Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/342

 

                                                           

 

 

 

 

2023        05         18                                  2023/ШЦТ/342

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга:Б.Цэрэнбат,

Улсын яллагч: Б.Очгэрэл /томилолтоор/

Шүүгдэгч: М.Ө /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Өт холбогдох эрүүгийн 2311 00000 0658 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

             Монгол улсын иргэн, М.Ө, 1989 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, .....тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, ......тоотод түр оршин суух суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД: .............../.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ө нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-44Е тоотод иргэн З.Нийг зодож биед нь зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээж, баруун сарвуунд зулгаралт, дух, чамархай, зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүгдэгч М.Өээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн..” гэв.

Шүүгдэгч М.Өээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..хүлээн зөвшөөрч байна. “..Би Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 19-44Г тоотод нөхөр, таван хүүхдийн хамт амьдардаг юм. Өчигдөр буюу 2023 оны 03-р сарын 20-ний өдөр би гэртээ нөхөр Р, хүүхэд Н /12 настай/, Н /5 настай/,  /3 настай/, Э /2 настай/ нар болон нөхрийн найз Б нар байсан юм. Тэгээд манай нөхөр Р, найз Б нар нь 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи хуваагаад ууж байсан, би 22 цагийн үед дэлгүүр орох гээд гарч байхад манай хөрш айлын эмэгтэй Н нь хоёр хүүхдийнхээ хамт надтай зөрж манай гэрлүү орсон юм. Тэгээд би дэлгүүр орчихоод буцаад ирэхэд манай гэрт Н, нөхөр Б, Б нартай хамт нөгөө ууж байсан архинаас нь хуваагаад уугаад сууж байсан. Тухайн үед Н нэлээн муудчихсан согтуу байдалтай байсан ба манай нөхөр Бтай хоорондоо муудалцаж, нэгийгээ хэл амараа өдөж, маргалдаад байсан. Тэгээд Н нь гараа салаавчилж байгаад манай нөхрийн толгой руу нь хэд хэдэн удаа цохиод, дараад нь өшиглөөд байхаар нь би уурлаж Нийг гэрээсээ хөөгөөд гаргах гэж байхад намайг үсдээд над руу дайраад байсан, тэгээд энэ үед нөхөр Б ирээд Нийг гар гээд цамцнаас нь барихад цамц нь урагдчихсан. Тэгээд Н нь бид хоёрлуу нийлж зодож гэлээ гэж дайраад, намайг үсдээд байхаар нь би дээд талд нь гарч байгаад нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр салчихаад, манай гэрийн үүдний амбаар луу Нийг гаргах гэж байтал намайг дахиад үсдээд, бид хоёр хоорондоо ноцолдож байхдаа газарт унаад, босож ирэхэд Нийн толгойноос цус гарчихсан хагалсан байдалтай байсан. Тэгээд би цус гарчихсан байсан учираас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Н миний дээр гарчихаад намайг үсдээд байхаар нь би зөрүүлж дээр нь гараад нүүр лүү нь 2-3 удаа цохисон, тэгээд дахиад ноцолдож байхад бид хоёр гэрийн үүд хэсэгт унаад буцаад босоод ирэхэд Нийн толгойноос цус гарч байсан. Миний хүзүү толгой өвдөөд байна. Нийн толгойг хэн нэгэн архины шилээр цохиж хагалаагүй. Харин Н надтай ноцолдож байхдаа гэрийн үүд хэсэгт унахдаа зуухны доод хэсгийн чулууг толгойгоороо мөргөчихсөн гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг /хх-11/,

Хохирогч З.Нээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд би Бтай тухайн асуудлаас болж хэрэлдэн маргалдахад эхнэр Ө нь өмөөрч миний хажууд сууж байснаа намайг орлуугаа түлхэж унагаагаад миний дээр гараад суугаад намайг цохиод байхаар нь би үсдэж аваад байж байхад хоорондоо болоод зодоон болоод бөөгнөрөөд байсан..” гэсэн мэдүүлэг /хх-8/,

Гэрч Б.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд Ө нь намайг өмөөрч Нийг болиулах гээд хоорондоо барьцалдаж аваад ноцолдож хоорондоо зодолдоод байсан..” гэсэн мэдүүлэг /хх-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4059 дугаартай дүгнэлтэд: “..З.Нийн биед зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээж, баруун сарвуунд зулгаралт, дух, чамархай, зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-23-24/, шүүгдэгч М.Өийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч М.Ө нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч  М.Өийн дээрхи үйлдлийн улмаас З.Нийн биед зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээж, баруун сарвуунд зулгаралт, дух, чамархай, зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Өийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох нөхөрөө өмөөрч зодсон, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болох хохирогчид учирсан гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулдаг, хөхиролыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал болох гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 5 хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл шаардлагад нийцэж байх тул шүүгдэгч М.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед З.Н нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04/1623 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж, Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх боловч энэ талаарх холбогдох баримтыг хавтаст хэргийн материалд хавсаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж заасан бөгөөд тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Мөн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад прокурор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох үүргийг хүлээдэг.

 

Гэтэл эрүүл мэндийн даатгалын сангаас томилогдсон Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг өгч нэхэмжлэлийн талаарх жагсаалт гаргаж өгсөнийг нэхэмжлэлийг хангалттай нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна. Хэргийн оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг нь дангаараа хуульд заасан нотлох баримт болохгүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, гэм хорын асуудлыг хамтад нь шийдвэрлэдэг. Ингэхдээ иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн заалтын үндэслэдэг болгодог. Иймд иргэний нэхэмжлэгч Д.Г гаргасан нэхэмжлэлийг бүлэхлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч З.Н нь толгойн хэсгийн дүрс оношилгооны зардал 140.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч М.Ө нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирлын Төрийн сангийн 100900005406 дансанд тушаасан байх тул шүүгдэгч М.Өийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч М.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Г нэхэмжилсэн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР