Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Эрхэмбаяр

Шүүгдэгч нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн, ******* боловсролтой, ******* ажилтай, ам бүл *******, *******,******* хамт ******* аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, , овогт /РД:ЗФ88**************3/

 

Шүүгдэгч нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ******* аймгийн  сумын дугаар баг, тоотод иргэн тэй үл ялих зүйлээс маргалдаж, цээжин тус газар нь хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь “цээжний урд дээд хэсэгт шарх, цус хуралт”  гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          -Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ найзтайгаа муудалцсанаас болж тийм зүйл болсон нь үнэн. Найзаасаа олон удаа уучлалт гуйсан. Мах хэрчиж байхад олон үглээд байхаар нь уурандаа хутгаар хатгасан байсан. Хохирогчийг эм тариа, боолт зэргийг бүгдийг авч өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

          -Хохирогч ийн “Би Гэрэлт-Одыг танина, 2000 оноос хойш найзалж байгаа найз маань байгаа юм. Би 2023 оны 0******* дүгээр сарын 01-ний өглөө 09 цаг өнгөрч байх үед Гэрэлт- Одын гэр буюу сумын дугаар баг, тоотод очсон юм. Гэрт нь ороход Гэрэлт-Од охин тайгаа хоёулаа байсан. Гэрэлт-Од надад хараа нэртэй 0.5 литрийн архи гаргаж өгч, хамтдаа хувааж уусан. Тэгээд хоол хийхээр болоод Гэрэлт-Од мах хэрчээд махаа шараад зогсож байхаар нь би Гэрэлт-Одын цаад талаар очиж шарж байгаа махыг нь хутгасан. Тэр үед гал тогооны текен дээр буцалгаад тавьсан халуун ус байсан ба охин нь хажуугаар нь орж ирээд түлэгдчих гээд байхаар нь Гэрэлт-Од охиноо цаашаа холдуулахдаа өөрөө гараараа буцалсан халуун усаа татаад хөл дээрээ асгачихсан. Тэгээд Гэрэлт-Од уурлаад миний цээж хэсэг рүү барьж байсан хар өнгийн төмөр хутгаараа цохих шиг болсон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гээд хартал миний цээжнээс цус гараад байхаар усаар угаасан. Цус тогтохгүй болохоор нь Гэрэлт-Одод хандан “хоёулаа эмнэлэг орохгүй бол болохгүй нь ээ” гэтэл “за тэгье” гээд удаад байхаар нь би түрүүлж гарсан. Тэгээд фото принтэд ажилладаг гэх төрсөн дүү дээрээ ирээд хамт эмнэлэг явсан. Араас Гэрэлт- Од түүний найз нар эмнэлэг дээр ирсэн. Гэрэлт-Од нь миний цээж хэсэг рүү хутгаар дүрсэн, эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хутганы үзүүр 1 см орчим орсон байх шиг байсан. Би цээжиндээ 2 оёдол  тавиулсан. Бид хоёр хоёулаа Хараа нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан, хоёулаа нэлээн согтуу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, одоо миний бие зүгээр” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

- Гэрч Ө.ын “Цэрэнчимэд манай төрсөн ах, Гэрэлт-Од нь Цэрэнчимэдийн найз нь байгаа юм. 2023 оны 0******* дүгээр сарын 01-ний өглөө 11 цагийн үед ажил дээрээ байхад манай ах Цэрэнчимэд “хүнд хутгалуулчихлаа” гээд цээжээ гараараа дараад манай ажил дээр ороод ирсэн. Би “яасан” гэж асуухад “хүнд хутгалуулчихлаа” гэхээр нь “хэнд хутгалуулчхав аа” гэтэл манай ах “танихгүй хүнд хутгалуулчихлаа” гэхээр нь би сандраад цагдаа дуудсан. Тэгээд 13 цагийн үед эмнэлэг дээр байхдаа хэнд хутгалуулсныг нь асуухад буюу Гэрэлт-Од гэх найздаа хутгалуулсан гэсэн. Манай ахын цээжний гол хэсгийн арьс мах нь ярагдаад ангайчихсан цус нь урсаад байсан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж дээр ирээд оёо тавиулсан, одоо боолт хийлгэж байгаа. Тухайн өдөр Цэрэнчимэд архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/

 

- Гэрч Т.гийн “Би Гэрэлт-Од, Цэрэнчимэд нартай хоёулантай нь багийн найзууд байгаа юм. 2023 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад өглөө 10-11 цагийн үед Гэрэлт-Од над руу залгасан. Тэгээд “хоёулаа ханиндаа эмнэлэг оръё” гэсэн. Тэгэхээр нь “яасан юм” гэж асуутал Гэрэлт-Од надад хандан “ буюу Цэрэнчимэд намайг хоол хийж байхад хажуугаар орж ирээд далдганаад байхаар нь би цээж рүү нь хутгаар цохчихлоо, араас нь эмнэлэг оръё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гэрэлт-Одыг гэрээс нь очиж аваад эмнэлэг орсон. Эмнэлэгт очиход яаралтай дээр Цэрэнчимэд нь цээжин хэсэгтээ гэмтэл авсан, оёулж байсан. Цэрэнчимэдийн цээж хэсэг нь зүсэгдсэн байсан. Цэрэнчимэд нь архи их уудаг, өөр илүү дутуу зангүй мөрөөрөө хүн байгаа юм, Гэрэлт-Од нь найз нөхөдтэйгээ нийлэхээр архи уудаг, бусдаар бол янз бүрийн ааш зан байхгүй. Тухайн өдөр Цэрэнчимэд болон Гэрэлт-Од нар нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

- ******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 0******* дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай “ийн биед цээжний урд дээд хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл  /хх-1/

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-*******/ 

- Хэргийн газрын үзлэг хийх явцад хутга хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 8-9/

- эд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 2*******-25/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

-Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

          Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь 2023 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр цээжин тус газраа хутгалуулсан байдалтай ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж, яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, тухайн үед хохирогч ийн бие махбодид цээжний урд дээд хэсэгт шарх, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан, уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь шинжээчийн 2023 оны 0******* дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.  

          Хохирогч ийн бие махбодид учирсан “цээжний урд дээд хэсэгт шарх, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг 2023 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн  сумын дугаар баг, Залуус хорооллын 225-11 тоотод шүүгдэгч хутгаар хатгаж учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч  Т., Ө. нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

          Шүүгдэгч тухайн үед үүсэн харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ийг хутгалсан байх тул түүний үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч ын хохирогч ийг хутгалж бие махбодид нь “цээжний урд дээд хэсэгт шарх, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч од холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.

        Шүүхээс шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

            Иймд шүүгдэгч од прокурорын саналын дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

   Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заав.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан авч хэргийн хамт шүүхэд ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болсныг нотлох зорилгоор өөрийн амбулаториор эмчлүүлэгчийн картыг эх хувиар нь ирүүлсэн байх тул хуулбарлан, хуулбар хувийг хэрэгт хавсаргаж, эх хувийг нь шүүгдэгчид буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгав.

Шүүгдэгч од энэхүү шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн  1, 2, 3, *******, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт од 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Хэрэгт эх хувиар хавсаргагдсан шүүгдэгч ын амбулаториор эмчлүүлэгчийн картыг хуулбарлан, хуулбар хувийг хэрэгт хавсарган, эх хувийг шүүгдэгч од хүлээлгэн өгч баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.МӨНХБАТ