| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 150/2019/00174/И |
| Дугаар | 174 |
| Огноо | 2019-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 174
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч*** даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч:....... хүсэлттэй хариуцагч О.У., Д.О нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Н......, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...... нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х... төв нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Зээлдэгч О... нь тус тус банкнаас 2017 оны 11-р сарын 30-ны өдөр 134001..... дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хэрэглээний зориулалтаар, нэг сарын 1.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд цалингийн зээлийн гэрээний баталгаа болгож байгууллагаас авдаг цалин болон түүнтэй адилтгах орлого барьцаалсан. Зээлдэгч нь тухайн үед С..... аймгийн ..... сумын Ерөнхий боловсролын сургуульд сантехникч хийж байсан ба цалингийн орлогоор зээл төлөх нөхцөлтэй авсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь ажилгүй байсан. Зээлдэгч О.У...... нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчлэн болон бүрэн төлөх үүргээ зөрчин, цалингийн зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөөгүй, сураггүй алга болсон бөгөөд одоо түүний хаана байгаа нь тодорхойгүй байна. Зээлдэгч ......, хамтран үүрэг гүйцэтгэгч Д..... нар нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын .... баг, ..... тоотод амьдардаг байсан ба одоогоор оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч О... овогтой У..... нь ******* банкнаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цалингийн зээлийн гэрээний дагуу 7.500.000 төгрөгийг 1.7 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар авсан. Тухайн үед зээлийн барьцаагаар байгууллагаас авдаг цалин болон түүнтэй адилтгах орлогыг барьцаалсан. Тухайн үед зээлдэгч нь С..... аймгийн С....... сумын Ерөнхий боловсролын сургуульд сантехникч ажилтай байсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр ......... нар нь тухайн зээлийг авсан байдаг. Эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлж явсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөөгүй байна. Одоогийн байдлаар сураггүй алга болсон байна. Тухайн үед очиход ажлаасаа гарсан байсан. Зээл авах үед зээлдэгч болон хамтран зээлдэгч нь С...... аймгийн .... сумын 2 дугаар баг ..... тоотод амьдардаг байсан. Зээлийн төлөлтийн талаар очиж уулзахад өөр айл орсон байсан. Тухайн айлыг хаана байгаа талаар мэдэхгүй байгаа учир шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх ******* банкны хүсэлттэй хариуцагч О.......... нарыг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангах үндэстэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Х..... банкны ...... төвийн гаргасан хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.У........нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ....... /РД:....../, Б........ /РД:...../ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ..... аймгийн...... сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ....... банкны ........ тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ