Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 189

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.5-д зааснаар Нэхэмжлэгч С.О-л, хариуцагч Ч.Т-т нарын 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 000 дугаартай гэрлэлтийг цуцалж, 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Т-н Т-д, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Т-н Ч-д нарыг эх С.О-н асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар бага хүү Т.Ч- 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11-16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, том хүү Т.Т-г 16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Т-р тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.О-д мэдэгдсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн С...... аймгийн С...... сумын Засаг даргын тамгын газрын Иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтанд, энэ хуулийн 38 дугаар зүйлийн З8.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар ...Улаанбаатар хотын ..... дүүргийн ... хорооны Н...... байрлах 70м2 3 өрөө байрыг 3 сарын дотор зарж борлуулан ... .......банкны зээлийн 120.000.000 төгрөг, төрсөн эгч Ч.Б-с зээлсэн 60.000.000 төгрөгийг барагдуулж, үлдэх 9.000.000 төгрөгийг С.О-д өгнө. С.О-л нь хувийн хэрэгцээний авто машиныг зах зээлийн үнээр борлуулахаар тохиролцов. Иймд байр зарах, машин зараад Хөтөлд нэг өрөө байр худалдан авч өгнө. Хэрэв нэг өрөө байрны мөнгө дутвал миний бие өгөх болно. Би хоёр хүүхдээ хэзээ ч хаяхгүй байнга холбоотой байна. гэж тохиролцсоныг баталсугай.

6.Хариуцагч Ч.Т-т нь дээрх тохиролцоогоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас 295.515 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-д 213.150 төгрөгийг олгож, үлдэх хүүхдийн тэтгэлэгт оногдох 82.365 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             А.НАРАНТУЯА