| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Нарийн бичгийн дарга Б.Номин,
Шүүгдэгч Р.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б******* овогт Р******* Г*******д холбогдох эрүүгийн 2331000000005 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Тарвагатай 1 дүгээр баг, 6-610 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Р******* Г******* /РД:******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Г******* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн Хэрц гэх газарт иргэн С.Б******* зодож, эрүүл мэндэд нь зүүн 11 дүгээр хавирганы хугарал, баруун дээд 2 дугаар шүдний булгарал, толгойн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Г******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Б******* “...би Г*******ас эхнэрийг нь салгаж авахаар чи одоо болиоч ээ эхнэрээ аллаа ш дээ хүүхдүүдийн чинь ээж ш дээ гээд очтол Г******* чи муу юу юм бэ гэснээ гартаа байсан заазуураар намайг хальт цохисон тэр нь миний толгойн зүүн талд хальт оногдоод миний хуйхнаас цус гарсан юм аа. Тэгээд би Г*******ас айгаад зугтааж Б******* гэрт ороод Б******* ахын хажууд сууж байтал Г******* гаднаас орж ирэхээр нь би Г******* намайг зодож магадгүй гэж бодоод Г******* өөдөөс ахын дүү тайвшир гэж хэлсэн тэгтэл Г******* чи бид хоёр хэзээ ах дүү хоёр болчихсон юм бэ гэж хэлээд миний нүүр лүү зүүн хөлөөрөө өшиглөөд би доошоо тонгойтол амнаас миний шүд унахаар нь би алган дээрээ тосоод автал Г******* миний хавирга нуруу руу баахан өшиглөж зодсон юм аа. Тэгээд намайг баахан зодож байгаад гараад яваад өгсөн. Би зодуулсандаа Г*******д гомдолтой байна. цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Р.Б*******: “...Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө босоод би гэрээсээ гарч бие засчихаад гэртээ байж байтал Б нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй хөлдүү архи барьж орж ирээд задлаад надад нэг хийж өгөхөөр нь би нэг татсан тэгээд л тэр архийг Б, манай дүү Г******* хоёр аваад гарсан юм аа. Тэгээд байж байтал гэрийн гадаа юм уу хажуу талын манай дүү Г******* гэрт юм уу Г******* эхнэр Стэйгээ хэрэлдэж зодд байна гээд манай эхнэр Г надад орж ирээд хэлэхээр нь би гэрээс гараад очтол гэрийнхээ үүдэнд Г******* зогсож байсан юу болоод байна гээд намайг очиход Г******* миний цээж рүү гараараа түлхээд би газар унангуутаа босоод шууд гэр лүүгээ ороод унтаад өгсөн юм аа Тэрнээс цааш юу болсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.С: “...Тухайн үед Г******* гэрт Г, У бид гурав Г******* жаахан хүүхдийг хараад гэрт нь сууж байсан юм аа. Тэгтэл гэрийн гадна С Ганаа эгчээ аллаа ш дээ аваач дээ гээд хашхирсан юм аа. Тэгээд Г******* гэрээс Г түрүүлж гараад араас нь У эгч гарсан юм аа тэр хоёрын араас би гартал машины цаана Г******* эхнэртэйгээ ноцолдож байсан ба наана нь Г оччихсон зогсож байсан юм аа. Тэгээд би айгаад Г******* гэрийн арын утасны сүлжээ барьдаг уул руу гүйсэн юм аа. Тэгээд сүлжээтэй уул руу гарсныхаа дараа би Г******* ах С ахын **** дугаар луу залгаж С ахаа Г******* авгайгаа зодоод байна ш дээ та наашаа хурдан гараач ээ гэж хэлсэн юм аа. Тэгтэл С ах миний өөдөөс ах нь өнөөдөртөө унаа байдаггүй ээ та нар өнөөдөртөө аргалж бай гэж хэлээд утсаа салгасан юм аа. Тэгээд би утасны сүлжээнээс буугаад очиж хоёр гэрийн гадаа ганцхан Г эгч явж байсан ба бусад хүмүүс гэр гэртээ орчихсон байсан юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Гийн: “...Г******* дахиад морь луугаа явтал С хүлээд хаячихъя гэж хэлээд нэг уяа бариад нөхөр лүүгээ дайраад байсан Г******* тэгтэл Сийг барьж унагаад ноцолдож эхлээд намайг зайл гэж хөөгөөд эхнэрээ гэр лүүгээ орчихсон гэрт орсны дараа С, Г******* хоёр орилд зодд байх шиг болохоор нь би айсандаа манай гэрт байсан өөрийн нөхөр Б*******, Б хоёр дээр ороод Г******* эхнэрээ зодоод байна айлын охин аллаа ш дээ та хоёр очооч гэж хэлчихээд гарахад манай нөхөр Б******* түрүүлээд Г******* гэр лүү очиж Г******* манай нөхрийг түлхээд унагачих шиг болсон тэгтэл манай нөхөр гэрээ тойроод зугтаагаад явчихсан юм аа. Тэрний дараа Б Г******* гэр рүү очиж явсан юм аа. Би яг энэ үед нь уул руу утасны сүлжээ ордог газар луу өгсөж явсан болохоор сайн хараагүй ээ. Тэгээд би уулын орой дээр сүлжээ барьдаг газарт гараад Сийн ээж Ц эгч рүү залгаад Г******* Сийг зодоог байна та хурдан унаа олоод хүрээд ирээ гэж хэлсэн мөн нөхрийн дүү болох С рүү бас Г******* эхнэрээ зодоод байна унаа олоод хурдан хүрээд ирээ гэж хэлчихээд уулын орой дээр сууж байтал 20-30 минутын дараа С гэрийн тэндээс уул өөдөө ирж байсан юм аа. Тэгээд намайг гэрт ороход манай нөхөр Б******* гэрийнхээ баруун талд Б гэрийн зүүн талд сууж байсан ба Бгийн уруул нь томбойгоод цус гарчихсан шүдээ хөдөлгөөд сууж байсан юм тэгэхээр нь би яачихсан юм бэ гэхэд Б сая Г******* орж ирээд зодчихоод гарлаа гэж хэлсэн юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
5. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 464 дугаартай: “...С.Б******* биед зүүн 11 дүгээр хавирганы хугарал, баруун дээд 2 дугаар шүдний булгарал, толгойн хуйханд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлдлээр үүсгэгдэнэ. С.Б******* биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тухай гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Г******* яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө би Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн Хэрц нэртэй газарт байрлах самар худалдаж авдаг отгийн гэртээ байсан. ...Би тухайн үед гэрийн гадаа байдаг морийг нэмнээд зогсож байтал эхнэр С гэрээс гарч ирээд наад морио яах гэж байгаа юм гээд хэрүүл маргаан үүсгэж миний хүзүү амыг маажаад над руу дайраад байхаар нь би эхнэрийг өөрөөсөө түлхэж холдуулаад гэрийнхээ гаднаас хд Б******* гэр рүү ороход Б******* Б нар нэгнээ шөвөгдөнө гээд зууралдаад байхаар нь би нэг нэгээр нь салгаад гэрээс гаргасан боловч дахин дахин орж ирээд хоорондоо зодд надад дийлдэхгүй болохоор нь би Бг нь мангасдаж түлхэж унагаад хөл рүү нь өшиглөсөн юм. Тэгтэл Б Б******* ахын гэрийн зассан наар /модон ор/ руу унасан юм. Тэгээд эргэж хараад Б*******г өшиглөөд гэрээс гаргасан юм. Би Б******* ах Б ах хоёрын дунд хэрүүл маргааныг таслан зогсоож нэг нэгнээ зодох гээд дайраад байхаар нь салгаж нэг нэг л цохьсон юм. Түүнээс зодож, гэмтээе гэсэн өс хонзон байхгүй. Б тухайн асуудлын дараа манайхаас мөнгө авсан байсан. Мөн би Б******* дагуулаад эмнэлгээр явж, хоол, унааны зардлыг би гаргасан. Тэгээд би эмчид үзүүлж, цаашид шаардлагатай эм, тариаг нь ч гэсэн авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11 дүгээр хуудас /,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Р.Г******* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн Хэрц гэх газарт иргэн С.Б******* зодож, эрүүл мэндэд нь зүүн 11 дүгээр хавирганы хугарал, баруун дээд 2 дугаар шүдний булгарал, толгойн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Б******* “...би Г*******ас эхнэрийг нь салгаж авахаар чи одоо болиоч ээ эхнэрээ аллаа ш дээ хүүхдүүдийн чинь ээж ш дээ гээд очтол Г******* чи муу юу юм бэ гэснээ гартаа байсан заазуураар намайг хальт цохисон тэр нь миний толгойн зүүн талд хальт оногдоод миний хуйхнаас цус гарсан юм аа. Тэгээд би Г*******ас айгаад зугтааж Б******* гэрт ороод Б******* ахын хажууд сууж байтал Г******* гаднаас орж ирэхээр нь би Г******* намайг зодож магадгүй гэж бодоод Г******* өөдөөс ахын дүү тайвшир гэж хэлсэн тэгтэл Г******* чи бид хоёр хэзээ ах дүү хоёр болчихсон юм бэ гэж хэлээд миний нүүр лүү зүүн хөлөөрөө өшиглөөд би доошоо тонгойтол амнаас миний шүд унахаар нь би алган дээрээ тосоод автал Г******* миний хавирга нуруу руу баахан өшиглөж зодсон юм аа. Тэгээд намайг баахан зодож байгаад гараад яваад өгсөн. Би зодуулсандаа Г*******д гомдолтой байна. цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Р.Б*******: “...Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө босоод би гэрээсээ гарч бие засчихаад гэртээ байж байтаг Б нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй хөлдүү архи барьж орж ирээд задлааг надад нэг хийж өгөхөөр нь би нэг татсан тэгээд л тэр архийг Б, манай дүү Г******* хоёр аваад гарсан юм аа. Тэгээд байж байтал гэрийн гадаа юм уу хажуу талын манай дүү Г******* гэрт юм уу Г******* эхнэр Стэйгээ хэрэлдэж зодд байна гээд манай эхнэр Г надад орж ирээд хэлэхээр нь би гэрээс гараад очтол гэрийнхээ үүдэнд Г******* зогсож байсан юу болоод байна гээд намайг очиход Г******* миний цээж рүү гараараа түлхээд би газар унангуутаа босоод шууд гэр лүүгээ ороод унтаад өгсөн юм аа Тэрнээс цааш юу болсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.С: “...Тухайн үед Г******* гэрт Г, У бид гурав Г******* жаахан хүүхдийг хараад гэрт нь сууж байсан юм аа. Тэгтэл гэрийн гадна С Ганаа эгчээ аллаа ш дээ аваач дээ гээд хашхирсан юм аа. Тэгээд Г******* гэрээс Г түрүүлж гараад араас нь У эгч гарсан юм аа тэр хоёрын араас би гартал машины цаана Г******* эхнэртэйгээ ноцолдож байсан ба наана нь Г оччихсон зогсож байсан юм аа. Тэгээд би айгаад Г******* гэрийн арын утасны сүлжээ барьдаг уул руу гүйсэн юм аа. Тэгээд сүлжээтэй уул руу гарсныхаа дараа би Г******* ах С ахын****дугаар луу залгаж С ахаа Г******* авгайгаа зодоод байна ш дээ та наашаа хурдан гараач ээ гэж хэлсэн юм аа. Тэгтэл С ах миний өөдөөс ах нь өнөөдөртөө унаа байдаггүй ээ та нар өнөөдөртөө аргалж бай гэж хэлээд утсаа салгасан юм аа. Тэгээд би утасны сүлжээнээс буугаад очиж хоёр гэрийн гадаа ганцхан Г эгч явж байсан ба бусад хүмүүс гэр гэгт орчихсон байсан юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Гийн: “...Г******* дахиад морь луугаа явж С хүлээд хаячихъя гэж хэлээд нэг уяа бариад нөхөр лүүгээ дайраад байсан Г******* тэгтэл Сийг барьж унагаад ноцолдож эхлээд намайг зайл гэж хөөгөөд эхнэрээ гэр лүүгээ орчихсон гэрт орсны дараа С, Г******* хоёр орилд зодд байх шиг болохоор нь би айсандаа манай гэрт байсан өөрийн нөхөр Б*******, Б хоёр дээр ороод Г******* эхнэрээ зодоод байна айлын охин аллаа ш дээ та хоёр очооч гэж хэлчихээд гарахад манай нөхөр Б******* түрүүлээд Г******* гэр лүү очиж Г******* манай нөхрийг түлхээд унагачих шиг болсон тэгтэл манай нөхөр гэгж тойроод зугтаагаад явчихсан юм аа. тэрний дараа Б Г******* гэр рүү очиж явсан юм аа. Би яг энэ үед нь уул руу утасны сүлжээ ордог газар луу өгсөж явсан болохоор сайн хараагүй ээ. Тэгээд би уулын орой дээр сүлжээ барьдаг газарт гараад Сийн ээж Ц эгч рүү залгаад Г******* Сийг зодоог байна та хурдан унаа олоод хүрээд ирээ гэж хэлсэн мөн нөхрийн дүү болох С рүү бас Г******* эхнэрээ зодоод байна унаа олоод хурдан хүрээд ирээ гэж хэлчихээд уулын орой дээр сууж байтал 20-30 минутын дараа С гэрийн тэндээс уул өөдөө ирж байсан юм аа. Тэгээд намайг гэрт ороход манай нөхөр Б******* гэрийнхээ баруун талд Б гэрийн зүүн талд сууж байсан ба Бгийн уруул нь томбойгоод цус гарчихсан шүдээ хөдөлгөөд сууж байсан ю» тэгэхээр нь би яачихсан юм бэ гэхэд Б сая Г******* орж ирээд зодчихоог гарлаа гэж хэлсэн юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 464 дугаартай: “...С.Б******* биед зүүн 11 дүгээр хавирганы хугарал, баруун дээд 2 дугаар шүдний булгарал, толгойн хуйханд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлдлээр үүсгэгдэнэ. С.Б******* биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тухай гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11 дүгээр хуудас /,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Г******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Р.Г******* үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Р.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, төлбөрт нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй гэх тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгч Р.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэхь хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Р.Г******* үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Г*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Р.Г*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Р******* Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Рэнчинжугнайгийн Г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.Г******* хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Р.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хохирогч С.Б нь цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршгаас шалтгаалах зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Р.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ