| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | З.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
2023 06 13 2023/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
******* бичгийн дарга *******.Н
Улсын яллагч З.Х
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгч *******, ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн ... оны .. дугаар сарын ...-ний өдөр Нийслэлийн ... дүүрэгт төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт *******агануур дүүргийн ...... хороо, ....... тоот хашаанд оршин суух хаягтай боловч Нийслэлийн ..... дүгээр хороо, ...... тоот хашаанд түр оршин суух, ....... овгийн .......... /РД:........./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ...... дугаар сарын ..... -ний өдөр Нийслэлийн .... дүүрэгт төрсөн, эрэгтэй 29 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гар утас засварчин ажилтай, ам бүл 6, ........ хүүхдийн хамтаар Нийслэлийн ........ оршин суух хаягтай боловч Нийслэлийн *******агануур дүүргийн ....... хашаанд түр оршин суух, ........... овгийн ...... /РД:......../
Шүүгдэгч *******, ******* нар нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн ........5 дугаар хороо, ......... гудамжинд хохирогч *******-ын нүүр хэсэгт нь гараараа алгадах зэргээр хүч хэрэглэн, илээр, хууль бусаар хохирогчийн эзэмшлийн “Самсунг *******с-7” /Samsung S-7/ загварын гар утсыг авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед найз *******-ын гэрт нь гар утсаа үзүүлэх гэж очсон. *******ид хоёр уулзаад 0.75 граммын “Хараа” нэртэй архи нэг шил, 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво хувааж уугаад орой 00 цагийн үед дахин нэг пиво авахаар .......ын гэрээс гарсан. Хашаанаас гарахад 3 эрэгтэй хүн зам дагуу явж байгаа харагдсан. Хоёр хүн урд жаахан зайтай, нэг хүн хойно нь явсан. Цаг асуухаар хойно нь явж байсан эрэгтэй хүн дээр очсон. Цаг асуухад дуу гараагүй. Араас ******* гүйгээд ирсэн. ******* нөгөө эрэгтэй хүнтэй барьцалдаад гудамж руу яваад орсон. Тухайн эрэгтэйг гар утсаа гаргаад ир гэхэд гаргаж ирсэн бөгөөд утасных нь кодыг гаргуулсан. Тэгээд зогсож байхад цагдаа дуудсан шүү гэх чимээ сонсоод би .........ын гэр лүү шууд гүйсэн бөгөөд замдаа утсаа унагаачихсан. Тэгээд 5 минутын дараа ******* цагдаа нартай орж ирсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас/
Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед өөрийн гэртээ байхад найз ******* манайд ирсэн. *******ид хоёр 0.75 граммын “Хараа” нэртэй архи нэг шил, 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво хувааж уусан. *******ид хоёр 00 цагийн үед дахин нэг пиво авахаар гэрээс гарсан юм. Тэгээд би бие засчихаад хашаанаас гарахад ******* хэсгийн зам дагуу манай найз ******* нь хүнтэй муудалцаад зогсож байх шиг байсан. Тэгэхээр нь би явж очоод нөгөө эрэгтэй хүнийг нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгээд зууралдаад харанхуй гудамж руу орсон. Тэгээд муудалцаагүй гэдгийг нь мэдээд буцаад гэрлүүгээ явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 03 дугаар сарын 28-ны өглөө би эхнэр лүү залгаад манай гэрт бидний ашигладаг гар утаснаас өөр гар утас байна уу үзээд хэлээч гэхэд эхнэр буцаж залгаад үүдний амбаарны модон шатны завсар нэг гар утас байна гэж хэлсэн. *******и хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/
Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Урьд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг *******, *******а нарын хамтаар тоглолт үзэж дуусаад харихаар *******агануур дүүргийн .... дүгээр хорооны байрны харалдаа зам дагуу алхаж явсан. Тэгээд алхаж явахад хойноос эрэгтэй хүн хөөе гээд орилоод байсан. Тухайн үед ямар нэг зүйл бодолгүй алхаж байхад ******* хэсгийн 7 дугаар гудамжны харалдаа манай хоёр ажлын залуу урд бага зэрэг зайтай би хойно алхаж явахад нэг жижиг биетэй туранхай эрэгтэй хүн гүйж ирээд намайг бариад авсан. *******и юу боловоо гэтэл “манай найзыг яагаад байгаа юм” гэсэн би гайхаад юу болсон бэ гэхэд хойноос нэг тавчиктай залуу хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр залуу манайг харанхуй гудамж руу аваад орьё гээд *******агануур дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамж руу чирээд орсон. ...нэг жижиг биетэй туранхай залуу нь миний халааснаас гар утсыг булааж аваад, шорт өмссөн залуу нь миний нүүр лүү алгадсан. Тэгээд миний гар утсыг үзэж байснаа кодтой юм байна, кодыг нь гарга гэхээр нь би гаргаж өгсөн. Тухайн залуучууд нь гартаа тоосго барьчихсан байсан учир би айсан. Надад гомдол санал байхгүй, би хэргийн материалтай танилцах шаардлагагүй, шүүх хуралд оролцохгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 20-р хуудас/
Гэрч *******.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******и 2023 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Г, ******* нарын хамтаар тоглолт үзэж дуусаад харихаар *******агануур дүүргийн 4 дүгээр хорооны байрны харалдаа зам дагуу алхаж явсан юм. Тэгээд алхаж явахад хойноос шорт өмссөн эрэгтэй хүн хөөе гээд орилоод байсан. Тухайн үед Г дуугүй байгаач гэж хэлсэн. Тэгээд бид гурав цааш явж байхад нэг намхан залуу ардаас гүйж ирээд ...... ахыг бариад авсан. Тэгээд ардаас шорттой залуу гүйж ирээд *******агануур дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамж руу харанхуй хэсэг рүү аваад орчихсон. Тэгээд 2 залуу нь эхлээд гарч ирээд ******* хэсгийн гудамж руу гүйгээд яваад өгсөн. Түүний дараа Г ах гудамжнаас гарч ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирж тухайн 2 залууг барьсан. Тухайн үед Г утсаа дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Мөн Г ахын хамраас нь багахан цус гарсан байсан. Тухайн хүмүүс ******* бид хоёрын биед ямар нэг байдлаар халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал)
Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******и 2023 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Г, ******* нарын хамтаар тоглолт үзэж дуусаад харихаар *******агануур дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамжны харалдаа зам дагуу алхаж явсан юм. Тэгээд алхаж явахад хойноос шорт өмссөн эрэгтэй хүн хөөе гээд орилоод байсан. Тэгээд ардаас шорттой залуу, хар куртиктэй залуу хоёр гүйж ирээд Гыг чирээд *******агануур дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамж руу харанхуй хэсэг рүү аваад орчихсон. Тэгээд ******* бид хоёр наанаас нь тухайн хүмүүсийг болиоч ээ гэхэд огт тоохгүй байсан. Тэгээд удалгүй нөгөө залуучууд гудамжнаас гараад ******* хэсэг рүү гүйгээд яваад өгсөн. Тэгээд Гын гар утсыг нь тухайн залуучууд аваад явсан гэхээр нь бид гурав цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-*******стимэйт компанийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 140 дугаартай “...Samsung S7 загварын утасны зах зээлийн үнэ 100.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/
*******д зүйл хүлээлгэн өгсөн “...Samsung S7 загварын гар утсыг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч *******д хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 120-122-р хуудас/
Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 80, 100-р хуудас/
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст “........ нь 1.21 хувь, ......... нь 1.91 хувийн согтолттой...” гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 115-р хуудас/
*******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 60-99/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгч *******-аас “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгч *******-оос “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нарын зүгээс гэм буруу дээр маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...Н-ийн хувьд согтуудаа эхнэртэйгээ хүний утсаар ярих гэж авсан байгаа...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******, ******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудаар давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж *******агануур дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамжинд хохирогч *******ын нүүр хэсэгт нь гараараа алгадах зэргээр хүч хэрэглэн, тоосго барин хүч хэрэглэхээр заналхийлж довтолон хохирогчийн эзэмшлийн “Самсунг *******с-7” /Samsung S-7/ загварын гар утсыг авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчийн нүүр хэсэгт нь алгадан зодож хүч хэрэглэн, тоосго барин хүч хэрэглэхээр заналхийлж гар утсыг авч гар утасны кодыг нь хохирогчоор гаргуулж өөрсдөдөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогчийн биед халдаж хүч хэрэглэж буюу алгадаж, харин шүүгдэгч ******* нь хохирогчийн биед халдаагүй боловч гар утсыг халааснаас нь авч гэмт үйлдэлд нь санаатай нэгдэж, тухайн гэмт хэрэгт хамтран оролцож шунахайн сэдлээр хохирогчийн эзэмшлийн "Самсунг S7" маркийн гар утсыг түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Гд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон эд зүйлийг авах шунахайн сэдэл нөлөөлсөн байна гэж дүгнэв.
*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт ”гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, *******рүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч ******* нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “...*******, ******* нарыг *******рүүгийн хуулийн тусгай ангийн *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...ял шийтгэлийн хувьд *******рүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт оногдуулах ял шийтгэл нь 2-8 жилийн хорих ялтай, өөр ямар ч сонголт байхгүй байгаа. Ийм учраас хэргийн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг 2/1 байхаар оногдуулж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. *******рүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна... ” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч *******-аас “...Ам бүлийг маань харгалзаж үзээч, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж ам бүлээ тэжээдэг. Ийм учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч *******-оос “...Гэм буруугаа хүлээж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.
******* нь урьд ял шийтгэлгүй, ам бүл 6, хадам ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа гар утас засварлах ажил эрхэлдэг, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
******* нь урьд ял шийтгэлгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэж үзэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч нарт *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн хорих ялыг бууруулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
*******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж болно...” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч нар нь хохирогчийн эд зүйлийг авсанаа хүлээж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гар утсыг хохирогчид биет байдлаар нь хүлээлгэн өгсөн зэрэг нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр нэг /1/ жил арван тав /15/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овгийн .....Н, ...... овгийн .. ******* нарыг *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр нэг /1/ жил арван тав /15/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нэг /1/ жил арван тав /15/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. *******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн *******рүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.*******ЯМ*******АЖАВ