| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0042/T |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч*******
Шүүгдэгч*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, 1994 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, Цагдаагийн******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаагаар тэнссэн,
Өлзийт овогт*********************,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, АШАА-гийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт нарт холбогдох эрүүгийн 2320000000034 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч*******,******* нар нь бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын 5-7 тоотод үйл ажиллагаа явуулах “Мөнхдүүрэн” гэх нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт үйлчлүүлэхдээ гар утаснаасаа гүйлгээ амжилттай хийгдлээ гэх интернет банкны хуурамч гүйлгээний хуулгыг үзүүлэн хуурч, Агар архи 1 ширхэг, жүржийн талст ундаа 1 ширхэг, тахианы мөч 3 ширхэг, хэрчсэн гурил 3 ширхэг, нарийн хиам 1 килограмм 470 грамм, өндөг 30 ширхэг, бидний кола 1 ширхэг, кастер тамхи 1 ширхэг, майлд тамхи 1 ширхэг, төмс 2 килограмм, контик печень 1 ширхэг, тор 2 ширхэг зэрэг нийт 99,400 төгрөгний эд зүйлийг залилан авсан,
-шүүгдэгч******* нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын 5-7 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Мөнхдүүрэн” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрээс бэлэн гоймон 2 ширхэг, гоё ундаа 1 ширхэг, цагаан оймс 1 ширхэг, улавч 1 ширхэг, талх 1 ширхэг, 0.75 литрийн Агар нэртэй архи 1 ширхэг, тахианы мөч 4 ширхэг, шилтэй мөөг 1 ширхэг, цоож 1 ширхэг зэрэг нийт 64,700 төгрөгийн эд зүйлийг худалдан авахдаа Хаан банкны интернет банкны захиалгат гүйлгээ гэсэн цэсийг ашиглан “Гүйлгээ амжилттай” гэсэн бичиг гарган бусдыг хуурч, залилан мэхэлсэн хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би хийсэн хэргээ хүлээж байна. Би өмнө банкны аплейкшнийг хуурамчаар ашиглаж болдог гэж сонссон байсан. Тэр өдөр хуурамчаар ашиглаж болж байгааг мэдэх гээд Мөнхдүүрэн дэлгүүр орсон. Тэгээд авсан юмныхаа төлбөрийг төлөхдөө интернет банкны захиалгат гүйлгээ гэсэн цэс рүү нь ороод дансны дугаар гүйлгээний дүн зэргийг хийхээр гүйлгээ амжилттай хийгдсэн гэж гарч ирсэн. 64,700 төгрөгийн юм авсан байсан. Орой ньийг тэр дэлгүүр рүү юм авахуулахаар явуулсан бөгөөд интернет банкаар яаж гүйлгээ хийх талаар зааж өгөөд явуулсан.т хуурамч гүйлгээ хийж байгаа гэдгийг болон картанд мөнгө байхгүй гэж хэлээгүй юм. Ингээд дэлгүүр явж идэх уух зүйлүүд авчирсан. Би өмнө нь тэнсэнтэй байгаа, одоо 8 сард дуусах байх. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна, хэрэг үйлдэх үедээ согтуу байсан. Хохирлын 64,000 төгрөгийг дэлгүүр дээр нь очиж АТМ уншуулаад төлчихсөн” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Цагдаа дээр мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Би хөдөөнөөс ирээд орой 20 цагийн үед*******тэй тааралдсан. Бид 2 архи уусан. Тэгээд******* таньдаг дэлгүүр байгаа, очиж архи авъя гээд явсан. Ингээд Мөнхдүүрэн дэлгүүрт очоод******* чи миний интернет банкийг ашиглаад дэлгүүрээс юм аваад ир гэсэн. Тэгээд зааж өгөөд захиалгат гүйлгээ гэсний сонгоорой, гүйлгээ амжиллтай боллоо гэсний худалдагчид харуулаарай гэсэн. Тэгээд би ороод идэж, уух юм авахад 99400 болсон. Би*******ийн утсаар, зааж өгсөнөөр нь гүйлгээ хийгээд, гүйлгээ амжилттай боллоо гэснийг нь харуулсан. Тухайн үед би*******ийг мөнгөтэй гэж бодсон. Тэгээд*******ийн гэрт ирээд архи уусан. Архинаас бусад авсан зүйлүүдээ аваад гэртээ харьсан.Тэгээд би хөдөө явсан юм. Гэтэл цагдаагаас дуудаад байна гэхээр нь ирэхэд ийм асуудал үүссэн байсан. Би*******ийг мөнгөгүй гэж бодсон бол ийм муухай үйлдэл гаргахгүй, хүүхдүүддээ чихэр жимсийг аваачиж өгөхгүй байсан, би ичиж байна. Тэр өдөр шороотой өдөр байсан, ер нь 4-5 өдөр шуурсан. Тэгээд камерийн бичлэг дээр малгайтай битүү өмссөн харагдаж байгаа. Хохирлын 99,400 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн“ гэсэн мэдүүлэг,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбо 5-7 тоотод Мөнхдүүрэн нэртэй 8 нэрийн хүнсий дэлгүүр ажиллуулдаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 40 минутын орчим үл таних 20 орчим насны эрэгтэй хүн аягатай гоймон 2 ширхэг, гоё ундаа 1 ширхэг, цагаан оймс 1 ширхэг, улавч 1 ширхэг, талх 1 ширхэг, агар архи 0.75 гр 1 ширхэг, тахианы мөч 4 ширхэг, шилтэй мөөг 1 ширхэг, хаалганы цоож 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг худалдан авалт хийгээд миний дугаарын данс руу мөнгө хийсэн гээд гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн зураг үзүүлээд худалдан авалт хийсэн бараануудаа аваад гарсан. Дэлгүүрээс гарсных нь дараа дансаа шалгатал мөнгө ороогүй хуурамч хуулга харуулан намайг залилсан байсан. ...Нийт 64700 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаад өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 цаг 50 минутын орчим үл таних 30 орчим насны эрэгтэй хүн Агар архи 1 ширхэг, жүржийн талст ундаа 1 ширхэг, тахианы мөч 3 ширхэг, өндөг 30 ширхэг, бидний кола 1 ширхэг, Caster тамхи 1 ширхэг, Mild тамхи 1 ширхэг, хэрчсэн гурил 3 ширхэг, нарийн хиам 1 кг 470 гр, төмс 2 кг, контик печень 1 ширхэг, тор 2 ширхэг зэрэг эд зүйлүүдийн худалдан авалт хийгээд миний данс руу мөнгө хийсэн гээд гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн нэр данс зураг үзүүлээд худалдан авалт хийсэн бараануудаа аваад гарсан. Тухайн үед мессежний мэдээлэл хоцорч ирээд байсан болохоор орчих байх гэж бодсон. Дараа нь 23 цаг өнгөрөөд тооллого хийж данс тулгалт хийхэд мөнгө ороогүй байсан. Би танихгүй өмнө харж байгаагүй. Махлаг шар залуу байсан. Бор өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн малгайтай куртиктэй, хар эрээн өнгөтэй өмдтэй, хар өнгийн хагас түрүүтэй гуталтай махлаг эрэгтэй хүн байсан. ...нийт 99400 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан хохирлыг минь барагдуулж бусдыг залилаад байгаа хүмүүсийг олж хариуцлага хүлээлгэж өгнө үү... Надад учирсан 99.400 төгрөгийг******* гэх залуу бэлэн мөнгөөр авч ирж дэлгүүр дээр өгсөн. Миний зүгээс хохирлын талаар ямар нэг гомдол санал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ажил ихтэй байдаг тул шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-73/
Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5, хх-ийн 63-64/
Мөнхдүүрэн 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгээс хуулбарлан авсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг цагаан өнгийн DVD 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6, хх-ийн 65/
Шүүгдэгч******* нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36-37/
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42/
Шүүгдэгч*******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47/
2023 оны 05 сарын 26-ны өдрийн хэргийг нэгтгэх тухай 02 тоот прокурорын тогтоол /хх-ийн 59/
Шүүгдэгч*******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100/
Шүүгдэгч******* нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 106-107/
Хохирогч “Гансүх нь 2023 оны 04 сарын 10-ны өдөр Мөнхдүүрэн хүнсний дэлгүүрт 64,700 төгрөгийг хуурамч гүйлгээ хийсэн байснаа 2023 оны 06 сарын 12-ны өдөр төлсөн” гэсэн тайлбар /хх-ийн 120/
Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн “ Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолоор Өлзийт овогт Батсүхийн******* нь 1 жил 10 сарын хугацаатай хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан.*******ийн тэнсэх албадлагын арга хэмжээний үлдэгдэл 2 сар 19 хоног байна” гэсэн 01/312 тоот зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Гэр буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 04 сарын 10-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын 5-7 тоотод байрлах “ Мөнхдүүрэн “ 8 нэрийн хүнсний дэлгүүрээс нийт 64,700 төгрөгийн хүнс болон ахуй хэрэглээний зүйл авахдаа ХААН банкны интернет банкны үйлчилгээгээр худалдан авалтын тооцоог хийх дүр үзүүлэн, “ захиалгат гүйлгээ “ гэсэн цэсийг ашиглан “ гүйлгээ амжилттай ” гэсэн төлөвийг гаргаж, худалдагчид харуулсан, эд зүйлийг авч явсан,
-мөн шүүгдэгч******* нь 2023 оны 04 сарын 10-ны орой 21 цагийн орчимд согтуурсан үедээ шүүгдэгчт “ таньдаг дэлгүүр байгаа, архи авч ууна” гэж дагуулан явж “Мөнхдүүрэн” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадаа очиж, өөрийн утсаа өгч, интернэт банкны үйлчилгээг ашиглан “захиалгат гүйлгээ” гэснийг сонгож, гүйлгээ амжилттай болсоны дараа худалдагчид харуулаарай гэж зааж өгсний дагуу нь тухайн дэлгүүрт орж 99,400 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа төлбөрийн тооцоог шүүгдэгч*******ийн зааж өгсөнөөр төлсөн үйл баримт болжээ.
Прокуророос шүүгдэгч*******ийг шүүгдэгч*******тэй бүлэглэж 2023 оны 04 сарын 10 сарын 21-ний орой 21 цагийн орчимд “ Мөнхдүүрэн “ дэлгүүрт орж худалдан авалт хийхдээ залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч*******ийн нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь хэрэгт тогтоогдохгүй байна. Тодруулбал:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй байхаар зохицуулсан байх ба гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор, харин өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүний гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид өөрийн хууль бус үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэхээр идэвхитэй үйлдэл хийсэн гол шинжийг агуулна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын нотлох чадвар, хоорондын харилцан хамаарал зэргийг харгалзан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоож, үйл явдал нь хэрхэн нотлогдож байгаад дүгнэлт өгөхөд******* нь*******ийн интернэт банкийг ашиглан худалдан авалт хийхдээ түүнд мөнгө байхгүй байсан, хуурч мэхлэх арга ашиглан худалдан авалт хийлгэж байгааг анхнаасаа мэдээгүй, шүүгдэгч******* нь өөрийнхөө картанд мөнгө байхгүй, мөн хуурамч байдал үүсгэж байгаагаат хэлээгүй, тухайн өдөр 13 цаг 40 минутын орчимд дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хуурч, мэхэлсэн тул орой нь өөрөө дэлгүүрт орж дахин худалдан авахаасаа зайлсхийж, өөрийнхөө хууль бус үйлдлийг*******өөр дамжуулж хэрэгжүүлсэн нь шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолж байгаа шүүгдэгч*******ийн мэдүүлгээр нотлогдож байна.
Мөн шүүгдэгч*******ийг “ хохирогч гүйлгээ амжилттай хийгдлээ гэх интернэт банкны хуурамч гүйлгээний хуулгыг үзүүлэн хуурсан “ гэж үзэх боловч шүүгдэгч нь энэ үйлдлийг шүүгдэгч*******ийн зааврын дагуу хийхдээ хуурамч гүйлгээ болохыг анхнаасаа мэдэж байсан эсэх, мэдэх боломжтой байсан, ийм тохиргоо гарч ирвэл бусдыг төөрөгдөлд оруулж залилах боломжтой гэдгийг******* мэдэж байсан эсэх, бусдын өмчлөх эрхэд халдах ямар санаа зорилго байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлоогүй байна.
Иймд прокуророос шүүгдэгч*******ийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч******* нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан буюу “Мөнхдүүрэн” дэлгүүрээс өөрөө болон өөрийн хууль бус үйлдлээ*******өөр дамжуулан хэрэгжүүлэхдээ өөрийн дансанд мөнгө байхгүй гэдгийг мэдсээр байж хохирогч Б.Наранчимэгт гар утаснаасаа “гүйлгээ амжилттай хийгдлээ ” гэсэн хэсгийг харуулж, 2 удаа буюу үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримт болох камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Б.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2 удаагийн мэдүүлэг, хохирогч “******* нь 2023 оны 04 сарын 10-ны өдөр Мөнхдүүрэн хүнсний дэлгүүрт 64,700 төгрөгийг хуурамч гүйлгээ хийсэн байснаа 2023 оны 06 сарын 12-ны өдөр төлсөн” гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “ бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, шүүгдэгч*******ийг дангаараа залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Хохирлын талаар:
Шүүгдэгч******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд******* 64,700 төгрөг,******* 99,400 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Наранчимэгийн мэдүүлэг, хохирогч “******* нь 2023 оны 04 сарын 10-ны өдөр Мөнхдүүрэн хүнсний дэлгүүрт 64,700 төгрөгийг хуурамч гүйлгээ хийсэн байснаа 2023 оны 06 сарын 12-ны өдөр төлсөн” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч*******ийг урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хулгайлах” гэмт хэрэгт гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаанд тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн байх бөгөөд тэрээр дээрх тэнссэн болон албадлагын арга хэмжээний хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасан байх тул шүүгдэгчид Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар хэрэглэсэн тэнсэн, албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “ шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасанд нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 хугацаагаар цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар Замын-Үүд сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад:
Энэ хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгт үзлэг хийхдээ бэхжүүлж авсан 2 ширхэг СД-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсүгэй.
3.Шүүгдэгч Өлзийт овогт**************ийг******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар**************ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар оршин суух газар буюу Замын-Үүд сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч*******эд “ хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаанд тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ ” авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар оршин суух газар буюу Замын-Үүд сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
7. Э.Есөнтөмөр, шүүгдэгч******* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгт үзлэг хийхдээ бэхжүүлж авсан 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч******* нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар, 6 сарын зорчих эрхийг хязгаарлах биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч,******* нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД