| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03102/И |
| Дугаар | 183/ШШ2019/02719 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2019/02719
| 2019 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2019/02719 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК- ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК-д холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Хангал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ТХХК нь төмрийн худалдаа, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Ж.Б гэх хүн өөрийн биеэр ирж, 60 скруббер төхөөрөмж хийлгэж авах санал тавьсны дагуу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг ХХХК-ийн захирал Ж.Бтэй байгуулан 60 скруббер үнэт металл баяжуулах төхөөрөмжийг 60.000.000 төгрөгөөр хуанлийг 69 хоногт багтаан хийж өгөхөөр гэрээгээр тохирсон. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөгийг төлснөөр манай тал ажлыг эхэлсэн. Үлдэгдэл 40.000.000 төгрөгийг 2 хувааж буюу 2015 оны 09 дүгээр сарын 25-нд 20.000.000 төгрөг, гэрээт ажлыг хүлээн авах өдөр 20.000.000 төгрөгийг төлөхөөр талууд гэрээгээр тохирсон. Манай талаас тогтоосон хугацаанд Х ХХК-д уг төхөөрөмжийг ажлын зураг, орц, нормын дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ба үлдэгдэл төлбөрийг төлөх талаар хэлэхэд ...одоогоор уурхай гараагүй болороор санхүүгийн хүндрэл ихтэй байна. Үйл ажиллагаа жигдрэхээр үлдэгдэл төлбөрийг танай талд шилжүүлэх хүсэлтэй байгаа тул гэрээний зүйл болох 60 скруббер төхөөрөмжийг манай талд өгөөч... гэсэн хүсэлт гаргасны дагуу бид уг үнэт металл баяжуулах 60 скруббер төхөөрөмжийг Х ХХК-ийн захирал Ж.Бд өгсөн. Үүнээс хойш Х ХХК нь манай талд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд бид хэд хэдэн удаа уулзалт хийж төлбөрийг яаралтай барагдуулах талаар сануулсан. Гэтэл Х ХХК-ийн захирал Ж.Б ...манай уурхай дампуурсан, юу ч гараагүй... гэж хэлсэн. Манай хоёр тал 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр уулзаж, төлбөрийг барагдуулах талаар ярилцахад Х ХХК-ийн захирал Ж.Б манай талд өөрийн гараар баталгаа гарган өгч уг төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 15-30-ны өдрийн хооронд төлж барагдуулна гэсэн боловч мөн төлөөгүй ба дахин 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр уулзаж төлбөр барагдуулах гэрээг байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 01-нд 20.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон. Гэвч Х ХХК-ийн захирал Ж.Б нь өнөөдрийг хүртэл манай талд ямар нэгэн төлбөрийг төлөлгүй биднийг хохироосоор байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний үүргийг хэрэгжүүлэхийг шаардаж үндсэн төлбөр 40.000.000 төгрөг, мөн тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу тооцсон 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Х ХХК-ийн захирал Ж.Бд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч Х ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг төгрөг гаргуулахаар шүүх аас 40.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 20.000.000 төгрөгийн шаардлагыг элээ.
Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч Т ХХК нь 60 скруббер маркийн үнэт металл баяжуулах төхөөрөмжийг 69 хоногт багтаан хийж өгөх, хариуцагч Х ХХК нь ажлын хөлсөнд 60.000.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, баталгаа зэргээр нотлогд байна.
Талуудын хооронд бичгээр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил хийгдсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй болно.
Хариуцагч Х ХХК-иас гэрээнд зааснаар нэхэмжлэгчээс 60 скруббер маркийн үнэт металл баяжуулах төхөөрөмжийг хүлээн авсан боловч 60.000.000 төгрөгийн хөлс төлөх үүргээс 20.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40.000.000 төгрөгийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй учир 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлбөр барагуулах гэрээг байгуулж, үлдэгдэл 40.000.000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар талууд тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон талуудын хооронд хийгдсэн төлбөр барагдуулах гэрээ, тооцооны авлагын үлдэгдлийн баталгаа зэргээр нотлогдож байна.
Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, үлдэгдэл 40.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөгөөр тус тус төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч ТХХК-иас 60 скруббер маркийн үнэт металл баяжуулах төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.000.000 төгрөгийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 20.000.000 төгрөгийн хамт шаардсан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь хариуцагч Х ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 40.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч ТХХК-иас гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн байна.
Иймд нэхэмжлэгч ТХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажлын хөлсний үлдэгдэл 40.000.000 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас шаардах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Харин талуудын хооронд бичгээр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул талууд үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс алданги тооцохоор тохиролцсон эсэх талаар дүгнэх боломжгүй, төлбөр барагдуулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т төлбөр төлөгч нь энэ гэрээнд заасан төлбөр барагдуулах хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцох үндэслэл болохгүй.
Учир нь энэхүү төлбөр барагдуулах гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг хэзээ, хэрхэн барагдуулах талаар зохицуулахаас төлөгдөөгүй төлбөрөөс алданги төлөх үүргийг үүсгэхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 40.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, د .̪