| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0066/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/71 |
| Огноо | 2023-05-24 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Прокурор Д.Аянагүл,
Хохирогч Г.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 69 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307000000136 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Налайх дүүрэгт төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Налайх дүүргийн *******, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлгүй,
******* овогт *******ын ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.******* нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн ******* Өндөр насны 1 дүгээр гудамжны 03 тоотод байрлах гэртээ өөрийн “” гэсэн хуурамч фэйсбүүк хаягаас хохирогч Г.*******гийн “Г.*******” гэсэн фэйсбүүк хаяг руу түүний хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл буюу бичлэгийг “мөнгө өгөхгүй бол цахим орчинд бичлэгийг чинь тавина” гэсэн сүрдүүлсэн зурвасыг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд илгээж улмаар хохирогч Г.*******гаас иргэн С.ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар дамжуулан 20,000 төгрөг авч, түүнийг байнга заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс хохирогч Г.*******гийн мэдүүлэг /хх-2-6/, хуурамч хаягаас бичсэн чатны гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11/, гэрч А.ийн мэдүүлэг /хх-29/, гэрчээс дахин авсан мэдүүлэг /хх-31/, гэрч С.ийн мэдүүлэг /хх-25/, сиди бичлэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгч О.*******ийн нас тоолсон тэмдэглэл /хх-48/, ял шийтгэлийн лавлагаа /хх-49/, зөрчилд холбогдсон эсэх лавлагаа /хх-50/, хорооны тодорхойлолт/хх-53/, эрдмийн оргил цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх-66/, хувийн байдалтай холбоотой баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ангийнхаа охинтой хөвгүүдээ баярлуулна гээд гэрт нь байж байсан. Тэгээд утсан дээрээс нь хохирогч Г.******* гээд охины бичлэгийг олж үзсэн. 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхдаа Г.*******гаар жоохон тоглочихъё гэж бодоод А.иас бичлэгийг нь авсан. Өөрийнхөө хуурамч хаягаас бичлэгийг Г.******* руу явуулсан. 40.000 төгрөг өгөхгүй бол бичлэгийг Налайхчуудын групп дээр тавина. Сошиал орчинд дэлгэнэ гэж сүрдүүлсэн минь үнэн. Г.*******гаас 20.000 төгрөгийг н. гээд таньдаг ахынхаа данс руу авсан. Мөнгө нь н. гээд ахын дансанд байгаа... ” гэв.
Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...03 дугаар сарын 28-ны орой гэртээ унтах гээд хэвтэж байхад нэг хаягаас чат ирсэн. Ороод харсан чинь гэдэг хаягаас байна уу гээд биччихсэн байсан. Тэгэхээр нь байна хэн бэ гээд явуулсан. Тэгсэн чиний бичлэг надад байгаа гэсэн. Ямар бичлэг гээд асуухад миний бичлэгийг явуулсан. Энэ бичлэг яахаараа чамд байдаг билээ гэсэн чинь чи надад юу хийснээ санаж байгаа биз дээ гээд мөнгө асуусан. 40.000 төгрөг явуул. Үгүй гэвэл бичлэгийг чинь тавьж болох бүх газар тавина гэсэн. Мөнгийг нь өгчихье гээд дансаа хартал дансанд мөнгө байгаагүй. Миний цалин ортол түр хүлээж байгаач гэж гуйхад хоёр, гурав хоногийн хугацаа өгсөн. Хоёр, гурав хоногийн хугацаанд мөнгийг нь олох гэсэн боловч олдоогүй. Дахин чат бичихээр нь мөнгө олдохгүй байна жоохон хүлээчих гэсэн. Өдөрт 5000 төгрөгийн хүү нэмэгдэнэ шүү гээд болохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... А.ь, О.******* бид гурав дараа нь хоорондоо уулзсан. Тэгээд надаас уучлалт гуйгаад дахин энэ бичлэгийг өөр хүнд үзүүлэхгүй устгана гэж хэлсэн. 2016 онд энэ бичлэгтэй холбоотой насанд хүрээгүй хоёр охин тэгээд нэг эгч нийт гурван хүн шийтгүүлсэн. Энэ бичлэгийг би өөрөө хийсэн. Би бичлэгийг тараагаагүй хүүтэй мөнгө зээлнэ гэсэн хуурамч хаяг руу явуулсан. Тэгээд тэр хүн нь манай хамаатны хүн рүү явуулсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.******* нь Налайх дүүргийн ******* Өндөр насны 1 дүгээр гудамжны 03 тоотод байрлах гэртээ өөрийн “” гэх хуурамч фэйсбүүк хаягаас хохирогч Г.*******гийн “Г.*******” гэх фэйсбүүк хаяг руу “мөнгө өгөхгүй бол цахим орчинд нүцгэн бичлэгийг чинь тавина” гэх сүрдүүлсэн зурвасыг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд илгээж улмаар хохирогч Г.*******гаас иргэн С.ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар дамжуулан 20,000 төгрөг авч, түүнийг заналхийлсэн болох нь:
/хх-46/
/хх-22/
/хх-31/
/хх-35/
/хх-48/
/хх-49/
/хх-53-67/
/хх-7-11, 15-18/
/хх-72-77/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч О.******* нь хохирогч Г.*******г “мөнгө өгөхгүй бол цахим орчинд нүцгэн бичлэгийг чинь тавина” гэж сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл буюу хохирогчийн нүцгэн бичлэгийг цахим орчинд тараахаар сүрдүүлсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, дээрхи судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Ялын шүүмжээс өмнө хэдэн тайлбар хэлье. Яллах дүгнэлтийн гуравдугаар хуудас авагдаагүй асуудал байгаа. Туслах ажилтны хайхрамжгүй үйлдлээс болж хавтаст хэрэгт яллах дүгнэлтийг боохдоо дутуу боосон. Үүнээс болж шүүх хуралдаан хоёр удаа зарлагдсанд хүлцэл өчье. Шүүгдэгчид би өөрийн биеэр хоёр удаа яллах дүгнэлтийг гардуулж өгсөн. Учир нь би амралтын өдөр буюу Ням гарагийн өдөр Баян-Өлгийгөөс ирсэн даруйдаа яллах дүгнэлтийг гардуулж өгсөн. Өнөөдөр ямар нэгэн хувийн байдлаар ажилдаа хандсан зүйл байхгүй. Төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Миний байгаа байдал хайхрамжгүй зүйл хэн нэгэнд нь таалагдахгүй байгаа бол энэ талаараа холбогдох байгууллагад нь хандах эрх хэн хэнд нь нээлттэй байгаа. Эд мөрийн баримтаар тооцсон бичлэгийг яагаад шинжлэн судлаагүй юм бэ гэхээр шинжлэн судлах нотлох баримтад улсын яллагч миний бие өөрөө оруулаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаан нээлттэй явагдаж байгаа. Энэ бичлэг нь хувь хүний нууцтай холбоотой бичлэг. Хэрэв хаалттай байсан бол бичлэгийг судалж болох байсан байх. Нээлттэй шүүх хуралд ч шинжлэн судалж болно. Гэхдээ хэн хэн нь мэдрэмжтэй хандах нь зөв байх. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, сиди бичлэг, шүүгдэгчийн хохирогчтой харилцсан чатны гэрэл зураг зэргээр шүүгдэгч О.*******ийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц мэдээ мэдээллийг тараахаар сүрдүүлж, улмаар хохирогчоос мөнгө төгрөг нэхсэн асуудал байдаг. Энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Шүүгдэгч О.*******т прокурорын байгууллагаас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд хохирогч Г.*******гийн фейсбүүк хаяг руу түүний бичлэгийг явуулан заналхийлсэн үйлдэл гаргасан болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр” , мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тус тус заажээ.
Гэтэл яллах дүгнэлтийн хавсралтын 1.7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 9 секундын бичлэг зэрэг болно” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэлд шинжлэн судлах нотлох баримтаар “Сиди”-г судлахаар тусгуулсан атлаа нотлох баримтыг шинжлэн судлах явцдаа “Сиди”-г шинжлэн судлалгүйгээр дүгнэлтийн шатанд улсын яллагч нь “Эд мөрийн баримтаар тооцсон бичлэгийг яагаад шинжлэн судлаагүй юм бэ гэхээр шинжлэн судлах нотлох баримтад улсын яллагч миний бие өөрөө оруулаагүй.” гэх дүгнэлт гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 14.1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч нь: “...А.ийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчид өөрийн биеэр харуулж байгаад устгасан гэдэг. Мөрдөн байцаагч өөрөө устгаагүй. Гэрч өөрөө мөрдөн байцаагчийн нүдэн дээр устгасан. Галлериа дотор нь байсан. Чатнаас бол устгасан байсан. Дахин тараагдахгүй байх арга хэмжээ хийгдсэн...” гэх, “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан ба үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй учир шүүхэд ирүүлсэн 2307000000136 дугаар хэргийн хүрээнд шийдвэрлэж, эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв.
Тиймээс шүүгдэгч О.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар зэргийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******д 20,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд торгуулийн ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял гэсэн ялын төрлүүдтэй. Хэмжээний хувьд өндөр байдаг. Тодруулбал энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялтай. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Өсвөр насны шүүгдэгч биш ч гэсэн ерөнхий боловсролын сургуульд сурдаг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэмжээний хувьд шүүгдэгч О.*******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тогтоогдоогүй. Мөн цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдаж түүнд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Тухайн гэмт хэрэг нь сонгох санкцитай. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл боломжийг бүрэн хангасан. Шүүгдэгч О.******* нь хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрсэн байсан боловч одоо ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Насны хувьд 18 настай хэдий ч хийж байгаа үйлдэл болчимгүй үйлдэл болох нь тогтоогддог. Урд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид шилжүүлсэн гэх 20.000 төгрөгийг мөнгө шилжүүлсэн н.ийн данс руу нь буцаан шилжүүлсэн. Хохирогчийн зүгээс энэ гэмт хэрэгтэй холбогдуулан хохирол, төлбөр, гомдол санал байхгүй гэсэн гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлдэг. Нөхөн төлсөн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Амьдралын чухал шийдвэрийг гаргах тул шүүхээс хувийн байдлыг нь харгалзаж үзээч ээ гэж хүсэж байна...” гэх дүгнэлт, тайлбар зэргийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд:, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар нь шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт шүүгдэгч О.******* нь эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди авагдсан ба хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ