ*******/, ******* овогт *******ийн .

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Суурь” ХХК-ны урд талын хашаан дахь өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ыг бусадтай хардаж улмаар биед нь халдаж гараараа толгой, нүүр хэсэгт цохиж зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, эрүү, хүзүү, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ы “...2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч *******, Мөөгий нарын хамт 0,5 л хэмжээ бүхий Хараа нэртэй 2 шил архи аваад уугаад  сууж байсан чинь *******ын утас дугараад тэр утсаар яриад гэрээс гараад явсан чинь араас нь Мөөгий гэх залуу би харилаа гэж хэлээд гараад яваад өгсөн. Би хэсэг хугацааны дараа гэрээс гараад *******ыг хайсан чинь тэр гэрийн ойролцоо байсан. Би түүн дээр очоод чи хаашаа явчихав гэртээ орох уу гэж асуусан чинь чи хэнтэй банзалдаж яваад ирсэн юм бэ гэж хэлээд намайг гэртээ хүчээр чирч ороод толгой руу цохих үед миний толгойноос цус гарсан энэ үед тэр миний үснээс зулгааж баруун гарын дунд хурууг хойш мушгиж, нүүр хэсэг рүү цохичхоод гараад явсан. Тэгээд цагдаад хандсан. Хэрэг гарах үед ******* бид 2 л байсан өөр хүн байгаагүй. Эмчилгээ хийлгэсэн гэхдээ баримт гэх үйл байхгүй. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4396 дугаартай “...ы биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, эрүү, хүзүү, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 4-5 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Яллагдагч *******ын “...2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Суурь” ХХК-ийн урд хашаанд барьсан гэртээ хамтран амьдрагч , Мөөгий нарын хамт 0,5 литрийн хэмжээ бүхий Хараа нэртэй архи 2 шилийг аваад гурвуулаа хувааж уугаад сууж байсан чинь миний утас дугарч би гэрээс гарч утсаар ярьж байгаад утсаа салгаад гэртээ орж ирсэн чинь гэрт үлдсэн Мөөгий, нар байхгүй байхаар нь тэр хоёрыг хайгаад гэрийн урд байх далан дээр явж байсан чинь ганцаараа над дээр хүрээд ирэхээр нь түүнд хандаж чи хаагуур янхандаж яваад ирсэн бэ, янхандаж яваад ирсэн юм уу гэж асуусан чинь үгүй чамайг хайж яваад ирлээ гэхээр нь битгий худлаа хэл гэж хэлээд түүнийг гэртээ чирч ороод толгой руу нь гараараа цохисон чинь түүний толгойноос цус гарсан тэгээд би гараад явсан. Хэрэг гарах үед бид хоёр байсан өөр хүн байхгүй байсан. Би түүнийг зодсон үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна. Би түүнээс уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа. Би хохирогчид эмчилгээний зардал төлсөн зүйл байхгүй. Тэр надаас мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. Гомдолгүй гэж өөрөө надад хэлсэн. миний биед халдсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нь “миний бие нь эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй нь надаас уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Миний бие нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.”... гэсэн хүсэлтийг гаргажээ. Иймд шүүгдэгч *******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ******* нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Суурь” ХХК-ны урд талын хашаан дахь өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ыг бусадтай хардаж биед нь халдаж гараараа толгой, нүүр хэсэгт цохиж зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, эрүү, хүзүү, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйд тооцон, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  ******* овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйд тооцон, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ