Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/39

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                     Б.Номин

Улсын яллагч                                   А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч              Г.Амартүвшин

Шүүгдэгч  Д.Б*******, Д.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А*******, Д.Б******* нарт холбогдох эрүүгийн 2231003120014 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,****аймгийн *** сумын **дугаар баг, **тосгоны Чулуутын ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Зөөд овогт Д******* Б*******, /РД*****/;

Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа  аймаг,  сум*дугаар баг Бугант тосгоны төвийн **тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Зөөд овогт Д******* А*******, /РД:*****/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А******* Д.Б******* нар нь  экскаватор, гитаран буу зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар багийн нутагт “35 ам” гэх нэршилтэй гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 37.35м2  талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 183,070,6 төгрөгийн шууд хохирол, 73.672.6 төгрөгийн хор уршиг  учруулсан  гэмт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй гэм буруугийн талаар  маргах зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А******* мэдүүлэхдээ: “...Буруу зүйл хийснээ ойлгож байна. Мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

 Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э******* өгсөн: “...Д.Б*******, Д.А******* нарт тийм тусгай зөвшөөрөл олгогдоогүй болно. Байгал орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-55 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Н******* өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний нөхөр Д.Б******* болон төрсөн ах Д.А******* нар нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны “35 ам” нэртэй газар хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдахад ашигласан “Doosan solar 55 gold-v” экскаватор нь миний эзэмшлийн экскаватор би энэ жил хүүхэдтэй болохоор Бугант тосгонд байгаагүй нөхөр Д.Б*******тай гэр бүлийн асуудлаас болоод таарамжгүй байгаа мөн би гэр бүлээ цуцлуулах талаар ярилцаж байгаа. Дээрх экскаваторыг энэ оны 5 дугаар сард Б таньдаг хүнээс 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан.... би өөрийн эзэмшлийн экскаватороо буцаагаад авмаар байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 127-128 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.З******* өгсөн:  “...би 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд 35-ын аманд байрлах мод бэлтгэлийн талбай дээрээ очиход 35-ын аманд хууль бусаар газрын хэвлийд халдаж алт олборлох үйл ажиллагаа явагдаж байсан. Тэгэхээр нь экскаватор болон хүн амьдрах урц, майхан байж байхаар нь яваад очтол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгонд оршин сууж амьдардаг Б******* гэх залуугийн “Hyundai Robex 3000 LC-7” маркын шар өнгөтэй, “Doosan” маркын жижиг улбар шар өнгөтэй экскаватор байсан...

Би цаашаа яваад “Doosan” маркын жижиг экскаваторын хажууд очиход алт угаах төхөөрөмж болон гитаран буу нь хоорондоо холбоотой ажиллаж байгаад зогссон байдалтай, баяжмалаа аваад байж байх шиг харагдсан. Мөн алт угаах гитаран буу нь нойтон баяжмал авдаг доод резинээ цэвэрлээд буцаагаад хийсэн байдалтай байсан. Би тэр үед өөрийн SAMSUNG NOTE-10 загварын гар утсан дээр зураг болон видео бичлэг хийж бэхжүүлж авсан...

Тухайн өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Д******* овогтой Б төрсөн ах Д******* овогтой А******* нь байсан би тухайн өдөр төрсөн ах дүү хоёрыг андууран Д******* овогтой Б байсан гэж өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн... тиймээ би андуурсан байна лээ тухайн өдөр Д******* овогтой А******* байсан  төрсөн ах дүү хоёрыг алийг тэр гэх вэ. Тухайн өдөр Д******* овогтой Б нь байгаа болно” гэх мэдүүлэг, /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.М******* өгсөн:  “...Би Бугант тосгоны 35 ам нэртэй газарт 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хамгийн эхэнд цагдаагийн алба хаагчдын хамт хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн тэрнээс хойш 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр бас очсон. 2022 оны 05 дугаар сарын 11-ний тухайн өдөр экологийн албаны хошууч Хатантөмөр болон Бугант тосгоны хэсгийн мөрдөгч ахмад Ш.Э******* нартай шалгалтаар явсан. Ер нь бол Бугант тосгоны тодорхой төрлийн газруудад урьд өмнө ашигт малтмал олборлож эвдэгдсэн, ашигласан талбай газар ихтэй энэ онд улсын хөрөнгө оруулалтаар тухайн эвдэгдсэн газар талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан удахгүй нөхөн сэргээлт хийгдэнэ. Бугант тосгоны 35 ам нэртэй газар нь эвдэгдсэн ухагдсан талбай ихтэй бөгөөд дээрх газарт хяналт шалгалтаар очиход харагдах ерөнхий байдал нь урьд өмнө эвдэгдсэн байх байдалтай газрын хөрсийг болон ургасан ургамал зэргийг харахад мэдэгдэхүйц овоолго шороо талбайд мод, ургамал ургасан харагдаж байсан. Мөн тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тухайн 35 ам гэх нэртэй газарт ууланд модон дунд 3 ширхэг экскаватор байсан бөгөөд дээрх техникын эзэдийг олж татан оруулах ажлыг зохион байгуулсан тухайн үед эвдэрсэн хуучны муу экскаваторууд харагдаж байсан. ...тухайн өдөр хяналт шалгалтаар хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа гэмт хэрэг илрүүлээгүй. 35 ам нэртэй газарт ямар нэгэн хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор шинээр ухаш нүх үүссэн талбай байгаагүй урьд өмнө эвдэгдсэн шинжтэй ухаш овоолго талбай байсан......тиймээ би тухайн иргэдийг хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудлыг мэдсэн өөрөө би цагдаагийн алба хаагчидтай 35 ам нэртэй газарт 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр очиж нөхцөл байдлыг нь харсан. Ер нь бол Д.Б******* нь өөрийн төрсөн ах Д.А*******  болон нутгийн иргэдтэй уул уурхайн тоног төхөөрөмж экскаватортой урьд өмнө нөхөрлөл бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Б өгсөн:  “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны хооронд Бугант тосгонд гэртээ амарч байсан. Баярын өдөр байсан тул би өөрөө хувиараа самар жимсэнд явдаг мөн ногоо тарьдаг хүн. Харин 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум руу хамтран амьдрагч Эрдэнэдагва болон охин Э нарын хамт өглөө нь яваад орой нь ирсэн. Тэрнээс өөрөөр гэрээсээ буюу Бугант тосгоноос гараагүй. ...тийм зүйл байхгүй намайг андуурсан байна. Миний төрсөн дүү Д.А******* байсан гэж өөрөө надада хэлсэн. Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны хооронд баярын өдөр байсан тул амарч байсан. Мөн 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг руу гэр бүлтэйгээ өглөө нь яваад орой нь ирсэн гэж хэлсэн шүү дээ. Мөн тэр намайг байсан гэсэн гэрч гээд хүнээс миний зургийг үзүүлж болон уулзуулж болно би тухайн техник ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлосон хууль бус үйлдэлд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Э өгсөн:  “...Би Бугант тосгонд хамтран амьдрагч Д.Б болон 2 охины хамт амьдардаг. Бид хамтран амьдрагч Д.Бтай Бугант тосгонд 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа том охин Б.Э оюутан, бага охин Э.Э нь Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны хооронд баярын өдөр байсан тул амралттай гэртээ бид ч бага охиныхоо хамтаар 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өглөө аймаг сум руу өөрсдийн тээврийн хэрэгсэл болох Тоёото приүс 20 маркийн УНГ улсын дугаартай машинтайгаа яваад орой 23 цагийн орчимд ирсэн. Тэгээд дахиж Бугант тосгоноос гараагүй гэртээ амарцгаасан. Мөн 07 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул гэр бүлтэйгээ найз нөхөдтэйгөө тэмдэглэж өнгөрөөсөн. ...Миний хамтран амьдрагч Д.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэртээ охин бид 3 амарч байсан тухайн өдөр бол гэрээсээ гараагүй гэдгийг нь би өөрөө батлан хэлж чадна. ...Тийм зүйл байхгүй миний хамтран амьдрагч Д.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ гараагүй хамт охин бид 3 байж байсан болохоор би сайн мэдэж байна. Ер нь бол миний нөхөр тэгж алт шороо хууль бусаар олборлоод байдаг хүн биш. Тухайн өдөр манай Д.Бы төрсөн ах Д.А******* нь төрсөн дүү болох Д.Б*******тай 35 ам гэх газарт байсан гэдгээ надад хэлсэн андуурсан байх манай хамтран амьдагчийг төрсөн ах Д.А*******тай...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10/4171 дугаартай “...солбилцол бүхий талбай хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна... гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /хх-ийн 75 дугаар хуудас/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22/066 тоот албан бичгээр өгсөн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...иргэн Д.Б******* нь нийт 37.35 м2 талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон. Нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 73.672.7 төгрөг. Иргэн Д.Б******* нь гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан боловч голын голдрил өөрчлөөгүй байна. Түүнчлэн орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй байна. Иргэн Д.Б байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 65.871 22 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 183,070.6 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 81-92 дугаар хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10/4172 дугаартай “...солбилцол бүхий талбай гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна” гэх албан бичиг /хх-ийн 89 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5777 дугаартай дүгнэлтийн дүгнэх хэсэгт: “...шинжилгээнд ирүүлсэн “223100312” гэж хаягласан шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэж байна, шинжилгээнд ирүүлсэн “223100312” гэж хаягласан шаргал өнгийн металл нь алтны металл байна” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 99-101 дүгээр хуудас/

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-822/4425 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “... “Doosan solar 55 gold-v” экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 08 дугаар сарын байдлаар 6.250.000 төгрөг,

-Алт угаар төхөөрөмж буюу гитаран бууны зах зээлийн үнэ цэнийг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 08 дугаар сарын байдлаар 300.000 төгрөг /хх-ийн 108-109 дүгээр хуудас/

Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-923/5490 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “2023 оны 01 дүгээр сарын байдлаар 1,8 гр алтны бодит үнэ цэнийг 365,400 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт, /134-135 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-24 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 25-30 дугаар хуудас/

Хяналт шалгалтаар ажилласан тухай илтгэх хуудас, /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 33-38 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39 дүгээр хуудас/

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 43-45 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 93-95, 102-104, 110-112, 136-138 дугаар хуудас/

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 141-144 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 143-150, 155-157 дугаар хуудас/,

Д.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 168 дугаар хуудас/

Д.Б эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /169 дүгээр хуудас/

Д.А*******ын  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 172 дугаар хуудас/

Д.А*******ын эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 173 дугаар хуудас/

Д.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174 дүгээр хуудас/,

Д.Б захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175 дугаар хуудас/

Д.А*******ын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176 дугаар хуудас/,

Д.А*******ын  захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 177 дугаар хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа өмчлөгчөөр /хх-ийн 179 дүгээр хуудас/

Д.Б тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 181 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А******* Д.Б******* нар нь бүлэглэж экскаватор, гитаран буу зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутагт “35 -н ам” гэх нэршилтэй гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 37.35м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 183,070,6 төгрөгийн шууд хохирол, 73.672.6 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э******* өгсөн: “...Д.Б*******, Д.А******* нарт тийм тусгай зөвшөөрөл олгогдоогүй болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-55 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Н******* өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний нөхөр Д.Б******* болон төрсөн ах Д.А******* нар нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны “35 ам” нэртэй газар хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдахад ашигласан “Doosan solar 55 gold-v” экскаватор нь миний эзэмшлийн экскаватор би энэ жил хүүхэдтэй болохоор Бугант тосгонд байгаагүй нөхөр Д.Б*******тай гэр бүлийн асуудлаас болоод таарамжгүй байгаа мөн би гэр бүлээ цуцлуулах талаар ярилцаж байгаа. Дээрх экскаваторыг энэ оны 5 дугаар сард Б таньдаг хүнээс 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан.... би өөрийн эзэмшлийн экскаватороо буцаагаад авмаар байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 127-128 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.З******* өгсөн:  “...би 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд 35-ын аманд байрлах мод бэлтгэлийн талбай дээрээ очиход 35-ын аманд хууль бусаар газрын хэвлийд халдаж алт олборлох үйл ажиллагаа явагдаж байсан. Тэгэхээр нь экскаватор болон хүн амьдрах урц, майхан байж байхаар нь яваад очтол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгонд оршин сууж амьдардаг Б******* гэх залуугийн “Hyundai Robex 3000 LC-7” маркын шар өнгөтэй, “Doosan” маркын жижиг улбар шар өнгөтэй экскаватор байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.М******* өгсөн: ....би тухайн иргэдийг хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудлыг мэдсэн өөрөө би цагдаагийн алба хаагчидтай 35 ам нэртэй газарт 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр очиж нөхцөл байдлыг нь харсан. Ер нь бол Д.Б******* нь өөрийн төрсөн ах Д.А******* болон нутгийн иргэдтэй уул уурхайн тоног төхөөрөмж экскаватортой урьд өмнө нөхөрлөл бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Э өгсөн:  “...Би Бугант тосгонд хамтран амьдрагч Д.Б болон 2 охины хамт амьдардаг. Бид хамтран амьдрагч Д.Бтай Бугант тосгонд 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа том охин Б.Э оюутан, бага охин Э.Э нь Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны хооронд баярын өдөр байсан тул амралттай гэртээ бид ч бага охиныхоо хамтаар 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өглөө Дархан-Уул аймаг Дархан сум руу өөрсдийн тээврийн хэрэгсэл болох Тоёото приүс 20 маркийн***УНГ улсын дугаартай машинтайгаа яваад орой 23 цагийн орчимд ирсэн. Тэгээд дахиж Бугант тосгоноос гараагүй гэртээ амарцгаасан. Мөн 07 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул гэр бүлтэйгээ найз нөхөдтэйгөө тэмдэглэж өнгөрөөсөн. ...Миний хамтран амьдрагч Д.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэртээ охин бид 3 амарч байсан тухайн өдөр бол гэрээсээ гараагүй гэдгийг нь би өөрөө батлан хэлж чадна. ...Тийм зүйл байхгүй миний хамтран амьдрагч Д.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ гараагүй хамт охин бид 3 байж байсан болохоор би сайн мэдэж байна. Ер нь бол миний нөхөр тэгж алт шороо хууль бусаар олборлоод байдаг хүн биш. Тухайн өдөр манай Д.Бы төрсөн ах Д.А******* нь төрсөн дүү болох Д.Б*******тай 35 ам гэх газарт байсан гэдгээ надад хэлсэн андуурсан байх манай хамтран амьдагчийг төрсөн ах Д.А*******тай...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10/4171 дугаартай “...солбилцол бүхий талбай хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна... гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /хх-ийн 75 дугаар хуудас/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22/066 тоот албан бичгээр өгсөн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...иргэн Д.Б******* нь нийт 37.35 м2 талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон. Нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 73.672.7 төгрөг. Иргэн Д.Б******* нь гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан боловч голын голдрил өөрчлөөгүй байна. Түүнчлэн орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй байна. Иргэн Д.Б байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 65.871 22 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 183,070.6 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 81-92 дугаар хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10/4172 дугаартай “...солбилцол бүхий талбай гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна” гэх албан бичиг /хх-ийн 89 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5777 дугаартай дүгнэлтийн дүгнэх хэсэгт: “...шинжилгээнд ирүүлсэн “223100312” гэж хаягласан шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэж байна, шинжилгээнд ирүүлсэн “223100312” гэж хаягласан шаргал өнгийн металл нь алтны металл байна” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 99-101 дүгээр хуудас/

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-822/4425 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “... “Doosan solar 55 gold-v” экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 08 дугаар сарны байдлаар 6.250.000 төгрөг,

-Алт угаар төхөөрөмж буюу гитаран бууны зах зээлийн үнэ цэнийг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 08 дугаар сар байдлаар 300.000 төгрөг,

Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-923/5490 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “2023 оны 01 дүгээр сарын байдлаар 1,8 гр алтны бодит үнэ цэнийг 365,400 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт, /134-135 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 7 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-24 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 25-30 дугаар хуудас/, хяналт шалгалтаар ажилласан тухай илтгэх хуудас, /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 33-38 дугаар хуудас/ болон мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.А*******, Д.Б******* нарын  үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль экологид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч   Д.А*******, Д.Б******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч  Д.А*******, Д.Б******* нар нь     гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Д.А*******, Д.Б******* нарыг   үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А*******, Д.Б******* нар  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирол төлбөр төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул холбогдох Д.А*******, Д.Б******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б*******, Д.А******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б*******, Д.А******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн нөхцөл байдал,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг  тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Б*******, Д.А******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж  хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2 заасан бүлэглэж үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тооцлоо. 

 

Шүүгдэгч нар  нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан  шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.А*******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  Д.А*******, Д.Б******* нар нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасан байна.

Шүүгдэгч  нар нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд  183.070.06 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлийн ажлын зардал 73.672.6 төгрөгийн,  бүгд 256742 төгрөг  хохирол учруулсан ба  хохирлыг төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

  Шүүгдэгч   Д.Б*******, Д.А*******  нар нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан   Doocan solar 55 gold-v/ унагалдай / маркийн экскаватор нь  иргэний нэхэмжлэгч   Б.Н******* өмчлөлийнх болох нь  иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг,  тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр  нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд  уг тээврийн хэрэгслийг  өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох  боломжгүй  байна.

Иймд тээврийн хэрэгслийг үнэлж тогтоосон Ашид билгүүн ХХК-н үнэлгээг  үндэслэн, түүний  үнэ  6 250 000 төгрөгийг шүүгдэгч   Д.Б*******, Д.А*******  нараас хувь тэнцүүлэн  гаргуулж улсын орлого болгох нь  зүйтэй гэж үзэв.

Энэ  хэргийн улмаас  Б.Н*******  өмчлөлийн Doocan solar 55 gold-v/ унагалдай /  маркийн экскаваторыг  буюу  тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн  прокурорын тогтоолыг  хүчингүй болгож,  өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Харин мөрдөгчийн  саналаар Doocan solar 55 gold-v/ унгалдай /  маркиййн экскватор, Зил 131 маркийн авто машин , 1500 литр дезель түлш , хар өнгөтэй усны нацос зэргийг битүүмжилсэн боловч  мөрдөн шалгах ажиллагааны явцад  Зил 131 маркийн авто машин , 1500 литр дезель түлш , хар өнгөтэй усны нацос зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгосон болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч   нарыг  энэ шийтгэх тогтоолоор   бусдад төлөх төлбөргүй  гэж үзэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д  зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 365.400 төгрөгөөр үнэлэгдсэн 1,8 грамм алтыг улсын орлого болгож, хэрэгт хураан авсан гэх алт угаах төхөөрөмж буюу  гитаран бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б*******, Д.А******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.Б*******, Д.А******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зөөд овогт Д******* Б*******, Зөөд овогт Д******* А******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д******* Батсуурийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр, шүүгдэгч Д******* А*******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Д.Б*******, Д.А******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Д.Б*******, Д.А******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 365.400 төгрөгөөр үнэлэгдсэн 1,8 грамм алтыг улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Б.Н******* эзэмшлийн “Doosan solar 55 gold-v” экскаваторыг эзэмшигчид  нь буцаан олгож, түүний үнэ 6.250.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б*******, Д.А******* нараас хувь тэнцүүлэн  гаргуулж улсын орлого болгосугай.

6.  Энэ хэрэгт  Д.Б эзэмшлийн Зил-131 маркийн 31-78 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1500 литр дизель түлш, Хятад улсад үйлдвэрлэсэн марк нь тодорхойгүй ус татах насосыг  мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Б*******т буцаан олгосон болохыг дурьдаж, иргэний нэхэмжлэгч Б.Н******* эзэмшлийн “Doosan solar 55 gold-v” экскаваторыг  битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7.  Эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн алт угаах төхөөрөмж буюу гитаран бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч Д.Б*******, Д.А******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Ч.МӨНГӨНЦЭЦЭГ