| Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Н-н, хариуцагч Л.Ц-ж нарын 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалж, 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ц-н О-г, 2004 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин Цн Аг, 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Цн Эг, 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Цн Аг нарыг эх Ё.Нн асрамжид үлдээсүгэй. 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ц-н Э-г, 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц-н А-г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2004 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Ц-н А-г 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Ц-р тус тус тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ц-н О-т тэтгэлэг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, /гэрлэлт цуцлуулах шаардлагад оногдох / 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 184.057 төгрөг гаргуулан, гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад оногдох 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Ё.Н-д, үлдэх хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 113.857 төгрөгийг улсын төсөвт оруулсугай. 4.Зохигчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай. 5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад, энэ хуулийн 38 дугаар зүйлийн З8.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлсүгэй. 6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дэх хэсгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ё.Н-д мэдэгдсүгэй. 7.Нэхэмжлэгч Ё.Н-н нь 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ц-н О-н тэтгэлгийн талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА |