| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0143/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/148 |
| Огноо | 2023-06-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Алтанцэцэг, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******гийн *******д холбогдох эрүүгийн 2336000000115 дугаартай, 178/2023/0143/Э/ индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* эм зүйн шинжлэх ухааны их сургуульд 3 дугаар курсийн оюутан , ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, ПЖ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын фейсбүүк группт Б.*******гийн “ишиг худалдаж авна” гэх зарын дагуу холбогдож “ишиг зарна” гэж түүнээс 5.910.000 төгрөгийг өөрийн 58.....0 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”2023 оны 02 сард ишиг худалдаж авахаар ******* аймгийн ******* сумын фейсбүүк группт “ишиг худалдаж авна” гэж зар оруулахад Улаанхүрээ багийн Даваацэрэнгийн бэр Сумьяагийн эхнэр байна ишиг зарна гээд надаас 10 ишигний 300,000 төгрөг дараа нь 20 ишигний 600,000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд хэд хоноод цувуулж авсаар байгаад 5,910,000 төгрөг болсон. 2 сая төгрөгийг төлсөн байгаа... гэх мэдүүлэг (хэргийн 15,18-р хуудас)
Хохирогч Б.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо 3.910.000 төгрөг төлөгдөөгүй тухай баримт (хэргийн 19-р хуудас)
Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний нөхөр Б.******* ишиг худалдаж авахаар болоод зар тавиад манай сумын Н.******* гэх эмэгтэйд 5,910,000 төгрөг өгсөн. Би өөрийн данснаас 58......0 тоот данс руу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 12 ишигний үнэ 360,000 төгрөгийг шилжүүлж байсан. Одоо 3,910,000 төгрөгийг аваагүй гэх мэдүүлэг (хэргийн 30-р хуудас)
Хохирогч Б.*******гийн гар утсанд мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох зорилгоор үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 42-44-р хуудас)
Шүүгдэгч Н.*******гийн ХААН банкны 58....0 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 47-52,76-84-р хуудас)
Хохирогч Б.*******гийн ХААН банкны 58.......9 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 54-60-р хуудас) зэрэг баримт хэрэгт цугларсан байна.
Дээрх хэрэгт баримтуудаар шүүгдэгч Н.******* нь өөрт нь зарах ишиг байхгүй байхад цахим сүлжээгээр мөрийтэй тоглох зорилгоор Б.*******д “ишиг зарна” хэмээн хуурч 17 удаагийн шилжүүлгээр нийт 5,910,000 төгрөгийг залилан авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Залилах гэмт хэргийн объектив тал нь бусдын өмчлөх эрхэд хуурч мэхлэх буюу итгэл эвдсэн үйлдлээр илэрч ашиглан шамшигдуулах шинжтэй, Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгийн материалаг хохирол учирч байж гэмт хэрэг төгсдөг, шунахайн сэдэлтээр өдөөгдсөн гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр субъектив шинж илэрдэг бөгөөд шүүгдэгч Н.******* нь мөнгө олох, өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдыг залилж мөнгө авсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.*******д 2 сая төгрөг төлсөн, үлдэгдэл мөнгө 3,910,000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгээс өмнө төлсөн гэх боловч баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хохирогч Б.*******тай утсаар холбогдоход “үндсэн мөнгөө авсан одоо хүү бодож гаргуулж авмаар байна” гэсэн тул шүүх хохирогчийг хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 62,64-р хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ******* сумын Засаг даргын тодорхойлолт (хэргийн 70-75-р хуудас) зэрэг баримтуудыг хэрэгт цуглуулжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь нөхөр 1 хүүхдийн хамт амьдардаг ба гэрлэлтээ бүргүүлээгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхрийн хамт мал маллаж амьдардаг, урьд 1 удаа хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн гэх хувийн байдал тус тус тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг тус тус байхгүй гэх санал, тайлбар
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ялын талаар ямар нэгэн саналгүй” гэх утга бүхий тайлбарыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.*******гийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д эрх бүхий байгууллагын хяналтанд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч Н.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г эрх бүхий байгууллагын хяналтанд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхийг тус тус дурдаж, хохирогч Б.******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС