Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/420

 

                                                           

 

 

 

 

  2023        06         20                                  2023/ШЦТ/420

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга:Б.Цэрэнбат,

Улсын яллагч: Б.Очгэрэл,

Хохирогч Т.Г,

Шүүгдэгч Г.Ц, /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цд холбогдох эрүүгийн 2311 00183 0805 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол улсын иргэн, Г.Ц, 1971 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн .......тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ХЛ................/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Модон дэлгүүрт хохирогч Т.Г нь Самсунг Нөүт 20 загварын гар утсаа гээснийг олж авч 875.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Г.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би гадаа байсан утсыг авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулна..” гэв.

Шүүгдэгч Г.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 12 дугаар сарын 21 нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 17 хороо Чиннаран гэх хүнсний дэлгүүрийн урд талд явж байгаад газар яагаан өнгийн 3 камертай самсунг нөүт 20 ззгварын гар утас хэвтэж байхаар нь аваад асаалттай байхаар нь кодыг нь тэагаад хийтэл нээгдсэн тэгээд би биедээ авч явж байхад хэн нэгэн залгахгүй байсан тэгэхээр маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайн тэнд байх төв шуудангийн ард гар утас зардаг газар очоод нэг үл таних залууд 300.000 гурван зуун мянган төгрөгөөр зарчихсан юм.Тэгээд зарсан мөнгөрөө эмнэлэгт байсан эхнэртээ эм тариа авчихсан тэгээд хэрэглэсэн..” гэсэн мэдүүлэг /хх-42/,

Хохирогч Т.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би энэ хүнтэй холбогдох гэж оролдсон. Эхнэртэй нь холбогдсон. Хохирлоо авчихвал өөр надад гомдол санал байхгүй.” гэв.

Хохирогч Т.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Модон дэлгүүрт үйлчлүүлээд гараад явах үедээ өөрийн эзэмшлийн Самсунг Нөүт 20 загварын гар утсаа хаясан... би өөрийн гар утсаа гээгдүүлсэн, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан..” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,

Дамно ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ЧД1-23-01 дугаартай Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд: “..Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 875.000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-27/, шүүгдэгч Г.Цын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, оршинс суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ц нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдыг эзэмшил гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанбусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, хохирогч Т.Гт 875.000 төгрөгийн төлбөртэй тогтоосны дараа шүүгдэгчийн зүгээс хохирол төлөхтэй холбоотой ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 20 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан болно. Шүүхээс завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Ц нь хохирогч Т.Гт 875.000 төгрөг төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Т.Гт 875.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г. Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасангээгдэл эд хөрөнгө бусдыг эзэмшил гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР