| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
2023 06 07 2023/ШЦТ/57
МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
*******арийн бичгийн дарга*******
Улсын яллагч *******.Халиунаа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19......-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, уулын ашиглалтын инженер мэргэжилтэй, ....... ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт *******ийслэлийн .....гаар хороо, *******аран хорооллын ....... дугаар байрны ...... тоот орон сууцанд оршин суух, ...... овгийн ....... /РД:......./
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 цаг 00 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод*******-тай “гэртээ оруулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний биед зулайн орой хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.........ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө юм уугаад ирсэн чинь эхнэр гэртээ оруулахгүй үүдэндээ хоносон байсан, тэгээд би өглөө босоод гэртээ ороод гэртээ оруулсангүй гээд сандал аваад эхнэрийнхээ толгой руу нь цохичихсон, гэм буруугаа ойлгож байгаа, охин зүрхний хагалгаанд 2 удаа орсон одоо эмнэлэгт хэвтэж байгаа, хэргийг маань хөнгөн шийдэж өгөөч...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******. намайг согтуу байна гээд гэрт оруулахгүй байсан, би орцондоо унтаж байтал өглөө 08 цагийн үед эхнэр гэрийн хаалгаа нээгээд би гэртээ ороод, согтуудаа гар утсаа гээгдүүлсэн юм шиг байна, яагаад намайг гэрт оруулдаггүй юм бэ гээд түүнтэй маргалдсан чинь “хүүхдүүд айлгачихлаа, чи нэг бол дуугүй унтаж амар эсхүл би цагдаа дуудлаа” гэж хэлэхээр нь би уурандаа гал тогооны өрөөнд байсан хүүхдийн жижиг цагаан өнгийн хуванцар сандлыг аваад эхнэр *******аранзулын толгой хэсэг рүү хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/
Хохирогч*******.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнийн 04 цаг 40 минутын үед хүүхдүүдтэйгээ гэртээ амарч байхад нөхөр Б... согтуу ирээд гэрийн хаалга нүдээд байхаар нь би хаалга тайлаагүй, гэртээ оруулаагүй юм. Ингээд өглөө 08 цагийн үед нөхөр мөн гэрийн хаалга нүдээд байхаар нь гэртээ оруултал Б.... “би утсаа хаячихлаа, намайг согтууг далимдуулаад хүн гар утас авчихсан юм шиг байна. Чамаас л болж байгаа юм. Чи шөнө гэрийн хаалгаа тайлчихсан бол утсаа хаяхгүй байсан юм гэх зэргээр хэрүүл өдөөд байсан. Гэрт орж ирэхдээ тал шил архи барьчихсан, архи нь гүйцэт гараагүй байсан. Ингээд би Б-д чи эсхүл гэрээс гар хоёр хүүхэд айгаад байна, эсхүл би цагдаа дуудлаа гэж хэлтэл “чи яахаараа цагдаа дууддаг юм бэ” гэж хэлээд гал тогтооны өрөөнд байсан хуванцар сандлыг бариад миний толгойн орой хэсэг рүү нэг хоёр удаа цохисон. Тухайн үед би гэрээсээ гараад зугатчихсан, ...надад өөр нэмж ярих зүйл байхгүй, хүүхдийн бие муу байна, би гомдолгүй учраас хэргийг хурдан шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31, 33-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч *******...ийн өгсөн “...хохирогч******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч 161.000 төгрөг, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор хяналтын үзлэг 55.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 216.000 төгрөг гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын улсын байцаагчийн гаргаж өгсөн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч *******-оос дээрх зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/
Шинжээчийн 116 дугаартай “…Б.*******-ын биед зулайн оройн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 4-р хуудас/
Хохирогч*******-ын биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай “...27х27 см хэмжээтэй тавцантай цагаан өнгийн хуванцар цус мэт зүйлээр бохирлогдсон сандлыг эд мөрийн баримтаар тооцох тухай...” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-р хуудас/
Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн “...Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж авч 161.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл амбулаторын үзлэг 55.000 төгрөг, нийт 216.000 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэсэн албан тоот /хх-ийн 35-р хуудас/
Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 71-р хуудас/
Ч.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-н 58-70/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилж буй 216.000 төгрөгийг шүүгдэгч *******-оос гаргуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...гэм буруутай, гол нь охин маань эрүүл мэндийн байдал муу эрчимт эмчилгээнд ээлжилээд сахиж байгаа. Хохирол төлбөр төлнө хэргийг маань нааштай шийдэж өгөөч...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 цаг 00 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... өөрийн гэртээ*******-тай “гэртээ оруулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар сандал авч хохирогчийн толгойн тус газарт нь цохиж зулайн баруун орой хэсэгт хөндлөн чиглэлтэй 6х0.3см шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь “хаалгаа тайлсангүй, чамаас болж утсаа гээгдүүллээ, чи яахаараа цагдаа дууддаг юм” гэх зэргээр хэрүүл маргаан хийж улмаар сандал авч хохирогчийн толгойн тус газарт нь цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Б.*******-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 116 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-ын үйлдэл нь хохирогч*******-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогчоос “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул хохирогчид төлөх төлбөргүй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 216.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч *******-ийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 216.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38)-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгчээс 216.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс ”...хэлэх зүйлгүй....“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б..........ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хуванцар сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .... овгийн .......Б-д зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй
4. Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-оос эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 216.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /төрийн сан 100900020080/ олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ