| 2019 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2019/02656 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: С.А-гийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Н. М-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 0000 тоот орон сууцыг дур мэдэн бусдад шилжүүлснээс өөрт болон хүү М.Т-д учирсан хохирол 14.666.666 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, О.Ц, хариуцагч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төлөөнөө овогт Сүхбаатарын А, Хярнуд овогт Норжинлхамын М нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Тийг эцэг Н.Мын асрамжид үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү М.Тийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх С.А нь тэжээн тэтгэсүгэй. 4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Маас Баянзүрх дүүрэгт байршилтай, 51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бусдад шилжүүлснээс учирсан хохирол 6.333.333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгосугай. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 371.684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 186.483 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 7. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР |