Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/02639

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/02639

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0000 тоотод байрлах Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, ажилгүй байсан хугацааны олговор 9.965.570 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг өмгөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч О.М нь Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Сургалт, тайлан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар ажлаас халагдсныг эс зөвшөөрч хамт халагдсан 2 ажилтны хамт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. *******ийн гаргасан дээр дурдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдсэн бөгөөд хариуцагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. Үүний дараагаар хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй шүүхэд дээрх шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0081 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хуульд заасны дагуу дээрх шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсныг мэдсэн хирнээ үүнийг хариуцагч заавал биелүүлэх үүргээ биелүүлэлгүй, нэхэмжлэгч *******ийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрх ашгийг нь хохироосоор сая 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/209 дүгээр тушаалаар өмнө эрхэлж байсан ажил болох Санхүү, төрийн сангийн хэлтсийн тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон боловч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилогдох хугацааны цалин хөлсөө авч чадахгүй хохирсоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах ба мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч ажилтнаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 9.965.570 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга *******ын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч О.М нь 2018 оны 8 дугаар сараас эхлэн *******ХХК-д ажиллаж байгаа гэсэн мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр авсны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ныөдрийн 11/777 дугаар албан бичгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 345 дугаар албан бичгээр даатгуулагч иргэдийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байнаг эсэн хариу ирсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ныөдрийн 128/Шш2018/0685 дугаар шийдвэрийг дахин хянуулах тухай хариуцагчийн хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад О.М нь 2018 оны 8 дугаар сараас эхлэн *******ХХК-д ажиллаж байснаа үгүйсгээгүй бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч нарыг ажил, хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан эсэхийг тодруулах, мэдэх боломжтой байсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.5-д шүүх хүсэлтийг хангахаас татгалзах гэж заасны дагуу хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. О.М нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэр гарснаас хойш ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл хугацаанд ажил хийж байсан нь нийгмийн даатгалын лавлагаагаар тогтоогдож байх тул үүний дагуу эрхэлж байсан ажлынх нь цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговрыг олгох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 9.965.570 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч О.М мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9.965.570 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүсчээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 5.215.180 төгрөгийн шаардлагыг хангаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн ба үлдсэн 4.750.390 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан *******ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзээд түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажил байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5.861.201 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр урьд эрхэлж байсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн Тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч *******ийн дундаж цалин хөлсийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр тооцон нэг өдрийн цалинг 24.370 төгрөгөөр тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзэх үндэслэлтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь дундаж цалин хөлс болон ажилгүй байсан хугацааг буруу тооцсон байх тул шүүх зөвтгөж тооцсон ба нэхэмжлэгч *******ийн нэг өдрийн дундаж цалин болох 24.370 төгрөгийг ажилгүй байсан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх ажлын 214 хоногоор тооцоход 5.215.180 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй ба үлдсэн 4.750.390 төгрөгийн шаардлагыг хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

болон эрүүл мэндийн даатгалын н нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг .

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг тодорхойлсон ч Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байхаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч О.М нь 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл *******ХХК-д хөдөө аж ахуй, хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь түүний тайлбар, нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр нотлогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч О.М нь 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл *******ХХК-д ажиллаж цалин хөлс авч байсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох ёстой гэж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгч О.М нь ажлаас халагдсан хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр өөр байгууллагад ажиллаж, цалин хөлс авч амьжиргаагаа залгуулсныг буруутгах боломжгүй бөгөөд хууль бус шийдвэр гаргасан ажил олгогчийг уг хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор олгох үүргээс шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч өөр байгууллагад ажиллаж цалин хөлс авч байсан гэсэн үндэслэлээр чөлөөлөх боломжгүй юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан нь өөр байгууллагад ажиллаж цалин хөлс авч байгаа тохиолдол хамаарахгүй бөгөөд ажлаас чөлөөлөгдөж, тухайн байгууллагадаа бага цалинтай өөр ажил хийж байсан тохиолдолд зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч О.-д Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй юм.

Д хариуцагч байгуулагаас ажилгүй байсан хугацааны олговор 5.215.180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 98.392 төгрөгийг аас ж улсын орлогод оруулах хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай х 69 дүгээр зүйлийн 69.1, 128 128.1.5 а Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5.215.180 /таван сая хоёр зуун арван таван мянга нэг зуун ная/ О.М олгож, дэх 4.750.390 .

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар н *******ийн болон эрүүл мэндийн даатгалын ж, дэвтэрт зохих бичилт хийхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт .

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7.1.1, х ш х ш 56 56.2, 60 60.1 хариуцагчаас улсын тэмдэгийн хураамжид 98.392 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 

5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР