Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сын Бт холбогдох эрүүгийн 2238003450049 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө овогт Сын Б, 1973 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 30-09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РД73102011 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багт байрлах “Есөн-Эрдэнэ” нэртэй дэлгүүр дотор Хөвсгөл аймгийн татварын хэлтсээс түүнд холбогдуулан шалгаж байсан зөрчлийн 2238000760 дугаартай хэргийг урж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан,

Улмаар тус аймгийн Цагдаагийн газрын 7038102 тоот утсанд “Мөрөн сумын 11 дүгээр хороонд байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүр дотор хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Цын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн ба хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг сүх буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238003450049 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.  

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” дэлгүүрт Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн байцаагч Б.Д, Б.М, Ц.Б нар “төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдлын дагуу нээсэн зөрчлийн хэргийг С.Бт танилцуулж, түүний эхнэр С.Эгаас гэрчийн мэдүүлэг авах зорилгоор очиход С.Б нь хэрүүл маргаан үүсгэж зөрчлийн 2238000760 дугаартай хэргийг урж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан,

Улмаар тус аймгийн Цагдаагийн газрын 7038102 тоот утсанд “Мөрөн сумын 11 дүгээр хороонд байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүр дотор хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Ц очиход С.Б дотроосоо дэлгүүрийн хаалгыг түгжиж цагдаагийн дэслэгч Э.Цын “хаалгаа онгойлго” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “хаалгаа онгойлгохгүй, нэмэлтээ дууд” гэж эсэргүүцэж, түүнийг гар руу сүхний араар цохисон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн: “ ...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Энхсайханы өгсөн: “...2022 оны намар манай хэлтсийн 9 дүгээр хороог хариуцсан байцаагч Б.Д нь надаас гомдлын дугаар авсан, тэрхүү дугаар нь С.Б гэх хүнд холбогдох гомдол байсан. Уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдэх гэхэд хуулийн хугацаандаа амжаагүй, байцаагч Б.Д зөрчлийн хэрэг нээж, нэмэлт хугацаанд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байсан. Хэдний өдөр гэдгийг санахгүй байна, ямар ч л байсан ажлын өдөр байсан, манай хэлтсийн Б.Д байцаагч нь тасгийн дарга М, байцаагч Б нарын хамт Мөрөн сумын 9 дүгээр багт байх Есөн-Эрдэнэ дэлгүүр дээр очсон байсан. Тухайн үед М над руу “Б гэдэг хүн Б.Дын үйлдсэн шийтгэлийн хуудсыг урчихлаа” гэсэн мессеж бичсэн байхаар нь би утас руу нь залгахад хаалгаа түгжчихээд гаргахгүй байна, одоо яах уу л гэсэн зүйл ярьж байсан, би хариуд нь цагдаад ханд гэж хэлсэн. Миний мэдэх зүйл энэ л байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Хохирогч Э.Цын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагаас 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг хүртэл Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын томилгоот жижүүрийн зөрчил шалгагчаар үүрэг гүйцэтгэж байхад 10 цаг 15 минутад тус Цагдаагийн газрын 7038102 тоот утсанд “Мөрөн сумын 11 дүгээр хороонд байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүр дотор хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага ирлээ гэж мэдээлэл хүлээн авагч цагдаа, дэд ахлагч Э.М мэдэгдсэний дагуу тус дуудлага, мэдээлэл дээр цагдаа жолооч, дэд ахлагч Б.Гийн хамт албаны 41-26 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслээр 10 цаг 30 минутын үед очсон. Жолооч Б.Гийн хамт уг дэлгүүрийн хаалгаар орох гэтэл хаалга нь түгжээтэй байсан. Дэлгүүрийн хаалгыг хэсэг хугацаанд тогшиход хаалгаа онгойлгохгүй байхаар нь цонхон дээр нь очиж доторх байдлыг нь харахад 3 эмэгтэй харагдаж байсан. Би цонхны цаанаас хаалгаа онгойлгооч гэхэд нэг үл таних эмэгтэй нь “хаалга онгойлгохгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би дуудлага өгсөн дугаар луу өөрийн 80001924 дугаарын гар утаснаас 89945533 дугаарын гар утас руу залгаж “Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн үү” гэж асуухад “тийм ээ, бид нар энэ Есөн-Эрдэнэ дэлгүүр дотор байна, энэ хүн хаалгаа онгойлгож өгөхгүй байна, зөрчлийн хэргийн материалыг бүгдийг нь урчихлаа” гэж хэлэхээр нь би жолооч Б.Гийн хамт дэлгүүрийн хаалгыг дахин тодорхой хугацаанд тогшиж, нүдэж хаалгаа онгойлгохыг шаардаж, хууль ёсны шаардлага тавьж хэлсэн. Хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор нь бид хоёр хашааных нь хойд хаалгаар нь ороод дэлгүүрийнх нь арын хаалгаар орох гэтзл урдаас тавиатай нохой нь гараад ирсэн, бид хоёр буцаад дэлгүүрийн хаалган дээр нь буюу ертөнцийн зүгээр зүүн талын хаалган дээр нь очсон. Би дэлгүүрийнх нь хаалгыг татахад хаалганы бариул нь салсан, дараа нь цонхон дээр очиход үл таних нэг эрэгтэй хүн байсан, түүнд би хууль ёсны шаардлага тавьж хаалгаа онгойлгохыг шаардаж, албадлага хэрэглэж эвдэж орохоос өөр аргагүй гэдгийг хэлсэн. Гэвч тэр хүн хууль ёсны шаардлага эсэргүүцэж, цонхоо онгойлгоод надад хандаж “эвдээд ороод ир, эвд, эвд, нэмэлтээ дууд, цус үзье” гэж хэлсэн. Би цонхоор орж, дэлгүүр дотроос гарч чадахгүй байгаа төрийн албан хаагчдыг гаргахын тулд цонхны гаднах хаалтыг татаж  цонхоор орох хэмжээний зай гаргаад зүүн гарын шуу хэсгийг цонхны раамын дагуу байрлалд байрлуулаад цонх руу толгойгоо оруулсан, гэтэл тус иргэн миний урдаас миний толгойн тус газар чиглүүлээд сүхээр далайж байсан, би хойшоогоо болж толгойгоо зайлуулахад сүх нь миний зүүн гарын шуу хэсэг болон цонхны раам дээр цохисон. Би цохиулаад цонхноос буусны дараа тухайн иргэн гартаа сүхээ барьчихсан надад хандаж “ороод ир, ороод ир, нэмэлт дуудчих, цус үзүүлье, хуц” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “та хүн барьцаалж болохгүй шүү” гэж хэлэхэд “хуц нэмэлт дуудчихаад ороод ир” гэж хэлж байсан. Тэгж байтал хашааны арын хаалгаар нөгөө 3 эмэгтэй гарч ирээд “чамайг саатуулж байх хойгуур хойд талынх нь хаалгыг өөрсдөө онгойлгож гарч ирлээ, амьд гарсандаа баярлаж байна, зөрчлийн хэргийг маань урсан” гээд шийтгэлийн хуудасны тасархай харуулж байсан. Тэгээд би тухайн 3 эмэгтэйг цагдаагийн газарт авч ирсэн. Надад архи согтууруулах ундааны зүйл лав үнэртээгүй...Миний толгойн тус газар руу сүх чиглүүлэхэд би хойшоогоо болоход миний зүүн гарын шуу хэсэгт сүхний араар цохисон...Тухайн үйл явдлыг цагдаа жолооч Б.Г миний араас харж байсан, дэлгүүр дотор С.Б гэх хүн дуудлага өгсөн 3 эмэгтэйн хамт байсан. Цаана нь өөр хүн байсан эсэхийг сайн харж чадаагүй...Миний зүүн гарын шуу хэсэг бага зэргийн хавдсан, өвчтэй байна... Би анх дуудлагад очих үед энгэрийн камерын бичлэгийн багтаамж маань дүүрчихсэн байсан. Тухайн үед хаалгаа онгойлгох тухай хууль ёсны шаардлагыг олон удаа тавьсан, цонхны хаалтыг эвдэхээс өөр аргагүй болсон. Энэ үед өөрийн эзэмшлийн Redmi Note-8 Pro маркийн гар утсаа жолооч Б.Гид өгөөд бичлэг хийлгэсэн. Нийт 1 удаагийн 51 секундийн бичлэг хийгдсэн байсан, бичлэгийг гарган өгч болно. ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30 тал/,

Гэрч Б.Дын өгсөн: “...С.Б гэх хүнд “төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээж, манай татварын хэлтсийн хуулийн зөвлөх Энхсайхан шалгаж, прокурорын хяналтад байсан юм. Зөрчлийн прокурор Буяндалайд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уг материалыг хянуулахад “гэрчийн мэдүүлэг, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь материалд хавсарга” гэсний дагуу би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн үед тус Татварын хэлтсийн ахлах байцаагч Б.М, байцаагч Ц.Б нарын хамт Мөрөн сумын 11 дүгээр хороонд байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрт очсон юм. Очиход уг дэлгүүр хэвийн ажиллаж байсан, дэлгүүрийн хаалгаар нь ороход С.Б гэх хүний эхнэр нь дэлгүүрээ ажиллуулаад байж байсан. Эхнэрт нь ямар зорилгоор ирснээ тайлбарлаад "С.Б гэх хүн байгаа юу” гэж асуухад байгаа гэсэн. Бид нар хүлээгээд зогсож байтал С.Б гэх хүн ороод ирсэн. Ахлах байцаагч бид хоёр С.Б гэх хүнд хандаж “төлбөрийн баримт олгоогүй гэсэн гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдаад дуусаж байна, танд шийтгэлийн хуудсыг өгөөд, материалтай танилцуулах гэж ирлээ, мөн эхнэрээс чинь гэрчийн мэдүүлэг авна” гээд дэлгүүрийн хойд талын лангуун дээр нь миний бие эхнэрээс нь мэдүүлэг авах гээд биеийн байцаалтыг нь буюу боловсролыг нь асуухад “дунд” гэж хэлж байтал С.Б гуай хажуугаас нь “чи боловсролгүй, чи дунд гээд хэлчихсэн юм уу” гээд эхнэр лүүгээ уурлах өнгө аястай хэлэхэд эхнэр нь “боловсролгүй” гэж хэлсэн. Тэгтэл манай ахлах байцаагч Б.М Б гуайд хандаж “та чинь эхнэрээ ингэж хэлж болдог юм уу, болохгүй” гэж хэлэхэд угаасаа боловсролгүй юм чинь гэх мэт зүйл ярьж байснаа яриан дундаа миний барьж байсан зөрчлийн материалыг шүүрч аваад шууд материалыг минь хоёр гараараа ураад цаашаагаа арын өрөө лүүгээ урсан материалыг аваад орчихсон. Тэгснээ буцаж С.Б гэх хүн гарч ирээд бид нарт хандаж “яасан их хүн дарамталдаг юм та нар, энэ дэлгүүрийг ажиллуулахаа больчихъё" гээд тог цахилгаанаа таслаад хаалгаа дотроос нь түгжээд бараа захиалагч нар луугаа утсаар яриад “одоо ирж бараагаа ав” гэх мэтээр бухимдаад яваад байсан. Мөн ажилчдаа явцгаа гээд хөөгөөд байсан, тэр хооронд нь манай ахлах байцаагч нэг үл таних ажилтанд нь хандаж “энэ хүний урсан материалыг гаргаад ирээч” гэж хэлэхэд хойд өрөө рүү нь тэр үл таних залуу ороод шийтгэлийн хуудасны тасархай барьчихсан “энэ л байна” гэсээр гарч ирсэн. Би тэр үед нь цагдаа дуудчихсан байсан тул цагдаа нар ирсэн С.Б цонхоор цагдаа ирсэн байгааг харчхаад хаалгаа онгойлгож өгөхгүй. цагдаа нар гаднаас хаалга нүдээд байсан. .. 80001924 дугаарын гар утаснаас миний гар утас руу залгаад “сая Есөн-Эрдэнэ дэлгүүр дээр дуудлага өгсөн үү” гэхээр нь “тийм ээ. энэ хүн хаалгаа онгойлгож өгөхгүй байна, бид гурав дотор нь байна" гэж хэлсэн. Тэгэхэд С.Б гуай бид гурвыг арын хаалгаар гар гэсэн. Б.М эгч цонх руу дөхөж очоод “бид гурвыг арын хаалгаар гар гэнэ ээ" гэхэд цагдаа нар хойд хашааны хаалга руу явчихсан. Тэгтэл бид гурвыг арын хаалгаараа гаргахаа болиод урд хаалгаар гаргах гэж байтал дэлгүүрийн хаалган дээр цагдаа нар буцаж хүрж ирээд хаалгыг нь татаж, нүдэхэд С.Б гуай “та нар хүчээ нэмэгдүүл, би та нарт цус үзүүлнэ ээ” гэж дэлгүүр дотроо алхаж байснаа арын өрөө лүүгээ орж сүх аваад гараад ирсэн. Тэгээд С.Б гэх хүн бид гурвыг гаргахаа байгаад бид гурав цагдаа нарт хандаж “бид нарыг гаргахгүй байна аа" гэхэд цагдаа нар дэлгүүрийн хаалганы хажуу талын цонхны гадна талын торыг нь татаад нэг нүдний шилтэй цагдаа нь цонхыг онгойлгоод нэг гар толгойгоо давуулахад С.Б гэх хүн сүхээ далайгаад яг цохих гэж байтал тэр цагдаа толгойгоо цааш нь аваад зүүн гаран дээр нь цохигдсон. Би хойшоогоо эргээд харахад Б байцаагч дэлгүүрээс гараад хашааных нь арын хаалгаар гүйгээд гарч байхад нь ахлах байцаагч бид хоёр араас нь гүйгээд мөн гарсан, тэгээд цагдаа нар дээр очсон. Тэгээд бид гурав ажилтай байсан болохоор ажил руугаа явсан... С.Б гэх хүн бид гурвын биед лав халдаагүй. Харин тэр нүдний шилтэй цагдааг дэлгүүрийнх нь цонхоор орж ирэх гэж байхад нь сүхээр зүүн гар руу нь нэг удаа цохичихсон. .. С.Б гэх хүн гэнэт огцом уурлаж миний гарт байсан зөрчлийн материалыг шүүрч аваад ураад арын өрөө лүүгээ орсон юм. Материалаас урагдаад үлдсэн хэсэг нь надад байна... Зөрчлийн хэргийн дугаар нь 2238000760. Уг зөрчлийн хэргийн материалд нүүр хуудас /1 хуудас/, хавтаст хэргийн товьёг /1 хуудас/, зөрлийн хэрэг нээх тогтоол /1 хуудас/, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хуудас/, хохирогчоос авсан мэдүүлэг /3 хуудас/, холбогдогчийг дуудсан тухай тэмдэглэл /1 хуудас/, холбогдогчоос авсан мэдүүлэг /3 хуудас/, зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /11 хуудас/, бусад баримт буюу диск /тухайн үед гомдол гаргагчийн худалдан авалт хийж байсан бичлэг нь юм/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2хуудас/, гэрчийн мэдүүлэг /2 хуудас/, шийтгэлийн хуудас /3 хуудас/, зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тогтоол /1 хуудас/ байсан. Миний шалгаж байсан зөрчлийн хэргийн материал нийт 30 хуудастай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал, 141 тал/,

Гэрч Б.Мгийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Есөн-Эрдэнэ гэх нэртэй дэлгүүр нь төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдол ирсний дагуу хариуцсан байцаагч Д нь шийтгэлийн хуудас бичсэн. Ингээд татвар төлөгч С.Быг ажлын байран дээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуудахад С.Б шийтгэлийн хуудсаа зөвшөөрөхгүй гараад явсан. Энэ талаар С.Бт холбогдох зөрчлийн хэргийг прокурорт байцаагч Д хянуулахад дараах материалууд дутуу байна гэж хэлсэн. Үүнд: 1. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргах хэрэгтэй. 2. С.Бын эхнэрээс мэдүүлэг авах шаардлагатай гэж хэлсний дагуу бид гурав ажлын байран дээр нь явж очсон. Уг дэлгүүрт нь ороод Д байцаагч С.Бын эхнэрээс гэрчийн мэдүүлэг авах үед С.Б гуай би өмнөөс нь мэдүүлэг өгнө, чи юу ч ярихгүй шүү, боловсролгүй биз дээ” гэх мэтээр эхнэрээ уурлаад байсан. Мөн байцаагч Дын эхнэрээс “тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараа гаргаж өгнө үү” гэхэд гаргаж өгөөгүй. Тэгтэл С.Б нь Д байцаагчид хандаж “би өөрийнхөө мэдүүлэгтэй танилцаж болох уу гэж асуухад Д байцаагч хариуд нь “эхлээд би танай эхнэрээс мэдүүлэг авна, дараа нь танд танилцуулна” гэхэд С.Б гэх хүн “алив одоо би үзье гэхэд нь материалаа өгчихсөн. Тэгэнгүүт С.Б гуай шууд гараараа материалыг хоёр, гурван хэсэг болгож ураад арынхаа өрөө рүүгээ ороод буцаад гараад ирсэн. Д надад “яах уу ахлахаа, би шийтгэлийн хуудсаа уруулчихлаа” гэхээр нь “би ямар ч байсан хуулийн зөвлөхтэй ярья, чи цагдаа дуудлага өгчих” гэж хэлсэн. Тэгээд Д дуудлага өгсөн. Бид гурав ч тайван зогсоод цагдаа ирэхийг хүлээгээд байж байсан, харин С.Б гуай дэлгүүр дотроо цонхныхоо дэргэд суугаад байж байснаа ухасхийж босоод өмнө нь түгжсэн байсан хаалгаа давхар түгжсэн. Би цонх руу харахад гадаа цагдаагийн машин ирсэн байсан. Тэгээд цагдаа нар хаалга тогшсон, нэлээн удаан чанга нүдэхэд С.Б гуай хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгэхээр нь би хаалга руу нь явж очоод тогшоод “татварын байцаагч нар дотор байна шүү” гэж хэлсэн. Бид гурав С.Бт хандаж “та хаалгаа онгойлгооч, бид гурав гармаар байна” гэхэд " гурав дэлгүүрийн арын хаалгаар гар гэснээ арын хаалгаар нь гарах гээд явж байтал С.Б гуай түрүүлж очоод арын хаалгаа түгжчихсэн, тэр үед би гайхсан. Тэгтэл С.Б “цагдаа нар арын хаалган дээр ирчихлээ, та нар дэлгүүрийн урд талын хаалгаар гарчих гэснээ бас урд талынхаа хаалгыг онгойлгож өгөөгүй" Хоёр талын хаалган дээр нь л цагдаа нар байгаад байсан болохоор бид гурвыг гаргахгүй байлгаад байсан. Дэлгүүр дотроо муухай орилоод дээд хаалгаа түгж гээд эхнэртээ хандаж хэлээд байсан. Нэг цагдаа нь дэлгүүрийн цонхыг онгойлгох гэж “ноцолдож байх хооронд С.Б гуай “та нарт цус үзүүлнэ ээ” гээд арынхаа өрөө рүү ороод гарч ирэхдээ гартаа сүх барьчихсан гарч ирсэн. Тэр үед л бид гурав түгшиж, айж эхэлсэн. Нэг цагдаа нь цонхыг ойлгох гээд оролдоод байсан, наана нь Б сүхээ барьчихсан зогсоод байсан. Бид гурав лангууных нь наагуур цаагуур одоо яах вэ гэж сандралдаж байхад Б арын өрөө рүү нь орсноо “хаалга нь онгойчихлоо шүү хурдлаарай” гэж дуудахад нь Д бид хоёр араас нь гүйж гараад хашааны хойд хаалгаар гарцгаасан. Бид гурвыг цагдаа дуудсаны дараа дэлгүүрийнх нь тог тасраад, камер нь ажиллахгүй болсон байсан....Надад харсан зүйл байхгүй. Яг сүүлд дэлгүүрийнх нь арын хаалгаар гарах гэж байх үед цонх хагарч байгаа юм шиг тар няр гэсэн чимээ гарсан. Тэр үед юу болсон эсэхийг харж чадаагүй. Сүх бариад цус үзүүлнэ гэснээс хойш бид гурав түгшчихсэн, айсан. Гадаа нь гараад ирсний дараа цагдаагийн ажилтан “намайг сүхээр гар руу цохчихлоо, эмнэлэг явна” гээд ярьж байсан. .. Цагдаагийн алба хаагч дэлгүүрийн цонхоор орж ирээгүй, зүгээр гадна талаас нь цонхыг онгойлгох гээд түлхээд оролдоод байсан. Эхлээд цагдаа нар хаалгыг нэлээн удаан нүдэж, онгойлгохыг шаардсан. Тэгээд хаалгаа онгойлгохгүй болохоор нь л цагдаа цонхыг онгойлгох гэж үзсэн...С.Б гэх хүн манай хэлтсийн байцаагч Дын зөрчлийн хэргийн материалыг хоёр гараараа урж, устгаж, хаясан. Эхлээд материалыг урсны дараа тэнд байсан үл таних залууд хандаж “материалаа уруулчихлаа, арын өрөө лүү л аваад орсон” гэж хэлэхэд тэр залуу шийтгэлийн хуудасны тасархайг авч ирж өгсөн...С.Б гэх хүний нэг охин нь л бүх үйл явдлыг харсан. Харин эхлээд зөрчлийн хэргийн материал урсан үйл явдлыг хөндлөнгөөс Бын эхнэр нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 139 тал/,

Гэрч Ц.Бийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим татварын ахлах Б.Мөнтуяа, тухайн хороо хариуцсан татварын байцаагч Б.Д нарын хамт Мөрөн сумын 9 дүгээр багийн “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн эзэн С.Б гэдэг хүний эхнэрээс мэдүүлэг авах ажлаар дэлгүүрт нь орцгоосон юм. Бид 3 дэлгүүрт нь ороод мэндлээд Б гэдэг хүний эхнэрээс хариуцсан татварын байцаагч Б.Д мэдүүлэг авч эхэлсэн. Татварын байцаагч Д тэр эмэгтэйгээс та ямар боловсролтой вэ гэсэн асуулт тавихад тэр эмэгтэй дунд боловсролтой гэж хариулж байсан. Тэгтэл түүний нөхөр болох С.Б нь хажуугаас нь чи боловсролгүй биз дээ, 1, 2 дугаар анги төгссөн хүнд ямар боловсрол байдаг юм бэ гээд уурлангуй байдалтай эхнэртээ хэлээд Дын лангуун дээр нь тавиад бичиж байсан мэдүүлэг болон түүний доор байсан зөрчлийн хэрэг, үнэт цаасыг би үзээд оръё гэж хэлэнгүүтээ булааж аваад шууд дундуур нь хувааж ураад хэд хэдэн хэсэн хэсэг болгож таслаад гартаа базаад дэлгүүрийнхээ хойд өрөө рүү яваад орсон. Бид нар та ягаад ингэж байгаа юм бэ, ингэж болохгүй ш дээ, цагдаа дуудъя гэж хэлтэл дэлгүүрийнхээ пускателийг буулгаад тоггүй болгосон. Буцаж арын өрөөнөөсөө гарч ирээд дэлгүүрийнхээ урд болон хойд хаалгыг дотроосоо түгжээд би нарыг гаргалгүй дэлгүүртээ түгжсэн. Удалгүй 3 цагдаагийн алба хаагч дэлгүүрийнх нь гадна ирж байгаа нь цонхоор харагдсан. Цагдаа нар ирээд хаалгыг нь тогшиход онгойлгож өгөөгүй, Б гэдэг хүн бид нарыг гаргахгүй байж байгаад цагдаа нарыг гадаа ирэхэд хойд хаалгаар гар гэж хэлсэн. Бид 3 хойд хаалгаар гарах гээд явж байтал цагдаа нар хойд хаалга руу явчихлаа, та нар урт хаалгаар гар гэж хэлсэн. Бид нар буцаад урд хаалгаар гарах гээд очтол би та нарт цус үзүүлнэ гэж хэлээд арынхаа өрөөнөөс том хар төмөр сүх гаргаж ирсэн. Тэгтэл цагдаагийн алба хаагч урд хаалга дээр ирээд цонхны цонхийг нь түлхэж толгойгоо оруулаад та үүдээ нээчих гэж хэлтэл би цагдаа нарт угаасаа дургүй, та нарт цус үзүүлнэ гэж уурлаад барьж байсан сүхээрээ тэр цагдааг шууд цохитол тэр цагдаа маш хурдан толгойгоо цааш нь гаргахад тэр цагдаагийн гар руу нь сүхээрээ цохисон. Би тэр арынх нь хаалга дээр очоод түгжээг нь эргүүлтэл хаалга нь онгойхоор нь гарч зугтсан. Б гэдэг хүн маш их уурласан, байдалтай байсан. Тэр цагдаагийн алба хаагчийг маш хурдан толгойгоо гаргаж аваагүй бол толгой руу нь сүхээр маш хүчтэй цохих байсан. Дэлгүүрт нь Б, түүний эхнэр болон охин нь байсан. Гаднаас бид 3-аас өөр хүн байгаагүй. Б гэдэг хүн тэр ч хаалгыг түгж, энэ хаалгыг түгж гээд охиндоо хэлээд, охин нь хаалгануудаа түгжээд байсан...Уг дэлгүүрийн талаар татвар төлөгч иргэнээс Е-баримт хэвлэж өгөөгүй гэсэн гомдол манай ажлын цахимаар ирснийг хороо хариуцсан байцаагч Д материалжуулан шалгах ажилд миний бие болон манай ахлах байцаагч Б.Мгийн хамт очиж тайлбар, гэрчийн мэдүүлэг авахаар очсон юм. Уг материал нь аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг үүсгэсэн, шийтгэлийн хуудас /үнэт цаас/ нь бичигдэж хавсаргасан байсан юм. Уг материалыг бүгдийг нь урьж тастаж хаясан... Бид нарын биед бол халдаагүй, бид нар үнэт цаастай, зөрчлийн хэргийн материалаа булаалгаж уруулсан. Харин дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн биед халдаж гар дээр нь сүхээр цохиж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41, 137 тал/,

Гэрч Б.Гийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагаас 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг хүртэл тус Цагдаагийн газрын жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус хугацаанд буюу 10 дугаар сарын 05-ны өдөр /хэдэн цаг гэдгийг мартсан байна/ хэсгийн байцаагч, дэслэгч Э.Ц “Мөрөн сумын 9 дүгээр багийн Есөн-Эрдэнэ дэлгүүр дээр дуудлага ирлээ явъя" гээд гадаа гарч ирээд машинд суусан. Бид хоёр тухайн газарт очсон. Дэслэгч Э.Ц бид хоёр Есөн-Эрдэнэ дэлгүүрийн хаалгыг татаж үзэхэд түгжээтэй байсан, тогшиход хэн нэгэн онгойлгож өгөөгүй. Тэгэхээр нь би буцаад машин луугаа ороод суучихсан. Машин дотроосоо харж байхад дэслэгч Э.Ц дэлгүүрийн цонхон дээр нь очоод зогсож байсан, цонхны цаад талд буюу дэлгүүр дотор байх нэг үл таних эрэгтэй хүнтэй Э.Ц харилцан чанга чанга ярилцаад байх шиг байсан. Би машинаасаа бууж очоод Э.Цын хамт хаалгыг нь тогшсон, онгойлгож өгөхгүй байсан. Бид хоёр хашааных нь арын хаалгаар дөнгөж хашаа руу нь ороход урдаас нохой нь гараад ирэхээр нь буцаад дэлгүүрийн хаалган дээр очсон. Э.Ц цонхон дээр очоод хаалгаа онгойлго гээд л дотор байгаа хүнтэй юм яриад байсан, цаад хүн нь цонхоо онгойлгосон, Э.Ц “хаалгаа онгойлго, онгойлгохгүй бол эвдэж орлоо шүү” гэхэд “тэг тэг, чаддаг юм бол эвдээд ороод ир” гэж хэлсэн. Тэгэхэд Э.Ц цонхны хаалтыг татаад жижиг онгорхой цонхоор нь толгойгоо оруулах гэхэд цаанаас нь тэр эрэгтэй хүн нэг юмаар цонх руугаа цохих шиг болсон. Би наана нь буюу араас нь хараад зогсож байсан болохоор сайн хараагүй, Э.Цаас юу болчихоо гэж асуухад “гар луу сүхээр цохчихлоо” гэж хэлж байсан. Тэгээд байж байтал хашааны арын хаалгаар нь 3 эмэгтэй гарч ирж байсан. Тэд нартай хэсгийн байцаагч Э.Ц уулзаж зогсож байгаад ажил руу ирцгээсэн...С.Б гэх хүн надад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл бол байхгүй. Харин дэслэгч Э.Ц тэр хоёр үл ойлголцож маргалдсан. Ерөнхийдөө бол тэр хүн дэлгүүр лүүгээ бид хоёрыг оруулахгүй гээд байсан...” гэх   мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

Гэрч Э.Гийн өгсөн: “....2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд ажлаа хийгээд байж байтал гаднаас 3 эмэгтэй орж ирсэн. Тэр 3 эмэгтэй Дуламсүрэнтэй хальт уулзаад Дуламсүрэн надад хандан аавыг дуудчих гэхээр нь би 2 давхар руу гараад Б даргыг дуудсан. Би дэлгүүр дотроо өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээд явж байсан, харин Б дарга тэр үл таних 3 эмэгтэйтэй хэсэг хугацаанд юм ярилцаж байснаа “тэгвэл би энэ дэлгүүрээ хаая, ингэж дарамтлуулж ажиллана гэж юу байдаг юм, өнөөдөртөө хаая, ахын дүү харь” гээд надад хэлсэн. Би ч шууд гараад явсан. Б дарга дэлгүүрээ хаая гээд хаалгаа түгжсэн, би дэлгүүрийн арын хаалгаар гараад хашааны арын хаалгаар гараад гэр рүүгээ харьсан... Би Самбуу эгч, түүний охин Дуламсүрэн, Б дарга нөгөө 3 эмэгтэй нар л байсан...Намайг байхад тийм асуудал болоогүй. Би мэдэхгүй юм байна...Б дарга намайг өнөөдөртөө харь гэхээр нь би дээшээ гарч гадуур хувцсаа өмсчхөөд бууж ирэхэд дэлгүүрийн тог цахилгаан тасарсан байсан, тэгэхээр камер ажиллаагүй байсан гэсэн үг...Би тэр үед ганцаараа ажилласан болохоор гадна дотор өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээд явж байсан. Юу гэж хүмүүсийн яриа чагнаад зогсох вэ дээ. Би тэр хүмүүсийг юу ярилцаж байсныг болон ямар ажлаар ирснийг ч мэдээгүй...Хаана ажилладаг хүмүүс гэдгийг нь ч мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 517 дугаартай: “...Э.Цын биед шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022 оны 10 дугаар сарын 05-нд үүссэн байх боломжтой. Э.Цын биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 55 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 8 дугаартай: “...Шинжлүүлэгч С.Б /РД:РД73102011/ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болно. Сэтгэцийн өвчгүй. Сэтгэцийн өвчингүй тул үе шат тогтоох боломжгүй. С.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчлөөгүй болно. С.Б үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай. С.Б нь сэтгэцийн хувь хэрэг хариуцах чадвартай. С.Б нь манай эмнэлгийн мэдрэлийн эмчийн хяналтад байдаг байсан ба, сэтгэцийн өвчнөөр үзүүлж, эмчлүүлж байсан баримт байхгүй болно. С.Б сэтгэцийн ямар нэгэн өвчингүй тул цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх нэмэлт дүгнэлт шинжилгээ /хх-ийн 58-59 тал/,

Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19 тал/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 тал/,

Прокурорын орон байр, бусад газарт нэгжлэг хийх тухай зөвшөөрөл /хх-ийн 117 тал/,

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-113 тал/,

Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 133 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 134 тал/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 135 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Энхсайхан, Э.Ц нарын мэдүүлэг, гэрч Б.Д, Б.М, Ц.Б, Б.Г, Э.Г нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 517 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 8 дугаартай нэмэлт дүгнэлт шинжилгээ, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, прокурорын орон байр, бусад газарт нэгжлэг хийх тухай зөвшөөрөл, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч С.Бын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” дэлгүүрт Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн байцаагч Б.Д, Б.М, Ц.Б нар “төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдлын дагуу нээсэн зөрчлийн хэргийг С.Бт танилцуулж, түүний эхнэр С.Эгаас гэрчийн мэдүүлэг авах зорилгоор орчиход С.Б нь хэрүүл маргаан үүсгэж зөрчлийн 2238000760 дугаартай хэргийг урж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан,

Улмаар тус аймгийн Цагдаагийн газрын 7038102 тоот утсанд “Мөрөн сумын 11 дүгээр хороонд байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүр дотор хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Ц очиход С.Б дотроосоо дэлгүүрийн хаалгыг түгжиж цагдаагийн дэслэгч Э.Цын “хаалгаа онгойлго” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “хаалгаа онгойлгохгүй, нэмэлтээ дууд” гэж эсэргүүцэж, түүнийг гар руу сүхний араар цохиж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч С.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “...Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Ц нь хууль сахиулагч гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч С.Бын үйлдэл идэвхтэй, хууль бус үйлдлийнхээ үр дагаврыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, дээрх хор уршигт зориуд хүргэсэн  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдад учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Бын гэм буруутай үйлдэл нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай  зүйл” хэрэглэж гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” дэлгүүрт Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн байцаагч Б.Д, Б.М, Ц.Б нар “төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдлын дагуу нээсэн зөрчлийн хэргийг С.Бт танилцуулж, түүний эхнэр С.Эгаас гэрчийн мэдүүлэг авах зорилгоор орчиход С.Б нь хэрүүл маргаан үүсгэж зөрчлийн 2238000760 дугаартай хэргийг урж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Мөн шүүгдэгч  С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын 7038102 тоот утсанд “Мөрөн сумын 11 дүгээр хороонд байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүр дотор хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Ц очиход С.Б дотроосоо дэлгүүрийн хаалгыг түгжиж цагдаагийн дэслэгч Э.Цын “хаалгаа онгойлго” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “хаалгаа онгойлгохгүй, нэмэлтээ дууд” гэж эсэргүүцэж, түүнийг гар руу сүхний араар цохиж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд материаллаг хохирол, хор уршиг учраагүй байна.

Мөн хохирогч Э.Энхсайхан, Э.Ц нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт ирүүлээгүй бөгөөд шүүхэд хохирогч Э.Энхсайхан, Э.Ц нар шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Быг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар нэмж  нэгтгэн нийт 10.000.000 төгрөгөөр торгох саналтай...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж нэмж нэгтгэн 8.100.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 1 хх-ийн 78-81 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн сумын 11 дүгээр багийн 30-09 тоотод оршин суух, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж, нэгтгэн торгох ялын хэмжээг 9.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг шүүгдэгчийн хувийн байдал болон хөрөнгө орлогын байдлыг харгалзан үзэж, сар бүр 1.500.000  төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6  сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Сын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Сын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж, нэгтгэн 9.000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 9.000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

6. Шүүгдэгч С.Бт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 хэсэг бүхий шийтгэлийн хуудас болон хэрэгт хавсарган ирүүлсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Э.Ц, Э.Энхсайхан нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН