Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд                                                                                                                                               Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг                                                                              Улсын яллагч О.Эрхэмбаяр                                                                                            Хохирогч                                                                                                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал                                                                                    Шүүгдэгч М.Мөнхтөгс нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхтөгсөд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, *******, *******, ******* настай, *******, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын дугаар баг “” гэх газар нутаглах овогт /РД:ЗЛ8**************1/

Шүүгдэгч М.Мөнхтөгс нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 202 оны 0 дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт өөрийн төрсөн ахын эхнэр тай урьдын таарамжгүй хувийн харилцааны улмаас маргалдан түлхэж унаган, цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн тахилзуур доод үзүүр /дотор хавчаар ясны хугарал/ хэсгийн хугарал, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, баруун бугалга, баруун хөхний зөөлөн эдэд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  • Шүүгдэгч М.Мөнхтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би тай цуг ынд очоод ийн гэрт очиход байсан. Тэгээд хэрүүл маргаан болсон” гэв.
  • Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “М.Мөнхтөгс нь манай нөхрийн төрсөн дүү байгаа юм... гэдэг хүн хэдэн айлуудаар оруулаад өг гэхээр нь машинтай авч явсан. Орой ийг гэрт нь хүргэж өгчхөөд гарах гэтэл энэ хүмүүс орж ирсэн. манайд уух юм алга гэтэл манай нөхөр гэрт нэг юм байгаа, очиж ууя гэсэн. Гэтэл энэ хүн битгий хуц солиор гэсэн. Манайд өмнө нь 2- удаа агсам тавьж байсан. Манайд энэ хүн 1 жил гаран ирээгүй. Миний буруу байдаг бол уучлаарай гэж би гуйсан. Энэ хүн манайд ямар ч шалтгаангүйгээр ирж агсам тавьдаг. Энэ хүн төрсөн ахтайгаа бол зодолддоггүй, яах гэж ахыгаа тэгж хэлдэг юм гэхээр  намайг доромжилж над руу дайрдаг. Намайг үсдэж унагаагаад 2- удаа өшиглөсөн. Маргааш нь хөл эвгүй болчихсон байна гэж хэлтэл эхнэр нь хохино гэж хэлсэн. Энэ хэрэг болсноос хойш нэг ч удаа уулзаагүй, бие чинь яаж байна гэж асуугаагүй. Нэг удаа эмнэлэг дээр таараад чи намайг яагаад ийм болгож байгаа юм гэхэд “уучлаарай” гэж хэлсэн. Хэрвээ хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа бол ядаж надтай уулзаад мэндэлж болно. Гэтэл огт мэндэлдэггүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэж үзэхгүй байна. Эхнэр нь намайг байнга доромжилдог. Одоо эмчилгээний зардал, эмнэлэгт үзүүлсэн, нааш, цааш явсан бензиний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Хохирол төлчихвөл гомдолгүй. Би салхитын мөнгөний уурхайд тогоочоор ажиллаж байсан, энэ хавар ажиллаж чадаагүй, ямаагаа хүнээр самнуулсан” гэв.
  • Гэрч М.ийн “Би 202 оны 0 дугаар сарын 11-ний өдөр ийнд ирээд байж байтал гадаа машин ирсэн. Тэгтэл , Мөнхтөгс, нар ороод ирсэн. Төд удалгүй гэрээс гараад явчихсан. Тэгээд Мөнхтөгстэй юм ярьж байгаад “ахындаа оч, манайд ганц юм байгаа, манайхаар огт очихгүй юм” гэж хэлтэл “би танайхаар хэзээ ч орохгүй” гэж хэлсэн. Тэгээд Мөнхтөгс бид нар юм яриад сууж байтал манай эхнэр Золзаяа Мөнхтөгсийн урд очоод “надаас болоод манайхаар орж гардаггүй бол намайг уучлаарай” гээд уучлалт гуйгаад байсан. Тэгтэл Мөнхтөгс “чамайг уучлахгүй, гичий минь, ал минь” гэх зэргээр хэл амаар доромжилж байснаа арагш нь түлхээд унагаасан. Тэгтэл манай эхнэр Золзаяа “чи яаж байгаа юм бэ, хөл хугарчихлаа ш дээ” гэтэл “хохь чинь, гичий минь” гээд хашхирахаар нь би уурлаад цохиод авах гэтэл намайг хоолойноос боогоод орон дээр унагаасан. Тэгтэл ирж салгаад, намайг дагуулаад гэрээс гараад явсан. Гэтэл Мөнхтөгс “чамайг ална” гээд заналхийлээд ардаас гараад ирсэн. Мөнхтөгс манай эхнэрийг 2 гараараа үсдээд дарчихсан өшиглөөд байгаа харагдсан. Тэгэхээр нь би г цаана чинь Мөнхтөгс манай эхнэрийг зодоод байна ш дээ, тавь гэж хэлтэл тавихгүй байхаар нь толгойн тус газар нь гараараа нэг удаа цохитол намайг тавьсан. Тэгээд би гүйж очоод салгах гэтэл үснээс нь тавихгүй байсан. Тэгэхээр нь би газраас жижиг чулуу аваад толгой руу нь 2- удаа цохитол үснээс тавиад ын машин руу ороод суусан. Би ардаас нь очоод “чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм, намайг зодчихоод яв” гээд машиныг нь 2- удаа тойртол хөдлөөд явсан. Тэгээд би эхнэр Золзаяаг түшиж машинд суулгаад гэртээ харьсан. Урд өмнө нь Мөнхтөгс манайд 2020 он болон 2021 онд ирж агсан тавьж байсан, агсан тавиад байхаар нь маргалддаг байсан. Мөнхтөгс Золзаяа нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, 2-уулаа согтуу байсан. Манай эхнэр өмнө нь хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Манай эхнэр Золзаяагийн баруун хөл нь гишгэж болохгүй хавдсан байсан. Мөн баруун гарынх нь шуу болон цээжин хэсэгт нь хөхөрсөн, зүүн шанаа нь хавдаж хөхөрсөн, мөн эрүү нь хөдлөхгүй байна гэж байсан. Зүүн гарын сарвууны ард хэсэгт зулгарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
  • Гэрч гийн “202 оны 0 дугаар сарын 11-ний өдөр би нөхөр болон хүүхдийн хамт ийнд оччихоод дараа нь , Золзаяа нарыг аваад ын гэрт нь очсон. Үдээс хойш 17 цагийн орчимд би түрүүлээд гэртээ ирсэн. Манай нөхөр , , Золзаяа нар ынд үлдсэн. Тэгээд би гэртээ ирээд хурга ишгээ тавьчхаад унтсан байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй. 202 оны 0 дугаар сарын 12-ны өглөө Золзаяа залгаад хөл гэмтчихсэн гэж хэлсэн. Золзаяа Мөнхтөгсөөс уучлалт гуйсан чинь түлхэж унагаад хөл гэмтээчихсэн, танай гадаа Мөнхтөгс намайг зодсон гэж хэлсэн. Би унтчихсан байсан болохоор 202 оны 0 дугаар сарын 11-ний шөнө Золзаяа Мөнхтөгсөд зодуулсан талаар мэдээгүй, би гэртээ тасраад унтчихсан байсан юм. Харин маргааш өглөө нь Золзаяа видео калл хийгээд зодуулсан талаараа хэлэхэд мэдсэн. Золзаяа надтай утсаар ярихдаа хөл хугарчихсан юм шиг байна, битүү хавдчихсан гэж хэлсэн. Зүүн гарын сарвууны ард талд нь хавдаад зулгарчихсан байсныг видео каллаар ярьж байхдаа харуулсан. Өөр гэмтэл учирсныг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
  • Гэрч Д.ын “202 оны 0 дугаар сарын 11 -ний өдөр гэртээ байж байтал Мөнхтөгс, нар хүрээд ирсэн. Тэгээд 1 шил архи байснаа гаргаж өгөөд хувааж уусан. Тэгтэл Мөнхтөгс таны машинтай гурвуулаа Цэрэнсумьяа гуайнд оччихоод ирье гэхээр нь бид нар Цэрэнсумьяа гуайнд очсон. Цэрэнсумьяа гуайнд 1 шил архи хувааж уусан. Тэгээд тэднийхээс гараад ийнд очъё гээд байсан. Нэлээн согтсон байсан болохоор би тэрнээс хойш сайн санахгүй байгаа юм. Нэг сэргэтэл ийн гадаа очсон байхаар нь гэрт нь орчхоод буцаж гараад машиндаа унтсан. Тэгээд машиндаа унтаж байтал Мөнхтөгс, 2 машинд орж ирээд хурдан явъя гэхээр нь машинаа асаагаад гийнхээр орчхоод Мөнхтөгсийг гэрт хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ харьсан. Маргааш өглөө малдаа явж байтал хонин дээрээ явж байхаар нь очиж уулзахад 202 оны 0 дугаар сарын 11-ний шөнө Золзаяаг зодуулсан талаар хэлсэн. Тэгээд би үдээс хойш нь ийн гэрт очтол Золзаяа орондоо хөл гэмтчихсэн гээд хэвтэж байсан. Миний хөл ийм болчихсон гээд надад харуулсан. Золзаяа Мөнхтөгс намайг зодоод миний хөлийг гэмтээчихсэн гэж хэлсэн. Хүмүүс Золзаяа, Мөнхтөгс нарыг хоорондоо таарамж муутай гэж ярьдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
  • Гэрч Э.ын “202 оны 0 дугаар сарын 11-ний өдөр гэрээсээ гараад Мөнхтөгсийн гэрт ирсэн.  Мөнхтөгс тал шил архи гаргаж өгөхөөр нь хоёулаа хувааж уусан. Тэгээд Мөнхтөгсийн хамт гэх айлд очсон. Тэр айлд нэг шил архи гаргаж өгөхөөр нь тэр архинаас жаахан ууж байгаад үлдээгээд явсан. Тэгээд гэх айлд очтол нэг шил архи гаргаж өгөхөөр нь Мөнхтөгс, бид гурав хувааж уусан. ыг Мөнхтөгс “та машинаа асаачих, Цэрэнсумьяа гуайнд цуг очъё” гээд ын машинтай явсан. Тэгээд би тасарчихсан байна лээ. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь Мөнхтөгсийнд ирчихсэн,  өглөө болчихсон байсан. Мөнхтөгсийн эхнэр та хоёр шөнө хаагуур явсан юм бэ, Мөнхтөгс ийнд хүнтэй маргалдаж зодолдсон гэж ирсэн гэж надад хэлсэн. Би хүмүүс зодолдсон эсэхийг санахгүй байгаа юм. Тэгээд би өчигдөр тасарчихжээ, шөнө юу болсон юм бэ гэж Мөнхтөгсөөс асуутал би бас согтчихжээ, юу болсныг санахгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******/
  • аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 202 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай “гийн биед зүүн тахилзуур доод үзүүр (дотор хавчаар ясны хугарал) хэсгийн хугарал, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, баруун бугалга, баруун хөхний зөөлөн эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавчаар ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн шуу, баруун бугалга, баруун хөхний цус хуралт нь гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй”  гэх дүгнэлт /хх-ийн  28-29/
  • Шинжээч эмч М.Баттүвшиний “Тухайн гэмтэл нь шагай хэсэгт хөших, эргэх, мушгих хүч үйлчилсэнтэй холбоотойгоор унах үед үүсэх боломжтой. Цохилтын үед үүсэх боломжтой. Гэхдээ тухайн гэмтэл нь шагай хэсэгт мушгих, хөших, хүч үйлчилсэнтэй холбоотойгоор үүсэх магадлал илүү өндөр” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
  •    Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
  •   “Ачтан Ирээдүй” эмнэлгийн рентген шинжилгээний дүгнэлт /хх-ийн 27/
  •   Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 /
  •    Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Дээрх баримтуудаар хохирогч нь 202 оны 0 дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

           Хохирогч нь бусдад зодуулсны улмаас биед нь зүүн тахилзуур доод үзүүр (дотор хавчаар ясны хугарал) хэсгийн хугарал, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, баруун бугалга, баруун хөхний зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 202 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай  дүгнэлтээр нотлогдож байна.

            Шүүгдэгч М.Мөнхтөгс нь 202 оны 0 дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт урьдын таарамжгүй харилцааны улмаас хохирогч г түлхэж унаган, бие махбодид халдаж зодсон болох нь хохирогч , гэрч М. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч М.Мөнхтөгсийн хохирогч г түлхэж унаган бие махбодид нь халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч М.Мөнхтөгсийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч М.Мөнхтөгс нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.  Учир нь: Урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хохирогчийг бие махбодид халдаж, гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх тул  тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.                                                                                                                                 Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа боловч хийсэн үйлдэлдээ гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Мөнхтөгс нь хохирогч гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээ /гэм буруугаа/ хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдаанд өгсөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ гэмшихгүй байна гэж дүгнээд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдалд тохирно гэж үзсэн болно.

          Шүүгдэгч М.Мөнхтөгс нь өрхийн хувьд мал аж, ахуй эрхлэн амьдардаг гэх тул түүний орлого олох нөхцөл боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

          Хохирогч нь эмнэлэгт үзүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирж, буцсан зардалд нийт 1 сая төгрөг гаргуулна гэж нэхэмжилж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна.

          Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь нотлогдож байгаа боловч хохирлын талаарх баримт  ирүүлээгүй үндэслэлээр хохирогчийн 1 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.   

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , ******* дэх хэсэг, 6.,  6.6, 6.8, 6.*******, 6.1, 8.1, 8.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт өд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          .Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          *******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

          5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч гийн 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол шүүгдэгч М.Мөнхтөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1******* хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХБАТ