Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 139/2019/0119/И |
Дугаар | 001/ХТ2022/00190 |
Огноо | 2022-02-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00190
,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00423 дугаар шийдвэртэй,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 218/МА2020/00018 дугаар магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарт холбогдох
16,761,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нараас зэсний үнэ 14,910,000 төгрөг, зээл 1,850,000 төгрөг, нийт 16,761,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00423 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 16,761,000 (арван зургаан сая долоон зуун жаран нэгэн мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг (хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зэсний үнэ, зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага)-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 218/МА2020/00018 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00423 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 139/ШШ2020/00423 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа бөгөөд тус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.29-ний өдрийн 218/МА2020/00018 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
4.1. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...хэргийн жинхэнэ хариуцагч эсэх нь тодорхой тогтоогдож байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1-д заасан ажиллагааг явуулж болно” гэжээ. Гэтэл энэхүү хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлт болон зөвшөөрснөөр хариуцагчийг солих тухай асуудал юм. Гэхдээ мөн хамтран хариуцагчаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг татан оролцуулсан нь гэрээний нэг тал нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, болсон гэх нотолгоо байхгүй. Ийм ч үндэслэлээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байгаа. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ад ямар нэхэмжлэлийн хувь гардуулсан нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь хэт өрөөсгөл юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр мэдүүлэх эрх бол нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгч энэ эрхийнхээ хүрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж, улмаар энэхүү хүсэлтийн дагуу анхан шатны шүүх хариуцагчийг солиогүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэсгүй. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх бүрэн үндэслэлтэй.
4.2. Мөн анхан шатны шүүх зохигчдын маргааны үйл баримт болоод зохигчийн хооронд Иргэний хуулийн 243, 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн гэж тодорхойлж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 16,761,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Давж заалдах шатны шүүхээс “зохигчдын маргааны үйл баримт, мэтгэлцээний үйл явцаас үзэхэд чухам ямар гэрээ хэлцэл хийгдсэн нь тодорхойгүй, шүүх энэ асуудлыг бүрэн тодорхойлж, эргэлзээгүй үнэн бодит дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэх үндэстэй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Гэтэл шүүхэд мөнгөн төлбөр гаргуулах тухай шаардлага гаргаж улмаар үүнийгээ тухайн үеийн үйл баримт болох эвлэрлийн гэрээгээр нотолж, тус эвлэрлийн гэрээг хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан анхны хариу тайлбар болон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнх өгсөн мэдүүлгүүдээр нотолж байгаад дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьж хэрэгт хууль зүйн бодитой дүгнэлт хийгээгүй гэх үндэслэл нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн хариуцагч хураалгасан зэс болоод хулгайд алдсан гэх зэсний үнийг төлөөгүй, эрсдэлийг хариуцагч өөрөө хариуцдаг байсан гэж маргаж байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү тайлбараа өөрчилж байгаад ч давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарт холбогдуулан 16,761,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс бүхэлд нь гаргуулж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
8. Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгчээс “...2017 оны 09 сарын эхээр 2 тонн зэсийг ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт зарсан. Тал зэсний мөнгийг авсан, одоо 1065 кг зэсний үнэ 14,910,000 төгрөг, мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн надаас зээлсэн мөнгө болох 1,850,000 төгрөг, нийт 16,761,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж,
хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, “...,,,,,,,,,,,,,,,,,,,, манай гэрт 2 тонн орчим зэсийг авчирч өгсөн. Түүнээс 400 гаруй кг-ыг бид БНХАУ-ын хилийн бүсийн цагдаад хураалгасан. Гааль дээр хураалгасан тохиолдолд эрсдэлээ би өөрөө хариуцдаг. 700 кг орчим зэсийг н.Мэндээ гэдэг хүн манай гэрийн гараашийн хаалгыг эвдэж ороод ачаад явсан, энэ тухай би ,,,,,,,,,,,,,,,,,,,,д утсаар хэлж байсан. 900 кг орчим зэсийг нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Хятад дахь бизнесийн харилцагч хүмүүст хил гаргаж өгсөн... ,,,,,,,,,,,,,,,,,,,, ямар үндэслэлээр 16,761,000 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй, миний бие түүнээс зэс худалдаж аваагүй, гэрээ байгуулаагүй, мөнгө зээлээгүй бөгөөд зөвхөн түүний хүсэлт гуйлтаар зэсийг Хятад дахь түнш нарт нь хил гаргаж өгдөг байсан, ингэхдээ би 1 кг зэсний үнэ дээр 7 юань нэмж ашиг олдог байсан. Энэ үйлдлээ би хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэж байгаа, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж,
хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, “...Би энэ асуудлын талаар мэдэхгүй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй хамт явахдаа машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, эвдэрвэл засвар үйлчилгээгээ хийгээд явдаг...” гэж тус тус маргажээ.
9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч тал 2017.07.06-ны өдөр 44,600, 2017.09.27-ны өдөр 50,000 юань тус тус нэхэмжлэгч талд шилжүүлсэн байх боловч дээрх мөнгө маргаан бүхий бүх (2 тонн) зэсний үнэ эсэх нь тодорхойгүй, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хүсэлтийн дагуу 2018.04.19-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын байгуулсан гэх эвлэрлийн гэрээнд хийсэн шинжилгээгээр нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын гэрээнд зурагдсан гарын үсэг талуудын гарын үсэгтэй тохирсон, тухайн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх тул уг эвлэрлийн гэрээг нотлох баримтаар үнэлэн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2 тонн зэс худалдах-худалдан авах гэрээ, 1,850,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж тус тус дүгнэж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 16,761,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, уг эвлэрлийн гэрээний нэг тал биш байх тул түүнээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэл бүхий байна.
10. Тодруулбал, зохигчийн хэн алиных нь тайлбараар, хариуцагч 2 тонн зэсийг нэхэмжлэгчээс авсан, үүний 400 кг орчмыг хил дээр хураалгасан, 700 кг орчмыг хулгайд алдсан, 900 кг-ыг Хятад руу гаргасан, нэхэмжлэгч 2 тонн зэсийн талынх нь мөнгийг авсан, 1065 кг дутаж байгаа тул үнийг нэхэмжилж байгаа үйл баримт тогтоогдсон, иймд талууд 2018.04.19-нд “Иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 16,761,000 төгрөгийн үнэ бүхий зэсийг худалдан авахаар тохиролцож харилцан итгэлцэж хүлээлцсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь энэхүү мөнгийг одоогоор төлөөгүй ба 2018 оны 4 сараас эхлэн 2018 оны 12 сарын хооронд хувааж төлөхийг зөвшөөрч байна. Энэхүү эд зүйлийн үнийн дүнд маргаан байхгүй болно.” гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр байна. Тухайн гэрээний үнийн дүнг нэхэмжлэгчээс “1065 кг зэсний үнэ 14,910,000 төгрөг, үүн дээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн зээлсэн 1,850,000 төгрөгийг нийлүүлээд нийт 16,761,000 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулсан” гэж тодруулсан.
11. Гэтэл давж заалдах шатны шүүх “... Хариуцагч гэх ,,,,,,,,,,,,,,,,,,,,д тухайн үед ямар нэхэмжлэлийн хувь гардуулсан нь тодорхойгүй, хэрэв ,,,,,,,,,,,,,,,,,,,,д гардуулсан тэрхүү нэхэмжлэлийн хувийг гардуулсан бол энэ нь хэт өрөөсгөл, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ, шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, гэрээ хэлцэл байгуулагдсан нь тодорхойгүй, энэ асуудлыг бүрэн тодорхойлж, эргэлзээгүй үнэн бодит дүгнэлтийг хийж чадаагүй, нэхэмжлэгч тал маргаж буй 2 тн зэсийг чухам хэдийд өгч авалцсанаа тодорхойлж чадаагүй, үүнээс хичнээн хэмжээтэйг буцаан авч, одоо ямар хэмжээтэй, хичнээн төгрөгийн үнэ хүрэх зэсийг нэхэмжилж байгаагаа тодорхойлоогүй, зах зээлийн үнэлгээ байх эсэхийг ч тодруулаагүй, зээлсэн мөнгө 1,850,000 төгрөг нэхэмжилснийг чухам ямар нотлох баримтыг үндэслэн хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн үндэслэл, хууль зүйн дүгнэлт бодитой биш, нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй...” гэх зэрэг дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэл муутай болжээ.
12. Учир нь, хэдийгээр анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д нэхэмжлэлийн хувь гардуулсан эсэх нь тодорхойгүй байх боловч хэргийн оролцогчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт болох “эвлэрлийн гэрээний нэг тал биш” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил” гэж үзэхгүй. Мөн, дээр дурдсанчлан хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2 тонн зэс шилжүүлсэн, хариуцагч 1065 кг тонн зэсийг алдсан (хураалгасан, хулгайд алдсан) үйл баримт тогтоогдсон, иймд талууд эвлэрлийн гэрээ байгуулсан, уг гэрээний дүнд ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн зээлсэн 1,850,000 төгрөгийг оруулаад нийт 16,761,000 төгрөг болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, уг эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр байхад “хэргийн үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй, ямар баримтыг үндэслэж шүүх шийдвэр гаргасан нь тодорхойгүй” гэж үзэх үндэслэлгүй байна.
13. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй” (Тодорхойлох хэсгийн 4-т) гэсэн агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 218/МА2020/00018 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 241,755 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ