Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

 

 

 

      2023        06          06                                   2023/ШЦТ/55

 

        МОНГОЛ УЛ*******ЫН НРИЙН ӨМНӨӨ*******

 

*******агануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *******  дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           *******.Н

Улсын яллагч                                                           Н.*******                         

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Ц

Шүүгдэгч                                                                   ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .. дүгээр сарын 0.-ны өдөр ..... дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Нийслэлийн *******агануур дүүргийн ...... хороо, .... дугаар гудамжны ........ хашаанд оршин суух, *******. овгийн *******-ын *******.......... /РД:............./

            Шүүгдэгч *******.......... нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг 58 минутын орчимд *******агануур дүүргийн ........... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” бааранд үйлчлүүлж байсан *******-тэй “чамд яахаараа хэлдэг юм” гэх шалтгаанаар маргалдаж улмаар *******-ийн нүүрэн тус газарт баруун гараараа 3 удаа цохиж, баруун хөлөөрөө хэвлий хэсэгт 1 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний хөмсөгний хэсэгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай “...........” баарны караокеноос хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гарч бааранд орж сууя гэж хэлсэн. Авсан зүйлүүд болох “дэн” нэртэй 0.750 граммын архи, нэг литрийн жүүсийг “...........” баарны хоёр давхрын ширээн дээр байрлуулж, тухайн гурван хүмүүсийг суулгасан. *******ар пудволктой ах дахин нэг шил “дэн” нэртэй 0.750 граммын архи, нэг литрийн жүүс захиалсан. Захиалсан зүйлсийг нь ширээн дээр нь аваачиж өгөөд тооцоог нь хийлгэсэн...,

...*******ар подволктой ахыг “та болиочээ, доор нэг давхарт ширээн дээр чинь хамт явж байсан эгч авсан зүйлүүдийг чинь буулгасан” гэж хэлэхэд надруу “чи юу юм бэ” гээд намайг заамдаж аваад толгой руу гурван удаа цохисон. Тэгэхээр нь би цааш нь түлхээд зөрүүлээд толгой руу нь гурван удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-р хуудас/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 4 сарын 12-13-нд шилжих шөнө хохирогч М...... гэдэг хүн доод караокеноос дээшээ гараад нэг шил архи, нэг шүүстэй захиалаад зөөлгөж авсан. 2 давхарт сууна гээд суусан харин хамт явж байсан эгч нь архи болон ундаагаа доош нь нэг давхар руу зөөлгөсөн. Тэгээд байж байтал камерийн бичлэг дээр 2 давхарт хүмүүс маргалдаад байна “очоорой” гэхээр нь хамгаалагч байхгүй учраас би очсон. *******охирогч өөр ширээн дээр сууж байгаад хүний архийг андуурч уугаад хүнтэй маргалдахаар нь “хамт явж байсан эгч чинь доод давхар луу юмаа буулгасан байна” гэхэд “чи юу юм” гээд намайг эхлээд цохисон тэгэхээр нь би зөрүүлээд цохисон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              *******охирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 13-ны оройн 23 цагийн үед “.......” баарны караокед найз нарын хамт орсон. Тэндээс гараад баар луу орсон. Тэгээд хоёр давхрын ширээн дээр суухдаа “дэн” нэртэй 0.750 граммын архи, жүүс авсан. *******ид нар доошоо бууж тамхи татчихаад ирэх хооронд бидний сууж байсан ширээн дээрх захайлсан зүйлийг доошоо нэг давхар луу буулгачихсан байсан гэдгийг мэдээгүй. *******оёр давхарт сууж байсан ширээн дээр ирээд архи байхаар нь бидний захайлсан архи юм байх гэж бодоод нэг хундага архийг нь аваад уучихсан юм. Тэгээд тухайн ширээний хүмүүс уурласан чинь зөөгч ирээд таны юмыг доош зөөчихсөн гэж хэлэхээр нь би хүнд хэлэхгүй зөөчихлөө гээд уурлаад зөөгчтэй маргалдаж эхэлсэн. Зөөгч чамд яахаараа хэлдэг юм гээд олон юм яриад байхаар нь би тэсгэл алдаад толгой руу нэг удаа цохисон. Зөөгч намайг салгаж аваад нэг нь намайг доош дарж тонгойлгоод нөгөө зөөгч нь миний хөмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. *******и нилээн согтолттой, зарим зүйлээ санахгүй байгаа. Нүд хөхөрч, хөмсөгний дээд тал сэтэрч хоёр оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-р хуудас/

              Гэрч *******-ын өгсөн “...менежер ******* залгаад дээд давхарт нэг согтуу ах агсам согтуу тавиад байна, дээшээ гараад ир гээд яваад очтол текний ард хар подволктой эрэгтэй хүн сууж байсан. Ахаа та тайвшир, текний араар сууж болохгүй, гадны хүн орж болохгүй гэж хэлсэн чинь чи намайг тайвшируулдаг хэн бэ гээд чамайг ална гээд миний уруул руу цохисон. Тэгээд цааш түлхээд үүд рүү гаргасан чинь ногоон подволктой нь “за зүгээр байгаарай, пизданууд, лалруудаа” гээд орилоод байсан. Ямар ч байсан гадаа гаргая гээд ноцолдож байтал цагдаа нар ирсэн. Мөн цагдаа нарын хажууд хар подволктой нь зөөгч *******..........ын толгой руу цохиод байсан. *******и “.........” бааранд сарын өмнө хамгаалагчаар ажилд орсон, би ажлаа хийж байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, нөгөө хүмүүс нилээн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

              Гэрч .*******-гийн өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед нөхөр ....., түүний найз М.........ийн хамт гурвуулаа “..........” баарны караокед орж дуулсан....хүмүүс орилолдоод М........ цус нөжтэйгөө хутгалдсан, нүд нь хавдаад цус гарчихсан байсан. Шатны хажууд хаалганы тэнд М........ намайг цагдаа дууд, хувцас болон утас аваад ир гэхээр нь би утсыг нь олохгүй, өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. *******и юунаас болж маргаан болсон гэдгийг мэдэхгүй. Намайг орж ирэхэд хоёр хамгаалагч нь М...........ийг барьчихсан, гарыг нь хойно нь өчсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

              Гэрч ................ын шүүх хуралдаанд өгсөн “...Манай 1 давхарын караокнээс орж ирсэн 3 хүн 2 давхарт сууж байсан. Тэд нэг давхарт гарч бүжиглэж байснаа хохирогч М..........  текний ширээ цохиод арай өөр байсан. Дээшээ яваад буцаад доошоо ирэхдээ бүр уурлаад ирсэн. Тэгэхээр нь хамгаалагчийг дээшээ гараад ирээрэй гэсэн чинь гарч ирэхгүй удаад байхаар нь *******......... бид хоёр цуг дээшээ гараад ирсэн чинь өөр хэсэг бүлэг хүмүүстэй муудалцаж байсан. Тэгээд *******....... салгах гээд урдууур нь орсон чинь .......ыг хэд хэд дарааллаад цохиод авсан. *******и зодооныг салгах гэж хохирогчийг татаад тэвэрч аваад гарсан. *******амгаалагч хэсэг хугацааны дараа ирсэн. Тухайн үед хажууд нь хамт явж байсан нэг залуу, нэг эмэгтэй хоёр байсан. Тэр хоёр ерөнхийдөө хараад байж байсан, нэг нь нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Гэрч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* “ахаа та яах гээд байгаа юм бэ” гээд болиулах гэтэл тэр ах *******..........ыг 4 удаа нүүр лүү нь буюу зүүн шанаа руу нь баруун гараараа цохисон.  ...би цохиж байсан ахыг араас нь цамцнаас нь татаад тэврээд аваад намайг татаж байх хооронд *******......... нүүр лүү нь цохьчихсон байсан. 2-3 удаа цохиж, 1 удаа гэдэс рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч -гийн өгсөн “...хохирогч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс *******агануур дүүргийн рүүл мэндийн гэмтлийн оношоор яаралтай тусламж, ойрын дуудлага, мэс засал, амбулторийн үзлэг хийлгэж нийт 176.000 төгрөг рүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь рүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 33/54 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч *******-аас дээрх зардлыг гаргуулж рүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

              Шинжээчийн 109 дугаартай “*******-ийн биед баруун нүдний хөмсөгний хэсэгт шарх, баруунд нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн  38-р хуудас/

              *******охирогч *******-н биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-р хуудас/

              Камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогчтой хамт явж байсан гэх Ө., .******* нар нэг давхраас шатаар өгсөн хоёр давхарт гарч шатны цаана байрлах ширээн дээр очиж хэрүүл хийж байгаа бичлэг байв. *******охирогч ******* баарны зөөгч *******-г 3 удаа нүүр лүү нь баруун гараараа цохиж байгаа байдал. Мөн гэрч Ө., .******* нар тэр хоёрыг салгах гээд ноцолдож байгаа байдал болон баарны бармен ******* хохирогчийг барьж авч салгах гээд ноцолдож буй байдал..., холбогдогч *******аттулга, хохирогч *******-ийн нүүр лүү 3 удаа цохиж баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж байгаа бичлэг. *******охирогчийн нүүр орчмоос цус гоожиж хяналтын камерны доод буланд ширээ дэрлээд сууж байгаа харагдав...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р хуудас/

              д мөрийн баримтаар тооцох тухай “...413 дугаартай гомдол мэдээлэлд нэг ширхэг *******идиг эд мөрийн баримтаар тооцох тухай...” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р хуудас/

              *******агануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн “...******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр *******агануур дүүргийн рүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж авч 161.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр амбулаторын үзлэг 15.000 төгрөг, нийт 176.000 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэсэн албан тоот /хх-ийн 17-р хуудас/

              Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 79-р хуудас/

              *******-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-н 68-78/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна, иргэний нэхэмжлэгч ............ийн нэхэмжилж буй 176.000 төгрөгийг шүүгдэгч *******-аас гаргуулах, хохирогч *******-ийн нэхэмжилсэн 2.964.500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зэрэг саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******-ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн, гэм буруугүй гэж тооцож өгөөч...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

*******эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг 58 минутын орчимд *******агануур дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” бааранд үйлчлүүлж байсан *******-тэй “чамд яахаараа хэлдэг юм” гэх зэргээр маргалдаж улмаар *******-ийн нүүрэн тус газарт баруун гараараа 3 удаа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний хөмсөгний гадна хэсэгт хөндлөн чиглэлтэй 5х0.5см шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь *******-ыг “аргагүй хамгаалалт” хэрэглэсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай гэж маргажээ.

Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд аргагүй хамгаалалтын асуудал үүсэхгүй юм.

Өөрөөр хэлбэл гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй.

Дээрх хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч *******-ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд энэ нь шүүх хуралдаанд үзсэн камерын “...хохирогч нь шүүгдэгч *******-ыг ширээний хажууд цохиж байх бөгөөд хэсэг хугацааны дараа цохисон газраасаа өөр газарт буюу буйдангын хажууд барьцалдаж байх үед Мөнхбаатар хохирогчийн араас тэвэрч авсан байхад шүүгдэгч хохирогчийг цохиж байгаа үйл явдал...” бичлэгт бичигджээ.

Өөрөөр хэлбэл хохирогч ******* *******-ыг цохисноос хойш буюу довтолгоо дууссаны дараа хохирогчийг гэрч М араас нь барьж байх үед шүүгдэгч *******-ын үйлдэл эхэлж байх тул довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж тооцохгүй.

 Иймд шүүгдэгчийн өгсөн хэргээ хүлээсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч *******ын “...тэр ах *******-ыг 4 удаа нүүр лүү нь буюу зүүн шанаа руу нь баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би цохиж байсан ахыг араас нь цамцнаас нь татаад тэвэрч аваад намайг татаж байх хооронд *******............ нүүр лүү 2-3 удаа, гэдэс рүү 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч аргагүй хамгаалалт хийсэн, өөрийгөө хамгаалж хариу үйлдэл үзүүлсэн тул гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлт нь няцаагдаж байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн зүй бус харилцаанаас үүдэн уурлаж, нүүр лүү нь 3 удаа цохиж, баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн үйлдлээр нь тогтоогдсон.

нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “*******-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 109 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-ын үйлдэл нь хохирогч *******-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, *******үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******аттулгыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

*******охирогчоос “...миний бие тус хүнд цохиулж нүд хавдаж 11 хоног ажилдаа явж чадаагүй бөгөөд миний нэг өдрийн цалин 269.500 төгрөг, үүнийг 11 хоногоор тооцохоор 2.969.500 төгрөгийг” нэхэмжилнэ гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй.

рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад  176.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч -ийн “...рүүл мэндийн даатгалын сангаас 176.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20)-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгчээс 176.000 төгрөгийг гаргуулж рүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

2.рүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугүй гэж үзэж байгаа учраас ял шийтгэл хүлээлгэх дээр санал хэлэхгүй...” гэсэн,

            Шүүгдэгчээс ”...хэлэх зүйлгүй...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******аттулгад мэдэгдэх нь зүйтэй.

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг *******идиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:

1. рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... овгийн ... *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..... овгийн ... *******-д дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй

4. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн  2 дэх хэсэгт зааснаар хохирогч *******-ийн нэхэмжилсэн 2.964.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 176.000 төгрөгийг гаргуулж рүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /төрийн сан 100900020080/ олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг *******идиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

 8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 9. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 10. рүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГ******* ШҮҮГ*******                           А.*******ЯМ*******АЖАВ