Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0023

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.О,

Хариуцагч: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: Иргэн Ц.О-ын газар эзэмших эрхийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О-оос Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ц.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай гаргасан.

2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/168 дугаар захирамжаар хуучнаар 10 дугаар хороо, одоогийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5000 м.кв /0,5 га/ хэмжээтэй газрыг буддын сүм хийд байгуулах зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 000553694 дүгээр гэрчилгээг иргэн Ц.О-д олгожээ.

Улмаар мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч иргэн Ц.О-ын газар эзэмших эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугар сарын 27-ны өдрийн 16/3073 тоот албан бичгээр нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн талаар, Мөн Өдрийн сонины 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хэвлэлийн 8 дугаар нүүрэнд нийтэлсэн, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын29-ны өдрийн 16/508 дугаар албан бичгээр Ц.О-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн хувийг хүргүүлжээ.

4. Нэхэмжлэгч Ц.О-оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Ц.О нь урт хугацааны гэрээгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах орны чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2018 оноос ажиллаж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын сонсох ажиллагаа явуулсан гэх 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ч үүний дараа сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэх цаг хугацаанд Монгол улсад байгаагүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй байна. Энэ нь Монгол улсын хилийн шалган нэвтрүүлэх бүртгэл Ц.О-ын хилээр орсон, гарсан паспортын тэмдэглэлээр хөтөлбөргүй тогтоогдож байна. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 нар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Монгол улсын хилийг хааснаар Иргэний хуулийн 22.1.2-т заасан “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүсч иргэн Ц.О эрх ашгаа хамгаалуулах, Монгол улсад нэвтрэх ямарч боломжгүй онцгой нөхцөл байдал үүссэнийг Засаг даргын дэргэдэх газрын алба, хуулийн ажилтнууд огт хараагүй, шалган тогтоогоогүй байна.

 2/  Монголд төдийгүй дэлхий дахинд "форс можар" буюу давагдашгүй гэнэтийн хүчин зүйл бий болсон, "Ковид-19" вирусийн хорио цээр тогтоож, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хилийн чанадад хоригдсон, газар эзэмших эрхээ хамгаалах, хэрэгжүүлэх бололцоогүй байхад дүүргийн Засаг дарга захирамж гарган иргэн Ц.Оыг эрх ашгаа хамгаалуулах нөхцөл байдлыг шалган тодруулаагүй нь хууль зөрчихөд хүргэжээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны А/261 тоот захирамжийн Ц.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож захирамждаа өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж Ц.О-ын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд хуулийн хугацаанд гомдлыг гаргасан” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын иргэн Ц.О нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/168 дугаар захирамжаар 5000 м.кв талбайд сүм хийдийн зөвшөөрөл авсан байдаг. 2019 он хүртэл хугацаанд хөрөнгө оруулалт авч чадаагүй байсан. Нэхэмжлэгч нь 2019 оноос Хятад улсад чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Энэ хооронд 2020 онд газрын гэрчилгээ цуцалсан захирамж гарсан байгаа. 2020 оны 06 дугаар сар гэдэг Сонгуулийн компанит ажиллагаа хийж байсан ийм цаг үе.

Газрын зөвшөөрлийг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Энэ үед Хятад улсад шигшээ багын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2020 онд цар тахлын үе таарсан ба Монгол улсаас хил хаасан цаг үе байсан. Ийм үед газрын эрхийг цуцалсан байдаг.

 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сонсох ажиллагаа зохион байгуулсан гэсэн мэдээлэл явдаг. Энэ талаар ямар нэгэн мэдэгдэл мэдээллийг нэхэмжлэгчид хүргээгүй. Удаа дараа энэ талаар баримт шаардсан хэн нэгэн танихгүй эмэгтэйд нэхэмжлэгчийн мэдэгдэх хуудас өгсөн гэх баримт хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Энэ нөхцөл байдлуудаас авч үзэхэд хариуцагч нь хуулийн үйл ажиллагаа хийгээгүй буюу буруу үйл ажиллагаа явуулж газар эзэмшлийн бичиг баримтуудыг хүчингүй болгосон үйлдлийг хянуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2020 оноос хойш 2 дахь жилдээ орж байна. Маш их бичиг цаас зөөсөн зүйл болсон. Төрийн байгууллага нь ард түмний эрх ашгийг хамгаалж ажиллаж байх ёстой. Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь бие бие рүүгээ олон удаа явсан зүйл болж байлаа. Нэхэмжлэгчийн эхнэр нь бичиг Нийслэлийн Засаг даргад өгсөн боловч хаана өгсөн нь тодорхойгүй.

Шүүхээс хэрэг маргааныг хэлэлцэх дээ Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг хянуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байдаг. Маш удаан хугацаанд энэ асуудлыг хөөцөлдсөн. Газар зохион байгуулагч нь 3 удаа өөрчлөгдсөн. Нэг газар зохион байгуулагчтай нь л гэхэд дор хаяж 5 удаа уулзсан. Бичиг баримтуудын хариуг авах гэж маш их хөөцөлдсөн. Арга ядаад бичгийн хариу олдохгүй учир шавь болох дэд даргад хүсэлт тавьж байж Хан-Уул Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул Дүүргийн Газар Зохион байгуулалтын албан нарын хоорондоо харилцсан бичиг баримтуудыг авч авч дахин шүүхэд гаргуулж өгч байна.

Төрийн захиргааны байгууллага ийм хүнд сурталтай байж болохгүй. Ийм л үндэслэлээр шүүхээс буцаасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/168 дугаар захирамжаар иргэн Ц.О-д Сүм, хийдийн зориулалтаар 5000мкв газрыг эзэмшүүлсэн байна. Газар эзэмшигч нь Газрын тухай хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2/ Дээрх захиргааны актыг гаргахад Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаарзүйлийн 27.2.2-д заасны дагуу Өдрийн сонины 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 195 дугаар хэвлэлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох иргэн аж ахуйн нэгж, байгууллагын сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн.

3/ Мэдэгдлийн дагуу заасан хугацаанд нэхэмжлэгч нь ирээгүй тул хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу захиргааны байгууллага өөрийн санаачилгаархуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан хууль ёсны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ц.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.О-ын эзэмшлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах сүм хийдийн зориулалттай, 5000 м2 газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.

3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, оролцоог хангаагүй, цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, мэдэгдлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн” гэж тус тус маргажээ.

4. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16/3073 тоот албан бичгээр нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн талаар, Мөн Өдрийн сонины 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хэвлэлийн 8 дугаар нүүрэнд нийтэлж тус тус мэдэгджээ.

5. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” гээд 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “”захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас мэдэгдлийг нэхэмжлэгчийн оршин суух хаягаар хүргүүлж, мөн Өдрийн сонины 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хэвлэлд тус тус нийтэлж мэдэгдсэн нь хуульд нийцжээ.

6. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тус мэдэгдэл нэхэмжлэгчийн хаягаар ирээгүй, дээрх хэвлэл нийтлэгдэх үед нэхэмжлэгч нь БНХАУ-д ажиллаж байсан тул мэдээгүй” гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь мэдэгдэл, сонсох ажиллагааг мэдэгдээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

6.1 Учир нь хариуцагчаас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч оршин суух хаягтаа байхгүй, эзэнгүй байсан шалтгаанаар мэдэгдлийг гардаж аваагүйд болон Монгол улсад оршин суугаагүй шалтгаанаар дээрх сонин байршуулсан мэдээлэлтэй танилцаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

6.2 Нөгөөтэйгүүр маргаан бүхий газрын хэвлийг хөндөөгүй, барилга байгууламж бариагүй, хашаа, инженерийн буюу дэд бүтэц татаагүй зэрэгтэй хэргийн оролцогч нар маргаагүй бөгөөд  нэхэмжлэгчид тус газрыг эзэмших эрх анх үүссэн буюу дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/168 дугаар захирамжаас маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл буюу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамж гарах хүртэл 5 жил 13 хоногийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

7. Хэдийгээр дэлхий нийтийн хамарсан цар тахал /ковид-19/ нөхцөл байдал үүссэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээс өмнөх хугацааны буюу 4 жил 10 хоног / анх газар эзэмших эрх үүссэн дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/168 дугаар захирамжаас дээрх Засгийн газрын тогтоол хүртэл/ мөн л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргад  холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ц.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ